Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ

Судлаач

22/06/2024

2024 оны зайнаас тандах судлалын чиглэлийн сэтгүүлүүдийн чансаа!

13/05/2024
Photos from Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ's post 08/05/2024

"Нүхэн жорлонгийн судалгаа"

Улаанбаатар хотын төвийн долоон дүүргийн нүхэн жорлонгийн тооллогыг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн болон МУИС-ийн судлаачид хамтран орчин үеийн өндөр нарийвчлалтай сансрын зураг ашиглан 2021 онд хийсэн. Уг долоон дүүрэгт 144992 нүхэн жорлон тоологдсон байдаг. Дүүрэг тус бүрээр авч үзвэл: Сонгинохайрхан 49022, Баянзүрх 32147, Сүхбаатар 19628, Чингэлтэй 22739, Хан-Уул 11373, Баянгол 5308, Налайх 4775 ширхэг нүхэн жорлон байна. Мөн газрын доорх усны түвшин, гадаргын ус, ундны усны эх үүсвэр, гадаргын налуужилт, ул хөрсний нэвчилт, газар ашиглалт, хүн амын нягтшил, нүхэн жорлонгийн нягтшил, үерийн эрсдэлийн бүс зэрэг 9 хүчин зүйлсийг харгалзан үзэж олон шалгуурт дүн шинжилгээний аргыг (Multicriteria analysis) ашиглан нүхэн жорлонгийн байршлаас хамаарсан хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлж 4 бүсд ангилсан. Энэхүү судалгааны үр дүнд Улаанбаатар хотод нүхэн жорлон ашиглахыг хориглох IV бүсэд 9443, III бүсэд 43377, II бүсэд 71150, I бүсэд 21022 ширхэг нүхэн жорлон байгааг тогтоосон байдаг.
Улмаар гэр хорооллын нүхэн жорлонгийн хэрэглээг хязгаарлах, хориглох, MNS 5924:2015 стандартад нийцсэн жорлон суурилуулах, ариутгал халдваргүйтгэл хийх зэрэг хөрс-орчны бохирдлыг бууруулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэсэн зөвлөмжийг уг судалгаанд дурдсан.

Судалгааны өгүүллийг бүтнээр татан авах холбоос: https://isprs-archives.copernicus.org/articles/XLIII-B3-2022/1279/2022/

05/05/2024

Аль хавиас авсан зураг вэ?

18/04/2024

Make a splash with our 2024 poster: Water touches everything.

Download and print a free high-resolution NASA Earth poster, or save the wallpaper to use as your computer desktop or mobile device virtual background: https://go.nasa.gov/49uauP3

Сонирхолтой 04/04/2024

"Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл 15 км нүхэн гарц бүхий авто зам барина" гэжээ. Зүүн хойноос баруун урд чиглэлтэй барих юм гэж төлөвлөж байгаа юм байна. Хэр зөв шийдвэр вэ?

Богдхан уулын амууд.

03/04/2024

Зайсан толгой.

12/03/2024

Ямар улсууд байна?

10/03/2024

Ази.

02/03/2024

Дэлхийн хамгийн том голын сав газрууд.

29/02/2024

Өмнөд Америк тивийн суурьшлын бүсийн нягтшил.
https://twitter.com/

Photos from Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ's post 21/02/2024

Энэхүү дагуулын дүрс мэдээ буюу зургийг ШУА-ийн Информатикийн хүрээлэнд хүлээн авч, олон арван судалгаанд ашигласан байдаг. Зурагт Д.Амарсайхан, М.Ганзориг, А.Мөнх-Эрдэнэ, Д.Энхжаргал зохиогчтой “Зайнаас тандах хиймэл дагуулууд болон төхөөрөмжүүд” номын 99 дэх хуудсанд буй "Өвгөн дагуул"-ын мэдээлэл, уг дагуулын Богдхан уулын 1997 оны зургийг үзүүлж байна.

“Өвгөн дагуул” дэлхий дээр унана

Европын анхдагч хиймэл дагуул ойрын хэдэн цагийн дотор дэлхий дээр унана гэж Европын сансрын агентлаг (ESA) мэдэгдэв.

Өвгөн дагуул гэж хочлогдох "ERS-2" нь 1995 онд хамгийн сүүлийн үеийн тоноглолтой загварт тооцогдож байсан ба одоо үед ашиглагдаж буй хиймэл дагуулуудын эх хувилбар гэж үздэг.

Европын сансрын агентлагаас мэдээлэхдээ, “ERS-2” нь 2011 оноос хойш ажиллагаагүй болж аажмаар дэлхийн татах хүчинд автаж байжээ. Нийт хоёр тонн жинтэй өвгөн дагуул агаар мандалд орсноор хурдацтай доошилж, ихэнхи эд анги нь шатна. Одоогийн байдлаар дэлхийн хаана унах нь тодорхойгүй ч өргөн тэнгисийн хаа нэгтэй гэх таамгийг дэвшүүлээд байна. Хиймэл дагуулын бат бөх хэсгүүд нь шаталтыг тэсвэрлэх боломжтой ба байгаль орчин, хүн, ан амьтдад хохирол учруулах магадлал маш бага гэнэ.

"Агаар мандалд дахин нэвтэрч болзошгүй элементүүдийн аль нь ч цацраг идэвхт эсвэл хортой биш гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй" гэж “ESA”-гийн Дэлхийг ажиглах газрын сегментийн хэлтсийн ажилтан Мирко Албани хэлэв.

Тус агентлаг 1990-ээд онд Дэлхийг алсын зайнаас тандан судлах (ERS) хоёр хиймэл дагуул хөөргөсөн. Тус хиймэл дагуулууд тухайн үеийн хамгийн боловсронгуй гариг эрхэс ажиглагчид байсан бөгөөд газар, далай, агаар дахь өөрчлөлтийг хянах чадвартай байв. “ERS-2” нь үерийн байдалд хяналт тавьж, эх газрын болон далайн гадаргын температурыг хэмжих, мөсөн талбайн хөдөлгөөнийг ажиглаж, газар хөдлөлтийн үеийн магнитутыг мэдэрдэг аж. Мөн "ERS-2" нь дэлхийн озоны хамгаалалтын давхаргыг үнэлдэг байжээ.

BBC

15/02/2024

1893 онд хэвлэгдсэн Ази тивийн 1290 оны зураг, зохиогч герман аялагч, хэл судлаач Уиллиам Радлофф.

The 1290 map of Asia was first published in 1893 in the book "Die Kartographie der Mongolen" (Cartography of the Mongols) by German explorer and linguist William Radloff. References:
The Cambridge History of China. The Atlas of World History by Martin Gilbert

08/02/2024

🔎

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АТЛАС

✅️Монгол Улсын Үндэсний атлас нь монголчууд бидний амьдрал ахуй, түүх, соёл, газар нутгийн талаарх шинжлэх ухаан-танин мэдэхүйн цогц мэдээллийг зураг зүйн хэлээр илэрхийлэхийн зэрэгцээ Монгол орны газар нутаг, засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг нэгтгэн харуулсан шинжлэх ухаан-зураг зүйн иж бүрэн агуулгатай, эрдэм шинжилгээ-танин мэдэхүйн өргөн ач холбогдолтой суурь бүтээл юм.

✅️Монгол Улсын анхны үндэсний атласыг 1990 онд монгол, орос хэл дээр дараагийн үндэсний атласыг 2009 онд монгол хэл дээр хэвлүүлсэн бол 2022 онд англи орчуулгатайгаар шинэчлэн боловсруулж хэвлүүлжээ. Энэхүү шинэчлэн хэвлүүлсэн “Монгол Улсын Үндэсний Атлас”-т 1:2 000 000, 1:5 000 000, 1:10 000 000, 1:12 000 000, 1:15 000 000-ын масштабтай 246 сэдэвчилсэн газрын зургууд орсон бөгөөд эдгээр зургийн эхийг боловсруулахдаа сүүлийн үеийн статистикийн тоо мэдээ, холбогдох яам, албан байгууллагуудаас авсан мэдээ баримт, шинэхэн судалгааны зарим үр дүн болон өмнөх үндэсний атласуудад хэвлэгдсэн зургуудыг эх сурвалж болгон ашигласан байна. Атласын зургуудыг зохиох, хянан засварлах, хэвлэлд бэлтгэж цэгцлэх ажилд эрдэм шинжилгээний болон төрийн, төрийн бус 30 шахам байгууллагын 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон. “Монгол Улсын Үндэсний Атлас” нь улс үндэстний маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын нэгэн баталгаа болохын зэрэгцээ Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлах, олон нийт, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Photos from Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ's post 20/01/2024

Автобусны маршрут газарзүйн мэдээллийн системд суурилсан апп-г суулгаад хэрэглэх юм байна лээ шүү. Эхлэх цэг очих цэгээ зураг дээр заагаад чиглэл гарч ирдэг юм байна.

09/01/2024

Катманду.

08/01/2024

Аль хот?

Via X.

Photos from Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ's post 31/12/2023
23/12/2023

Кинотеатрууд, хэдэн он бэ?

18/12/2023

Ус бол амьдрал. Тариалангийн талбайнууд, Иран улс.

20/11/2023

Охайо мужийн Вапаконета дахь Нэйл Армстронгийн сансрын музейд. Апполо, Чэллэнжэр, Колумбиа сансрын хөлгүүдийн ослоор амь үрэгдсэн сансрын нисэгчид.

19/11/2023

Иберийн хойгийн (Испани, Португал) хотжилтын тархалт.

30/10/2023

Нийслэлийн 384 жилийн ойн мэнд хүргэе! Монгол улсын нийслэл Улаанбаатар нь олон удаа байршил, нэрээ өөрчилсөн байдаг. Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ гэх мэтээр. Одоогийн Улаанбаатар нь 1924 онд хурлаар шийдэгдсэн бөгөөд тухайн шинэ нийслэлээ нэрлэх олон санал гарсан байдаг. Тухайлбал, Өргөө, Шинэ Бээжин гм. Эндээс Баатар хэмээх нэр хурлын оролцогчдын дийлэнхд таалагдан нэрлэхээр тогтох үед ЗХУ-ын төлөөлөгч Рысулковын саналаар "Улаан"-ыг нэмснээр Улаанбаатар болжээ. Одоо бид бүхэн нийслэлийн нэрийг солих бол энэ "Улаан"-ыг авбал болох бөгөөд холбогдон гарах зардалд ч хэмнэлттэй мэт.

HiRISE Mars 4K (NASA): The Things that Blow Away 23/10/2023

Өнөө үед зайнаас тандан судлал зөвхөн дэлхий биш бусад гарагуудыг судлаад удаж байна. Ангараг гарагийн 3 хэмжээст гадаргуугийн дүрс боловсруулалтыг ч хийсэн байгаа аж. Хиймэл дагуулын дүрс мэдээ буюу зураг сонирхогч, боловсруулагчид өөрсдөө төрөл бүрийн нарийвчлалтай Ангарагийн зургийг татан авч боловсруулах боломжтой. Ангараг гарагийг зураглаж буй хиймэл дагуул дээр байгаа HiRISE (High Resolution Imaging Science Experiment) камер нь 1 пиксел нь газар дээр 30х30 см хэмжээтэй нарийвчлалтай зураглаж байна.

HiRISE Mars 4K (NASA): The Things that Blow Away This part of the observation gives us a view of linear dunes in northwest Argyre Planitia that appear thin as they have followed the direction of the Martian...

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Товч намтар

Нэр: Дарь-Эх овогтой Алтангэрэлийн Мөнх-Эрдэнэ, УБ хотод төрсөн.

Мэргэжил: Газар зохион байгуулагч, газрын менежмент

Боловсрол:


  • 2019 он - МУИС, Байгалийн ухааны сургууль, доктор
  • Category

    Website

    https://www.webofscience.com/wos/author/record/ABG-9409-2020, https://www.scopus.

    Address

    Ulaanbaatar

    Other Scientists in Ulaanbaatar (show all)
    MULS MULS
    Ulaanbaatar
    Ulaanbaatar, 1222

    Mongolian university of life science

    Цэдэнхүүгийн Бүжидмаа Цэдэнхүүгийн Бүжидмаа
    Ulaanbaatar, 14192

    Public administration Human rights and gender Political leadership Women's leadership

    Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо
    Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
    Ulaanbaatar

    Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.

    Batyrbyek Khadis Batyrbyek Khadis
    Ulaanbaatar

    Doctor of Philosophy (PhD) State and local management

    НББ ТХХУУ-н тэнхим НББ ТХХУУ-н тэнхим
    Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
    Ulaanbaatar, 976

    Бид Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг.

    ТХХУУ-Нягтлан бодогч,санхүүчийн тэнхим ТХХУУ-Нягтлан бодогч,санхүүчийн тэнхим
    Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоот Соёлын төв өргөөний чанх ард
    Ulaanbaatar, 976

    Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны тус?

    Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва
    Ulaanbaatar, 11000

    Судлаач, уртын дуучин / Long song singer and researcher

    Unurbold Erdenedorj Page Unurbold Erdenedorj Page
    Ulaanbaatar

    Зураг л үлдэх хорвоод зовж биш жаргаж амьдар.

    Data.izm Data.izm
    С. Амарсанаагийн Гудамж Ulaanbaatar
    Ulaanbaatar, 16040

    Нотолгоонд суурилсан мэдээллийг эрхэмлэгч хүн бүхэнд зориулав.

    ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн
    Ulaanbaatar

    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн г?

    I love chemistry I love chemistry
    УБ хот, ХУД
    Ulaanbaatar

    Химийн шинжлэх ухааны тухай

    Miner Mongolia Miner Mongolia
    Ulaanbaatar