Monos Group - Монос Групп

Monos Group - Монос Групп

Monos Group is a Leading company in health sector with 16 subsidiary company.

"Монос Групп" / МОНОС- Монгол оюун сэтгэлгээ/ нь 1990 онд "Монос" эм, гоо сайхны жижиг үйлдвэр нэртэйгээр байгуулагдсан.

Улмаар бизнесийн цар хүрээ өргөжин тэлсээр 2004 онд "Монос Групп" болон өргөжиж, эдүгээ "Монос Холдинг" ХХК, "Монос Фарм" ХХК, "Монос Косметик" ХХК, " Монос Фарм Трейд" ХХК, "Монос Трейд" ХХК, "Монос Улаанбаатар" ХХК, "Монос Хүнс" ХХК, Монос ЭЗШУИСургууль, Эм Судлалын Хүр

Photos from Monos Food - Монос Хүнс's post 17/04/2024
Монос Групп ХХК: ТЕНДЕРИЙН УРИЛГА 22/11/2023

Монос Групп ХХК: ТЕНДЕРИЙН УРИЛГА Сонгон шалгаруулалтын урилга: Монос Группийн "Тэрэлж сувилал" төслийн 4 давхар байгууламжийн интерьер дизайн зураг гаргах гүйцэтгэгч сонгон шалгаруулна

20/11/2023
20/11/2023
П.Тодрол: ОХУ, Киргиз зэрэг улс руу ааруултай үрэл бүтээгдэхүүнээ экспортолж байна 20/11/2023

П.Тодрол: ОХУ, Киргиз зэрэг улс руу ааруултай үрэл бүтээгдэхүүнээ экспортолж байна 0:00 2023 оны III улирлын тайлангийн онцлох үзүүлэлт0:50 Төсөөлөл, гүйцэтгэл02:00 Санхүүгийн голлох үзүүлэлтэд нөлөөлсөн хүчин зүйлс03:00 Цаашдын стратеги04:...

Photos from Monos Group - Монос Групп's post 24/07/2023

МЕДЛИГ-MedLeague2023 тэмцээний дэд байр Monos Group - Монос Групп 🔥

🏀 МЕДЛИГ 2023 🩺 | FINAL MATCH 🏆
🔥 ГССҮТ 36 🆚 31 МОНОС ГРУПП 🔥

Анх удаа зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн салбарын "МЕДЛИГ-2023" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 40 байгууллагын 500 орчим тамирчид байгууллага, хамт олноо төлөөлөн ур чадвар, авхаалж самбаагаа сорин 3 сарын турш өрсөлдөж, өнгөрөгч бямба гарагт финалын тоглолтоо хийж албан ёсоор өндөрлөлөө 🔥

Уг тэмцээнд Монос Групп-ийг төлөөлөн оролцсон эрэгтэй баг тамирчид финал-д шалгаран Аваргын алтан медалийн төлөөх тоглолт -ийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-ийн багтай хийж, тэмцээний туршид хүчтэй өрсөлдөгч байж дэд байрт шалгарсан бол эмэгтэй баг тамирчид шигшээ 8т шалгарсан амжилттай оролцлоо.

Энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Дөрөвдүгээр эмнэлэг,
Хамтран зохион байгуулагч : Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Ивээн тэтгэгч : Aqua Se Эрдэст Ус
Хамтрагч байгууллага : GAN Sports Center
Медиа хамтрагч : Сүхбаатарын Замилан
нарт талархал дэвшүүлье 😇

30/06/2023

МЕДЛИГ-MedLeague
Monos Group - Монос Групп Vs Сүвэн-Уул

Photos from emonos.mn's post 24/05/2023
Photos from Шинэ Монгол эрдмийн хүрээлэн's post 11/05/2023
Photos from Монос Эмийн Сан - Monos Pharmacy's post 08/05/2023
“Өөрийгөө хайрлах сар” эхэллээ 08/05/2023

“Өөрийгөө хайрлах сар” эхэллээ Цэцэг дэлбээлэх цагтай зэрэгцэн "ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ" сарыг охид бүсгүйчүүд, дурлалт хосууд, азай буурлууддаа зориулан Монос эмийн сангийн бүх салбараар эхлүүлж байн...

Монос Хүнс ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа 08/05/2023

Монос Хүнс ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зохион байгууллаа Хурлыг Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Ананд даргалж, нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 84,14 %-ийн ирцтэйгээр хуралдсан юм.

Photos from Monos Group - Монос Групп's post 16/04/2023

🏀🩺 "МЕДЛИГ 2023" 🇲🇳 Монголын эрүүл мэндийн салбарын анхны сагсанбөмбөгийн лигийн тэмцээнд Monos Group - Монос Групп-ийг төлөөлөн оролцож байгаа баг тамирчиддаа амжилт хүсье🤩❤️‍🔥🤘

📌Энэхүү тэмцэээнд 40 багийн 400 гаруй эрүүл мэндийн салбарын ажилчид, албан хаагчид оролцож байна.

Ерөнхий зохион байгуулагч: Дөрөвдүгээр эмнэлэг
Хамтран зохион байгуулагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Ивээн тэтгэгч: Aqua Se Эрдэст Ус
Медиа хамтрагч: Сүхбаатарын Замилан

Timeline photos 17/03/2023

Дүү нар ч ах, эгчээсээ өндөр царайлаг байдаг л даа 😛
Баатар эр болох бяцхан дүүгээ мэншион хийдэг пост. 💚

Монгол цэргийн баярын мэнд хүргэе!

17/03/2023

Monos Food - Монос Хүнс 🥰

Натуральная косметика и экопродукты из Монголии 20/12/2022

Монос Групп Киргиз улсад салбар компаниа байгууллаа.

Эрүүл мэндийн салбартаа түүчээлэгч Монос Групп нь Киргиз улсад төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ. Ингэснээр Үндэсний үйлдвэрлэгч Монос Хүнс ХК, Монос Косметик ХХК, Монос Фарм ХХК-д үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн, эм, органик ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд Киргиз улсад экспортлох үүд хаалга ийнхүү нээгдлээ.

Монгол Оюун Сэтгэлгээг дэлхийд таниулна.

#МоносГрупп

https://www.youtube.com/watch?v=sNfHPVd7Xc4

Натуральная косметика и экопродукты из Монголии *****БУДЬ В КУРСЕ СОБЫТИЙ ВМЕСТЕ С НАМИ:Новости: https://kaktus.media/Жаңылыктар: https://kaktus.kgМы в соцсетях:► Telegram: https://t.me/kaktus_mediakg► Ins...

17/11/2022

"Монос" группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич, төрийн шагналт Лувсангийн Хүрэлбаатарын "Бүтээлч Моносчууд бүгдийг тэгээс", "Ер бусын хайр" гэсэн хоёр номын нээлтээ хийлээ.
Тэрбээр номын нээлтийнхээ баярын үеэр "Номын нээлт маань сайхан боллоо."Бүтээлч Моносууд бүгдийг тэгээс" ном маань 2020 онд хэвлэгдсэн. Ковид-19 цар тахлын улмаас хоёр жилийн дараа нээлтийг нь хийж буй минь энэ. Мөн "Ер бусын хайр" гэдэг тууж, өгүүлллэгийн ном бичсэнийхээ нээлтийг хамт хийж байна. Номын маань нээлтэд бизнесийн салбарын нөхөд маань ирлээ, зохиолч найз нар маань ирлээ. "Монос" бол Монголын хувийн хэвшлийн хамгийн анхны хувийн аж ахуйн нэгжүүдийн нэг юм.
Өөрөөр хэлбэл Моносын түүх гэдэг бол Монголын хувийн хэвшлийн үүсч хөгжсөн түүх гэж хэлж болно. Иймээс ч "Бүтээлч Моносууд бүгдийг тэгээс" номонд Монос групп яаж үүсч, хөгжсөн, алдаа, оноо нь юу байв? гэдгийг өгүүлсэн. Яагаад ийм амжилтанд хүрэв гэдгийг харуулсан энэ номыг гол нь бизнес эрхэлж байгаа залуучуудад зориулж бичсэн юм. Ер нь багадаа гоё уран зохиолын бүтээл уншаад, түүндээ хөтлөгдөөд ийм сайхан зохиол бичдэг хүн болох юмсан гэж мөрөөддөггүй хүүхэд байхгүй байх. Миний амьдралын зам арай өөр байж, судалгаа, эрдэм шинжилгээ, бизнес гэж явсан ч энэ сонирхлоо орхихгүй явсаар өнөөдөр үргэлжилсэн үгийн чиглэлээрх анхны номоо гаргаж байна" гэв.

16/11/2022

Санхүүгийн итгэлтэй харилцагч Golomt Bank -ны IPO төсөлд амжилт хүсье!

24/06/2022

📌 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
“Монос Фарм” ХХК нь барилга барих тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг“ үйлдвэр болон агуулахын барилгын өргөтгөл” төслийн ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
📍 Ерөнхий мэдээлэл : “Монос Фарм” ХХК-ийн БГД-ийн 20-р хороо, Сонсголонгийн зам гудамд байрлах эмийн үйлдвэрийн барилгын өргөтгөл 672 м.кв барилгажих талбай бүхий төмөр бетон хийцлэлтэй 3 давхар барилга барьж, ашиглалтад оруулах.
📍 Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэй аж ахуй нэгжүүд дараах материалуудыг бүрдүүлэн бидэнд илгээнэ үү. Үүнд :
✅Байгууллагын танилцуулга
- Удирдлагын баг нь мэргэшсэн, чадварлаг хүний нөөцтэй байх
- Машин механизм болон тоног төхөөрөмжтэй байх
✅Байгууллагын гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
✅Сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн голлох төслүүдийн мэдээлэл /Барилга угсралт болон их засварын ажлыг тооцно/
✅Санхүүгийн тайлан /2021 он/
✅Эргэж холбоо барих хүний цахим хаяг болон утасны дугаар.
📍 Хамтран ажиллах сонирхолтой ААН-нь Оролцох сонирхол илэрхийлсэн албан бичгийг дээр дурдсан материалуудын хамтаар [email protected] цахим хаягаар PDF өргөтгөлтэйгөөр 2022.06.30–ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Бүртгэл зарласан огноо : 2022.06.23
Бүртгэл хаах огноо : 2022.06.30
Дэлгэрэнгүй мэдээллийг : 99980081

24/05/2022

#МоносГрупп УРЛАГИЙН ИХ НААДАМ

Өнгөрөгч 22-ны өдөр The Corporate Convention Centre -ийн Соncert Hall -д МОНОС-ын 470 гаруй ажилтнууд урлагийн тайзнаа сэтгэл зүрх, цаг заваа гарган, авьяас билгээ гайхшруулан өрсөлдлөө.

Урлагийн Их Наадам-даа зохион байгуулалт өндөртэй оролцсон нийт уран бүтээлчиддаа талархая 😍🥰😇

ТЭРГҮҮН байр - @Монос Эмийн Үйлдвэр
ДЭД байр @Монос Фарм Трейд
ГУТГААР байр ТИМОН /Тимус фарм ХХК, Монос ХХК/

Шилдэг Мэндчилгээ: Монос Эмийн Үйлдвэр
Шилдэг Гоцлол дуу: Green Gate International
Шилдэг Хөгжим: Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль
Шилдэг Ардын бүжиг: Monos Pharma Trade - Монос Фарм Трейд
Шилдэг Хамтлаг дуу: Monos Pharma Trade - Монос Фарм Трейд
Шилдэг Хамтлаг Бүжиг: Монос Эмийн Үйлдвэр

Зохион байгуулагч: Монос Эмийн Үйлдвэр

Photos from Монос Эмийн Үйлдвэр's post 08/05/2022
06/05/2022

"Бид таныг зориод ирлээ" Монос Экспо - 2022 эрүүл мэндийн боловсрол олгох аян Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд хотуудад тун удахгүй зохион байгуулагдах гэж байна. 😍💯

✅Аяны хүрээнд дараах үзлэг оншилгоог үнэ төлбөргүй хийнэ.
- Үүнд:
🩺 Мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
🩺 Чих хамар хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
🩺 Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
🩺 Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
🩺 Хэвлийн ЭХО
🩺 Био-Энергийн аппаратны оношлогоо
🩺 Арьс, үс оношлогоо
🩺 Эмч, эм зүйч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн сургалт, Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зөвлөгөө, дэвшилтэт техник, технологид суурилсан дотоод, гадаадын эрүүл мэндийн бүтээгдэхүүний мэдээлэл, үйлчилгээг нэг дороос хүртэх боломжтой.
💚 Эрүүл энх амьдралын төлөө Монос 💚

Photos from Хавдар судлалын үндэсний төв's post 02/03/2022
Photos from Monos Group - Монос Групп's post 30/11/2021

Цусаа өгч АМЬДРАЛ бэлэглэе.

Монос Групп болон түүний харьяа компанийн ажилтнууд сайн үйлсийн аянд нэгдэж Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлалаа. Үнэт цусаа хандивлан хүний амь аврах үйлсэд оролцсон ажилтнууддаа талархъя.

Цус гэж юу вэ? Цус гэдэг нь хүний судсаар урсдаг шингэн эрхтэн бөгөөд биеийн жингийн 7-8 хувийг эзэлдэг. Улаан эс, цагаан эс, сийвэн, ялтаст эс гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

ХЭН ЦУСНЫ ДОНОР БОЛОХ ВЭ? 17-60 насны 45кг-аас дээш жинтэй эрүүл хүн бүр цусны дотор болж болно. Таны өгч буй 350-400 мл цус 3 хүний амь нас, цаашлаад 3 гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэдэг.

Иргэн таныг цусаа хандивлахыг Монос Группийн нийт ажилтнууд УРИАЛЖ байна.

Photos from Monos Group - Монос Групп's post 27/10/2021

Монос Групп Хүний нөөцийн газраас санаачилан хэрэгжүүлж байгаа “Monos Morning 17” өглөөний ээлжит уулзалтаа зохион байгууллаа.

Энэ удаагийн зочноор Илтгэх Индрийн Ирээдүй ТББ-ын үүсгэн байгуулагч, сургагч багш, хүний нөөцийн мэргэжилтэн Д.Хүрэлбаатарыг урин оролцуулж:
Хувь хүний хөгжлийн төлөвлөлт болон төлөвлөлт бидний амьдралд ямар өөрчлөлтийг бий болгодог сэдвийн хүрээнд ярилцлаа.

1. Хүмүүс ажлаа төлөвлөн, гүйцэтгэлээ тайлагнаж чаддаг. Тэгвэл та өөрөө өөртөө зориулж хувь хүний төлөвлөгөөгөө гарган тайлагнаж байсан уу? Энэ асуултанд төлөвлөдөг боловч тайлагнаж үзээгүй гэж хариулдаг.

Төлөвлөдөг гэхдээ зөв биш! Дүгнэлт хэсгээ мартдаг.

1. Жил бүр олон хүн “Энэ жил миний жил байх болно, ёстой үзүүлээд өгнө” гэдэг. Гэхдээ яагаад заримдаа бодит байдал дээр энэ нь амаргүй байдаг юм бол? Яагаад зарим зүйл бодсон шиг байдаггүй юм бол? Үүний нэгэн шалтгаан нь зөв тооцоолж, бодитой төлөвлөж чадаагүйд байдаг. Хаашаа явж байгаагаа мэддэг хүнийг ямарч саад, бэрхшээл зогсоож чадахгүй.
2. Төлөвлөлт хийх хамгийн эхний алхам бол Зорилгоо тодорхойл. Oneminute-ын зүгээс та өөрийн анхаарал хандуулах хэд хэдэн хэсгийг л тодорхойлоход хангалттай.

Жишээ нь: Хувь хүний хөгжил, амралт чөлөөт цаг, эрүүл мэнд, харилцаа, мөнгө, ажил мэргэжил, хүрээлэл гэх мэт.
1. Зорилгоо тодорхойлоод түүнийгээ хэрхэн төлөвлөлт болгох вэ? Та дэвтэр хөтлөн зорилгынхоо төлөө үнэнчээр өдөрт 5 минутыг зарцуулах хэрэгтэй.
2. Хамгийн чухал зүйлс:
• Зорилгодоо хүрэх цаг хугацаа тодорхой байх.
• Зорилгодоо хүрсэн эсэхээ юугаар хэмжих вэ? гэдгээ тодорхой тусгах.
• Бодитой байх. Энэ бол бэрд гарч ирэхэд хүслээ хэлэх биш шүү дээ. Бид нэг жилийн хугацаанд юунд хүрч чадах нөөц бололцоо байна түүндээ тохируулан зорилгоо гаргах.

Дээрх агуулгын хүрээнд сонирхолтой яриаг өрнүүлэн Улс орон, байгууллагынхаа хөгжил зорилгын төлөө өөрийн хувь нэмрээ оруулдагтай адил, хувь хүн бүр зорилготой зорилгынхоо төлөө төлөвлөдөг, төлөвлөсөн зорилгодоо хүрсэн, хүрээгүй шалтгаанаа олж дүгнэдэг, амжилт алдаанаасаа суралцдаг байхын давуу талыг ойлгож эрч хүч дүүрэн өглөөг бид эхлүүллээ.

22/10/2021

Эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Want your business to be the top-listed Health & Beauty Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

МЕДЛИГ-MedLeague Monos Group - Монос Групп Vs Сүвэн-Уул
"Монос" группийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, академич, төрийн шагналт Лувсангийн Хүрэлбаатарын "Бүтээл...
#МоносГрупп  УРЛАГИЙН ИХ НААДАМ Өнгөрөгч 22-ны өдөр The Corporate Convention Centre -ийн Соncert Hall -д МОНОС-ын 470 га...
МЭНДЧИЛГЭЭ
Монголын гоо сайхны анхны үндэсний үйлдвэрлэгч Монос Косметик ...
Монгол Улсын Төрийн Шагналт, Эрүүлийг Хамгаалахын Гавьяат Ажил...
Монос Косметикийн цагаан сарын бэлгийн багц
Та үзэсэгэлэнтэй
#Цэнэг брэнд
2016 ENTREPRENEUR

Category

Telephone

Address


Chingeltei District, Sambuu Street-1 M Plaza
Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 08:30 - 17:00
Tuesday 08:30 - 17:00
Wednesday 08:30 - 17:00
Thursday 08:30 - 17:00
Friday 08:30 - 17:00