SBM Mongolia

SBM Mongolia

mining equipment

22/11/2023
Photos from Shibang Industry & Technology Group Co., Ltd.(SBM)'s post 15/09/2023
28/11/2022

The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Алтны салбар цар тахлыг сөрөн хөгжиж байна
Б.Төгсбилэгт

Алтны салбарын хөгжил зах зээлийн зөв голдиролд орлоо. 2020 онд Монгол Улсын алтны экспорт дээд оргилдоо хүрснийг бид мэднэ. Ингэснээр алтны салбар экспортын орлогын үзүүлэлтээр нүүрс, зэсийн салбартай мөр зэрэгцэх хэмжээнд ирлээ. Өнгөрсөн онд тохиосон экспортын дээд амжилт нь алтны ханшийн оргил үе, цар тахлын амаргүй жилтэй давхцсанаараа манай улсад ихээхэн ашиг тусаа өглөө. Алт нь цар тахлын хүнд үед валютын нөөц бүрдүүлж, төгрөгийн тогтвортой байдлын баталгаа болж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл энэ салбарт үр ашигтай нөөцийг нэмэгдүүлэх, улмаар олборлолтыг өсгөхийн сацуу Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлага тулгарч байна. Яг энэ чиглэлд Засгийн газар идэвхийлэн ажиллаж байгаа юм.

Зах зээл дээр алтны ханш хэзээ ч ийм сайн байсангүй. Өнгөрсөн оны наймдугаар сард алтны ханш 2011 оны оргил түвшинг давж, 2067 ам.доллар/унц-д хүрч өссөн. Улмаар 2020 оны алтны дундаж ханш 1769.6 ам.доллар/унц-аар тэмдэглэгдлээ. Ханшийн оргил энэ мөчлөгийг манай улс ашиглаж чадсан нь өмнөх 2011-2012 оны ханшийн огцом өсөлтийн үеийнхтэй харьцуулшгүй амжилт юм. Тухайн үед манай улсын олборлолт, экспортын аль аль нь бага түвшинд байсан. Тэгвэл сүүлийн жилүүдийн хандлагаас үзэхэд улсын алтны олборлолт тогтворжиж, энэ салбар зах зээлийн өсөлттэй уялдан хөгжиж буй зөв голдирол тод харагдана.
http://www.mongolianminingjournal.com/a/71478

28/11/2022

The main equipment of this pebble crushing plant is HST Cone Crusher. It is equipped with the automatic control system and has several kinds of crushing cavities which can fully meet different crushing needs.🥳
Download Crusher’s parameters: https://www.sbmchina.com/equipments/hst.html?sns=1&lxx0108
Get crusher’s price: https://api.whatsapp.com/send/?phone=8613681824362

09/01/2022

Автомат хяналтын систем ба бутлуурын ховилуудаар тоноглогдсон хайрганы бутлуур HST конусан бутлуур.

The main equipment of this pebble crushing plant is HST Cone Crusher. It is equipped with the automatic control system and has several kinds of crushing cavities which can fully meet different crushing needs.🥳
Download Crusher’s parameters: https://www.sbmchina.com/equipments/hst.html?sns=1&lxx0108
Get crusher’s price: https://api.whatsapp.com/send/?phone=8613681824362

Photos from DNN.mn's post 23/10/2021
Photos from Shibang Industry & Technology Group Co., Ltd.(SBM)'s post 16/06/2021

Элс, хайрганы агрегатууд

Photos from Монгол Улсын Засгийн газар's post 09/05/2021

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна

Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ уурхайчдад танилцууллаа. Үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Баяжуулсан сайн чанарын нэг тн нүүрсийг 136, хагас кокжсон бол 107, угаасан эрчим хүчний нүүрсийг 11 ам.доллараар зарна гэсэн тооцоо хийсэн байна. Засгийн газар цаашид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэргээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалт руу шилжүүлж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.

Засгийн газар мөн Тавантолгойд дулааны цахилгаан станц барихаар тусгасан. 450 МВт-ын хүчин чадалтай энэ станц томоохон бүтээн байгуулалтыг төсөл, хөтөлбөрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, төвийн эрчим хүчний системд боломжит хэмжээгээр эрчим хүч нийлүүлэх үндсэн үүрэгтэй. Шаардлагатай нийт санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэт Тавантолгой” компанид хувьцаа эзэмших замаар, үлдэх хувийг зээл, тусламжаас гаргахаар төлөвлөж байгаа тухай Эрчим хүчний болон Сангийн сайд хэллээ. Дулааны цахилгаан станц байгуулахад учрах нэг хүндрэл нь усан хангамж. Үүнийг нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай хамт шийдвэрлэхийг Ерөнхий сайд чиглэл болгов.

Ерөнхий сайд мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөтэй танилцлаа. Компани 2021-2025 онд олборлолтын хүчин чадал /209 сая м3 хөрс, 50 сая тн нүүрс/-ын 60 хүртэл хувийг өөрийн техник, тоног төхөөрөмжөөр хийхээр төлөвлөсөн байна. Нийт 186 сая тн нүүрс олборлож, 172 сая тн-ыг борлуулснаар 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана. Ингэснээр улсын төсөвт 2,482.1 сая ам.долларын орлого төвлөрүүлэх юм.

Photos from Shibang Industry & Technology Group Co., Ltd.(SBM)'s post 08/05/2021

БНХАУ-ыН No.1 brand
Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар

06/05/2021

Салхитын мөнгөний ордын 2 дахь баяжуулах үйлдвэр долдугаар сард ашиглалтад орно.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Д.НЯМЛХАГВА: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМААР ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫ 18/03/2021

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын нэг км-ийг 1,1 сая ам.долларт багтаан босгож байна. Төмөр замын дээд доод бүтэц, гүүр хоолой, эрчим хүч, барилга байгууламж, дохиолол холбоо зэрэг дэд бүтцүүд нь нийт 10 багц ажлаас бүрддэг. Нэг км төмөр зам барих зардалд эдгээр бүх ажлын зардал багтсан гэсэн үг. Монгол Улсад 1 гол дээр 25 тонн даацын төмөр замын жишиг үнийг тогтоож чадсан.

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Д.НЯМЛХАГВА: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМААР ХОЁРДУГААР УЛИРАЛД БАГТААН ТУРШИЛТЫ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ерөнхий инженер Д.Нямлхагватай Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр ашиг, мөн цаашдын...

Photos from Shibang Industry & Technology Group Co., Ltd.(SBM)'s post 18/03/2021

#Нүүрс нунтаглах босоо тээрэм

11/03/2021
09/03/2021

За манайхаан Бутлуур маань хэрхэн бүтээгддэг тухай 3/11 Пүрэв гаригт 14 цагаас уулзацгаая.

Do you know how a crusher is produced?And are you curious about what a crusher manufacturing workshop looks like? Watch our live on Mar.11 14:00 (6:00 UTC, Thursday), you can not only visit our crusher manufacturing workshop online, but know how SBM's is produced through our host’s explanation. So, don’t forget to join us—watch live on Thursday!
Click the link👉https://m.sbmchina.com/marketing/sbmlive03/?sns=chen, booking to watch, and you will have the opportunity to get our purchase discounts and gifts after filling the form.

05/03/2021

Do you need a crusher ? 😸

https://m.sbmchina.com/product/?sns=chen0305

Photos from Shibang Industry & Technology Group Co., Ltd.(SBM)'s post 20/02/2021

Шохойн чулууны үйлдвэртээ аль 2009 онд нунтаглах тээрмийг худалдан авч өнөөг хүртэл хэрэглэж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээг нь хангаж байгаад хэрэглэгч маань сэтгэл хангалуун байдаг. Тийм ч учир 2017 онд бас дахин SBM-с 3 нунтаглах тээрмийг ямарч эргэлзээгүйгээр худалдан авсан юм. Доорхи #нунтаглах тээрмийг тэндэнд зориулж үйлдвэрлэсэн. Янзтай байгаа биздээ?

【Төсөл мэдээлэл:】
Material: Шохойн чулуу
Capacity: 300,000 тн/жил
Application: хүхэргүйжүүлэх
Гарах хэмжээ : 325 тор, D90
Тоног төхөөрөмж: MTW*3
Үнийг : https://m.sbmchina.com/?sns=chen0220 аваарай.

Photos from Battulga Khaltmaa's post 07/02/2021

“Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.06/ Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.

Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

“Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна.

Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.

“Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ,

“Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.

Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.

Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой.

Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа.

Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна.

Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй.

Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.

Эх сурвалж:
https://president.mn/17400/

03/02/2021

2021 онд КОВИД-19 бүрэн арилах болтугай гэж ерөөгөөд олон улсын компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд # Shibang Industry & Technology Group Co.LTD (SBM) маань 1 сая юанийн хандив өгсөн байна.

The -19 is still spreading around the world and the risk of contracting the virus still exists. That is to say, the epidemic is far from over even if 2021 has passed. As a responsible international company, SBM will continue to actively fight the epidemic while developing itself, strengthen the strength of information sharing and prevention, and fight the COVID-19 together with the world.
Learn more: https://m.sbmchina.com/news/177.html?sns=chen0203

22/01/2021

Монголын итгэл найдварын төмөр замыг барьж байна
http://www.mongolianminingjournal.com/a/71337

Building Mongolia’s railway of hope
http://www.mongolianminingjournal.com/a/71337

20/01/2021

EPC (Engineering Procurement Construction), also known as turnkey projects, it refers to the general contracting of the whole process of design, procurement, construction and installation of the project by the contractor, as well as trial operation services. Only large companies with certain capabilities have the ability to contract EPC projects. As a professional manufacturer of crushing and grinding equipment, SBM not only has the ability of EPC contracting, but have rich experience in building EPC crushing projects, and many investors from all over the world cooperate with SBM to build EPC crushing and grinding projects for them. More about the price of SBM’s EPC: https://m.sbmchina.com/?sns=chen0120

Photos from Shibang Industry & Technology Group Co., Ltd.(SBM)'s post 15/01/2021

Монгол улсад барьж байгуулсан энэхүү бутлуурын үйлдвэрийг -д үйлдвэрлэж, -ийн инженерийн баг хамт олон ашиглалтанд оруулсан билээ. Энэхүү үйлдвэрлэлийн шугамын тоног төхөөрөмжийн сонголт нь дэвшилтэт, шинжлэх ухаанч, хяналт удирдлагын ухаалаг системээр тоноглогдсон хөдөлмөрийн зардлыг бууруулсан шийдэлтэй. Сайн чанарын үрлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэн тохиромжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу: https://m.sbmchina.com/?sns=chen0115

11/01/2021

АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

1.
2.

ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ҮҮРЭГ:

АЛБАН ТУШААЛЫН ТОДОРХОЙЛОЛТОД ЗААГДСАН ЧИГ ҮҮРГИЙН ДАГУУ

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1️⃣ Механик инженер:

1. Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин аппратын механик, инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн
2. Техник сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт сайтай
Инженерчлэлийн программууд дээр бүрэн ажиллах чадвартай
3. Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй /орос, англи, хятад/
4. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
5. Ажлын ачаалал даах, зөв хандлагатай
Бие даан хариуцлага хүлээх, шуурхай арга хэмжээ авах, дүгнэлт хийх чадвар сайтай
6. Хөдөө орон нутагт ээлжээр ажиллана
7. Цалин тохиролцоно.

2️⃣ Оффис менежер:
1. Хууль эрх зүйн мэргэжилтэй
Монгол хэлний бичгийн чадвар сайн эзэмшсэн.
2. Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй /орос, англи, хятад/
3. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай
4. Ажлын ачаалал даах, зөв хандлагатай
Бие даан хариуцлага хүлээх, шуурхай арга хэмжээ авах, дүгнэлт хийх чадвар сайтай
5. Цалин тохиролцоно.

Анкет татах линк:

https://docs.google.com/document/d/1RcvwpD_X2WSpgBWOvZTihxdZh6Vq1Rxa/edit

Анкетаа доорхи хаягаар ирүүлнэ үү.

E mail: [email protected]



Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 8/1, Сити Тауэр бизнес төв. 9 давхар 901 тоот,

Утас: Оффис: (+976) 7010-2828

10/01/2021

Зах зээл дээрх хамгийн хэмнэлттэй бутлуурын тоног төхөөрөмж болох -ийн хөдөлгөөнт бутлуур нь хатуу чулуулаг, барилгын хог хаягдал гэх мэт төрөл бүрийн материалыг бутлахаас гадна үйлчлүүлэгчдэд төвөгтэй хүнд нөхцөлтэй бутлах цэгүүд эсвэл хүрээлэн буй орчноос үүдэлтэй саад бэрхшээлийг арилгахад туслах гол давуу тал юм. . Энэ нь өндөр хүйтэн, хөлдсөн газар, эсвэл халуун, бороотой экваторын бүс, энгийн эсвэл уулархаг газар байхаас үл хамааран цуврал хөдөлгөөнт бутлуур нь дасан зохицож, үр дүнтэй ажиллах боломжтой. K хөдөлгөөнт бутлуурын талаар дэлгэрэнгүй: https://m.sbmchina.com/?sns=chen0107

# хөдөлгөөнт бутлуур

As the most cost-effective crushing equipment in market, ‘s K mobile crusher can not only crush various materials like hard rocks, construction waste, but its core advantage is to help customers eliminate the obstacles caused by bad crushing sites or surrounding environments. Whether it is a high-cold and frozen area, or a hot and rainy equatorial area, plain or mountainous area, series mobile crusher can adapt and work efficiently. More about K mobile crusher: https://m.sbmchina.com/?sns=chen0107

07/01/2021

Эрдэнэс Монгол компанийн зарим удирдлагууд Эрдэнэс силвер ресурс компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Эрдэнэс Монгол компанийн дэд захирал Л.Энхболд, Санхүү эдийн засаг хариуцсан дэд захирал Л.Хосбаяр, Уул уурхай эдийн засгийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Баатарсүх нар томилогдон үүрэгт ажлаа аваад удаагүй байгаа ба ийнхүү "Эрдэнэс силвер ресурс" компанийн ажил байдалдтай танилцсанаар ажлаа эхэлж байгаа ажээ.
Шинэ удирдлагуудад байгууллагынхаа зорилго, зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч,
Шинээр эхлүүлж буй Овоот Хяр төсөл, Баяжуулах 2 р үйлдвэрийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шат дараатай өргөжүүлэх, уурхайн орчин нөхцөлийг сайжруулах зэрэг нийтлэг асуудлуудыг чиглэл, чиглэлээр танилцуулан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа

01/01/2021

Хүсэн хүлээсэн 2021 он ирлээ. SBM групп-с Шинэ жилийн мэнд дэвшүүлж эрүүл энх сайн сайхыг хүсье!

2021 finally arrived!Today SBM wish you a happy New Year, and wishes you good health and happiness. https://m.sbmchina.com/?sns=chen11

#2020

Want your business to be the top-listed Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

SBM S5X series vibrating screen is a kind of incline circular screen, adopt the most advanced designing theory in the wo...
SBM Design for stone crushing complex plant with dust control
LM Bosoo tereem
Элс хийх систем
Mobile crushing plant
SBM BOSOO TEREEM
SBM GROUP
SBM групп " Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар   Хаяг: УБ хот СБД-н Сити тауэр-19давхар 02т   Утас: 94006313, 958...
SBM групп " Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар   Хаяг: УБ хот СБД-н Сити тауэр-19давхар 02т   Утас: 94006313, 958...

Telephone

Website

Address


Ulaanbaatar
14200