Inner soul Fakra

Inner soul Fakra

fakra

15/11/2023

nothing, we are made of memories,if we had no memories we would simply die

15/11/2023

Мянган жил амьд байлаа ч, чамтай өнгөрүүлсэн нэг жилийг гүйцэхгүй биз.
Мянган утсаар оёсон ч, зүрхний минь шарх анигдахгүй биз.

15/11/2023

Тэр үнэхээр ховор
Учир нь тэр жинхэнэ

15/11/2023

Түрүүлж уучлалт гуйсан нь буруутайдаа биш харин алдахаас айсандаа юм.

07/10/2023

Хэрвээ чи л биш бол өөр хэн намайг хайрлана гэж.

21/09/2023

Инээмсэглэл
Хэдий их стрессдсэнч түүнийгээ инээмсэглэн буйг хараад л бүх стресс үгүй болох.

21/09/2023

Бүрхэг тэнгэр, бүрхэг өдөр, бүрхэг бодол
Хуучин цагт (бид хамт байхад) гадаа бүүдгэр болж эхлэхэд л утсаа шууд гаргаж ирэн шууд нэгэнрүүгээ залгадагсан “Бороо орох нь болзох уу” гэж асуудаг байсансан…

17/09/2023

Чи надад хайртай гэж хэлэх мөчид чиний хайр дуусдаг.
Чиний хайр дууссан мөчид.. миний хайр эхэлдэг.

|Decision to leave|

12/09/2023

Тэнгэрт бус энгэрт
Тэвдэж бачуурсан өчүүхэн сэтгэлд
Тэр минь,та минь дурсагдана...

12/09/2023

Өрөвдөх сэтгэл гэдгийг мартсан ч
Өөрийн бодол минь намайг
бага багаар үхүүлнэ
Хүнд итгэх итгэлээ хаяж гээсэн ч
Хүлээстэй бодлууд минь
дотроос минь иднэ
Угаасаа хүмүүс ийм гэдгийг мэддэг хэдий ч
Урсах нулимсандаа харамсана
“Би хэн бэ” гэх асуултын
хариултыг олохоос айсаар
Би хэн ч биш болж хувирав
Өөрийгөө хэн гэдгийг ч мэдэхгүй би
Өөрийгөө гэмтээж эхлэв
Энэ л их гунигаа мартах гэж
Энэхэн шүлгээ тэрлэнэ
Өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэйг мэдэвч
Өнгөрснөөрөө амьдрах өрөвдөлтэй нэгэн.

12/09/2023

Тэргэл саран гарах бүрт
Тэр нэгэн шөнийг санах юм
Тэгтлээ намайг дурлуулчихаад
Тийм гэхийн аргагүй өвтгөсөн
Одоол нэг юм хайраа оллоо гэж бодсон ч
Ондоо залуутай харсандаа итгэхийг хүсээгүй

01/08/2023

Ажил, хичээл, өөрийгөө хөгжүүлэх нтр гэж завгүй гүйсээр байгаад 7сар минь дуусаж 8 сарын эхний өдөр эхэлжээ. Өнгөрсөн 7-р сар маань их л адармаатай гуниг нь их баярлаж инээх өдөр цөөхөн өнгөрчээ. Гуниж гутарсан үед минь өөрсдөд нь хэлээгүй байхад л сэтгэлээрээ мэдэрч хөгжөөх гэж гутарлаас минь аврах гэж хичээдэг хүмүүст баярлалаа. Хэдий та нар минь өдөржин завгүй орой нь ядарсан байсан ч намайг гэх сэтгэл гаргаж байгаад бүх зүйлд нь “Баярлалаа”. Та нар минь 8-р сардаа аз жаргалтай байгаарай. Харин одоо 8-р сар минь гуниг нь цөөхөн баярлаж инээсэн өдөр ихтэй байгаасай.

Аз жаргалтай 8р сар байгаасай.

28/07/2023

Guimaargui baigaac guihgui l bol zogscih hariltsaa sd

24/07/2023

Хэцүү байна гээд
Хэнд хэлэх үү.

24/07/2023

Хүмүүсийг бараа шиг шошголчихдог байсан бол амар ч юм шиг.

“Хуурамч хүн.” “Сайхан сэтгэлтэй хүн”
“Хол байх хэрэгтэй хүн.” “Ойлгомжгүй хүн” гээд л.

Ингэж явсаар чамайг харвал чиний надад зориулсан шошго тийм байсан.
“Дурлаж болохгүй хүн.”

Нүд нь, инээмсэглэл нь, гар нь, харц нь, хоолой нь гээд бүх зүйл нь хоолойн дээр тулчихаад амьсгал боох шиг л санагдана.
Бүх ертөнц харанхуй болоод чиний дээр л гэрэл тусаад байх шиг, тайзны гэрэл шиг, чи гол дүр нь юм шиг.

Одоо хүртэл бодох төдийд ходоод халуу дүүгэж, хацар халуу оргино. Хоосон хэрнээ ийм дүүрэн мэдрэмж байх гэж.

Даанч чиний шошго “Дурлаж болохгүй хүн”.

Аль хэдийн дурлачихсан миний дурлаж болохгүй хүн минь.

-Morte-

24/07/2023

Үнэнч байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш юм шиг ээ.
Үнэхээр хайртай л бол.

24/07/2023

Амлая. Би чиний 2 удаа хайгаад олохгүй хүн.

20/07/2023

Минутанд л үхэж болох сэтгэл.

19/07/2023

Зарим дуу чиний инээмсэглэлийг
сэтгэл дотор зурдаг. Ая нь
бүлээхэнээр, дулааханаар зүрхэнд
цохилдог. Ар араасаа урсах үгс нь
алгуурахнаар биеэнд нэвчдэг. Агшин
зуурт зуу зуун мэдрэмж хэлхэж, хөг
эгшиг нь хөлнөөс толгой хүртэл
эзэмддэг. Харгуй замаар хөтлөөд
алхсан дурсамжууд бодолд зурайдаг.

19/07/2023

Яаг үнэнийг хэлхэд бол чамд хэцүү цаг үе тохиолдоход хэн ч хажууд чинь байхгүй ээ. Чиний хамгийн их итгэж байгаа хүн хүртэл байхгүй гээд л бодоод үз.

19/07/2023

Бүгдээрээ намайг орхиж болноо.

18/07/2023

Элдвийн бүхнийг хэрэглэсэн ч зүрхний гүнээс нэрийг чинь дууднаа.

~Perfect Blue

16/07/2023

Яагаад намайг хэнд ч хайрлуулдаггүйг мэдэх үү?

Яагаад гэвэл би хараал идсэн бөөлжис цутгам хүн болохоор… бас би тийм байдлаа хэзээ ч орхидоггүй болохоор!

09/07/2023

****
Үхлийг яг дэргэдээс үзэж,
Үнсэлтийг яг зүрхээр мэдэрч,
Нулимсыг дуустал нь уйлж,
Нууцыг авсандаа тэврэн орж
Үзээгүй аваас танд
Үлэмжхэн энэ хорвоод
Туулах зовлон арвин
Тулгарах жаргал олон байна гэж мэд.

09/07/2023

Хайрын гашуун хэсгээс
Хазаж үл үзвээс
Хүн болж төрснөөс биш
Хүний амьдралыг амьдраагүй гэж үз.

09/07/2023

In a field full of roses I’ll always search for your tulips.

09/07/2023

Битгий
Битгий ядраасай
Битгий өвдөөсэй
Битгий гуниглаасай
Битгий намайг дурсаасай..

09/07/2023

~Гэхдээ би түүнд хайртай шдээ.
Хэзээч чамайг гэхгүй байгаа хүнийг чи хайрлаад яах юмбэ?? Одоо зүгээр боль өрөвдөлтэй байна!! Өөрийгөө л хайрла.

09/07/2023

Хамаагүй гээд хайрлавал
Хэн ч бишээр хоцрох юм шиг
Хүн гэж үнэлэгдэхгүй юм шиг
Холоос хол орших шиг..

09/07/2023

Мартсан бүхний сүүлд
Мартаагүй үлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана…

09/07/2023

Зөвхөн чамайг гэхээр
Зөндөө их ганцаардуулах юм
Дулаанаар биш бүлээнээр
Даарна хааяа бээрүүлнэ…

09/07/2023

Би үхэж намайг хүмүүс мартахын цагт
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь ирээрэй
Сүнс минь чамайг танина…

01/07/2023

Эцсийн дүнд надад БИ л үнэн байсныг мэднэ…

29/06/2023

Өдөр хоног өнгөрсөөр. Өнөөдөр өөрийгөө өчигдрөөсөө илүү байж чадах болов уу гэж горьдсон ч… Өнөөх л нэгэн байна. Өөрөөсөө асууна. Ингээд л байх уу? Эсвэл… арай өөрөөр үргэлжлүүлэх үү.

/SnM/

22/06/2023

Бүгд л салцгаадаг, орхиж явцгаадаг. Хэцүү цаг тохиолдход эргэж хараад хэрэггүй.. Угаасаа хн ч байхгүй. хх

SnM

20/06/2023

Нар жаргадаг шиг дуусасай би нэг л өдөр.

20/06/2023

Богино хэмжээний гунигт хайрын түүх:
Бид танилцсан, хоёул шийдвэр гаргаж зам мөрөө холбосон, дурсамжтай үеүүд өнгөрөөсөн, нэг нь салахыг шийдэж салцгаасан..

SnM

20/06/2023

Юмс хугацаатай, тэгэхдээ хамт байх хугацаа нь өөр.
Зарим нь багахан хугацаанд содон мэдрэмж үлдээчхээд явдаг. Харин нөгөө хэсэг нь магад сая живаа жилээр тоологдох хугацааг цуг өнгөрөөлөө ч огт мэдрэмж төрүүлдэггүй.

SnM

20/06/2023

Хоосон бол миний хувьд жирийн нэг хоосон биш ээ. Хүлээсний эцэст тэр ирээгүй мэдрэмж, дурсамж зүрхийг минь ороон хатгах, өнгөрөгч бүхэн гээд хоосноос хоосон. Амраг хайртайсаа ч хоосролыг мэдрэгдэхүйц.

Надад гүн хоосон. Энэ дэлхийн юу ч миний хоосролыг үл дийлнэ.

SnM

20/06/2023

Сүнсний оршихуй.

Хүн дүрс нь хэн бүхэнд харагдах ч хэдийнээ насан өөд болсон нэгэн.Тэр ярьж бас хөдөлдөг.Дуртай,дургүй нийгэм дунд гутлаа өшиглөн гэлдэрдэг.

Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй сүнсний оршихуй.Байсан ч байгаагүй ч ялгаагүй түүний оршил.

Амьдарсан ч,үхсэн ч гай болж ханах биш дээ!

SnM

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address

Ulaanbaatar
Other Poets in Ulaanbaatar (show all)
trash loki trash loki
Axehero District
Ulaanbaatar, 62010

skip my trash posts eyo

Танатос Танатос
Ulaanbaatar

Хэлэх үг, мэдрэх мэдрэмж дусал ч үлдэлгүй шавхагдах хүртэл бичсээр л байх биегүй гар, эзэнгүй үгс.

• Okunagiin temdeglel • • Okunagiin temdeglel •
Ulaan Baatar
Ulaanbaatar, 10092007

Хорвоод дуугаа хадаж хөрсөнд хүйгээ хадгалж хүн болохын энэ хугцаанд амьдрах яасан ч хэцүү юм бэ дэээ

Элс Цас Элс Цас
Чингисийн өргөн чөлөө
Ulaanbaatar, 125565

BaSu

Mujin215 Mujin215
Ulaanbaatar
Ulaanbaatar, MUJIN215