Доржготовын Баттогтох Battogtokh Dorjgotov
Welcome to the OFFICIAL page of Dorjgotov BATTOGTOKH
Зорилго, Мөрөөдөл биелсэн мэдрэмж төрсөн тааламжтай өдөр байна. Ойрд гэртээ амралтын өдрийг өнгөрүүлээгүйн байна :) Framework act of ST(ШУТТХ), UMAS (ШУАИС), ШУ-ны
ажилтны Их хурал(2nd NAS) энэ том ажлуудын ард нь гарахад хамтран зүтгэсэн, ойлгож байнга дэмжиж ажилласан Шинжлэх ухааны сайд, ШУА болон Их дээд сургуулийн удирдлагууд, ажлын хэсэг, салбарын бүх хамт олондоо талархал илэрхийлье ❤️🤗 Шинжлэх ухааны салбарт шинэ шилжилт, сэргэлтийг бий болгосон шийдэл, шийдвэрүүд байсан гэдэгт итгэлтэй байна💪👍🤗
Architecture Vs Architect😮
Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи олон улсын хурал 2021 оны 09-р сарын 23-24-нд зохион байгуулагдана.
"Цөлжилт бидний амьдралд" нэвтрүүлгийг өнөө орой 20:35 цагт Royal HDTV -р хүлээн авч үзнэ үү.
https://youtu.be/J0W9zRAWdA0
ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖЛИЙН ГАРЦ: Цуврал нэвтрүүлэг #2 ЦӨЛЖИЛТ БИДНИЙ АМЬДРАЛД
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу.
Happy new year 2021 🥂
MERRY CHRISTMAS & HAPPY NEW YEAR 2021
Их эзэн ЧИНГИС ХААН мэндэлсний 858 жилийн ой, МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Байгалийн өнгө - colors of nature
Shoot us with Camera not Guns ❤💕
ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖЛИЙН ГАРЦ #4: ШУ-ны гавьяат зүтгэлтэн, Академич, доктор, профессор Д.Доржготов оролцсон уг ярилцлагыг бүрэн эхээр нь 09-р сарын 22-ны орой Royal HDTV 20.35-аас хүлээн авч үзнэ үү. #Залуу эрдэмтэн судлаач нар заавал үзүүштэй.
“LG Science Park” – “LG Шинжлэх ухааны парк” -ын тухай товч.
2014 оны 10-р сарын 23-нд БНСУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч хадагтай Park Geun-hye нэгэн томоохон арга хэмжээнд оролцсон нь LG корпорацын санаачлан хэрэгжүүлэх “LG Science park” буюу “LG Шинжлэх ухааны парк” байгуулах төслийн шав тавих ёслол байсан. Төлөвлөгөөний дагуу шинжлэх ухааны парк нь нийт 111 га газар буюу 152 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх газарт бүтээн байгуулалт хийн 2020 онд дуусгах ёстой. Төслийн хүрээнд 18 судалгааны лабораторийг гэхэд нийт 170000 метр квадрат буюу 24 хөл бөмбөгийн талбайтай тэнцэхүйц газарт байгуулах юм. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгч Park Geun-hye хэлэхдээ энэхүү “Шинжлэх ухааны парк нь Солонгосын том болон жижиг компаниудын шинжлэх ухааны хамтын ажиллагааны төв (hub) байх бөгөөд инженерүүдийг бэлтгэх, хамтарсан судалгаа эрхлэх, технологи хөгжүүлэлтийг дэмжих үйл ажиллагааг явуулна” гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байдаг.
Үүнээс хойш 4-н жилийн дараа 2018 оны 04-р сарын 20-нд БНСУ-ын одоогийн Ерөнхийлөгч Moon Jae-in “LG-Science Park” төслийн хүрээн дэх R&D campus буюу Судалгаа Боловсруулалтын хотхоны нээлтэд оролцсон байна. Энэ үед LG Корпорацын захирал онцлохдоо “энэхүү хотхон нь гарааны компани, жижиг компани болон дэлхийн хэмжээний компаниуд, эрдэм шинжилгээний байгууллага, коллежийн хамтарсан судалгаа хийх талбар хотхон байна ингэснээр нээлттэй инновацийн тогтолцоог дэмжих уур амьсгал бүрдэх болно” гэжээ. Энэхүү Шинжлэх ухааны парк байгуулах төсөлд LG корпорац нийт 4 их наяд вон буюу ойролцоогоор 3.3 тэрбум доллар(2020 оны ханшаар) зарцуулсан байна. Түүнчлэн, Ерөнхийлөгч Moon Jae-in хэлэхдээ бизнес, хувийн хэвшлийн салбараас LG Шинжлэх ухааны паркт оруулсан нийт 4.3 тэрбум долларын(2019 оны ханшаар) хөрөнгө оруулалт нь цаашид 190000 ажлын байрыг шинээр бий болгон, Солонгосын эдийн засагт 30 их наяд воны үнэ цэнэ бүхий дэвшилтэт бүтээгдэхүүнийг бий болгоно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Солонгосын засгийн газар суурь судалгаанд зарцуулж буй санхүүжилтийг 2.5 их наяд вон болгон нэмэгдүүлнэ энэхүү өсөлт нь эрдэмтэн судлаач, судалгааны төвүүдэд бодит дэмжлэг болно; Солонгос улсын хамгийн том нөөц бол ХҮН ба ТЕХНОЛОГИ, Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд солонгосын компаниуд мэдлэг чадвартай залуусаа бэлдэн судалгаа хөгжүүлэлтийн салбартаа тууштай хөрөнгө оруулалт хийх ёстой” гэж онцолжээ. LG корпорацын ихэнх томоохон электроник, хими, авто эд анги, энергийн технологийн чиглэлийн лабораториуд энэ паркт шилжин суурьших юм. Мөн түүнчлэн эдгээр судалгааны төв, лабораторийн гол судлагдахуун мэдээж хиймэл оюун ухаан (Artificial intelligence), робот техник (robotics), автомат жолоодлого (autonomous driving), 5G технологи зэрэгт хөгжүүлэлт хийн ажиллах бөгөөд 2020 онд нийтдээ 22000 судлаач LG Шинжлэх ухааны паркийн кампуст шилжин ажиллах юм. Энэхүү паркт LG-ийн лабораториудаас гадна бусад том жижиг компаниудын хамтарсан олон лаборатори, судалгааны баг ажиллаж байна. LG Шинжлэх ухааны паркийн кампус нь байгальд ээлтэй, эко ухаалаг технологи, нарны эрчим хүчийг ашиглах, энергийн хэмнэлт, хадгалалтын систем гээд орчин үеийн бараг бүхий л дэвшилтэт байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэн байгуулжээ. 2019 оны 8-р сард намайг очиж танилцах үед бараг ихэнх бүтээн байгуулалтын ажил дууссан байдалтай байсан, мөн миний мэдэрсэн чухал зүйл бол энэхүү Шинжлэх ухааны паркт “Open innovation lab”, “Co-working space”, “Start-up environment”, “Knowledge sharing space” гэх мэт залуус, залуу судлаач, энтрепренерууд ажиллах маш гоё тав тухтай орчинг бүрдүүлсэн байсан (Жич: 2019 оны 8-р сард LG Science Park-ийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцсан фото зураг орууллаа). Монгол улс маань олон улс, дэлхийн өөрчлөлтийг ойлгон төр, хувийн хэвшилгүй ирээдүйдээ иймэрхүү томоохон хөрөнгө оруулалтыг хийн ажиллах цаг удахгүй ирэх байхаа.
Миний бие та бүхэндээ Солонгос, Тайвань, Хятад болон Монголын шинжлэх ухааны паркийн хөгжил, зохион байгуулалт, эрх зүй, менежментийн тухай цуврал нийтлэлийг удахгүй хүргэх болноо.
Доктор Д.Баттогтох
Өнөөдөр цөлжилттэй тэмцэх олон улсын өдөр. "ЦӨЛЖИЛТ БИДНИЙ АМЬДРАЛД" нэвтрүүлэг тун удахгүй....
https://youtu.be/wO1uEFBY1v4
ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЙН ГАРЦ: Цуврал нэвтрүүлэг #1 ЦЭВДГИЙН АЛДРАЛ
Бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.
ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЙН ГАРЦ #3: ӨМӨЗО-ны Монгол эм, химийн хүрээлэнгийн Доктор, Профессор, Монгол тулгатны эрхэм БОРЖИГОН ГЭРЭЛТ оролцсон уг ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү. # Залуу эрдэмтэн судлаач нар заавал үзүүштэй.
ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЙН ГАРЦ: Цуврал нэвтрүүлэг #1 ЦЭВДГИЙН АЛДРАЛ
Бүрэн эхээр нь өнөөдөр 2020.05.15-ны 21:00PM цагт, 2020.05.16-ны 08.40AM цагт ROYAL HD TV-р хүлээн авч үзээрэй
ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЙН ГАРЦ: Цуврал нэвтрүүлэг #1 ЦЭВДГИЙН АЛДРАЛ
Бүрэн эхээр нь 2020.05.08-ны 21:00PM цагт, 2020.05.09-ны 08.45AM цагт ROYAL HD TV-р хүлээн авч үзээрэй.
ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖИЙН ГАРЦ #3: ӨМӨЗО-ны Монгол эм, химийн хүрээлэнгийн Доктор, Профессор, Монгол тулгатны эрхэм БОРЖИГОН ГЭРЭЛТ оролцсон уг ярилцлагыг бүрэн эхээр нь 2020.05.07-ны 11:50AM цагт ROYAL HD TV-р хүлээн авч үзээрэй.
Шинжлэх ухаан хөгжлийн гарц #2 (Science as a guide to Development)
БНХАУ-ийн Хүйтэн мандал судлалын улсын төв лабораторийн эрхлэгч, Доктор КАНГ ШИЧАНГ
Өмнөд америк, Чилийн “Torres del Paine” байгалийн цогцолборт газар. Энэхүү газар нь Чили улсын өмнөд хэсэгт өндөр уулс, мөсөн гол, нуур болон томоохон голуудыг багтаасан үзэсгэлэнт газар юм. Зураг дээр тэмээ болон лам гөрөөсийн төрлийн, өвсөн тэжээлтэн “Guanaco” зэрлэг амьтан.
Та бүхэндээ эх дэлхийн өдрийн мэнд хүргэе! Happy earth day!
2020 оны 04-р сарын 22 бол Эх дэлхийн өдөр энэ жил Эх дэлхийн 50 жилийн ойн өдөр тохиож байгаа, Шинжлэх ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Стратеги зорилт6 болох Шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах зорилтын хүрээнд хийж гүйцэтгэж буй “ШИНЖЛЭХ УХААН ХӨГЖЛИЙН ГАРЦ” - “SCIENCE AS A GUIDE TO DEVELOPMENT” цуврал ярилцлага болон нэвтрүүлгийн эхний дугаарын хүргэж байна. Бид энэхүү шинжлэх ухааны шинэ мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх төслөөр дараах ярилцлага, нэвтрүүлгийг хүргэх болно.
ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГА
1. Монголын Антарктид судлалын төвийн захирал, Доктор(ScD), Профессор Л.ДҮГЭРЖАВ
2. БНХАУ-ийн Хүйтэн мандал судлалын улсын төв лабораторийн эрхлэгч, Доктор КАНГ ШИЧАНГ
3. ӨМӨЗО-ны Монгол эм, химийн хүрээлэнгийн захирал доктор, профессор БОРЖИГОН ГЭРЭЛТ
4. Японы Үндэсний Хүрээлэн буй орчны судалгааны институтийн захирал Доктор ЧИХО ВАТАНАБЕ
5. Хятадын Шинжлэх ухааны Академийн Баруун Хойд бүсийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэнгийн Цөлжилтийн улсын лабораторийн Доктор, профессор ВАНГ ТАО
6. МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, Доктор, профессор, Т.ЧУЛУУН.
7. ...........
ЦУВРАЛ НЭВТРҮҮЛЭГ
1. ЦЭВДГИЙН АЛДРАЛ
2. ЦӨЛЖИЛТ БИДНИЙ АМЬДРАЛ
3. ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР: ШИНЖЛЭХ УХААНЫ ТОРГОНЫ ЗАМ
4. ЭКОЛОГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ БА МОНГОЛ УЛС
5. ...........
Энэхүү шинжлэх ухааны ШИНЭ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ бүхий КОНТЕНТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ажлыг сэтгэл гарган дэмжин ажиллаж байгаа “ROYOL TV”, “BEST STUDIO”-ийн чадварлаг залуус, хамтран зүтгэгч хүрээлэнгийн холбогдох эрдэмтэн судлаач нартаа талархал илэрхийлье.
https://www.youtube.com/watch?v=6jQXf7MVGM8&feature=share&fbclid=IwAR12o-gvWrYq2S_7Rh3P4iK0YNWm7YH_owkTBQXW4g2dIimXSyliDln1scs&has_verified=1
Шинжлэх ухаан хөгжлийн гарц #1 Шинжлэх ухаан хөгжлийн гарц: Цуврал ярилцлага Доктор (ScD) Л.Дүгэржав
ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН СЭРГЭЛТ
(2016.09-р сар эх үүсвэр: www.mass.mn, www.vip76.mn)
Үйлдвэрлэл чухал гэдгийг ямарч тэнэг хүн ойлгоно. Бид сүүлийн 25 жил хэрэглэгч улсаар төсөөлөгдөн иржээ, бидний бүтээж буй нь хэрэглээнээсээ илүү гарч үзээгүй, гадаад худалдааны тэнцэл нь сөрөг үзүүлэлттэй байсан.
2015 оны дунджаар манай улсын нийт экспортын 89 хувийг уул уурхай, 7 хувийг мал аж ахуйн гаралтай түүхий эд, зөвхөн 4 хувийг нь дунд, эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Нийт 1020 аж ахуйн нэгж, иргэн бараа, бүтээгдэхүүн экспортлосны зөвхөн 100 орчим нь эцсийн шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн байна.
Энэ нь дотоодын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн мөчлөгийг дагаж хэлбэлзэх, орлогын тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал өсөх зэрэг сөрөг үр дагаврыг бий болгож байна. Энэ нөхцөл байдал нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн бус салбарын экспортыг бодитой дэмжих шаардлагыг бий болгож байна.
Эдийн засгийг солонгоруулах, тэлэх сонгодог арга бол аж үйлдвэрийг хөгжүүлэх. Инноваци, мэдлэг шингэсэн экспортын үйлдвэрлэлийг дэмжснээр эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн, гадаад валютын тогтвортой орлогыг бий болгох, дотоодын бараа, үйлчилгээний нийлүүлэлт, чанарыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засаг урт хугацаанд тогтвортой өсөх ач холбогдолтой юм.
Эдийн засгийг солонгоруулах, тэлэх сонгодог арга бол аж үйлдвэрийг хөгжүүлэх.
Тэгвэл аливаа улс орны аж үйлдвэрийн хөгжил нь үйлдвэрийн салбарыг харъяалан зангидан, шийдвэрлэж байдаг бодлого тодорхойлогч төрийн захиргааны төв байгууллагын бүтэц зохион байгуулалттай салшгүй холбоотой юм.
Монгол улс 1923 онд хөдөө аж ахуй, худалдаа, аж үйлдвэр, тээвэр холбоо зэрэг салбарыг бүхэлд нь зохицуулах чиг үүрэг бүхий “Аж ахуйн” яамыг байгуулсан бөгөөд үүний дараа 1929 оны 12-р сард “Худалдаа ба Аж үйлдвэр”-ийн яамыг өрх тусгайлан байгуулсан түүхтэй. Үүнээс хойш Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн яам 90 гаруй жилийн хугацаанд худалдааны салбартай 5 удаа, хөдөө аж ахуйн салбартай 4 удаа нэгдэж, салж байжээ.
Өнгөрсөн 92 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн яам 14 удаа өөрчлөгдсөн ба нэг удаагийн өөрчлөлтийн дундаж хугацаа 7 жил, үүний дотор 1990 он хүртэлх хугацаанд дунджаар 10 жил тутамд, харин сүүлийн 25 жилийн хугацаанд дунджаар 4 жил тутамд яамдын зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн байна. Энэ нь ялангуяа сүүлийн жилүүдэд сонгуулийн жилийн хугацаатай уялдсан байдал ажиглагдаж байна.
Яамдын өөрчлөлтүүд болон үйлдвэрлэлийн салбарын удирдлагын харъяалал нь ингэж олон өөрчлөгдөж байгаа нь нэг талаас манай улсын аж үйлдвэрийн салбар тогтвортой удирдлагаар хангагдаж байгаагүй мэт боловч түүхэн энэ урт хугацаанд салбарын үйлдвэрлэлийн удирдлагын хэлбэр, бүтэц байнга боловсронгуй болж хөгжиж ирснийг дурьдах хэрэгтэй.
Түүнчлэн, энэхүү төрийн захиргааны төв байгууллага нь аж үйлдвэрийн асуудлыг дангаар эрхэлсэн яам байх үедээ буюу 1944-1968 он /24 жил/ болон 1968-1987 онуудад /20 жил/ хамгийн удаан хугацаанд оршин тогтнон үйлдвэрлэлийн салбарт илүү бодит дэмжилгийг өгснөөс хархад Аж үйлдвэрийн асуудал Монгол улсын хөгжилд хэр чухалыг илтгэж байна.
Ардын хувьсгалын дараагаар 1923 онд “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичгийг боловсруулан гаргасан нь “Аж үйлдвэр” хэмээх ойлголтыг шинээр үүсгэн хөгжүүлэхийг хөндсөн анхны баримт бичиг болсон юм.
Манай улсын үндэсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийг үйлдвэржилтийн хөгжлийн үе шатаар нь Эхлэл, Өрнөл,Уналт, Сэргэлтийн гэсэн дөрвөн үе шатанд хуваан үзэж болох юм.
ЭХЛЭЛ:
Аж үйлдвэрийн салбар 1920-1960-аад он хүртэлх үе шатанд манай улсын эдийн засагт биеэ даасан цоо шинэ салбар болон үүсч хөгжиж чадсан,
Нийслэл хүрээнд гадаад иргэдийн шевро, буу засварлах, хэвлэл, цахилгаан гэрлийн гэх мэт хэдхэн тооны жижиг үйлдвэр ажиллаж байсныг хувьсгал ялсны дараа Монголын төр өөрийн мэдэлд авч эхэлсэн аж үйлдвэрийн салбар, 1930 онд бага чадлын цахилгаан станц барьж ашиглалтанд оруулан, 1940 онд хөнгөн хүнсний болон уул уурхайн үйлдвэрүүдээр хүрээгээ тэлэн улмаар 1960-иад онд үйлдвэржилт эрчимжин хуучин ажиллаж байсан томоохон үйлдвэрүүдийг үндсэнд нь шинэчлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, зорилтийг дэвшүүлэн ажиллаж байв.
ӨРНӨЛ:
Аж үйлдвэржүүлэлтийг эрчимжүүлэх буюу 1960-1990-ээд он хүртэлх хугацаанд үйлдвэржилтийн процесс гүнзгийрэн улсын эдийн засагт аж үйлдвэрийн эзлэх байр суурь эрс нэмэгдсэн. Социализмын үед дэвшүүлэн тавьж байсан үйлдвэржүүлэх бодлогын эцсийн зорилго нь дан ганц мал аж ахуйн орон байсан Монгол улсыг аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгох, монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн шилдэг өв уламжлалыг дэлхийн техник технологийн дэвшилтэт ололтуудаар баяжуулан ХХ зууны дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн шинэ соёл иргэншил, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд оршин байсан. Энэ хугацаанд Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн нийт хэмжээ эрчимтэй өсөхийн зэрэгцээ, нийт хэмжээнд түлш эрчим хүч, уул уурхайн үйлдвэрлэлийн эзлэх хувь жил ирэх тусам нэмэгдэж байсан нь аж үйлдвэрийн салбарын бүтцийн өөрчлөлтөөс харагддаг.
УНАЛТ:
1990 –ээд онд социалист орнуудын зах зээл нээлттэй болж, дэлхийн эдийн засагтай шууд интеграцид орсноор манай зорилтот зах зээлрүү нийлүүлэгдэж байсан бараа бүтээгдэхүүн уналтанд орж эхэлсэн.
Түүнчлэн, энэ үед эдийн засгийн хамтын ажиллагаатай орнууд ялангуяа ЗХУ-ын тусламж дэмжлэг байхгүй болж ирснээр үйлдвэрлэлээ явуулах санхүү эдийн засгийн боломж хомсдож ирсэн. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж буй аль ч орны хувьд эхний шатанд хэрэгжүүлдэг арга хэмжээ нь хувьчлал юм.
1995 оны байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарагдаж байсан 30 гаруй улсын үйлдвэрүүд хувьцаат компани болсон ба эдгээрийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон байна. Аж үйлдвэрийг хөгжүүлэх хууль эрх зүйн болон эдийн засгийн таатай орчин бүрдэж чадаагүйн улмаас бүх л компаниуд худалдаа хийхээр хошуурцгааж байв.
Хүн амын өргөн хэрэглээний барааны хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээр хангахаасаа илүү импортын бараагаар хангах сонирхол нийт хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд адилхан төрж байсан. Улмаар хуучин байсан үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж хуучирч, тоногдон, технологи нь хоцрогдож, ажиллах хүч, материал түүхий эдийн олдоц хомсдсон зэрэг нь үндэсний үйлдвэрлэлийг уналтанд оруулсан юм.
Энэ үед Засгийн газар болон харъяалж буй яамны зүгээс тодорхой удирдлагаар хангаж чадаагүйгээс үндэсний үйлдвэрлэл үнэхээр бүрэн уналтын байдалд ороод байсан.
СЭРГЭЛТ:
Монголын төр 2014 онд дахин Аж үйлдвэрийн яамтай болж, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үндэсний үйлдвэржилтийг дэмжих эрхзүйн шинэчлэлийн эхлэлийг тавилаа.
Монгол Улс дунд орлоготой, эдийн засгийн хурдан өсөлттэй орон болж байгаа учир үйлдвэржилтийн хөгжлийн хандлага анхан шатны боловсруулалтаас илүү гүн боловсруулалтад шилжих болж, төрийн бодлого ч энэ чиглэлд түлхүү тодорхойлогдсон.
Аж үйлдвэрийн яам өнгөрсөн хугацаанд нийгэм-эдийн засгийн нөөц, чадамжид тулгуурлан 2015-2030 онд 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулан УИХ-аар батлуулсан.
Бодлогын эхний үе шатанд үндэсний үйлдвэрлэлийг хамгаалж, түүхий эдийг дотооддоо боловсруулж, техник, технологийг нутагшуулан экспортыг дэмжих, импортыг орлох аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэх “дунд хугацааны стратеги” хөтөлбөрийг Засгийн газрын түвшинд батлуулж, хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол улстай хамтын ажиллагаатай дэлхийн улс орнуудтай эдийн засаг, гадаад худалдааны чиглэлээр найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн “Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр” –ийг,
Экспортод чиглэсэн, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль” -ийг дагалдах хуулиудын хамт боловсруулан Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан.
“Худалдааны тухай хууль” -ийн төслийг УИХ-д өргөн барьж, “Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулан, хөрш болон бусад оронтой тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнээр чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлж байна.
Инноваци, мэдлэг шингэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, экспортыг төрөлжүүлэхэд чиглэгдсэн экспортыг дэмжих хөтөлбөрийг мөн Засгийн газраар батлууллаа.
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналтын үед суурь буюу хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал иймээс Аж үйлдвэрийн яамнаас нефть боловсруулах, ган хайлах, зэс цэвэршүүлэх үйлдвэрийн ажлыг эхлүүлэн үйлдвэрийн байршил, байгаль орчны нөлөөлөл, ТЭЗҮ-г боловсруулах ажлыг эхлүүлсэн. Эдгээр суурь аж үйлдвэр хөгжихгүйгээр улс оронд үйлдвэржилт, ЖДҮ-ийн хөгжил, ажлын байр, тогтмол орлогын тухай ярих нь учир дутагдалтай юм.
Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналтын үед суурь буюу хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх нь чухал
Аль ч улс оронд Эдийн асгийн хүндрэлээс богино хугацаанд гарахын тулд бодит үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг барьдаг. Иймээс Аж үйлдвэрийн яам Төрийн зүгээс олгогдох зээл, Засгийн газрын баталгааг үйлдвэрийн тэргүүлэх чиглэл, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт олгох, төрийн болон орон нутгын худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчийг дэмжих зэрэг бодит арга хэмжээ авч ирсэн.
Энэхүү төрийн тодорхой бодлого, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл идэвхжиж, нийгмийн уур амьсгалд дотоодын бараа бүтээгдэхүүнээ хэрэглэх дадал хэвшиж, эх оронч худалдан авалт хийх хандлага өсч, ялангуяа үндэсний хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэнийг онцлон хэрэгтэй байх.
Энэ бүх ажлыг сайн удирдагч, сайн баггүйгээр гүйцэтгэх нь боломжгүй юм. Аж үйлдвэрийн яам байгуулагдан ажилсан 1.5 жилийн богино хугацаанд Дондогдоржын Эрдэнэбат сайдын удирдлага, манлайлал дор залуус бид Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгэн түүхэн цаг үеийг бичилцлээ. Бид бүхний сэтгэлээ гарган бүтээсэн, бий болгосон энэ бүхэн Монгол улсын хөгжил дэвшил, олон мянган үйлдвэрлэгч баялаг бүтээгч нарт хүрсэн гэдэгт итгэдэг.
Улс орны үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын дархлаа буюу үйлдвэржилтийг бий болгоход олон саад бэрхшээл тулгарч байгаа ч, эх орныхоо хөгжлийн төлөө хүн бүр сэтгэл гарган, хөдөлмөрлөж, бүтээж байж хамтдаа хөгжинө гэдгийг үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, бодлого тодорхойлогч Аж үйлдвэрийн яамныхан харуулж чадсаныг цохон тэмдэглэх хэрэгтэй байх.
Аж үйлдвэрийн асуудал нь хэсэг хэсгээр бус нэг цөм ухагдахуун болж улс ороны хөгжил, эдийн засагтаа бодит дэмжилэг болдгыг манай улсын түүх, олон улсын туршлага харуулж буйг үе үеийн засгийн газар төрийн санамжинд хадгалах буй заа.
Доктор (PhD) Д.Баттогтох
2016.09
ИРАН УЛСАД НЭГ УДАА
Миний бие 2016 оны 10-р сарын 11-16 ний хооронд Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого, Аж үйлдвэрийн парк судлах зорилгоор Исламын Бүгд найрамдах Иран улсад ажиллаад ирлээ. Газар нутгийн хэмжээгээр манай улстай ойролцоо буюу 1.6 сая км2 нутагтай 80 сая орчим хүн амтай, 7-н улстай хил залгаа оршдог, газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй орон юм. Гол шашин нь Шийтийн урсгал ба гол үндэстэн нь Перс бага зэрэг Азербайжан, Курд үндэстэн байдаг. Албан ёсны хэл нь Перс хэл. Ойрх Дорнодын аль нэг улсаар аялж үзэх хүсэлтэй байсан миний хүсэл биелж энэ улсад туршлага судаллаа. Надад төрсөн анхны сэтгэгдэл бол үнэхээр бүтээн байгуулж, хөгжиж байгаа улс санагдсан хэдийгээр онгоц буудал дээр таагүй харьцаа өрнөсөн ч, байх хугацаандаа харсан дэд бүтцийн хөгжил, авто замын бүтээн байгуулалт манайхаас хол тасархай байсан.
Тэнд ажиллан амьдарч буй Индонез болон Шириланк найзуудын хэлснээр Иран тэр дундаа нийслэл Тегеран хот нь гадны иргэд амьдрахад хамгийн тохиромжтой хот бололтой. Хотын иргэд гадны хүмүүст илүү найрсаг ханддаг, дээр нь шашны хатуу дэг жаягаар архи хэрэглэхгүй, хулгай, дээрэм аливаа зөрчил бараг гардаггүй хэмээн ам булаалдан ярьж байсан. Шашин гэснээс бидний авч буй мэдээллийн орчинд Исламын шашин илүү эрчүүдэд боломж олгодог гэж боддог байсан бол Иранд очин хэдэн Иран найзуудтай хөөрөлдсөнөөс хойш энэ бодол маань өөрчлөгдсөнийг нуух юун. Учир нь эхнэр нөхөр бололцон айл гэр болсны дараа тэр гэрийн гол чиглүүлэгч нь эхнэр болдог талаар нэг бус Иран залуу ярьж байсан. Гэсэн хэдий ч шашны том дэг жаяг байсаар л байна тухайлбал эхнэрээ өөрөө гэхээс илүүтэй аав ээж нь сонгож өгдөг, гэрлэхээс өмнө өөр хүнтэй найзлах хатуу хориотой, үүний тод жишээ нь үдийн цайны цаг, томоохон худалдааны төвөөр зөвхөн эмэгтэй эмэгтэйтэй, эрэгтэй эрэгтэйтэй явж буй хүмүүсийг л харах болно.
Иранчууд “Перс” үндэстэн гэдгээрээ их бахархдаг санагдсан өөрсдийгөө IQ өндөртэй, SMART гэж боддог дээр нь NASA болон дэлхийн Шинжлэх ухааны томоохон институтийн гол инженер, эрдэмтэн нар Иран үндэстэн байдаг тухай ам булаалдан ярьж байлаа. “Чингис хаан” энэ хүнээр үнэхээр бахархахгүй байхын аргагүй түүний байгуулсан Монголын эзэнт гүрний доторх нэгэн ханлиг улс болох “Ил Хаант” улс тэр үеийн Перс улс буюу одоогийн ойрх дорнодыг хамаарч байсан түүхийг Иранчууд ярьж байна. Үүгээр үл барам Ил хаант улсыг олон жилийн турш захирч байсан Чингис хааны ач Хүлэгү хааны үр удам түүхийн хугацаанд хэрхэн бөө мөргөлийн шашнаас Исламын шашинтан болж байсныг тэд мөн онцолж байсан. Түүнчлэн, Их хааныг маань их харгис хүн байсан, эхнэрээсээ болж дайн хийдэг байсан гэх зэрэг олон зүйлийг ярих юм, За энэ ч яахав түүх, тэгвэл одоо Иран улс чухамдаа яаж хөгжиж байна? Үүнд л би хариулт олох гэж хичээсэн юм.
1980-аад онд Ираны газрын тосны бүс нутгийг эзлэх санаархал агуулсан Иракийн Ерөнхийлөгч Саддам Хуссейны Ирантай үүсгэсэн дайн 1988 онд Ираны ялалтаар энхийн гэрээ байгуулан дуусгавар болсон. Энэ дайны цаана байсан гэж үздэг Америк болон ОХУ-тай Иранчууд таагүй харилцаатай. Байгалийн гол нөөц газрын тос байгалийн хийн экспорт, шатах тослох материалын үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл энэ улсын гол эдийн засгийн тэтгэгч салбар. Үйлдвэрлэлийг хөгжүүлж буй гол арга барил нь Аж үйлдвэрийн парк, Кластерийн зохион байгуулалт юм (энэ талаар тусад нь нийтлэл бичнэ!). Эдгээр эдийн засгийн салбарыг зөөлөн болон хатуу дэд бүтэцтэйгээ холбон тууштай бодлогоор чадварлаг хөгжүүлж байгааг үзлээ, харлаа. Бодлогын шийдлийг энд нурших нь илүүц байхаа энэ тухай бодлого тодорхойлогч нарт нь хүргэж санал бодлоо солилцох болноо. Явсан газрын ганц нэг зураг орууллаа.
Доктор Д.Баттогтох (PhD)
2016 оны 10-р сар Тегеран хот, Иран
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the public figure
Website
Address
Ulaanbaatar, 14192
Public administration Human rights and gender Political leadership Women's leadership
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar
Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar, 976
Бид Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоот Соёлын төв өргөөний чанх ард
Ulaanbaatar, 976
Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны тус?
Ulaanbaatar, 11000
Судлаач, уртын дуучин / Long song singer and researcher
С. Амарсанаагийн Гудамж Ulaanbaatar
Ulaanbaatar, 16040
Нотолгоонд суурилсан мэдээллийг эрхэмлэгч хүн бүхэнд зориулав.
Ulaanbaatar
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн г?