Бөхтэй Подкаст / Bukhtei Podcast

Бөхтэй Подкаст / Bukhtei Podcast

Үндэсний спортын талаархи сонирхолтой баримт, нийтлэл

12/11/2023

Хангай аварга, Бат-Өлзий зааны эд үе нь дуусаж амжаагүй байхад бас нэг айхтар амьтан Ховдоос тодроод байдаг.

Photos from Бөхтэй Подкаст / Bukhtei Podcast's post 10/10/2023

Алтан цомын тэмцээнд эхний тойрогтоо ялсан Өмнөговь, Дорноговийн бөхчүүд тус тусын ялалтын 5,000,000 төгрөгөө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан охины ар гэрт хандивлалаа. 👍👍👍👍
Сайн үйлс бүхэн дэлгэрэг

Бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээж яваг.

04/10/2023

Даваабаатар Аварга Мөн үү

04/10/2023
04/10/2023

Сэтгүүлч Ш.Оюунбаатар: "Э.Оюунболд, Д.Цэрэнтогтох нарын шээсийг сольсон баримт нь бий." тэд тэдэн төгрөгөөр сольж байсан би шүгэл үлээе гээд допингийн шинжилгээ авдаг байгууллагын ажилтан өөрөө бөхчүүдрүү мессеж явуулаад эхлэсэн.

Ёстой BOOM болох нь дээ

03/10/2023

Үхсэн Допингийн эсрэг байгууллагын дарга нар нь өөрсдөө допингийн панзчид байхаар ямар юмны шударга ёс байхав дээ. Өнгөрсөн хугацаанд хохирсон бүх бөхчүүдийн гомдолыг тайл.
Оюунболд Аваргын цолыг сэргээж барилдах эрхийг нь нөх амьсгаа

Бадарч арслан ч цолтойгоо үлдэх эрхтэй.

Баянхонгорын Бат-Орших Харцагын цолын бас буцааж өг.

Бэгзсүрэн харцагын барилдах эрхийг сэргээ

Үндэсний Бөхийг минь дэндүү муухай харагдуулж байна шүү гөлөгнүүд

20/09/2023

Өнөөдөр орой Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медалийн төлөө барилдах Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Долгоржавын Отгонжаргал Завхан аймгийн харьяат юм байна. Бүгдээрээ уухайлан дэмжиж дэлхийн аварга болгоё. Ирэх жил олимп болно. Бид олимпийн аваргатай болж магадгүй юм.

17/09/2023

Өчигдөрийн барилдаанд Өлзийсайхан арслан Малгайн тэмдэггүй байхад нь харчихаад тэмдэгээ солихоор ирж дээ гэсэн бодол төрсөн. Нээрээ л тэмдэгээ Арслангийн тэмдэг болгочихдог шүү. Цолондоо дүүрэн сайхан Цэргийн Арслан төрлөө

15/09/2023

Маргааш бүх цэргийн наадамтай.

Энэ залуу байсан бол бас л цэнгүүлэх байсан даа. Гэхдээ бүр том дэвжээнд барилдаад бөмбөрцөгийн дэвжээг цэнгүүлээд ирээрэй.

12/09/2023

Jeremy Lin Linsanity
Enkhiin Od Sharavjamts

11/09/2023

Улсын Харцага Ш.Пүрэвгарьд:

Энэ бор гутал бид хоёрт өргөөний улс аймгийн түрүү л дутуу байсан юм…
Ноднин энийгээ тэтгэвэрт гаргаад огт өмсөөгүй бүтэн жилийн амралт аваад сайн үзлээ хайртай бор гутал минь
Тусалж дэмждэг мөн баяр хүргэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Илүү их хичээх болно оо

06/09/2023

ГОВЬ АЛТАЙХАН САЙХАН НААДАХНЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААН ЭНЭ
АМРАЛТЫН ӨДӨР БОЛНО.
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой Говь-Алтай аймгийн цол олгох хүчит 256 бөхийн барилдаан 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр АЛТАЙ хотод зохион байгуулагдана.
БҮРТГЭЛ:
Барилдах бөхчүүдийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагаас бүртгэл эхлэж 09 дүгээр сарын 07-ний өрийн 17 цагт бүртгэл хаагдана. Барилдах бөхчүүд өөрийн биеэр цолны үнэмлэхтэй ирж бүртгүүлнэ.
АНХААРУУЛАХ ЗҮЙЛС:
1. ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААНД УЛСЫН ЦОЛТОЙ БӨХ БАРИЛДУУЛАХГҮЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.
2. ЦОЛ ОЛГОХ БАРИЛДААНЫ ҮЕЭР АРД ИРГЭД, БӨХ ШИМТЭН СОНИРХОГЧ ҮЗЭГЧ ОЛНЫГ ХУУРЧ МЭХЛЭХ, ДАВАА ӨГӨЛЦӨЖ, АВАЛЦАХ, НАЙМААЛЦАХ АСУУДАЛ ГАРГАСАН БӨХИЙГ БАРИЛДААНААС ШУУД ХАСАХ
3. БИЕ ЗАСАХ, ХООЛ ИДЭХЭЭС БУСАД ТОХИОЛДОЛД БАРИЛДААНЫ ТАЛБАЙГААС ГАРГАХГҮЙ БАЙХ. ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗВЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХЭРЭГСЭЛ ГАР УТАСЫГ ХУРААН АВАХ ХҮРТЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА.
ЭРТ ДЭЭР ҮЕЭС ӨВЛӨГДӨН ИРСЭН ЁС ЗАНШИЛ, ӨВ СОЁЛ УЛАМЖЛАЛАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЖ ТЭЭН ЯВАА ХҮЧИТ БӨХЧҮҮД ТА БҮХНИЙГ МОНГОЛ БӨХӨӨ ШИМТЭН ҮЗЭЖ ДЭЭДЭЛДЭГ БӨХ СОНИРХОГЧ ТҮМЭН ОЛНОО БАЯСГАН ШУДРАГА САЙХАН БАРИЛДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
ХОЛБОО БАРИХ УТАС: 99231857,

31/08/2023

БҮХ ЦЭРГИЙН НААДАМ 9 САРЫН 15НД ГЭНЭ ҮҮ. 5 ДАХЬ ӨДӨР ТААРЧ. АМРАЛТЫН ӨДРӨӨР ХИЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

Photos from Аюушийн Ариунзаяа's post 21/08/2023

Сайхан аварга минь

09/08/2023

Даян аварга Н.Батсуурийг "өрсөлдөгч бөхдөө салаавч гарган ёс зүйгүй авирласан" гэдэг үндэслэлээр цагдаа дуудсан. Гэтэл Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх нь НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат руу ил тод хараал хэлж, салаавч гаргалаа.

Одоо хууль тэгш үйлчилдэг эсэхийг харцгаая‼️

08/08/2023

О.Хангай аваргыг энэ цолонд хүрсэнд тун баярладаг. Бүрэнтөгс Мөнхбат Санжаадамба Хангай мэтийн жудаг төгөлдөр бөхчүүд өндөр цолонд хүрч байж Үндэсний бөхийн маань нэр хүнд сайхан явна шүү дээ. Ер нь Улсын Заан цолтноос дээш цолтонгууд маань үг үйлдэл биеэ хичээхэд бөхийн маань нэр хүнд гоё болно доо

03/08/2023

За энэ сэдвийг ингээд хаацгаая

23/07/2023

Говь-Алтай, Дорноговь 2н цол олгох наадам хэзээ вэ тов гарсан уу

13/07/2023

Барилдаан мэдэхгүй коммис нэртэй хүмүүсийг гаргасан үйл лайг нь Муу Аварга маань өөр дээрээ үүрлээ дээ. Үзсэн хүмүүс нь Аварга идэвхи илүү байсныг бүгд л харсан. Үндэсний бөх хэмээх тогоонд байгаа бол дүрмэндээ л захирагдах хорвоо шүү дээ. Аваргад буруу байхгүй ээ.

07/07/2023

60 минут барилдаад хаялцахгүй бол идэвхигүй бөхийг нь хасна. 2уулаа идэвхи гаргаад байвал яахын бэээ? ккк

06/07/2023

Натурын гүүр нурвал наадам 7-10 хоног хойшлох яриа гарчээ . Цэнгэлдэх хавиар ус их байна.

06/07/2023

Өнгөрсөн жил сайхан олон цолтон шинээр төржээ.
Энэ жил 512 бөх барилдах учраас ихдээ л 7 хүн л улсын цолны босго давах байх . Хэн хэнийг гэж бодож байна даа. Бичээд байгаарай

Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна 06/07/2023

Ер нь бол Лодойсамбуутай санал нэг байгаа. Түрүү бөхийн бай гэвэл түрүү бөхөд л өгөх хэрэгтэй. Түрүү бөхийн нэр барьж бусдад туслах чинь угаасаа зохимжгүй. Үнэхээр л сургуульд нь тусламаар байгаа бол сургуульд нь л тусла. Битгий түрүү бөхийн нэр бариад шоудаад бай

Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна Тоёота брэнд Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай хэрэгцээт сургуульд нэн хэрэ....

27/06/2023

БҮХ ЦЭРГИЙН НААДАМ БОЛНО

Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг ХЗДХЯ гаргаж маргааш УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Энэ өөрчлөлтөнд Бүх цэргийн наадмыг тусгаж оруулжээ. Тун таашаалтай хэрэг. Хэрвээ батлагдвал наадмаас өмнө хийх юм болов уу Намар хийх юм болов уу харах л үлдлээ дээ

26/06/2023

Будаач будаач гээд сахлаа............ Ийм үг байдаг билүү. 2 компанийн нэр хэлэхэд наадам тэгж сунжирлаа юу. Ивээн тэтгэж байгаа компаниуд наадмаар олон хүнд нэрээ сонсгох гэж тухайн бөхийг бүтэн жил цалинжуулсан ч байж болно шүү дээ. Үнэхээр тэгж уддаг бол түрүүлж айрагдсан морьдуудын цолыг Хүй 7 дээрээ дуудахад л та нарын хүсээд байгаа сул цаг чинь гарна дөө броо

15/06/2023

Арслан хүүгийн хамт. Арслан маань бас л аварга том хүн шдээ гэтэл хүүгийхээ хажууд ингэж харагдаж байна. Барилдсан бол мундаг бөх болох байжээ.

Хүү нь АНУ-н ахлах сургуулийн багт сагс тоглож баг нь аварга болсон бөгөөд энэ жилээс коллежид тоглохоор болоод байгаа.

Photos from Бөхтэй Подкаст / Bukhtei Podcast's post 04/06/2023

Үндэсний бөх үзэгчгүй болсон …… бла бла

АлтанЦомын финал….. Уучлаарай одоо ч Монголд үзэгчийн тоогоор эхний 3 дотор байгаа шүү. Зүгээр л хүмүүс очихоосоо илүү зурагтаар үзэх нь элбэг болсон

17/05/2023

Энэ Соёлын яамны асуудалд бөхчүүд ямар хамаатайн бээээээээ

03/04/2023

Булган аймгийн Гурван булаг сумын харьяат Аймгийн арслан Гоё Отгоо Багахангай дүүрэгт 2016онд хоёр дахиа түрүүлж хурц чимэгний болзол хангаж байжээ. Шилдэг арслан Алтангэрэлийн Отгонбаатарын Хурц чимгийг өгөх хэрэгтэй шдээ

Photos from Бөхтэй Подкаст / Bukhtei Podcast's post 17/03/2023

Адилхан л байцгаая.
✅эхний зураг 7 хоногийн өмнөх Орхонбаяр арслангийн үйлдэл. Өнгөц харахад муухай ч том цолтой бөхийн ааг өндөр темптэй барилдааны төгсгөл
✅ 2 дахь зураг бол өнөөдрийн барилдааных. Өнгөц харахад Бат-Өлзий заан нэдэрч байгаа харагдана. Гэхдээ бас л маш их хүч шавхасан барилдааны төгсгөлд нэгэнт дээр нь тусаж байгаа биеэ татах боломжгүй.

энэ 2 барилдааны төгсгөл өөр ч гаргаж буй агуулга нь адилхан. яг адилхан 2 үйлдэл. Гэтэл шүүмжлэл нь Бат Өлзий заан дээр илүү их ирэх юм. Адилхан л хандацгаая.

Жич Орхонбаяр арсланг албаар гэмтээнэ гэж юу байхав. адилхан бөхчүүд шүү дээ

15/03/2023

71 насандаа 140 орчим кг-ийн жинтэй чулууг өргөж буй энэ бөхийг аймгийн хурц бадрангуй арслан Тогтохбаярын Дашзэвэг гэдэг. Тэрээр Завхан аймгийн Алдархаан сумын харьяат. Аймгийнхаа баяр наадамд 3 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн, бас шөвгүүдтэй. Өргөсөн энэ чулууг нь 2 залуу өргөөд өвдөгний хавьцаа хүргэж байсан бол өвгөн арслан ингэж өргөжээ. Залуудаа их л бяртай байсан байх даа. Таньд эрүүл энхийг хүсье урт насалж удаан жаргаарай.

10/03/2023

Пүрэвдагва арслангийн хүү. Сайхан залуу гарч ирэх нь дээ. Фэнүүд нь одооноос хүүг нь дэмжиж эхлэ дээ

08/03/2023

1933 онд оны баяр наадмаар Завхан аймгийн идэр сумын уугуул М Лхагва арслан заан цолтой түрүүлж Сэлэнгийн Цагааннуурын боохой Данзан арслан үзүүрлэсэн байдаг Энэ ирэх наадмаар 2023 онд Лхагвагэрэл заан маань түрүүлж Цагааннуурын Орхонбаяр үзүүрлэж тэр жилийн наадмыг давтах магадлал бгаа шүү

02/03/2023

Завхан аймгийн Тосонцэнгэл сум үүсэн байгууагдсаны түүхэн 100 жил , Тосонцэнгэл сумын харьяат МОНГОЛ УЛСЫН АВАРГА Санжмятавын ШАГЖ -ийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 3_р сарын 11 нд болно . Бөхчүүд бөх сонирхогчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна .

28/02/2023

Үндэсний бөхийн нэгдэл клубыхан өнгөтэй байна даа

10/01/2023

БАРИЛДААНЫ ЗАР

Завхан аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан 1-р сарын 15-нд 11 цагаас Завхан аймгийн БТСГ-ын зааланд болно. Бөхчүүд, бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Tamir Natsag —

05/12/2022

Улс оронд нь бараг дайн шахуу юм болж байхад ТВ сувгуудаар нь гарч байгаа юмнуудыг нь хараад байгаарай!!! Бээсда…🤬

27/11/2022

БӨХ ҮЗЭЖ БАЙСАН УЛС ТӨРЧИД НЬ ЯАРААШААСН. ТЭНГҮҮТ НЬ ЗААНЫГ ХАСАЖ НТР. Бөхөө тухтай үзэхгүйм бол үхэснээ хийж ирж гай болдог лагаанууд вэ?

25/11/2022

Улс тунхагласны барилдаан гал асах нээээээээ

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Үндэсний бөх

Монгол бөхийн цол нь одоогийн мэдэгдэж байгаагаар ойролцоогоор 1,600-гаад жилийн түүхтэй ажээ. 11-р зууны сүүлчээс эхлэн бөхчүүдэд харцага, бүргэд, гарьд, шонхор зэрэг жигүүртэн амьтны нэрээр, 12-р зууны дунд үеэс тулгат, шандас гэдэг цол нэмэгдэн олгогдож байжээ. 13-р зууны дундаас одоогийн хэрэглэж байгаа начин заан, арслан аварга зэрэг нэрээр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох болжээ. 2005 онд батлагдсан үндэсний баяр наадмын тухай хуулиар Улсын наадамд 5 давбал Улсын начин, 6 давбал Улсын харцага, 7 давбал Улсын заан, 8 давбал Улсын гарьд, 9 ба түүнээс дээш давбал Улсын арслан, Улсын Арслан цолтон түрүүлбэл Улсын аварга, Улсын Аварга цолтон түрүүлбэл Далай аварга, Улсын Далай Аварга цолтон түрүүлбэл Даян аварга, Улсын Даян Аварга цолтон түрүүлбэл Дархан аварга цол олгодог болсон. Мөн аймгийн наадамд 5 давбал Аймгийн начин, 6 давбал Аймгийн харцага, 7 давбал Аймгийн заан, 8 ба түүнээс дээш давбал Аймгийн арслан, Аймгийн арслан цолтон түрүүлбэл Аймгийн хурц арслан цол олгоно.

Videos (show all)

Их Аваргад хүндэтгэл үзүүлж байгаа нь. Үнэхээр гоё дүр зураг
Даам амьдарнаа 👍👍
Пүрэвдагва арслангийн хүү. Сайхан залуу гарч ирэх нь дээ. Фэнүүд нь одооноос хүүг нь дэмжиж эхлэ дээ
Зааны даваа ч хатуу шүү
Энэ цагаас эхлэн фэн нь болсон доо. Аймгийн Арслан Ганхуяг
Цэргийн харцага Бат-Эрдэнэ
Түүхэн барилдаан
Өнөөдрийн оргил барилдаан Шижирээгийн тайлбартай
Бас л уран байна шүү
Хөвсгөл аймгийн цол олгох барилдаан товчхондоо…..

Category

Website

Address


Ulaanbaatar
Other Sports Promoters in Ulaanbaatar (show all)
Гүндүүгүй Яриа Гүндүүгүй Яриа
Hunnu Street
Ulaanbaatar

"Гүндүүгүй Яриа" нэвтрүүлгийн албан ёсны хуудас.

Manan Manan
Ulaanbaatar

manai page-iig dagaarai

Монголын Биеийн Тамир, Спортын Шинжлэх Ухааны Үндэсний Академи Монголын Биеийн Тамир, Спортын Шинжлэх Ухааны Үндэсний Академи
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18-р хороо, Монгени цамхаг, 1-р давхар
Ulaanbaatar, 16064