Outlet brand and shoppy

Брэндийн хямдрал

26/02/2024

Шинээр витаминууд маань ирсээн хавар болохоос өмнө та хэд минь дархлаагаа сайн дэмжээрэй😊😊😊 Биеээ өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлээрэй 😇😇😇 Нойрны эм, цус шингэлэгч, тархины тэжээл, үений шингэн нөхөгч, цэвэршилтийн шинж тэмдэг бууруулагч, өвчин намдаагч гээд өөрт тохирсон бүтээгдэхүүнээ хүргүүлээд аваарай… 🥰🥰😇
📞📞📞Утас: 89000552

Photos from Outlet brand and shoppy's post 24/02/2024

Sleep aid зарнаа… Хугацаа урт 2026/08… унтахаас 30 минутын өмнө 1 ширхэг таблеткаар ууц хэрэглэнэ… 96 ширхэгтэй… Эмэнд дасал үүсгэдэггүй, гүн нойрыг дэмжинэ… Нойрны асуудалд орсон бол биед элдэв гаж нөлөөгүй😊😊😊 хүргэлтээр аваарай. Дугаараа биччихвэл би залгая Үнэ 30,000 хүргэлт 5000 😊😊😊

Photos from Outlet brand and shoppy's post 09/03/2023

20 литртэй 1 ширхэг барианы тос авахад 20 ширхэг нэг удаагын дотуур хувцас үнэгүй дагалдана. Маш хэмнэлттэй удаан хэрэглэгддэг тос маань ямар ч үнэргүй харшил үүсгэдэггүй 5 жил өөрсдөө ашиглаж шалгарсан тос байгаа шүү 89000552 88103411
💖💖💖Жичийн жичийн жич: үнийн хувьд 180,000 төгрөг тэгэхээр 1 литр нь 9000 төгрөг гэсэн үг 9000 ийн тосоо бараг 7 хүнд хэрэглэдэг гэхээр маш хэмнэлттэй шүү!!! Нэг авчихсан байхад нэг хэсэгтээ л тосондоо санаа зовох хэрэг гарахгүй

24/02/2023

Угаалгын бодис ашиглахгүй эрүүл мэндэд тустай гал тогооны маарлан алчуур бөөнөөр болон ширхэгээр зарна үнэ 5500

24/03/2021

🌼Баас хаталт🌼

2 ба 3-аас олон хоногоор баас саатан, хатуу төлөвтэй, бага хэмжээгээр, дүлүүлж , дутуу гарах шинжийг баас хатах гэнэ.
Доорхи үзүүлэлт баас хаталтыг илтгэдэг:
• 7 хоногт 2оос цөөн баах
• Баах үед нийт хугацааны 25хувийг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлтээр баас гадагшлах
• Баас хоргол хэлбэртэй хатуу , хуурай
• Баасны хэмжээ багасах
• Баасны дараа дутуу баасан мэт санагдах

Баас хаталтын шинжүүд:

• Баах хатах шаналгаатай дүлнэ
• Баасны дараа санаа амрахгүй , гэдэс суллагдаагүй мэт санагдах
• Хатуу бага хэмжээтэй , хатуу хоргол шиг баасаар баах
• Цөөн баах

Эмчилгээ

Эмийн болон эмийн бус эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээг эмчийн зөвлөгөөгөөр хийнэ.
Эмчилгээнд хоолны дэглэм чухал. Баас хаталтын үед эмчилгээний хоол №3-ыг өгнө.
Өдөрт 4-6 удаа хооллоно. Хоногийн хоол 2900-3000 ккал илчлэгтэй түүнд агуулагдах уургийн хэмжээ 90-100 грамм, нүүрс ус 400-450грамм, өөх тос 90-100 грамм, давс 8-10 грамм, уух шингэн 1,5-2 литр байхаар зохицуулна. Хоолыг буцалгах, жигнэх аргаар бэлтгэнэ. Эмчилгээний журмаар өглөө бүр буцалсан хүйтэн бүлээн ус, рашаан уух, өдөр бүр жимс, ногоо идэх ба хоногт хэрэглэх хүнсний ислэгийн хэмжээ 25-30 гр байх ёстой
Хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн:

• Гурилан бүтээгдэхүүн: хүнсний эслэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн , хивэгтэй талх,гурилан боов,жигнэмэг , хар гурил , гурвалжин болон хөц будаа, хөх тариа
• Шөл: өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл , загасны шөл, улаан манжингийн шөл , хөц болон амуу будааны шөл , цэцэгт байцааны шөл
• Мах: үхэр, тахиа, загас, чанасан жигнэсэн байдлаар
• Өөх тос: ургамлын тос, оливын тос, цөцгийн тос
• Сүүн бүтээгдэхүүн: шар сүү, тараг
• Ногоо: янз бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй,гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа
• Жимс: хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж, усан үзэм

Хязгаарлах бүтээгдэхүүн:

Цагаан будаа, нарийн гоймон, дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, дээд буюу нарийн гурилан талх, кисель, шоколад, халуун цай, кофе, мойл, какао, ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг
Баас хаталттай өвчтөний хийх дасгал:
• Дороо 30 секунд шогших, гүйх хөдөлгөөн хийх
• Мухар сандал дээр суугаад гараа мөр дээрээ аваад дээш өргөн, нуруугаа арагшаа гэдийлгэн амьсгал авна. Гар мөрөнд их бие урагш тонгойж амьсгалаа гаргана \2-8 удаа\
• Мухар сандал дээр суугаад гараа хажуу тийш тэнийлгэн амьсгаа авна. Өвдгөөрөө махийж баруун хөлөө өргөн гэдэс рүүгээ шахаж амьсгалаа гаргана. Зүүн хөл дээрхтэй ижил хийнэ.\2-8 удаа\
• Хөлөө ээлжлжэн дээш өргөж тэнийлгэнэ. Зогсоо байдалд гүнзгий амьсгалж мухар сандал дээр гараад ардаас нь тулж хөлөө нугалж, тэнийлгэнэ.
\4-8 удаа\
Баас хаталтаас урьдчилан сэргийлэх:
• Хоол хүнсэндээ ургамлын эслэгээр баялаг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
• Хэвлийн болон хярзангийн булчинг хөгжүүлэх дасгал хийх, бие цэвэрлэх , гэдэс цэвэрлэх дасгалыг тогтмол хийх
• Эрэгтэй хүүхдийг суулгаж шээлгэж байх \босоогоор шээснээс сууж шээх нь баах рефлексийг илүү өдөөдөг байна\ зэрэг урьдчилан сэргийлэх аргууд болно.

ЭХЭМҮТ-ийн ХЗП-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын кабинетийн эмч М.Дашаа

16/01/2021

ХҮҮХДЭД ЗААВАЛ ИДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ 10 ХҮНС🍠🥦🧀🥚🌾🍞🫐🥛🍼🐟🥩

1.Чихэрлэг төмс 🍠🍠
Тэжээллэг ихтэй чихэрлэг төмсний амт нь ч мөн дажгүй гоё байдаг. Эрүүл бөгөөд амттайхан энэ төмсөнд кали, С аминдэм, A аминдэм, кальци, төмөр агуулагддаг. Энэ дэлхий дээрх хамгийн тэжээллэг хүнсний нэг болох чихэрлэг төмс нь сахарын өвчтэй хүмүүсийн эн тэргүүний хоол хүнс юм. Учир нь цусан дахь сахарын хэмжээг хамгийн сайн тогтвортой барихад нөлөөлдөг байна.

2.Броколи 🥦🥦
Броколи нь эслэг ихтэй, эрдэс бодис, аминдэмээр маш баялаг учир хүүхдэд хамгийн сайн хоол хүнсний нэгд ордог. Хүүхдийн нүдний хараа, эсийн гэмтэлээс урьдчилан сэргийлэхэд ач тустай. Хэрвээ хүүхэд тань идэж чаддаг бол броколи түүхийгээрээ илүү витаминлаг байдаг. Харин таны хүүхэд броколи идэж чаддаггүй эсвэл дургүй бол та хоол хүнсэнд нь нууцаар хийж болно. Мөн багахан тостой саладанд, хоолны соусанд оролцуулан хэрэглэж хүүхдээ дуртай болгох боломжтой.

3.Бүхэл үрийн тариа, будаа🌾🍞🥨🥖
Талх, жигнэмэг, овьёостой өглөөний цайн доторх бүхэл үрэнд хүүхдүүд их дуртай байдаг. Ийм төрлийн хүнс нь фолийн хүчил, цайр, төмөр, В аминдэмээр баялаг. Мөн заримыг нь Д аминдэм, кальциар баяжуулсан байдаг. Зүрх, судасны элдэв өвчнөөс урьдчилдан сэргийлж хүүхдэдээ бүхэл үрийн агууламжтай хүнс өгч байх хэрэгтэй. Гэхдээ ханаагүй тос агуулсан жигнэмэг өгөхөөс зайлсхий. Худалдаж авсан бэлэн бүтээгдэхүүний агууламжийн талаарх мэдээллийг сайтар уншиж бай.

4. Бяслаг 🧀🧀
Бяслаг бол хүүхдийг хувьд гайхалтай хоол тэжээл мөн. Хүүхдүүд ч бяслаг идэх дуртай байдаг. Кальци, уураг, B12 аминдэмээр баялаг бяслаг нь хүүхдийн ясны хөгжилд амин чухал хэрэгцээтэй, эрдэс бодис болох хүхрийг өөртөө агуулдаг. Мөн түүнчлэн судалгаанаас үзэхэд хоол идсэний дараа бяслаг идэх нь шүд хорхой идэхээс хамгаалдаг болох нь тогтоогджээ. Хүүхдэд бяслагтай сэндвич хийж эсвэл шөлөнд, саладанд хийж өгч болох юм.

5.Тараг 🥛🥛
Хүүхдүүдэд тарганд ихэнхдээ дуртай байдаг. Тарганд кальци, уураг, нүүрс ус, В аминдэм, цайр, хүхэр агуулагддаг. Тэр дундаа гэрийн нөхцөлд бүрсэн, хольцгүй цэвэр сайхан тарганд идэвхтэй бактери агуулагдаж байдаг учир хоол боловсруулах системийг дэмжиж, гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байдаг. Хүүхдийг тарганд дуртай болгохын тулд длуртай жимснээс нь дотор нь хийж илүү аминдэмээр баялаг болгох боломжтой. Мөн тослог багатай тарганд шоколадтай жипс эсвэл өглөөний цайны бэлдмэлээс хийж хүүхдэд идүүлж болно. Бас нэг өөр арга бол тарганд жимсний сироп хутгаад хөргөгчинд хөлдөөн гэрийн нөхцөлд бэлтгэсэн мөхөөлдөс болгож идүүлэх бас боломжтой.

6. Загас🐟🐟
Загасыг хүүхдэдээ идүүлж, түүнд хэрэгцээтэй уураг, В аминдэмүүд, төмөр, мөн цайрын хэрэгцээг хангах боломжтой. Омега 3 тосны хүчил агуулдаг загас нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжиж, зүрхийг хамгаалдаг. Манай улсын хувьд загас хэрэглэх боломжгүй учраас зориулалтын загастай хоол, жигнэмэг өгч болно. Нөөшилсөн буюу консервлэсэн хэлбэрээр хэрэглэж болох ч байнга хэрэглэх нь тийм ч сайн биш учраас тохируулж хэрэглэх нь хамгийн чухал.

7.Нэрс 🫐🫐
Насанд хүрсэн хүмүүс, хүүхдийн бие организмд хамгийн тэжээллэг, хэрэгцээтэй жимсний нэг бол нэрс юм. Кали, C витамин, нүүрс ус, антиоксидан зэрэг аминдэмээр баялаг нэрсийг хүүхдэд цэврээр нь, шинээр нь өгөхөд хамгийн тохиромжтой байдаг. Өөрөө сайхан амттай жимс учраас тарганд, нухшанд, өглөөний цайны бэлдмэлд хольж өгч бас болно.

8.Сүү 🍼🍼
Кальци ба хүхэр нь ясны хөгжилд хамгийн чухал хэрэгцээтэй эрдэс бодисууд юм. Сүү өөртөө уураг, нүүрс ус, А аминдэм, магнезиум болоод ясны хөгжилд хамгийн хэрэгцээтэй бусад эрдэс бодисыг агуулдаг. Тослог ихтэй сүү нь 2 нас хүртэлх хүүхдэд хэрэгцээтэй боловч, 2 наснаас нь хойш тослогийн хэмжээг багасгах хэрэгтэй. Ихэнх нь хүүхэд сүүнд дуртай байдаг.

9.Өндөг 🥚🍳🥚🍳
Өөрт агуулах уургийн агууламжаараа өндөг бол хүүхдэд хамгийн хэрэгцээтэй, тохиромжтой хоол хүнс юм. Түүнчлэн А, Д, Е В аминдэмүүдийн бүгдийг нь агуулахын зэрэгцээ өндгөнд агуулагддаг колин нь хүүхдийн тархины хөгжлийг хамгийн ихээр дэмждэг байна. Өндгийг олон төрлөөр бэлтгэж болгох боломжтой. Таны хүүхэд өндгийг яаж идэх дуртай, түүгээр нь л бэлтгэж өгөхөд хангалттай.

10. Үхрийн мах 🐄🥩🐄🥩
Уураг, В аминдэмүүд, цайр, төмөр агуулдаг үхрийн маханд мөн колин агуулагддаг байна. Тослог болон холесролын агууламжаараа насанд хүрсэн хүмүүс аль болох зайлсхийх хэрэгтэй боловч ялангуяа бага насны хүүхдийн тархи, бие махбодийн хөгжилд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Үхрийн махыг ногоотой хоолонд хэрэглэх нь хүүхдийн зохистой хоолны нэгэн хувилбар байж болно. Мөн түүнчлэн гамбургер, жижиглэсэн хэлбэрээр ч өгч болно. Таны хүүхэд дуртай бол шорлог хэлбэрээр шарж өгсөн ч болно.

Эх сурвалж: miss.mn

Photos from O&L massage therapy center and shoppy's post 22/10/2020

🍏🍎🍐🍊 хоолны санаа

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Industrial Street
Ulaanbaatar
Other Massage in Ulaanbaatar (show all)
Lotus Thai Massage Lotus Thai Massage
Vista Office, Chinggis Avenue 17
Ulaanbaatar

Best massage center 22 Best massage center 22
Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar, 15РХОРОО,115РСУРГУУЛИЙНХАЖУУД“GREENTERRA”ХОТХОНЫ71РБАЙР

Япон АНМА, ШИАЦҮ, МАССАЖ гэсэн 3 төрлөөс сонгон хийлгэх

SiSi Health and Massage Center SiSi Health and Massage Center
Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar, 976

SiSi Health and Massage Center

E төв E төв
Bgd
Ulaanbaatar, 43035

Эрүүл саруул

BiBi Guasha BiBi Guasha
Баянгол дүүрэг, 19-р хороо UK Tower, 7давхар
Ulaanbaatar, 16000

Эрүүл, толигор арьсны нууц гуаша массаж

Naran guasha beauty salon Naran guasha beauty salon
БЗД Цагаан хуаран хотхоны урд талд Нарт хотхон 95-6 байр 1-р орц 4 тоот Хона салон
Ulaanbaatar

Утас: 88067140 Хаяг :БЗД Өгөөмөр хотхон 73-а байр

Badarchin-Employee well-being service Badarchin-Employee well-being service
Колорадо бизнес төв, Амарсанаагийн гудамж 12/1, Баянгол дүүрэг, 16-р хороо, Улаанбаатар хот, Монгол улс
Ulaanbaatar

Дуудлагаар очих эрүүл мэндийн цогц үйлчилгээ. Бариа, Иог, Бясалгал, Хоол зүйн, Сэтгэл зүйн сургалт

Balance Stretch - Mongolia Balance Stretch - Mongolia
1-р эмнэлгийн чанх урд МУЗН, Ай Ти Лабораторийн байранд
Ulaanbaatar, 11000

Японы алдарт бариа засал Монголд албан ёсны эрхтэйгээр.

Doonoo’s lashes & beauty salon Doonoo’s lashes & beauty salon
3р сургуулийн зүүн талын Авто плазагын уулзвараас хойшоо хангай хотхон явах замаар 300 метр яваад замыхаа баруун гар талд
Ulaanbaatar, 16000

Манай салон нь бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ сормуус шивээс маникюр педикюр үсчин гээд бүх үйлчилг

Davaa Ch Davaa Ch
Ulaanbaatar

Hidari beauty salon Hidari beauty salon
Дүнжингаравын баруун талд буюу Цэцэрлэгт хүрээлэн явах зам дагуу Sunny Town 18тоот
Ulaanbaatar

Бүтэн биеийн бариа,эмчилгээ алжаал, ядаргаа тайлах үйлчилгээг Япон туршилга Бариач гал засалч Ганаа