Mongolbrand.mn
Монгол Брэнд Холбоо www.mongolbrand.mn
МОНГОЛ БРЭНДҮҮД НЭГДЭЖ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ ЦАГ БОЛСОН
“Монголдоо бүтээцгээе” уриатай Монгол брэнд төсөл нь үйлдвэрлэгч, бүтээгч жижиг, дунд бизнес эрхлэгчдээс том бүтээн байгуулагч хүртэл баялаг бүтээж буй аж ахуйн нэгжүүдийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээний талаарх цуврал нэвтрүүлэг, сошиал медиа, контентыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан иргэд олон нийтэд хүргэх гол зорилгот
Монгол брэнд цахим платформ товчоор
АНУ-д 2024 оны 11 сард бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх сургалт арга хэмжээ болно
Монгол Брэнд холбоо ТББ нь 2016 онд үүсгэн байгуулагдаж тэр цагаас эхлэн Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэл эрлэгчдийг дэмжих бодлого боловсруулж тэднийг онлайн орчинд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд хүргэхээр www.mongolbrand.mn платформыг хөгжүүлэн өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Энэхүү онлайн платпорм одоогоор Монгол Улсын Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл 400 орчим аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн олон нийтэд сурталчлан таниулж борлуулалтыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Энэхүү үндсэн зорилгын хүрээнд 2019 онд АНУ-ын Ази Америкийн худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай АНУ-ын Вашингтон хотод уулзалт хийж Монгол Улсад 4 экспертүүдийг Монгол брэнд холбооны урилгаар урьж авч ирж Монголын экспортын чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд АНУ-д бүтээгдэхүүнээ экспорт хийх боломж, хил гааль татварын бодлого гэх зэрэг сэдвүүдээр аж ахуй нэгжүүдэд консалтингийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн юм. Мөн АНУ-д хэрэгжсэн сургалт арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр харна уу https://www.mongolbrand.mn/a/382 https://www.mongolbrand.mn/a/383 https://www.mongolbrand.mn/a/547 https://www.mongolbrand.mn/a/545 https://www.mongolbrand.mn/a/560
Монгол брэнд холбоо нь 2022 оны 5 сард АНУ-ын Вашингтон Ди Си хотод АНУ-ын FAO GLOBAL байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгуулж, Монгол Улсаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг АНУ-д богино хугацаагаар бизнес консалтингийн сургалтад хамруулж тэдний бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж эхлүүлсэн билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 11 дүгээрр сарын 13-19-ний хооронд хэрэгжих сургалт арга хэмжээнд АНУ-д Бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд, АНУ хил гааль, татвар, хууль эрхзүй, хөрөнгө оруулалтын боломжууд,зах зээлийн судалгаа, брэнд маркетинг хэрхэн хийх, экспорт, импортын нөхцлүүд, үйл ажиллагааны стратеги, худалдаа хамтын ажиллагааны байгууллагуудтай танилцах, хамтран ажилиллах эхлэлийн хөтөлбөрүүд багтсан болно.
Сургалтанд бүртгүүлэх сүүлийн хугацаа 2024 оны 05 дугаар сарын 25.
Виз мэдүүлэх, Визний урилга Сургалт, бизнес аялалын төлбөр, зочид буудал сургалтын төлбөр $6500 бөгөөд онгоцны тийз багтаагүй.
Сургалтын хөтөлбөр https://drive.google.com/file/d/1v3hNeXadyP3VvTSyWN9leY0XMGwGuIRe/view?usp=drive_link энд дарж авна уу. Нэмэлт холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] цахим хаягаар авна уу.
Арга хэмжээнд дараах хаягаар хандаж онлайн бүртгүүлнэ үү https://forms.gle/zcavGbNwwxCG9Aoo8
Монголбрэнд холбоо ТББ
Холбогдох дугаар 99115702
[email protected]
www.mongolbrand.mn
Mongolbrand.mn Монгол Брэнд Холбоо www.mongolbrand.mn
Монгол Улсын уул уурхайн экспортын нийт орлогын 36 хувийг зэсийн баяжмал эзэлдэг товчоор хэлбэл гадаадаас орж ирж байгаа 3 доллар тутмын 1 нь зэсээс орж ирдэг, энэ мөнгөнөөс бид сонгуулийн бүтэх бүтэхгүй амлалт хоршоо хөдөлгөөн зээл эрсдэлтэй зүйл хийж байснаас нэг зэс боловсруулах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барьсан бол гурваас тав дахин их орлого олох эдийн засгаа тэлэх бодит боломж байлаа. Хайран сүүлийн найман жил.
Зөвхөн зэс боловсруулах үйлдвэрийн эргэн тойронд ийм байна.
Санасан сэдсэн зорилго маань бодит ажил болсоор байна
Нөхдийнхөө хамт“Монгол брэнд” холбооны тулгын чулууг тулан байгуулж байсан цаг саяхных мэт. Бид Монголдоо үйлдвэрлэж, бүтээж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, борлуулалтад нь дэмжлэг болох зорилгоор олон олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн.
Санасан зорьсон маань ажил хэрэг болон өрнөхийг харах сайхаан. Монгол брэндийн дэлгүүр дэлхийн хамгийн том зах зээлийн хаалгыг амбицтайхан татан орлоо. Энэ бол монгол хүний ур ухаан, мэдлэг чадвар, монгол малын буян шингэсэн бизнесийн нэгэн гүүр. Энэ бол БНХАУ-ын умард хийлийн хамгийн том боомт болсон Эрээн хотод нээсэн манай монгол брэндийн дэлгүүр.
Их хөршийн өргөө гэрт өргөн олон хэрэглэгчдэд хүрэх том ажил хүлээж байна.
Хөрөнгө оруулалт хийсэн, хамтрагч баг хамт олондоо баярлалаа.
“Монгол брэнд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
www.Mongolbrand.mn
Монгол залуус БНХАУ-ын Шинжинь хотод Эхлэл брэндийг өргөжүүлж Монголын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргээд нэмэлтээр хөгжүүлээд олон улсаас захиалга аваад зүтгэж байгаа эерэг бүтээлч залуусынхаа ажлаар ороод урам зориг аваад гарлаа. Монголын залуус эвлэж нэгдэж хамтраад дотооддоо бага олон улсын том зах зээлд томоор өрсөлдөөд байгууллагаа, залуусаа, Монголоо томруулмаар байна.
Энэ ажлын эхлэлийг зөвөөр төлөвлөж ажил хэрэг болгож байгаа анд Батзаяа болон хамт олонд нь баяр хүргэе амжилт хүсье.
Эхлэл брэнд, Ehlel Batzaya Ch Everyone
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the public figure
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Ulaanbaatar
Урлаг соёл, спорт, аялал, амьдралын хэв маяг, автомашин, сонирхолтой бичлэг, зураг, мэдээ мэдээлэл
Ulaanbaatar, 976
Боловсрол, нийгэм, олон нийтийн харилцаа, ёс зүй, хүн байх тухай үзэл бодлоо хуваалцах болно