M.Gazzette

M.Gazzette

News for you #Fashionista

20/12/2021

The Lady Dior цүнх нь 1994 онд CHRISTIAN DIOR-ын залгамжлагч Жианфранко Феррегийн дор анх танилцуулагдсан түүхтэй. Эхэндээ уг цүнхийг франц хэлээр "the darling" гэсэн утгатай Chouchou гэж нэрлэдэг байсан бөгөөд анхны гарснаасаа хойш ердөө нэг жилийн дараа нэрээ өөрчилсөн байна.

Францын Тэргүүн хатагтай асан Бернадетт Ширак Уэльсийн гүнж Дианагийн удахгүй болох төрийн айлчлалд зориулан хүндэтгэлийн бэлэг сонгохоор Maison Dior-оос зөвлөгөө авсан нь энэхүү цүнх билээ. Бэлгэнд авсан гар цүнхэнд маш их сэтгэл нь хөдөлсөн хатагтай Диана тэр даруй бүх өнгөний сонголтоос захиалга хийж, төрийн айлчлал болон өдөр тутмын олон арга хэмжээндээ барьдаг байжээ. Удалгүй Dior Chouchou-ийн нэрийг The Lady Dior болгон өөрчилсөн нь тус цүнхний нэр хүндтэй шүтэн бишрэгчид үзүүлэсэн хүндэтгэл юм.

"6 дах удаагийн Dior Lady Art" буюу олон улсын 12 авьяаслаг уран бүтээлчидтэй Диор хамтран энэхүү цүнхийг дахин шинээр амилуулж, урлагыг загвараар илэрхийлэн нүд алдам сайхан бүтээл болгон таны гар дээр толилуулж байна.

https://fb.watch/9-Pbej-3jV/

Photos from M.Gazzette's post 30/11/2021

Ромеро Бритто

Поп артын томоохон төлөөлөгч Бразил улсын зураач, уран барималч тэрээр уран бүтээлдээ кубизм, поп арт, граффити зургийн элементүүдийг хослуулж, итгэл найдвар, мөрөөдөл, аз жаргалын илэрхийлэл болгон тод өнгө, тод хээг дүрслэн үзүүлдэгээрээ алдартай.
Бразилын ядуу тосгонд 9 хүүхэдтэй айлын нэг болж өссөн уран бүтээлч залуугийн 20 насандаа Парист хийсэн аялал нь Пабло Пикассо, Анри Матисс нарын урлагийн бүтээлүүдтэй танилцуулж, зураач болоход нь түлхэц өгсөн байдаг.

Бритто 1988 онд Майамид цагаачилсан бөгөөд тэр цагаас хойш тэндээ амьдарч байна. Түүний уран бүтээл 1989 онд Абсолют архитай хамтран гаргасан сурталчилгааны кампанит ажил хийх үеэрээ олон улс, олон нийтийн анхаарлыг татсан юм.

Олон жилийн турш Бритто өөрийн бүхий л нөөц боломжоо дайчлан бусдад туслахыг өмнөө тавьж, Андре Агасси боловсролын сан, Дэлхийн эдийн засаг, хөгжлийн сан, Гэгээн Жүдийн хүүхдийн судалгааны эмнэлэг зэрэг 250 гаруй буяны үйлсэд оролцсон байдаг бөгөөд Дэлхий даяарх хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн санаачилгыг дэмждэг өөрийн нэрэмжит Бритто санг мөн үүсгэн байгуулжээ.

Бритто хүүхэд байхаасаа тааралдсан сонин, сэтгүүл дээрээ сараачих үедээ ч, Дэлхийн өнцөг булан бүрт байгаа галлерейд өөрийн гэсэн хэв маягийг харуулсан үзэсгэлэнд зурж байхдаа ч нэг л зорилготой байсан нь: "Хүмүүс миний уран бүтээлийг хараад нүүрэндээ томоор инээмсэглэдэг бол, зүрх сэтгэлдээ илүү томоор инээмсэглэл тодруулдаг гэж найдаж байна" гэж хэлжээ.

Тэрээр Дисней зэрэг компаниудад дизайныхаа лицензийг борлуулдаг бөгөөд Микки Маус, Ариэл зэрэг хүүхэлдэйн баатаруудын олон хээтэй, өнгөлөг хувилбаруудыг бүтээдэг юм.

Түүний онлайн дэлгүүрт 32 нэр төрлын мянга, мянган бүтээгдэхүүн өрөөстэй байх ба Дэлхийн өнцөг булан бүрээс түүний фэнүүд гэрээ тохижуулах гэж Ерөнхийлөгчийн зураг, ханын чимэглэл, аяны цүнх, гоёл чимэглэл, бичиг хэргийн цуглуулга, аяга тавагны ком гээд хүссэн бүхнээ худалдан авч байна. https://www.shopbritto.com/, Romero Britto

Монголын хэрэглэгчид бид бүхэн Худалдаа хөгжлийн банкны Бритто виза картны рекламаар түүнийг илүү танидаг болсон билээ. Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank

Photos from M.Gazzette's post 13/10/2021

Орон сууц, орон зайгаа төлөвлөхдөө гэрэлтүүлэгт ач холбогдол өгдөггүй хүмүүс олон байдаг. Юу үнэн гэвэл гэрэл, гэрэлтүүлэг нь таны ерөнхий чимэглэл, дизайны сэдвийг эрс тэс өөрчилж, эвдэж чадах туслах юм. Зарим дизайнерууд дотоод засал чимэглэл гэрэлтүүлгээс эхтэй ч гэж үздэг.

M.Gazzette-ийн зүгээс гэрэлтүүлгийн шинэ чиг хандлага, ирэх жилийн трендийг нэгтгэн та бүхэндээ танилцуулж байна. Гэрэлтүүлгээ трендлэг загвараар дахин шинэчилснээр таны орон зай илүү хурц гэрэлтэх болно!💡

Photos from M.Gazzette's post 14/09/2021

2022 онд дотоод засал чимэглэл, зонхилох өнгө ямар байх вэ? Бид Instagram, Facebook нийгмийн сүлжээнд оршдог болоод удаж байгаа билээ. Иймээс инстаграм гэрийн хэв маяг гэж тусдаа бүлэг үүсэн, түүнийг өөрийн эрхгүй даган дуурайх болж.

Орон сууц худалдан авсан, авах гэж буй, мөн байрныхаа тохижилт, шийдэлдээ өөрчлөлт хийх гэж буй танд 2022 оны интерьер дизайны хэд хэдэн зөвлөмж өгье. 😉

Photos from M.Gazzette's post 14/09/2021

Met Gala энэ жил улаан хивс биш шаргал хивсээр зочидоо угтав. Тухайн жилийн Мет гала-ын сэдвийн хүрээнд одууд, дизайнерууд хувцаслалтаа тохируулдаг тул үзэгч, шүүмжлэгч бид нар ч мөн сэдвийг ойлгон хувцаслалтыг хүлээн авах нь чухал билээ. Ингээд Шаргал хивсэн дээр хэн хэн морилон ирэв, ямар дизайнеруудтай хамтран ажилласан байгааг хүлээн авцгаая.

In America: A Lexicon of Fashion 14/09/2021

Мет Гала /Албан ёсны нэр нь Хувцас урлалын институтын гала/

Бид бүхэн энэ хэдэн хоногтоо Мет Гала арга хэмжээгээр амьсгалахнээ. Энэхүү гайхалтай үдэшлэг, арга хэмжээ нь анх яаж эхэлсэн болон түүний талаар товч танилцуулья.

Мет Гала нь 1948 онд Нью-Йорк хотын Метрополитан урлагийн музейн дэргэдэх Хувцас урлалын институтын нээлтэнд зориулан хандив цуглуулах зорилгоор анх үүссэн бөгөөд үүнээс хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.
Vogue сэтгүүлийн ерөнхий редактор асан Диана Вреландын тус институтад үлдээсэн өв хөрөнгө дээр үндэслэн 1973 оноос хойш Meт Гала нь хамгийн тансаг, хамгийн онцгой арга хэмжээ гэдгээрээ нийтэд илүү алдартай болж эхэлсэн аж.

1919 онд Испанийн дизайнер Cristóbal Balenciaga-ийн үүсгэн байгуулсан тансаг зэрэглэлийн загварын ордон болох Balenciaga брендийг Дэлхийд таниулах зорилготойгоор Мет гала үдэшлэгийн сэдвийг "Balenciaga-ийн ертөнц" нэртэйгээр 1973 онд хийж байсан.
2021 оны буюу энэ жилийн сэдэв нь In America: A Lexicon of Fashion- Америкын загварын "үгсийн сан". Ирэх оны сэдэв бол энэ жилийн үргэлжлэл In America: An Anthology of Fashion- Америкын загварын "зохиолын дээжис" буюу хоёр шатлалтай Америк улсын загварын түүхийг өгүүлсэн сэдэвтэй болох юм.

Patchwork буюу нөхөөсөн хээгээр урласан бүтээлүүдийг энэ жил дэлгэн үзүүлэх ба тус музейн нэг жигүүр болох Нэгдсэн улсын жигүүрын хувцас цуглуулгын нүүр царай болсон 1856 оны нөхөөсөн хөнжил нь энэ жилийн үзэсгэлэнг нээж, Америкийн Нэгдсэн Улс нь өөрөө олон орны түүх соёлын өв өлгий, олон талт, олон ургалч төрх байдлыг илэрхийлдэг болохыг Дэлхийд танилцуулахаар зорьжээ.
https://youtu.be/NNFnu0CGZsk

In America: A Lexicon of Fashion Watch a teaser for The Costume Institute’s next major exhibition, a two-part exploration of fashion in the United States. Part one, In America: A Lexicon of ...

Photos from M.Gazzette's post 09/09/2021

Та Rick-ийн оронд байсан бол яах байсан бэ.
Жинхэнэ хайраа өөртөө үлдээх үү, явуулах уу?

1942 он буюу 80 жилийн өмнө хийгдсэн тус кино одоо ч та бидний сэтгэл зүрхийг эзэмдсээр. Нацистууд Дэлхийн 2-р дайнд ялагдах үгүй нь тодорхойгүй байх үед кино хийгдэж байжээ. Оскарын шилдэг кино төрлийн шагналт тус кино Америкийн кино институтын 100 шилдэг киноны 3-рт бичигддэг байна.

Хэдийгээр энэ кино нь дайны үеийн эх оронч үзлийн хувьд нэлээд цаг үеэ олсон кино байсан ч романтик, баатарлаг дүр төрх, өнгө аясаараа үзэгчдийг илүү татдаг билээ.
Univision Mongolia

https://youtu.be/8Ev32hhsK_w

Photos from M.Gazzette's post 08/09/2021

2021 онд толгойн алчууран гоёл тренд болж байгаач M.Gazzette нь энэ намар бүсгүй та бүхнийг өнгөлөг, гоёмсог, торгон, хээнцэр алчууруудаар өөрийгөө гоёх өөр өөр боломжуудыг санал болгож байна. Хувцаслалтанд чинь шигтгээ мэт чимэг болох болно.
😘

Photos from M.Gazzette's post 07/09/2021

2. Olivia Palermo () +6.6M
MTV-ийн The City цувралын од Оливиа Нью-Йорк хотын Манхаттен дүүрэгт төрж өсчээ, Аав нь үл хөдлөхийн бизнесмэн, ээж нь интерьер дизайнер юм. The City- ээс хойш олон нийтэд хүчтэй танигдсан Палермо өөрийн кареертаа анхаарч эхэлснээр The Olivia Palermo brand-ийг үүсгэж, өөрийн бизнесийн амжилтаа ахиулсаар иржээ.
- 2009 онд Wilhelmina International Inc агентлагтай гэрээ байгуулж
- 2010 онд Испанийн үнэт эдлэлийн Carrera y Carrera брэндийн Mediterraneo цуглуулгын нүүр царай мөн бизнесийн хамтрагч
- 2015 онд Лондонгийн тансаг зэрэглэлийн арьс шир, дагалдах хэрэгслийн брэнд Aspinal, Америкийн үнэт эдлэл, дагалдах хэрэгслийн брэнд Baublebar, нүүр будалтын компани Ciaté London
- 2016 онд Nordstrom,
- 2017 онд Banana Republic загварын коллекци дээр тус тус хамтран ажилласан байна.
https://oliviapalermo.com/

Загварт түрүүлж алхадаг нэгэн байхад түүнийг дагадаг нэгэн байдаг. Загварын төрөлхийн мэдрэмжтэй хэдхэн оддыг M.Gazzette нь даган шүтэн биширдэг нь Sarah Jessica Parker, Olivia Palermo, Blake Lively гэх мэтчилэн шүтээнүүд минь билээ.

Түүний өдөр тутмын хувцаслалттай танилцаарай❤️

Photos from M.Gazzette's post 07/09/2021

Загварын ертөнцийн хамгийн том цахим талбар бол мэдээж Инстаграм юм. Судалгаагаар Инстаграм хэрэглэгчдийн 50 орчим хувь нь хувцаслалтын санаа, загварын урам зориг авахын тулд инфлюнсер, модел, дизайнеруудыг дагадаг байна. Тус платформ нь өөрөө маш том бизнесийн боломж болж улам хөгжиж байна. Гэрэл зурагчид, хоолны блог хөтлөгчид, фитнессээр хичээллэдэг хүмүүс болон брендүүд гэх мэт хэн ч байсан өөрийгөө борлуулж чадвал маркетингийн сайн суваг болох юм.
M.Gazzette-ийн зүгээс загвар, амьдралын хэв маяг, этгээд төрхөөрөө Дэлхийг байлдан дагуулж буй Инстаграм оддыг онцлон хүргэж байна.
1. Cole Sprouse () +35,6М
Америкийн гэрэл зурагчин, жүжигчин, инстаграм дахь загварын томоохон нөлөө үзүүлэгч тэрээр Disney сувгийн "Zack & Cody -ийн амьдрал" кинонд ихэр дүүгийн хамтаар тоглосон ба бид түүнийг Friends цувралын Россын хүү Бен-ийн дүрээр илүү таних билээ. Коул дэлхийн загварын ертөнцөд томоохон нүүр царай болохоос гадна маш сайн гэрэл зурагчин юм. Түүний хаягнаас та загварын мэдрэмж, хошигнол, гуниг зэрэг нэгэн хэвийн баригдмал биш, гүн сэтгэлзүйтэй артистыг мэдрэх боломжтой.
Түүний зурагнуудтай танилцаарай.

Инстаграм инфлюнсер танилцуулгад үргэлжлэл бий...

Photos from M.Gazzette's post 06/09/2021

Neiman Marcus Award

Херберт Маркус өөрийн дүү охины нөхөр Абрахам Линкольн Неймантай хамтран 1907 онд Нейман Маркус компанийг анх үүсгэн байгуулж, хэрэглэгчдэд хамгийн шилдэг, өвөрмөц бүтээгдэхүүнийг санал болгосноор маш хурдан хугацаанд нэр хүндтэй болсон байдаг. Тэд шилдэг дизайнеруудын гоёмсог даашинз, загварлаг хувцас, тансаг тавилга, үнэт эдлэл, дотуур хувцас гэх мэтчилэн тухайн цаг үеийн хамгийн тансаг бүхнийг их дэлгүүртээ танилцуулдаг байжээ. 1938 оноос тус Америкийн дээд зэрэглэлийн их дэлгүүрээс загварын чухал хүмүүст жил бүр нэр хүндтэй шагнал болох Neiman Marcus шагналыг олгодог болжээ. Тус шагналыг хүртсэн дизайнеруудаас дурдвал:
- 1938 Elizabeth Arden
- 1947 Christian Dior, Salvatore Ferragamo
- 1954 Emilio Pucci
- 1955 Grace Kelly
- 1957 Coco Chanel
- 1958 Yves Saint Laurent
- 1962 Estée Lauder
- 1967 Valentino
- 1968 Oscar de la Renta
- 1969 Anne Klein, Emanuel Ungaro
- 1973 Ralph Lauren, Levi Strauss & Co, Missoni
- 1979 Giorgio Armani
- 1980 Karl Lagerfeld
- 1995 Jean-Paul Goude

гэх мэтчилэн хамгийн шилдэгүүдийг сонгодог байсан нь тус шагналыг ихээхэн нэр хүндтэй болгосон юм. Тус шагнал зөвхөн Америкийн дизайнеруудаар тогтохгүй Дэлхийн шилдэгүүдийг тодруулдаг байсан юм.
1947 онд шагналыг хүлээн авсан Christian Dior намтартаа: Анх удаа Францын кутюрийг шагнах болж, би энэ шагналыг анхны цуглуулгаараа авах гэж байна! Үүгээр Францын моод сэргэсэн нь Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн явдал болж байна. Энэхүү нэр хүндтэй үйл явдалд эх орноо төлөөлөн оролцох нь миний үүрэг бөгөөд Парисыг загварын салбар дахь тэргүүлэх байр суурийг баталгаажуулсан хэрэг юм гэжээ.

Photos from M.Gazzette's post 04/09/2021

Загвар бол хувь хүний ​​онцлог шинж чанаруудаар хүч чадлаа илэрхийлдэг нийгмийн үзэгдэл юм. Энэ нь анзаарагдахгүйгээр олон нийт болон хувь хүнд нөлөөлөх чадвартай байдаг.

Абстракт хээ, абстракт дизайныг загвараас салгаж ойлгох боломжгүй шүү дээ. Хээ болгон өөрийн түүхтэй. Жишээлбэл Houndstooth хээг ашигласан нэхмэл нөмрөгийг анх МЭӨ 360-100 онд Шведээс олж байсан түүхтэй. Энэхүү хээг Christian dior- ийн нэрийн хуудас болсон твийд костьюм Дэлхийд таниулснаас, 2009 онд Alexander McQueen houdstooth хээгээр бүтэн коллекци гаргаж байсан билээ.

Ийнхүү энэ жилийн тренд хээнүүдийг танилцуулж байна.
1. Шатран хээ. 2010 оны дундуур загварт эргэн ирсэн шатран хээ. Зөвхөн хар, цагаан өнгийн сүүдэртэй биш болжээ...
2. Зөөлөн цэцэгс. Цэцэгс үргэлж сайхан дулаан мэдрэмж төрүүлдэг. Мөн үргэлж моодонд байх болно, 2021 онд цэцэгс илүү тод өнгө, том хэмжээтэй, хатгамалтай байх аж. Гол санаа бол энэхүү цар тахлын үед хүмүүс илүү гэрэлтэй, гэгээлэг шинж чанарыг олж харахыг хүсчээ.
3. Эвлүүлэг загвар. Өнгөрсөн онд бид нарийн ширхэгтэй сүлжмэл эдлэл, торон материалаар эвлүүлсэн бол одоо бид ширмэл материал, Пайсли хээ, цэцэг, бандана хээгээр дагнаж байна.
4. Пайсли хээ. Загвар эргэдэг гэдэгт та итгэдэг үү. Мэдээж эргэдэг, эргэхдээ сайжирч эргэдэг шүү. 1970 -аад оны банданы хээ энэ жилийн турш байлдан дагууллаа. Пайсли хээтэй том даашинзтай бүсгүйчүүд хотын гудамжыг чимнэ. Төсөөлөөд үз дээ.
5. Усан будгийн уусгалт хээ. Цагаан цаасан дээр усан будгаар тоглоё. Уусгалттай усан будаг ямар гоё харагддаг билээ. Энэ хээний амин сүнс нь өнгөний хослол юм.

Photos from M.Gazzette's post 03/09/2021

Harpers bazaar- аас бүсгүй танд зөвлөж байна.
2021 оны хавар, намартаа загварлаг хувцасламаар байгаа бол өнөөх том XL boyfriend/ daddy цамц загварлаг хэвээр байгаа бөгөөд илүү тод болж, ягаан, улбар өнгийг санал болгож байна.
🧥 Тренч бол мөнхийн шийдэл бөгөөд color block, эсвэл нэмэлт драматик оруулгууд таныг загвараас хоцруулахгүй.
Өнгө, өнгийн эрээн алаг, хээтэй пальто. J.Lo -ийн Италийн Венец хотноо зохион байгуулагдсан Dolce&Gabbana шоу дээр өмссөн энэ төрлийн тренд хэдхэн хоногт интернетийг шуугиулсан билээ.

Photos from M.Gazzette's post 03/09/2021

1961 онд Труман Капотын ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээсэн "Тиффанид зооглосон өглөөний цай" романтик инээдмийн киног үзээгүй охид, бүсгүйчүүд байхгүй бизээ. Одри Хепберны тоглосон Холли Гоулайтлигийн гэнэн, хэнэггүй, хээнцэр бүсгүйн дүр нь улиг болсон Холливүүдын киног эвдсэн маш сонирхолтой дүр юм. Paramount Pictures -ээс театрын дэлгэцнээ гарснаас хойш 60 жил өнгөрсөн ч шар таксинаас буух Givenchy-ийн хар даашинзтай Одри бидний сэтгэлд тод мөнхөрчээ. Зохиолч Капот Мэрилин Монрод анх санал тавьж, "Би шөнийн эмэгтэйн дүрд тоглохгүй" гэснээр өнөөгийн бидний хайртай дүр биеллээ олсон юм. Киноны эхэнд Хепберний өмсөж байсан Givenchy -ийн "Бяцхан хар даашинз" -ыг ХХ зууны түүхэн дэх хамгийн гоёмсог хувцасны нэг гэж нэрлэсэн бөгөөд магадгүй хамгийн алдартай Little black dress юм. Тус кино тухайн үедээ 14 сая долларын ашиг олж чухал арилжааны амжилтанд хүрч байжээ. Tiffany компани асар их нэр хүндээ энэ киноны дараагаас олсон байдаг. Өнөөдөр бол та дээд Манхаттаны Tiffany Co -ын Blue box café-д өглөөний цай уух боломжтой.

Загварын ертөнцөд тод томруун дүр болж үлдсэн Холлигийн нарны шилийг ихэнх хүмүүс Ray Ban -тэй андуурдаг боловч Оliver Goldsmith-ийн Лондонд бүтээсэн загварын шил юм.

Мөн The chapeau du Matin гэх энэхүү загварын малгайг Тайм сэтгүүлээс Дэлхийн кино ертөнцийн шилдэг 10 гоёмсог малгайн нэгээр нэрлэжээ. Та өөртөө худалдан авах хүсэлтэй байвал Etsy болон Amazon -оос 155$ орчимд авах боломжтой.

Want your business to be the top-listed Clothing Store in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00