Арвайхээр Хот

Арвайхээр хот

02/09/2024

СЭРЭМЖЛҮҮЛЭГ‼️‼️‼️

30/08/2024

I LoVe Arvaikheer❤️❤️❤️
We Love Arvaikheer❤️❤️❤️

26/08/2024

Маргааш буюу 2024 оны 08 сарын 27ны өдөр 06:00-20:00 цагт цахилгаан тасарна.

23/08/2024

8/25-ны өдрийн 06:00-21:00 цагийн хооронд Арвайхээр хотод тог тасарна. Та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.

23/08/2024
14/08/2024

‼️‼️‼️СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

МАРГААШ ӨДӨР БАРУУНБАЯНУЛААН, ГУЧИН-УС, БОГД, ТӨГРӨГ, БАЯНГОЛ СУМДЫН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО.

ӨНӨӨ ШӨНӨ БОЛОН МАРГААШ ӨДӨР ИХЭНХ НУТГААР БОРОО, АХИУ ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ ААДАР БОРОО ОРЖ БОЛЗОШГҮЙ ТУЛ ГЭНЭТИЙН ҮЕР УС, МӨНДӨР, НӨӨЛӨГ САЛХИ, АЯНГА ЦАХИЛГААНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА.

08/08/2024

Өнгөрсөн шөнө 01:00 цагийн үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1-р багийн нутаг "Хөндий" гэх газар аянга бууж залуу малчин өрхийн 400 гаруй толгой мал хиар цохиулжээ.

06/08/2024

2024.08.07-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд БАШ-д засварын ажлаар дараах зурагт заасан хэсэгт цахилгаан тасрах тул хэрэглэгч та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу. / 3,8,4-р баг, 7-р багийн хойд хэсэг, 5-р багийн хойд хэсэг, Овооны ар /

08/07/2024

Өвөрхангай аймгийн багш, сурагчдадаа баяр хүргэе ээ👏👏👏

ЭЕШ урьдчилсан байдлаар 1️⃣ байр💯💯💯

05/07/2024

Өвөрхангай аймгийн баяр наадмын хөтөлбөр🇲🇳

05/07/2024

Монголын их баяр цэнгэлийн #наадам эхлэхэд 5 хоног үлджээ🇲🇳🇲🇳🇲🇳

04/07/2024

АРВАЙХЭЭР СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХОРШОО, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

АРВАЙХЭЭР СУМЫН ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХОРШОО, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГААС ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Арвайхээр сумын Засаг даргын Тамгын Газар нь Хоршоог хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагаас 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг дуустал хугацаанд цаасан хэлбэрээр дараах чиглэлийн дагуу хүлээн авна.

1. Ноос ноолуур, арьс шир, дайвар, сүлжмэл, ээрмэл, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэр
2. Хог хаягдал болон дахин боловсруулах үйлдвэр
3. Эрчимжсэн аж ахуй, газар тариалан, жимс жимсгэний аж ахуй, тарьц суулгац
4. Сав, баглаа боодлын үйлдвэр
5. Аялал жуулчлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл
6. Стандартын шаардлага хангасан хүнсний савны үйлдвэрлэл
7. Байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээ
8. Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэл

Утас: 7032-3545, 9145-4548

Хоршоог хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид тавигдах шаардлага:

- Хоршоо нь хоршооны тухай хуульд заасны дагуу Хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭрхлэгч нь Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх
Хоршоо нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:
- зээлийн өргөдөл;
- төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
- хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
- төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа
- хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
- хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
- барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
- хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
- сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;
- жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;
- нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
- төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
- төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
- тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл
- төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа
- Тухайн суманд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байх
- Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо бүрэн хариуцна.

03/07/2024

🔴 ИРГЭДИЙН АНХААРАЛД

2024.07.04-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд эрчим хүчний засварын ажил хийгдэнэ.Хэрэглэгч та бүхэн ЦЭХ-гээ зохицуулна уу.
Хамрах хүрээг зурагт харуулав👇👇👇

01/07/2024

#Өвөрхангай

Хүлгээр овоглосог нутаг минь Өвөрхангай
Хүмүүний дуудлагатай нутаг минь Өвөрхангай
Бурхадын заллагатай диваажин минь Өвөрхангай
Буяны даллагатай эх орон минь Өвөрхангай
Ар халхын төв Арвайхээр ариун дагшин онгод сахиустай
Эрлэг ирж гэмээнэ Эрдэнэзуугийн бурхад амилуулах тарнитай
Элэг эмтэрч гэмээнэ Элсэн тасархай нь эвлэрч аргадах салхитай
Нар хиртэж гэмээнэ нутгийн тэнгэрт луу хүрхэрч аргаддаг
Нас богиносож гэмээнэ Найман нуурын гүнд лусын охин рашаан шүншиглэдэг
Зудад зутарлаа гэж айлтгүй амгалан бай
Занабазар гэгээнтэн Төвхөн хийддээ бясалгаж суугаа зун болно
Зуурдын шуурганд хямрах хэрэггүй ээ түвшин бай
Зулын гэрэлд Намнансүрэн, Гэндэн тэргүүтэн хэлэлцэж суугаа цаг зөөлөрнө
Тэнд хуур уянгалахад Аравгар хээр үүрсэн Онгийн голыг цалгиана
Тэнгэрт уртын дуу шуранхайлахад
Алтан ургийн сүнс хурмастын заадаснаас хуйларч эхийн хэвлийд бүрэлдэнэ
Аархаж асгарсан хүрхрээн чимээнээс хувилгаан одод хүртэл алдартнуудын жим зурайна
Аюуш баатар арав шархдан буугаа тулан Хонгор хайрханаа тэвэрнэ
Ардын багш Дамдиншарав, Насантогтох ертөнцийн хязгаарт улсынхаа далбааг мандуулахад нутгийн уулс өндөлзөнө
Ханхөгшиний өврөөс Эрдэнэчулууны шарга түүхийн хуудсыг шарлуулан зуун дамжин давхина
Хөдөлмөрийн баатар Пүрэвдорж “Тусгаар тогтнол”-оо бичихэд Эрээн уул элсээр шуурна
Дархан аварга Цэрэнтогтох гурван үеэ мөрлөн шавахад Таацын рашаан халуунаар оргилно
Дайчин аварга Сумьяабазар Өврийнхангайг өргөж дэвэхэд Шунхлайн өврөөс нар мандана.
Ардын жүжигчин Жанцанноров “Цагаан суварга”-ыг эгшиглүүлэхэд диваажин нумарч сонсоно
Асашоёрү Дагвадорж Монголын дээгүүр дэвэхэд дэлхий атирч харна
Хүмүүс нь хийморийн дарцаг шиг босоо юм чинь Өвөрхангайнх
Хүлгүүд нь чонын гүйдэлт шандастай юм чинь Өвөрхангайнх
Хүсэл нь тэнгэрлүү зурайсан омголон юм чинь Өвөрхангайнх
Хөрс нь нэг л заяах диваажин юм чинь Өвөрхангайнх
Усан дээр ассан гал шиг эрчүүд болгон Өвөрхангайнх
Удам нь ээдээгүй юм чинь гоо төгөлдөр бүсгүйчүүд бүхэн Өвөрхангайнх
Уншиж агсарсан шүлэг минь Өвөрхангай
Унаган нутгийн хүү би өөрөө Өвөрхангайнх

П.Мөнхзул

Photos from Эх сурвалжийн мэдээ-ӨВӨРХАНГАЙ's post 01/07/2024
26/06/2024

We❤️Arvaikheer

🔴 Өвөрхангай Арвайхээр хот

Өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байгаа Өврийн сайхан
хангай #Нутаг мину ❤️‍🔥❤️‍🔥❤️‍🔥

Photos from Арвайхээр Хот's post 19/06/2024

Занабазарын Цэцэрлэгт хүрээлэн🌿🌿🌿

19/06/2024

Амьдрах сайхан
Амьд явах бүүр ч сайхан 🙏

Гэгээн өглөөний мэнд🌥⛅️🌤☀️

18/06/2024

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд ‼️

Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна ‼️

🌩️🌩️🌩️Өвөрхангай аймгийн 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 18, 20-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
18-нд нутгийн өмнөд болон зүүн хэсгээр секундэд 10-12 метр, Бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр. Агаарын температур ихэнх хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

13/06/2024
Photos from Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар's post 11/06/2024

АНХААРУУЛЖ БАЙНА⚠️

04/06/2024

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТТАЙ ЦАХИМААР БОЛОН ӨӨРИЙН ХАРЪЯА БАГИЙН ХЭСГИЙН ХОРООН ДЭЭР ОЧИЖ ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ.

Сонгогч Та бүхэн election.burtgel.gov.mn цахим хуудсаар болон өөрийн харъяа багийн хэсгийн хороон дээр өөрийн биеэр очиж, нэрийн жагсаалттай танилцаж, бүртгэлийн мэдээллээ нягтлан, гэр бүлийн гишүүн бус хүн байгаа эсэхийг шалгаж гомдол мэдээлэл гаргах боломжтой.
Цахимаар шалгах тохиолдолд таны мэдээлэл зөрүүтэй бол “МЭДЭЭЛЭЛ ЗӨРҮҮТЭЙ БОЛ МЭДЭГДЭХ” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх эсвэл Улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжүүдэд биечлэн хандах боломжтой.

Арвайхээр сумын сонгуулийн хороо

30/05/2024

Алдарт эхийн #одон гардуулах хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаа 06 сарын 01-ний өдрийн 10 цагт Аймгийн Хөгжимт драмын теарт болно.

30/05/2024

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Хүүхэд багачууд та бүхэн сайхан баярлаарай. 🥰🥰🥰

28/05/2024

Өвөрхангайн бүсгүйчүүд...

Заяагдсан нутаг нь Өвөрхангай
Залбирдаг шүтээн нь Өндөр гэгээн
Зүсний тунгалаг нь Онги мөрнийх
Зүйргүй ааль нь Орхон голынх...

Уужуу ухаан нь Арвайн талынх
Уран шаглаа нь Алтан талынх
Уянгалаг хоолой нь Шаргийн голынх
Уран гоолиг нь Хар-Нүдэнгийн талынх...

Сайхан сэтгэл нь Сангийн далайн атираа
Сормуусных нь дэрвээ хангайн уулсын сор
Хацарных нь мандмал шаргал говийн туяа
Сэтгэлийнх нь элбэрэл уудам талын сэвшээ...

Хатан суудалтай нь Алтан ургийнх
Үйлс төгөлдөр нь Т. Намнансүрэнгийн увидас
Харц унагам төрх нь хувилгаадын бүтээл
Үгээр цэцэрхдэг нь Д. Пүрэвдоржийн онгод...

Ерхөг шиг халиурах гэзэг нь үлэмж царайндаа чимэгтэй
Ерөөс эелдэг ааш нь уяхан намбандаа зохицолтой
Ерөөл шиг цацрах инээмсэглэл нь уярам зүрхэндээ хайрлалтай
Ерийн төрхтэй Бүрэлбаа нь орчлон хорвоод үзэмжтэй...

Найрын дугараанд долгиотой, халгиатай
Наадмын дэнжид өнгө нэмсэн гоёлтой
Наргиан хөгжөөсөн цайлган инээдтэй
Насны уртад ханьлахад ивээлийн учралтай...

Түмэнд хүндтэй нь Хатдын удмынх
Төрд нэртэй нь эртний улбааных
Түвшин жаргадаг нь энхийн ерөөлийнх
Төвшин оршдог нь Халхын голомтынх...

Арвагар хээрийн давхил шигээ яруу найрагт шандастай
Эр бор Харцагийг уяруулсан Б. Ичинхорлоо шигээ түрлэгтэй
Авшигт Авзага хайрхан шигээ тэнгэрийн сүлдтэй
Энхрий хонгор бүсгүйчүүд Өвөрхангайнх...

Янжинлхамын шившлэгтэй онгод найргийн охь
Яруугийн тойромд хөвөх Сэрүүн булгийн шувуухай
Ялдам зангаар ижилсэх хайрын сэтгэлийн эзэн
Яруудын хөг болсон Орхоны хүрхрээн боргио...

Хөхөөн дуу аниртах цайдам хөндийн эрвээхий
Хөхөмдөг уулсыг уяраах уртын дууны шуранхай
Хөгжмийн зохиолч Н. Жанцанноровын аялгуунд амилсан бурхад
Хөхүүн сэтгэлийг баясаагч, ариун хайрын цэцэгс Өвөрхангайн бүсгүйчүүд...

Эрэг ээ халилан урсах Таацын голын мяралзаа шигээ
Ээлэнд нь автаж дурламаар хурын сондор шиг нүдтэй
Энэлэн, санагалзаж шүлэглэсэн П. Хорлоогийн найраг шигээ
Энхрийлэлд нь эрхэлж жаргамаар итгэл төөнөсөн мишээлтэй...

Нарыг баяжгаж, ундаалсан Найман нууран товруу шигээ
Наран хойморлох өргөөндөө арвин буяны даллагатай
Насны хишиг хурайлсан Эрдэнэзуугийн хийд шигээ
Нас тогтох буяны амсар дүүрэн билигтэй...

Аяз хөглөх Ар-Агуйтын одод сүжрэм тунараа шиг
Алиахан занд нь хөлчүүрхэн үдшийн болзоонд саатмаар
Аялгуу сүлжих салхи шиг намжирт нь согтон эргэлдээд
Арван тавны сартайд уяан дээр нь буумаар...

Аргагүй төрсөн үлэмжхэн гоо
Ар Халхын үзэсгэлэн гоо
Амраг хайрын энхрий гоо
Ааль ялдамхан даруухан гоо...

24/02/2024

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, маргааш буюу 25-нд баруун аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.
Evryone

23/02/2024

Арвайхээр сумын Засаг даргын захирамжаар хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөв, дадал бий болгох зорилгоор ЕБС-иудын спорт заал өглөөний 06:00-08:00 цагт иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо.
Иймд иргэд та бүхэн байгууллага хамт олноороо, гэр бүл, найз нөхдөөрөө тоглох баг хамт олноо бүрдүүлэн эрүүл амьдралын зөв дадлыг бий болгож хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхийг уриалж байна.⛹️‍♀️⛹️‍♂️

Photos from Өвөрхангайн өнгө сэтгүүл's post 21/02/2024
17/02/2024

⚠️⚠️Дохио!!!
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ‼️:
Өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговь, Өмнөговийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатар, Дорноговийн нутгаар,
маргааш өдөр Дорноговийн зүүн, Дорнодын өмнөд, Сүхбаатарын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

⚠️Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд❗️:
18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Монголын их баяр цэнгэлийн #наадам эхлэхэд 5 хоног үлджээ🇲🇳🇲🇳🇲🇳
Хур бороо зүсрээд сайхан наадам болох нь ээ🌧️🌧️🌧️

Telephone

Address


Ulaanbaatar
Other Government Organizations in Ulaanbaatar (show all)
Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл
Экспресс цамхаг, 14-р давхар, 10 тоот
Ulaanbaatar, 15160

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл

Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл
Ulaanbaatar

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар

Нийслэл дэх Төрийн Аудитын Газар Нийслэл дэх Төрийн Аудитын Газар
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус 4, 5 давхар
Ulaanbaatar

Нийслэл дэх Төрийн аудитын газар

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО
Bayangol
Ulaanbaatar, WVCH+2H3,ULAANBAATAR

Нийслэлийн Баянгол Дүүргийн 19 дүгээр хорооны албан ёсны цахим хуудас

Сүхбаатар дүүрэг Сүхбаатар дүүрэг
Sukhbaatar Duureg
Ulaanbaatar, 14190

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Улсын Салбарын Дотоод Аудит Улсын Салбарын Дотоод Аудит
Ulaanbaatar

Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн албан ёсны

Баянгол дүүргийн Татварын хэлтэс Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Ulaanbaatar, 976

Баянгол дүүргийн Татварын хэлтэс

𝐑𝐢𝐨 𝐀𝐧𝐢𝐦𝐞𝐓𝐕 𝐑𝐢𝐨 𝐀𝐧𝐢𝐦𝐞𝐓𝐕
Ulaanbaatar

Зүгээр хөгжилдье.

Шүүхийн мэдээ Шүүхийн мэдээ
Монгол Улс
Ulaanbaatar, 15170

Public service

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо
Ulaanbaatar

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэнэ