Fito
Nearby public figures
Natur
Khan Uul Golden Buddha
Сүхбаатар. City Tower, Ulaanbaatur
00976
1001
sb
<<NOT-APPLICABLE>>
ChontTelmen1@gmail. com
Зөвхөн таны биед тохирох фитнесс төлөвлөгөөг гаргаж өгнө.
Таны бие болоод цагийн хуваарьт тохирох фитнесс төлөвлөгөөг таны тавьсан зорилгод нийцүүлж гаргаж өгнө.
🍲 Амттай бас хийхэд хялбар дасгалын хоол
Дасгалын хажуугаар хоол хийх нь бас нэгэн челленж болдог гэхэд хилсдэхгүй болов уу. Худалдаж аваад байж болох ч гэрийн эрүүл хоолыг яаж гүйцэх билээ. За тэгээд дасгалынхаа хажуугаар идэх, хийхэд хялбар🍜🍚 хоолны жорыг танилцуулъя.
Эхлээд тосоо халаангаа 🐔тахианы цээж мах, эсвэл 🐮 🐑үхэр, хонины махаа дөрвөлжилж хэрчинэ. Халсан тосон дээрээ 🧅🧄сонгино, сармис г.м эхэлж хуураад амт оруулж болно. Тэгээд махаа хийж хуурна. Уургаар баялаг болгохын тулд 🍳өндөг нэмж болно. Хуурч байгаад дээр нь хэрчсэн 🥦🥕броколи, лууван, хулуу г.м нэмж өгвөл өнгө алаглаад сайхан амт оруулж өгнө, бас витаминаар баялаг. Гарын доорх өөр ногоо нэмсэн ч болно.
Хажуугаар нь 🍚будаагаа агшаана. Будаа нь дасгал хийх эрч хүч, нүүр усаар баялаг.
За тэгээд таваглаад болоо шүү дээ. Тусад нь тавиад эсвэл холиод идсэн ч болно. Булчингийн масс нэмэх зорилготой бол 2-3 цагийн зайтай хэт цадахгүйгээр идвэл зүгээр байдаг. Тэгээд идэх тоогоороо савлачих.
Энэ хоолыг бэлдэхэд үнэхээр 🫰хялбар, бас🤤 амттай, өөрөө хийвэл бүр ч кайфтай шүү.
Битгий зүрх алдаарай. Багаас эхлээрэй. Чи чадноо 🔥🔥
#дасгалынхөтөлбөр #дасгалынхоол
Миний фитнесээр хичээллэх аялалд надад тус болсон зөвлөгөөг хуваалцая.
Энэ бол ачаалал. Би фитнесийн дасгал хийж, төмөр өргөж эхлэхээс өмнө байнга л гар дээр суниадаг байлаа. Бас биеийн жингээр хийх дасгалууд эрчимтэй хийдэг байлаа. Гэхдээ сонирхолтой зүйл нь огт булчингийн масс нэмдэггүй, биеийн галбирт гойд өөрчлөлт гардаггүй байв. Интернэтээр өөрөө судалгаа хийсний дүнд тухайн хүний биеийн онцлогт таарсан дасгалыг хийх нь үр дүнг хурдасгадаг болохыг уншиж судалсан юм. Тэгээд миний биед тохирох дасгалууд нь "compound exercises" буюу олон булчин зэрэг ачаалладаг дасгалууд болох штангтай суулт, цээж шахалт, турник суниалт, штангтай мөр шахалт, үндсэн таталт буюу deadlift, barbell row зэрэг дасгалуудыг нэг өдөрт нэг зэрэг хийх байсныг олж мэдсэн. Энэ зарчмаар 3-6 сарын хугацаанд бэлтгэл хийхэд хүч болон булчингийн масс мэдэгдэхүйцээр нэмэгдэж, өөрчлөлт гарч эхлэв. Эдгээр дасгалуудыг хийхийн тулд зайлшгүй штанг болон дасгалын сандал худалдан авах хэрэг гарсан. Энэ ч хувь нэмрээ өгөв. За тэгээд миний гол санаа юу вэ гэхээр би ямар ч судалгаа, эрэл хайгуул хийлгүйгээр урьдын адил биеийн жингийн дасгалуудаа хийсээр байсан бол ийм үр дүнд хүрэхгүй, нэг л байрандаа байх байжээ. Харин судалгаа хийж, өөртөө хөрөнгө оруулалт хийн, шинэ арга зарчмыг шууд хэрэгжүүлж эхлэхэд тодорхой хугацааны дараа үр дүн нүдэнд харагдахуйц байсанд байгаа юм. Хүний булчин ер нь ачаалал авч хөгждөг гэдгийг ойлгосон. Тиймээс та ч гэсэн биеэ галбираа өөрчилж, булчинлаг бөгөөд сайхан галбиртай болохыг хүсэж байгаа бол ачаалал авах нь чухал юм. Эхэндээ хэцүү байсан ч хийх болгондоо кайф авдаг болно, дараа нь үр дүн харагдаад эхлэхээр бүр дуртай болж эхэлнэ. Тухайн өдрийн дасгалаа дууссаны дараа ямар нэгэн биелүүлчихсэн юм шиг санагдаад, аз жаргалын гормон ялгарна. Сайхан мэдрэмж шүү. За тэгээд та эхлээд биеийнхээ онцлогийг олж мэдэх хэрэгтэй, дараа нь танд тохирох дасгалын хөтөлбөр шаардлагатай.
Үүн дээр би танд туслахдаа баяртай байх болно. За тэгээд өнөөдрийн бяцхан зөвлөгөө энэ хүрээд өндөрлөж байна. Амжилт 💪🔥🔥 #дасгалынхөтөлбөр
Миний фитнесс аялал хэрхэн эхэлсэн бэ?
Сайн уу. Намайг Сумъяабаатар гэдэг, би яг өөрийнхөө төрлийн биед буюу "эктоморф" биед тохирсон дасгалыг 6 сар гаруй хугацаанд хийсэн. Би маш туранхай, ойролцоогоор 53 кг жинтэй байсан (2-р зургийг харна уу) гэхдээ одоо би 61 кг (1-р зургийг харна уу) бөгөөд илүү их жин нэмэхийг зорьж байна.
Өмнө нь би фитнест явж байсан ч хүн бүрийн хийдэг "нийтлэг" системээр дасгалаа хийдэг байсан болохоор үр дүн тийм сайн байж чадаагүй.
Мэдээж дасгалын хажуугаар нойр, хоолоо сайн зохицуулаад явбал та үр дүнд хүрнэ. Гэхдээ яг тухайн хүний биед тохирох дасгалын хөтөлбөрөөр явбал энгийн хөтөлбөрөөр явснаас хамаагүй хурдан хугацаанд үр дүнд хүрэх юм байна гэдгийг ойлгосон юм.
Тиймээс л яг таны биед тохирох дасгалын хөтөлбөр маш чухал байгаа юм. Энэ хуудсаар дамжуулаад фитнес сонирхогч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл хүргэхийг зорих болно. За тэгээд юу гэдэг билээ? Гал гал 🔥🔥
#дасгалынхөтөлбөр
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Ulaanbaatar
Youtube channel-руу ороод ир https://www.youtube.com/channel/UCUH5NgvNVoFX994ExoFfVQA
Ulaanbaatar
� Graphic designer & Handlettering artist (& also watercolor newbie) � From Ulaanbaatar, based
Chingeltei District, Ikh Toiruu, 5th District, Margad Center
Ulaanbaatar, 976
💚💚💚