Өв Эрдэнэ /Uv Erdene/

Өв Эрдэнэ /Uv Erdene/

Маргаашийн өвийг
Өнөөдөр хамгаалж, хадгалъя

Photos from Өв Эрдэнэ /Uv Erdene/'s post 28/07/2023

СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТАЛБАЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Энэ сарын 27-нд “Өв эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордон музейн гадна талбайн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Сэцэн Хан Ордон Музейн нийт 8225 м2 гадна талбай, 5200м2 явган хүний зам, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон нийтийн талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан, хамгаалж хойч үедээ үлдээе

Өв Эрдэнэ /Uv Erdene/
MCS Group
Arts Council of Mongolia

Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн музей
Хэнтий-100 жил

Photos from Өв Эрдэнэ /Uv Erdene/'s post 26/07/2023

СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь М-Си-Эс групптэй MCS Group хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд уг хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төсөл, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн AR дижитал үзмэр бүтээх төсөл, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөл, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа, Монголын Уран зургийн галерейн уран зураг сэргээн засварлах лабораторийн дотоод засал чимэглэл, Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз зэрэг 14 төслийг тус тус амжилттай хэрэгжүүлж, Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, сэргээн засварлалтын гадаад дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж ирлээ.

Энэ онд Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны нийт 8225 м2 гадна талбайд тохижилтын ажлыг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж, 5200м2 явган хүний зам, чөлөөт цагаа өнгөрүүлэх олон нийтийн талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор тохижуулж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.

Мөн орчны тохижилтын гэрэлтүүлэг хийсний зэрэгцээ түүх, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах гэрэлтүүлгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү тохижилтын төслийг амжилттай гүйцэтгэж дууссанаар Өв Эрдэнэ тэтгэлэгт хөтөлбөр нь М-Си-Эс Группийн санхүүжилтээр 5 жилийн хугацаанд нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай хэрэгжүүллээ.

Сэцэн Ханы Ордон нь Халхын Сэцэн хан аймгийн угсаа залгамжилсан хануудын ажиллаж, амьдарч байсан зуны ордон өргөө ба 1828 онд баригдсан Монгол улсын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг юм. Уг ордон нь анх 30 гаруй сүм, дуганаас бүрдсэн, гадуураа хэрмэн хашаатай, дотор талд нь улаан хэрэм, цагаан хэрэм, бор хэрэм хэмээх гурван хэсгээс бүрдсэн цогцолбор газар байжээ. Одоо зөвхөн Сэцэн Ханы сангийн болон шүтээний, гал тогооны сүмүүд болох 5 сүм үлджээ. Уг ордныг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор уран барилгын хосгүй ховор дурсгал хэмээн улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Энэхүү төсөлд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Хэнтий хөгжил сан, Хэнтий аймгийн музей хамтран ажиллаж, орон нутгийн зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь тохижилтын ажлыг гүйцэтгэлд ихээхэн хувь нэмэр боллоо. Төслийн явган хүний зам талбайн ажлыг “Сүлдэт Эмпайр” ХХК, цахилгаан, гэрэлтүүлгийн ажлыг “Клийн Ресурс Девелопмент” ХХК, ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажлыг “Анифло” ХХК тус тус хийж гүйцэтгэлээ.

Төслийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 7-р сарын 27-ны 15 цагт Хэнтий аймгийн Чингис хотын Сэцэн Ханы Ордны гадна талбайд болно.

Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан, хамгаалж хойч үедээ үлдээе

Өв Эрдэнэ /Uv Erdene/
MCS Group
Arts Council of Mongolia
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар
Хэнтий аймгийн музей
Хэнтий-100 жил

11/10/2022

International and Local Efforts established restoration laboratory to protect masterpieces of Mongolian arts
On October 7th, 2022 a new international standard canvas painting restoration laboratory launched within the National Art Gallery of Mongolia. As part of the Federal Foreign Office’s Cultural Heritage Preservation Program, the German Embassy in Mongolia provided 100,000 EUR to procure special painting restoration equipment tools, furniture products and to organize 3 phased capacity building training conducted by German experts. Whereas, the Mongolian local business company “MCS holding” provided 87 million MNT financial support for developing interior design and construction work of the new laboratory through their “Uv Erdene” Cultural Heritage Grants Program. For the last 4 years, MCS holding LLC invested approximately 600,000 USD for more than 10 cultural heritage preservation projects implemented by the Arts Council of Mongolia.
The new laboratory is fully equipped with furniture, tools equipment, materials and modern technology that meet international standards.
The main factor for the continued operation of this comprehensive laboratory is the human resource and the capacity building of restorers. Within the framework of the project, German specialists will conduct a comprehensive three-step workshop on the restoration of damaged paintings. The laboratory will restore paintings from the collection of 46 public museums and 28 private galleries in Mongolia.

Photos from German Embassy Ulaanbaatar's post 11/10/2022

Монголын Уран Зургийн Галерей дотор Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах төслийг #ӨвЭрдэнэ соёлын өвийн хөтөлбөрөөс дэмжиж, 87 сая төгрөгний санхүүжилтээр лабораторийн дотоод заслын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд орууллаа. Бидэнтэй хамтран үр бүтээлтэй ажилласан Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia удирдлага хамт олонд MCS Group ба ArtsCouncil Mongolia Acm зүгээс талархал илэрхийлж байна.

Photos from Өв Эрдэнэ /Uv Erdene/'s post 11/05/2022

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia -д ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Уран зураг сэргээн засварлах лаборатори“-ийн төслийг #ӨвЭрдэнэ тэтгэлэгт хөтөлбөрөөс дэмжин, лабораторийн интерьер тохижилтын зураг, гүйцэтгэлийн ажлыг санхүүжүүлж байна.
Энэхүү лаборатори байгуулагдснаар 20-р зууны Монголын сор бүтээлүүд соёлын өвийг сэргээн засварлах ажил эрчимжих юм. Ивээн тэтгэгч: MCS Group Хэрэгжүүлэгч: Монголын Урлагийн зөвлөл Arts Council of Mongolia.

03/09/2020

ХАРЬЦУУЛАЛТ: Ийм л баймаарсан

Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан хамгаалж үлдээе.

ikon.mn Музей үздэггүй залуу хүн моданаас гарч, өв соёлоо сонирхож мэддэггүй хүн бусдад сонирхолтой санагдахаа болио юу даа гэмээр мэдрэмжийг өгсөн “Өв Эрдэнэ” сошиал ха...

03/09/2020

6 өдрийн турш цуврал арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
-
Үлдсэн өдрүүдийн хөтөлбөрийг эндээс харна уу?
-
#ӨвЭрдэнэ
#ӨнгөрснийгМаргаашдаа

02/09/2020

“Өнгөрснийг маргаашдаа” цуврал арга хэмжээ болно

Тус арга хэмжээний үеэр “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулахаас гадна хэлэлцүүлэг, лекц өрнүүлж, скейтбоардын үзүүлбэр, хүүхдэд зориулсан бүтээлч өдөр, номын солилцоо зэрэг соёл урлагийн олон талт үйл ажиллагаа болох юм.
-
-
-
-
https://montsame.mn/mn/read/235208?fbclid=IwAR0pPhfoacqx4uCkHwdQCdNtE0X1XX2b9aVwVxxvijBpfHcA2XNH2yW0g7A

montsame.mn Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чойжин ламын сүм музейд есдүгээр сарын 1-6-ны өдрүүдэд “Өнгөрснийг маргаашдаа” цуврал арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр “Өв ....

02/09/2020

Өнөөдөр ирж сайхан хээрийн кофе уугаарай.
-
#өвэрдэнэ

01/09/2020

Өнөө орой 6 цагаас энэ мундаг залуучуудын скейтбоардын үзүүлбэрийг ирж үзээрэй.

жижигхэн ч гэсэн хөгжилтэй болж өнгөрлөө🔥 Хүрэлцэн ирсэн бүх хүмүүс дээ баярлалаа. Мөн хамтран зохион байгуулсан 02theone skate shop-доо баярлалаа 🙏

Mongolian Uukhai Skateboarding Association
02theone
Crushahouse Skateshop

21/08/2020
21/08/2020

Зуны дулаан өдрүүд дуусахаас өмнө зүлгэн дээгүүр нэг зочлоорой.
-
#өвэрдэнэ #зүлгэндээр

20/08/2020

Орон орны ёс заншил, өв соёлыг харуулсан 5 кино.
-
#өвэрдэнэ

20/08/2020

Монголын биет болон биет бус өв, соёл заншлын талаар өгүүлэх 5 кино.
-
#өвэрдэнэ

20/08/2020

Чингэлтэй дүүрэгт байрлах музейн байршил
-
Улаанбаатар хот дахь музейн байршлуудыг мэдэж авсан юм чинь одоо сайхан хотоороо аялаад байж дээ 😉
-
#өвэрдэнэ

20/08/2020

Хослуулан үлдээе
-
Бүжигчин Оюунномин Батхишиг
-
#өвэрдэнэ

20/08/2020

Түүхийн болон байгалийн дурсгалт газраа хайрлан хамгаалъя !

Баян-Өлгий аймаг дахь улсын тусгай хамгаалалтай газар хад чулуунд нэрээ бичсэн үйлдлийг Экологийн Цагдаагийн алба хаагчид хүлээн авч өргөдөл гомдлын бүртгэлд оруулан шалгаж байна.

Түүхийн болон байгалийн дурсгалт газраа хайрлан хамгаалъя !

20/08/2020

Баянзүрх дүүрэгт байрлах музейн байршлууд
-
Амралтын өдрийг музей үзэж өнгөрүүлэх үү?
-
#өвэрдэнэ

19/08/2020

Залуу насандаа мэдэрч болох бүх зүйлээ мэдэрье
-
#өвэрдэнэ #зүлгэндээр

19/08/2020

Хан-Уул дүүрэгт байрлах музейн байршлууд
-
Завтай үедээ биш зав гаргаж музей үзээрэй.
-
#өвэрдэнэ

19/08/2020

Долдой гэж юу гэсэн үг вэ?

Долдой гэж юу гэсэн үг вэ?
-
-
-
-
-
Коронавирус гарсан энэ үед манайхан жоохон долдой зан гаргаад байгаа шүү.
-
#өвэрдэнэ

19/08/2020

Монгол дахь музейн стандартын талаар

Монгол дахь музейн стандартын талаар
-
Хот төлөвлөлтийн бодлого алдагдах үед юу тохиолддог вэ?
-
#өвэрдэнэ

18/08/2020

Анхны болзоогоо музей үзэж өнгөрүүлбэл ямар вэ?
-
#өвэрдэнэ #зүлгэндээр

18/08/2020

Сүхбаатар дүүрэгт байрлах музейн байршлууд
-
Одоо сайхан хаана ямар музей байдаг гэдгийг мэдсэн юм чинь аялаад байж дээ
-
#өвэрдэнэ

18/08/2020

Хослуулан үлдээе
-
Уран бүтээлч Чойжоо
-
#өвэрдэнэ

18/08/2020

Өвлүүлж үлдээсэн өв эрдэнээ хайрлан хамгаалъя.
-
#өвэрдэнэ

17/08/2020

Зүлгэн дээгүүр зүггүйхэн наадацгаая
-
#өвэрдэнэ

17/08/2020

Гэлмэх гэж юу гэсэн үг вэ?

Нэг л мэдэхэд намар болж буйг анзаараад гэлмэх шиг л боллоо.
-
#өвэрдэнэ

17/08/2020

Найчүн сахиус нь V Далай ламаас хойших үе үеийн далай ламтаны гол сахиус юм.
-
#өвэрдэнэ

17/08/2020

Музейд хандив өгөх боломжтой юу?

Музейд хандив өгөх боломжтой юу?
-
-
-
Хандив гэдэг нь зөвхөн мөнгөн тусламж бус ба музей дээр ирээд сайн дурын ажил хийх нь хүртэл нэг талын хандив юм.
-
#өвэрдэнэ

16/08/2020

Хослуулан үлдээе
-
#өвэрдэнэ

16/08/2020

Агваанлувсанчойжинямданзанванчиг гэж хэн бэ?
-
#өвэрдэнэ

16/08/2020

Тэр үеийн атаманууд шиг л харагдаж байх чинээ
-
-
-
-
-
Сүмээс гаргасан хүчит амьтдын хажууд зогсох хуврагууд. Тэд хувраг дээл, угалзгүй монгол гутал, зүүн талын хувраг тоорцог, баруун талын хувраг малгай өмсөж, нөгөө хоёр нь толгой нүцгэн зогсжээ. 1930-аад оны сүүл үе.
-
#өвэрдэнэ

15/08/2020

Хослуулан үлдээе
-
Eny Jaki
-
#өвэрдэнэ

15/08/2020

Дараа долоо хоногийн төлөвлөгөөндөө музей үзэх гэж нэмээрэй. 😉
-
Улаанбаатар хотод байрлалтай музейнүүдийн цагийн хуваарь болон үнийн тариф.
-
#өвэрдэнэ

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

“Өв Эрдэнэ” хөтөлбөр

М-Си-Эс Групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, 5 жилийн хугацаанд нийт 2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсээр байна.

Videos (show all)

Музейн тайлбарлагч гэж хэн бэ?
Соёлын өв гэж юу вэ?

Category

Website

Address


Chingeltei District, Juulchin Street Delta Center Room 402
Ulaanbaatar
15170
Other Landmarks in Ulaanbaatar (show all)
Mongolia Mongolia
Ulaanbaatar

Any travel request, contact our FRONT DESK: [email protected]

FURY gaming center FURY gaming center
Ulaanbaatar, +976

Найзуудаараа цагыг зугаатай өнгрөөх шинэ газар.

Expat Drinks Mongolia - EiM Expat Drinks Mongolia - EiM
Ulaanbaatar

Monthly business networking event of Mongolia.

Amazon Trendsetter Agency Amazon Trendsetter Agency
1ST IN MONGOLIA
Ulaanbaatar

Pictures of your Life...

Saintpaulia-all about african violets Saintpaulia-all about african violets
Ulaanbaatar, 976

sharing with the experiences while growing those beautiful flowers....

Цэцэрлэгжүүлэлт Цэцэрлэгжүүлэлт
2
Ulaanbaatar, 976

Цэцэрлэгжүүлэлт, тохижилт

Bazukh Bazukh
Darhan
Ulaanbaatar, 98218982

Moshea- Travel Moshea- Travel
Gorkhi- Terelj National Park
Ulaanbaatar

ГАЗАР ЗАРАХ - Нэгдсэн мэдээлэл ГАЗАР ЗАРАХ - Нэгдсэн мэдээлэл
Ulaanbaatar

Та бүхэн ГАЗАР зарах болон Худалдаж авах мэдээллээ ор

Бүх төрлийн зар Бүх төрлийн зар
Ulaanbaatar, MONGOLIA

Бүх төрлийн зар Авна, Зарна, Түрээслэнэ,