Medius
Nearby advertising & marketing companies
Jamyan Gun Street
Sukhbaatar District
You may also like
Medius is a media-driven, PR concept developing company, co-creator of uzeg.agency platform.
🤐 Та цахим орчинд хэн нэгнийг доромжилж, дарамталж, гомдоогоогүй биз?
🤗 Нэгэндээ хайртай байж, цахим орчинд эрүүл, эерэг хандлагыг түгээе.
Энэхүү видеог Монгол Улс дахь Канадын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр бүтээв.
Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаар ойлголт мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2022 онд үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн Мөрөөдлийн Шүхэр аяныхаа үр дүн, туршлагыг SOCIAL IMPACT 2024 арга хэмжээний үеэр танилцууллаа.
🇲🇳 Монгол түмэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье! 🇲🇳
Хотол олноороо сайхан наадаарай.
👇 Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, нийгмийн тэгш төлөөллийг хангах, ардчилсан тогтолцоог бэхжүүлэхийн тулд Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдаад буй нэр дэвших хүйсийн квотыг хамгийн багадаа 40% болгох, жагсаалтын харьцааг 1:1 байхаар заасныг дэмжиж, УИХ-аар батлуулах энэхүү УРИАЛГАД НЭГДЭЖ БАЙНА.
#тэгштөлөөлөл #тэгшоролцоо
Дараах иргэний нийгмийн байгууллагууд хамтран УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар болон УИХ-ын нийт гишүүдэд хандан уриалга гаргаж байна. Энэхүү уриалгыг 2023.06.14-ний өдөр УИХ-ын гишүүдэд бичгээр хүргүүлсэн ба хэрвээ та уриалгыг дэмжиж байвал та өөрийн тойргоос сонгогдсон гишүүндээ хандан сошиалаар хүйсийн 40 хувийн квотыг дэмжихийг уриалж бидэнтэй нэгдэнэ үү.
-----------------------------------------------------------------
All for Education Mongolia Democracy Education Center MONFEMNET National Network Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ The LGBT Centre (Mongolia) Amnesty International Залуусын давлагаа клуб/ YouthWave Women for Change NGO / Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ Иргэний Боловсролын Төв LEAD Alumni Association Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл
2024-2028 онд жендэрийн мэдрэмжтэй, олон талын төлөөлөл бүхий парламент ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас уриалж байна.
#тэгштөлөөлөл #тэгшоролцоо
🎊 WE TURN 3️⃣ | БИД 3 НАС ХҮРЛЭЭ 🎊
🤝 Биднийг дэмжиж, хамтран ажилладаг харилцагч ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. 🤗
🌀 Бид өнгөрсөн 3 жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн зорилтууд, нийгэмд тустай мэдээлэл, зан үйлийг сурталчлан таниулах чиглэлээр 100 гаруй ажлыг хийж, хэрэгжүүлээд байна. ✅😇
🤝 Онцлох ажлууд:
"Ойлгоё, Хүндэлье", "Мөрөөдлийн шүхэр", "Эхлээд бод", "Зөв зөвд ШУДАРГА ЗӨВ", "Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжье", "Хүндлэлд хүйс хамаагүй", "Нягталъя" 🤩🤩
🎊Бид 3️⃣ нас хүрлээ.
〽 Хөгжлийн төлөөх харилцааны арга зүй, нөлөөллийн ажилд тулгуурлан тогтвортой хөгжлийн зорилтууд, нийгэмд тустай мэдээлэл, зан үйлийг сурталчлан таниулах чиглэлийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулж байна.
💡 "Эхлээд бод" аян нь олон нийтийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, хуурамч болон ташаа мэдээллийн тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор уриан дор 2022 онд хэрэгжсэн юм.
🔍 "Нягталъя" аян нь "Эхлээд бод" аяны үргэлжлэл бөгөөд мэдээллийг таних, хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, цахим орчинд үнэн бодит мэдээлэл түгээхэд уриалах зорилгоор уриатай хэрэгжиж байна.
#Нягталъя
Бид 3️⃣ нас хүрлээ. 🎊
Хөгжлийн төлөөх харилцааны арга зүй, нөлөөллийн ажилд тулгуурлан тогтвортой хөгжлийн зорилтууд, нийгэмд тустай мэдээлэл, зан үйлийг сурталчлан таниулах чиглэлээр бид үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулж байна.
🌂 Мөрөөдлийн Шүхэр медиа аяныг хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн эсрэг олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх чиглэлээр хэрэгжүүллээ.
💫 Тус медиа аяны хүрээнд нийт 9 видео, 8 мэдээллийн самбар, 21 постер, 5 төрлийн тараах материалыг бэлтгэн боловсруулж, цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад сувгаар дамжуулан нийтэд хүргэсэн юм.
💫 Аяны хүрээнд бэлтгэсэн контентууд давхардсан тоогоор 26 сая гаруй хандалт авч, нийт 2 сая гаруй хүнд хүрээд байна.
🔊НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА
/Сэтгүүлч/
✅Бидний тухай
👉Медиус ХХК нь 2020 оноос үйл ажиллагаагаа сэргээн, Communication for Development арга зүй болон Impact framework-д тулгуурлан тогтвортой хөгжлийн зорилтууд, нийгэмд тустай мэдээлэл, зан үйлийг сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
Бид сүүлийн 3 жилд дотоодын 5 томоохон кампанит ажил, олон улсын 1 кампанит ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа бөгөөд дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдтэй IPO, Төслийн сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллаж байна.
Гүйцэтгэх үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ.
Сэтгүүлчийн ажлын байранд тавигдах шаардлага:
📌 Сэтгүүл зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл эсхүл ажиллаж байсан туршлагатай
📌 Мэдээллийг нэгтгэн дүгнэх, суурь судалгаа, сурвалжлага хийх ур чадвартай
📌 Сэтгүүл зүйн бүх төрөл зүйлээр агуулга, контент бэлтгэж байсан туршлагатай
📌 Мультимедиа контент дээр ажиллаж байсан туршлагатай
📌 Компьютерын хэрэглээний болон ахисан шатны мэргэжлийн программуудыг сайтар эзэмшсэн
📌 Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай
👇Анкет бөглөх холбоос:
https://shorturl.at/emOV1
☎️Асуух зүйлээ 77116569 дугаараас лавлана уу.
⏰Анкет хүлээн авах хугацаа:
2023 оны 04 дүгээр сарын 23-ны 23:59 цаг хүртэл
🔎 Нийгмийн маркетингийн кампанит ажлын хэрэгжилт, үр дүнг бодитоор үнэлэх, инфлюнсэрийн нөлөөллийг тодорхойлох зорилготой шагналт судалгаанд та бүхэн идэвхтэй оролцоно уу.
🔰 Судалгаанд оролцогчдын дундаас рэндомоор 3 азтан шалгаруулж,
1 хүн -100.000төгрөг
2 хүнд 50.000 төгрөгийг тус тус олгоно. ✅
Нийгмийн маркетингийн кампанит ажилд инфлюнсэрийн нөлөөллийг тодорхойлох судалгаа Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.😊 👉Судалгааны зорилго: "Ойлгоё Хүндэлье" нийгмийн маркетингийн кампанит ажлын хэрэгжилт болоод үр дүнг бодитоор үнэлэх, инфлюн....
🏆 Бид өмнөх постоор мэдээлсний дагуу судалгаанд оролцогчдынхоо дундаас нэг азтангаа тодрууллаа. Нийт судалгаанд оролцогчдын бүртгүүлсэн и-мэйлүүд дундаас excel томьёолол ашиглан тодруулахад "[email protected]" хаягтай оролцогч random-оор тодорлоо.
Тухайн азтантай бид бүртгүүлсэн и-мэйлээр нь холбогдож, шагналыг гардуулах юм. Мөн судалгаанд идэвхтэй оролцож бидний ажилд туслалцаа үзүүлсэн бүх оролцогчдод баярлалаа. 🤝
Шагналт судалгаанд идэвхтэй оролцоно уу.
📌 Судалгаанд оролцогчдын бүртгүүлсэн имэйлд үндэслэн 03.13-нд нэг азтанг random-р тодруулан 100,000 төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
Судалгааны асуулгуудад бүрэн хариулж, бидний ажилд туслалцаа үзүүлж буй танд баярлалаа.
Согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодох хандлага, байдлыг тандах судалгаа Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих талаар монголчууд ямар хандлагатай байдгийг тандан судлах зорилготой.
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг хүргэе. 🌼
Эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог бий болгох, жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж, зөвхөн нэг өдөр биш өдөр бүр оролцоогоо нэмэгдүүлье. 💫
Түмэн олон та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Ерөөл билэг, баяр жаргалаар цалгин, энх мэнд эрүүл саруул байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөе.
Most Viewed Youtube Videos in January 2023.
The most popular YouTube content right now is children's programs and music videos. The majority of the most-watched videos in YouTube's history until recently were music videos, which have experienced particular success on the streaming platform.
🔊НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДЛАА
/график дизайнер, зураглаач эвлүүлэгч/
✅Бидний тухай
👉Медиус ХХК нь 2020 оноос үйл ажиллагаагаа сэргээн, Communication for Development арга зүйд тулгуурлан бараа бүтээгдэхүүн, зорилго, үйл ажиллагааг олон нийтэд таниулах аливаа үйл ажиллагаанд олон нийтэд тустай мэдээллийг хамтатгах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
Бид сүүлийн 3 жилд дотоодын 5 томоохон кампанит ажил, олон улсын 1 кампанит ажлыг амжилттай гүйцэтгээд байгаа бөгөөд дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдтэй IPO, Төслийн сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллаад байна.
Гүйцэтгэх үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгэнэ.
Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага:
📌 Зураглаач, эвлүүлэгчийн чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл эсхүл ажиллаж байсан.
📌 Бүх төрлийн камер, камерын кран болон зураг авалтын дагалдах техник дээр ажиллах чадвартай.
📌 Компьютерын хэрэглээний болон ахисан шатны мэргэжлийн программуудыг сайтар эзэмшсэн
📌 Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай
График дизайнерын ажлын байранд тавигдах шаардлага:
📌 Холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн эсвэл эсхүл ажиллаж байсан.
📌 Компьютерын хэрэглээний болон ахисан шатны мэргэжлийн программуудыг бүрэн эзэмшсэн
📌 Цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтийг мэдрэн хувьсах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй
📌 Багаар ажиллах чадвартай, эерэг хандлагатай
👇Анкет бөглөх холбоос:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdGTwAfPn02uTHvxnh-IT2EcwdLeFsM-4aZuUM3YGcnM43qCw/viewform?usp=pp_url
☎️Асуух зүйлээ 77116569 дугаараас лавлана уу.
⏰Анкет хүлээн авах хугацаа:
2023 оны 01 дүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл
2022 оныг хамтдаа бүтээлцсэн эрхэм харилцагчид, түншүүд, үзэгч уншигчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирж буй шинэ ондоо эрүүл энх, элэг бүтэн, аз ерөөлөөр бялхаж явах болтугай. Цас мэт гэгээн, одод мэт гялалзсан амжилт хүсэн ерөөе!
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Medius компани нэгдэж байна.
Бид үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, тэгш бус байдлыг арилгах, хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилготой нийгмийн кампанит ажлуудад гар бие оролцон хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Жендэрийн Үндэсний Хороо
#нандинбүхнээхамгаалъя
Шинэ сар, шинэ долоо хоног тань амжилт бүтээлээр дүүрэн байг ☺️
Сошиал медиа хөтлөхөд учир бий гэж...
Coschedule-ээс сошиал медиад пост оруулах хамгийн тохиромжтой цагуудыг 30 сая гаруй хэрэглэгчийн дата дээр үндэслэн нэгтгэжээ.
Платформ тус бүрийн хувьд өөр өөр үр дүн гарсан байгааг доорх зургаас харж болно.
Тайлангийн дэлгэрэнгүйг coschedule.com сайтаас унших боломжтой шүү. Таны бизнест амжилт хүсье.
Шинэ долоо хоногт тань амжилт хүсье. Эрч хүчээр дүүрэн угтаарай 🤩
Өнөө цагт өндөр чанартай, загварлаг, цаг үеэ мэдэрсэн постер хийх нь бизнесүүд төдийгүй хүн нэг бүрийн хэрэгцээ болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс сонирхогчийн түвшинд постер хийхэд хамгийн тохиромжтой сайтуудыг санал болгож байна. Үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоос гадна бэлэн загварууд нь таны цагийг хэмнэнэ. Гэхдээ та ахисан түвшний постерууд хийлгэхийг хүсвэл мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй юм.
Амжилт хүсье 🤩
Манай компани маркетинг, ПР, харилцааны сувгийн оновчлол зэрэг төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна эвент зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Энэ удаа бид бүхэн Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн "Урагш алхъя" төслийн төгсөлтийн ёслол, пост продакшны ажлыг бүрэн хариуцлаа.
Та бүхэнд баярлалаа 🤩
"Олон улсын охидын эрхийн өдөр"-ийн мэнд хүргэе. Энэ жил тус өдрийг "Бидний эрх, бидний ирээдүй" уриан дор зохион байгуулж байна.
НҮБ жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг "Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр" болгон зарласан бөгөөд 2012 оноос эхлэн тасралтгүй тэмдэглэн өнгөрүүлж, охидын эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. Тус өдрийн зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, охидын эрхийг хамгаалахад салбар бүрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүйсээр ялгаварлан гадуурхан үзлийг устгах, жендэрийн тэгш бус байдлыг шийдвэрлэхэд оршдог.
Бид бүхэн ч бас энэхүү өдөрт нэгдэн, цаашид ч жендэр, жендэр суурилсан хүчирхийллийн чиглэлээр тасралтгүй ажиллаж, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулсаар байх болно.
Аравдугаар сар айлчлан ирээд хэдийн хоёр дахь долоо хоногтойгоо учран золгожээ.
Ажил ажил гэсээр аравдугаар сарын гоо үзэсгэлэнг анзаарахгүй яваа юм биш биз. Намрын сэрүү орсон тул та бүхэн минь дулаан хувцаслахаа мартуузай.
Шинэ долоо хоногт тань амжилт хүсье 🤩😊
Дэлхийн улс орнууд ямар эможийг хамгийн түгээмэл ашигладаг вэ?
Монголчууд бид 😂😂😂-г хамгийн их ашигладаг байх нь ээ 😎
Ер нь хүн төрөлхтөн бид романтик байдалд дуртай гэдэг нь эможи хэрэглээгээр нотлогдох гээд байна уу даа?
Таны хамгийн их хэрэглэдэг эможи юу вэ? Коммент хэсэгт бичээрэй.
Манай компани хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх зорилготой Мөрөөдлийн Шүхэр аяны гүйцэтгэгчээр хоёр дахь жилдээ сонгогдож мэдээллийн кампанит ажлыг амжилттай зохион байгууллаа.
Тус аяныг Нидерланд улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хэрэгжүүлсэн юм.
Аяны эхний үе шатны үр дүн, судалгаанд үндэслэн 2022 онд дахин зохион байгуулсан бөгөөд 12 видео контент, боловсруулан түгээхээс гадна төрөл бүрийн биет арга хэмжээг зохион байгуулж,
• Мэдлэг сорих сонжоо, сонирхолтой туршилтууд
• Зөвлөгөө мэдээллийн булан
• VR үзвэр
• Видео үзвэрийн булан
• Фото булан
• Open mic зэрэг хөтөлбөрүүдийг багтаасан.
Мөн influencer-үүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн удирдлагаар ханган түгээлтийг нэмэгдүүлсэн. Мөрөөдлийн шүхэр 2 аян энэ жил дэлхий даяар зохион байгуулагддаг Хөх Зүрх /Blue Heart/ аяны нэг хэсэг болж, хамтран ажилласан бөгөөд НҮБ-ын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэг, Хар Тамхитай тэмцэх газраас (UNODC) уг үйл ажиллагааг онцлов.
"Мөрөөдлийн шүхэр 1" аяны тухай
2020-2021 онд бид 18-27 насны эрсдэлт бүлгийн охид, эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх “Мөрөөдлийн шүхэр” аяныг НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагын захиалгаар Хууль зүйн яамтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 26 сая удаагийн хандалт авч, аяны хугацаанд алга болсон 12 хүүхэд олдож байв. Улмаар аяны гүйцэтгэлийн дараах үнэлгээгээр Монгол Улсад хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийг НҮБ-ын ОУШХ-байгууллагаас онцолж, Тайланд зэрэг Зүүн Өмнөд Азийн улсуудад туршлагаа хуваалцсан. Тус аяны хүрээнд бид уламжлалт контентуудыг хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд үндэслэн бүтээгээд зогсохгүй гудамж талбайн сурталчилгаа, биет түгээлт, VR технологи, анимейшн зэргийг нөлөөллийн ажлын нэг хэсэг болгосон нь өндөр үр дүнтэй байсан.
Аяныг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн ивээн тэтгэгч, зохион байгуулагч, хамтран хэрэгжүүлэгч, дэмжигч бүх л байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.
Та бүхний дэмжлэг туслалцаагүйгээр бид одоогийн амжилтыг бүтээх боломжгүй билээ.
#ХүнХудалдаалах
#БэлгийнМөлжлөгөөс
#СЭРГИЙЛЬЕ
#ХАМГААЛЪЯ
☂️
Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ нь Пипл Ин Нийд - ПИН ОУТББ-ын Монгол дахь салбартай хамтран АНУ-ын Spirit of America WorldwideТББ болон U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй #Урагшалхъя төслийн медиа түншээр ажиллаж байна.
Та бүхэнд амжилт хүсье.
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Contact the business
Website
Address
Ulaanbaatar
14240
СБД, Бага тойруу, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн баруун талд, Монре-Импексийн байр, 3 давхарт 305а тоот
Ulaanbaatar
Маркетинг таны бизнесийг гэрэлтүүлнэ.
Modnii 2
Ulaanbaatar, 16062
Таны хүссэн хаяг реклам Page Boost гэх мэт бүгдийг эндээс
Khan-Uul District
Ulaanbaatar, 17000
Бүх төрлийн хэвлэлийн эх бэлтгэл хийнэ. Постер дизайн
Ulaanbaatar
Тоглоомын хамааралтай хүмүүст туслах зорилготой
ХУД, 15-р хороо, Рапид харш хороолол 5а байр
Ulaanbaatar, 97680678811
Бүх төрлийн эх бэлтгэл, дизайн, ном, сэтгүүл, брошур, нэрийн хуудас, урилга, постер бэлдэж, хэвлэнэ