Хан-Уул дүүргийн Явган Алхалтын Холбоо

Хан-Уул дүүргийн Явган алхалтын холбооны цахим хуудса?

25/04/2024
Photos from Дархан-Уул аймгийн Явган Алхалтын Холбоо's post 19/02/2024
Photos from Төв аймгийн Явган Алхалтын Холбоо's post 19/02/2024
21/05/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Алхалтын зааварчилгаа ба аюулгүй байдал хамгийн чухал

27/04/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Дүүжинт гүүр ба хөгжилтэй дурсамжийн нэгээхэн хэсэг 🌏🏰🗼🗽🎡🏔🏟🗿🗺🚀🖼

13/04/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Цэвэр агаар + Явган алхалт = Эрүүл мэнд
SBN телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлгийн зураг авалтын хэсгээс ...
#МонголынЯвганАлхалтынХолбоо

11/04/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

👉 Өнөөдрийн ишлэл:
🥰Та өөрийнхөө оюун санааг тасралтгүй эерэг зүйлсээр тэжээснээр та хүчирхэг, эерэг хандлагыг бий болгож чадах ба нэгэнт эерэг хандлагатай болж чадсан бол таны амьдрал гайхалтай болох болно.

❤️ дараарай 🥰

04/04/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Алхалттай афоризм:
“Хэрвээ та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд та үргэлж урагшлах хэрэгтэй”

~ Мартиг Лютер Кинг (Martin Luther King Jr)

30/03/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

XXI зууны өвчин хэмээн нэрлэгдэж буй хөдөлгөөний дутагдал нь маш олон төрлийн өвчин, эмгэгийн үндэс болж байна.

28/03/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

#ХөвсгөлДалайн явган алхалт ба аялал 🇲🇳🇰🇷🛩🛥🚤🏕 газраар, тэнгэрээр, усан онгоцоор, моторт завиар ... сайхан аялал байлаа.

22/03/2020

Наурыз күтты болсын!

Өндөр Алтайн нутагтай
Өгөөмөр цайлган сэтгэлтэй
Өндөрт нисэх бүргэдтэй
Өргөж тэтгэх нөхөрлөлтэй
Эрхэм Казах ахан дүүстээ “Наурыз”-н баярын мэнд хүргэе!

~ Монголын Явган Алхалтын Холбоо

19/03/2020

Манай холбооны үүд хаалга томоос том нээлттэй байна.
Алхалт хийж эрүүл мэндээ сайжруулж, дархлаагаа нэмэгдүүлж, суудлын элдэв төрлийн өвчнөөс ангижирч, нөхөрлөлийн хүрээгээ тэлж, 21 аймаг, 9 дүүргийн алхалтын холбоодуутай холбоо харилцаа тогтоож, дэлхийн улс орнуудад явган алхалт-аялал жуулчлалд хамрагдаж, өөрийгөө ялж, илүү эрх чөлөөг мэдрэх эрүүл амьдралын хэв маягийг бүтээхийг урьж байна.
Гэр бүлээрээ, найз нөхдүүдээрээ чөлөөт цагаа өнгөрөөх гайхалтай хөтөлбөрүүдийг бид санал болгож байна.
Өөрөөр сэтгэж, өөрөөр амьдарцгаая!

Бид гишүүддээ илүү олон боломжийг нээж өгч, хамтдаа хөгжихийг чухалчилдаг. Үүний нэг жишээ нь "Гишүүн" бүрийнхээ алхсан хөдөлмөрийг нь үнэлж, алхсан зай ("км")-г нь www.walking.mn веб платформ-д бүртгэж, цуглуулсан "км"-ээс нь хамаарч шинэ шинэ боломжуудыг олгодог.

Явган алхалтын спортын зэрэг, цолонд хүрэх, олон улсын олон төрлийн алхалтуудад оролцох, харилцаа холбоо, танилын сүлжээгээ тэлэх, олон улсын зэрэг цол хүртэх, болзлын шагнал, бэлэг авах г.м бөөн бөөн боломж хүлээж байна. Мөн дотоодын алхалтын "км"-ийг нь баталгаажуулж, сертификат олгох зэргийг дурдаж болох юм.

Монголын Явган Алхалтын Холбоо ~ Алхалт үнэ цэнийг бүтээдэг гэдэгт итгэлтэй байдаг.

18/03/2020

Монголын төлөө цохилох зүрх бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд дэвшүүлье 🇲🇳🇲🇳🇲🇳

Монголын хөх цэрэг Модунь шанюугийн үеэс улбаалж, Эзэн Чингис хааны сүр чадлаар хүчитгэж, эрэлхэг баатруудын цөс, зүрх зоригоор тэтгэгдэж, бүх цаг үед туурга тусгаар улсынхаа төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин эрчүүд, баатарлаг хөвгүүд, охидын уламжлалыг өвлөж, шинэ цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 -дэх жил нь тохиож байна.

Монголын төлөө цохилох зүрх бүхэнд “Монгол цэргийн өдөр” -ийн баярын мэнд хүргэе!

Бидний дунд хамтдаа алхдаг цэргийн өндөр дээд цолтой офицероос эхлээд ахлагч, байлдагчийн мөрдөстнүүддээ онцгойлон баяр хүргэе!

Монгол улсын төлөө зүтгэе!

~ Монголын Явган Алхалтын Холбоо

13/03/2020

🇲🇳🇲🇳🇲🇳

👉 Аялагч, адал явдалт спорт аялалын мастер, бэлтгэл хурандаа, ахмад хилчин В.Дамдинсүрэн ах маань 2020 оны 3-р сарын 7- ны өдөр Хөвсгөлийн Ханх сумын нутаг дахь Саяаны нурууны 3491м өндөр Мөнхсарьдаг оргилд амжилттай гарлаа. 🏔🇲🇳

Нутгийнхан Бүрэнхаан хэмээн нэрлэдэг энэ оргил дээр 3 дахь удаагаа ийнхүү амжилттай гарсан танд холбооны нийт гишүүдийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэе 🇲🇳👏👏👏🤗

08/03/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

"Бүсгүй хүн", "Хавар" хоёр их адилхан биш гэж үү?.
Тэд хоёулаа цэцэглэж, сэргэн мандаж, урам зориг сэргээж, гоо үзэсгэлэнг харуулдаг.

Монголын Явган Алхалтын Холбооноос нийт бүсгүйчүүддээ гоо сайхан, шинэлэг төрх, эмэгтэйлэг байдлыг хүсье.

Хамтдаа байцгаая. Учир нь тэгш байдал илүү нээлттэй боломжийг энэ дэлхийд бий болгодог.

06/03/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Өдөр бүр өөртөө алхах шалтгаан гаргаж байгаарай.

05/03/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Өдрийн мэнд хүргэе.
Хэрхэн шинээр гишүүн болох тухай асуултууд мэссэж, комэнтээр нэлээд ирж байгаа тул гишүүн болох анкетийг энд оруулья.

Линк дээр дарна уу 👉👉👉 https://forms.gle/ZRYVWESek58kX3Gw9 (Төв салбар байгууллагын гишүүн болох цахим анкет бөглөх)

~ 2020 оны гишүүнчлэлийн татварын хэмжээ салбар байгууллага сарын 3к, Төв салбар байгууллага 10к бөгөөд тухайн оны 1-р улиралд багтаан төлөх ёстой. Зарим салбар байгууллагууд дотооддоо татварын хэмжээгээ арай өөр байдлаар тогтоосон байж болно. Гишүүдийн хувьд мэдээж аль болох эрт төлөөд татвар төлсөн гишүүдийн бэлгээ аваад өмсөж, хэрэглээд явбал зүгээр гэдгийг зөвлөе.

~ Одоог хүртэл бүх гишүүдийн бүртгэл, алхсан км нь бүртгэгдсээр байгаа бөгөөд харин гишүүн болоогүй хүмүүсийн алхалт бүртгэгдээгүй тул гишүүн болоогүй боловч сонирхогч гишүүний статусаар алхсаар байгаа бол албажуулж, гишүүн болж, гишүүний кодоо авахыг санал болгоё.

Тиймээс гишүүд маань өөрийнхөө урьсан найз нөхдийнхөө алхсан хөдөлмөрийг үнэлүүлж, гишүүнээр бүртгүүлж, кодоо авахыг нь зөвлөөрэй.

99 км-ын алхалт хийж "Bronze Member" буюу "Хүрэл гишүүн" болж Гадаад улсад алхах эрхээ нээсэн гишүүд нэмэгдсээр байгааг дуулгая.

~ Зөвхөн гишүүн болсон хүмүүсийг "Нууц мэссэнжир чат" групп-т оруулдаг бөгөөд гишүүн боловч тус чат-д ороогүй хүн байвал даруй мэдэгдэж, өөрийгөө нэмүүлээрэй.

~ Удахгүй www.Walking.MN цахим флатформ маань нээгдэж, гишүүдийн харилцаа холбоо, эвэнт менежмент, өөрсдийн статусаа нарийвчлан харах зэрэг өргөн боломж бүхий хүчирхэг систем маань ашиглагдаж эхэлнэ. Энэ системд нэвтэрч, ашиглах боломж ганцхан гишүүдэд нээгдэх бөгөөд гишүүний код тань тус болно. Тиймээс гишүүн болсон хэдий ч кодоо мэдэхгүй байгаа бол санаа зоволтгүй. Бүх бүртгэл нь байгаа.

Баярлалаа.

24/02/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

“Монголын явган алхалтын холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид та бүхэндээ “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх байхыг хүсэн ерөөе!

Хайртай гэр бүл, үр хүүхдүүдээ халдварт өвчнөөс сэргийлж улс даяар хөл хорио тогтоосон энэ үед золголтоо цахимаар хийхийг уриалж байна!
________________________
For Members, supporters and intersted members of Mongolian Walking Association, we would like to send you our best wishes for a healthy Year of The Rat! 🐀

We encourage you to make your Mongolian Tsagaan Sar "zolgolt" greetings online this year in order to keep your families and loved ones healthy and happy!

05/01/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

“Монголын Явган Алхалтын Холбоо”-ны 7 хоног тутмын алхалтаараа #өнөөдөр Богд Хан уулын ноён оргил д.т.д 2268 метрт орших Цэцээ гүний үзэсгэлэнт оргилд гарцгааж, нийт 25км-ын зайнд алхалт хийж амжилттай өндөрлөлөө.

Энэ удаагийн алхалтын онцлог нь:
- 2020 оны туршид үргэлжилэх 7 хоног тутам “Ододтой алхая 🌟 ” хөтөлбөрийн анхны зочиноор Ice Top хамтлагийн залуус оролцож, дурсамжтай нэг өдрийг хамтдаа бүтээлээ. “Энэ миний хайр”-г жинхэнэ live дуулж, хэсэг доргицгоолоо.
- Мөн Спорт явган аялалын Спортын мастер, улсын 16 удаагийн аварга, үүнээс 10 удаа завсаргүй түрүүлсэн, Сэлэнгэ аймгийн Явган Алхалтын Холбоо -ны үүсгэн байгуулагчдын нэг Цэрэнчимэд ах маань Сэлэнгэ нутгаас зорьж ирэн хамтдаа алхаж, алхагчидад үнэтэй зөвлөгөө өглөө.
- Явган алхалт-аялалын Эко агула, Jaal trekking клубүүдтэй хамтдаа нөхөрлөл үүсгэж, нэгэн жимээр, ижил сэтгэлээр алхцгааж, нөхөрлөлийн хүрээгээ тэлцгээлээ.
- Сүхбаатар аймгийн Явган Алхалтын Холбоо-ны үүсгэн байгуулагчид алхалтанд амжилттай оролцлоо.

02/01/2020

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Шинэ оны нээлтийн алхалтаараа Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрхан (д.д 2799м) өөд алхаж, зорьсон зорилгодоо хүрч, амжилттай гарцгаалаа.

Биднийг тэнгэр тэтгэж, 2020.01.01-ний эл өдөр цэлмэг бөгөөд тогтуун салхитай, дулаахан өдөр таарсан нь бэлгэшээлтэй байлаа. Хязгаараа давж, өөрийгөө ялсан, улам туршлагажиж, урагшаа тэмүүлсэн алхагч нартаа баяр хүргэе☃️❄️🌨🌲🏔🇲🇳

31/12/2019

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Дэлхий ертөнцөд хүний хөл хүрч болох газар бүхэнд хамтдаа хүрцгээе! Эрхэм танд айсуй 2020 он Гайхамшигтай ололт, амжилтын жил байх болтугай!

~ Монголын Явган Алхалтын Холбоо
2019.12.31

24/12/2019

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Монголын Явган Алхалтын Холбоо-ны гишүүд, сонирхогч гишүүд амьдралын нэгэн дурсамжтай сайхан өдрийг хамтдаа бүтээлээ.

Хамтдаа Чингэлтэй хайрханы Зүрх ууланд гарч, 13 овоот оргилд хүрч, хайрханы эзэн савдаг зэрлэг гахайн шүтээнт цогцолборт зочилж, хээрийн амтат хоол идэцгээж, тоглож наадаж, хөөр хөгжөөн дүүрэн байцгаалаа. Бидний #1Өдөр-ийн дурсгалтай агшинуудтай танилцаарай.

#МонголынЯвганАлхалтынХолбоо

04/12/2019

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Алхагчид аа!
Эрхэм хүндэт гишүүд ээ,

Жавар тачигнасан 12-р сар нэгэнт гарч, өдөр хоногууд эрчлэн шуурсаар шинэ он хаянд иржээ.

Хүйтэн жаврыг үл ажиран урагшилж, мятрашгүй тэмүүлж, зүдрэшгүй зүтгэдэг алхагч ах эгч нар, анд найзууд, дүү нартаа дурсамж, хөөр баяр дүүрэн "ЦАСАН ДЭЭР ҮЛДСЭН АЛХАГЧИЙН МӨР - 2019" шинэ жилийн мэнд дэвшүүлье.

26/11/2019

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Эрхэм хүндэт гишүүд, сонирхогчид оо 🥰Сайн байцгаана уу?
“Монголын Явган Алхалтын Холбоо”-ны гишүүддээ олгодог нэг боломж бол олон улсын нөхөрлөл бөгөөд 99км дотоодын алхалт хийж, “Bronze Member” зэрэглэл авсан гишүүдээ гадаад улс дахь алхалтын хөтөлбөрт оролцох эрхийг нээдэг билээ.

Мөн “Монголын Явган Алхалтын Холбоо” нь “Солонгосын Явган Алхалтын Холбоо”-той хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ахан-дүүсийн найрамдалт харилцаа тогтоосон байдаг бөгөөд энэ хүрээнд жилд харилцан 4-5 удаагийн алхалтын хөтөлбөр зохион байгуулагддаг.

2020 оны зарим гадаад алхалтын хөтөлбөрүүдийн товыг танилцуулж байна.

🎯 2-р сарын 22-23: Америк
🎯 2-р сарын 24-28: Солонгос
🎯 3-р сарын 14-15: Шинэ Зелланд
🎯 3-р сарын 20-22: Израйл
🎯 4-р сарын 4-5: Австрали
🎯 4-р сарын 25-26: Швед
🎯 5-р сарын 02-03: Белги
🎯 5-р сарын 8-10: Япон
🎯 5-р сарын 09-10: Англи
🎯 5-р сарын 16-17: Хятад
🎯 5-р сарын 21-25: Франц
🎯 5-р сарын 23-24: Швейцарь
🎯 6-р сарын 6-7: Люксембург
🎯 6-р сарын 27-28: Дани
🎯 7-р сарын 2-5: Ирланд
🎯 7-р сарын 4-5: Орос
🎯 7-р сарын 21-24: Голланд
🎯 8-р сарын 01-02: Литви
🎯 8-р сарын 07-09: Финланд
🎯 8-р сарын 29-30: Норвеги
🎯 9-р сарын 12-13: Итали
🎯 9-р сарын 12-13: Хятад (Бээжин)
🎯 9-р сарын 17-20: Австри
🎯 9-р сарын 26-27: Чех
🎯 10-р сарын 03-04: Герман
🎯 10-р сарын 03-04: Испани
🎯 10-р сарын 17-18: Америк
🎯 10-р сарын 24-25: Солонгос
🎯 11-р сарын 1-3: Япон
🎯 11-р сарын 07-08: Тайван
🎯 11-р сарын 21-22: Индонез

Манай гадаад харилцааны баг ажилласаар байгаа бөгөөд олон олон хөтөлбөрүүд нэмэгдэх болно.

16/11/2019

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Монголын Явган Алхалтын Холбоо нь Дэлхийн олон оронд явган алхалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг төдийгүй энэ оны 10-р сард БНСУ дахь Монголын Явган Алхалтын холбоо салбар байгууллагаа үүсгэн байгуулсан бол эдүгээ БНХАУ, Австрали дахь салбар холбоо болон 21 аймаг, 9 дүүргүүдэд салбар холбоод үүсгэн байгуулагдаад эхэлжээ. 👏👏👏🇲🇳

Удахгүй www.Walking.mn цахим хуудас ашиглалтанд орох бөгөөд ингэснээр гишүүд өөрсдийн тусгай эрхээр нэвтрэн орж, олон боломжуудыг хүлээн авах болно. 💯🔊🎯

Алхалтын хөтөлбөрүүдэд хамрагдаж, километр цуглуулах байдлаар гишүүд маань bronze, silver, gold болон diamond зэрэглэлийг авч, алхалтаар үнэ цэнийг бүтээж, улс дотроо эх орныхоо өнцөг булан бүрт хүрч, хөндлөн гулд алхаж, найзалж, нөхөрлөхийн сацуу дэлхийн олон оронд хүний хөл хүрч болох газар бүхэнд Монгол 🇲🇳 алхагчдын хөлийг мөрийг хүргэх болно. 🥉🥈🥇🏆

16/11/2019

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Монголын Явган Алхалтын Холбооны "Төв" салбарын алхагчид өнөөдөр Богдхан ууландаа 10км-ын ээлжит алхалтаа хийцгээлээ.

Алхалтын туршид халуун яриа өрнүүлж, олон бүтээлч ажлын санал санаачилга гаргасан алхагч нартаа талархал илэрхийлье. Бид цусан дахь хүчил төрөгчийн хэмжээгээ нэмэгдүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрч хүчээр тэтгэгдэж, стресс бухимдлаа гээж, эерэг сэтгэлгээгээ тэлж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлж, эв найрамдлаа бэхжүүлж, найзалж нөхөрлөж чадлаа. 👏👏👏🇲🇳🇲🇳🇲🇳

26/10/2019

Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбоо

Пёончаны намрыг солонгос даяар алдартай гэдэг. Байгалийн өнгө будаг, үзэмж төгс байдал, сэрүүн цэнгэг агаар, мододын үнэр гайхамшигтай сайхан ажээ. 🌲🌳🍃🍂🍁🌾

Бидний өнөөдрийн алхалт бол Вонжугын байгалийн гоо үзэсгэлэнг мэдэрч, олон үндэстний алхагчидтай мөр зэрэгцэн алхаж, харилцан хүндлэл, нөхөрлөлийг бүтээх явдал байлаа. Монголчууд бидний хувьд анх удаа энэхүү томоохон арга хэмжээнд оролцож байгаа бөгөөд арга хэмжээний хөтлөгч зочдоо танилцуулан "Монгол" гэж хэлэх үед орон орны олон алхагчид талархан дэмжиж байсан нь сайхан. 👍👍👍🇲🇳🇲🇳🇲🇳

Нийт алхагчид энэ өглөөний 8:00 цагт цуглаж, алхалтын бэлтгэлээ хангаж, бүртгэл хийлгэсний дараа автобусандаа сууцгаалаа. Бидний хувьд 6 дугаартай автобусанд Герман, Финланд, Голланд, Дани, Солонгосоос оролцож буй алхагчидтай хамтдаа сууцгаасан бөгөөд алхалт эхлэх цэг хүртлээ замын уртат манай холбооны гишүүн Ц.Энхчимэгийн санаачилгатай байдлын ачаар бүх хүмүүс хэдийн танилцаж, нүүр хагарч, зам зуураа бүр дуулж, хөөрөлдөж, автобусны олон хүмүүсийг Монголд очиж алхана шүү гэж хэлтэл нь байлдан дагуулав 🤘🥳

Энэхүү алхалтанд дэлхийн 19 орны явган алхагч нар оролцож байгаа бөгөөд өнөөдрийн хувьд хамтдаа 20км алхсан бол маргааш мөн 10км эсвэл 20км-ийн алхалт хүлээж байна.

Энэ өдрийн мөн нэгэн тэмдэглэлт үйл явдал нь шинээр үүсгэн байгуулагдсан БНСУ дахь Монголын Явган Алхалтын Холбоо -ны туг, тамга, гэрчилгээг гардуулан өгсөн явдал байлаа.

#Алхалт #Амжилт #Нөхөрлөл #Тэмүүлэл

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

“Хан-Уул дүүргийн Явган Алхалтын Холбоо”

“Хан-Уул дүүргийн Явган Алхалтын Холбоо”-ны цахим талбарт тавтай морилно уу.

Category

Address


Khan-Uul
Ulaanbaatar
Other Sports Clubs in Ulaanbaatar (show all)
AGAR sports center AGAR sports center
Ulaanbaatar

BB jiujitsu academy BB jiujitsu academy
Metromall
Ulaanbaatar, 14201

НҮБ-ийн хүүхдийн сангийн санхүүжилттэй “Бие хамгаалах урлаг"�

Hunters FC Mongolia Hunters FC Mongolia
Crystal Town 801-1401
Ulaanbaatar, 13371

#hunterfc #academic_football

Төв-Тэмүүлэл жүдо бөхийн клуб/TuvTemuulel Judo Dojo Төв-Тэмүүлэл жүдо бөхийн клуб/TuvTemuulel Judo Dojo
БЗД, Монелын уулзвар/1000 Оюутны байрны төв замын зүүн хойт талд
Ulaanbaatar

Жүдо бөхийн спортоор хичээллэх өсвөр болон залуучууды

Уран сайхны гимнастикийн БОЛОР клуб Уран сайхны гимнастикийн БОЛОР клуб
Ulaanbaatar

Уран сайхны гимнастикийн клуб

ARVIS FUTSAL ARVIS FUTSAL
Bayanzurkh
Ulaanbaatar

Arvis Futsal Team

Double Rooks Double Rooks
Ulaanbaatar, 11000

Шатрын клуб

Багахангай дүүргийн Явган Алхалтын Холбоо Багахангай дүүргийн Явган Алхалтын Холбоо
Ulaanbaatar

"Багахангай дүүргийн Явган Алхалтын холбоо"-ны албан ё?

Western FC Kids Academy Western FC Kids Academy
Ulaanbaatar

6-12 насны хүүхдүүдэд зориулсан мэргэжлийн дасгалжуулагчдын багтай хүүхдийн хөлбөмбөгийн академи.