Zavkhannutag.mn Завхан аймаг мэдээлэл
ЗАВХАН АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН СУВАГ
"Ёстой хүний тууж" гэдэг шиг ийм нэг ховордсон монгол хүний тухай унших сайхан байлаа. Зургийг төсөөллөөрөө бүтээсэн болно.
______________________
Хөдөөнөөс хонь ирэв ээ. Би гэдэг хүн малын амь тастаж чаддаггүй, тастсан хойно нь бол салгачихна. Би угаасаа мал гаргах одгүй, хонь гаргахаар хурдан үхэхгүй тарчлаад хэцүү байдаг юм.
Тэгээд зах дээгүүр мал янзалдаг хүн байдаг гэхээр нь очвол тэр хүмүүс бүгд нядалгаанд дайчлагдсан гэнэ, харин нэг ах янзлаад өгөе гэв. "Орж цай уу" гэтэл дээл бүсээ тайлж гадаа дэлгэж тавьчихаад оров, гайхаад асуутал урьд шөнө жүүлэхд дээлээ нөмрөөд хоносон тул айлд бузар муухай юу ч аваад орчих юм билээ гээд гадаа тавьж байгаа нь тэр юм байна.
Гараа угаачихаад нойлын цаас сураглах нь айлын алчуур муухай болгохгүй гэж байгаа юм гэнэ. Нээрээ ч ахаас архины нагар үнэртнэ. Шөрмөслөг гарын бүдүүн хөх судас гүрийсэн шуун дээр нь СУЛИНХЭЭР 1983 гэсэн шивээс байна.
Хонийг маань хүүе хааяын зуурдгүй голыг нь таслаад өвчиж эхлэхээр нь одоо би цааш нь хийе гэтэл ах "Малыг гар дамжуулж төхөөрдөггүй юм. Нэгэнт эхэлснээрээ ах нь хийчихье" гээд шужигнуулж эхлэв. Яагаад мал гаргаж чаддаггүйг минь асуугаад, "Тийм хүн байдаг юм, алдаггүй бол алдаггүйгээрээ л бай, уг нь их амархан гаргадаг арга байдаг юм. Түүнийг сурах гээд хэрэггүй" гэв. "Угаасаа юмны тоо гүйцэхээрээ мал үхэхээ байчихдаг юм гэсэн. Ах нь одоохондоо тоо нь гүйцээгүй юм байлгүй гайгүй л байна. Гаргасан малаа зовоочихгүй учрыг нь олоод байгаа. Чам шиг хүмүүс анхнаасаа амь таслах учиргүй байдаг байхгүй юу" гэлээ.
Хонь маань цээж хэвлээрээ нэлээд хөхөлбөр толботой байхыг хараад "Энэ айл хуцаа нэлээн холоос тавих болжээ" гэхээр нь гайхаад асуутал "Хурга, төлөг харман хөхмөн болоод байвал алсуураа цус ойртох ая орж байгаагийн шинж, хуцаа алсаас тавих хэрэгтэй" гэхээр нь сонирхол төрөөд ярьж суув.
Ах бүх юмыг яг сайхан ёсоор хийнгээ баахан юм ярьж байв, яриасаг хүн бололтой. Хутгаа гуранз точил биш хөх билүүгээр үрж байвал улам хат суудаг юм гэв. Точийлдсон хутга хялайж гялтайж байгаад амархан буйл болчихдог байна. Өөрийн малын арцагны заадсыг арааш урагш ярж бай, буян нь хотондоо үлддэг гэдэг юм гэв.
Нэхийг нь хамаагүй цусдаж болдоггүй юм, хичнээн хэрэггүй ч гэсэн малынхаа юмыг үхсэн хойно нь ч хайрлаж аятайхан харьцах ёстой гээд жимбийтэл эвхээд тавьчихав.
"Толгойг нь халуун дээр нь эрүүг нь зааж цээжний баглуурыг нь задладаг юм, сүнсийг нь амрааж байгаа нь тэр" гэв. Ер нь махыг халуун дээр нь хутгаараа хэд сайхан хусчих их сайн, бузаргүй байдаг юм гэв. Өвчүүг нь дээш харуулж дэлгээд цоройг нь дээр нь тавагтай идээ шиг овоолж тавьж өгөв. "Цусыг нь нар зөв эргүүлж базаж бай, их амтлах хэрэггүй малын махыг их догшруулж иддэггүй юм, ялангуяа өөрийн малын махыг амтлаж идвэл гомддог юм гэнэ лээ" гэнэ. Өөрийн малын махыг амталдаггүй гэж сонсч явсан ч догшируулах гэдгийг мэдэхгүй юм. Догшруулах гэж яадгийг асуувал малын мах бол хангайн дэлхийн өгөөж, монгол хүний амны хишиг түүнээ чамлаж байгаа юм шиг элдэв гашуун нясуун юмаар амталбал мах догширно гэдэг юм, сайхан номхруулж идэх ёстой юм, уг нь жаахан хомоол үнэртүүлчихвэл зүгээр, мал өөрөө иддэг байгалийнх нь давс сонгиноос өөр юм хэрэггүй гэх юм. Бас л сонин юм даа, хуучны л монгол ухаан байх нь дээ гэж бодож суув. "Одоо хүмүүс малтай маш буруу харьцаж тамлаж зовоож, махан дээгүүр нь алхаж гишгэж, мөнгө наймааны ов шунал шингээдэг тул худалдаанд байгаа ихэнхи мах их догширсон, идсэн хүндээ хал болдог байх" гэж ярив.
Гаргасан хониныхоо шийр толгойг хүртэл идэж шагайг нь хадгалдаг гэдгийг минь сонсоод манийг чинь сайшааж байх янзтай, шагайнд малынх нь зүс биеийнх нь хэлбэр хоёр нь явдаг юм мэдэх үү, сайн хараарай гэж бас нэг сонин юм ярив. Толгой шийр хуйхлах эм хүний ажил, өвчүү сүүл хуйхлах эр хүний ажил юм гэнэ, эм хүний гэдэг нь жэндэрийн асуудал огт биш, дамаа насанд хүрч байгаа охин хүүхдүүдээр галын аманд сөхрүүлж байгаад хайруулын төмрөөр толгой шийр хуйхлуулж байвал их сайн, хамар дээгүүр нь хөлс бурзайвал бүр сайн, том болж айлын гэргий болоод амаржиж хөнгөрөхдөө хэзээ ч сэв сэтээ авдаггүй, амархан тэнхэрдэг хүүхэн болдог арга ухаан юм гэнэ. Тэгж хярвас тавихаар галын бурхан бас баясдаг юм гэнэ.
Энэ ах муухан сурах бичгээс илүү юм хүнд өгөх шинжтэй. Дотуур байрнаас оргож, хил манаж, комбайн барьж, тээврийн тэрэг жолоодож, мал маллаж, аавын хаалга татаж, мод цагаалж, барилга барьж бас нурааж, өнчин гурван хүүхдээ өсгөж, найранд дуулж явсан ийм ах нарын амьдрал "ёстой хүний тууж" шиг соньхон. Манай тэнд байдаг нэг харамч эр эм хоёрын аж ахуйд баахан зарагдаж байгаад гарсан, одоо бас дуудаад байна миний хэрэг гарч дээ гэв. Тэр эр эм хоёр бээр энд тэндхийн зовсон зүдэрсэн, өнчин оорцог, балгах дуртай зэрэг хүмүүсийг архи тамхихан, хоногийн хоол хомисын хувцас зэрэгхэнээр хуурч зарцалж, хөдөлмөрийг нь шулж байдгийг манай тэндэхийн хүмүүс бараглан мэдэх юм, тэднийд махийтал ажилласан ч цалин гэж юм өгөх янзгүй жижиг сажиг юмандаа суутгаад өнгөрөх бололтой байна гэв.
Хонь янзалсан хөлсөө аваад нэг тамхилж аваад ярьсан нь " бушуу очиж өнөө муу хэн ахыг баярлуулахгүй бол дотор нь муу үхэх гээд явж байсан, амьдрал хэцүү ч юм даа, тэр сайн инжэнэр миний дарга байсан хүн надаас архи горьдож явдаг болчих гэж" хэмээн ярихад нь гэнэт ухаан орж миний өгсөн дэвсгэрт бүтэн шил архинд яагаад ч хүрэхгүйг санаж хэдэн төгрөг нэмж сарвайвал архины хэмжээ нэмэгдэхтэй зэрэгцэн хүртэх хүний тоо арифметик прогрессоор өсөх шиг болоод " өнөө муу хэддээ" гэсээр өндөлзөв. Идэш уушны үеэр хэрэг гарвал ахдаа хэлээрэй, хоёр хүн авчраад шажигнуулж өгнө өө гэхээр нь " таныг яаж олох билээ" гэтэл " өнөө хэн дуудаад л байна, болохгүй бол тийшээ нь явж хэд хоног ажиллаж өгөхөөс, трактор янзлуулах юм ярьсан" гэв.
"Чи ахыгаа танихгүй байж магадгүй, ах нь бол чамайг харвал танина аа" гэсээр явж өгөв. Өнөө хэн нь мэдээж архи хоол хуучин хувцсаар хуурч юмаа хийлгээд дахиад хэрэг болох хүртлээ мартна.
Би бол харин ахыг хаана ч харсан танина.
Эх сурвалж: Eenee Eenee
Завхан аймгийн БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭРГЭЛТ.
✅ Усан сан, нуур, цөөрөм байгуулна
✅ “Арц” хөтөлбөр хэрэгжүүлнэ
БАЙГАЛИЙГ БҮТЭЭНЭ
МУУ ЭЦЭГ, ЭХИЙН 14 ШИНЖ
“Үр хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөхийн тулд хичээдэг учраас би муу ээж биш” гэж та боддог байж болох юм. Архи, тамхи хэрэглэдэг, хэрэлдэж зодолддог, хүүхдэдээ гар хүрдэг хүмүүс л муу аав ээж гэж ойлгодог хүн олон.Тэгвэл муу ээж, аав байх үүнээс олон шалтгаан байдгийг залхууралгүй уншихыг хүсье. Муу эцэг эх хүүхдэдээ удаан хугацааны турш сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд ихэвчлэн хохирол нь нөхөж баршгүй.
1. Хүүхэд нь үнэнээ хэлж байхад зэмлэдэг
Буруу зүйл хийчихээд түүнийгээ хүлээн зөвшөөрч байхад алдаан дээр нь илүү ач холбогдол өгч загнах нь буруу. Та түүний үнэнч байсныг нь, эр зоригийг нь мартах ёсгүй.
2. Бусдын нүдэн дээр зэмлэдэг
Ичгүүрийн мэдрэмж авч, энэ нь хүүхдийг маш их эмзэглүүлдэг.
3. Хэтэрхий их зэмлэдэг, бага урам зориг өгдөг
4. Бусад хүүхэдтэй харьцуулдаг
5. Ололт, амжилтаар нь бахархдаггүй, хайнгадуухан ханддаг
6. Түүний хийсэн бүх үйлдлийг үргэлж сөрөг талаас нь харж шүүмжилдэг
7. Хүүхдэд сонголт хийх боломж олгодоггүй
Өмсөх хувцаснаас эхлээд явах дугуйлан, эзэмших мэргэжлийг нь хүртэл дур мэдэн шийддэг. Энэ нь хүүхдийг өөр зүйлд илүү тэмүүлэх, ярилцалгүй шийддэг болоход хүргэнэ.
8. Хатуу сахилга бат
Хэт хатуу сахилга бат мөрдүүлснээр хүүхэд өөрийнхөө ертөнцийг судлах боломж олдоггүй бөгөөд айдас түгшүүртэй тэрслүү нэгэн болдог.
9. Их зан суутал нь хошуу дэвсдэг
Та хүүхдээ онцгой гэж боддог байж болох ч тэр дэлхий дээрх бусад хүүхдийн л нэгэн адил. Түүнийг хэтэрхий дураар нь байлгаж, эрх мэдэл өгөх нь нийгмээс тусгаарлагдахад хүргэдэг муу зан авиртай болгож мэднэ.Мөн юугаар ч дутаахгүй өсгөх нь бүх зүйлийг энгийн мэтээр хүлээж авдаг болгох бөгөөд аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгодоггүй.
10. Жижиг зүйлийг ч өмнүүр нь орж хийдэг, хэт их хамгаалдаг
Ийм байдал нь тэдэнд тус биш ус л болно. Үүний үр дүнд өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг.
11. Богино, ярдаг хариулт өгдөг
Ам мурийх ямар нэгэн асуудал гарахад та өөрийнхөөрөө л зүтгэж, сонсохыг ч хүсдэггүй. Уг нь хүүхдэд байж болох хамгийн ухаалаг хариултыг тайвнаар өгөх хэрэгтэй.
12. Буруу үлгэр дуурайл үзүүлдэг
Хүүхдүүд сайн, муу бүх зуршлыг эцэг эхээсээ сурдаг. Хүүхэд тань зохисгүй зүйл хийсэн бол танаас сурсан байж магадгүйг ойлгож, өөртөө дүгнэлт хий.
13. Хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгох хүчин чармайлт гаргадаггүй
Та тэдэнд зааж сургах цаг их зарцуулдаг байж болох ч заримдаа бяцхан үрсийнхээ үзэл бодол, мэдрэмжийг үл тоон цааргалдаг байж мэднэ. Мөн “Асуулт бүү асуу, том хүн үг хэлж байхад зүгээр л хэлснээр хий” гэх зэрэг хандлага бүү гаргаарай. Таны зааврын цаадахь зорилгыг тэд өөрсдөө ухамсарлаад ойлгоно гэдэг юу л бол. Цаашдаа өөрсдийнхөө ойлгохгүй зүйлийг эсэргүүцэх хандлагатай болдог.
14. Хошуу нэмдэг ч хуруу нэмдэггүй.
Та хүүхдэдээ аливааг хийх зөв арга замыг харуулахаас гадна эхний хэдэн алхмыг хамт хийх хэрэгтэй. Үг хэлэхээс илүү үйл хөдлөлөөрөө харуулах нь чухал.
Ажлаар шалтаглаж хэрэгтэй үед нь дэмждэггүй.
МУУ ЭЦЭГ, ЭХ ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
1. Бусдыг өрөвдөх сэтгэлгүй болох
2. Түрэмгий болох
3. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах
4. Удаан хугацааны нөхөрлөл бий болгож чаддаггүй
5. Сэтгэлийн хямрал
6. Сэтгэл зүйн эмгэг
7. Хүчирхийллийг энгийн зүйл мэт ойлгох (Бие махбодийн шийтгэл оногдуулах нь бусдыг ганц цохиод авахад гэмгүй гэдэг ойлголт суулгадаг)
Хүүтэй ээжүүдийн групп
Улсын аварга С.Мөнхбат: Би аймгийн заан болчихсон байсан үе, том хүүхэд минь мэндэлчихсэн гэр хороололд 4 ханатай гэрт миний амжилт гавихгүй. Нэг орой эхнэртээ "Бөхөө болилоо. Солонгос явж ажил хийлээ. Төрөл садангийн ах нар хүрээд ир." л гэсэн гэв.
Эхнэр хэсэг чимээгүй байснаа "Чи яах гэж тэгээд энэ замыг сонгосон юм. Замаас нь буцах гэж үү?" гэж хэлсэн үг нь буцалтгүй зүтгэх хүч минь болж энэ хүний арга ухаанаар үндэснийхээ спортын аварга болсон доо.
copy
Алкохолыг алингаа алдталаа уудаг үе ард хоцорсон. Агсам, согтуу тавих бол бүр нүдний булай болсон. Битгий тийм төвөгтэй бай.
#зөвхандлага
#Цагаан #өвгөн нь насны шидийг бүтээсэн, урт цагаан сахалтай, эрх барьж, матар толгойт таяг тулсан, буга унаж, тогоруу дагуулсан өвгөний аршийн дүрээр залардаг. Нас, буян, эд хөрөнгө, үр хүүхэд дөрвийг голлон даасан #бурхан юм.
Цагаан өвгөнийг урин дуудаж, тахил өргөн баясгаснаар эд малын гарз, аливаа зэтгэр гайг тонилгон амь насыг уртасгана. Идээ ундаа, эд малыг арвижуулж, буян хишгийг дэлгэрүүлэн санасан хэргийг бүтээхэд ихэд тустай. Цагаан идээ, сүү тараг, өрөм, ааруул тэргүүтнийг өргөн арц хүж уугиулан, цагаан өвгөний санг уншина.
Ум амар сайн болтугай
Арван зүгийн бурхад дор мөргөмү.
Адистэдийг соёрх.
Агуу их жимст түү
Уулны тэндээс
Арш Цагаан өвгөн
Аяа энд ирэгтүн.
Хорин дөрвөн орд ба
Хот айл дор аваачин
Хутаг энэ орон дор
Хурдан хурдан ирэгтүн.
Сүмбэр агула дөрвөн тив
Сүн далай орон ба
Сүм хийд дор аваачин
Сүр сүр үтэр ирэгтүн.
Зээ. Цэцэг, хүж, зул ба
Цэвэр сүрчил идээ
Цэнгэлээр тахиму
Таны сэтгэл ханатугай.

Зориг сархад сацаад
Зоог бэлэг өргөмү.
Зохилдохын хамаг сайн
Зулыг бидэнд соёрх.
Арц , зандан, гүгэл бээр
Ариулан тахимой.
Аль тусын шим эм адистидыг соёрх,
Зээ Богд Цагаан өвгөн
Бушуу бугыг хөлөглөн
Бохир таяг, шим эм
Боть дэвтэр барьсан
Буруутныг тэмдэглэн
Буянтныг тэтгэж
Бурхан багшийн емнө
Бошго зарлиг олгосон.
Тангарагт эцэг
Тан дор магтан мөргөмү.
Таалсан хэргийг
Тансаг сайтар бүтээ,
Зээ журам ёс тогтоо.
Жаргал буяныг олгуул.
Зэтгэр гайг сөнүүл.
Заяа буяныг мандуул.
Амь насыг уртасга.
Адуу малыг арвитга.
Ад бугийг эцэслэ,
Ам хэлийг устга.
Хорт дайсан, хулгай
Худал, ховыг сөнүүл.
Хахир зудыг арилга.
Хутаг хишгийг ирүүл.
Үнэн гурван эрдэнэ,
Үхэл үгүй шидтэн
Өлзий хутаг ивээж
Өнө удаан орштугай.
🐎Морины шилдэг 10 ишлэл
1. #Морь унасан хүн бие бялдрын хувьд ч оюун санааны хувьд явган хүнээс том байдаг.
2. Морь уушигаараа давхиж, сэтгэлээрээ тэсч, зангаараа түрүүлдэг.
3. Морь шиг тийм сайхан амьд зүйл байдаггүй юм шиг сэтгэгдэл надад одоо ч төрдөг.
4. Одой морь бол хүүхэд насны мөрөөдөл юм. Морь бол насанд хүрэгчдийн эрдэнэ юм.
5. Дэлхий дээр олон сайхан газрууд байдаг ч миний хамгийн дуртай газар бол морины минь нуруун дээр байдаг.
6. Морь шиг асар том, хүчирхэг, ухаантай амьтан ямар хачирхалтай байдгийг бид бараг мартжээ.
өөр, илүү сул дорой амьтныг нуруун дээр нь унахыг зөвшөөрөх ёстой.
7. Тэдний нүдэнд хүмүүсийг тэнгэрт чиглүүлэх мэргэн ухаан, эр зоригийн одууд гэрэлтдэг.
8. Хүн төрөлхтний түүх морины нуруун дээр явагддаг.
9. Ямар ч философич биднийг нохой, морь шиг нарийн ойлгодоггүй.
10. Хүн машинд суугаад хүний хийсэн зүйлийг харж болно. Бурхан юу бүтээсэнийг харахын тулд морь унах ёстой .
Хааяа нэг салхинд гарахаар ЯГ ингэдэг тэ???🤪🤪🤪🤪
З.Энхболдод оноосон 40 сая төгрөгийн торгуулийн ялыг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО З.Энхболдод оноосон 40 сая төгрөгийн торгуулийн ялыг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО
Санхүүгийн боловсрол ба өргүй амьдрах ухаан Санхүүгийн боловсрол ба өргүй амьдрах ухаан
#Хэрэм бол дэлхийд хамгийн их мод тарьсан ойжуулагч 🌲 амьтан.
Идэх самараа 🌰 хаа сайгүй нуучхаад дараа нь 70%-г нь бараг олдоггүй. Олоогүй булагдсан самар дахин шинэ мод ургах үндэс болдог байна. Ингэж хэрэм жил бүр мянга мянган моддыг тарьдаг ажээ.
Хэрэм шиг ойжуулагч байцгаая 🐿
#Монгол бүсгүйчүүдэд анхааруулж хэлмээр цөөн хэдэн үг байна.
- Би жирэмсэн болчихсон.
- Миний юм ирчихсэн гэж ярих.
- Ариун цэврийн хэрэглэлээ хамаагүй хаях.
- Манай хүүхдүүд тийм ч сайхан амьдарч яваа.
- Манай нөхөр ийм тийм.
- Манай амьдрал, миний амьдрал энээ тэрээ гэж их ярьдаггүй. Хэвлийд олдсон хүүхэд айж цочдог гадны гэм суудаг гэж үзээд гэдэс томортол хүмүүсээс нуудаг байв. Биеийн юм ирснээ хажуу хавирганы хүмүүст, дамаа эрчүүлд зарладаггүй. Эр нөхөртөө ч хэлэх шаардлагагүй. Хүний ой гутах, дургүй хүрч мэдэх, өөрийг чинь гоо сайхнаар харж хүндэлж байсан сэтгэл хувирч мэдэх тул биеийн юм ирснээ нуудаг. Хэлэх байтугай өнгөтэй юм аа хэнд ч үзүүлэхгүй, нар салхинаас хүртэл нуух гэж далдын далд булж дарж хаядаг. Түүнээ хүнд харуулбал сав суулганы элдэв өвчин ирдэг гэж үзжээ. Нуух хаах юмс энэ мэтчилэн бишгүй.
Миний үр хүүхдүүдийн амьдрал ийм ч сайхан тийм ч амжилттай яваа гэж олонд хэлэх гэж хичээх, зураг хөргөө үзүүлэх бусдад бардсан мэт гайхуулах нь атаа хорсол хөдөлгөх муу. Хүүхдүүдийн тань амьдралд хүний хар хорын сэтгэл шингэдэг гэмтэй. Нөхрөө магтах муулах нь гэр орныхоо эрчис хүчээ султгах нэн осолтой тул энэ тухайг ямар ч хүнд яаран бүү ярь!
- Эр нөхрийнхөө урдуур орж эрчүүдтэй яриа дэлгэх гэх.
- Эх адагггүй цуурах.
- Нөхрийнхөө хажууд эрэгтэй хүнд илэрхий налах. Өнөөгийн хэллэгээр бол хандрах.
- Олонтой газар тас тас хөхөрч аальгүйтэх.
- Хүүхдээ хөхүүлэхээс бусад үед дэлэн хөхөө ил гаргахыг цээрлэх хэрэгтэй.
Эр нөхрөө хүндлэх хамгийн наад захын үйлдэл бол бусдын хажууд хэрхэх вэ гэдгээ ямагт санах. Нөхрөө юм хэлүүлдэггүй, хэлгүй дүлий хүнтэй амьдарч байгаа юм шиг аашилдаг эхнэрүүд мэр сэрхэн бий. Эх адаггүй цуурах нь өөрийгөө хямд харагдуулдаг. Нөхрийнхөө хажууд өөр эрчүүдэд илэрхий налах гэсэн мэт аашлах нь хэрхэвч байж боломгүй зүйл. Ямар ч сайхан эр хүн таны хайрыг татаж болох л доо. Түүнээ нууж чаддаг байх учиртай. Эр нөхөр чинь таныг яг толинд харж байгаа юм шиг ажиглаж байгаа гэж мэдээрэй!
Олонтой газар хий хөхөрч аальгүйтэхийг байг гэсэнгүй. Эмэгтэй хүний сэтгэл аль хөдлөхийг тэр гэхэв. Гэвч өөрийгөө тольдож явагтун. Эрчүүдэд амар хялбар мэт сэдэл төрүүлдэг учраас " Аальгүйгээс хамаргүй дээр" гэдэг үг гарчээ. Аальгүйтэж байж тэмбүүрчих вий! Гэсэн сануулга шиг ойлгогддог. Нялх нялзрай хүүхэдтэй хөхүүл эхчүүд л биш бол хөх дэлэнгээ нуудаг. Хөх дэлэнд чинь эмэгтэй хүний хамаг эрчис энерги шингээтэй тул түүнээ нуухгүй ил гаргаад байвал таны эрчим сульдаж бие эд эрхтэн хямардаг төдийгүй үр хүүхдүүдийн тань цог золбоо сүр сүлд доройтдог юм аа гэж хөгшчүүл охид хүүхнүүддээ хэлж захидаг байв. Хүүхэд гардаггүй, гарсан ч тогтож өгдөггүй айл байжээ. Тэгсэн мэргэн хүн үзээд,
- Хөх дэлэнгээ ариул! Хөхөнд чинь бузар шингэчхэж гэж. Тэгэээд галынхаа өмнө хөхөө гаргаж сөхөрч суугаад өглөө үдэш олонтаа хурайлж халуу оргитол ариулсан санж. Тэгээд хүүхэд олдож тогтоод өнөр өтгөн айл болсон түүхийг сонсож байв. Ер эхнэр хүн гэлтгүй хөх нь ургасан охид ч гэлээ хөх дэлэнгээ хааж явах ёстой.
- Эрэгтэй хүний дээд талд гарч суух.
- Гэрийн эзнээ үл ойшоож яриа хөөрөөг нь таслах. Сургаал номлолыг үл тоох.
- Уул овоон дээр хамаа намаагүй гарах.
Эрэгтэй хүний дээд талд суух байтугай түрүүлж дуугарахыг цээрлэнэ гэж дээр өгүүлсэн. Эр эм хоёр хүний тус тусын орон зай гэж бий. Энэ нь эмэгтэй хүнийг дорд үзсэн явдал огт үгүй шүү та минь! Гэрийн эзнээ хэдий хэр хүндэлж хайрлана, төдий чинээ амьдардаг. Гэрийн эзнээ хайрлах гэдэг нь эрчүүдийн давуу эрхийг өгдөөсөн санаа огтоос биш ээ. Толгойлж тэргүүлэх нэгнээ хайрлах хүндлэх бол хүнд байтугай амьтанд ч бий. Хаа газрын уул овоо эр савдагтай тул эмэгтэй хүнийг авчих гээд болдоггүй гэдэг. Эмэгтэй хүн уул овоонд яаран гарах бүү хэл айлын хойморт гарахыг ч тэвчдэг. Айл гэрийн хойморт өөр эмэгтэй хүн бүү хэл эрэгтэй хүн гарахдаа эзнээс нь зөвшөөрөл авдаг заншилтай.
- Гол усны эхээр гарах.
- Үс гэзгээ сүлжиж боолгүй задгайлах.
- Тамхи татаж, архи уух.
- Шөнө оройн цагаар гадуур явахыг тэвчих.
- Хааш хэргийн эрэгтэй хүнтэй авсаархан танилцаж яриа дэлгэх.
- Хөшүүн хүйтэн авир гаргаж бусдад хатуурхах. Гол усны эхэнд цэвэршээгүй эхнэртэй айл буухыг цээрлэхдээ данан настай айлыг буулгадаг эртний заншилтай. Ус руу ариун цэврийн арчигдас элдэв долоон юм орохыг болгоомжлохын дээр жаахан хүүхдүүдтэй айлын учир мэдэхгүй жаалууд мөн ус руу бохир оруулж болзошгүйг болгоомжилсон явдал мөн. Эмэгтэй хүн үс гэзгээ ямагт сүлжиж боох учиртай. Үс задгайлбал сэтгэл задгайрч тогтворгүйтдэг. Үс задгайлбал эрчис энерги алддаг. Бас бичил биет болоод үл үзэгдэх ямарваа амьтад айдаг. Тэдгээр амьтдыг аврах гэж хар сүнстэй үлэмж хүчтэй сүнс задгай үстэй эмэгтэйг хорлож орхидог гэмтэй. Эмэгтэй хүн үс гэзэг салтаа саамаа хямгадаж явбал удам судар бүрэн бүтэн төр төвшин оршдог гэж үзээд их эртнээс эцэг эхчүүд охин үрдээ ямагт сургаж хэлдэг байсныг манай ахмадууд юу эс андах вэ. Үс сайхан бол зүс сайхан. Зүс сайхан бол зүг чиг сайхан гэдэг сэн.
Тамхи архинаас бол эмэгтэй хүмүүс шууд татгалзах хэрэгтэй. Эмэгтэй хүнд зохидоггүй зүйлс юм. Эмэгтэй хүн архи тамхитай хутгалдвал тэгээд албин тийрэн болдог осолтой. Эмэгтэй хүнийг харсан даасан тэнгэр заяа нь архи тамхитай эмэгтэйг шууд хаяж оддог гэж хууччуул сургадаг байв. Архи уувал зөвхөн уруул хүргэж амсах төдий. Тэгэхдээ нөхрийн хамт гэж байгаа. Нөхрийн нь эрчис тэнгэр ханийг нь хамт даадаг юмсанж. Нөхрөөсөө хол яваа бол хамгаалалтгүй болчихдог учраас ухаан санаа самуурч бусдад ховсдуулах аюултай. Нөхөргүй эмэгтэй хүнийг бол ах, эрэгтэй дүү, хөвүүн хүүгийн нь эрчис тэнгэр нь харж дааж авардаг тул яалтгүй ууж идэж найрлаж цэнгэж таарвал тэднээ дуудаж хүргүүлэх, тэднээ баярлуулж сэтгэлийг нь өргөвөл гэмтэх нь бага. Юу хэлэх гээд байна вэ гэвэл архи тамхинд эмэгтэй хүний эрчис амархан сулардаг.
Эмэгтэй хүн шөнийн цагаар явбал хатираатай морь унаж явдаг. Охин үрээ хүний хүн болгож хүнтэй суухад бүрэн хэрэглэлтэй хатирч морь өмч инжинд өгдөг ёс нь цаанаа нарийн учиртай. Айлын бэр болж буй залуу хүүхэнд биетэй биегүй машид олон сүнс хар эрчис атаархаж булаалдаж хорсож байдаг тул дөнгөж хадамд гарсан эмэгтэйг элдэв хар хорын ад шид дагадаг. Монголчууд шөнө оройн цагаар галын дөл мэт яралзтал задгай хатирдаг хатираатай моьь унадаг. Муу муухай эрчисийн даруулга нь галын дөл, мөн хатирч хүлэг.
Хааш хэргийн хүнтэй элдэв яриа хөөрөө дэлгэж саатах нь тийм ч сайн үр дагавар авчрах нь үгүй. Эрчүүд бол сайхан ааштай нээлттэй эмэгтэйг өөрт талтай байна гэж андуурах нь олонтаа. Тэгээд зарим хүүхэмсэг эрчүүд бол эмэгтэй хүний богино ухааныг бусниулж орхидог. Нэг их сайн сайхан хүний дүрээр итгэл аваад бугуйг нь бариад булчинг нь атгаад авдаг. Нэг мэдэхүл тэр эрийн санаснаар болчих явдал бишгүй. Иймд хэр барагтаа хүнд авсаарсан нүүр өгөлтгүй гэж хэлэх гээд байна.
- Орсон гарсны гарын алга дээш харуулахгүй хоосон гаргах.
- Хол газар явахаар бол хамт яваа хүмүүсийг илэрхий удирдах гэж толгойрхох.
- Эрэгтэй хүмүүүсээс урьтаж айлын идээ будаанд гар хүрэх.
- Олон эмэгтэйчүүд бусдын үг сонсохгүй ам амандаа шуугих.
Монголчууд "Эрийн нэрээр бууж эхнэрийн нэрээр мордлоо" гэдэг үгтэй. Айлчин гийчин, эрэл хайгуулын таних танихгүй хэнд ч гэлээ хүн ёсоор хандаж цай идээгээр дайлахын сацуу болж өгвөл гарын алгыг нь дээш харуулах ёстой. Нэг хоёрын зэрэг голио чихэр, боорцог ааруул ч болсон өгөөд явуулдаг. Дамаа настай хүн, хүүхэд, хөхүүл ээж зэргийг заавал гар цайлгах ёстой.
Хол газар яваа бол эмэгтэй хүн эрчүүдээс түрүүлж яаран шийд гаргах, бусдыг илэрхий удирдах гэж толгойрхох нэн осолтой. Аяны улсууд заавал нэгнийхээ амыг харсхийдэг. Тэр нь болж өгвөл тулхтайхан эрэгтэй хүн байвал сайн. Тийм хүн байсаар атал урдуур нь дайрч шийд гаргах гээд болдоггүй тавьтаргүй хүүхнүүд бий. Яах вэ, үнэнхүү чигч шугамтай амьдрал мэддэг эмэгтэйчүүд алийг тэр гэхэв. Муухан эрчүүдээс илүү зангарагатай бүсгүйчүүд бол байдаг аа байдаг. Тийм хүний үгэнд бол оролгүй яах вэ. Олон охид хүүхнүүдтэй айлд ороход хүүхнүүд ам амандаа шуугилдаад эх захгүй аашилж байх зохимжгүй харагддаг. Дээрээ ах захгүй даруулгагүйн шинж. Эрчүүд дэргэд нь байсаар байтал идээ будаанд түрүүлж гар хүрэх, үг яриа дэлгэх нь тавьтаргүй, өлөн ховдог хомхойн шинж.
- Гэр орондоо болон ер хаа газар чанга хашхирч чарлах.
- Нүмгэн сэлдэн, нүцгэн шалдан явахыг цээрлэх.
- Аливаа амьд амьтныг алж идэх сэн. Энээ тэрээ гэх.
- Бусдад хор хар санах гэхчлэн тэвчиж цээрлэж болох үй түмэн зүйлс бий.
Эмэгтэй хүн хахир чанга дуугаар чарлаж хэрүүл хийх, эмэгтэй хүн гэдэг хүйсээрээ далайлгаж эздийлэх муухай. Тэрнийхээ оронд зөөлөн аядуугаар учирлах сайхан. Ер үдэш оройн цагаар эмэгтэй хүний бархирч уйлах, чарлахад чөтгөр шулмас шүгэлдэг гээд мэргэн буурлууд ихээхэн цээрлэж ирсэн билээ. Эрэгтэй эмэгтэй ер ямар ч хүн нөмгөн сэлдэн байхыг гашуудал зовлон үзсэний тэмдэг хэмээдэг. Нөмгөн сэлдэн яваад үгэнд ордоггүй эмэгтэй хүн эр нөхрийнхөө мууг үздэг гэх нь ч бий. Иймд заавал бүс бүслэх хэрэгтэй. Эхнэр хүн амьтны амь таслах гэж идэх хороох тухай ам ангайж үл болно. Машид нүгэл. Хэчнээн өлсөж байвч тэр малыг, энэ гөрөөс тарвагыг алаад аль гэж хэлдэггүй. Хоолтой залгах сан, өл залгах минь гэх зэргээр илэрхийлдэг. Эмэгтэй хүн төрж амаржиж үр хүүхдээ хөхүүлдэг эх амьтан. Тэр тусмаа оюун ухаант хүн төрөлхтний эх учраас бодол санаагаа машид цэгцтэй ариухан байлгах ёстой. Эмэгтэй хүний сэтгэл хар бараан өнгөнд хувилбал эргэн тойрны ямарваа амьтдын сүр сүлд доройтож цаг бусын өвчин зовлон үхэл хагацал салдаггүй гэж зэгсэн цээрлэж цэрвэдэг билээ. Иймд бүсгүйчүүд эмэгтэйчүүд минь нийхэмдээ өндөр үүрэг хариуцлага үүрэхээр эмэгтэй хүн болсон юм шүү дээ!
Дээрх өгүүлэмжийг уншаад яагаад тэр вэ? Яагаад болдоггүй юм бол? Эмэгтэйчүүдийн эрх зөрчлөө. Бид нар ер нь яахаараа ийм хавчигдмал байх ёстой гэж? Битгий дэмийр гэцгээн эсэргүүцэх хүмүүс байж магадгүй ээ, магадгүй. Ойлгохгүй бүхнээ шууд эсэргүүцэх нь хүмүүний эрх зүй мөн чанар яавч биш ээ. Тэрнийхээ оронд дээр өгүүлсэн зүйлсийн утга агуулга, шалтаг шалтгааныг нь лавлаж асуувал хариулахад бэлэн байна. Эмэгтэйчүүдийн анхаарч сахиж явах зүйлсээс ангид эрчүүдийн сахих зүйлс мөн өч төчнөөн бий. Тэдгээрийг дараа нийтлэх болно. Яагаад эмэгтэйчүүдийн талаар эхлээд онцлов гэвэл өнөө цагийн охид бүсгүйчүүд, авгай хүүхнүүд маань гадаад улс үндэстнээс аль болохгүйг нь дуурайгаад ёс журмаа арай хэтэрхий зөрчиж байна. Тэр нь хүүхэд залууст зэгсэн муу муухайгаар үлгэрлээд улс үндэстэн нийхэм маань буруу эргэчихлээ. Хүүхдүүд ихэвчлэн ээжийгээ дуурайдаг. Ээж хүн бол машид том толь болохоор уламжлалт ёс журмыг зах зухаас нь цухалзуулав. Яривал машид ихийг өгүүлэхээр байвч ингэсгээд өндөрлөе. Бүх зүйлс утга учиртай, шалтаг шалтгаантай. Ертөнц дээр утгагүй юм гэж нэгээхэн ч үгүй. Эрхэм хүндэт үзэсгэлэнт сайхан бүсгүйчүүд ээжүүд минь эзэн биеэ хичээгтүн. Эд эсээ, эрчис энергиэ сэргээгтүн. Монголын ирээдүй таны алтан хэвлийд оршиж буйг та нөхөд яахан андаа аж....
Хумбагарын Батмэнд. 2024. 09. 29.
Алдарт анчин Ц.Янжив."Хяргас оршихуй-90" номоос. Улсын тэргүүний анчин Цагаанмөрийн Янжив чоно авлах тэл дээр нарийн мэргэшсэн хүн. Чонын амьдралын хэв маягийг мөр, улилтаас нь харж шинждэг, судалдаг нэгэн. Чонын сүргийн байдал буюу гүйгүүл чоно, байран чоно зэргийг андахгүй мэддэгээс чоныг ульж дуудаж, отож агнах тал дээр гарамгүй мэргэшсэн хүн байв. Энэ чадвараараа сумынхаа нийт нутаг дэвсгэрийн чоныг цөөлөхөд асар их үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан манай нутгийн нэрт анчин хүн.
- Ц.Янжив, У.Цэдэв, Орших, Ц.Гантогтох нарын анчид ан авлахаар Жаргал гэдэг айлд хоноод өглөө эрт Халзан хамарын хир дээр гарч морио тушаад Янжив анчин улихад бүх морьд үргэж уяагаа таслаад анчид явган хоцорсон гэдэг. Янжив анчин тийм л гайхамшигтай чадварлаг ульдаг байж. Өөрөөр хэлбэл чоныг "удирддаг" байжээ гэнэ.
copy
#Иргэн: Тарваганы өөх тос мах их идвэл олон жилийн дараа хүний тархинд нөлөөлдөг болохыг олж тогтоожээ. Тэдэнд амиа хичээсэн, бусдын төлөө санаа зовдоггүй, бүдүүлэг, шуналтай, ашигч, хүчтэй нэгэнд зусарч бялдууч , залхуу, заваан байх шинж чанар илэрдэг гэсэн байна.😭🤣😂😊
Маргааш өдөр Архангайн нутаг, Хэнтийн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.
Өнөөдөр буюу ням гарагт зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, маргааш төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар их хэмжээний бороо, нойтон цас, цас орно.
Эдгээр нутгаар хүйтэрч, салхи шуургатай байх тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх аюултайг холын замд гарч буй жолооч нарт онцгойлон анхааруулж байна.
#Архи уугаад тасарсан байгаа хүнд хагалгаа хийхэд мэдэхгүй, наркозгүйгээр хагалгаа хийж болно гэсэн үг.
Үүнийг яагаад хэлж байна гэхээр, хүмүүс амьдралдаа нэг, хоёр юм уу, гурван удаа хагалгаа хийлгэчихээд би гурван удаа наркоз авсан учраас толгой муу болж, мартамхай, хүний нэр санахаа больчихож гэж ярьдаг шүү дээ. Гэтэл жилд хорь, гучин удаа шартдаг, хорддог, тасардаг гэхээр тэр хүн жилд гучин удаа хагалгаанд орсон юм шиг наркоз авч байна гэсэн үг.
Бакула Ренбучи: Отгонтэнгэр хайрхан миний буух газар биш, бурхадын суудалтай газар Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань” хайрхан хэмээн хүндэтгэдэг. Отгонтэнгэр уулыг онгоцоор нар зөв тойрч харахад жанчаа нөмрөөд заларч суугаа Очирваань бурхны дүр харагддаг ажээ. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуур нь найман бэлгэдлийг агуулдаг. Бакула Ренбучи нэгэн удаа Отгонтэнгэр хайрханыг нисдэг тэргээр тойрч хараад миний буух газар биш байна. Бурхадын суудалтай газар байна буц хэмээж байжээ.
Отгонтэнгэр хайрханы тухай домгийг хүргэе. Эрт урьд цагт Богд Дүнжингарав одоогийнхоосоо огт өөр уул байсан гэнэ. Мөсөн дуудлагт орой нь хөх тэнгэр баганадсан, цасан мөнгөн цээжнээс нь доохнуур үүл хоноглон уур савассан, түүнээс дооших биеийг ногоон ой хучсан үзэсгэлэнт уул байжээ. Чингэтэл хангай нутгийн баруун говь ус чийгээр дутагдаж ган гачигт нэрвэгджээ. Хүн амьтныг ган гачгаас аврах нэгэн их бяртай эр тэнд төржээ. Тэр хүдэр эр Богд Дүнжингаравыг зорин ирж тэхий дундуур нь оосорлож үүрээд бостол цээжин бие нь тасраад ирж. Тэгэхлээр нь: Дургүй бөгс нь эндээ үлдэг. Дуртай цээжийг нь аваад явья гээд үүрээд явжээ. Яван явсаар Хангай нуруун дээр аваачин тавьсан гэнэ. Тэгээд Богд Дүнжингарав уулын мөнх цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгон тэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж мөнх цэвдэг дэх уулын цас мөс хайлж ар өвөр хоёроос нь Богд, Завхан гол баруун говьруу урсаж ган гачигийг тайлсан гэдэг.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ.
Б.Янжиндулам
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the business
Website
Address
Ulaanbaatar
City Tower Business Center 2120
Ulaanbaatar, 976
Маркетингийн зөвлөх үйлчилгээ Сошиал маркетинг хөгжү?
Ulaanbaatar, 14060
Зар сурталчилгаа/ Сошиал маркетинг/ Видео продакшн/ Утас: 95117067