Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum

Чингис хаан Үндэсний музейн албан ёсны хуудас

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 11/12/2023

📌БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Чингис хаан Үндэсний музейд хэрэгжүүлэхээр судлаж буй “Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн ТЭЗҮ гаргах судалгааны баг БНСУ-аас ирж 2023 оны 12 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музей болон Соёлын яамны харьяа байгууллагууд дээр ажиллаж, холбогдох уулзалтуудыг амжилттай хийв.

✅Уг судалгааны баг урьдчилсан судалгааны үр дүнгийн тайлангийн хурлыг 12 дугаар сарын 8-ны өдөр музейн байранд хийж, Соёлын яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Цэнгүүн, Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг, КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүнму, БНСУ-аас ирсэн судалгааны баг болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцов.

✅Хурлаар хоёр байгууллага уг төслийг амжилттай хэрэгжих хүртэл хичээл зүтгэл гаргаж хамтран ажиллахаар тохиролцов.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 11/12/2023

“MONGOLIAN PROPERTY AWARDS 2023”
📌Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 12 дугаар сарын 08-нд барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын дээд шагнал гардуулах “MONGOLIAN PROPERTY AWARDS-2023” дөрөв дэх удаагийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, тус музей “Шилдэг түүх соёлын бүтээн байгуулалт”, “Шилдэг интерьер дизайн” номинацид шалгарлаа.

✅“MONGOLIAN PROPERTY AWARDS-2023” ёслолын онцлог нь Монголын барилга, үл хөдлөх салбарын шилдгүүдийг, хараат бус, бие даасан шүүгчдийн баг ил тод, шударгаар шалгаруулдагт оршино.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 11/12/2023

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ НЬ ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

✅Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан арга зүйч
✅Тасалбар түгээгч
✅Харуул хамгаалалтын ажилтан
📞70217777, 70212222

09/12/2023

Эрхэм үзэгчдийн анхааралд!

Чингис хаан Үндэсний музей нь дотоод ажилтай тул 2023 оны 12 дугаар сарын 11-ний Даваа гарагт 14:00 цагаас хойш олон нийтэд үйлчлэхгүй болсныг мэдэгдэж байна.

06/12/2023

“МУЗЕЙГ СУРГАЛТАД АШИГЛАХ НЬ” АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ…

✅Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий газар, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “МУЗЕЙ СУРГАЛТЫН ОРЧИН” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан.
👉Тус хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “МУЗЕЙГ СУРГАЛТАД АШИГЛАХ НЬ” арга зүйн зөвлөмж болгон хүргэж байна.
📌📌📌Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг музейн боловсролтой уялдуулснаар хүүхдэд бодит зүйлд тулгуурлан харж, мэдэрч сурах боломж олгох, бие даан бүтээлчээр сэтгэх, тэдний идэвх оролцоо, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, үнэт зүйлс, уламжлалаа дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

“МУЗЕЙГ СУРГАЛТАД АШИГЛАХ НЬ” АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖТЭЙ ТАНИЛЦААРАЙ …

✅Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.4 дэх хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий газар, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “МУЗЕЙ СУРГАЛТЫН ОРЧИН” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

👉Тус хэлэлцүүлгээс гарсан санал, үр дүнг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан “МУЗЕЙГ СУРГАЛТАД АШИГЛАХ НЬ” арга зүйн зөвлөмж болгон хүргэж байна.

📌📌📌Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг музейн боловсролтой уялдуулснаар хүүхдэд бодит зүйлд тулгуурлан харж, мэдэрч сурах боломж олгох, бие даан бүтээлчээр сэтгэх, тэдний идэвх оролцоо, хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, үнэт зүйлс, уламжлалаа дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Музейн зөвлөмжтэй танилцахыг хүсвэл дараах QR болон линкээр орно уу.
https://online.flippingbook.com/view/991099478/

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 04/12/2023

✅“Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Чингис хаан Үндэсний музейн стратеги төлөвлөгөө (2023-2030 он)”-ний “Стратегийн зорилт-4”-т тусгагдсан “Музейн болон олон нийтийн соёлын боловсролын тогтвортой үйл ажиллагаа явуулах, музейд суурилсан үндэсний болон олон улсын арга хэмжээг зохион байгуулж түүх, соёлыг сурталчлах, өв соёлоо эрхэмлэсэн ёс суртахуунтай монгол хүнийг бий болгох” бодлогын хүрээнд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдэд зориулсан Нүүдлийн соёлын боловсролын зуслан байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

📌Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд, ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл нараар ахлуулсан ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ, ИТХ-ын ажлын албаныхан 2023 оны 12 дугаар сарын 04-нд Чингис хаан Үндэсний музейн танхимуудаар зочилж, “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилттэй танилцан санал бодлоо солилцов.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 30/11/2023

📌Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 30-нд “Аялал жуулчлалын судалгаа-2023” эрдэм шинжилгээний хурал болов.

✅Тус хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулав. Хуралд аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 30/11/2023

📌 #СоёлынБүтээлчСар-2023 аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 29-нд Монголын театрын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, Монголын театр судлалын үндэслэгчдийн нэг Самдангийн Дашдондогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Театр судлаач С.Дашдондогийн туурвил зүй”, “Монголын театрын өнөөгийн хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “С.Дашдондог 100 жил” гэрэл зургийн үзэсгэлэн номын нээлт боллоо.
✅Хуралд нийт 15 судлаач илтгэл танилцуулан хэлэлцүүлэв.

Photos from KOICA Mongolia office's post 30/11/2023

“Чингис хаан Үндэсний музейн дижитал контент хөгжүүлэх, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн судалгааны бэлтгэл ажлын хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Ким Жүнму дарга болон Чингис хаан Үндэсний музейн Үзэсгэлэн, үзүүллэг зохион байгуулалтын хэлтсийн дарга Н.Хосбаяр, Сан хөмрөг хадгалалт, хамгаалалтын хэлтсийн дарга Т.Энхтунгалаг, Гадаад харилцаа хариуцсан ахлах менежер Х.Нямдулам нар оролцон ТЭЗҮ судалгааны чиглэл болон үзвэрийн танхимын дижитал контент хөгжүүлэх арга замын талаар хэлэлцэв.

2023.11.29.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 28/11/2023

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан.

✅Авлигатай тэмцэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авлигатай тэмцэх таван ажиллагаа"-ны нэг болох “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн авлигын эсрэг үйл хэрэгт иргэн бүрийн оролцоог ханган хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлигыг мэдээлж, шүгэл үлээхийг уриалсан соён гэгээрүүлэх аяныг улс даяар өрнүүлж байна.

✅Чингис хаан Үндэсний музейн хамт олон тус аянд нэгдэж байна.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 27/11/2023

📌 #СоёлынБүтээлчСар-2023 аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 09:00 цагт Москвагийн театр, урлагийн дээд сургуулийг театр судлаач мэргэжлээр төгссөн, Монголын анхны мэргэжлийн театр судлаач Самдангийн Дашдондогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт болно.

✅Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 27/11/2023

#СоёлынБүтээлчСар-ын аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд түүхийг тоглоомоор дамжуулан суралцах, сурталчлах, технологи дээр суурилсан бүтээл гаргах зорилготой, шинийг эрэлхийлэгч залууст зориулсан тоглоомын загварчлалын хакатон амжилттай болж өндөрлөв.

Соёлын яамнаас Монголын Анимейшний холбоотой хамтран зохион байгуулсан тоглоомын загварчлалын хакатоны шалгарсан багууд Чингис хаан Үндэсний музейд сургалт, зөвлөгөөнд хамрагдаж, бүтээгдэхүүнээ хөгжүүлсэн бөгөөд “Буган хөшөө” сэдэвт видео тоглоомын загварчлалын хакатонд оролцогчдын танилцуулга, Видео тоглоом загварчлалын сургалт хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм.

Уралдаанд нийт 130 залуус оролцох хүсэлт илгээснээс шалгарсан 9 баг сүүлийн шатны нээлттэй шалгаруулалтад тоглоом хөгжүүлэх загварчлалаа танилцууллаа.
✅ AquaWorld
✅ Mr.O
✅ Boundless
✅creations
✅MECD
✅Hackum Vision
✅Spaceship
✅ Inseptember
✅ Team1
✅ Team2

Хакатоны сүүлийн шатны нээлттэй шалгаруулалтыг шүүж шилдэг багуудаас
- Best of the best
- Best graphic design
- Best gameplay зэрэг шагналын эзэд тодров.

Шүүгчийн бүрэлдэхүүнд:
👉Beer Night Studio-ийн Creative director, Artist О.Баярсайхан/Rokit Bay
👉 Trimon Studio-ийн гүйцэтгэх захирал Ч.Лутсүх
👉Nomadic Bear Games-ийн технологи хариуцсан захирал Н.Төгсбилэг
👉 Сэтгүүлч, Аялагч, Түүхийн ухааны докторант, түүх соёл судлаач Г.Бадамсамбуу

✅ Хакатоны өдрүүдэд, арга хэмжээний нээлтийн үеэр мэргэжилтнүүд workshop буюу сургалт, арга зүй зөвлөгөө өгч ажиллав.
👉 Workshop #1 Сэтгүүлч, Аялагч, Түүх соёл судлаач Г.Бадамсамбуу - "Буган чулуун хөшөө гэж юу вэ? хэлбэр дүрс хээ чимэг нь ямар агуулгатай болох, ямар зорилготой хэн бүтээсэн" гэх мэт ерөнхий сэдвээр танилцуулга илтгэл
👉 Workshop #2 Noodle Games -ийн Гүйцэтгэх захирал Б.Сод-Эрдэнэ - "Game design document гэж юу болох, хөгжүүлж буй тоглоомын төсөлдөө хэрхэн ашиглах” тухай илтгэл

✅ Чингис Хаан Үндэсний Музей дээр цугларсан багийнханд
👉 Workshop #3 Сэтгүүлч, Аялагч, Түүх соёл судлаач Г.Бадамсамбуу болон музейн тайлбарлагч буган чулуун хөшөөний дэргэдээс "Буган чулуун хөшөөний үүсэл гарал, сүнслэг байдал, цаад утга агуулга, олдоц" сэдвээр
👉Workshop #2 Stood team Badarchin-Employee well-being service -ийн Гүйцэтгэх захирал, Програм хангамжийн инженер Т. Намуун - "Хакатонд хэрхэн амжилттай оролцох tip-үүд болон хэрхэн pitch тавих тухай" илтгэл

✅ Хакатоны үеэр багуудад ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан менторууд
----- Үндсэн менторууд-----
👉Г.Бадамсамбуу Зөвлөх чиглэл: Түүх, Буган чулуун хөшөө
👉Г.Анхныбаяр Зөвлөх чиглэл: Дизайн, Санаа
👉 Энхбат Зөвлөх чиглэл: Unity engine ашиглаж тоглоом бүтээх болон programming code, game design
👉Б.Долгион Зөвлөх чиглэл: Тоглоомын санаа, Хэрхэн хөгжүүлэх, хэрэгжих боломж
👉Б.Төрболд Зөвлөх чиглэл: Тоглоомыг хэрхэн бизнес болгох,
👉Б.Сод-Эрдэнэ Зөвлөх чиглэл: Бүх чиглэл
-----Бусад менторууд-----
👉 Т.Намуун
Гүйцэтгэх захирал , Badarchin LLC & Stood team
Зөвлөх чиглэл: Илтгэл
👉 Б.Есүй, О.Инжир
Хакатон зохион байгуулагч багийн гишүүд
Зөвлөх чиглэл: Хакатоны үйл ажиллагаатай холбоотой
Түүхийг тоглоомоор дамжуулан суралцах, сурталчлах зорилготой, шинийг эрэлхийлэгч залууст зориулсан хакатоныг амжилттай зохион байгуулсан
✅ Монголын анимейшны холбоо,
✅Зөвлөх менторууд
Хамтран ажилласан баг хамт олон тоглоом хөгжүүлэгч залуучууд, өв соёлоо таниулахад хувь нэмрээ оруулж буй байгууллагуудад баярлалаа.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 26/11/2023

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны 11:40 цагт Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын нээлт, “Хаан найрал чуулга бүтсэн түүх” баримтат кино, “Язгууртан өв” хүндэтгэлийн тоглолт, “Их Монгол” цомгийн нээлт болов.

✅Нээлтийн ёслолд Соёлын дэд сайд М.Батбаяр, Монгол Улсын Консерваторийн захирал, доктор Ц.Шаравцэрэн, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, МУУГЗ, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, “Хаан найрал” чуулгын дарга, уран сайхны удирдагч Р.Ганбат, “Хаан найрал” чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболд агсаны гэргий н.Болормаа, “Хаан найрал” чуулгын хөгжмийн зэмсгийг урласан “Хан мюзик” ХХК-ийн захирал Д.Уламбаяр, “Хаан найрал” чуулгын хувцас хэрэглэлийг оёсон “Сэцэн фэшн” ХХК-ийн захирал Д.Ариундэлгэр, “Хаан найрал” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Я.Энхцэцэг, МУАЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, МУАЖ, Хөдөлмөрийн баатар Д.Мэндбаяр тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирэв.

✅Ёслолын үйл ажиллагааг нээж “Хаан найрал” чуулгын дарга, уран сайхны удирдагч Р.Ганбат, Соёлын дэд сайд М.Батбаяр нар үг хэлэв. Мөн Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын гэргий н.Болормаа, МУАЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва нар талархлын үг өргөлөө.

✅Үзэгчдэд Монголын Их хаадын ордны найрал хөгжмийн түүхэн хөгжлийг харуулсан “Хаан найрал чуулга бүтсэн түүх” баримтат кино, “Язгууртан өв” хүндэтгэлийн тоглолтыг толилуулж, Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан 10 хөгжим бүхий “Их Монгол” цомгийн дээжээс хүндэт зочдод гардуулав.

✅Чингис хаан Үндэсний музей нь “Хаан найрал” чуулгын 21 төрлийн 38 хөгжмийн зэмсгийг урлахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгуулж, оюуны бүтээлүүдийг нэгтгэн, ордны хөгжмийг олон нийтэд таниулан сурталчлах өргөн цар хүрээтэй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан билээ.

✅“Хаан найрал” чуулгын хөгжмийн зэмсгүүдийг Монгол нутгаас илэрсэн археологийн олдворуудаас гадна Их Монгол, Их Юань улсын судар, Лигдэн хааны ордны дуу хөгжмийн “Зарлигаар тогтоосон арга билэг эгшгийн зүйн сүүлийн эмхэтгэл” зэрэг бичгийн эх сурвалжууд, XIII зууны үеийн Персийн уран зураг гэх мэт эртний дүрслэх урлагийн дурсгалуудад хадгалагдан үлдсэн түүхийн баримт мэдээнүүдэд суурилан, яг тэр үеийнх нь хэлбэр дүрс, хэмжээ, материалаар Монгол Улсад анх удаа иж бүрнээр нь сэргээн урласнаараа онцлогтой. Мөн хөгжимчдийн хувцас хэрэгслийг ч хөгжмийн зэмсгийн нэгэн адил археологийн олдвор, бичгийн сурвалж, судалгаанд суурилан сэргээн бүтээсэн юм.

✅Бээжингийн хааны ордны музейн сан хөмрөгт хадгалагдаж ирсэн, “гүн чэ по” хэмээх эртний эгшиг тэмдэглэгээгээр алтан үсгээр тэмдэглэн үлдээснийг орчин цагийн ноотод хөрвүүлж, Монгол хаадын ордны найрал хөгжмийг язгуур уламжлалаар нь сэргээн үйлдсэнээр 400 жилийн өмнө Лигдэн хутагт хааны ордонд эгшиглэж байсан “Их Монгол” тэргүүтэй Монгол хаадын ордны тансаг агаад сүр хүчит хөгжмүүд Чингис хаан Үндэсний музейн Их танхимын тайзнаас дэлхий даяар нүргэлэн дуурьсаж эхэллээ!

26/11/2023
Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 24/11/2023

Чингис хаан Үндэсний музейгээс МУЗН-ийн “Анхны тусламж”-ийн сургагч багш Анагаах ухааны доктор (Ph.D) Г.Уранболорыг урьж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ажилтан, албан хаагчдад зориулан эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулав.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 24/11/2023

📌Чингис хаан Үндэсний музейгээс Унгарын Угсаатны зүйн музейтэй хамтран 2023 оны 11 дүгээр сарын 24-нд Унгарын нэрт угсаатны зүйч Диосэги Вилмошийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Диосэги Вилмошийн Монголын тухай гэрэл зургууд” үзэсгэлэнгийн нээлт боллоо.

✅Үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, доктор На.Батболд, Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Борбала Анна Обрушанский, Унгар улсын Угсаатны музейн Дорно дахины цуглуулга хариуцсан куратор Габор Вилхэлм, Унгар улсын Угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан Силальи Жолт нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

✅Диосэги Вилмош нь социализмын үед Монголд хээрийн судалгаа хийсэн гадаадын цөөн хэдэн эрдэмтний нэг юм. Тэрбээр 1960 онд Монголд гурван сар хээрийн судалгаа хийхдээ бөөгийн 100 гаруй эд өлгийн зүйл цуглуулж, Монголын зүүн, зүүн хойд, баруун хойд нутгийн үзэсгэлэнт байгаль, тухайн үеийн монголчуудын дүр төрх, эд өлгийн зүйлсийг гэрэл зургийн хальсандаа мөнхөлж, 800 гаруй хар цагаан гэрэл зураг авчээ.

✅Үзэсгэлэн 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 24/11/2023

📌Чингис хаан Үндэсний музейн VII давхарт 2023 оны 11 дүгээр сарын 24-нд Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, Л.Дашнямын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ - 80” эрдэм шинжилгээний хурал болов.

✅Тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Зохиолчдын Эвлэл, Чингис хаан Үндэсний музейгээс хамтран зохион байгуулав.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 24/11/2023

🇲🇳Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг угтаж Төрийн албаны зөвлөлөөс Чингис хаан Үндэсний музейтэй хамтран "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг сурталчлан таниулах" сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулав.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын даргын ахлах зөвлөх, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Төрийн албаны зөвлөлийн гишүүд, Ёс зүйн хорооны гишүүд, Яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч Агентлагийн дарга нар болон төрийн албан хаагчдын төлөөлөл оролцов.

✅Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг сургалтын үйл ажиллагааг нээж, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг бүрэн эхээр хүргэв. Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баатарсайхан "Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, доктор На.Батболд “Чингис хааны ёс суртахуун ба Монголчуудын үнэт зүйл” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

✅Оролцогчид Чингис хаан Үндэсний музейн Их Монгол улсын танхим, Дэлхий дахин ба монголчууд: Монгол бахархлын танхимд зочлон үзмэрүүдтэй танилцав.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 23/11/2023

🇲🇳“Соёлын бүтээлч сар - 2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Буган чулуун хөшөөг хэн сайн мэдэх вэ?” хөлөгт тоглоом, сэдэвчилсэн тайлбарт аялал хосолсон танин мэдэхүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэв.

✅Хөтөлбөрт Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехник коллежийн I дамжааны оюутнууд хамрагдаж, Монголын эртний төрт улсын танхимд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж сонирхон, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, танин мэдэхүйн мэдээлэл олж авав. Мөн AR технологи ашиглан буган чулуун хөшөөтэй илүү ойроос танилцлаа. Хүүхдүүд музейн боловсролын танхимд зочлон Чингис хаан Үндэсний музейд буй буган чулуун хөшөөдийн сийлбэр бүхий модон хөлөгт тоглоомоор тоглож, буган чулуун хөшөөдийн тухай оногдсон асуултад хариулж өрсөлдөн, тайлбарт аяллаас олж авсан мэдлэгээ хөгжилтэй аргаар бататгалаа. Хөтөлбөрийн үеэр тоглоомын ялагчийг тодруулж ялагчийн цом болон музейн боловсролын хөтөлбөрийн бэлдэц хэрэглэгдэхүүнээр шагнаж урамшуулав.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 23/11/2023

🇲🇳Чингис хаан Үндэсний музейгээс Унгарын Угсаатны зүйн музейтэй хамтран Унгарын нэрт угсаатны зүйч Диосэги Вилмошийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Диосэги Вилмошийн Монголын тухай гэрэл зургууд” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнгийн нээлт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14:00 цагт музейн VI давхарт болно.

✅Диосэги Вилмош нь социализмын үед Монголд хээрийн судалгаа хийсэн гадаадын цөөн хэдэн эрдэмтний нэг юм. Тэрбээр 1960 онд Монголд гурван сар хээрийн судалгаа хийхдээ бөөгийн 100 гаруй эд өлгийн зүйл цуглуулж, Монголын зүүн, зүүн хойд, баруун хойд нутгийн үзэсгэлэнт байгаль, тухайн үеийн монголчуудын дүр төрх, эд өлгийн зүйлсийг гэрэл зургийн хальсандаа мөнхөлж, 800 гаруй хар цагаан гэрэл зураг авчээ.

✅Үзэсгэлэн 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

23/11/2023

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны 11:40 цагт Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга нээлтээ хийх гэж байна!

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ДЭРГЭДЭХ “ХААН НАЙРАЛ” ЧУУЛГЫН НЭЭЛТ БОЛНО 23/11/2023

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны 11:40 цагт Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга нээлтээ хийх гэж байна!

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН ДЭРГЭДЭХ “ХААН НАЙРАЛ” ЧУУЛГЫН НЭЭЛТ БОЛНО Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны 11:40 цагт Чингис хаан Үндэс...

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 20/11/2023

🇲🇳“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музейн эцэг эхийн зөвлөлөөс ОУУБИС-ийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнийг урьж “Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн үүрэг оролцоо” сэдвээр лекц зохион байгуулав.

✅Тус музейн эцэг эхийн зөвлөл нь Хүүхэд хамгааллын чиглэлээр батлагдсан Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн 2018 оны 3 дугаар тогтоол, Соёлын сайдын 2022 оны А/424 тоот тушаалыг баримтлан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн дуу хоолойг сонсож тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 20/11/2023

🇲🇳НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр буюу 11 дүгээр сарын 20-ныг 190 гаруй оронд “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэж, хүүхдийн эрхийг сануулж, тэдний дуу хоолойг сонсон, оролцоог нь нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулж иржээ.

✅Энэ өдөр Соёлын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, “Оюуны ундраа” групп хамтран “Хүүхдийн ертөнц-бүтээлч орон зай” өдөрлөг зохион байгуулсан бөгөөд Чингис хаан Үндэсний музей тус өдөрлөгт оролцож, хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүдэд боловсролын хөтөлбөрүүдээ сурталчлан, хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн 3 төрлийн боловсролын хөтөлбөрийг нийт 400 гаруй хүүхдэд хэрэгжүүлж ажиллав.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 17/11/2023

🇲🇳ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн "Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн дурсгалууд"-ыг соёлын салбар, бүтээгч залуусын нэгдэл болсон "Соёлын бүтээлч сар" аяны гурав дахь жилийн онцлог болгон сонгосон юм.

📌“Соёлын бүтээлч сар – 2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музей соёлын боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг буюу Багахангай дүүргийн ЕБС, цэцэрлэгийн нийт 250 хүүхдэд “Буган чулуун хөшөө будацгаая” дүрслэх урлагийн хөтөлбөр тэргүүтэй 5 төрлийн боловсролын хөтөлбөрийг нүүдлийн хэлбэрээр зохион байгууллаа.

✅Хүүхдүүд хичээлээр олж авсан мэдлэгээ музейн боловсролын бүтээлч хөтөлбөрөөр бататгаж, түүх, соёлын өвийн талаар тодорхой мэдээлэл, мэдлэг олж авсандаа баяртай байв.
#СоёлынБүтээлчСар
#Соёлыняам
#чингисхаанүндэсниймузей

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 17/11/2023

📌“Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд Чингис хаан Үндэсний музейд фото сэтгүүлч П.Баттулгын "Нүүдлийн ай" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэнг нээж Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, МГЗНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батбаатар нар үг хэлэв.

✅Үзэсгэлэнд монгол нүүдэлчдийн газар зүйн байдал, угсаатан ястны амьдралын хэв шинж, онцлогийг харуулсан уламжлалт нүүдлийн сэдэвтэй 40 гаруй гэрэл зураг дэглэгджээ. 2019 оноос хойш нүүдэлчдийн хотонд очиж, хамт нүүдэллэн, нүүдлийн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах "Эгэл" төслийг хэрэгжүүлж яваа фото сэтгүүлч П.Баттулга гэрэл зургуудаа товч, тодорхой тайлбарлахын сацуу “Монголчуудын оршин тогтнох үндсийн талаар Лодонгийн Түдэв "Хол нүүж, тарж нутагла. Тэгж байж нутагтайгаа үлдэнэ" хэмээн хэлж үлдээснийг бид ямагт санаж, хэрэгжүүлж явах ёстой юм" гэв.

✅Үзэсгэлэн 11 дүгээр сарын 22 хүртэл долоо хоног үргэлжилнэ.
#СоёлынБүтээлчСар
#Соёлыняам
#чингисхаанүндэсниймузей

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 17/11/2023

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ЗУЛ АЛДАР ХААН” ТУУЛЬ ХАЙЛАВ
🇲🇳“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай.

📌Энэ удаад их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан 17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч, МУСГЗ Эрдэнийн Баатаржав, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч, МУСГЗ Авирмэдийн Балдандорж нар “Зул Алдар хаан” тууль хайлав.
Ёслолын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан монгол тууль хайлах зан үйл, туулийн хэлхээ холбоо, уг үндсийн талаар зочдод тайлбарлаж, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор О.Отгонбаатар "Монгол туульс нь үндэстний хэл, соёл, түүх утга зохиол, урлаг, уран сайхны сэтгэлгээний нэг гайхамшигт эх сурвалж болох нь" сэдэвт илтгэл тавив.

✅Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 16/11/2023

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ НЬ ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
✅Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан арга зүйч
✅Цалин, үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогч
✅Тасалбар түгээгч
✅Харуул хамгаалалтын ажилтан
✅Үйлчлэгч
📞70217777, 70212222

16/11/2023

ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ТАЙЛБАР ХИЙХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ

Чингис хаан Үндэсний музейгээс хөтөч, тайлбарлагчдын хүсэлтээр Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх эрх олгох сургалтыг дахин зохион байгуулахаар боллоо.
Тус музей Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх эрх олгох хоёр өдрийн сургалтыг зохион байгуулна.

🔷 Сургалтын зорилго:
Чингис хаан Үндэсний музейд нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас эхлээд XX зууны эхэн хүртэлх Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа болон дэлхий дахинд Монголчуудын оруулсан хувь нэмрийг эдэлж хэрэглэж байсан бодит эд өлгийн зүйлс дээр тулгуурлан сурталчлан таниулах, жуулчдад шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг хүргэх, хөтөч тайлбарлагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд оршино.

🔷 Сургалтын агуулга:
▪️ Музейд тайлбар хийх арга зүй
▪️ Чингис хаан Үндэсний музейн эрдэмтдийн зөвлөлийн эрдэмтэд үзүүллэгийн танхимуудын ерөнхий танилцуулга, тайлбарыг хийнэ
▪️ Чингис хаан Үндэсний музейд тайлбар хийх нь

🔷 Сургалт: Чингис хаан Үндэсний музейн Их танхим болон III-VIII давхрын байнгын үзүүллэгийн танхимуудад
▪️ Хэзээ: 2023.12.04-05-нд 09:00 /2 өдөр/
▪️ Үргэлжлэх хугацаа: 09:00-15:00 цаг хүртэл
▪️ Сургалтад хамрагдсан хөтөч тайлбарлагч бүрт албан ёсны сертификат гардуулах бөгөөд Чингис хаан Үндэсний музейд 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй орох эрх үүснэ.

🔷 Хамрах хүрээ: Мэргэжлийн хөтөч тайлбарлагч нар
🔷 Хамрагдах хүний тоо: 50 хүн
🔷 Сургалтын хураамж: 160,000₮ (Үдийн цай багтсан)
🔷 Бүртгэлийн хугацаа: 2023.11.30 хүртэл
🔷 Бүртгэлийг [email protected], [email protected] цахим хаягаар илгээнэ.
▪️ Овог нэр, 1% чээж зураг, харьяалагдах албан газар, холбогдох утасны дугаарын хамт илгээнэ үү
🔷 Мэдээлэл авах утас: Чингис хаан Үндэсний музей А.Гэрэлтуяа 99866989
Нийслэлийн Аялал жуулчлалын газар Э.Мөнхзул 70148687, 96079609

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 15/11/2023

📌Чингис хаан Үндэсний музейд 2023 оны 11 дүгээр сарын 15-нд угсаатны зүйч Балжингийн Отгонбаатар агсны судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдээс бүрдсэн “Монголын угсаатны зүйн судалгаа” хоёр боть номын нээлт болов.

📖Нээлтийн үйл ажиллагаанд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Г.Цэрэнханд нар үг хэлж, Б.Отгонбаатар агсны охин О.Намуун онлайнаар мэндчилгээ дэвшүүлэн, талархал илэрхийлэв. Мөн Б.Отгонбаатар агсны гэргий Н.Наранзул “Монголын угсаатны зүйн судалгаа” хоёр боть бүтээлийг танилцуулж, бүтээлийн дээжээс зочдод гардууллаа.

15/11/2023

Нэрт соён гэгээрүүлэгч Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн IX давхрын түр үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.

“Адистэд хурсан гайхамшиг” үзэсгэлэнд Говийн ноён хутагтын музейн 130-аад үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдсэнээс “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, Мөнгөн дотортой гавал аяга, Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай зэрэг хосгүй үнэт дурсгалуудыг онцолж болно.

Үзэсгэлэн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Photos from Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum's post 14/11/2023

🇲🇳🇲🇳🇲🇳Чингис хаан Үндэсний музей нь нэг сарын хугацаанд үзмэрийнхээ орон зайг нэмэгдүүлж, Монголын төрт улсын түүхийг харуулсан угтах шатны ханын релиф, Эрдэнэ зуугийн гол зуугийн сүмийн хийцлэл зэрэг орчин үеийн технологи, шинэ уран бүтээл, шинэ үзмэрээр үзэсгэлэнгийн танхимуудаа баяжуулан дэглэж, Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр үзэгч олондоо үйлчилж эхэллээ. Энэ өдөр тус музейд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулав:
✅Монголын анхны панорама дэлгэц бүхий виртуал өрөөг нээв. Виртуал өрөөг “ГлобалСмарт Сольюшн” ХХК-тай хамтран тохижуулж, Япон улсын Panasonic брэндийн проектор болон линз, Герман улсын Neumann брэндийн “Дольби 7,1” дуугаралтын систем, Dataton брэндийн Watchout сервер зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиор иж бүрэн тоногложээ. Виртуал өрөөнд стандарт видеог 10 дахин томруулсантай тэнцэхүйц өндөр нягтаршил бүхий дүрслэлийг үзүүлснээр үзэгчдэд бодит мэт мэдрэмж төрүүлэх аж.
✅Виртуал өрөөнд “Жаргал продакшн”-ийн бүтээсэн “Их Монгол улсын эзэн хаан Чингис” контентийг үзэгчдэд анх удаа толилуулав. Эзэн Чингис хааны дүр төрхийг синематик 3D анимэшн зураглалаар бодит мэт бүтээж, Тэмүжин Чингис хааны мэндэлсэн 1162 оны өвлийн тэргүүн сараас 1206 онд Их Монгол улсыг байгуулсан үе хүртэлх түүний амьдрал, үйл хэргийг 15 минутад багтаасан байна.
✅“Соёлын бүтээлч сар - 2023” аяны хүрээнд тус музейгээс “Буган чулуун хөшөөний баримлыг будацгаая” сэдэвчилсэн тайлбарт аялалтай дүрслэх урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Хөтөлбөрт хамрагдагсад Монголын эртний төрт улсын танхимд байрлах Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн онцлог бүхий 9 буган чулуун хөшөөг үзэж сонирхон, мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, танин мэдэхүйн мэдлэгээ тэлэхийн сацуу AR технологи ашиглан буган чулуун хөшөөтэй илүү ойроос танилцаж, музейн “Боловсролын танхим”-д зочлон Уушгийн өврийн буган чулуун хөшөөний бяцхан баримлыг хүссэн загвараар будан, өөрийн бүтээл болгон авч үлдэв. Хөтөлбөр 2023 оны 11 дүгээр сарын 16-19, 23-26-ны өдрүүдэд явагдана.
✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2023” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болж, уран бичлэгийн шилдгүүдийг тодруулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Соёлын дэд сайд М.Батбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар шагналыг нь гардуулав.
✅Нэрт соён гэгээрүүлэгч Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Адистэд хурсан гайхамшиг” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна. “Адистэд хурсан гайхамшиг” үзэсгэлэнд Говийн ноён хутагтын музейн 130-аад үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдсэнээс “Саран хөхөөний намтар” жүжгийн зохиолын гар бичмэл, Мөнгөн дотортой гавал аяга, Түмэн мэсний бурхан Ловон Бадамжунай зэрэг хосгүй үнэт дурсгалуудыг онцолж болно.
✅Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт, МУУГЗ Ш.Чимэддорж, түүний шавь БНХАУ-ын нэрт уран бүтээлч Шэнь Хун Бяо нарын хамтарсан Pax Mongolica буюу “Монголын их амар амгалан” тусгай үзэсгэлэн үргэлжилж байна. Дэлхийн олон оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан алдартай уран бүтээлч багш, шавь хоёул адуу, морины сэдвээр бүтээн туурвидгаараа онцлогтой. Үзэсгэлэнд “Хубилай хааны намрын ав” уран зургийн үйл явдлыг харуулсан хүрэл баримал, 3 метр гаруй өндөртэй “Тусгаар тогтнол” баримал зэрэг сонирхолтой бүтээлүүд дэглэгджээ.

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойн өдөр буюу 2023 оны 11 дүгэ...
"ИХ МОНГОЛ УЛСЫН ЭЗЭН ХААН ЧИНГИС" Монголын анхны 3D cinematic бүтээл музейн виртуал өрөөнд нээлтээ хийх гэж байна!✅ Мон...
МУЗЕЙН VIII ДАВХАРТ ВИРТУАЛ ӨРӨӨ НЭЭГДЭХЭД БЭЛЭН БОЛЛОО!📌Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Чингис хаан Үндэсний музей...
#Соёлын_сэргэлт-2023 📍Төв аймаг Бүрэн сум
#Соёлын_сэргэлт-2023 📍Төв аймаг Дэлгэрхаан сум
"Соёлын сэргэлт-2023" аян. Төв аймаг, Баяндэлгэр сум.
#Соёлын сэргэлт-2023     📍Төв аймаг Баян сум
📍Чингис хаан Үндэсний музей Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал үргэлжилж байна. Чингис хаан Үндэсний музейн дөрв...
Монгол Улсын нутаг дэвсгэрээс одоогоор 130 гаруй хадны оршуулгын дурсгал илэрч олдоод буй. Чингис хаан Үндэсний музейд 2...
"Алтан шонхор" боловсролын хөтөлбөр
Та бүхэндээ Монгол бахархлын өдрийн мэндийг дэвшүүлье. Чингис хаан музейд "МОНГОЛЧУУДЫН ДУРСАМЖ: ЧИНГИС ХААН" цахим үзэс...

Telephone

Address


15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж. Самбуугийн гудамж
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00
Other Government Organizations in Ulaanbaatar (show all)
Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл Улаанбаатар Хотын Ногоон Орон Сууц Төсөл
Экспресс цамхаг, 14-р давхар, 10 тоот
Ulaanbaatar, 15160

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төсөл

Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл Стандарт, хэмжил зүйн газрын мэдээлэл
Ulaanbaatar

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар

Нийслэл дэх Төрийн Аудитын Газар Нийслэл дэх Төрийн Аудитын Газар
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөө Г корпус 4, 5 давхар
Ulaanbaatar

Нийслэл дэх Төрийн аудитын газар

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРОО
Bayangol
Ulaanbaatar

Нийслэлийн Баянгол Дүүргийн 19 дүгээр хорооны албан ёсны цахим хуудас

Сүхбаатар дүүрэг Сүхбаатар дүүрэг
Sukhbaatar Duureg
Ulaanbaatar, 14190

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Улсын Салбарын Дотоод Аудит Улсын Салбарын Дотоод Аудит
Ulaanbaatar

Улсын салбарын дотоод аудиторуудын нэгдсэн албан ёсны

Баянгол дүүргийн Татварын хэлтэс Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Ulaanbaatar, 976

Баянгол дүүргийн Татварын хэлтэс

𝐑𝐢𝐨 𝐀𝐧𝐢𝐦𝐞𝐓𝐕 𝐑𝐢𝐨 𝐀𝐧𝐢𝐦𝐞𝐓𝐕
Ulaanbaatar

Зүгээр хөгжилдье.

Арвайхээр Хотын зөвлөл Арвайхээр Хотын зөвлөл
Ulaanbaatar

Арвайхээр хотын зөвлөлийн албан ёсны пэйж хуудас

Шүүхийн мэдээ Шүүхийн мэдээ
Монгол Улс
Ulaanbaatar, 15170

Public service

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо
Ulaanbaatar

Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэнэ