𝗠𝗶𝗹𝗸𝘆 𝗗𝗶𝗮𝗿𝘆
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from 𝗠𝗶𝗹𝗸𝘆 𝗗𝗶𝗮𝗿𝘆, Writer, Ulaanbaatar.
Сэргэлэнбаатарын Бадамханд "Надад мөрөөдөл бий" анхны бие даасан тоглолт.Ай мөн айхтар том даваа🙏
Анх яаж бүжиглэдэг,дуулдаг,шүлэг уншдаг болсон бяцхан түүхээсээ хуваалцъя💌
4дүгээр ангийн хавар шиг санагдаж байна.Э' Гүнжээ энэ найзынхаа ахынд бид хоёр тоглож байв аа.Охид л юм хойно эгчийнхээ өсгийтэй гутлыг өмсөөд л хээнцэрхээд,дэгжирхээд их л таатай тоглож байсан.Гэнэт найзын минь утас руу ээж залгаад:Миний охин гэрээрээ ороод пүүзээ өмсөөд соёлын төвд хүрээд ир гэв ээ.Яиааа паа соёлын төв гэсэн чинь цаанаасаа л гэгэлзээд гоголзоод шууд л гүйж гаравшт.Тэгээд соёлын төвд очиход бараг манай өвөө эмээтэй нас ойрхон нэг өвөө бүжиглэж байдаг байгаа би шок.Бараг надаас хурдан хөдөлгөөнтэй.Багшийг маань Ц.Суурьбат гэдэг ёстой мундаг хүн дээ.Багшдаа зөндөө талархдаг.Ингээд би бүжиг гэдэг урлагт хөл тавьсан юм даа💘
Дууг уу? Дууг бол аав ээж маань зөв хоолойтой болохоор дуулах дуртай байсан.Дууны тухай нээх түүх байдаггүй юм дооо🥰
Шүлэг бол 2016онд анх 6дугаар ангидаа "Ч.Төмөртогоо нэрэмжит"баруун бүсийн шүлгийн тэмцээн болно гээд Ангийн багш Ө.Наранцэцэг багш маань хүүхдүүд бэлдээд тэгээд би нэг л тэр тэмцээнд ормоор санагдаад багш нарын өрөө рүү очоод шууд багшдаа багшаа би оръё гээд хэлчихсэн юм.Тэгсэн багш 2 шүлгээ цээжилээрэй гээд тэгээд л би орсон юм даа.Гэртээ очоод ээжтэйгээ ёстой ижий аавынхаа нэр шиг болтол цээжлээд тэгээд тэмцээндээ орсон.Миний хувьд анхны шүлгийн том тэмцээн байсан болохоор сандрал гэдэг бол зүрхийг зогсоо зайгүй донсолгож байсан даа.Тэгээд тэр тэмцээндээ 2дугаар байранд ороод түүнээс хойш тасралтгүй шүлгээ уншиж байна даа💛
Одоо тоглолтруугаа буцаад оръё.Миний хувьд мөрөөдөл минь байсан.Сайн чадахгүй ч гэсэн дуртай болохоор дуу,бүжгээ орхиж чаддаггүй байлаа.Тэгээд л тоглолтоо хийхээр шийдсэн.Бас зоригтой алхам зоригтой шийдэл байсан.Алдсан,буруу шийдвэр байж магадгүй л дээ гэхдээ миний хувьд бол хамгийн бүр хамгийн зөв шийдвэр сонголт🦋
Дан ганц миний хөдөлмөр бол огт биш.Бүтэн 1,2сарын хугацаанд надтай хамт байж,уйлж,инээж,уурлах тоолонд минь хажууд минь байсан миний найзуудын үүрэг минийхээс илүү юу гэхээс дутуудахгүй.💜
Жаахан айж л байсан юм хүмүүсийн сэтгэлийг нь гонсойлгоод,урмыг минь хугалахвийдээ гэж.Арга ч үгүй биз дээ арван жилийн юу ч мэдэхгүй жаахан бацаан.Тоглолт хийнэ гээл том том юм яриад л.Гэхдээ би ард нь гарсан.Ард нь гараад үзэгчдийн алга ташилт,урмын үг,магтаалын үгийг сонсоод аягандаа багтаж ядсан нулимстай зогсох бүр үнэхээрийн сайхан.Магадгүй хийгээгүй байсан бол харамсах байсан.💓
Тэр үедээ зүгээр л баярлалаа гэж хэлж байсан болохоос яг ингэж сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаагүй юм байна💛
Миний амьдралын хамгийн тодхон мөчийг гайхалтайгаар урласан та хэддээ баярлалаа❤️
:
Баяндэлгэр сумын ЗДТГ
Баяндэлгэр сумын ЕБС-ийн хамт олон
Баяндэлгэр сумын Соёлын төв
"Жигүүр баян" ХХК
"Баатар өргөө" ХХК
:
Ө.Наранцэцэг багштай хамт олон(2022оны төгсөгчид)
М.Отгонтуяа багштай хамт олон(2022оны төгсөгчид)
П.Мөнхцэцэг багштай хамт олон
Б.Ариунжаргал багштай хамт олон
Хөгжмийн багш:Б.Ариунжаргал
Д.Пүрэвсүрэн
Хувцсыг маань засаж янзалсан:Урантуяа эгчдээ
Дуу техник дээр ажилласан:Амарбаатар багшдаа,Бямбасүрэн ахдаа
Үзэгч олондоо,намайг дэмждэг та бүхэндээ маш их баярлалаа.
Итгэлийг нь алдахгүй,урмыг нь хугалахгүй цаашдаа улам тод гялалзах болно оо💌
Зүгээр хөөрхөн санагдаад🫶🏻
Энэдээ хадгалчихъя
Өөрийнхөө ертөнцөд өөрийнхөөрөө амьдарна би
Өөлж гоочлох юм байвал
Өр зүрх минь царцсан цагт болоорой...
Ийм үе тохиолдоход инээмсэглэл л эм юм даа🥹❤️
Он цаг өөрөө нэвсийтэл сайн сайхнаа дагуулаад ирнээ🫶🏻🫶🏻🫶🏻❤️❤️❤️💌💌💌
💌 #2
Хүн болгонд л асуудал бий.Одоо инээгээд зүв зүгээр ярьж байсан ч дотор нь зуу зуун асуултууд,шийдэж чадахгүй байгаа олон зүйлс бий.
Өөр өөрт нь байгаа асуудал хангалттай дарамт болж байхад жаахан ч гэсэн сэтгэлийн дэм өгч чадахгүй бол ядаж битгий илүү дарамт болох үгс хэлээрэй🤍
Хайртай бүхэндээ 3000 зүрх илгээгээрэй🫶🏻
💌 #1
•••Ганцаараа бүтэлгүйтэж ганцхан чамд л хэцүү зүйлс тохиолдоод байгаа юм биш шүү.Хүн болгон л хичээж байгаа.Тиймээс хэцүү байсан ч хичээгээд л байх хэрэгтэй шүү.Өөрөө өөрийнхөө төлөө🤍Эрүүл байгаарай•••
𝗦𝘁𝗿𝗲𝘀𝘀😤
Хүн тэнэгтээ,юу ч мэдэхгүй дээ,чамаас айж байгаадаа өөдөөс чинь үг хэлж чаддаггүй юм биш хэлээд ч ойлгохгүй ухаан муутай,ухамсар дорой болохоор чинь үгээ залгиж,үйлдлээ цэгнэдэг юм шүү!
𝗕𝗮𝗶𝗹𝗱𝗮𝗴𝗰𝗵❤️
Байлдагчийн найз охин🥹
Тэдний хайр агуу,өөрөөсөө ч илүү тэднийг хайрлаж,хэн хүнээс ч илүү тэднийг санаж,ярихыг нь хүлээж,өдөр болгон цаг минут секунд тутамд бодож,амьдралынхаа нэг жилийг тэдэнд зарцуулж байгаа нь хамгийн хөөрхөн💛
Нэг нь миний хайртай үеэлийн найз охин,нөгөөх нь миний хайртай найз🥰
Хааяа тэднийг харахаар өрөвдөж,энэ хоёрынхоо сэтгэлийг тайтгаруулж,тайвшруулах гэж их хичээдэг.Гэхдээ даанч заримдаа болдоггүй юм😭
Өдөр болгон байнга шахуу зургийг нь харж,хайрын тухай дуу сонсох бүрт нулимсаа бөмбөрүүлэн ямагхан гараараа хацраа илэх нь бүр дэндүү гунигтай😥❤️🔥
Тэд дэндүү тэвчээртэй охид♥️
Айлын хүүг аав ээжээс нь илүүтэй санаж,хайрлаж,бодож,зүүдлэнэ гэдэг хайр ийм л агуу байдаг уу гэлтэй🫶🏻
Үеэлийгээ цэрэгт явсан хойгуур 𝗛𝘂𝘂𝗿𝗵𝘂𝗻 𝗠𝗶𝗻𝗷𝗲𝗲𝘁𝗲𝗶𝗴𝗲𝗲 хамт байх гэж их хичээнэ.Заримдаа хичээл ном ихтэйгээс болж хамт байж бараг л чадахгүй.Ирэхээр нөгөө л түүнийгээ ярин өөрийнхөө сэтгэлийг ч тэр миний сэтгэлийг ч тэр тавгүйтүүлж орхино.Би дагаад уйлах шахна.Аргагүй биз дээ 𝗠𝗶𝗻𝗶𝗶 𝗛𝗮𝗺𝗴𝗶𝗶𝗻 𝗛𝗮𝗶𝗿𝘁𝗮𝗶 𝗨𝘆𝗲𝗹
Түүний сэтгэл үнэхээр хөөрхөн💜
𝗦𝗮𝗻𝗷𝗮𝗮-гаа цэрэгт явсан хойгуур манай хөөрхөн найзад уйлаагүй өдөр гэж бараг байхгүй.Амьхандаа бид хэд уулзаж сэтгэлийг нь өргөх гэж их хичээн хөгжилтэй хөөртэй хамаг зүйлсээ ярина.Нэг л мэдэхэд түүнийгээ бодон уйлчихсан нулимсаа арчиж суудаг.Арга ч үгүй биз дээ🤎Хааяадаа байрандаа хонохын оронд хоёулаа манайд хононо.Нэмэргүй дээ хоёулханаа болохоор дахиад л уйлна.Найзыгаа заримдаа өрөвдөнө.Өрөвдөхөөс цаашгүй өөрийгөө заримдаа буруутгана🤍
Удахгүй дээ миний хоёр хөөрхөнөө😘
Тэвчээр гэдгийг та хоёроосоо мэдэрдэг шүү💓
Х. Бүрэнжаргал
𝗗𝗮𝗱𝗱𝘆❤️
Сэргэлэнбаатарын Бадамханд
Аав гэж хэн бэ? Гэж үү бичих төдийд л нулимс аягандаа багтаж ядан цийлгэнэн,амьсгаа давчдаж,өөрийн эрхгүй бөм бөн урсана🥹
Таниасаа хол гурван сар байлаа.Хичээлээсээ тарж ирээд үнсүүлэх хүн байхгүй,гомдож туньж уйлахад аргадах хүн байхгүй,хий дэмий л таныгаа санаж үгүйлэх юм даа😥
Миний охин хэзээ амрах билээ? Амрахаасаа өмнө ирэх юм уу гэрээ санаж байна уу?
Яг үнэндээ миний гэрээ санаж байгаа эсэхийг асууж байгаа боловч аав өөрөө намайг санаад байгааг нь би сэтгэл зүрхээрээ мэдэрдэг🥰
Аавын охин мундаг шүү аав нь охиндоо хайртай шүү гэж хэлэх #Аав
Би таныг санаад байна,би таныг тэвэрмээр байна үнсмээр байна гэж хэлэх #Би
♥️
Таныхаа эвэртэй гар,элгэмсэг дулаахан энгэрийг тань ямар их санаж байна аа😭
Айлын том охин аавыгаа дуурайдаг гэж үнэээн үнэн🤎
Би аавынхаа эмэгтэй хувилбар
Аав намайг буруу зүйл хийвэл нэг том дуугарна,аль эсвэл Бадамхандаа барагтайхан байгаарай гэнэ.Би гомдоно,уурлана,бүр заримдаа эрхийн балай царайлаад уйлна.
Аав төд удалгүй аав нь охиноо тэгж хэлээгүйшт Бадамхоролыг тэгж хэлсэн юм аа гэж хөөрхий хэл мэдэхгүй Бадамхорол руу чихнэ.Тэгээд аав тиймээ Бадамхорол оо гэхэд нөгөөх маань чихэрэнд амиа өгөн толгой дохино.Ингээд би тэсгэл үгүй инээчихнэ,миний уур гарчихна🫶🏻
Аав амьтай охин гэдэг нь би🤎
Юм л болвол аавыг санаж уйлна,утсаар ярих болгондоо аавыг асууна.Санаад байгаа юм чинь яахав дээ тиймаа😘
Таниараа овоглодог доо өөрөөрөө бахархдаг шүү ааваа❤️🔥
Алдрын минь өмнө оршдог тэр нэрний эзэн болон
Алдхан биеийг минь төрүүлсэн хүн хоёрыг л санахын дээдээр санаж байна даа😥💛
∙∙∙𝗛𝗔𝗣𝗣𝗬 𝗗𝗘𝗖𝗘𝗠𝗕𝗘𝗥∙∙∙
Бүгдэд нь хайр илгээе❤️
12сарыг хамгийн сайханаараа бүтээгээрэй🤞🏻🥰
𝗔𝗺𝗿𝗮𝗹𝘁𝗶𝗶𝗻 𝘂𝗱𝗿𝗶𝗶𝗻 𝗺𝗲𝗻𝗱🫂
𝗕𝘂𝗴𝗱 𝗽𝗮𝗴𝗲𝗱𝗲𝗲 𝗻𝘇𝘂𝘂𝗱𝗮 𝗶𝗻𝘃𝗶𝘁𝗲 𝗵𝗶𝗶𝗴𝗲𝗲𝗱 𝘂𝗴𝘂𝘂𝗿𝗲𝗶🫶🥰
#𝗠𝗮𝗱𝗲𝗺𝘆𝗱𝗮𝘆🫶
Өнөөдөр ∙∙𝗖𝗿𝘂𝘀𝗵𝗕𝗼𝘅∙∙задарсан өдөр♥️
10.28 жирийн нэгэн өдрийг ер бусын өдөр болгосон хоёр захиа🦋
Ангид монгол бичиг орж байв.𝗛𝘂𝘂𝗿𝗵𝘂𝗻 𝗠𝗮𝗻𝗱𝘂𝗸𝗵𝗮𝗶 эгч гаднаас орж ирлээ.𝗖𝗿𝘂𝘀𝗵𝗯𝗼𝘅 задарсан танай ангийнханд захиа ирсэн байна гэлээ.💜
Манай ангийнхан ч дотроо битүүхэн горьдлоготой байсан байх.Яагаад гэвэл бүгд хөөрхөн болохоор🥰
Үзэсгэлэнтэй хоёр найзад маань захиа ирсэн байлаа.Түүнийг нь бид уншин ямар хөөрхөн сэтгэлтэй юм бэ,хөөрхөн юм аа ,гоё юм аа гэхчлэн битүүхэн дотроо атаархал төрлөө.Гэхдээ бичсэн захианууд нь үнэхээр хайр хүргэм байсан🤞🏻
Бид бүгд ч нэг хэсэг чимээгүй болцгоон дор бүрнээ хичээлээ хийн сууцгааж байтал миний утсанд 𝗜𝗻𝘀𝘁𝗮𝗴𝗿𝗮𝗺 𝗻𝗼𝘁𝗶𝗳𝗶𝗰𝗮𝘁𝗶𝗼𝗻 ирлээ.Ороод хартал сургуулийн маань нэг найз "Чамд захиа ирсэн байна 306-н үүдэнд гараад ир" энэ чат надаар тоглож байгаа юм шиг санагдаад хаалганы зүг хартал нээрэн гадаа сууж байв.💛
Түүнээс аван унштал бүр үнэхээр хөөрхөн сэтгэлд солонго татуулах шиг л болсон🤞🏻
Миний өдөр бүр жаргалтай байгааг хардагт баярлалаа😙570𝗳𝗼𝗹𝗹𝗼𝘄𝗲𝗿𝘀-оосоо олоорой гэсэн байсан даан ч олсонгүй шүү 𝗸𝗸𝗮
энэ захиа энгийн гуравхан үгстэй мөртлөө нүдэнд гэгээ татуулж,сэтгэл цэлмээж чадсан шүү🖤
Хэн нэгэнд баярлуулах үг хэлж чадахгүй ч гэсэн гомдоох үгс бүү хэлж байгаарай.Хүн гэдэг бол сэтгэлийн амьтан.Үгээр хүнийг алж ч болдог,аварч ч болдог.Тиймээс алдаг биш авардаг нэгэн байгаарай.🤍
𝗠𝗶𝗻𝗶𝗶 𝗵𝘂𝘂𝗿𝗵𝘂𝗻 𝗻𝗲𝗴 𝘂𝗱𝘂𝗿🥹🫶
𝗛𝘂𝘂𝗿𝗵𝘂𝗻 𝗯𝘂𝗺𝘀🫶
•••Амьдралыг найзгүйгээр төсөөлшгүй•••
Найз гэдэг бол байнга чаталж,утсаар яриад байхгүй ч гэсэн сэтгэл зүрхний гүнд хоногшин үлдсэн хамгийн нандин хүмүүс💓
Арван жилд байхдаа өдөр болгон уулзаж инээлдэж,хөхрөлдөж,хөгжилдөж,хошигнолдож,дуулж,бүжиглэж байсан найзуудтайгаа оюутан болоод уулзах ч завгүй бүр цаашлаад чаталж утсаар ярьж амжихгүй тус бүрнээ ажилтай хичээлтэй байдаг юм байна.🦋
Би тэднийг өдөр болгон цаг минут тутамд санаж байна.Хичээлээ хийхэд бодогдоод гоё сайхан зүйлс харах болгондоо тэднийгээ үгүйлж,сэтгэл сэргэм сайхан газрын хажуугаар зөрөн өнгөрөх болгондоо дараа нь найзуудтайгаа ирнэ дээ гэсэн битүүхэн мөрөөдөл дотроо бий болгосон байна.💚
Найз бол чиний зовлонг хугасалж, жаргалыг чинь нэмдэг хүн юм.Бүх юмс болж бүтэхгүй уйлмаар,шантармаар үеийг тэдэнтэйгээ уулзаад,тэднийхээ халуун инээдийг сонсоод ямар ч зүйл эдгэх шиг л болдог🤞🏻
Эд хөрөнгө найз нөхөр биш, харин найз нөхөд эд хөрөнгө юм.Тэд бол миний хувьд гэр бүл,элгэн садан,ээж аав,эмээ өвөө.Хамгийн сайхан зүйлс тэднээс эхлэлтэй🤎Найз нөхөрлөлийн харилцаагаа битгий сэвтээгээрэй,бүү зэврээгээрэй❤️🔥
••Найз бол чиний өөрөө сонгосон гэр бүл••
Badmaa Daribazar Zaya Que Khongrzl Erdenebaatar Э' Гүнжээ Х. Бүрэнжаргал
𝗛𝘂𝘂𝗿𝗵𝘂𝗻 𝗵𝘂𝗺𝘂𝘂𝘀𝘁𝗹 𝗵𝗮𝗿𝗮𝗴𝗱𝗱𝗮𝗴 𝗽𝗼𝘀𝘁🫶
∙∙∙𝗕𝘂𝗴𝗱 𝘀𝗮𝗶𝗵𝗮𝗻 𝗮𝗺𝗿𝗮𝗮𝗿𝗮𝗶🥰🤞∙∙∙
𝗠𝗮𝗿𝗴𝗮𝗮𝘀𝗵 𝗴𝘆 𝗯𝗶𝗰𝗵𝘃𝗲𝗿𝗲𝗲𝗿 𝘂𝘂𝗹𝘇𝗮𝘁𝘀𝗴𝗮𝗮𝘆😘♥︎
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
∙
𝗠𝗶𝗹𝗸𝘆 𝗗𝗶𝗮𝗿𝘆👑
𝗙𝗶𝗿𝘀𝘁 𝗣𝗼𝘀𝘁🫶🏻
•••Миний ертөнцтэй танилцаарай...🔓
Аав ээжийн хайр,эмээ өвөөгийн энхрийлэл дунд өссөн эрх жаахан охин өнөөдөр хорвоо ертөнцөд мэндлээд 18 дахь намраа үдэх гэж буй
Хамгийн сайхан үе бол Гэнэн томоогүй бага нас,Гэрэл цацруулсан хүүхэд нас аав ээжтэйгээ хамт амьдардаг байхдаа юу ч ойлгож ухаардаггүй байсан эрх танхилхан охин оюутан болоод халбага давс,хэрчим мах ямар үнэ цэнэтэйг мэдэрлээ,ойлголоо...💜
Олон аав ээжийн хөөрхөн үрстэй хөл зэрэгцүүлэн алхаж,тохой нийлүүлэн суралцах чамаас ямар их тэвчээр шаарддагийг бие сэтгэл зүрхээрээ мэдэрлээ...🧡
Хэний ч дор орохгүй гэсэн хэнэггүйхэн бодол чамайг хэн ч биш болгодогийг,хээнцэр ганган хувцас л хэн бүхний анхаарал татдаг гэсэн болчимгүй гэнэн бодол чамайг бодлогогүй нэгэн болгож хувиргадагийг хамгийн сайн найзаасаа биш хажуугаар зөрөн өнгөрөх хүмүүсээс мэдэж авлаа..🤞🏻
Өрөөнийхөө найзтай цагийг зугаатай өнгөрөөж,бие биенийхээ мэдэхгүй чадахгүй бүхэнд тусалж хамтран хийж,ойлголцож өөр шигээ усны тусал мэт яг адилхан хүнийг олсондоо маш их баяртай байдаг💚
Та бүхэнд минь сонирхолтой байсан гэж найдаж байна.Дараагийн бичвэрээр уулзатлаа бүр баяртай ооё ингэх нь ч хаашаа юм... Заза зүгээр бүгд гоё байгаарай инээгээрэй кийс😙
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the public figure
Website
Address
Ulaanbaatar
Хүссэн хэмжээ, загвараа өгөөд дуртай үгээ урнаар бичүүлээд жаазлуулаад авч болно шүү~чат мии😊
бага тойруу
Ulaanbaatar, 89
chi yu ch helj bolno gehdee helsen ugend chin urgelj hariu oldono