EVN.23

Macrame bag, Hammock, Swing bed's and home decors shop in Mongolia
Макрэйм буюу уран зангилааны урлагаар цор ганц хувийг хайраар урлав EVN.23

23/09/2024

Дүүжин сандлын онлайн сургалтын талаар асуух зүйлсээ нэгд нэгэнгүй асуудаг пост шүү.

Маш их хүмүүс бүртгүүлье л гэх юм зөрүүлээд сургалтын талаар бичсэн мэдээлэл, доор нь бүртгүүлэх заавартай явуулахаар зарим нь лайк дарна, зарим нь сийндэнэ, зарим нь сийндэх ч үгүй алга болчихно ямар нэг хариу байхгүй. Явуулсан мэдээлэл маань бараг үргээгээд байгаа юм болов уу гэлтэй. 🤣

Ер нь сургалтанд 10н хүн бүртгүүлье гээд за 7 нь эргэлзээд 3 нь бүртгүүлж байвал бас болохсон гэтэл бүртгүүлье гэсэн 10н хүн маань 10уулаа л мэдээлэл бүртгүүлэх заавар явуулахаар алга болчихоод байна. 🤣🤣🤣
Тэгэхээр манайд ямар нэг асуудал байгаад байнаа учрыг нь олмоор байна. 🧏‍♂️

Сургалтын талаар мэдээлэл маань ойлгомжгүй байна уу? Сонирхолгүй байна уу? Бүр эсвэл хэтэрхий уншихаас залхуу хүрэм нуршуу байна уу?
Мэдээллүүд нь хангалттай биш байна уу? Төлбөр үнэтэй байна уу?

Та нар маань асуух зүйл байвал асуугаад зөвлөх зүйл байвал зөвлөөд бичээд өгөөрэй. 🫰

#дүүжинсандлынсургалт #макрамегарурлалынсургалт

21/09/2024

Засварын ажил сайхан явж байнаа. Удахгүй тохижилтоо хийж эхлэнэ.
Кафед хамтрах урлаачид бүрдсээн. Хамтран ажиллах болсонд баярлалааа EVN.23 нь

17/09/2024

Яг ингээд л өдрийг авч байна. Дуудлага, чатанд түргэн шуурхай хариу өгч амжихгүй байвал өршөөж хэлтрүүлээрэй. 😁 Том босс бол 2 маматайгаа байгаа учир бүр завгүй байгаа нь ойлгомжтой.
Монголдоо л байхгүй гоё интерьер хийж үзүүлнээ. 🔥🔥🔥
Удахгүй гоё газартаа цуглаж кофе нэрж, чилэрч, гар урлалаа урлаж жарганаа хэдүүлээ. 🤗

17/09/2024

Манайхтай хамтарч ажиллах гэж байгаа та нартаа баярлалаа 🤩🥰
Маш олон гоё гоё бүтээл урладаг мундаг урлаачид байдаг юм байнаа. Манай кафе нэг урлалаас нэг урлаачтай л хамтрах боломжтой байгаа ба дараах урлалуудтай хамтархаар болсон. Хэрвээ та доорхиос өөр төрлийн бүтээл хийдэг бол манайхтай холбогдоорой 😊
Туузан урлал
Лааны урлал
Гипсэн урлал
Давсан урлал
Нэхмэл урлал
Ванны бөмбөлөг, давс
Макраме зэргээс бусал урлалаар хамтрах боломжтой байна.

16/09/2024
15/09/2024

Элдэв янзын А Б В копи брэнд авч байхаар чанартай монгол брэндээр гоёооч зөндөө олон гоё брэндүүд гарцан шд Монгол брэндээ дэмжье!!
Комментод мэддэг монгол брэндүүдээ меншион хийж бусаддаа мэдэх боломж олгоорой 🫰

11/09/2024

Намрын өнгө ийм баялаг ажээ 😍

Photos from EVN.23's post 10/09/2024

🪢🪢🪢Дүүжин сандлын онлайн сургалтын шинэ ээлжээ зарлаж байна.
🪢✅️БЭЛГЭНД МАКРАМЕ ЦҮНХНИЙ СУРГАЛТ 🫰
🪢✅️Ерөнхий боловсролын сургуулийн технелогийн багш нарт сургалтын төлбөрийг 50% хөнгөлнө. 🤗 Багш нараа мэншион хийгээрэй. 🫰
🪢✅️Мөн удахгүй урлан нээгдэх тул танхимаар ирж зөвлөгөө авах боломжтой 🤗
🧶Хугацаа: 10.01 - 12.01
🧶Хэлбэр: Онлайн /Сургалт бичлэг, зураг, текст, лайв хэлбэрээр орно/
🧶Төлбөр: 50.000₮ + материалын багц
🧶Материалын багц: 150.000₮ /үдээсэн утастай/ Багцад 500м утас, 2ш төмөр цагариг, оосрын хамгаалалт төмөр багтана.
🧶Тайлбар: Макраме дүүжин сандал буюу сүлжмэл сандлын өнгө үзэмж чанар нь материалаасаа хамаарах ч хамгийн гол нь хийц, сүлжээс зангилааг хэрхэн зөв хэрэгтэй газар нь хийж өгөхөөс хамаардаг. Мэдээж өнгө үзэмж чанартай хийхэд материал болон цаг хугацаа хөдөлмөр их орох нь гарцаагүй.
Ганцхан зуны хэврэг эд биш насны эдэлгээ даах хийцлэлийг хэрхэн хийхийг деталь бүрээр нь заана.
🧶Давуу тал:
🧵 Хугацаа урт /2 сар гэдэг нь дэндүү хангалттай хугацаа тул хичээлүүдээ 1 үзээд нэг сандал дагаж хийгээд зогсох биш хичээлүүдийнхээ агуулгыг бүрэн өөрийн болгож цаашдаа биеэ даагаад сандлаа бүрэн хийж сурах боломжтой./
🧵Хичээлүүдээ хүссэнээрээ дахин2 үзэх боломжтой
🧵 Материал бэлдэц бүх зүйлийг нэг дороос авах боломжтой
🧶Бүртгүүлэх: та 5065105491 хаанбанк бурмаа дансанд утга дээр фб нэр утсаа заавал бичин төлбөр 50.000 + багц 150.000 /хэрэв багц авах бол/ шилжүүлээд бүртгэл баталгаажина.
Танд дэлгэрэнгүй мэдээлэл явууллаа танилцаад илүү асууж тодруулах зүйл байвал асуугаарай.
🧶утас: 88049123 Баярлалаа

#макрамесургалт #гарурлалынсургалт #дүүжинсандал #дүүжинсандлынсургалт

10/09/2024

За урлангаа нээхээр 2 хоног газар үзлээ. 3н байрлалд тус тусдаа өөр өөрсдийн давуу талтай гоё газрууд байна. Та нарт маань аль нь зүгээр санагдах бол санал бодлоо хуваалцаарай. 🫰

1. 23р сургуулийн зүүн талд /сул тал туслах зам дагуу, өглөө эрт л биш бол зогсоол олдохгүй, давуу тал хотийн төвд, автобусны буудалтай ойр/
2. Нарны хороололд /сул тал автобусны буудлаас хол, давуу тал зогсоол асуудалгүй/
3. 120н мянгат /сул тал байрнууд дунд, зогсоол асуудалтай, давуу тал гадна орчин модтой хашаатай гоё тохижуулах боломжтой, дотор заслыг гоё хийх боломжтой/

08/09/2024

Монголчууд бид эрт дээр үеэсээ уяатай их ойрхон ард түмэн. Өөрсдийн гэсэн маш олон зангилаа, сүлжээстэй.
Зарим эх сурвалжид Монголчууд байлдан дагуулалтынхаа үед элчээр дамжуулан зангидсан сур илгээж мэдээлэл солилцдог, холбоо барьдаг байсан гэх.
Уяа нь хүн төрөлхтөний хөгжлийг хурдасгасан ч гэх.

Ямарч байсан нүүдэлчин ард түмний амьдралын салшгүй нэг хэсэг нь уяа байсан нь тодорхой. Гэрийн бүслүүр, чагтага, хазаар ногт, чөдөр, зэл аргамж гэх мэт хэрэглээ бол дуусахгүй.
Одоо харин хотод хэрэглээ нь хумигдсан байж болох ч хөдөөд бол хэвээрээ.

Ингээд бодохоор Макраме урлалыг бол бид хурдан сурч, гаргууд эзэмшиж, төгөлдөршүүлж, үндэсний хэв шинжээ шигтгэж дэлхийд гайхуулж чадна гэж боддог.

Манай макраме урлалын онлайн сургалтууд бол тасралтгүй явагдаж байгаа. Удахгүй урландаа танхимын сургалтууд тогтмол авч эхэлнээ.
Харин ойрын үед эхлэх сургалт гэвэл 10.01 нээс дүүжин сандлын сургалтын шинэ ээлж эхэлнэ шүү. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл оруулна. Бүртгүүлэх хүмүүс чатаар болон 88049123 утсаар холбогдоорой.

07/09/2024

Зун ч дууслаа бүгд ажил, сургуульдаа орж жигдэрлээ. Манайх ч бас урлан, дэлгүүрээ нээхээр 1 давхрын гадагшаа хаалгатай, машины зогсоолтой, үйлчлүүлэгчиддээ ойрхон гэх мэт нөхцөлтэй талбай эрчимтэй хайж байна. 👌

Хаагуур байвал та хэддээ илүү ойрхон байх вэ? Байршлуудаа бичээд явчих. 🫰
Бас манайханд санал болгох талбай байхгүй биз? Байвал залгаарай 88049123

04/09/2024

Хааяа зарим хүмүүст үнэхээр атаархах юмаа. Зүгээр алхсаар байгаад л 70, 80к дагагчтай болчих юм. 😅 Манайх харин юм хийгээд л байдаг хийгээд л байдаг 20к ч хүрдэггүй ээ.
Яршиг эртхэн алхаж эхэлдэг ч юм уу? 🥲😄

Photos from EVN.23's post 01/09/2024

Намар бол урлаг бусад нь зүгээр улирал билээ.
Намрын налгар өдрүүд эхлээд, эрдэм номондоо шамдхаар бяцхан үрс минь цүнхээ үүрээд мордлоо.
Аль сагсны хэддэх багц танд хамгийн гоё намрын өнгө болохоор санагдаж байна???

🇲🇳 #макрамегарурлал #гарурлалынбэлдэц #гарурлалынматериал #гарурлалынсургалт 🍁 🍁

26/08/2024

За манай шавь нар өөрийнхөө урласан зарах зүйлсээ энэ постон дор зургийг нь маш гоё дараад үнийг нь бичээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь оруулаарай. 👌
Харин манайхаан шавь нарыг маань дэмжээд худалдан авалт хийгээрэй. 🤗

16/08/2024

⛔️Постон доор маань луйварчид мөнгө зээлнэ барьна гэж байнга коммент бичдэг хүн хохирчих вий гэж бодоод дор бүр нь устгадаг. Харин одоо пэйжийг маань хакердах гэж оролдож бай
⛔️Муусайн залхуу хялбар, муу аргаар амархан мөнгө олох гэсэн луйварчид ямар их болоо вэ‼️
Ямар их хөдөлмөрөөр энэ хүрлээ дээ тийм ч амархан алдчихгүй шүү.
✅️Манайхан элдэв цахим луйвар, халдлагад өртөх вий хувийн мэдээллээ маш сайн нууцалж, санхүүтэй холбоотой зүйлс дээр маш няхуур хандаж байгаарай.

✅️Мөн манай пэйж хуудас ч гэсэн ямар нэг байдлаар эргэлзээ төрүүлэхээр мөнгө санхүүтэй холбоотой пост хийвэл миний өөрийн 88049123 дугаараар заавал тодруулж байгаарай. 👌

Photos from EVN.23's post 12/08/2024

🧵🪢 Дүүжин сандлын сургалт эхлэхэд 2 өдөр үлдлээ. Дуртай өнгөөрөө хүссэн хослолоо өөрийн гараар урлаад аваарай.
🧵Үндсэн хичээлүүд урьдчилан бэлдсэн видео хичээлүүд байдаг бөгөөд сургалтын 2 сарын хугацаанд бүх хичээлүүд хадгалагддаг учир хичээлээс хоцрох гэсэн ойлголт байхгүй.
🧵8н сарыг дуустал сургалтын бүртгэл нээлттэй байна.
Илүү дэлгэрэнгүйг чатаар болон 88049123 утсаар аваарай. 👌
🧵Бүртгүүлэх: та 5065105491 хаанбанк бурмаа дансанд утга дээр фб нэр утсаа заавал бичин төлбөр 50.000 + багц 150.000 /хэрэв багц авах бол/ шилжүүлээд бүртгэл баталгаажина.


🇲🇳 #макрамесургалт #макрамегарурлал #макрамедүүжинсандал #дүүжинсандал #гарурлалынбэлдэц #гарурлалынсургалт

Photos from EVN.23's post 06/08/2024

Манай сургалтаараа зааж байгаатай төстэй сандлууд etsy дээр иймэрдүү үнэлгээтэй байдаг. Гоё санаа өгөхөд манай сургалтанд сууж хийж сурчихаад баруун руу гаргаж зарж чадвал тэнд бол үнэлгээ өөр байдаг шүү.
Харин би энд та нарыг 50к буюу 3бакал пивоны мөнгөөр бүхэл бүтэн 2сарын хугацаанд гоё юм сураа гээд л гуйгаад байгаа шүү. 🥲😅
Сурна уу яана өөрсдөө л мэд дээ.

🇲🇳 #дүүжинсандал #дүүжинсандлынсургалт #макрамесургалт #макрамегарурлал

Photos from EVN.23's post 02/08/2024

Манай үндэсний үйлдвэрлэгч Buuvei brand ийн ах дүүд маань хүнд өвчинтэй нүүр тулах асуудал гарчээ. Зүгээр суугаад хандив гуйсангүй борлуулалтын орлогоороо даван туулах зориг гаргасан байна. Манай үйлчлүүлэгчид, шавь нар, дагагчид минь ийм хөөрхөн хөргөгчний наалт захиалаад дэмжээд өгөөрэй. Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэцгээе 💪❤️
Пэйжээр нь зочилоод захиалгаа өгөөрэй. Бид нар чаднаа ❤️❤️❤️

Photos from Buuvei brand's post 01/08/2024

Манайхан чадлаараа дэмжиж худалдан авалт хийгээрэй.

01/08/2024

Шинэ сар эхэлж байгаа юм байна. Эхлээд сартайгаа нэг мэндэлчих үү дээ.
САЙН БАЙНА УУ? 8Н САР МИНЬ. 😆
Араас нь жижүүрийн үгээ нэг явчихъя. Бүгдээрээ шинэ сардаа ажлыг умалзуулаад ураад өгөөрэй. 🫰😅

Photos from EVN.23's post 31/07/2024

Манай сургалтанд суусан мундаг шавь эгчийн маань ийм сандал ганцхан бэлэн байгаа юм байна шүү. Бэлэн сандал асуугаад байдаг хүмүүс маань авчихвал хүргүүлээд тогтоолгоод өгье.🫰
Үнэ: 505.000₮

Аа бас дараагийн сургалт маань 08.15нд эхлэнэ бүртгэл явагдаж байгаа шүү 👌

🇲🇳 #макрамедүүжинсандал #дүүжинсандал

Want your business to be the top-listed Shop in Ulan Bator?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Үдээсэн, эрчлээтэй утасны ялгаа Дүүжин сандлын онлайн сургалт эхлэхэд 10 хоног үлдлээ Төлбөр 50.000₮ Материал 150.000₮ (...
За ажилдаа шамдан орсоон. 08.15наас дүүжин сандлын сургалтын шинэ элсэлтээ авч эхэлсээн. Бүртгүүлэх бол дм болон 8804912...
Зөөлөвчөө оёод сандлаа 100% болгох явц. /Жаргаж ажлаа хийдэгдээ 🥰/#evn23 #macramebagmongolia #handmade #madeinmongolia🇲🇳...
2дахь удаагийн онлайн сургалт эхэлсэн байгаа 6.10 хүртэл нэмэлт бүртгэл аваад хаана. Сургалтандаа хамрагдахдаа @storepay...
Дүүжин сандлын 1р ээлжийн сургалтынха маань ёстой онц байгаа. Шавь нарын маань хийсэн сандлуудыг харахыг хүсвэл пост ору...
Дүүжин сандлын сургалтын талаар...#evn23 #macramebagmongolia #handmade #madeinmongolia🇲🇳 #macrame #macramelovers #macram...
Манай дүүжин сандлын давуу талууд 1рт утас материал. 👌2, 3, 4, 5, 6 ... -р давуу талуудыг дараа дараагийн рийлүүдээс үзэ...
Дүүжин сандлын онлайн сургалтандаа 5 сарын 1 хүртэл нэмж оруулна. Бүх материал манайд бэлэн байгаа, хүргээд өгнө. Сургал...
Дүүжин сандлаа өлгөх гогцоог ингэж хийнээ. Онлайн сургалт өнөөдрөөс эхэлж байгаа. 5 сарын 1 хүртэл группт орж болно шүү....
Дүүжин сандлын сургалтын талаар товчхон
Сургалтын дэлгэрэнгүйг эндээс үзээрэй...
#macramebagmongolia #macramebag #madeinmongolia

Telephone

Address


Ulan Bator
Other Shopping & Retail in Ulan Bator (show all)
Dex's shop Dex's shop
3khoroolol Surprise Delguuriin 2davhart
Ulan Bator, 976

Эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас

lasic_online_shop_ lasic_online_shop_
Ulan Bator

📌Япон 100 хувь оргинал брэнд хувцас, гоо сайхан

Цахилгаан дугуй Ridstar & G-force Цахилгаан дугуй Ridstar & G-force
ХУД, 19-р хороолол
Ulan Bator

Ridstar брэндийн Q20 болон Н20 цахилгаан унадаг дугуй бэлэн худалдаалж байна

MUMU online shop MUMU online shop
ХУД
Ulan Bator

Интернет дэлгүүр, хүргэлттэй.

Creative Vovo Creative Vovo
Sukhbaatar
Ulan Bator

Ako's online shop Ako's online shop
Ulan Bator

цахим худалдаа

Baigal online shop Baigal online shop
Доржийн гудамж
Ulan Bator

Nerve Centre's shop Nerve Centre's shop
Khan-uul
Ulan Bator

Bijo барилгын материалын дэлгүүр Bijo барилгын материалын дэлгүүр
100 айл, Jobi 96, 97 дугаар лангуу
Ulan Bator

Mashindaa Mashindaa
Bayanzurkh Duureg
Ulan Bator, 976

Та бүхэн сонирхсон хэрэгцээт бараагаа захиалан үнэгүй хүргүүлж авч болно. Утас: 88645444

Touch mark Mongolia Touch mark Mongolia
Ulan Bator

...