Uulon'

Цайны түүх, уламжлалаар баялаг Фүжиэн мужийн Вүюи хото

09/11/2022

Сайн чанарын хятад цайны бэлгийн багц худалдаалж байна 🍵
Хүргэлттэй 🫖

Photos from Uulon''s post 08/11/2022

Вүюишанаас цайны бэлгийн багц цөөн тоогоор ирлээ 🍵

Чатаар захиалга хүлээн авч, хүргэлт хийнэ 🫖

17/06/2021

... Дэлхийн бөмбөрцөгийн далан хувийг
Далай тэнгис бүрхчихсэн шүү дээ
Тэгээд ч данхтай ус буцалчихлаа
Аяга цай найруулаадахъя ...

Шүлэгчийн өдөр
Ся Юй, 1982 он

02/06/2021
Photos from Uulon''s post 12/05/2021

Цай нь Энэтхэг болон Хятад нутгийн уугуул камели синенсис гэх мөнх ногоон ургамлаас гаралтай бөгөөд навчийг хэрхэн бэлдсэнээс тухайн цайны төрөл зүйл, өнгө амт нь хамаардаг.
Өөрөөр хэлбэл навчийг түүж хураасны дараа навчинд байх нийлмэл бодисууд хүчилтөрөгчийн нөлөөнд хэрхэн задарч байгаагаас хамааран тухайн цайны үнэр, амт тодорхой болно. Навч удаан исэлдэх тусам өнгө нь хар бараан болох бөгөөд амт нь хурц, тод болдог. Харин цагаан цай нь цайны бусад төрөл дотроос бэлтгэхэд хамгийн бага ажиллагаа ордгоороо онцлогтой. Навчийг түүсний дараа наранд эсвэл тусгай бэлтгэсэн орчинд аль болох байгалийн аргаар хатаах тул бусад цайгаа бодвол исэлдэл багатай байна. Тиймээс цагаан цай зөөлөн амттай бөгөөд каффейны агууламж багатай.

Хятадын Фужиэн мужийн Фудин хотод цагаан цайг анх тариалж эхэлсэн гэдэг бөгөөд бөгөөд 2005 онд энэ хотыг "Хятадын цагаан цайны эх нутаг" гэж онцолсон байдаг.

Цагаан цайны эх орон болох Фудин хотоос сонгож авчирсан цай манайд цөөн тоогоор ирээд хоёрхон ширхэг үлдсэн байгаа. Та захиалгаа өгөөд хүргэлтээр аваарай.

🍵 Төрөл: Фудин цагаан цай
🍵 Онцлог: Каффейн бага, зөөлөн амттай
🍵 Үнэ: 250,000₮
🍵 Хүргэлт үнэгүй

23/01/2021

Хүйтний улиралд уухад тохиромжтой улаан цайгаа захиалаад хүргэлтээр аваарай 🍵
Вүюишаны улаан цай - Цай нь камелиа синенсис гэх ургамлаас гаралтай бөгөөд навчийг хэрхэн хатааж бэлтгэлнээс хамааран цагаан, ногоон, улаан, үүлон зэргээр төрөл зүйл болно. Улаан цай нь цайны бусад төрлүүд дотроос хамгийн их исэлд орсон нь юм. Япон болон Хятад улсуудад ногоон цайг илүү хэрэглэдэг бол барууны орнуудад улаан цайг голлон уух хандлагатай. Хятадад улаан цай гэж нэрлэдэг боловч өрнийнхөн энэ төрлийн цайг хар цай гэж нэрлэдэг. Сүү, чихэр зэрэг нэмэлт хийн ууж болдог нь улаан цайг баруунд өргөн тархахад нөлөөлсөн байх талтай.
Улаан цайны хамгийн алдартай төрөл нь Жэншан Сиаожун буюу Вүюишаны улаан цай юм. Вүюишан хотоос гаралтай энэ цайг UNESCO-н соёлын өв хэмээн бүртгэгдсэн Тон Му тосгонд тариалдаг. Шинэхэн навчийг хатааж, исэлд оруулж бэлтгэх явцад утдаг нь энэ цайны онцлог амтыг бүтээж өгнө.
Улаан цай нь цайны бүх төрлүүдээс хамгийн их каффейнтай тул өдрийн цагаар уух хэрэгтэй. Түүнчлэн халууны улиралд ногоон, үүлон цайг уудаг бол хүйтний улиралд халуун чанартай улаан цайг уух нь илүү тохиромжтой.
Хэрэглэх заавар: Буцлам халуун усанд 1 амны халбага цайны навч хийж хандална. Усанд хийснээс 1-2 минутын дараа цайны навч задрах бөгөөд навчийг дахин хандалж хэрэглэх боломтой.
Гарал үүсэл : Вүюишан хот, Фүжиэн муж, Хятад улс
Амт: Шотланд вискитэй төстэй гэгддэг 😊

23/01/2021

Бид хүргэлтээ хийсээр байгаа шүү 🍵

Photos from Uulon''s post 24/09/2020

Цай хэрхэн бэлтгэдэг вэ? 🍵

12/09/2020

Цагаан цай нь цайны төрлүүд дотроос анагаах увдис хамгийн өндөртэйд тооцогддог. Энэ төрлийн цай нь архины хорыг гаргах, уушиг болон элэгний хэвийн ажиллагааг дэмжих нөлөөтэй. Түүнчлэн хоол шингэхгүй үед цагаан цай ууснаар хоолны шингэцийг сайжруулдаг. Мөн бусад цайны адилаар удаан хугацаанд тогтмол хэрэглэвэл даралт бууруулах, жин барихад тустай. 🍵

Photos from Uulon''s post 11/09/2020

Энэ удаад хэрэглэгч нартаа Хятадын алдарт цагаан цайг санал болгож байна 🍵🍵

Photos from Uulon''s post 31/08/2020

Бэлгийн багц худалдаалж байна.
Захиалгаа өгөөд хүргэлтээр аваарай 🍵

29/08/2020

Амралтын өдрийн өглөөний мэнд 🍵

05/06/2020

Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй. Жаргал бол гүн энгүүн байгаллиг төрөлх чанар болохоос хийж бүтээдэг зүйл биш. Жаргал бол чиний мөн чанар.

Бурхан багшийн сургаал. Агнистын гэгээ.
Зураач Indré Bankauskaité. Зэн цай 🍵

18/05/2020

Яваандаа ажлаасаа гараад цай бэлддэг хүн болно оо гэдэг бодолтой ☺️ 🍵

06/05/2020

4 ширхэг цайтай бэлгийн багц 🍵
Үнэ 22’000₮

Photos from Uulon''s post 05/05/2020

6 ширхэг цайтай бэлгийн багц 🍵
Үнэ 33’000₮ - 36’000₮
50’000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй 💚

15/04/2020

Цай бэлдэх ус юун түрүүнд тунгалаг, амьд, зөөлөн буюу хөнгөн чанартай, бага зэргийн чихэрлэг амттай байх ёстой гэж үздэг байв. Эртний цагт тав, болон зургаан сард Өмнөд Хятадад ордог борооны усыг хамгийн амттайд тооцдог байжээ.
Эх сурвалж : Цайны түүх 2014 он

11/04/2020

Цай ба ус
Сүн улсын үед цайны их мастерууд болох Сү Ши (Su Shi) болон Цай Сян (Cai Xiang) нар хэн нь илүү сайн цай бэлдэх вэ хэмээн өрсөлджээ. Цай Сяны цай илүү чанартай байсан ч Сү Шигийн цайгаа бэлдсэн ус илүү байсан тул өрсөлдөөнд ялсан гэдэг. Тэрээр Тяньтайшань уулын горхины усыг хулсан торхонд авч ирж цайгаа хандалжээ.

Эх сурвалж : Цайны түүх 2014 он

10/04/2020

Анд нөхдөд зовлон тоочиж
Алжаах хүсэл огтхон ч алга
Гал өрдөж цай чанаад
Гайхам сайхан цагийг өнгөрөөе
Дарс шимэн дураар суугаад
Дуу шүлэг холбон өгүүлье

Cүн улсын үеийн яруу найрагч Сү Ши

#цай #яруунайраг

04/04/2020

Цайны тухай баримтууд
💚 Цай нь далайн түвшнээс дээш 3000м орчим өндөр, уулархаг бүс нутагт ургадаг
💚 Нэг хүнд ногдох цайны хэрэглээний хэмжээгээр тэргүүлдэг улс бол Ирланд
💚 Англичууд өдөрт 165 сая аяга цай хэрэглэдэг

31/03/2020

There's always time for 🍵
Цай уух цаг хэзээд олдоно

27/03/2020

Уусан цайныхаа уутан дээр ч урлаг бүтээж болох нь ээ 💚

22/03/2020

Цайны навчнууд ямар байдаг вэ?
Эхнийх нь тайвшруулах нөлөөтэй гэдэг камомил цайны навч, харин хоёр дах нь үүлон цайны навч 💚

16/03/2020

It's always tea time 🍵

09/03/2020

Цай юунд тустай вэ? 🍵
Үүлон /oolong/ цайг
- Каффейны агууламжтай тул сэргээх нөлөөтэй
- Тархины үйл ажиллагаанд сайн
- Анхаарлаа төвлөрүүлэх, бясалгал хийхэд үед уухад тустай гэжээ.

19/02/2020

Цайны тухай сонирхолтой инфографик
🍵 Хүн төрөлхтөн 1 өдөрт 3 тэрбум аяга цай уудаг
✅ Нэг аяга цайнд 10-40мг каффейн агуулагддаг нь кофе, энергийн ундаа, коланаас ч бага үзүүлэлт юм
💚 Өдөрт 6 аяга цай уух нь зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулна. /Жижиг аягаар уух/
🍵 1904 оноос мөстэй цай хэрэглэж эхлэв
✅ 6 ширхэг улаан алим идээд авах антиоксидантыг 1 аяга цайнаас авч болно. Энэ нь мөн 3 аяга чихэртэй цай, 1 хундага улаан дарсанд агуулагдах антиоксиданттай адил хэмжээ юм.

Эх сурвалж: www.ahealthblog.com

10/02/2020

Ханиалга намдаах цай 🍵
Хүйтэн, сэрүүний улиралд ханиад хүрч, хоолой сэрвэгнэж байгаа бол цагаан гаа, лимон, зөгийн балтай цай уугаарай. Нэг литр цай бэлтгэх
🍵 8-9 зүсэм цагаан гааг жижиглэн хэрчинэ
🍵 Тал лимоны шүүсийг шахаж бэлтгэнэ
🍵 3-4 амны халбага зөгийн бал
🍵 Буцалгасан халуун усанд цагаан гаа, лимоны шүүс, зөгийн балаа нэмж хутгана. 10-15 минутын дараа цай бэлэн болно

04/02/2020

Цай бэлдэх дараалал 🍵

28/01/2020

Амтат цай бэлдэхэд хэр хугацаа хэрэгтэй вэ? 🍵💚

Want your business to be the top-listed Shop in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Other Shopping & Retail in Ulaanbaatar (show all)
Walk&jump store Walk&jump store
47. 925016, 106. 902907
Ulaanbaatar, 15141

Цүнх/ Бусад

Azure's Corner Azure's Corner
Ulaanbaatar

Azure's beauty store

JjoLv_onlineshop JjoLv_onlineshop
Ulaanbaatar

Хамгийн чанартай, загварлаг, дэгжин, боломжийн үнэ бүх?

Mongolia STIG Mongolia STIG
Ulaanbaatar, 976

GOODS Shop GOODS Shop
Ulaanbaatar

G Shop - Онлайн дэлгүүр G Shop - Онлайн дэлгүүр
Ulaanbaatar, 976

Таны хүссэн барааг таны гарт

Төрсөн өдрийн бялуу. Birthday cake bakery. Төрсөн өдрийн бялуу. Birthday cake bakery.
Khan-uul District 4 Khoroo 1432
Ulaanbaatar, 17110

Эерэг хандлагатай байцгаая.

Podoolk house Podoolk house
Ulaanbaatar

Манай бараа 10-14 хоногт ирдэг байгаа шуу.�

TSEGU handmade TSEGU handmade
Zaisan
Ulaanbaatar

�Хайраар урлав� made in mongolia �

Unbox Shopping Unbox Shopping
Ulaanbaatar, 976

Америк стандардын, 100% оригналь, цоо шинэ, үйлдвэрийхээ баглаа, боодол, битүүмжлэлтэй бараа бүтээгдэхүүнийг хувь хүн, албан байгууллага

Gaming Mode Gaming Mode
Chengis Avenue
Ulaanbaatar

Kinhank Super Console-X Retro game console, 4K HDMI TV, output Video game console built- in 128G wit

Memories Бэлэг дурсгалын дэлгүүр Memories Бэлэг дурсгалын дэлгүүр
ХУД/Яармаг Food City худалдааны төвийн 3 давхарт байрлаж байна
Ulaanbaatar, 11000

🎁 Бэлэг дурсгал 🎁 Бүх төрлийн Цүнх,Чемодан бэлэн.📍Яармаг Food city 3 давхарт жүр үрын эсрэг тал