Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia

Хүүхдийн төв номын сангийн албан ёсны пэйж хуудас

16/12/2023

🎅⛄🎄Өвлийн өвөөд бэлгээ захиж амжаагүй бол эдгээр номноос сонгоорой хүүхдүүдээ. Зөөлөн, танин мэдэхүйн тоглоомт номыг танилцуулж байна 🤩 🎁

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 16/12/2023

WINTERZAUBER- ӨВЛИЙН ИД ШИД 2023.

2023 оны 12 дугаар сарын 15-ны 15.00 цагт “Өвлийн ид шид 2023/ Winterzauber 2023“ герман хэл сонирхогчид, сурагчид, уншигчдад зориулсан нээлттэй өдөрлөгийг Гёте-Институттэй хамтран Герман уншлагын танхимд зохион байгууллаа. Гёте-Институтийн сайн дурын ажилтан Луйза Марие Линк “Зул сарын баяр”-ын тухай үзүүлэн танилцуулж, гадаад хэлний сургалттай 18-р сургуулийн 10-р ангийн сурагч Маралмаа, Мишээл, Саруул нар герман дуу шүлгээр мэндчилгээ хүргэлээ. Оролцогчдын дунд “Герман хэлний ярианы клуб”-ын хөтөч Т.Алтангэрэл “Герман улс, герман хэл” сэдвээр АХА тэмцээн зохион байгуулав. Өдөрлөгт оролцогчид герман хэлний сонирхолтой тоглоомуудыг багаар тоглолоо. Уншигч Эрдэнэбаатарын Жавхлан (93-р сургуулийн 12в ангийн сурагч), Очирпүрэвийн Наянчимэг (“Глобал удирдагч” их сургуулийн оюутан), Баярсайханы Болор нар “Герман уншлагын танхимын 2023 оны идэвхтэн уншигч”-аар тодорч герман-монгол хэлний өврийн толь бичгээр шагнууллаа. Гёте-Институтээс өдөрлөгт оролцогчдоо зул сарын баярын амттан, кофе цайгаар дайллаа. Өдөрлөгт нийт 60 гаруй хүн оролцов.
#ӨвлийнИдШид2023, , #ГерманыМэдээллийнНомынСан, , #ГерманХэлнийЯрианыКлуб, #ГётеИнститут,

14/12/2023

2️⃣ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯᠴᠢ ᠠᠵᠢᠯ

Уншигч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 2 дугаар давхрын шатны хамгаалалтыг өндөрлөлөө 🚧🚧🚧
Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia

13/12/2023

1️⃣ ᠪᠦᠲᠦᠭᠡᠯᠴᠢ ᠠᠵᠢᠯ

Уншлагын танхимууд, дотор коридор, гадаа орчин бүгд камерын хяналттай боллоо 🎦🎦🎦
Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 12/12/2023

"Ном гацуур"-аа заслаа 📖 📚🎄🌟🎅

02/12/2023

Герман уншлагын танхимд Бямба гараг бүр 16.00-18.00 цагт Герман хэлний ярианы нээлттэй клуб ажилладаг.
Өнөөдрийн ярилцах цагаар:
1. Та Германд хэрхэн аз жаргалтай (хөгжилтэй) амьдрах вэ?
2. Таны дуртай хөгжим юу вэ? Хөгжим танд хэрхэн нөлөөлдөг вэ?
3. Ямар зуршил эрүүл байхад тусалдаг вэ? гэсэн 3 сэдвээр ярилцлаа. Ярилцлагад 18 уншигчид оролцов.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 01/12/2023

Номын сантай танилцахаар Нийслэлийн ЕБ-ын 32 дугаар дунд сургуулийн 5д ангийн сурагчид зорин ирлээ.
Аялалын хүрээнд танхимын үйл ажиллагаатай танилцан 4 бамбарууштай хөгжилтэй дасгал хийж, “Мөрөөдөлдөө хэрхэн хүрэх вэ?” сургалтанд хамрагдаж, соёлын өвийн үзэсгэлэн үзлээ. Мөн ялгаварлан гадуурхалт, түүний насан туршийн хор уршиг, хамт олны эв эеийн тухай дотно яриа өрнүүллээ.
Энэ удаагийн танилцах аялалаар Үлгэрч мод “Гахайн гурван тоорой” үлгэрээр ном уншлага хийсэн нь гойд сонин байв.
АХА тэмцээнийг сурагчдын дунд зохион байгуулж, номын бэлгээр урамшууллаа. Аялалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүүхдүүдээ баярлалаа.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 30/11/2023

#Хүүхдийн᠎_зохиолчтой_хамт
11-р сарын 20-нд Зайсан хилл цогцолборт болсон өдөрлөгийн үеэр НЕБ-ын 116 дугаар сургуулийн 9-12 ангийн сурагчдад Хүүхдийн төв номын сангийн номын санч Г.Буянцэцэг “Хүүхдүүдээ хуулийн мэдлэгтэй болцгооё” номын зохиолч, агуулгыг тайлбарлан танилцуулж, "Би энийг гэмт хэрэг гэж бодоогүй ээ" сэдвээр чанга уншлага хийлээ.
Тус сургуулийн сурагчидтай хүүхдийн зохиолч Б.Ганчимэг, О.Бяруузана, О.Сундуй нар уулзаж зохиол хэрхэн бүтдэг, зохиол бичихийн тулд юуг анхаарах ёстой, өөрт төрсөн сэдлийг хэрхэн баримтжуулах талаар зөвлөгөө өгч, шинэ бүтээлийн дээжээс сонсголоо. Энэ үеэр зохиолч О.Бяруузана “Ардын ухааны дээж” зохиолоороо тус сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, идэвхтэй оролцсон сурагчдыг зохиолч өөрийн зүгээс урамшуулахаар болов.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 30/11/2023

ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэ Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia ажилчдад сургалт орлоо.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 26/11/2023

Өнөөдөр Монгол үндэстнийхээ гал голомтыг сэргээн бадрааснаа дэлхий дахинд тунхаглан зарласан бахархалт өдөр. Энэ өдрийг бүтээж, эх орны тусгаар тогтнолыг авчирсан баатарлаг дайчид, бахархалт түүхийг үеийн үед санаж сэрэх учиртай. Энэ өдрийг тохиолдуулан Шинэ зуун билиг сургуулийн сурагчдад Сүхбаатар номоор уншлага хийж, Монголын ирээдүй зорилготой мөрөөдөлтэй байж түүндээ хүрэхийн тулд хэрхэн хичээж чармайх ёстойг ойлгуулан дотно яриа өрнүүллээ 🇲🇳

26/11/2023

#СоёлынБүтээлчСар
Улсын тэргүүний 24-р сургуулийн н.Даваасүрэн багштай 8Г ангийн сурагчид Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг уншиж байна. 🇲🇳Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 99 жилийн ойн мэндийг хүргэе.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 26/11/2023

#СоёлынБүтээлчСар
Хүүхдийн төв номын сангийн Өрнө дахины танхимд Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Болор цомын эзэн Дэндэвийн Пүрэвдоржийн 90 насны ойд зориулсан уран бүтээлийг сурталчлан таниулах соёлын ажлыг "Дэндэвийн Пүрэвдорж" сантай хамтран зохион байгууллаа. Д. Пүрэвдоржийн намтар, уран бүтээлийг ХТНС-ийн номын санч Г.Дарьсүрэн танилцуулж, арга зүйч Батболор номын сангийн үйл ажиллагаатай танилцуулав. Улсын тэргүүний 24-р сургуулийн н.Даваасүрэн багштай 8Г ангийн сурагчид Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг урнаар уншиж сонирхуулсан бөгөөд Дэндэвийн Пүрэвдорж сангаас "Сэгс цагаан богд" найраглал болон Уран бүтээлийн эмхэтгэлийг бэлэглэлээ.

26/11/2023

🇲🇳Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 99 жилийн ойн мэндийг хүргэе.

24/11/2023

#ЗАРЛАЛ
Их мэдэх уншлагын танхим тооллоготой тул ХI/25,26нд нийтэд үйлчлэхгүй.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 23/11/2023

аяны хүрээнд МУ ын Соёлын яам, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран “Охидын хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн баг сургалтыг зохион байгууллаа. Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдлын бодлого, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг таньж мэдэх арга, эцэг эхийн зөвлөлийн үүрэг, оролцоо зэрэг сэдвээр Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон сургалт хийж, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Нийслэлийн Ерөнхий Боловсролын Сургуулийн номын сангийн 50 гаруй номын санчид хамрагдлаа.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 22/11/2023

Бүрэн камержлаа. Уншлагын танхимууд, дотор коридор, гадаа орчин бүгд камерын хяналттай боллоо🙂

22/11/2023

#ЗАРЛАЛ Номын сан, мэдээллийн байгууллагын стандартын 4.6.2 Номын санд сар бүрийн төлөвлөгөөт их цэвэрлэгээний өдөртэй байна гэх заалтын дагуу 2023/11/23-ны өдөр Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia дотоод ажилтай тул нийтэд үйлчлэхгүй болохыг мэдэгдье.
Жич: 2023/11/24-ний өдрөөс хэвийн ажиллана.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 20/11/2023

Чулуун дээр урласан бүтээлүүд...

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 20/11/2023

Хүүхдийн зохиолчид маань цуглан бүтээлээ дэлгэлээ. Шинэхэн номыг зохиогчийн өөрийнх нь гараас, бүр гарын үсгийг нь зуруулж авна гэдэг завшаан шүү дээ🤩

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 20/11/2023

Монгол наадгай, Бүтээлч урлан

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 20/11/2023

Сурагчид хүүхдийн зохиолчтой уулзаж, шүлэг зохиолоо уншиж, санал бодлоо хуваалцаж байлаа. Манай хүүхдийн зохиолчдын зарим нь 5,6 дугаар ангиасаа шүлэг зохиолоо бичиж эхэлсэн байна. Зохиолчид сурагчдын бүтээлийг сонсоод шүлэг зохиол бол юуны өмнө эх хэлний яруу сайхан үгсээр бичсэн, уран сэтгэмжээр дүүрэн, утга агуулгаар баялаг уншигчдын сонирхлыг татсан бүтээл байх ёстойг олон ишлэл татан хэлж үнэтэй сургамж зөвлөгөө өглөө. Тухайлбал: Ээжийн тухай шүлэг зохиосон хүүхдүүдэд Их зохиолч Д.Нацагдоржийн Минии ээж
Монголын үзэсгэлэнт сарангоо
Намайг төрүүлсэн ээж
Яруу сайхан эгшгээрээ
Бөн бөн бүүвэйлсэн ээж
Зөөлөн цагаан гараараа
Хөдөлгөн өсгөсөн ээж
Зүйтэй уран үгсээрээ
Сурган хүмүүжүүлсэн ээж хэмээн шүлгээс ишлэл татан монгол хэлний яруу сайхныг тайлбарлан таниуллаа.

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 20/11/2023

Шүлэгч хүүхдүүд хүүхдийн зохиолчидтой уулзаж зохиосон шүлэг бүтээлээ уншиж зөвлөгөө авч байна

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 20/11/2023

Норов хүү ном дэвтрээсээ уучлал гуйж, гамтай хэрэглэж байхаа амлалаа.

Жүжигчид: Амгалан цогцолбор. Өсвөрийн номын санч клуб

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 20/11/2023

🔹 НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдөрт зориулсан "Хүүхдийн ертөнц - Бүтээлч орон зай" өдөрлөгт урьж байна.

🤖✍️🧵🪡🎭🎹🎨🎲🎬🎤

11-р сарын 20-нд бүтэн өдрийн турш Зайсан хилл цогцолборт хүрэлцэн ирж танин мэдэхүйн болон урлагийн боловсрол олгох музейн, хүүхэлдэйн урлагийн, театрын, номын, гар урлалын, уран зургийн, уран бичлэгийн, анимейшн бүтээлийн, оньсон тоглоомын гэх мэт өртөөчилсөн хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй оролцоорой.

Мөн хүүхэлдэйн жүжиг, урлагийн тоглолт, илтгэх урлаг, манлайллын хөтөлбөр, хүүхдийн эрхийн боловсрол мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээнд ч хамрагдах боломжтой.

#СоёлынБүтээлчСар

18/11/2023

🔹 НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу Дэлхийн хүүхдийн өдөрт зориулсан "Хүүхдийн ертөнц - Бүтээлч орон зай" өдөрлөгт урьж байна.

🤖✍️🧵🪡🎭🎹🎨🎲🎬🎤

11-р сарын 20-нд бүтэн өдрийн турш Зайсан хилл цогцолборт хүрэлцэн ирж танин мэдэхүйн болон урлагийн боловсрол олгох музейн, хүүхэлдэйн урлагийн, театрын, номын, гар урлалын, уран зургийн, уран бичлэгийн, анимейшн бүтээлийн, оньсон тоглоомын гэх мэт өртөөчилсөн хөтөлбөрүүдэд үнэ төлбөргүй оролцоорой.

Мөн хүүхэлдэйн жүжиг, урлагийн тоглолт, илтгэх урлаг, манлайллын хөтөлбөр, хүүхдийн эрхийн боловсрол мэдээлэл, сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээнд ч хамрагдах боломжтой.

#СоёлынБүтээлчСар

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 17/11/2023

Соёлын бүтээлч сарын өдрүүдэд зохион байгуулж буй ажлын хүрээнд МУБИС-ийн лицей ЕБС-ийн Мөнхжаргал багштай 6в ангийн хамт олон Хүүхдийн төв номын санд зочлон Мөрөөдөл танхимаар үйлчлүүлж, 90 жилийн ой нь тохиож буй зохиолч П.Лувсанцэрэн, Ч.Алагсай нарын товч намтар болон зохиол бүтээлийн дээжээс нь танилцлаа.
Мөн Хүүхдийн номын сангийн дэргэдэх уншигч клубын гишүүд боллоо. Багш, сурагчдадаа амжилт хүсье 💐💐👍👍

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 17/11/2023

"БҮТЭЭЛЧ НОМЫН САНЧ - 2023” чадавхжуулах сургалт

ЕБС-ийн номын санчдыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.
Сургалтаар:
СХХХ-ийн эрхлэгч Л.Батболор “Бүх нийтийн соёлын боловсрол”
Инженер О.Батсайхан “Бие даан сурах чадвараа хөгжүүлэх нь"
МАЗТХ-ийн эрхлэгч С.Тунгалаг “Хүүхдийн унших чадварыг хөгжүүлэх арга” сэдвээр тус тус сургалт хийлээ.
Мөн түүх, сургамжит өгүүллэгээр дамжуулан хүүхдийн ном унших хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх, богино хугацаанд бяцхан ном бүтээх аргаас заав.
ХТНС, “Бэхи цолтон” ТББ хамтран номын санчдаар дамжуулан сурагчдад соёлын өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх тэдний оролцоог идэвхжүүлэн нэмэгдүүлэх зорилгоор “БҮТЭЭЛЧ НОМЫН САНЧ"-ийг шалгаруулан урамшууллаа.
Тэргүүн байр: БЗД-ийн Амгалан цогцолбор сургуулийн номын санч Г.Энхчимэг
Тусгай байр: БЗД-ийн Баянзүрх цогцолбор сургуулийн номын санч Д.Оюунцэцэг, ХУД-ийн 18 дугаар сургуулийн номын санч Б.Шинэтуяа нар шалгарч мөнгөн шагнал, өргөмжлөл хүртэв.
Уралдааныг ивээн тэтгэж хамтран ажилласан “Бэхи цолтон” ТББ-ын тэргүүн Г.Болдбаатар танд нийт номын санчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

17/11/2023

ХҮҮХДИЙН УРАН БҮТЭЭЛЧТЭЙ ХАМТ
ӨДӨРЛӨГ 2023.11.20

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 17/11/2023

болон аяны хүрээнд манай номын сангаас уриатай “Уншлагын цаг” өдөрлөгийг НЕБ-ын 29 дүгээр сургуулийн 1-2 ангийн сурагчдын дунд зохион байгуулж нэг өдрийг суралцангаа хөгжилдөж өнгөрүүллээ.
Өдөрлөгийн үеэр бяцхан сурагчдадаа зориулан “Тариан түрүүхэн” Украин ардын үлгэрийг “Их мэдэх танхим”-ын номын санч К.Тамаша, “Дотнын найз ийм байдаг гэж үү”, “Цахим гэмт халдлагаас хэрхэн сэргийлэх вэ” сэдвээр “Өрнө дахины танхим”-ын номын санч Г.Мөрөнгуа нар чанга уншлага хийж, хүүхдүүдтэй ярилцав. Мөн “Мөрөөдөл танхим”-ын номын санч Ч.Амгаланбаяр "Монгол гэр" сэдвээр сургалт орж, түүгээрээ Монгол гэрийн бүтэц, онцлог, уламжлал зэргийг танилцууллаа.
Энэ удаагийн өдөрлөгт оролцсон хүүхдүүд хөгжилтэй дөрвөн бамбарууштай хамтдаа дасгал хийж, дурсгалын зураг татууллаа. Цагираг шидэх тэмцээнд 1 дүгээр ангийн сурагч М.Билгүүнтөгс, А.Учралбаяр, 2 дугаар ангийн сурагч Т.Түшиг, Б.Чингүүн нар шалгарч номоор шагнуулав.
Өдөрлөгт хамтран ажилласан 29 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан н.Ундрал, н.Доржпүрэв, дохионы хэлмэрч И.Бадамханд нартаа талархал илэрхийлье.

16/11/2023

БҮТЭЭЛЧ НОМЫН САНЧ-2023 сургалт

16/11/2023

Уншлагын цаг өдөрлөг 💬📢📖

14/11/2023

🇲🇳 Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт Морин хуурын чуулгын Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театрт эгшиглэсэн “Монголын сайхан орон” түүхэн тоглолтын 1 дүгээр хэсгээс хүргэж байна.

Соёлын яам Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority Монгол Улсын Филармони

Photos from Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia's post 13/11/2023

🇲🇳 “МОНГОЛ БАХАРХАЛ”-ЫН ӨДӨР 🇲🇳
Соёлын бүтээлч сар

Жил бүрийн"МОНГОЛ БАХАРХАЛ”-ын өдрөөр Хүүхдийн төв номын сангийн Дорно дахины уншлагын танхим "ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭХҮЙ" сэдвийн хүрээнд уламжлалт өв соёлтой танилцах Соёл, танин мэдэхүйн ажлыг зохион явуулдаг билээ.

Энэ жил монголын үндэсний хөгжим урладаг "ЭГШИГЛЭН" үйлдвэртэй "TАНИЛЦАХ АЯЛАЛ"-ыг зохион байгуулав.

Идэвх, санаачлагатай оролцсон НЕБ-ын 102 дугаар сургуулийн П.Бадмаа багштай 7а ангийн сурагчид, эцэг эхчүүддээ
БАЯРЛАЛАА 😍🙂👌
Мөн хамтарч ажилласан МУСГЗ П.Байгалжав захиралтай Үндэсний хөгжим урлаачдадаа
ТАЛАРХАЛ илэрхийлье 🤗👌✌

10/11/2023

Уншлагын цаг:
Хүүхдийн төв номын санд 2023.11.15-нд 14:00 цагт Хүүхдийн зохиолч Б.Бадамын 90 насны ойд зориулж "Хайрыг яаж зурах вэ?" зохиолоор, 2023.11.16-ны 11:00 цагт Нийслэлийн ЕБ-ын 29 дүгээр сургууль дээр "Тариан түрүүхэн" Украин ардын үлгэрээр бага ангийнханд уншлага зохион байгуулна. Эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урья 🤗

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🎅⛄🎄Өвлийн өвөөд бэлгээ захиж амжаагүй бол эдгээр номноос сонгоорой хүүхдүүдээ. Зөөлөн, танин мэдэхүйн тоглоомт номыг тан...
#СоёлынБүтээлчСарУлсын тэргүүний 24-р сургуулийн н.Даваасүрэн багштай 8Г ангийн сурагчид Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол...
👻🥟👻🍕👻🍎👻🍰👻🍭👻🌭👻🍡Жигнэмэг, шоколад, сүү, чихэр, жимс, пицца, бургер. гээд дуртай амттаныхаа хувцас өмсгөлөөр гангалаад Сүнс...
Олон улсын сургуулийн номын санчдын баярын өдөрт зориулсан сургалт танхимаар болон цахимаар зохион байгуулагдлаа.
Соёлын яамнаас зохион байгуулсан Соёлын сэргэлт 2023 нь улсын хэмжээнд Нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, соёлын салбарын а...
БУЛГАНЧУУД маань үнэхээр Соёлын сэргэлтийн ТҮНШҮҮД байлаа. Хүн бүр дээл хувцсаараа гоёж, ийм мундаг ирцтэй оролцоно гэдэ...
Гийнгоо бол уртын дууны түрлэг гэнэ. Өвлөн уламжлагч хүүхдүүд багшийн хамт хурдан морины цол дуудаж, гийнгоо дуудлага ор...
Соёлын сэргэлт  Соёлын яам Булган аймаг, Хангал сумын мэндчилгээ
#Соёлын_сэргэлт_2023Булган аймаг.Тэшиг сум.Буриад зоны соёл ахуйг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж яваа буриад үндэстнү...
Соёлын сэргэлт  Булган аймаг, Хангал сумын Хялганат тосгон #НЭЭЛТ

Category

Telephone

Address


Ерөнхий сайд А. Амарын гудамж, Соёлын төв өргөө Б корпус Хүүхдийн төв номын сан
Ulaanbaatar
11000
Other Libraries in Ulaanbaatar (show all)
Buren photography Buren photography
Ulaanbaatar
Ulaanbaatar, 11000

Buren photography

Gandys Kids Campus Community Library Gandys Kids Campus Community Library
Veloo Foundation/Children Of The Peak Sanctuary Kindergarten (47. 9457856, 106. 8047042)
Ulaanbaatar, 18090

Хүн бүрийн сурч хөгжих орон зай

Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан
Улаанбаатар хотын төв номын сангийн харъяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан
Ulaanbaatar

http://pl.ub.gov.mn https://www.facebook.com/UBPublicLibrary

6e nzuud 6e nzuud
67 Surguuli
Ulaanbaatar, NAIZUUD

МУБИС-СӨБС-ийн номын сан МУБИС-СӨБС-ийн номын сан
Ulaanbaatar

Монгол Улсын Боловсролын Их сургууль Сургуулийн Өмнөх Боловсролын Сургуулийн номын сан

Dudo номын худалдаа Dudo номын худалдаа
Ulaanbaatar

Ном ном ном хобби тэмдэглэл мэдээлэл

Үхэрийн булууны ясны шөл Үхэрийн булууны ясны шөл
Ulaanbaatar

Өдөр бүр кальци амин дэмийг танай гэрт

Amidral mini ergchihej Amidral mini ergchihej
Ulaanbaatar

Amidrlin utga uchir yg yund bdg ve

Номтой Ногоон Төгөл Номтой Ногоон Төгөл
СБД, 16-ХОРОО, БЭЛХИЙН 33, 5-1Б
Ulaanbaatar

Англи хэлний хүүхдийн номын сан ( Children's English language books' library ) We support children

Wattpad fanfiction guide Wattpad fanfiction guide
Ulaanbaatar

Ваттфад дээр бичигдсэн өгүүллэгийг AI ашиглан товч тодорхой ярин уншигчдад хүргэх зорилготой

はじめまして。わたしは Gansukhです はじめまして。わたしは Gansukhです
Bayn Zurkh 2-r Khoroo
Ulaanbaatar

Ulaanbator Bayn Dzurkh

Study with Us Study with Us
Ulaanbaatar

Grow up together�