Otgonjargal Baljaa

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Otgonjargal Baljaa, Entrepreneur, Peace Avenue, Ulaanbaatar.

03/01/2024

Хүн хөдөлмөрлөж байж дэвшдэг, Өглөөний мэнд!

03/01/2024

1. Ном уншдаг хүн урт насалдаг:
Хүний тархийг булчин шөрмөстэй адил дасгалжуулах ёстой байдаг ба уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй байдаг байна.
2. Стресс тайлагч:
Ном уншсанаар сэтгэлийн аливаа дарамтаасаа хөндийрч холдох боломжтой.
3. Үгсийн сан баяжна:
Уншсанаар таны үгсийн баяжиж байнга харилцаандаа хэрэглэгддэг үгс тань нэмэгдэнэ.
4. Уншиж байж бичнэ:
Ихэнх зохиолчид байнга уншдаг ба хэлний мэдрэмж, бичих арга барилд нэн тустай бөгөөд ямар нэгэн эссе, зохион бичлэг бичихэд ч уншиж байж л үгсийн сангаа нэмэгдүүлнэ.
5. Нойр хүргэнэ:
Нойр хулжихад хамгийн тустай нойрны эм бол ном унших.
6. Унших нь танин мэдэхүйг хурцалж өгнө:
Ном бүрээс ямар нэгэн шинэ зүйлийг байнга олж авч танин мэдэх үйл ажиллагаа тань нэмэгдэнэ.
7. Ном унших нь чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тустай:
Чөлөөт цагаа хий дэмий үрэхгүйн тулд номтой нөхөрлөөд үзэх хэрэгтэй. Ном уншсанаар цаг хугацааг ч үл мартах болно.
8. Ном унших нь амар амгаланг бий болгоно:
Уншсанаар өөр зүйлийн тухай бодохгүй зөвхөн тухайн уншиж буй номондоо орж амар амгаланг мэдрэх болно.
9. Төсөөлөх чадвар сайжирна:
Унших нь таныг шинэ ертөнцийг нээхэд тусална.
10. Алдаагүй зөв бичиж сурна:
Байнга өөрчлөгдөж байгаа олон үгсийн жагсаалтыг цээжлэхээсээ урьтан дуртай номоо уншингаа зөв бичих чадвараа сайжруулж болно.copy

02/01/2024

Хүний бодол бол энерги, бодол бүр өөр өөрийн давтамжтай долгион юм. Тийм болохоор юу бодно түүнээ татна гэсэн үг юм. Хүн бол соронз шиг бодлоороо өөрийн амьдралд тохиолдох бүх зүйлийг татаж байдаг.
Дандаа өвчин ярьж явдаг хүн өвдөж л байдаг.
Сайн сайхан явах тухай ярьсан хүн хөгжин дэвшиж явдаг,

Агнистын Гэгээ Copy

02/01/2024

Чиний төлөө санаа тавьж, цаг заваа харамгүй хайрладаг, чамаар бахархаж, чамайг алдахаас айдаг, чиний төлөө тулалддаг хүнтэй учрааарай! Хөөрхөнүүдээ

01/01/2024

Амны билэгтэй хүн амны хишигтэй амьдардаг гэдэг дээ. Энэ жил юу хүсэж байгаагаа доор бичээд байгаарай…
2024/01/01Москва/Иркутск/Ангарск

01/01/2024

2024 ондоо
12 сарыг цоо эрүүл,
52 долоо хоногийг амар тайван,
365 өдрийг аз жаргалтай,
8760 цагийг амжилттай,
525,000 минутыг хайр хүндлэл дунд,
31,536,000 секундыг сэтгэл хангалуун өнгөрүүлээрэй!!! Та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ💕💖

01/01/2024

Үнээн

01/01/2024

"Биеэ зас" гэдэг чинь гоё хувцас өмсөөд, мөнгө ихтэй бол гэсэн үг биш.
Сэтгэлийн төвийг олох, ертөнцийн үйл явдлын учиг холбоог ойлгодог болох! Тэр тухай л асуудал юм шүү дээ.

- Дашийн Бямбасүрэн

31/12/2023

САНАЖ ЯВАХ 12 БОДОЛ...

1. ӨНГӨРСӨН ҮЕ ЧАМ РУУ УТАСДВАЛ, бүү ав, чамд санал болгох шинэ зүйл түүнд байхгүй...

2. ЧИНИЙ ТУХАЙ ХЭН НЭГЭН ЮУ БОДОХ НЬ тэдний л бодол, чамайг тодорхойлохгүй...

3. ХӨЛӨГ ОНГОЦ ЭРЭГТ ОЙРХОН БАЙХДАА ҮРГЭЛЖ АЮУЛГҮЙ, гэхдээ, түүнийг тэнд зогсохоор бүтээгээгүй...

4. ЧИНИЙ ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ хүрэх ёстой чиний эцсийн зогсоол биш...

5. БИТГИЙ ШҮҮ, хөршөө ойлгох гэж оролд...

6. ХЭТЭРХИЙ ИХ БОДОХ НЬ хэрэгцээгүй санаа зоволтыг л үйлдвэрлэж чамайг ядраадаг...

7. ОДОО МЭДЭРЧ БАЙГАА ӨВДӨЛТ ЧИНЬ ирж яваа баяр баясгалын хувьд юу ч биш...

8. ХҮНД ХЭЦҮҮД БҮҮ ТӨВЛӨР, харин боломжууд дээр нь фокусла...

9. ӨӨРИЙН ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХӨД АШИГЛА, дэлхий чиний инээмсэглэлийг өөрчлөхийг бүү зөвшөөр...

10. ХҮН БҮР ЧИНИЙ МЭДЭХГҮЙ ТУЛААНД ТУЛАЛДАЖ ЯВАА, бусдад эелдэг ханд...

11. ТӨЛӨВЛӨГӨӨ НУРВАЛ, төлөвлөгөөгөө өөрчил, харин мөрөөдлөө бүү орхи...

12. ЧАМАЙГ ТЭТГЭХГҮЙ эсвэл баяжуулахгүй бол, явуул, холдуул...
by Erdenebaatar Sukhbaatar
Эмэгтэйчүүдийн мэс заслын эмчийн зөвлөгөө
Эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
Түмэнжаргалын Амартүвшин

31/12/2023

明天就是跨年夜了,这一年又要结束了,无论这一年好与坏,都即将结束了,无论有多糟糕,都是成长和经历,在无法预知的末来,只希望我们平平安安,健健康康!

31/12/2023

Хайртай хүнийхээ сэтгэлзүйг нь гоё авч яваарай. Хүнийг тайван байлгахад хэтэвч хамаагүй байдаг юм шүү. Чамд найдаж болдог, араа даатгадаг, баяр жаргалтай байж чадах тийм гоё сэтгэлзүйтэй болгоорой.
Жаргалтай сэтгэлзүйг бүтээхэд чи лаг байх албагүй ээ. Үнэнч зөөлөн тууштай байхад л болно.
Сэтгэлзүй тайван хүн юуг ч хийж юуг ч бүтээж чаддаг юмаа. Хичнээн хүчирхэг эрч хүчтэй хүн байсан ч сэтгэл тайван биш бол зэврээд дуусна. Бүх зүйлийн анхдагч нь тайван сэтгэлзүй.
Ганбат Г.

29/12/2023

Үг хэлэлцэж бологсод лугаа эс хэлэлцвээс хүмүүнийг алдьюу
Үг хэлэлцэж үл бологсод лугаа хэлэлцвээс үгийг алдъюу
Мэргэн хүмүүн болбоос хүмүүнийг ч, үгийг ч үл алдьюу

КҮНЗ

Эртний ном бичигт “Тэнгэр, газар, хүмүүн” гурвыг “Гурван эрдэнэ” хэмээн нэрлэсэн нь буй.
Хүмүүн тэнгэрийн цаг тохиолоор энэхэн хорвоод төрж эсэгнэн, газрын хишиг буянаар өсөж торнин, өндийн босож, хүмүүний эе зохирол, хувь тавилангаар аж төрж, нэгэн насыг элээдэг нь ертөнцийн жам ёсон ажгуу. Түүнээс тусгаар ангид оршихуй нь нэгээхэн ч үгүй хэмээмүй.
Хүсэл сонирхолоороо гэхээсээ илүүтэй тухайн цаг үеийн намын бодлого чиглэлээр бэлтгэгдсэн бид МУИС-ийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгсөн, хятад хэлний дөртэй болж, Монгол улсын бичиг соёлын их хүрээлэн болсон Монголын Радиод ар араасаа шил даран хуваарилагдан ирж, 10-аад жил хамт мөр зэрэгцэн ажиллаж, “нэг тогоонд чанагдах” болсон маань чухамдаа тэнгэрийн цаг тохиол, газрын хишиг буян, хүмүүний эе зохирлын үр байж дээ хэмээн бодогдож, эдүгээ эрхэм сайхан нөхрийг дурсан санагалзаж сууна.
Ц.Сүрэнжав торгууд, миний бие урианхай. Бид цаст Алтайд төрж бойжсон Ойрад Монголын үр сад. Ил цагаахан өрсөлдөн, бие биесээ ирлэж хурцалж явсан анд нөхөд байв. Тиймээс үг хэл, үзэл бодол ойрхон байсан буй заа. Бид чухамдаа 10-аад жил тасалдсан хятад хэлний мэргэжилтнийг бодлогоор дахин сэргээн бэлтгэж эхлэсний анхдагчид нь байсан билээ. Эрхэм нөхөр дуртгал бодролын номдоо энэ тухай дурдсан нь бас буй.

Торгууд Цэрэнгийн Сүрэнжав ном эрдэмд боловсорсон билгүүн авьяастай бичгийн хүмүүн байв. Тиймээс ч өөрийгөө “Тэнгэрийн боол, тал бичээч” хэмээн нэрлэсэн байдаг.

Тэртээ холын тэнгэр уулаа санан санахад
Тэсгэл алдарч тэвчээр барагдах шиг санагдана
Тэр их цасан малгайт оргилуудаа зүүдлэвэл
Тэтгэж өсгөсөн эцэгтээ тэврүүлэх шиг болно

Тэртээ алс баруун хязгаар, Монголын “дэлхийн дээвэр” хэмээн нэрлэж болмоор, “Минжит Булганы цэлгэр хөндий, тэнгэрийн тулгуур, будан татсан Алтайн уулс, зураг шиг зургаан улаан уулын дунд” төрж өссөн Торгууд Ц.Сүрэнжав нутаг усаа санагалзан ийн дуулсан байдаг. Ц.Сүрэнжав сэтгэл зүрхнийхээ дуудлагаар, баяр гунигийн сэтгэлээр олон арван шүлэг найраг тэрлэж, “Гэгээрэхүйн яруусал” хэмээх яруу найргийн ном бүтээж, бусад нийтлэл бодролын номдоо олон арван шигтгэл шүлэг тэрлэж оруулсан байдаг. Ц.Сүрэнжавын нийтлэл, тэмдэглэл, бодрол дуртгалын номыг үзэж уншихуй дор, монголын сонгодог бичгийн яруу хэл найруулга, халгиж цалгисан халуун омголон сэтгэлийн дуудлага, тогтож хэвшсэн бичиг найруулгаас хэтэрч хальсан, сул асгарах, усан тэлмэн, энгүүн агаад этгээд ч гэмээр хэл найруулга, үг хэллэг олонтаа тааралддаг нь их авьяас билгийн ир чадал хэмээлтэй.
Тэрбээр сайн нанхиадч, сайн судлаач байв. Эрдэм судлалын мөр хөөж, зэрэг цол хүртээгүй боловч, Монгол хийгээд дэлхийн түүхийг гаргууд үзсэн, олон ном үзэж, ихийг судалсан сайн судлаач байсан юм. Хятад хэлнээс нийгэм улс төр, түүх, уран зохиол, яруу найраг, сургаалын зэрэг олон арван номыг тансаг сайхан монгол хэл найруулгаар дуун хөрвүүлэн орчуулсан нь үнэ цэнтэй өв, үл мартагдах хөшөө дурсгал болон мөнхрөн үлдсэн нь юутай баярлалтай. Эзэн нь үгүй боловч, бүтээл нь мөнхрөх хувьтай буюу. Тэрбээр нанхиад хэл бичигт нэвтэрснээс гадна орос хэл бичгийг гаргууд эзэмшсэн дуун хөрвүүлэгч байсан юм. Алдарт эрдэмтэн Л.Н Гумилевын ном бүтээлээс монгол хэлээр орчуулсан цөөхөн дуун хөрвүүлэгчдийн нэг нь Ц.Сүрэнжав билээ.
Алдарт “Монголын нууц товчоо”-г судалж, шинээр харгуулан буулгах гэж, өөрийнх нь бичсэнээр “албан ажлаа 3 жил хөсөр хаяж, өдөр шөнөгүй сууж, урьд гарсан бараг бүх эхийг тулган үзэж, мадгийг арилгаж, алдааг ариутгах, энэ насны эрхэм нэг хүсэл зорилго”-оо гүйцэлдүүлж, Төрийн Ордонд болсон эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж хэлэлцүүлж явсан, өөрийнх нь дурдсанаар “түүх, ялангуяа Монголын түүхийг сонирхон судлах хоббитой, торгууд удамт, эрдмийн цол зэрэг үгүй эгэл жирийн судлаач” явсан юм.
Тэрбээр аль эрт оюутан ахуй цагаасаа босоо монгол бичигтээ нэвтэрч, үг тэмдэглэл сэлтээ монгол бичгээрээ хөтөлдөг, хожим нь тод бичигт бас нэвтэрч, цөөн бус номыг тод бичгээс харгуулан хөрвүүлжээ. Энэ бүхнийг авьяас билиг гэхээс өөрөөр юу хэмээлтэй билээ.
Эрхэм анд Ц.Сүрэнжав халгиж цалгисан халуун зантай, дээр доор, их бага алив хүнтэй дотносон нөхөрлөж чаддаг, чухамдаа “хүмүүний сэтгэлийг олох” увдистай нэгэн байсан юм. Өмнөд их хөршийн нийслэлд олон жил аяарлан суухдаа ойртон нөхөрлөсөн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж абугай Бээжинд сууж ахуйдаа Ц.Сүрэнжавд зориулан тэрлэсэн нэгэн шүлгийг үзэхүл, эрхэм андын дүр төрх эрхгүй нүднээ тодрон гийдэг юм.
Ц.Сүрэнжавт
Яагаад Сүрэнжав Ховдын Булганд төрөв өө
Яах гэж Сүрэнжав холын Бээжинд ирэв ээ
Ямар их гүнзгий үйл вэ
...Амьтанд зарагдаж ачаагий нь зөөж
Аадар шиг хөлс асгаруулж явах нь
Аргал усны хайнагийн шарны сүнс ээ!
...Алаг хорвоод гулуузаар төрсөн түүнийг
Амьдрал хайлаад гууль хольчихгүй бол
Аргагүй л Сүеэ минь алт аа, алт!

Эрхэм андын эгэл зан төрхийг их зохиолч энэхэн цөөн шад шүлэгтээ “алт аа, алт” хэмээн онолдуулан шигтгэсэн нь юутай гайхалтай.

Богд Хан уулын оройгоор будан татан, бороо хур цайран асгарах мэт бодол дуртгал хөвөрсөөр.
Нэгэн бяцхан дурсамж сөхсү. 1979 онд МУИС төгсөж, МРТУХ (Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хороо)- нд хуваарилагдан ирэв. Ц.Сүрэнжав 2 жилийн өмнө ирээд хуучин ажилтан болсон байлаа. Манайх хүнсний 4-р дэлгүүрээс хойгуур их тойруугийн засмал замын хойно Барилгачдын 84-р байр гэж нэрлэдэг байшинд айлын байранд дөнгөж айл гэр болон төвхнөөд байсан юм. Анхны цалингаа хурааж хуримтлуулан Улсын их дэлгүүрээс “Рекорд” хэмээх хар цагаан зурагт авах болж, Ц.Сүрэнжав надад туслан хамт явж, зурагт худалдан аваад, тэр үед такси гэдэг унаа ховор ч байж, тэгээд ч Сүрэнжав “такси унаагаар юугаа хийдэг юм, өөрсдөө аваад явна” хэмээн зүтгэж, Хүнсний 4-р дэлгүүр хүртэл автобусаар явж, 4-р дэлгүүрээс хойшоо манай байр хүртэл бас ч нэлээд хол зайтай газар эрхэм анд маань өнөөх хүнд жинтэй, том хайрцаг савтай зурагтыг олс дээсээр аргамжлан үүрч, халуун өдөр хамаг хөлсөө цувуулан зүтгэсээр манайд хүргэж өгч билээ. Бодоход ялимгүй мэт хэрэг боловч, гүдүүгүй сайн нөхрийн гүн чанадын халуун сэтгэлийг илтгэх нэгэн жишээ юм даа. Олон жилийн дараа ч эрхэм нөхрийн тэр л гүдэс шулуун зан чанар нь огт өөрчлөгдөж гээгдсэнгүй, Бээжин хотноо суугаа МОНЦАМЭ Агентлагийн тусгай сурвалжлагч бусдын ачаа бараа үүрэн, “хайнагийн шар” мэт зүтгэж яваа нь их зохиолчийн хараанд өртөж, шүлэгт буусан нь тэр ажээ.
Орос хэлний нэвтрүүлгийн редакцын Н.Хурц, манай Ц.Сүрэнжав хоёр бие том, бяр ихтэй, МРТУХ-ны байрны 4-р давхрын гудамд хамаг хөлсөө цувуулан, хүч үзэн ноцолддог байж билээ. Бяр хүчийг үзье гэхээс илүүтэй, бие сэтгэлээр дотноссон нэгэн нөхөрлөл байж дээ хэмээн эдүгээ бодогдоно.
Тэр нэгэн жил алс холын Ховдын хязгаараас авчирч барьсан өвч бүрэн, цоо шинэ гэр нь гэнэтийн гайд өртөж, галд хайлж, хэзээ мөдгүй амаржих дөхсөн тулгар биетэй гэргийн хамт өмссөн хувцастайгаа үлдэж байсныг би мэдэх юм. Эрхэм анд ягтаж сөхөрсөн нь үгүй, олон сайн нөхдийн тус дэмээр, сөрж тэмцэж, хүчрийг давж, хөл дээрээ бат зогссоныг бас мэдэх юм. Ц.Сүрэнжав болбоос мөнгө төгрөг байваас, итгэж нөхөрлөсөн хүндээ өчүүхэн ч харамгүй цацаж орхидог, эд зүйл байваас бэлэг болгон барьж орхидог (унаж байсан машинаа өвөрлөгч залууд бэлэг болгон барьсан тухайгаа дуртгал номдоо дурдсан нь буй) өгөөмөр сэтгэлтэй нэгэн байсан билээ.
Эртний Хятадын их сэтгэгч Күнз “Эрдэмт сайд санаа зохирох агаад сохроор эс дагалдмуй, өчүүхэн хүмүүн сохроор дагах агаад санаа зохирч эс чадмуй” хэмээн өгүүлсэн байдаг.
Ц.Сүрэнжав болбоос халгиж долгилсон халуун зантай гэмээр боловч, бусадтай тэрсэж зөрөлдөх нь ховор, цаг үетэйгээ зохирч, үг хэл, үзэл бодол нийлж чаддаг уян хатан, ухаалаг хүмүүн байсан юм.
Эртний ном сударт “Тэнгэрийн салхи тэгш үгүй, төрсөн бие мөнх үгүй, гэгээн наран өдөртөө урт ч буй, богино ч буй, гэрэлт саран шөнөдөө тэргэл дүүрэн ч буй, түнэр харанхуй ч буй. Хүмүүний амьдрал түүн лүгээ адил” хэмээн дурдсан байдаг. Эрхэм анд ганцхан жилийн дотор гурвын гурван хайртай дотнын хүнээ мөнхрөлийн оронд үүрд үдэж, “гурван сар гэрээсээ гаралгүй бэлэвсрэл үйлдэж, ...зул барьж хүж асаан, нам сууж нулимсаа шимэн,...уй гашуугаа нимгэлэн” явахдаа ч, хүнд бэрх зовлонгийн өмнө өвдөг бохирч, нугарсан нь үгүй, сэтгэлийг хатамжлан, хүчлэн өндийж чадсан, тийм л сэтгэлийн хаттай хүмүүн байсан юм.
2018 оны хавар байх, “Соён гэгээрүүлэгч” телевизийн Ерөнхий захирал Хятад орон, хятад судлалын сэдвээр ярилцлага хийх гэж Ц.Сүрэнжав бид хоёрыг нэвтрүүлэгт урьж, бид бүтэн цагийн өргөн дэлгэр ярилцлага хийж нэвтрүүлсэн нь эрхэм анд бид хоёрын нэгэн танхимд суудал зэрэгцэн суусан сүүлчийн учрал байсныг яахин тааварлах билээ.

Гучин жилийн дараа гуниг арилж, гомдол тасравч
Гол ус урсдагаараа урсаж, наран мандсаар байх бий
Цаг хугацааны эрхшээлд аргагүй автаад хүн бибээр
Цахир цагаан хад болон эгнэгт мөнх оршсон байх бий

2009 онд эрхэм анд ийнхүү шүлэглэжээ. Тиймээ, бичиг соёлын их хүрээлэнд нөхөрлөж явсан анд маань өнгө гэрлээ өнөд үл гээх “цахир цагаан хад” болон та бидний сэтгэл зүрхэнд мөнх оршсон бөлгөө.


Урианхан Мэнэрэлийн Чимэдцэеэ
Монгол Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн
Хэл бичгийн ухааны доктор Ph.D,
профессор)

2022 оны 5 дугаар сар

29/12/2023

Би хүнийг жинхнээсээ хайрладаг хүмүүст хайртай.

Догдлол нь үнэн, шаналал нь ч бас үнэн тэр хүмүүс хайраар тоглодоггүй. Өнөөдөр хайртай байж байгаад маргааш нь хайргүй болчихдог хүмүүс их аймар. Кодлогдчихсон техник байгаа биш, яаж хүнийг шууд мартах вэ дээ. Үнэндээ жинхэнээсээ хайрласан бол хэзээ ч мартдаггүй юм.

Нэг хүн “би дурсамжиндаа байдаг тэр эмэгтэйд хайртай, харин одоогийн энэ эмэгтэйг сайн мэдэхгүй юм” гэж надад хэлсэн. Эвтэйгээр эсвэл эвгүйгээр яаж ч салсан бай, одоо ямар ч харилцаатай байсан нэгэн цагт нэгнээ хайрлаж явсан хүмүүс шүү дээ.

Бидний дурсамжинд нэг тийм хүн байж л байдаг. Муугаар бодох гэж хичээсэн ч сайхан дурсамжууд хөврөөд л байдаг. Тэр дурсамжийг бүтээж өгсөн хүнээс шалтгаалдаг уу эсвэл зүгээр л хэтэрхий гүн үлдсэн дурсамжнаас болдог уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ л хүн нь дурсамжтайгаа хамт мөнхөд санагддаг.

Би хайрлаад уйлдаг хүмүүст хайртай. Би шаналаад нулимсан далай үүсгэдэг хүмүүст хайртай. Тэд хайрлах ямар сайхныг, бас хайраа алдах ямар хэцүүг мэддэг. Тэд өөрсдийгөө хууралгүйгээр, худал хүчтэй дүр эсгэлгүйгээр жинхэнээсээ хайрладаг бас жинхэнээсээ шаналдаг. Би шаналж үзсэн хүмүүст хайртай.

Хайр явсан хойно унтардаг гал биш, унтарсан хойно нь үлддэг үнс. Хайраас чинь юу ч үлдээгүй бол тэр жинхэнэ хайр байгаагүйнх. Хайр үргэлж үлддэг – бидний дурсамжинд.

28/12/2023

Чамайг дагина гэж боддог хүнтэй уулзаарай

28/12/2023

Эрээнд хотод сурах хүсэлтэй 10 ангид орох хүүхдийг бүртгэж эхэллээ. 99991573

28/12/2023

Бусдыг өөрчлөх гэж бүү хичээ. Харин тэдэнд өөрчлөлт ямар гайхамшигтай болохыг өөрийнхөө биеэр харуулаарай.

Photos from Otgonjargal Baljaa's post 27/12/2023

За ийм гайхалтай номыг уншиж, таалагдсан хэдэн ишлэлийг орууллаа.

Хэрвээ та хичээхгүй л бол таны хүссэн амьдралыг хэн ч танд өгөхгүй!!!

Бидний мэдэрсэн бүхэн амьдралаас өгсөн бэлэг.
Зовлон бэрхшээлд бүү ялаг. Амьдралд дайчин байж, бэрхшээлийг даван туулж, амьдралаа улам гэрэлтүүл.
"Хүндрэл бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарсан бол та түүнтэй нүүр тулж, зоригтойгоор шийдвэрлэж чаддаг байх хэрэгтэй. Та өөрийн бодол санаа, зан авирыг хянаж чадвал аливаа бэрхшээл, саад түр зуурынх юм.
Хэрэв та үүнийг тэвчиж чадвал бүх зүйл таных болно гээд боддоо.
"Хэн ч мундаг төрдөггүй. Гэхдээ мундаг хүмүүс мэргэжлийн ур чадвараа ахиулж, алхам алхмаар энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн болохын тулд тайван байдал, сахилга бат дээр тулгуурладаг." тухай энэ номон дээр бичсэн байна.

我们所经历的一切,都是生命的馈赠,不要被磨难击溃,要做生活的勇士,迎难而上,活出生命的光彩。
"面对困苦和挫折,你要有正视它'解决它的勇气。只要你能掌控自己的思想和行为,任何困难 和挫折都只是暂时的。扛得住,一切便都是你的。〞
〝没有谁天生就是优秀的。但凡优秀的人,都是凭着克制与自律,集中精力打磨自己的专业技能,一步一步地成为这个领域的专家的。〞

27/12/2023

人没钱不如鬼,汤没盐不如水。当你落魄的时候,你就会发现自己身边没有一个是好人,好像谁都跟你有仇一样。没人愿意多看你一眼。当你有钱了,你会发现。自己的身边全都是好人,连曾经看不起你的人都会高看你。

26/12/2023

真正的好朋友是,他见过你最槽的一面,却依然愿意拥抱你,他是你并不时常想起,却又无处不在的人。

Photos from Otgonjargal Baljaa's post 26/12/2023

Зул сарын баяраар Хятадын Сычуань мужийнхны биет соёлын онцгой өвийн нэг болох "Төмөр цэцэгсийн оч" хэмээх үзүүлбэрийг тус өвийн залгамжлагч-мэргэжилтнүүд олон нийтэд үзүүллээ. Энэ нь эртний ган гайлуулах ажил мэргэжлээс үүдэлтэй соёлын өвийн нэг бөгөөд мэргэшсэн хүн гартаа барьсан сууриар очийг удирдан уламжлалт дүрс үүсгэн үзэгчдийг баясгадаг хүнд төрлийн ховор урлаг юм.
Эх сурвалж: Анд студи

26/12/2023

Wow

25/12/2023

Би нэг тийм жаргалтай хүмүүсд дуртай 🎄

Ажил нь бүтсэн ч бүтээгүй ч болгоноо гээд инээдэг тийм "жаргалтай"...
Угаасаа жаргалтай болохоор тэд атаархдаггүй, муулдаггүй, өрсөлддөггүй..
Зүгээр энгийн кофег ч нүдээ анин байж амталж уудаг, хоолыг бүр үнэн сэтгэлээсээ иддэг.
Тэд хөгжимд дуртай, бүжигт дуртай, номонд дурладаг, инээдэнд татагддаг, тэврэлтэнд бас ганцаардалд хайртай.
Тэд сайхан харагдаж байгааг харамгүй хэлдэг...
"жаргалтай хүмүүсийн үг бусдад инээмсэглэл өгдөг.."

25/12/2023

Шинэ цайны амтыг мэдрэе гэвэл, хуучин шавхруунаас аягаа чөлөөл!

25/12/2023

Мэдүүштэй юм🙏

Гадны оронд ядуу залуутай охид нь суудаггүй. Мөнгөнд дуртай хямдхандаа биш. Үнэ цэнэтэйдээ тэгдэг. Мөнгөгүй бол хүнтэй сууж чадахгүй тул залуус нь шаргуу хөдөлмөрлөөд 27,8тайдаа санхүү нь баталгаажиж орох орон, эрсдэлийн хуримтлал, амь даатгалтай болж байж хүнтэй суудаг. Дэндүү матриаллаг юм ярих юм шуналтай хүүхэн бэ гэж буруутгах нь энд олон байна байх. Гэвч ядуу залуу бол зөвхөн мөнгөгүй залууг хэлдэггүй. Сэтгэлгээ нь ч ядуу л бдаг. Чамайг өнгөтэй өөдтэй байвал өөр хүн дагаад явна гэх айдсаасаа болж хардана. Чамайг өөрийнхөө үзэл бодолд үнэн байснаар чинь бодит амьдралд баймгүй үлгэр ярьлаа гэж үгүйсгэнэ. Учир нь тэрний үзэж харсан хязгаар нь л тэр. Хөөрхий буруу ч юу байхав. Чи түүнийг сонгосон бол түүний мэддэг жижиг ертөнцөд гомдоллох эрхгүй магадгүй гомдоод ч яахав дээ гээд бүсгүй заяандаа ахадсан ачаалалд дарлагдаад сууж байна байх.
Баян айлд төрөөгүй л бол хөдөлмөрлөж, хөлсөө урсгаж байж санхүүгээ бат болгоно. Харин энэ явцад хүн төлөвшиж, хариуцлагатай болж, хатуужиж хамгийн гол нь үнэ цэнэ гэдэг мэдрэмжийг тултал нь авдаг. Ингэж хөдөлмөрлөж санхүүгээ босгосон БАЯН залуугийн сэтгэлгээ БАЯН байдаг. Ядаж л чамайг хумсаа будуулаад ирхэд мөнгө үрлээ гэж үглэх биш миний хөтөлж яваа бүсгүйн гар сайхан байвал күүл харагдана гэж харж чадна. Жижиг сажиг ийм зүйлч яахав гэхэд чиний хүүхэд эрүүл цэвэр орчинд өсч хүмүүжинэ гээд төсөөл!
Ажил хийж чаддаггүй, хуримтлал гэдэг ойлголтгүй, залхуу хүн ядуу бдаг. Баян хүнийг хараад муу сайн баячууд гэж хараах биш яаж хөдөлмөрлөж тэнд очсонг нь үнэлдэг болох цаг ирсэн. Ядуу байх бол хувь тавьлан биш шаргуу хөдөлмөр бас сонголт. Үргэлж хөдөлмөрлөх замыг сонгодог залууг ирээдүйн ханиараа сонгоорой охидоо🌸
Эцэст нь хэлхэд баян залуу чамайг сонгох хэмжээнд үнэ цэнэтэй, цэвэр цэмцгэр, зөв байгаарай❤️ Хүүхдээ тэврээд ганцаараа уйлаад тэтгэмжийн 5цаас гуйж авдаг, буйдан дээр ялхайж өдөр барсан, ганц аяга угаагаад өгөх урамсаргүй, амьдралд байдаг бүх асуудал гачигдал зовлонг мэддэг ч ядуудаа чамайг өргөсөн дундуур туучиж байгааг нүдээ аниад мэдэн будилдаг ядуу залууг битгий сонго!!! Амьдралд нухлаж2 эцэст нь болж бүтэхгүй амьдралдаа чамайг буруутгана. Муухайгаар хэлхэд бидний ээж нарын би хайртай, бид амьдарлаа тэгээс эхэлнэ гэсэн гэнэн үеийг битгий давтаарай. Цүнхтэй хувцасаа бариад хоёр талаасаа нийлдэг биш өөрийн гэсэн 5н ханатай гэр бариад ч болов чамайг ёстой төртэй гэргийгээ болгож чадах залууг сонгоорой.

Photos from Otgonjargal Baljaa's post 25/12/2023

Монгол дээл хувцасны хөгжил түүхэн замналаас товч дурьдвал монголчуудын хувцасны нэн эртний дурсгал нь шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл, төмрийн үеийн судлалын олдвороос мэдэгдэх бөгөөд угсаатны өвөрмөц янз маягийг олсон нь манай эриний өмнөх цагийн монгол овогтны өвөг дээдэс болох Хүннү нарын үед хамаарагддаг. Хүннү нарын хувцас нь монгол орны эрс тэрс уур амьсгалд зохицсон, мал аж ахуй эрхлэж нүүдэллэн аж төрдөг нөхцөлтэй ихэд уялдсан хэлбэр маягтай байжээ. Хүннү нарын хувцасны зүйлс, монгол газар бүхий Хүннүгийн булшнаас биетээр олдсон байдаг. Тэрхүү сонин дурсгалыг агуулсан булш нь Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгаа Ноён уулын булш юм. Эндээс олдсон хувцасны зүйл Хүннү нарын хувцасны байдал төлвийг харуулж байгаа юм. Олдворын дотор углаж өмсдөг, минжэн эмжээртэй, бачуу ханцуйтай, хоёр мөр болон ар голоор нь ангийн үс хадсан, углаа захны ирмэгийг бөс минжээр эмжсэн хувцас байсан байна. Дээлний урт нь 1,17 м, өргөн нь ханцуйны хамт 1,94 м болно. Энэ дээлийг бөө удганы юмуу язгууртны өмсдөг хувцас байсан байх гэж судлаачид үздэг. онгол дээлийг аймаг угсаатны ялгарах онцлогоор нь дараах байдлаар ангилдаг.

Үүнд:

Халх дээл
Дөрвөд дээл
Буриад дээл
Баяд дээл
Урианхай дээл
Дарьганга дээл
Захчин дээл
Торгууд дээл
Барга дээл
Мянгад дээл
Үзэмчин дээл
Хорчин дээл
Хотон дээл
Казах дээл
Дархад дээл
Цаатан дээл

25/12/2023

Андуурав даа.

24/12/2023

I've received 20,000 reactions to my posts in the past 30 days. Thanks for your support. 🙏🤗🎉

24/12/2023

Тог хязгаарлалт…

24/12/2023

Бусдад сайн сайхныг хүсвэл, сайн сайхан чам дээр буцаж ирдэг...

Энэ бол байгалийн хууль...

24/12/2023

"Сэтгэл гэдэг эрхтэн хаана байдгийг хэн ч мэдэхгүй, гэхдээ яаж өвддөгийг бүгд мэднэ."

/А.П.Чехов/

23/12/2023

Хүн ер нь бусдад
Тус болж чадахгүй юм гэхэд
Төвөг болчихгүйхэн шиг
Нэмэр болж чадахгүй гэхэд
Нэрмээс болчихгүйхэн шиг
Бусдыг шүүх донгүй
Буруу зөв гэж цэцэрхэхгүй л
Хүнд тустай амьдарчихвал
Хорвоо нүдтэй харж л байгаа
Сайн сайхан нь тосож
Саар нь холддог жамтай.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Эерэг~❤️❤️❤️
Тун удахгүй… Тэтгэлэг зарлагдана
Хамгийн сүүлийн хэлний бэлтгэл
100% тэтгэлэг_~ удахгүй зарлагдна…
Эрүүл энхийг хүсье
Энэ жинхэнэ сувд мөн үү?
Намар мод тарих хамгийн тохиромжтой цагийн нэг~
😘
Өөрийгөө тайвшруулах энгийн арга; туршаад үзээрэй~
Шалгалттай..
☺️
Өдөр бүр хийж дадаарай.

Category

Address


Peace Avenue
Ulaanbaatar
Other Entrepreneurs in Ulaanbaatar (show all)
Khulganaa Battulga Page Khulganaa Battulga Page
Ulaanbaatar

Khulganaa Battulga

Бяцхан Охин Т.Номинд Хамтдаа Амьдрал Бэлэглэе Бяцхан Охин Т.Номинд Хамтдаа Амьдрал Бэлэглэе
Horoolol
Ulaanbaatar

Бид бүх хүмүүст туслах боломж үгүй ч хүн болгон хэн нэгэнд туслах боломжтой.

Real Estate agent Khurelbaatar Real Estate agent Khurelbaatar
Sukhbaatar 1st District
Ulaanbaatar, 14251

Био нойл Био нойл
Баруун 4 зам, “Макс Молл” дэлгүүр, 1-р давхар, №108, “Био нойл”
Ulaanbaatar, 11000

Био нойлын худалдаа, нойлын үйлдвэрлэл, нойлын түрээс, цэвэрлэгээ, бохир сорох үйлчилгэ

Mandakh Tsogtbal Mandakh Tsogtbal
Ulaanbaatar

Санхүүгийн салбарт ажиллаж байсан туршлагатай, судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга

Аяллын дэр Аяллын дэр
28-р сургууль
Ulaanbaatar

Аялагчид болон зорчигчдын тав тухыг улам бүр нэмэгдүү?

Secret store Secret store
ХАН-УУЛ
Ulaanbaatar

"Secret Store" онлайн дэлгүүрт тавтай морилно уу.

Speed Auto Shop Speed Auto Shop
Ulaanbaatar

Бүх төрлийн авто гоёл

MNGuamaral MNGuamaral
Ulaanbaatar

all goods

Witch Witch
UB
Ulaanbaatar, 282843

Ankhbayar Byambajargal Ankhbayar Byambajargal
Sukhbaatar District, 8 Khoroo, Tanan Center 402
Ulaanbaatar, 13373

Software Engineer, Founder & CEO at Smart Software Group