Uni Joy baby diapers Mongolia

Hello. Delivering premium quality products at affordable prices

Photos from Uni Joy baby diapers Mongolia's post 07/12/2022

🎉🎉 🎉🎉
10% off sale хямдралтай
~Хэмжээ~
👶M~50ширхэгтэй 6-11кг
👶L~44ширхэгтэй 9-14кг
👶XL~40ширхэг 12-17кг
ҮНЭ:25,000₮
Захиалгын утас: 99689995

Photos from Uni Joy baby diapers Mongolia's post 20/05/2022

🎉🎉 🎉🎉
10% off sale хямдралтай
~Хэмжээ~
👶M~50ширхэгтэй 6-11кг= 28,000₮
👶L~44ширхэгтэй 9-14кг=26,000₮
👶XL~40ширхэг 12-17кг= 25,000₮

☎️☎️ Захиалгын утас: 99689995
🚗 🚗 Хүргэлт хот дотор 3,000₮

11/11/2021

Өдөр бүр таатай сайхан UniJoy 👶

10/11/2021

🎈Албан ёсны эрхтэйгээр борлуулагдаж байна

10/11/2021

UniJoy Mongolia

14/09/2021

👉New Pants coming soon
👶Өмсдөг шинэ загвар тун удахгүй

08/09/2021
06/09/2021

Өмсдөг живх солиход мэхний хэрэггүй шүү😁😁😁
Манай UniJoy живхний өмсдөг загвар M,L,XL size байгаа шүү

Photos from Uni Joy baby diapers Mongolia's post 04/09/2021

UniJoy живх Дүнжингарав худалдааны төвийн 890 лангуу дээр бөөний үнээр борлуулагдаж байна.

24/08/2021

GOOD NIGHT

21/08/2021

UniJoy живх хамгийн зөөлөн нимгэн тав тухтай таатай.

Photos from Uni Joy baby diapers Mongolia's post 20/08/2021

Хүүхдийн живх шинээр ирлээ.
Япон техонлоги Өндөр чанар
UniJoy брэндийн НААДАГ болон ӨМСДӨГ загварууд үнэ болон хэмжээний сонголтыг та бүхэнд хүргэж байна.
💜Хөвөн зөөлөн гадаргуу
💜 Супер нэмэлт шингээгч
💜 Илүү хуурай харшил өгөхгүй
💜 Тав тухыг мэдрүүлж хөдөлгөөнд саадгүй

ХАЙРААР ХИЙСЭН ТУЛ ТА ИТГЭЖ БОЛНО

Дэлхийн 20 гаруй улс орнуудад экспортлогддог Япон техонлоги Өндөр чанар UNICARE компаний UniJoy брэндийн Baby diapers хүүхдийн живхийг UniJoyMongolia албан ёсны эрхтэйгээр Монгол улсад худалдаалж байна.
Манай живх нь Олон улсын чанарын стандартын TS EN ISO 9001:2015 гэрчилгээ
Монгол улсын Мэргэжлийн хяналтын газрын батламж гэрчилгээгээтэй чанартай найдвартай бүтээгдэхүүн юм.
Захиалга хүргэлт утас: 8586-9799, 99689995 хүргэлт үнэгүй
Мөн Дүнжингарав худалдааны төвийн 0890 тоот павильон дээр борлуулагдаж байна.

27/06/2021

Хүүхэд яагаад үсээ зулгааж чихээ мааждаг вэ?

Уйлах нь нярай хүүхдийн хэрэгцээгээ илэрхийлэх нийтлэг арга юм. Харин сар сараар том болох тусам биеийн хэл ашиглаж өөрийнхээ хэрэгцээ, сэтгэл санааны байдлаа илэрхийлж сурна.

Биеийн хэл гэдэг нь хүмүүсийн хоорондох аман бус харилцааны хэлбэр бөгөөд бодол санаа, хүсэл зорилго, мэдрэмжээ нүүрний хувирал, биеийн болон нүдний хөдөлгөөн, дохио зангаа ашиглан илэрхийлэхийг хэлнэ. Томчууд бид толгой сэгсрэх/дохих, хөмсөг зангидах, эрхий хуруугаа гозойлгох зэргээр биеийн хэл тогтмол ашиглаж байдаг шүү дээ.

Хүүхэд хэлд орохоосоо өмнө биеийн хэлээрээ ойр тойрныхонтойгоо харилцаж байдаг. Иймд хүүхдээ төрсөн өдрөөс нь маш сайн ажиглаж байх хэрэгтэй. Ялангуяа мөчдөө хэрхэн хөдөлгөж буйг анхааралтай ажиглаарай. Хүүхдийнхээ сэтгэл санааны янз бүрийн байдлыг (баярлах, уурлах, гайхах, айх, гомдох, гутрах, урам нь хугарах) мэдэрч сурвал зохино. Эцэг эхчүүд нярай болон хөхүүл насны хүүхдээ уурладаг гэдгийг тэр бүр ойлгодоггүй. Түүнчлэн “хэцүү” зан ааштай ч хүүхэд бий гэдгийг мэддэг байх хэрэгтэй.

Хэдийгээр хүүхэд бүр сэтгэл санааны байдал, мэдрэмжээ өөр өөрөөр илэрхийлэх боловч тэдэнд нийтлэг ажиглагддаг биеийн хэл бий. Үүнд:

• Нүүрээ маажих: хүүхэд мөчдөө удирдаж сураагүй, булчингийнхаа хүчийг тохируулж чадахгүй байх үедээ санаатайгаар биш рефлексээр хийдэг үйлдэл.

• Чихээ зулгаах: чихээ “олж мэдэн” сонирхож янз бүрээр оролдох, чихээрээ тоглох; чихний суваг хулхиар бөглөрөх; ядрах/нойр нь хүрэх, өөрийгөө тайвшруулах

• Толгойгоо маажих: сэтгэлээр унах, урам хугарах, цөхрөх, сэтгэл нь гонсойх

• Үсээ зулгаах: хүүхэд үүнийг “хийж чадаж байгаа учраас”; стресс, ядрах, бухимдах; үсээ зулгаах зуршил (хуруугаа хөхөх зуршилтай л адил)

• Нүдээ том болгон хурдан огцом хөдөлгөөн хийх: баяр хөөртэй байх, тоглохыг хүсэх

• Гараа чанга атгах (амьдралын эхний 3-4 сар гараа атгасан байх нь хэвийн үзэгдэл гэдгийг анхаарна уу): өлсөх, уурлах

• Нүдээ нухах: ядрах, нойр нь хүрэх

• Хамраа үрчийлгэх: дургүй нь хүрэх, зэвүүцэх, жигших

• Нүдээ гараараа дарах: их дуу чимээ, олон хүнээс залхах, тайван байхыг хүсэх

Эдгээр үйлдлийг хийж буй хүүхдийг тархины даралт, рахиттай хэмээн оношлох нь ямар ч үндэслэлгүй гэдгийг ойлговол зохино.

Харин хүүхдийн ямар нэг юм өвдөж байвал (хагалгаа/зүслэг хийлгэсэн шарх, арьс нь нурах, чих нь өвдөх, ханиад/хатгалгаа/суулгалт өвчин) байдаг тэнхээгээрээ чанга уйлах, хөмсөгөө зангидан 2 нүднийхээ хооронд гүн аритаа үүсгэх, хацар нь чичирхийлэх, булчингаа чангалах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Өвдөлттэй хүүхэд хоол, нойрондоо муу байна.

Тэгвэл нярай хүүхэд яагаад уйлдаг, хүүхэд яагаад арагшаа нумарч гэдийдэг болон толгойгоороо санаатайгаар мөргөдөг тухай ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ номноос уншиж мэдээрэй.

03/06/2021

UniCare Компаний UniJoy ® хүүхдийн живхний Монгол дахь Албан ёсны дистрибьютор

14/03/2021

UniCare компаний UniJoy baby хүүхдийн живхийг "UniJoy mongolia" албан ёсны борлуулагчаар нь тун удахгүй худалдаанд гаргах гэж байна.

Япон технологоор үйлдвэрлэсэн
ISO 9001 SGS олон улсын чанарын баталгаатай.

Хямд үнэ-Өндөр чанар

03/03/2021

Coming Soon👉👉

18/02/2021

Нярай хүүхдийг хэрхэн арчлах вэ?

Нярай хүүхэд найтаалгаад байвал…
- Төрөөд нэг хонож байгаа хүүхэд маань байн байн найтаагаад байна. Энэ муу юу?
- Нярай хүүхдийн хамрын нүх нь нарийн, хөндий нь гүйцэд хөгжөөгүй, хамрын доод хөндий цусан хангамж сайтай байдаг. Орчны халуун хүйтний хэм хэлбэлзэх, агаар хуурайшиж тоосжих үед нян, вирусууд агаар дуслын замаар дамжин нярай хүүхдийн хамрын салстад нэвтэрч ордог. Энэ үед хамгаалах хариу урвал өгч, хүүхэд найтаадаг. Хэрэв тухайн хүүхдийн халдвар эсэргүүцэх чадвар, дархлал сул бол ханиад болон хүндэрдэг. Иймээс гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, нярай хүүхдийн хамрыг нэрмэл ус буюу 1-2% содын уусмалаар цэвэрлэж байх хэрэгтэй.
Хүүхдийн тань хүй цөглөөгүй байгаа бол…
- Хүүхдийн хүй цөглөөгүй байхад эмнэлгээс гаргасан. Хүйг нь цөглөтөл яаж зөв арчлах вэ? Хүйнд бохир орох их аюултай гэсэн. Үүнээс яаж сэргийлэх вэ?
- Хүйн шарх төрсний дараа халдвар орох гол зам болдог. Иймээс хүйг маш ариун байлгах хэрэгтэй. Хүйн шарханд бохир материал, шээс, баас хүргэхгүй байлгах хэрэгтэй. Хэрэв хүйн шарх бохирдвол хүйг цэвэр усаар угааж, цэвэр даавуугаар арчиж хатаана. Хүйг агаарт ил, боолтгүй байлгасан нөхцөлд хатаж унадаг. Хэрэв хүйн шархыг тойрон улайж, идээ гарч, муухай үнэртвэл хүйн халдварын шинж бөгөөд энэ үед эмчид үзүүлэн антибиотикоор эмчлэх шаардлагатай.

Нялх хүүхдийн хөл яагаад хүйтэн байдаг вэ?
- Нярай хүүхдийн хөл дулаацахгүй байнга хүйтэн байдаг нь ямар учиртай вэ? Яаж дулаацуулах вэ?
- Нярай хүүхдийн биеийн дулаан зохицуулалт нь төгс тогтворжоогүй байдаг тул амархан даарч хөрдөг. Иймээс дулаахан байлгахын тулд тасалгааны дулааныг тогтмол нэг хэмд, дулаан байлгах хэрэгтэй. Мөн хөл гар амархан даарч хөрдөг тул хүүхдэд дулаан бойтог, оймс өмсүүлээрэй. Зарим эхчүүдхүүхдийг хэтэрхий чанга өлгийдсөнёөс биеийн зарим хэсэгт цусны эргэлт алдагдан хөл гар нь дулаацахгүй байж болно. Иймээс хүүхдэд хөвөн даавуун материалаар хийсэн чөлөөт хувцас өмсгөж аль болох хөл гарыг чөлөөтэй байлгах хэрэгтэй.

Хүүхдэд хэдий хүртэл малгай өмсүүлэх вэ?
- Зарим хүн нярай хүүхдэд малгай өмсүүлэх сайн, харин зарим нь өмсүүлэхгүй байвал сайн гэдэг. Аль нь үнэн бэ?
- 1 cap хүртэл нь нимгэн даавуун материалтай малгай өмсгөвөл илүү зохимжтой. 1 сараас хойш тасалгааны температур тогтмол дулаан байвал заавал малгай өмсүүлэх шаардлагагүй. Хүүхэд анхнаасаа орчиндоо яаж зохицсон тэр байдлаар нь л байлгах хэрэгтэй.

Нялх нярай хүүхэдтэй айлын анхаарах зүйлс
- Эмнэлгээс нэг хоногтой гаргасан хүүхдээ өвчин зовлонгүй, эрүүл саруул байлгахын тулд гэрийн ариун цэврийг яаж сахих вэ? Гэртээ ямар журам баримталбал зохих вэ?
- Нярай хүүхдийн өрөө аль болох гэгээтэй, наран талдаа, тасалгааны температур тогтмол, 23-25 хэм дулаан байх хэрэгтэй. Чийгтэй цэвэрлэгээг өрөөнд өдөртөө 2-3 удаа хийж байх шаардлагатай. Нярай хүүхдийн өвчин эсэргүүцэх чадвар сул байдаг тул амьсгалын замын өвчинд амархан өртдөг. Иймээс өрөөнд аль болох цөөхөн хүн байх, ханиад томуутай хүнийг хүүхэдтэй ойр байхыг хориглох, зайлшгүй хамт байх тохиолдолд амны хаалттай харьцах хэрэгтэй. Нярай хүүхдийн өрөөнд тамхи татахыг хатуу хориглох хэрэгтэй. Ийнхүү гэрийн ариун цэврийг сахихаас гадна хүүхдээ хөхөөр хооллох, нэмэгдэл хоолонд цагт нь зөв оруулах, вакцинийг товлосон хугацаанд нь хийлгэх, аминдэмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх зэрэг нь хүүхэд эрүүл өсөхийн үндэс болдог юм.

03/02/2021

Good night. have a nice dream.

Want your business to be the top-listed Clothing Store in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🎉🎉 #Өмсдөг_Живхэ_Шинээр_ирлээ 🎉🎉 10% off sale хямдралтай     ~Хэмжээ~👶M~50ширхэгтэй 6-11кг👶L~44ширхэгтэй 9-14кг👶XL~40шир...
UniJoy🥰
#Unijoy #PanyDiapers
"UniCare"  UniJoy baby Хүүхдийн живх  Тун удахгүй худалдаанд.

Telephone

Website

Address


BZD
Ulaanbaatar
976
Other Baby Goods/Kids Goods in Ulaanbaatar (show all)
MiniKid Store MiniKid Store
Ulaanbaatar

Эхийн сэтгэлээр бяцхануудад зориулав🤍 Эрүүл Аюулгүй, Чанартай, Эко бүтээгдэхүүнүүд🤍

Puttisu Mongolia Puttisu Mongolia
Kidzland тоглоомын дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. УИД 5-н давхарт, Максмолл 5-н давхарт, Хомплаза 1-р давхарт
Ulaanbaatar, 13343

Албан ёсны дистрибюшн KIDZLAND БНСУ-н хамгийн эрүүл, аюулгүй Хүүхдийн гоо сайхны брэнд ПҮТИШҮ

Buya's handmade Buya's handmade
BZD
Ulaanbaatar

Made with love

Flower Kids Flower Kids
Ulaanbaatar

ок

Muuhai jaal Muuhai jaal
Ulaanbaatar

Солонгос бэлэн хямд,  чанартай бараа Солонгос бэлэн хямд, чанартай бараа
Ulaanbaatar

Солонгосоос ирсэн том хүний болон хүүхдийн хувцас, хэрэглэгдэхүүн бэлэн зарагдаж байна.

БҮЖИН Beauty БҮЖИН Beauty
Ulaanbaatar

Баянгол 4хороолол

Beexy Beexy
Ulaanbaatar

Өөрчлөлт үүсгэх нийгмийн commerce СЭХ ҮЙЛС ХХК

Kids shop "Өхөөрдөм" хүүхдийн хувцас Kids shop "Өхөөрдөм" хүүхдийн хувцас
Хан-уул дүүрэг 15-р хороо
Ulaanbaatar

Хүүхдийн төрөл бүрийн гутал, загварлаг бренд хувцасну?

Omni_ Omni_
GG
Ulaanbaatar

OD

Heoashdbs21 Heoashdbs21
Ulaanbaatar

Baby goods/Children's goods

Lilly Online Shop Lilly Online Shop
Ulaanbaatar

Зөвхөн таны амьдралд хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг санал болгоно.