BDSec

BDSec

BDSec is a Brokerage/Investment Banking Firm based in Mongolia https://bdsec.mn/

We are a brokerage, underwriter, and investment advisory company with head office in Ulaanbaatar, the capital city of Mongolia.

26/04/2024

Хөрөнгийн зах зээлийн цаг үеийн асуудлын талаар

22/04/2024

“ХААН Банк" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2024 оны 04 сарын 05-ны өдрөөр тогтоосон.

Ногдол ашиг тараахтай холбоотойгоор 2024 оны 04 сарын 19-ний өдөр Монголбанкнаас зөвшөөрөл хүлээн авч, тус өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор буюу 2024 оны 04 сарын 25-ны дотор үнэт цаасны дансаар дамжуулан хуваарилах болно.

#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

15/04/2024

Чингис Хаан Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалагдах “БИД АССЕТ ТЗК” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг захиалга өгөх бол бидэнтэй холбогдоно уу.

#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

Холбоо барих утас: 7555-1919
E-mail хаяг: [email protected]
Веб хуудас: https://bdsec.mn

12/04/2024

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас тарааж буй ногдол ашгийн гүйлгээг E-Mongolia-р шалгах боломжтой боллоо.
ЭТТ 1072 хувьцааны ногдол ашгийн гүйлгээ хийгдсэн эсэх, ямар банкны, ямар данс руу, хэзээ хийгдсэн талаар дараах зааврын дагуу шалгаарай.

10/04/2024

МЭДЭГДЭЛ ГАРГАХ НЬ:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны цэвэр ашгаас тарааж буй ногдол ашгийн гүйлгээг ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД хийдгүйг нэн тэргүүнд анхаарна уу.

ҮЦК нь таны нээлгэсэн үнэт цаасны дансны банкны мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээн, Үнэт цаасны төвөөс таны банкны дансыг төрийн сангийн дансны мэдээллийн сантай тулган арилжааны банкуудаар дамжуулан гүйлгээг хийлгэж байна.

ЭТТ компанийн 2022 оны цэвэр ашгаас 2 сард тараасан 104,873 төгрөгийн ногдол ашгийг төр өөрт байсан мэдээллээр буюу насанд хүрсэн иргэн бол И-Баримтад бүртгүүлсэн дансаар, насанд хүрээгүй хүүхдийн хувьд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь тараасан билээ. И-Баримт, хүүхдийн мөнгө авдаггүй иргэдийн хувьд Үнэт цаасны компанид бүртгэлтэй дансаар нь дамжуулан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс гүйлгээг хийж ажиллаж байгаа.

2023 оны цэвэр ашгаас тарааж буй энэ удаагийн ногдол ашгийн 256,000 төгрөгийн гүйлгээг ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИД бүртгүүлсэн дансаар хийж эхэлсэн бөгөөд 2024.04.04 өдөр 3,195,000 иргэний ногдол ашгийн гүйлгээ, 2024.04.08-ны өдөр 55,000 иргэний гүйлгээг 2 багцад хуваан тус тус гүйлгээ хийсэн гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээллээд байна.

Энэ удаагийн гүйлгээг ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИД бүртгүүлсэн дансаар хийж байгаа тул өмнөх гүйлгээ хүлээн авсан банкны данснаас өөр, брокерийн компанид бүртгүүлсэн банкны дансаар нь орж байгаа тул та бүхэн эхлээд бусад банкны дансуудаа шалгана уу.

Мөн 2022 оны ногдол ашиг болох 104,873 төгрөгийн гүйлгээ ороогүй иргэдийн гүйлгээг 2024.04.29-ний өдрөөс үргэжлүүлэн хийнэ гэж Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэл аваад байна.

ЭТТ компанийн тарааж буй ногдол ашиг нь 1-2 удаагийн гүйлгээгээр тараагдаад дуусахгүй бөгөөд хэрэв авч амжаагүй, үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй бол хэдийд ч үнэт цаасны дансаа нээлгэн, банкны дансаа бүртгүүлээд авах боломжтой юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 3.2 сая хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд үнэт цаасны 50 хүрэхгүй компани ажиллаж байгаа тул ачаалал их байгааг ойлгон хүлээцтэй хандана уу.

Манай үнэт цаасны компанийн хувьд утасны дуудлага, сошиал хаягын чатуудаараа тасралтгүй хариу өгч ажиллаж байгаа бөгөөд төдий чинээ ачаалалтай байгааг ойлгоно гэж найдаж байна.

05/04/2024

#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ
dbx.bdsec.mn

Та дэлгэрэнгүй талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/

Photos from BDSec's post 04/04/2024
03/04/2024

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах гүйлгээ 2024 оны 04 сарын 04-ний өдрөөс эхлэн хийгдэх гэж байна.
Ногдол ашгийн эхний гүйлгээ үнэт цаасны компани дээрх бүртгэлтэй банкны дансны мэдээллийн дагуу хийгдэнэ.
Хэрэв үнэт цаасны дансгүй бол төрийн сангийн мэдээллийн дагуу гүйлгээ хийгдэнэ.
Насанд хүрээгүй иргэн буюу хүүхдийн ногдол ашиг хүүхдийн мөнгө авдаг данс, харин насанд хүрсэн иргэний ногдол ашиг e-barimt-д бүртгэлтэй банкны дансны мэдээллийн дагуу тус тус хийгдэнэ.

Хэрэв та төрийн санд бүртгэлтэй ямар нэгэн мэдээлэлгүй бол үнэт цаасны данс нээлгэн ногдол ашиг авах боломжтой. 1072 Хувьцаа эзэмшигчийн дансны мэдээлэл баталгаажаагүй тохиолдолд ногдол ашиг хуваарилах гүйлгээ хийгдэхгүйг анхаарна уу.

Үнэт цаасны данс нээлгэснээр та "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа эзэмшихээс гадна хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа, бонд, ХБҮЦ болон сангийн нэгж эрх гэх мэт төрөл бүрийн үнэт цаасыг худалдан авах, худалдах, арилжаалах боломжтой болно.

Та дэлгэрэнгүй талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/

#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ
dbx.bdsec.mn

02/04/2024

"БиДиСЕК ҮЦК" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал амжилттай болж өндөрлөлөө.

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ
dbx.bdsec.mn

28/03/2024

ГАЗРЫН ТОС ИМПОРТЛОГЧ “СИТИ ОЙЛ” ХХК-ИЙН БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН БОНДЫН ТРАНЧ 1,2-ЫН НИЙТ 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ
dbx.bdsec.mn

28/03/2024

"МӨНХИЙН ҮСЭГ БОНД"-ЫН 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ
dbx.bdsec.mn

18/03/2024

“ХААН Банк" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон бөгөөд уг өдөр нь 2024 оны 04 сарын 5-ны өдөр гэж мэдээллээ*.

Хэрэв та “ХААН Банк” ХК-ийн бүртгэлийн өдөр хувьцааг эзэмшиж ногдол ашиг авахыг хүсвэл
2024 оны 04 сарын 03**-ны өдрийн 13:00 цагаас өмнө арилжааны цагаар "БиДиСЕК ҮЦК" ХК болон бусад үнэт цаасны компанид хандан худалдан авах боломжтой.

Хувьцаа худалдан авахад тодорхой хугацаа шаардлагатай тул захиалга өгөх хугацааг тооцоолно уу.

Ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгох юм.

** Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
* Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны төлбөр тооцооны T+2 системийн дагуу

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ
dbx.bdsec.mn

18/03/2024

"БиДиСЕК ҮЦК" ХК нь 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр "Говь" ХК-ийн хувьцааны 33.00%-ийн арилжааг амжилттай зохион байгууллаа.

Photos from BDSec's post 08/03/2024

“БиДиСЕК ҮЦК” ХК мэргэжилтнүүдийн дунд 5 төрөлт тэмцээн 2024 онд зохиохоор төлөвлөж эхний ээлжинд “BDS Spring Cup-2024” тэмцээн эд дундаа өрнөж байна.
-Улирал бүр өөрийн гэсэн тусгай нэршилтэй явагдах бөгөөд гар бөмбөг , сагсан бөмбөг , дартс , шатар , ширээний теннис гэсэн 5 төрлөөр зохиогдох юм. Спорт төрөл бүрийн нийлбэр дүнг тодруулж ялсан багуудад багагүй хэмжээний мөнгөн урамшуулал олгох болно.
- “BDS Spring Cup - 2024” тэмцээний гар бөмбөг , дартс-ын спортуудын түүвэр зургуудыг оруулав.

20/02/2024

“БиДиСЕК ҮЦК" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 33.91 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тогтоолоо.

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

20/02/2024

“ХАС БАНК" ХК 2023 оны II хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хаалтын ханш болох 683.58 төгрөгөөр тооцсон нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж 3.70% байна. Ингэснээр “Хас банк” ХК 2023 онд нэгж хувьцаанд нийт 40 төгрөгийн ногдол ашиг тараасан ба жилийн ногдол ашгийн өгөөж 5.85% байгаа юм.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг Монгол банкны зөвшөөрлийг хүлээн авсан өдөр, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан өдрийн аль сүүлийн өдрөөс хойш 7 хоногоос хэтрүүлэхгүйгээр "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.
2024/02/20 байдлаарх:
Хаалтын ханш: 683.58₮
Зах зээлийн үнэлгээ: 719,604,666,000.0₮
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

20/02/2024

“ТӨРИЙН БАНК" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хаалтын ханш болох 518.27 төгрөгөөр тооцсон нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж нь 12.8% байна.
Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
2024/02/20 байдлаарх:
Хаалтын ханш: 518.27₮
Зах зээлийн үнэлгээ: 391,343,733,487.50₮
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

20/02/2024

“МАНДАЛ ДААТГАЛ” ХК 5.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЛАА. Компанийн даатгалын хураамжийн орлого 57.7%-иар өсч 109.9 тэрбум төгрөгт хүрсэн бол компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 41.5%-иар өсчээ. Компанийн нийт өр төлбөр 41.6%-иар өсч 63 тэрбум төгрөг болсон байна. 2023 онд “Мандал Даатгал” ХК-ийн нийт хөрөнгийн өгөөж (ROA) болон эздийн өмчийн өгөөж (ROE) харгалзан 6%, 16.8% байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.4%, 2.8%-иар өндөр үзүүлэлт юм. 2024/02/19 байдлаарх:
Хаалтын ханш: 59.51₮
Зах зээлийн үнэлгээ: 37,152,188,216₮
P/E: 6.39
P/B: 1.07
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/ #БИДИСЕК
ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

20/02/2024

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХК 7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЛАА. Компанийн борлуулалтын орлого 13.6%-иар өсч 34.3 тэрбум төгрөгт хүрсэн бол компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 66.7%-иар өсчээ. Компанийн нийт өр төлбөр 3.7 дахин нэмэгдэж 12.6 тэрбум төгрөг болсон байна. 2023 онд “Газар Шим Үйлдвэр” ХК-ийн нийт хөрөнгийн өгөөж (ROA) 13.6% байгаа нь өмнөх оныхоос 0.7%-иар бага бол эздийн өмчийн өгөөж (ROE) 18% байгаа нь өмнөх оныхоос 1.8%-иар өндөр үзүүлэлт юм. 2024/02/19 байдлаарх:
Хаалтын ханш: 50.19₮
Зах зээлийн үнэлгээ: 60,133,301,859₮
P/E: 8.58
P/B: 1.54
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/ #БИДИСЕК
ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

20/02/2024

“АПУ" ХК 2023 оны II хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 44 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн хаалтын ханш болох 1190 төгрөгөөр тооцсон нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж нь 3.70% байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гарах өдөр буюу бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг 2024 оны 12 сарын 31-ний дотор төлөхөөр шийдвэрлэсэн байна.
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

20/02/2024

“МОНЛОЖИСТИК ХОЛДИНГ” ХК 8.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЛАА. Компанийн борлуулалтын орлого 52.4%-иар өсч 213.5 тэрбум төгрөгт хүрсэн бол компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 10.3%-иар буурчээ. Компанийн нийт өр төлбөр 16.7%-иар буурч 14.2 тэрбум төгрөг болсон байна. 2023 онд “Монложистикс Холдинг” ХК-ийн нийт хөрөнгийн өгөөж (ROA) болон эздийн өмчийн өгөөж (ROE) харгалзан 15%, 19.9% байгаа нь өмнөх оны мөн үеэс 8.2%, 19.1%-иар буурсан үзүүлэлт юм. 2024/02/19 байдлаарх:
Хаалтын ханш: 185.5₮
Зах зээлийн үнэлгээ: 73,431,811,481₮
P/E: 8.49
P/B: 1.69
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/ #БИДИСЕК
ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

19/02/2024

“УЛААНБААТАР БҮК” ХК 400 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЛАА. Компанийн борлуулалтын орлого -48.5%-иар буурч 37.1 тэрбум төгрөг болсон бол хувьцааны ханшийн сүүлийн 5 жилийн дундаж өсөлтийн хувь(CAGR) -6%-ийн үзүүлэлттэй байна. Компанийн нийт өр төлбөр 17.8%-иар буурч 27.3 тэрбум төгрөг болсон байна. 2023 онд “Улаанбаатар БҮК” ХК 400 сая төгрөгний ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 78.9%-иар буурсан үзүүлэлт юм. 2024/02/19 байдлаарх:
Хаалтын ханш: 354.99₮
Зах зээлийн үнэлгээ: 46,698,047,025₮
P/E: 122.64
P/B: 0.88
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/ #БИДИСЕК
ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

19/02/2024

“CҮҮ” ХК 2023 ОНД 15.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ.
Компанийн нийт хөрөнгө өмнөх оноос 38%-иар өсөж 121.2 тэрбум төгрөгт, нийт өр төлбөр өмнөх оноос 41.3%-иар өсөж 71.2 тэрбум төгрөгт, борлуулалтын орлого 36%-иар өсөж 147.8 тэрбум төгрөгт тус тус хүрчээ. Бараа материал нь 5%-иар өсөж 22.7 тэрбумд хүрсэн бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг 30%-иар өсч 102.5 тэрбум төгрөг болжээ.
2024/02/19 байдлаарх:
Хаалтын ханш: 396.92₮
Зах зээлийн үнэлгээ: 136,168,134,904.9₮
P/E: 8.70
P/B: 2.73
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

19/02/2024

“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ЦЭВЭР АШИГ 11.4 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ.
Компанийн борлуулалтын орлого 36.5%-иар өсч 62.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны ханшийн сүүлийн 5 жилийн дундаж өсөлтийн хувь(CAGR) 9% байгаа бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг 29.5%-иар өсч 41.7 тэрбум төгрөг болжээ. Компанийн нийт өр төлбөр 60%-иар буурч 9.3 тэрбум төгрөг болсон байна. 2023 онд “Түмэн шувуут” ХК нь өмнөх оны мөн үеэс 58.3%-иар их буюу 11.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
2024/02/19 байдлаарх:
Хаалтын ханш: 337.64₮
Зах зээлийн үнэлгээ: 67,528,000,000₮
P/E: 5.92
P/B: 1.46
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

19/02/2024

“ТАВАН ТОЛГОЙ” ХК 375.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ.
Компанийн нийт хөрөнгө өмнөх оноос 88%-иар өсөж 861.4 тэрбум төгрөгт, нийт өр төлбөр өмнөх оноос 227%-иар өсөж 452.4 тэрбум төгрөгт, борлуулалтын орлого 43%-иар өсөж 1 их наяд 96.2 тэрбум төгрөгт тус тус хүрчээ. Түүхий эд, бараа материал 576%-иар өсөж 35.9 тэрбумд хүрсэн бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг 39%-иар буурч 216.5 тэрбум төгрөг болжээ.
2024/02/19 байдлаарх:
Хаалтын ханш: 24,360₮
Зах зээлийн үнэлгээ: 1,282,924,272,000₮
P/E: 3.41
P/B: 3.14
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

19/02/2024

“ГОВЬ” ХК-ИЙН ЦЭВЭР АЛДАГДАЛ 1.8 ДАХИН БУУРЧЭЭ.
Компанийн борлуулалтын орлого 32.2%-иар өсөж 255.6 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд сүүлийн 5 жилийн дундаж өсөлтийн хувь(CAGR) 4% байгаа бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг 34%-иар өсөж 131.0 тэрбум төгрөг болжээ. Компанийн борлуулалт ба маркетингийн зардал 19.2%-иар өсөж 73.6 тэрбум төгрөг болсон байна. 2023 онд “Говь” ХК нь өмнө оны мөн үеэс 80% бага буюу 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
2024/02/14 байдлаарх:
Хаалтын ханш: 267.36₮
Зах зээлийн үнэлгээ: 208,570,878,000₮
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

16/02/2024

“ХААН Банк" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Энэ нь 2023 оны нийт цэвэр ашгийн 48.5% буюу 271 тэрбум төгрөг юм.
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хаалтын ханш болох 1200 төгрөгөөр тооцсон нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж нь 11.81% байна.
IPO ханш болох 959 төгрөгөөр тооцсон нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж нь 14.78% байна.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр, ногдол ашгийг Монголбанкнаас холбогдох зөвшөөрөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор үнэт цаасны дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

16/02/2024

"БОГД БАНК" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА
“Богд Банк” ХК нь төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлын 24/12 тоот тогтоолын дагуу өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан байна. Нийт 62,500,000 ширхэг хүртэлх хувьцааг нэгж тус бүрийг 85 төгрөгөөр, нийт 5,312,500,000 төгрөг хүртэлх хувьцааг буцаан худалдан авахаар шийдвэрлэсэн байна.
2024 оны 2 сарын 16-ны өдрийн байдлаарх:
- Хаалтын ханш: 85₮
- Эргэлтэд байгаа хувьцаа: 1,250,000,000 ширхэг
- Зах зээлийн үнэлгээ: 106,250,000,000 төгрөг
Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

15/02/2024

“Голомт Банк" ХК 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Энэ нь 2023 оны нийт цэвэр ашгийн 40% буюу 72.8 тэрбум төгрөг юм. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хаалтын ханш болох 923.16 төгрөгөөр тооцсон нэгж хувьцааны ногдол ашгийн өгөөж нь 9.75% байна.

Ногдол ашиг авах эрхтэй компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

15/02/2024

“АРД КРЕДИТ ББСБ” ХК НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАЛАА.

2024 оны 2 сарын 15 буюу өнөөдөр тус FPO эхлэх бөгөөд нэмэлтээр 30%-ийг олон нийтэд санал болгож байгаа юм. Нэгж хувьцааг 106 төгрөгөөр, нийт 8.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ.
“АРД КРЕДИТ ББСБ” ХК нь анх 2019 онд IPO хийж компанийнхаа 25%-г олон нийтэд санал болгож байжээ. 2024 оны 2 сарын 14-ний өдрийн байдлаарх:
- Хаалтын ханш ₮108.11 төгрөг
- Эргэлтэд байгаа хувьцааны тоо 280,000,000 ширхэг
- Зах зээлийн үнэлгээ 58.3 тэрбум төгрөг байна.

Холбоо барих утас: 7555-1919
Онлайнаар захиалга өгөх холбоос: https://dbx.bdsec.mn/
Онлайнаар данс нээх холбоос: https://dbx.bdsec.mn/mn/create/acc
Веб хуудас: https://bdsec.mn/
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ

Want your business to be the top-listed Finance Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас тарааж буй ногдол ашгийн гүйлгээг E-Mongolia-р шалгах боломжтой болло...
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧ dbx.bdsec.mnТа дэлгэрэнгүй талаар мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.Холбоо ...
#БИДИСЕК ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЧdbx.bdsec.mnХолбоо барих утас: 7555-1919Онлайнаар захиалга өгөх холбоос: https://d...
Хөрөнгө оруулагч нараас ирсэн нийтлэг асуултад хариулт өгөх зорилгоор   "БиДиСЕК ҮЦК" ХК-ийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга ...
УБ ХОТЫН ТҮҮХЭН АНХНЫ БОНДОД ХЭРХЭН ЗАХИАЛГА ӨГӨХ ЗААВАР Та Улаанбаатар хотын түүхэн дэх анхны бондын тэргүүлэх андеррай...
УБ ХОТ БОНД ГАРГАЛААУБ хотын түүхэн анхны бондын талаар МУ-ын Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвас...
УБ ХОТ БОНД ГАРГАЛААУБ хотын түүхэн анхны бондын талаар БиДиСек ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвадорж хөрөнгө оруулагчд...
УБ ХОТЫН БОНД ГАРЛААУлаанбаатар хотын бондын анхдагч арилжаа 10-р сарын 02-оос 04-нийг дуустал үргэлжлэх бөгөөд санал бо...
УБ ХОТ БОНД ГАРГАЛААУБ хотын түүхэн анхны бондын талаар эдийн засагчид болон салбарын мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг хүлээ...
УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ БОНД Урьдчилсан Захиалга ЭхэллээУлаанбаатар хотын түүхэн дэх анхны бондын тэргүүлэх андеррайтер ...
Улаанбаатар хотын түүхэн дэх анхны бондын тэргүүлэх андеррайтер "БиДиСЕК ҮЦК" ХК
УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ БОНД ГАРЛААХөрөнгө оруулагч та нийслэл УБ хотынхоо бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүс...

Category

Telephone

Address


BDSec Joint Stock Company, 27/1 Building, Beijing St, 8th Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar
14191

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00