Ard Art
Mongolia's first NFT Marketplace where anyone can create, sell and auction their NFTs. Start your Art on Ard Art.
The Hu in the Metaverse - Монголчууд хамтдаа дэлхийд
Эрхэм харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, түншүүддээ шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлж, эрүүл энх, эрч хүч, аз жаргалын дээдийг хүсье!
Хүчтэй. Хамтдаа.
#ХөрөнгөОруулагчҮндэстэн
Ard.Art платформд MONT стэйблкойн төлбөрийн хэрэгслээр нэмэгдлээ!
#БүтээЭзэмш
Ard.Art NFT платформыг бүтээсэн Бит Кэйос ХХК болон төгрөгөөр баталгаажсан MONT стэйблкойныг гаргагч Монгол Дифай ХХК нар хамтын ажиллагааны гэрээг амжилттай байгууллаа.🤝
Уг гэрээний дагуу Ard.Art платформын хэрэглэгчид стэйблкойноор NFT худалдан авах, бүтээгчид стэйблкойноор орлогоо авах боломж бүрдэх юм. NFT платформууд төлбөртөө стэйблкойноос бусад койнуудыг ашигласнаар ханшийн зөрүү дээр алдагдал хүлээх нь элбэг байдаг. Тэгвэл MONT стэйблкойныг ашигласнаар үүнээс сэргийлэх боломжийг олгож байгаа юм.
Та бүхэн Монголын шилдэг контент бүтээгчдийн NFT-ыг эзэмшихийг хүсвэл ard.art платформоор зочлоорой.😎
Дэлгэрэнгүйг: academy.ard.mn/blog/montxardart
#БүтээЭзэмш
Ard.Art - Та өөрийн NFT-ыг бүтээсэн үү?😎
Крипто зах зээл тэлж, технологийн шийдлүүд нэмэгдэхийн хэрээр NFT-ын хэрэглээ зөвхөн урлагаар хязгаарлагдахаа больжээ. 🚀
▫️Мөн залуусын виртуал орчинд өнгөрөөх цаг хугацаа нэмэгдэж томоохон компаниуд ч өөрсдийн метаверс төслийг эхлүүлээд байгаа билээ. Дижитал ертөнцөд энэ зүйл "зөвхөн чинийх" гэдгийг баталж чадах цорын ганц зүйл нь NFT учир ирээдүйд зах зээл, хэрэглэх цар хүрээ нь асар ихээр нэмэгдэх нь зайлшгүй юм.
Хэтэрхий хурдтай өрнөх энэ зах зээлийн талаар мэдээлэлтэй илүү ойр байхыг хүсвэл биднийг дагаарай.😎
Дэлхий дахинд NFT-ыг маркетингийн зорилгоор ашиглах тохиолдол цөөнгүй байдаг. Үүний нэг жишээ бол:👇
▫️Дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ болох McDonald’s нь алдарт McRib сэндвичийнхээ 40 жилийн ойд зориулан NFT гаргаж байжээ. McRib нь барбекью соусаар амталсан гахайн махан сэндвич бөгөөд өнгөрсөн жил цэсэндээ эргэн ирсэн байна. Хэрэглэгчдийн дунд маш их эрэлттэй байсан тус сэндвичийн эргэн ирэлтийг McDonald’s зүгээр нэг зарлаад өнгөрөхийг хүсээгүй бөгөөд Твиттер дээрээ McRib NFT постыг бусадтай хуваалцсан хэрэглэгчдийн дундаас азтанг сонгон шалгаруулна гэжээ.
Үүнээс санаанд ч багтамгүй үр дүн гарсан нь маш богино хугацаанд 100,000 retweet хийгдсэн бөгөөд тус NFT одоогоор $670,000 орчмоор үнэлэгдээд байгаа гэнэ.😳
Бүтээгчид, артистуудыг дэмжих хамгийн том давуу тал юу болохыг мэдэх үү?🤔 Энэ бол роялти юм.🚀
▫️Өөрийн хүссэн NFT-ыг бүтээх боломжтой бөгөөд NFT дамжин зарагдах бүрт ногдол ашиг авна гээд төсөөлдөө.😳
▫️ Өөрийн NFT-ыг бүтээх үедээ ногдол ашиг авах хувиа бичээд л оруулчихна. Зарагдсан үнийн дүн болгоноос тэрхүү хувиар нь тооцуулан шууд орлоготой болох боломжтой. 💸
Энэ бол дөнгөж эхлэл. Илүү ихийг дараа дараагийн постуудаас…🔥
#БүтээЭзэмш
Этэриум бол биткойны дараа орох хоёрдогч том сүлжээ юм. Биткойнтой харьцуулахад түүний экосистем нь NFT-г маш сайн дэмжиж чаддагаараа давуу талтай.
NFT болон Этэриум нь өнөөгийн дижитал ертөнцөд тулгардаг томоохон асуудлын шийдэл болж чаджээ. Бүх зүйл дижитал болсноор ямарваа нэг зүйлийг жинхэнэ бодит мөн эсэх өмчлөгч нь хэн гэх мэтийг танихад маш хэцүү болсон. Харин NFT-ын дахин давтагдашгүй, хуулбарлах боломжгүй байдал нь тус асуудлын шийдэл болж чаджээ.🖼
#БүтээЭзэмш
Ard.Art - NFT бүтээх амархан боллоо.🚀
Dolce Gabanna брэндийн Collezione Genesi гэх коллекц нь 2021 оны 9-р сард UNXD хэмээх тансаг зэрэглэлийн дижитал бүтээгдэхүүн борлуулдаг NFT маркет дээр дуудлага худалдаанд оржээ. Hyper-realistic буюу бодит мэт харагдах 3D дижитал бүтээлээр илэрхийлэгдэх уг коллекцын 5 нь биет бүтээгдэхүүн бөгөөд 4 нь зөвхөн дижитал хэлбэрээр орших юм. 🖼
NFT бүр өөр өөрийн онцгой эрхтэй. Жишээ нь Dress from a Dream даашинзны NFT авсан бол тус даашинзыг өөрийн хэмжээнд тааруулан бүтээлгэж авах, даашинзныхаа Долче Габаннагийн гарын үсэгтэй хар зургийг авах, 2 жилийн турш Италид зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцох, 2 долоо хоногийн турш үргэлжлэх 2 удаагийн үзэсгэлэнд оролцох гэх мэт боломжуудыг олгодог байна.
Тэгвэл Mepo AF брэнд өөрийн NFT-ыг ard.art дээр байршуулсан байна. Тус NFT коллекц ямар боломжуудыг танд олгож болохыг вебсайтаар зочилсноор мэдэх боломжтой.😎
🖼ARD.ART - Та дижитал ертөнцөд өөрийн эзэмшлээ баталгаажуулах буюу NFT бүтээх бүрэн боломжтой.🔥
#БүтээЭзэмш
Хамгийн анхны NFT бүтээл юу вэ? 🤔
2014 онд Namechain гэх блокчэйн дээр артист Kevin McCoy-ын "Quantum" гэх NFT-г бүтээж байжээ.
#БүтээЭзэмш
Өвөрмөц өнгө төрх, зоримог уран бүтээлийн эзэд болох Хү хамтлаг (The HU), Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран Метаверст тоглолт зохион байгуулахаар ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг: https://ardholdings.com/mn/thehumetaverse/
Хамтрагч байгууллагууд: TenGerLeague Media Group, MOST Fintech, GrapeCity Mongolia LLC, Diverse Solutions, iDAX, Metaland Metaverse, Ard Bit, Ard Art, Mongol DeFi LLC
#ХүчтэйХамтдаа
Та түүх, өв соёлоо дээдлэх их үйлд ийнхүү нэгдэх боломжтой боллоо. Полигон блокчейн ертөнцөд B3RS үүсэж, Хүн улс руу таныг хүргэхэд бэлэн болоод байна. B3RS X PTNO
Таван өнгийн, тус бүрдээ онцгой бэлгэдэл бүхий B3RS NFT танд санамсаргүй байдлаар хуваарилагдана.�
Таны эзэмших B3RS NFT бүр дахин давтагдашгүй тамгаар баталгаажсан бөгөөд төслийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээ, урлагийн хөтөлбөр, үзэсгэлэн гээд олон олон арга хэмжээнд таны нэвтрэх эрх болно. B3RS NFT эзэмшигчид цуглах бүрт төслийн нууц нэг нэгээр тайлагдана.�
Энэхүү нууцыг тайлах түлхүүрийг зөвхөн B3RS NFT өгөх юм. Хүн Гүрний бунхан Метаверс ертөнцөд бий болж түүхийн тайлагдашгүй нууцыг нээх түлхүүрийг бидэнд өгөх болно…
��B3RS NFT: https://www.ard.art/collection/b3rs/?
� #БүтээЭзэмш
Хүн бүрийн хүсэл хэрэгцээ хязгааргүй тул хэсэг бүрийг та өөрөө угсрах боломжийг бүрдүүлсэн цоо шинэхэн цуглуулгыг санал болгож байна. Хувцас загвар хөгжих, хувьсах процесс түргэсэх тусам та бидний уйдах, шинийг эрэлхийлэх, давтагдашгүй байх хэрэгцээнд нийцүүлэн деталиа сольж угсарснаар хувцасны хэрэглээг илүү уртасгах болон цаашлаад хувцасны хог хаягдлыг бууруулах зорилгоор бүтээгдсэн төдийгүй шинэ тутам нэмэлт деталь, акссессуар /халаас, хатгамал, charm/ зэргээр баяжуулан хүргэх болно. Энгэрийн деталь нь баруун зүүн сонголттой байх ба ханцуйн деталь нь баруун зүүн хамааралгүй угсрагдах боломж бүхий эсгүүрийн шийдэлтэй хийгдсэн. Ингэснээр таны тоглолт хийх боломжийн тоог өндөрсгөх юм.
https://ard.art/collection/piece-of-mepoaf/
Piece of Mepo AF багцаас 4 төрлийн NFT эзэмшиж өөрийн цорын ганц давтагдашгүй загварыг бүтээсэн танд:
Өөрийн бүтээсэн загвараа биет байдлаар эзэмших.
Mepo AF брендийн гишүүнчлэлийн эрх /цаашдын байнгын 5% хөнгөлөлт эдлэх/
100% гар аргаар хийгдсэн хэзээ ч давтагдах боломжгүй 'charm doll' бэлэглэх /энэ нь худалдаанд гарах боломжгүй/
1 удаа биеэс хэмжилт хийх болон, custom edit бүхий тусгай захиалга өгөх эрх
#БүтээЭзэмш
Gremo NFT Collection
https://ard.art/collection/gremo/?
"Gremo" NFT Collection худалдаалагдаж эхэллээ :D
Тэгэхээр удаан бодсоны эцэст Youtube дээр бичлэг хийж эхэлснийхээ 6 жилийн ойг тохиолдуулж өөрийн нэр доорх NFT Collection -г гаргахаар шийдлээ. Нийт 2016 ширхэг дахин давтагдашгүй Gremo -нууд байх ба та бүхэнд Random байдлаар нээгдэх юм.
NFT -г нээх үед Random байдлаар унах болохоор ямар ч Gremo таныг хүлээж байж болно. Ямартай ч Youtube дээр тоглож байсан хамгийн алдартай тоглоомууд болон үзэх дуртай анименуудынхаа хэв маягуудыг шингээж өгсөн тул та бүхэнд сонирхолтой байх байх.
Энэхүү NFT Collection -с эзэмшсэнээр яахав тийм ч сүртэй онцгой эрх, бэлэг энэ тэр биш ч гэлээ дахин давтагдашгүй Gremo -н хувилбарын эзэн болох ба Private Discord group -т орж хамт тоглож, танилцаж мөн Community дундах үйл ажиллагаануудад оролцох эрхтэй болох юм. Мөн танд гоёмсог Gremo нээгдсэн бол үнэ хүргэж бусдад зарах ч боломжтой :O
Discord server хөгжүүлэгдэж байгаа ба хөгжүүлэлт дуусмагц NFT эзэмшигчдийн и-мэйл хаяг руу мэдээлэл илгээх болно.
Заавал худалдаж авах албагүй л дээ гэхдээ л сонирхоод үзээрэй 🙂
Gremo NFT Collection: ard.art/collection/gremo/
🎨 Ard.Art дээр Gremix-ын NFT болох Gremo багц NFT зарагдаж эхэллээ. 🔥
Нийт 2016 ширхэг давтагдашгүй "Gremo"-с бүрдэх энэхүү багцаас худалдан авч албан ёсоор эзэмшихээс гадна дагалдах эрхүүдийг хүртэх болно.
Gremo NFT авах: https://ard.art/collection/gremo/?
#БүтээЭзэмш
''Mepo af.'' брендийн анхны NFT эзэмшигч болж үнэнчээ батлаарай!
2022.05.20 -ны өдөр дээр худалдаанд гарна!
ARD.ART нь таны NFT бүтээх, шилжүүлэх, зарах, худалдан авах зэрэг бүх үйлдлийг ухаалаг гэрээгээр (Smart contract) баталгаажуулж блокчэйн сүлжээ дээр хадгалдаг.
https://ard.art/
Бидний хуудсыг дагаж мэдээ мэдээллээс хоцролгүй цаг тухайд нь аваарай: https://linktr.ee/ard_art
#БүтээЭзэмш
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the business
Website
Address
Central Tower 17th Floor, Suhbaatar Square-2, Suhbaatar District, 8th Horoo
Ulaanbaatar
14200