UBcamp Mongolia

Хүүхдийн зуслангийн нэгдсэн хөтөлбөр, сургалт, бүртгэ?

14/05/2023

За бүх санаануудаа хэрэгжүүлээрэй 😊

Манай захирал …

За сорри 🙏🙏🙏 Tsogtmagnai Avirmed

Photos from Мөрөөдөл зуслан's post 08/11/2022

Хүүхдийн зуслангийн багш бэлдэх сургалт хавар 1-2 хоногийн хугацаатай явагддаг байсан бол бид "Мөрөөдөл" зуслантай хамтран 3 сарын хугацаанд 72 цагийн танхим, дадлага хосолсон "Зуслангийн багш бэлдэх сургалт"-ыг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Сургалтын эхний 15 оролцогч 50%-100%-н тэтгэлэг олгох бөгөөд линкээр хүсэлтээ илгээгээрэй.
Зусланд багшилж, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй 19-өөс дээш насны оюутан, залууст бүгдэд нь нээлттэй шүү.

Timeline photos 17/10/2022

Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг байнга дэмжиж, тордож, усалж байгаарай ~

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ.

Тайваны хүүхдийн зохиолч, хүүхдийн боловсролын зөвлөх Хао Гуанг Цай эцэг эхчүүдэд хүүхдийг хэрхэн нээж хөгжүүлэх зөвлөгөө, хүүхдийн зурагт ном, сургуулийн өмнөх насны хүүхдийн уран зохиол, хүүхдийн зохиол дээр голлон ажилладаг ба өдгөө 100 гаруй ном хэвлүүлжээ.

За сайн байцгаана уу Намайг Хао Гуан Цай гэдэг. Би хүүхдийн зохиолч болохоор гадуур явахдаа ихэвчлэн хүүхдүүдийн үйл хөдлөл үг яриаг ажиглах дуртай. Нэг удаа хоол идэхээр сууж байтал хажуу ширээнд 6 настай, 4 настай 2 хүүхдээ дагуулсан ээж ирж суулаа. Удсан ч үгүй 2 хүү нэг жижигхэн машин булаацалдан маргалдаж эхлэв. Энэ үед ээж ахад нь хандаж
- Гадуур гарч хоол идэж байхад битгий хэрэлдэж муудаж бай гэж би чамд хичнээн удаа хэлэх юм бэ? Гэтэл хүү нь
- Гэхдээ тэр миний машиныг булаагаад авчихлаа шүү дээ
- Тэгээд чи дүүдээ өг л дөө.
Энэ үед тэр хүүхэд маш чухал асуулт асуусан юм.
- Яагаад түүнд өгөх ёстой гэж ? Ээж нь хамгийн түгээмэл хариулт болох
- Яагаад гэвэл чи том. Ах хүн чинь дүүгээсээ том болохоор дүүдээ өгдөг юм гэж хэлтэл тэр хүүхэд маш хурдан бодонгуутаа
- Ах хүн дүүгийнхээ авах гэснийг өгөх естойн бол миний бүхий л амьдрал өнгөрөө юм бишүү ? Би дүүгээсээ дүү болно гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр ирээдүйн бүх юмаа дүүдээ өгөх ёстой юу? Энэ хүүхдийн хэр хол харж байгааг мэдэж байна уу? Энэ хэрээр далавч нь хэр том байгааг харж болно. Гэтэл ээж нь нүднийхээ өмнө үүсээд байгаа нөхцөл байдлыг л хурдхан шийдэхийн тулд хүүдээ
-За чи одоо машинаа дүүдээ өгөхгүй бол би энэ хоолны газрын эзэнийг дуудаад чамайг аваачиж хүний махан бууз хийж болно гэж хэллээ шүү!
Ингээд энэ асуудал дууслаа. Гэвч энэ хүүхэд энэ явдлаар юу сурав? Асуудлын гол энд л байна.
Бид нар хүүхдээ амжилттай биеэ даасан хүн болж өсөөсэй, далавч нь том байгаасай, өндөрт нисээсэй гэж боддог мөртлөө, боломж гараад яг хүүхэд нь далавчаа жоохон томруулах гэхээр нь яршиг төвөг үүсэхээс болгоомжлоод бариад боочихдог. Гэтэл энэ далавч бариад боочихоор яг дээр үед Хятадууд эмэгтэй хүүхдийнхээ хөлийг боогоод томруулдаггүй байсан шиг нэг боочихоор дахиж томордоггүй. Би одоо та нарт хүүхдийн далавч хэр том байж болох тухай бодит түүх ярьж өгье л дөө.
Нэгэн охиныг Катерин (Katherine Commale) гэдэг. 2006 онд тэр дөнгөж 5 настай байсан. 2006 оны 4 сарын 6 нд тэр ээжтэйгээ хамт ТВ-ээр Африкт хийсэн сурвалжлагын тухай нэвтрүүлэг үзээд сууж байлаа. Нэвтрүүлгээр Африкт 30 секунд тутамд нэг хүүхэд нас барж буй тухай ярьтал Катерин буйдан дээрээ суугаад 1,2,3... гээд тоолж эхэлсэн. Тоолоод 30 хүрэнгүүт тэр чичирч эхэлжээ. Энэ үед ээж нь Катерин юу болов яасан бэ? гэж асуухад
-Ээжээ дөнгөж сая Африкт нэг хүүхэд нас барчихлаа гэв. Хэрвээ энэ үед нөгөө урд дурдсан "хүний махан бууз" ээж байсан бол хариулт нь магадгүй
-Африкт хүүхэд нас барахад чамд ямар хамаа байнаа! Мэдрэл чинь зүгээр үү? гэх байсан байх. Гэтэл Катерины ээж охиноо хажуудаа суулгаад хоёулаа яагаад хүүхдүүд нас барж байгаа учрыг интернэтээс харья гээд суужээ. Хайгаад үзтэл гол асуудал нь шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчний улмаас болохыг олж мэдээд хэлж өгтөл тэгвэл шумуулнаас хамгаалдаг тор байхгүй юмуу гэж асуужээ. Ээж нь түүнд Африк мөнгө байхгүй болохоор тор авч чаддаггүй тухай хэлж өгсөн байна. Ингээд 2 долоо хоног өнгөрсний дараа Катерины цэцэрлэгийн багш ээж рүү нь утасдаад - Катерины хоолны дараах амттаны мөнгө тушаагдаагүй байна гэв. Орой охиноо авахдаа ээж нь
- Катерин чамд цэцэрлэгийн мөнгө багшдаа өгөөрэй гээд бүрэн өгсөн. Чи амттаны мөнгөө төлөөгүй байна. Тэр мөнгийг яасан бэ? гэхэд охин нь
- Тиймээ. Би үүнээс хойш амттан идэхгүй. Би цуглуулж байгаад шумуулнаас хамгаалах тор авна! Хэрвээ энэ үед нөгөө ээж байсан бол - Юуны чинь шумуулнаас хамгаалах тор, зүгээр идэж уух ёстойгоо идээд яв! гэж хэлэх байсан байх. Гэтэл Катерины ээж тэгээгүй, харин дагуулж яваад шумуулны тор авсан. Яаж явуулах тухайгаа хайж интернэт ортол Африк руу шумуулны тор хандивладаг сайн дурын нийгэмлэг байдаг тухай олж мэдээд тэр нийгэмлэг рүү тороо явуултал хэд хоногийн дараа нэгэн талархалын бичиг иржээ. Түүн дээр Катерин манай хамгийн залуу хандивлагч болсонд баяр хүргье гэсэн байв. Бас түүнд хэрэв 10 ширхэг шумуулны тор хандивлавал нэг батламж өгнө гэжээ.
Катерин хэсэг бодож байгаад өөрийнхөө хүүхэлдэй, тоглоом, уншсан ном зэргээ гаргаж ирээд гэрийнхээ урд ширээ тавиад зарахаар шийдсэн байна. Гэтэл хуучин юмсыг нь хүн худалдаж авсангүй. Тэгээд тэр ингэж боджээ. Би батламж авахыг хүсч байхад өөр хүмүүс ч бас авахыг хүсэх байх, ингээд гараараа 10 ширхэг батламж бичээд юм худалдаж авсан хүнд өгөхөөр болов. Гэтэл 2 дахь өдөр нь бүх юмаа зарж чаджээ. Яагаад гэвэл хүмүүст түүний бодож олж, өөрөө зурсан батламж маш өхөөрдмөөр санагдсан учраас энэ охиныг урамшуулахыг хүсэж худалдаж авчээ. Тэгээд охин ээж аавынхаа найзууд гэх мэт хүмүүст хэлж ярьж мөнгө цуглуулж эхэлжээ. Гэтэл яаж ч цуглуулсан мөнгө нь 10 тор авч хүрэхээргүй л байлаа. Гэтэл охин бодож байгаад Билл Гейтст захиа бичжээ. Захиандаа юу гэж бичсэн бэ гэвэл "Хүндэт Билл Гейтс, Африкийн хүүхдүүд хэрвээ шумуулнаас хамгаалах торгүй бол үхнэ. Гэтэл тэд тор авах мөнгөгүй. Хүмүүсээс сонсоход мөнгөнүүд Таны тэнд их байдаг гэнэ." гээд түүнд бас нэг батламж зурж захиандаа хийж явуулжээ. Билл Гейтс яасан гээч ? Тэр 3 сая доллар гаргаж энэ охины сайн үйлийг дэмжсэн. Ингэснээр 5 настай Катерин охин Африкийн 1 сая гаруй хүүхдийн амийг аварсан гэсэн үг. Тэгээд хэрвээ Та Африкт очвол тэнд байгаа олон олон шумуулны торны дотор талаас Катерин охины нэрийг харж болно. Одоо та нар юу гэж бодож байна ? Яагаад гэвэл Катерин охин гэнэн цайлган учраас дэлхий дээрх маш олон юмс маш хэцүү байдаг гэдгийг мэдэхгүй болохоороо ийм том ажил эхлүүлээд амжилттай болжээ гэж бодож байна уу ? Үгүй ! Яагаад гэвэл түүний хажууд байгаа том хүмүүс түүнд тусалсан учраас, эцэг эх нь хүүхдийнхээ далавчийг том болоход тусалсан учраас ! 4 сарын 6нд нэг ийм түүх бий болсон юм бол өдөр болгон хүүхэд бүрт яг үүн шиг мөрөөдөл, хийхийг хүсч буй зүйл гарч байгаа гэж би итгэдэг. Бид хүүхдэдээ анхаарлаа хандуулаад, эдгээр үнэн түүхүүдийг хүүхдэдээ ярьж өгөөд өөрийнх нь далавч хэр том болохыг мэдрүүлэх хэрэгтэй. Жишээ нь 9 настай Герман хүүхэд Феликс 3 жилийн дотор 1 сая гаруй мод тарьсан. Икбал Масих (Iqbal Masih) хүү 4 настайдаа боолын хөдөлмөрт 6 хүрэхгүй доллараар худалдагдаад 6 настайдаа олон улсын байгууллагын шугамаар аврагдан суллагдаж, суллагдсанаасаа хойш 6 жилийн хугацаанд өөр шигээ 3000 гаруй хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлж, 12 настайдаа гэртээ харих замдаа хүүхдийг боолчлогчдод буудуулж нас баржээ. Гэвч энэ мэдээг үзсэн Канадын 12 настай сурагч Грейг (Craig Kielburger) “Би ч бас 12 настай яагаад түүн шиг хүүхдүүдийг чөлөөлөх ажил хийж болохгүй гэж” хэмээн бодсоноор хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлөх нийгэмлэг байгуулж, одоогоор тус нийгэмлэг Африк болон Өмнөд азийн 45 улсад 450 бага сургууль байгуулж, өдөр бүр 45000 нэн ядуу хүүхэд төлбөргүй суралцаж байна. Мэдээж бас Нобелийн шагналт Малала охин байна.
Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдийн боловсрол бол хэл яриагаар дамжин бодож сэтгэхэд нь нөлөөлж байдаг. Хэлж ойлгуулах боловсрол бол бодож сэтгэх боловсролын суурь. Бидний ихэнхи эцэг эхчүүд өдөр тутамд хүүхэдтэйгээ ямар ч учир утгагүй бүтэцгүй үг хэллэгээр харьцаж байдаг. Утга учиргүй, бүтэцгүй үг хэллэг гэж юуг хэлээд байна? Зурагт үзэж болохгүй, явж шүдээ угаа, боль наадхаа тавь гэх мэт... Хүүхэд 3 наснаас эхлэн юм унших, сонсох, эргэцүүлэх дадалтай болох үндэс суурь тавигдаж байдаг. Гэвч нэг том асуудал тулгардаг нь 3 настай хүүхэд уншиж чадахгүй. Заавал том хүн уншиж өгөх шаардлагатай. Гэтэл өнөөгийн хүмүүс дэндүү завгүй гэдгээрээ дэндүү залхуугаа халхавчилдаг. Ингээд хүүхдийн хэл яриа, бодож сэтгэх сууриа тавих алтан үе өнгөрчихдөг. Ийм болохоор хүүхдүүддээ аль болох болсон бодит явдал, сургамжит түүх, үлгэр домог ярьж уншиж өгч, мэдэхийг хүссэн, хийхийг хүссэн ажил үйлд нь тусалж дэмжиж байх хэрэгтэй.
Далавчных нь том жижиг хүүхдийн чинь хэр өндөрт нисэхийг шийднэ. Харин хүүхдийн тань далавч хэр ургаж том болохыг эцэг эх та бид шийдэх нь байна шүү.

Хятад хэлнээс орчуулсан Ө.Энхжаргал

Photos from UBcamp Mongolia's post 07/10/2022

Хэвлэлийн Хүрээлэн-ээс НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Надад санал байна" дижитал контентын уралдаанд манай байгууллагын зүгээс дараах саналыг дэвшүүлж байна.

Хүүхдийн зуслан бол хүүхэд нийгэмших, бие хүн болж төлөвших нийгмийн хамгийн чухал хөгжлийн байгууллага юм.

Гэвч жилээс жилд хүүхдийн зуслангийн тоо багасч, үүд хаалгаа барьж байгаа нь нэг талаас улсаас дэмжих дэмжлэг бага, нөгөө талаас зөвхөн зуны 2 сар ажиллаад бусад улиралд ажилладаггүй учир хөтөлбөр, орчин, хүний нөөцийн тасралтгүй сайжруулалт хийхэд учир дутагдалтай байдаг нь том асуудал болж байна.

Иймд UB camp-н хувьд хөгжлийн хөтөлбөр хөгжүүлэх, хүний нөөцийн сургалт явуулах, зуслангуудад арга зүй, менежментын зөвлөгөө явуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

13/09/2022

ШВЕДИЙН "ЧИХЭРГҮЙ ХҮҮХЭД НАС"...

"Хүүхдүүд долоо хоногийн зөвхөн ганц Бямбад л чихэр идэх эрхтэй. Бусад өдөр нь чихэрт ер ойртохгүй. Энэ Шведийн ёс" гэж Эрка хэлэв. Тэднийх Шведийн нийслэл Стоккольм хотын Силантино дүүрэгт.
"За энэ ч худлаа даа, хүүхэд л юм чинь, чихэр харагдвал хүртэж л орхино доо" гэж би монголоороо эргэцүүлэв. Гэтэл тэдний 8 настай охин ер ойртсонгүй, ширээн дээгүүр элдэв чихэр амттан хөглөрнө. Өнөөх чихэртэй чихэртэй өдөр нь болоход ч учиргүй хорхойссонгүй. Тэгэж ингэсгээд л...
Уг нь би "За тавдахид ёстой шавайгаа ханатал цохидог байх даа" гэж бодсон юм.
Ганц Эркагийнх биш, ерөөс Швед даяар ийм ажээ.
Тэгэхнээ нь Шведүүд хүүхдээ 3 нас хүртэл огт чихэрлэг зүйл амсуулдаггүй юм байна. Эмч нар нь тийн зөвлөдөг, тийм дэг соёлтой болчихож, тэгээд түүнээ нийтээрээ чанд баримталдаг юм байна. Хүүхэд 3 нас хүртэл ямар нэгэн чихэр сахартай зүйлс, чихэрлэг ундаа уухгүй. Ихэнхдээ крантныхаа усыг ууна. Тэр ус нь янзтай, тав хоноход л би усных нь амтанд орчихсон, юун энэ пластик савтай ус вэ, уулын тунгалаг харзны эхнээс залгилж байх шиг... Пластик савтай ус амнаас унах нь холгүй сулдгас гээд явчихна. Тэгэхнээ нь ус дамжуулах хоолойгоо зэсээр хийдэг гэхчив.
Хэрвээ төрсөн өдөр, янз бүрийн баяр ёслолд очвол, болвол чихэргүй байгалийн тараг, бяслаг, бялуу зэргийг бэлтгэдэг гэв.
Тийнхүү хар багаас чихрээс ангид өсөхөөр чихэрлэг зүйлд донтох, дурлах нь эрс бага байдаг гэнэ.
Тэгээд долоо хоногт ганцхан өдөрт л чихэр, шоколад чөлөөтэй. Ингэхээр,
- нэгд, гэнэтхэн нэг дор их идэж чадахгүй,
- хоёрт, идсэн ч бялуураад хашрах талдаа,
- гуравт, угаас дур сонирхол, хорхойсол, шунал бага
- дөрөвт, ер нь хүүхдүүд сэтгэлзүйгээ сайн барьдаг, хаттай, хамжааргатай. /Бидний багад тавагтай руу дураар гар сунгуулдаггүй байв/
- за тэгээд хамгийн чухал нь хүүхдүүд эрүүл чийрэг, биеийн дархлаа сайтай, шүд ам ч сайтай байдаг байна.
Швед дэлхийд ганцаараа коронаг ямар ч хөл хориогүй, бүр маск ч үгүй туулсан орон юм. Хүмүүсээ төрөхөөс нь л эрүүл чийрэг өсгөдөг. Төрөнгүүт эхийн сүүгээр 10-12 сар заавал хооллохыг зөвлөдөг, бүр шаарддаг. Янзан бүрийн нэмэлт тэжээлээс ангид байлгадаг. 6 сартайгаас нь бор хоолонд оруулна. За тэр 3 нас хүртэл нь чихэрлэг элдэв амттан, газтай ундаанаас бол бүр тас хол.
Дээр нь өмнө бичиж байсан даа, цэцэрлэгийн хүүхдүүдийг үд болтол нь гадаа тоглуулчихна, гадаа хооллоно, бүр хүйтэн зэвэргэн байсан ч ялгалгүй, даараад хошуу ам нь хөхөрч, нусаа гоожуулчихсан халтайсан юмнууд гадаа л гүйлдээд байна. /Сумын төвд яг ингэж хөхөртлөө гадаа тоглож, гүйж, ажил хийж өссөн мань мэтийн дархлаа бол хүүхдүүдийнхтэйгээ харьцуулахад чулуу чулуу./
Хүүхэд бүрийг бассейнд явуулна.
Харин манайд таг эсрэгээрээ, хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд аль л амттан нэртэй хог өгнө. Хамгийн наад зах нь шүд хорхойсно, дархлаа муу, дөнгөсгүй л ханиад шуухинаа хүрнэ, гэдэс ходоод хямарна. Тэгээд бөөн зовлон. Тэр зовлон насан турш нь дагана. Яагаад гэвэл угаасаа л дархлаа сул бол тэгээд чангартал их юм шаарддаг. Хайрлаж байгаа нэртэй хүүхдүүдээ хорлодог. Энэ тэнэглэлээ өмөөрнө гэж жигтэйхэн, миний хүүхэддээ юу өгөх нь хэнд ямар хамаатай юм, алив миний хүү энийг ... гээд амруу нь амттан нэртэй хор хийгээд хошуугаа цорвойлгоно. Ёстой Жавхлан юм даа.
Хэрвээ манай улсад чихэр шокаладыг, чихэрлэг болон газтай ундааг 3 нас хүртэл тас хориглох хууль гаргавал, дээр нь нэмээд долоо хоногт ганцхан өдрийг Чихэртэй өдөр гэвэл олон эцэг эхчүүд Хүүхдийн эрх зөрчигдлөө гээд юу л болох бол гэж бодогдох. Энэ гудманд, хоолны газарт, дэлгүүрт, гэртээ хүүхэддээ юм авч өгч буй эцэг эхчүүдийг харахаар эрхгүй ийм сөрөг бодол төрдөг. Хайрлаад байгаа нэртэй хорлоод л байгаа юм л даа, уг нь. Ингэхэд монголд хүүхдийн хорт хавдар гэдэг юм цөөнгүй гарах болсон шүү. Аа бас, шинэ жил, хүүхдийн баяраар баахан гялгар цаастай хор боож бэлэглэнэ. Тийм юм өгөхгүй л бол үнэ цэнэгүй мэт ойлголтыг бат суулгачихлаа. Яамаар ч юм бэ дээ.

Naminchimed Baasan copy

Эндээс ёстой нэг суралцмаар юм байна. Ирэх зун зусландаа боломжийн хэрээр хэрэгжүүлж эхэлнээ.
Өдрийн амттан, дэлгүүрийн бараа зэрэгт...
Эрүүл, Хүсэл Мөрөөдөлтэй хүүхэд, Монголын ирээдүй~

Timeline photos 05/08/2022

Мөрөөдөл зуслангийн сүүлийн ээлжийн бүртгэл www.ubcamp.mn сайтаар явагдаж байна.

ээлжийн зочин артист Rapper SETO 16 хүрэлцэн ирэхээр болсныг дуулгахад таатай байна 😍😍😍

Энэ зуны хаалтын 11-р ээлж болох Dream Got Talent ээлж маань 8 сарын 13-18-ны хооронд 5 хоногтой боловч олон хүүхэд 7 хоногоор амрах хүсэлт гаргасан тул 5 хоногтой-250к, 7 хоногтой-350к гэсэн сонголт гаргаж ирлээ.

Өмнө нь 250к-р бүртгүүлсэн хүүхдүүд 100к зөрүү нэмээд 7 хоног болгож болно шүү~

Бүртгүүлэх линк:
5 хоног - https://ubcamp.mn/products/89593/241948
7 хоног - https://ubcamp.mn/products/89593/262514

☎️ 77711144, 95191144

"Миний мэдэх зуслан" судалгаа 20/06/2022

Зуслангуудын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж хамтран ажиллана уу :)

"Миний мэдэх зуслан" судалгаа Ubcamp

Нүүр хуудас - Ubcamp 24/05/2022

Хүүхдийн зуслан, зуны вакум сургалтын нэгдсэн бүртгэл мэдээллийн www.ubcamp.mn вэб сайт ашиглалтад орлоо.

Нүүр хуудас - Ubcamp Ubcamp

Want your hotel to be the top-listed Hotel in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


СБД, 1-р хороо, UBH Center, 1210 тоот
Ulaanbaatar
976
Other Campgrounds in Ulaanbaatar (show all)
ORIG CAMP ORIG CAMP
Https://maps. App. Goo. Gl/t7ojWbRzSEibhpDc7?g_st=ic
Ulaanbaatar, 11000

Orig Camp

Dream_star Dream_star
Ulaanbaatar

~Dream_star~ shine page shu ��

Равдангийн рашаан /харшлын эсрэг рашаан/ Равдангийн рашаан /харшлын эсрэг рашаан/
Энхтайвны өргөн чөлөө 17
Ulaanbaatar, 13330

Харшлын эсрэг рашаан сувилал

Мөнгөт хад Горхи, Тэрэлж амралтын газар Мөнгөт хад Горхи, Тэрэлж амралтын газар
Тэрэлж, Горхи, Мэлхий хад
Ulaanbaatar, 14000

Хотын төвөөс 55км, Мэлхий хадны баруун талд байрладаг.50-100 хүн хүлээн авах хүчин чадалтай.

10 гэр амралт 10 ger amralt арван гэр амралт 10 гэр амралт 10 ger amralt арван гэр амралт
Ulaanbaatar, 976

Таны байрлах гэр үнэгүй гэвэл та итгэх үү!!!!