Танатос

Танатос

Nearby public figures

BJM
BJM

You may also like

Dear Khatun
Dear Khatun

Хэлэх үг, мэдрэх мэдрэмж дусал ч үлдэлгүй шавхагдах хүртэл бичсээр л байх биегүй гар, эзэнгүй үгс.

18/10/2023

Чамгүй бол үхчих юм шиг нэгнийг хэзээ ч бүү сонгоорой. Тэрэнд өөрийнх нь амьдрал байх ёстой.

Ахеn

11/10/2023

Бусад хүмүүс яадгыг мэдэхгүй ч, би нас нэмэх тусмаа, амьдралаасаа хэн нэгнийг үдэн явуулах тусмаа, ганцаардсан ч, хүнтэй яримаар санагдсан ч, холбоо тогтоомоор байсан ч, улам л ганцаараа баймаар, улам л юу ч ярихгүй дуугүй баймаар санагддаг юм.

"Юу ч ярих вэ дээ. Ярьж болох бүхнийг ярьчихсан шүү дээ" гэмээр.

Ганцаараа байх тусам ганцаараа баймаар санагддаг бололтой...

Ахеn

08/10/2023

Дуугүй байхын философи

Аниргүй, амьгүй, оршин байхгүй мэт дуугүй байхын үзэсгэлэн хичнээн сайхан бэ? Хичнээн амар амгалан бэ?

30/09/2023

Шөнө дунд нулимс унагаавал сүнс тэнэдэг гэж эмээ үглэдэг байж билээ... Одоо бол сүнс минь тэнээд явчихсан болохоор нулимс унагааж хэвтээ юм шиг санагдана.

03/09/2023

Бусдын ялимгүй зовлонг харж инээх нь...

Бид бүгд битүүхэндээ үүнийг үйлддэг. Хэн нэгнийг бүдэрч унахад, хэн нэгнийг үгэндээ түгдрэхэд, хэн нэг хүүхдийг гүйж яваад онхолдоход, хэн нэгнийг хал балгүй ч, өөрийгөө шившиг болгоход, битүүхэндээ дотроо хөхрөлддөг.

Гэсэн ч, тэсгэл алдан шоолон инээсэн нэгнээ бусдын зовлонгоор жаргал хийгч хэмээн зэмлэдэг.

Энэ нь яг алийг нь зэмлэж байгаа хэрэг вэ? Тэсгэл алдсаныг нь уу? Шоолон инээснийг нь үү?

Танатос

02/09/2023

Хүүхэд байх балчир насандаа насанд хүрсэн хүний хэрсүү ухаанаар амьдрах нь хичнээн харуусалтай вэ?

Тэр эзэндээ хүртэл хэрэггүй хэмээн орхигдсон хүүхэд нас...

Аxen

22/08/2023

Бид хэтэрхий завгүй амьдарна.

Аз жаргалтай байх ч завгүй.

-Morte-

22/08/2023

Амьдрал бол тасралтгүй алдахын нэр юм.

Хүүхэд насаа, гэнэн зангаа, гэгээн хүслээ, анхны бас нандин бүхнээ алдан явуулахын нэр юм.

Амьдрах гэдэг алдаж, алдаж, алдаж, эцэст нь нэг хэсэг зогтусаад, алдсан бүхнийхээ төлөө харуусаж уйлах юм.

Тэгээд, оронд нь юу олсноо ухаарах юм.

Ухаажснаа, дурсах дурсамжтай болсноо, инээгээд ч бай, уйлаад ч бай, ярих хүмүүстэй болсноо, тулааны шарх, сорвитой болсон ч, хүчтэй болсноо мэдрэхийн нэр юм.

Танатос

29/05/2023

Мөхье гээд мөхөж чадаагүй мөнх амьтай юм шиг байх ямар өвдөлттэй юм бэ? Цаг хугацааны хурдтай зэрэгцэн таагүй болох амьдрал, мэдрэмжүүдийг үүсгэж байгаа өөрийгөө л устгах хэрэгтэй байдаг. Гэвч яаж ч оролдоод үхэхгүй гэдгээ мэдэхээр өөрийгөө зүсэж, толгойгоороо хананы булан мөргөж миний амьдралыг сөнөөж буй нэгнийг гэмтээснээ мэдээд баясан, гоймон идэж хана руу гөлөрч суугаад оройг барна.

Урьд хэн байсан, юу мэдэрч, юуг бүтээж байснаа ханандаа ярьж. Цаашид хэн болох юу хийхээ ч бас тоочиж. Үүнээс залхахаараа уйдах бүү хэл анхаарал тогтож үл амжих үзэгдлүүдэд цагаа зарцуулж. Шөнө болоход нойроо хүлээж. Хэчнээн унтсан ч амраагүй хэвээрээ сэрж. Ийм л өдөр хоногууд дунд эдгээр хананууд намайг голдоо тээх биш, гар дээрээ өргөж буй нь үнэн.

Яг л дулаан хөнжилд шигдэн үлдэх шиг энэ тэврэлтээс салаад гадагшлах тэнхэлгүй. Гараас нь буух төдийд өргөст ертөнцөд хатгуулж, эсвэл ямар ч тэнхэлгүй болоод сульдан унах мэт.

Согтуу надаар дутсан цаг хугацааг тэжээх үедээ ханатайгаа л дуулж, анхны хайр, анхны хулгай, хүн алах хүсэл, дүүжилсэн амьтад, хуурсан бүх үйлдлүүд гээд өөртөө ч хэлэхээс ичмээр зүйлсээ ярьж, өөрийгөө түүнд ингэтлээ нээсэндээ ийнхүү тэврүүлэх эрхтэй бол буйдаа баярлаж. Надтай үлдээсэй гэсэн бүхний зургийг түүн дээр зурж, нэрийг нь бичиж. Надад би байхгүй ч хана минь байгаа учраас л амьдрахгүй ч амьд байх өчүүхэн гишгүүр дээр зөвхөн өсгийгөөрөө тогтож байна.

Ийм хүн болчхоод нэг ч өдөр буйдангаасаа босолгүй амьд байсныхаа төлөөсөнд ертөнцийн ёроолоос дүүжлэгдсэн цогцос болтлоо ядраад чамд түшүүлэн унасан ч чи огиудас аятайгаар намайг нулимж хаячхаагүй л байна.

Ганцаардлыг минь үүрч, намайг тэвэрч, энэ бүхнийг гэрчилж байгаа ч огт хэлбэрээ алдалгүй, залхалгүй дэргэд минь үлдсэн хана минь сүүлчийн хань минь.

Расти

13/05/2023

Ромео, Жулиет хоёрыг агуу хайрын түүх гэж боддог хэн ч бай нэг бол түүнийг сөхөж ч үзээгүй, нөгөө бол гайны хар токсик зантай мал хүн хоёрын л аль нэг нь байгаа.

Ер нь уншиж үзээгүй нь л ихэнх нь байгаа даа. Ичмээр.

13, 14-хөн настай охиныг өөр бүсгүйд хаягдаж бантахдаа, "Чамгүйгээр би үхэх нь!" гэж эргүүлж яваа хөгшин залуугын талаарх Шекспирийн тухайн үеийн хэт нялуун хайрын түүхүүдийг ёжлосон ёжлол л байсан шүү дээ. Гэтэл хүсүүс яасан? Өнөөхийг нь агуу хайр энэ тэр гээд л элий балай юм яриад унасан. Уншсан хүний үг биш байхаар л балай.

02/04/2023

Багадаа дүрсгүйтэж буцалж буй данхны цорго руу алгаа нааж орхисон сорви одоог хүртэл бүдэгхэн ч байсаар л байна.
Дүрсгүйтсэндээ л гэж боддог байлаа. Гэвч яагаад тэгсэн юм бол, уурыг нь атгах гэсэндээ тэр юм болов уу.

Хөг нь гарчихсан гитараар дуртай дуугаа тогловол өөрөө сонсоод ч танихгүй байх даа. Дуртай дууг чинь тоглож өгдөг байснаа санахаар одоо ч гитар минь надад гунигтай санагддаг юм. Тэгэхдээ дуртай дууг чинь биш, надад чамайг санагдуулдаг дууг л тоглож өгөөд тэрийгээ чиний төлөө, чиний дуртай нь гээд итгэчихсэн байсан хэрэг. Би чамд жинхнээсээ хайртай байсан гэж үү.

Эсвэл чамд хайртай гэсэн бодолдоо л хайртай байсан юм болов уу.

-S.M-

02/04/2023

Гараад алхвал магадгүй аз нь таараад чамтай учирна.
Гараад алхахад чамтай адил өндөр хүн зөрнө.
Гараад алхахдаа би чамайг харлаа гэж байнга эндүүрнэ.
Гараад алхахад чамтай биш, цэцэгстэй л би таарна.
Гараад алхсан би сүүрс алдан, гэр рүүгээ гэлдэрнэ.

Танатос

Зураг:

02/04/2023

Өдөрт би өөрийгөө мянга ална. Өдөрт би өөрийгөө мянга амилуулна. Гэвч сүүлийн үед надад амьд байх шалтгаанууд минь амьдрахгүй байх шалтгаанууд шиг харагдах боллоо.

Амьдрал руугаа би харлаа. Амар тайван өдрүүдийн хэлхээсээс илүү зовлонгийн гинжин хэлхээсүүд л харагдах нь өөрийгөө хуурахын аргагүй тодрох боллоо.

Өдөр болгон сэрээд би, "Ай хөөрхий" хэмээн харамсах юм. Өглөө бүр сэрээд би, "Яаж өнөөдрийг давна даа" гэж шогшрох юм.

Ай даа, энэ амьдралд, агуу цэнхэр тэнгэрээс өөр гэрэлтэх юм даанч алга.

25/03/2023

We replace love with grief. We replace grief with love. Grief and love are the same thing. Only the grief is when the existence of our love is no longer in the reaches of our hands. It is the love that we leave out and place onto the world.

We're all going to die one day. Maybe separate days, but the same day of leaving. The same day of ending. The time we feel, the passing of it, is non-existent.

09/02/2023

Хайрлах шиг амархан юм үгүй.
Хайрыг тогтоон барих шиг хэцүү юм үгүй.
Хайртай байх амархан.
Хайраа зөв илэрхийлэх хэцүү.
Хайрт хэн нэгнээ олох амархан.
Хайртай чамд ч бас эргээд хайртайг нь олох хэцүүхэн.
Хайр. Хайр. Хайр. Хайр.
Хайр гэж чухам юу юм бэ?
Хайрласан нэгнийхээ жаргалын төлөө өөрийгөө умартах юм болов уу?
Хайртай хэмээн дуу хадааж, зөвхөн тэрнийг л гэж улангасан зүтгэх юм болов уу?
Хайрлах амар амгалан юм болов уу?
Эсвэл дайн уу?

09/02/2023

Some artists just never get famous or get discovered. Even though they had so much to give. But it is alright. The things we created, as the human race, as a collective, always come back.

Circling right back to us like a boomerang. Creations may fade but Humanity does not forget.

30/01/2023

Амьдралд би шиг хэрэггүй юм алга.

30/01/2023

Бид өнөөдрийн өөрсдийгөө хайрлахгүй байж, маргаашийнхаа өөрсдийг хайрлах болов уу?

30/01/2023

Хичнээн олон хүнээр хайрлуулаад ч, хичнээн хөөрхөн сайхнаа бишрүүлээд ч, хайртай хүнийхээ хайрлахаас бууж өгсөн хүн нь байх шиг гол гонсойлгом мэдрэмж ховор байдаг болов уу...

30/01/2023

Ямар ч зовлонгоос илүү нь өөрийнхөө хүлээлтэнд хүрч чадахгүй байх зовлон. Яагаад ч, яаж ч хичээгээд ч, хүссэндээ хүрч чадахгүй байхын хяслан. Амьдралын чинь гол дүр чи биш, чиний асуудлууд юм шиг амьдрах амьдрал...

23/01/2023

Бид нэгнээ харахдаа тэр хүнийг биш өөрсдийнхөө тэдэн дээр тусах тусгалыг л хардаг.

23/01/2023

Би анхны харцаар дурлахад итгэдэггүй... гэхдээ анхны яриагаар дурлахад итгэдэг бололтой. Тэрэнтэй анх ярилцахад, тэрний яриа огт анхаарал татаагүй мөртлөө, тэр дороо л тэр хэн нэгэн онцгой хүн байсныг, хамт хөгширмөөр байгаагаа мэдэрсэн юм.

Харин үүнийгээ бүхэл бүтэн 2 жил өөрөөсөө ч нууж явж... нэг л өдөр тэр нь хайр болон дэвэрснийг салсан хойноо ганцаараа лаазласан хан боргоцой идэнгээ, Fallen Angels үзэж суухдаа л ойлгосон юм.

23/01/2023

Хүүхдүүд ихэнхдээ өөрсдийн авах ёстой хүндлэлээ авч чаддаггүй. Ер нь ховор доо... Хүүхэд болохоор. Юм мэдэхгүй болохоор. Хүүхдүүд manipulation-ий хамгийн том хохирогчид болдог. Болсоор ч байгаа. Болох ч болно. Бид өөдгүй муу, залхуу, тэвчээргүй зангаа хаях хүртэл...

Тэгээд тэд том болохдоо аймхай, өөртөө итгэлгүй, өөртөө хайргүй, өөрийгөө хүндэлдэггүй хүмүүс болж өснө.

23/01/2023

Ойрд би хэн нэгэнд захиа бичиж орхичихоод, түүнийгээ эзэнд нь өгөх үү байх уу гэж өдөрт гурав ухарч, дөрөв буцаж суух боллоо. Боссон ч, унтсан ч, хоол идэх завгүй, хэвтсэн ч, байнга бодогддог, тэр хүнд бичсэн захидал... миний ганцхан л удаа хэн нэгэнд үнэн бүхнээ дэлгэн бичсэн захидал...

23/01/2023

Даарсан ч тамхи татаад зогсох намайг даарчихлаа орооч гэхгүй байж,

"Хөөш! Наад тамхиа хаяач!" гэж элдэвлэн инээх надад хамаагүй хөгшин ах...

Хүүхэд шиг загнуулсандаа хорсох хөгшин би...

Зураг: tulgaaskizz

17/01/2023

3a.m thoughts:

How have we fallen... so far from home, so far from humanity, from love... but it doesn't matter anymore, we're not done marching forward, we're not done evolving, and existence terrifies me. Even if it's terrifying to walk alone in the stark darkness, a can of sliced pineapples is waiting for me somewhere.

Where all homes are.

10/01/2023

3a.m thoughts:

Men and women, humans, all love to fight each other. Who's stronger, who's smarter, who's better, who has more power, who has less, which is higher, who lower, which doesn't deserve who, and who does not deserve what.

Why can't we stop competing and start crocheting?

Connecting, understanding, revealing, experiencing, truth-telling, sharing, crocheting the connection of humanity as sensible creatures who find the way, instead of vulgar warring animals who brutalize everything, even each other.

10/01/2023

3a.m thoughts:

Someone somewhere needs someone to hold them. Someone somewhere needs to have peace of mind so they can finally enjoy the night. Someone somewhere needs to have a smoke so they can leisurely sigh instead of worry.

Someone somewhere, specifically that someone being me, needed your appreciation, and I didn't even know it until you so willingly gave it to me. You whom I don't even know much, you who knew little of me, put a smile on my face. And left.

06/01/2023

Заримдаа шөнө дунд би ихэр татан уйлдаг. Амаа даран, нулимсаа арчин уйлдаг. Гэвч чимээ гардагаараа гарч, нулимс урсдагаараа л урсан, ахин дэр норгоно.

Би алдсан бүхнээ санаж, хаясан бүхнээ эргэцүүлж, харамсал бүхнээ уудлан уйлдаг. Тэгээд зохиомлоор бүтээсэн хэн нэгэнтэй, урьд нь намайг хайрлаж байсан тэр хүнтэй ярилцах мэт дүр эсгэн ярилцацгаадаг. Тэр тэнгэр рүү, би утас руу харан сууцгаадаг.

Үдэш ч биш, орой ч биш, зөвхөн шөнө дунд л би хамаг мэдрэмжээ ил гаргадаг. Тэгээд мэдрэмж бүхэнтэйгээ нүүр тулахад, шөнө бүр уйлах ч багадмаар санагддаг.

06/01/2023

Бид бүгд сэтгэлийн шарх сорви, өвдөлт, сэтгэлийн гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх цаг нь болсон.

Оройд нойргүйдэн хэвтэхдээ, тэнгэр рүү яагаад ч юм ширтэхдээ, сар руу хаяахан харахдаа, сэрүүн салхинд сэтгэл амрахдаа жаахан жаахнаар сэтгэлээ тэнгэрт уудладагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Сэтгэл хааяа өвддөггөө, хааяа бүр даахын ч аргагүй хүндрээд, босч ч чадахгүй болдогоо,

Янжуур татаад зогсохдоо, сүүрс алдан тамхиа асаахдаа, хөөрхий хэмээн хүн бүхэн рүү ширтэхдээ, бид бүгд сэтгэлдээ ямар нэг хэлбэртэй, ямар нэг чулуу тээж яваагаа мэдэлцдэг.

Хайрыг хайж хаа нэг бодлогошрохдоо, тэвэрчих юмсан гэвч, хулчийн зүгээр зогсохдоо, хүсэн хүлээсэн анхны цас, аль эсвэл борооныхоо ширхэг бүр нь газар мөргөхийг харахдаа, сэтгэлийн чинь үелзэлтэй давхцах ая дууг сонсон хэвтэхдээ,

Бид мэддэг.

Энэ бол зөвхөн миний биш, бид бүхний сэтгэл дэх гүн хар чулуу.

Ганцхан би тээдэггүй ч, ганцхан надад мэдрэгдэж байгааг яг одоо мэдэж байгаа тэр чулуу. Тэгээд хэлбэр нь ондоо ч, хүн бүр ижил тээдэг чулуу. Тиймээс би ганцаараа биш гэдгийг сануулдаг гүн хар, цэв хүйтэн хэрнээ сэтгэлд дулаан мэдрүүлэх чулуу.

06/01/2023

Хайрлах гэдэг.

Хүний царай, хүүхний инээд, тохой нийлүүлэх элдэв санаа, яс үндэс, хүсэл зорилго, элдэв бусын зураглал, ийм тийм байх ёстой гэх мэтийн хүлээлт бүхнээс гадуур,

Зөвхөн тэр хүнийг, тэр сүнсийг, тэр тархийг, тэр бодлын цоморлог, үйлдлийн хэлхээ, байдлын хэвийг сонгон хайрлах юм.

Элдэв өө, сэвх, мэнгэ, сорви, шарх шалбархай, цоорхойтой нь тэр сүнсийг тэврэн аваад, сорвитон тав болсон аймшгийн гүн шарх руу нь харсан ч, нүүр буруулалгүй, шархаа боох гэж будилж суухад нь бүх юм сайхан болно гэдгийг сануулан тэврэх зориг юм.

Бороонд үхсэн навчисийн цогцос дундуур хамт чөлөөтэй алхах зөөлөн сэтгэл юм.

Танатос

31/12/2022

Everyone to no one
No one to everyone

31/12/2022

Он цаг ирнэ. Он цаг буцна. Бид биенээ зөрөн өнгөрнө. Зөрөн өнгөрөх ч, бас яг тэндээ зогсон биесээ ажна.

Хүн нь солигдох ч, өгөх мэдрэмж нь үлдэнэ. Алдсан хүн алдагдсан хэвээр одно. Гэвч олон хүн алдагдах тусам тэд нэг хүн болон сэтгэлд бөөгнөрнө.

Алдсан бүхнээ би санана. Хэзээ ч үл мартана. Энэ хэцүү зан юм. Хэнийг нь ч хайрлахаа бас санахаа зогсохгүй нь хэцүү юм. Яваад хэдэн сар болсон ч, хэчнээн жил өнгөрсөн ч сэтгэлд байсаар л байх нь, санагдсаар л байх нь хэцүү юм.

Гэвч бас үзэсгэлэнтэй юм. Энэ л амьдрах байх гэж бодогдох юм. Юмс нэг хэсэг оршин байгаад, тэгээд одон өнгөрнө, тэднийг би санана. Тэгсэн ч өршөөлгүй он цагийн маршд үргэлжлүүлэн алхана.

Ухралгүй, бас зогсолгүй.

31/12/2022

Итгэл найдвар тээгээгүй хүн л хамгийн их бусдад найдвар өгдөг юм шиг. Хамгийн жаргалгүй, юм бүхэнд бууж өгсөн хүн л бусдыг хурцалдаг юм шиг ойрд санагдах боллоо.

31/12/2022

Жил өнгөрчээ... энэ жил бодсоноос минь илүүг өгч, бодсоноос минь илүүг ч бас авч.

Алдсан бүхнийхээ төлөө, олсон бүхнийхээ төлөө, амьдарч, нас нэмж, зовж, бас жаргаж, шинэ хүмүүсийг таньж, шинэ хүмүүсийг ч бас алдан явуулсныхаа төлөө хундага тулгая.

Амьдрахын төлөө, хэр их өөрчлөгдснөө харж санаашрахын төлөө, уйлах бас инээхийн төлөө, харуусал гуниг, баяр хөөр, хоосрол бас дүүрэлтийн төлөө хундага тулгая.

Бид амьдарчээ. Амьдарсны минь баталгаа нь бидний зовлон, мэдрэмж, зовнил, хөөр. Дараа жил илүү их амьдрахын төлөө, илүү бага харамсахын төлөө, сайхан зүйлс харж, бас мэдрэхийн төлөө ууцгаая.

Бид биендээ илүү хайртай байхын төлөө, илүү их ойлгож, сонсож, улам ухаажиж, бас гунигласан ч, амттай гуниглахын төлөө хамтдаа цааш алхцгаая. Бид үргэлжлүүлэн амьдарвал, илүү ихийг үзнэ. Илүү ихийг үзнэ. Аль алинаас нь. Жаахан ч гэсэн найдвар тээгээд цааш зүтгэвэл яадаг бол гээд алхацгаана. Тийм болохоор одоо бид хундагаа өргөнө.

Шинэ оны мэнд. Танатос та нарт хайртай.

21/12/2022

Хүн бүрт дотоод хүүхэд байдаг. Том болохдоо хамт том болгоогүй үлдээсэн хэн нэгэн. Бусдад харагдаагүй, хэн ч тайтгаруулаагүй жаахан хүүхэд надад байдаг.

Ойрдоо тэр минь үхэж байх шиг санагдах боллоо.

Хүнд сэтгэл гутрал, өөдөлдөггүй амьдрал, өнгөрсөн дөх алдаануудаа мартаж чадахгүй чирж, мартъя гэсэн ч өнөөх нь эргэн гарч ирж дарсаар, эцэстээ тэр бүхнийг даалгүй дотоод хүүхэд минь сөхрөн унаж, тэр чигтээ босолгүй өчнөөн өдөр хоног өнгөрлөө.

Одоо тэр ч, би ч үхэхэд бэлэн байх шиг санагдаж байна.

13/12/2022

3a.m thoughts:

Humans suffer just because they want to. If they wished to end the suffering bad enough, they could just die. Succumb.
No more pain, no more anxiety, no more of being poor or sad, no depression, just void. Simply return to your original form.

Space dust.

11/12/2022

3a.m thoughts:

As soon as a woman gets the title of a girlfriend, a wife, or a mother of a child, they stop getting heard, seen, and felt, as they were before, as they were treated before.

It doesn't matter, if you were best pals, or partners in crime. From the moment you took on those titles, you're no longer human, but a physical embodiment of a man's own innermost thoughts, takes, subconscious beliefs and fever dreams. You're romanticized. As well as demonized. Compared and likened. Objectified. No longer seen as a human, an individual, with their own characteristics, thoughts, preferences, quirks and differences. But an entity. An imaginary tale. That men only listen to hear what they want to hear, seen, to see what they want to see. Never the whole story. Never the full picture. But a small list that can fit into a stereotype.

11/12/2022

3a.m thoughts:

Can't I just have love and affection without the pain emotional attachment brings?

21/11/2022

Тамхичин хүн хэлнэ. "Тамхи татахгүй амьдрах ямар гаслантай вэ!"

Архичин хүн хэлнэ, "Архи уухгүй явах хичнээн зовлонтой вэ!"

Хөндий хүн хэлнэ, "Ганц ч түших хүнгүй амьдрах хичнээн зүдүүртэй вэ!"

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar
Other Ulaanbaatar public figures (show all)
А Р Х А Н Г Е Л Ь А Р Х А Н Г Е Л Ь
Ulaanbaatar

Writer

trash loki trash loki
Axehero District
Ulaanbaatar, 62010

skip my trash posts eyo

Stingray Mongolia Stingray Mongolia
REMAX BEST, Parkside центр, Баянзүрх дүүрэг 26-р хороо, 13312 Ulaanbaatar
Ulaanbaatar, 976

Дэлхий даяар хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зу

Luvsandorj Tsogdov Luvsandorj Tsogdov
11 Horoolol
Ulaanbaatar, 14192

Indepedent Researcher, Ph.D, founder of a several NGO

Fullday Fullday
17-7/7
Ulaanbaatar, 1234

🎧Fullday🌥

GeGee Beauty GeGee Beauty
Ulaanbaatar
Ulaanbaatar

Ulaanbaatar

Øņłý ýøú Øņłý ýøú
Ulaanbaatar

n 3^07 !

BABU. BABU.
413
Ulaanbaatar

TOURISM 2011 оноос өдгөө хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Kissmehardb4ugo Kissmehardb4ugo
Ulaanbaatar

HeXepeo HeXepeo
Ulaanbaatar, 976

ойлгож чадсан бол ашгүйдээ

Элс Цас Элс Цас
Чингисийн өргөн чөлөө
Ulaanbaatar, 125565

Д.Мөнхзул  Munkhzul Dorjnamjil Д.Мөнхзул Munkhzul Dorjnamjil
Ulaanbaatar

...Ай миний бор борхон толгод Алсрах цагийн хөх хөх өвгөд минь...