Diamond dental clinic

Diamond dental clinic

.

06/12/2023

Манай эмнэлэг маргаашнаас эхлэн өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

03/12/2023

Эмнэлгийн барилгад цахилгааны гэмтэл гарсан тул цахилгаан шугам сүлжээний байгууллага засварлаж байна. Үүнтэй холбоотой манай эмнэлэг түр ажиллахгүй байгаа болно. Үйл ажиллагаа хэвийн явагдаж эхлэх үед бид бүхэн page дээрээ мэдэгдэх болно.

19/12/2022

Та дотор орчин болон олон нийтийн газар амны хаалт зүүж 😷 КОВИД-19 болон бусад амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлээрэй❗️
#ЭнгийнДадал

Photos from Оюуны Нахиа Багц Номууд's post 25/10/2022
21/10/2022

Дархлаа сэргээх цэгэн иллэг

21/10/2022
16/09/2022

Хүүхдийн амны хөндийн арчилгаа

18 сар-5 нас

Хүүхэд төрсөн цагаас нь амны хөндийн эрүүл ахуйн баримтлах дадал өөрчлөгдөж, өргөжиж байдаг. Тиймээс төрснөөс нь эхлээд балчир нас хүртэлх арчилгааны энгийн алхмуудаас зөвлөмж болгон хүргүүлж байна.

- Ойролцоогоор 24 сартайд эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг өдөрт хоёр удаа вандуйны хэмжээтэй фтортой оогоор угааж дадах хэрэгтэй.
- Хүүхдэд шүдний оог залгихгүй байхыг, угаасны дараа бүгдийг нь нулимж байхыг заах өгөх хэрэгтэй.
- Бага насны хүүхдүүдэд гарын булчингийн хөгжил гүйцэж амжаагүй байдаг тул шүдээ дутуу угаадаг энэ үед барихад эвтэйхэн өргөн бариултай сойз зөвлөдөг.
- Та угаасны дараа заавал шалгаж дутууг нь зааж өгөн хамтдаа шүд угаахад цаг гаргах хэрэгтэй.
- Ихэнх хүүхдүүд 6-7 настайдаа шүдээ сайн угаах чадвартай болдог.
- Энэ насанд хөхөө хөхөх, угж хөхөхөөс татгалзвал зохистой гэдгийг дахин анхаарна уу!
- Хоол хооронд хэт их амттан, чихэр агуулсан хүнсийг хэрэглэх нь шүд цоорох өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Энэ насанд шүдний зай тавигддаг ба энэ нь хэвийн дараагийн байнгын шүд шүдлэхэд бэлтгэж байгааг илэрхийлдэг.
- Шүдний завсараар хоол хүнс орон дутуу цэвэрлэгдэж үлдэн завсрын цоорол тохиолдох нь элбэг тул шүдний утас хэрэглэх нь зохистой.
- Хүүхдийн амьдралын энэ үе шатанд шүдний эмчийн зөвлөсөн хуваарийн дагуу шүдний эмчид тогтмол очиж цэвэрлэгээ, үзлэгт хамрагдах ёстой.

16/09/2022

Хүүхдийн амны хөндийн арчилгаа

12-18 сар

Хүүхэд төрсөн цагаас нь амны хөндийн эрүүл ахуйн баримтлах дадал өөрчлөгдөж, өргөжиж байдаг. Тиймээс төрснөөс нь эхлээд балчир нас хүртэлх арчилгааны энгийн алхмуудаас зөвлөмж болгон хүргүүлж байна.

- Энэ үед эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ шүдийг өдөрт хоёр удаа угааж өгөх хэрэгтэй.
- Уух зүйлд нь анхааран чихэр агуулсан үзэмний шүүс, зөгийн балтай ус, чихэртэй баахуй, ундаа зэргээс татгалзан ус сайн уулгаж хэвшүүлэх хэрэгтэй.
- Өмнөх үе шаттай адил хүүхдийн аманд бор, цагаан толбо байгаа эсэхийг байнга шалгаж байгаарай, энэ нь шүд цоорох өвчний анхны шинж тэмдгийг илтгэнэ.
- Хэрэв ийм толбо гарч ирвэл тэр даруй шүдний эмчтэй цаг товлон үзүүлэх ба эмчээс шүдний ооны найрлагын талаар нэмэлтээр зөвлөгөө аваарай.

16/09/2022

Хүүхдийн амны хөндийн арчилгаа

6-12 сар

Хүүхэд төрсөн цагаас нь амны хөндийн эрүүл ахуйн баримтлах дадал өөрчлөгдөж, өргөжиж байдаг. Тиймээс төрснөөс нь эхлээд балчир нас хүртэлх арчилгааны энгийн алхмуудаас зөвлөмж болгон хүргүүлж байна.

- Хүүхдийн анхны цахиур нь дунджаар 6-8 сартай үед шүдэлдэг. Анхны шүд шүдэлсний дараа зөөлөн үстэй сойзоор шүдээ болон буйлыг дугуй хөдөлгөөнөөр угаахад шилжинэ. Энэ нь буйланд зөөлөн массаж болох юм.
- Шүдлэлтийн үеийн өвдөлт ихтэй бол шүдний эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
- Мөн хүүхэд бор хоолонд шилжих шилжилтийн үе тул амны хөндийн арчилгааг нэмэгдүүлэн, хоолны халбага болон бусад хэрэглэгдэхүүнээ хуваалцахгүй байх тал дээр анхаарна уу!
- Анхны шүд шүдэлсний дараа шөнийн цагаар хөхүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.
- Шүд цоорох хамгийн анхны шинж тэмдэг болох бор эсвэл тод цагаан толбо үүссэн эсэхийг анзаарч байх ёстой ба энэ үед шүдний эмчид хандах хэрэгтэй.
- Олон улсын эмч нарын зөвлөснөөр энэ үе шатанд шүдний эмчийн анхны үзлэгийг товлох ёстой.

16/09/2022

Хүүхдийн амны хөндийн арчилгаа

0-6 сар

Хүүхэд төрсөн цагаас нь амны хөндийн эрүүл ахуйн баримтлах дадал өөрчлөгдөж, өргөжиж байдаг. Тиймээс төрснөөс нь эхлээд балчир нас хүртэлх арчилгааны энгийн алхмуудаас зөвлөмж болгон хүргүүлж байна.

- Хөхүүлсний дараа нялх хүүхдийн буйлыг зориулалтын сальфетка, силиконон үстэй сойз эсвэл самбайгаар зөөлөн арчиж цэвэрлэнэ.
- Хүүхдийг шөнө хэвтээгээр нь хөхүүлэх буюу угжихгүй байх
- Шөнийн цагаар унтаагаар нь хөхөө зуулгаж унтуулахгүй байх
- Бор хоолонд орсон хүүхдийг шөнө хөхүүлэхгүй мөн хөхөө хөхсөний дараа шүдийг нь цэвэрлэж унтуулах
- Шүд цоорох өвчний халдвар нь эцэг эх, асран хамгаалагчаас хүүхдэд шүлсээр дамжин халдварладаг тул сүүний температурыг амандаа хийж шалгаж болохгүй гэдгийг анхаарна уу.
- Эцэг эх, асран хамгаалагч хүүхэдтэй хоол болон ахуйн зүйлсээ хуваалцахгүй байх хэрэгтэй. Энэ нь шүд цоорох өвчнийг үүсгэдэг нянгийн тархалтыг зогсооход тусалдаг.

15/09/2022

Циркони бүрээс 11 шүд

Photos from Монголын Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн холбоо's post 04/09/2022
01/09/2022

Жирэмслэлтийн үеийн шүд, амны хөндийн арчилгаа
• Дааврын өөрчлөлт болон зарим нэгэн эмийн үйлчлэлээс болоод ам хуурайших, буйл үрэвсэх зэрэг өөрчлөлтүүд гардаг тул шүдийг тогтмол өдөрт 2-оос доошгүй удаа угааж, шүдний утас хэрэглэх шаардлагатай байдаг. Ингэснээр жирэмслэлтийн явцад хоолны дуршил өөрчлөгдөх тэр дундаа амттан идэх дуршил нэмэгдсэн үед үүсч болох шүд цоорлын өвчин болон буйлны үрэвсэл, шамралт үүсэх эрсдлээс сэргийлнэ.
• Эрт үеийн хордлоготой үед олон удаа бөөлжсөнөөр амны хөндийн орчин хүчиллэг болж шүдний паалан уусах, эмгэг элэгдэл үүсэх, ховор тохиолдолд жирэмсний дааврын улмаас амны хөндийд хоргүй ургацагууд үүсч болдог тул шүдний эмчид очиж амны хөндийн эрүүл мэндийн байдлыг хянуулж байх хэрэгтэй.
• Шүдний сойзоор угаах явцад огиулах нь жирэмсний үед их тохиолддог тул аль болох жижиг толгойтой сойз хэрэглэх мөн төрөл бүрийн амттай ОО хэрэглэж шүд, амны хөндийн арчилгааг тогтмол хийх хэрэгтэй байдаг
• Дааврын өөрчлөлтийн улмаас буйл үрэвсэж, цус гарамтгай болох үед жирэмсэн эхчүүд шүдээ угаахаас зайлсхийсний улмаас өнгөр, нян хуримтлагдаж шүд цоорох өвчин үүсэх, даамжрах нөхцөл бүрддэггийг анхаараарай

05/01/2022

Нүүр амны их эмч, сувилагч, үйлчлэгч ажилд урьж байна

Photos from Ashid Soft LLC's post 24/03/2021

Ashid Soft -ийн хамт олонд ажлын их амжилт хүсье . Хамтран ажиллаж байгаад баярлалаа.

05/01/2021

МЭДЭГДЭЛ

31/12/2020

Нийт үйлчлүүлэгчиддээ шинэ жилийн баярын мэнд хүргэе. ❄️❄️❄️

31/12/2020

ШҮД АВХУУЛСАНЫ ДАРААХ ЗӨВЛӨМЖ

20/12/2020

ГАЖИГ ЗАСЛЫН АППАРАТТАЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ШҮД УГААХ АРГА

15/08/2020
Photos from Анагаах ухаан, Эрүүл мэнд's post 15/08/2020
01/08/2020

Метал тагнайтай авагддаг шүдэлбэр

28/07/2020

Шүдний хэлбэрийг бүрээсээр засах эмчилгээ

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

БУЙЛНЫ ҮРЭВСЛИЙН ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭ
Шүдний цайруулалт.
Метал тагнайтай авагддаг шүдэлбэр.
IVOCLAR VIVADENT E max training course

Category

Telephone

Website

Address


БЗД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 4-байр 4тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00