Aidas ba Aimshig
aidas ba aimshig
Элэгний өөрчлөлт; Congestive hepatopathy (english); Закупорки в печени (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
Ядрах, ялангуяа өглөөгүүр
Хааяа элэг орчимд эвгүй оргих
Дааврын тэнцвэр алдагдах, тухайлбал, ББДД үүсэх
Элэг нь төрөл зүйлийн дааврыг үйлдвэрлэж, зохицуулж байдаг ба тэрээр үйл ажиллагаа нь сулрахаар хор ялзмагаа сайн шүүж чадахгүй болж эхэлдэг аж.
Нойр муудах
СМС, түргэн уурлах, сэтгэл зовних, урам хугарах
Элэг нь сэтгэл санааг засч байдаг /dispersing anger, anxiety, and frustration/ эрхтэн бөгөөд тэрээр үйл ажиллагаа нь доголдохоор энэхүү шинж тэмдэгүүд үүсч эхэлдэг аж.
Арьс туурах, намарс, батга, шовил, чонын хөрвөш гарах, загатнах, хуурайших
ХГЗ өнгөргүй болох, хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах, өөрөөр хэлвэл, голдуу хүчиллэг тал руугаа хэлбийх, улмаар аминдэм, шим тэжээл эд эст бүрэн очихгүй болох, эрдэсийн дутагдал үүсэх
Анхаарал төвлөрөхгүй болох
Хоолны хордлого авах, харшилд амархан өртөх
Шамбарам үүсэх
Таргалах эсвэл турах
Хавагнах
Өтгөн хатах эсвэл гүйлгэх
Толгой өвдөх
Гэдэс дүүрэх
Хоол идсэний дараа ходоодон дээр хүндрэх
Өөх тостой хоол шингэхгүй байх
Бөөлжтис цутгах, шар хөөрөх
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
v Цөс өтгөрсөн
v Цөс чулуужсан
v Зүрхний дутагдал
v Цус, элэг хор, ялзмагаар бохирдсон.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.
Хөнгөн хоолоо эхлээд иднэ, дараа хүнд хоолоо иднэ. Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй.
Жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, усан үзэм, өргөст хэмх, хар перец идэж байх. Бүхэл үрийн тариа, арвай, тослог багатай сүү хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ ууна. Үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь цус, элэгээ цэвэршүүлэх, цөс хөөх, цөс шингэрүүлэх, цөсөө нарийн гэдэс рүүгээ сайн явуулахад чиглэгдэж байвал зохино.
Элэг орчимд эвгүй оргиод байвал нимбэгний шүүстэй ус ойчлох хэрэгтэй. Хүйтэн жин тавьж болно. Ургамалаар тухайлбал, шүүдэргэнээр клизм 10-20 удаа тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.
Зайлсхийвэл зохих зүйлс: Туурам, кофе, цай, хужир, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, саахар, хувны хүчил, зууннаст, түргэн хоол, торт, түрэг шош, хурган гуа, бууцай, зөөхий, сонгино, сармис, мөөг, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Мах бага идэх хэрэгтэй.
Халууцсаны дараа хүйтэн ус ихээр залгилж уухгүй. Хэт идэх, стресс, архи, муу хоол зэрэг нь элэгийг орвонгоор нь эргүүлнэ гэдгийг сана
bi udahgui ene group dear oguulleg bichij zurag oruulna
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
HUMUUSIIGAILGAH
Ulaanbaatar
Хүссэн хэмжээ, загвараа өгөөд дуртай үгээ урнаар бичүүлээд жаазлуулаад авч болно шүү~чат мии😊
бага тойруу
Ulaanbaatar, 89
chi yu ch helj bolno gehdee helsen ugend chin urgelj hariu oldono