Сайнбуянгийн Амарсайханыг дэмжигчдийн хуудас

Сайнбуянгийн Амарсайханыг дэмжигчдийн хуудас

Сайнбуянгийн Амарсайханы тухай үнэн, зөв мэдээллийг хүргэх зорилготой ДЭМЖИГЧДИЙН ХУУДАС …

23/09/2024

Бага насны дурсамж...
(архивын бичлэгээс...)

"Би бага даа..." гээд эхлэх дурсамж яриаг ээжийн чанасан цай, ах дүүсийн инээд хөөр чимнэ... 🥰🥰🥰

17/09/2024

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд‼️

18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
19-нд нутгийн зүүн хагаст бороо⛈️, нойтон цас 🌨️орж нутгийн хойд хэсгээр хүйтэрч,
19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч 🌬️болзошгүйг анхааруулж байна.

14/09/2024

ТӨРИЙН ХҮН

“Төрийн хүн” гэж үгийн салхинд хийсээд байдаггүй, цагийн өнгөнд хувираад уусчихдаггүй, үзэл бодлын шуурганд туугдаад уруудчихдаггүй, бэрхшээл хүндрэлийг тойрч зугтдаггүй, байр сууриндаа бат зогсдог, туйлын ноён нуруутай “хүн уул” явах учиртай.

Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан магтаалд нэрээ марталгүй, шүүмжлэлд зүсээ нуулгүй “за”-гийн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зангарагтай, шийдэмгий ажиллаж, Монголыг эзэгнээд байсан улс төр, бизнесийн бүлэглэлийн увайгүй үйлдлээс төр улсаа хамгаалах үйл хэрэгт зүтгэсэн энэ цагийн манлайлагч, Засгийн газрын тулах ноён нуруудын нэг, түшиж урагшлах “хүн уул” байж чадсаныг гар, сэтгэл нийлж зөвийг тогтоон хэлбэршүүлэхийн төлөөх сорилтыг хамтдаа даван зүтгэсэн хэн хүнгүй хэлнэ.

13/09/2024

Эдүгээгээс 34 жилийн тэртээ Монгол Улсад олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж, түүний үр дүнгээр Ардын Их Хурал шинэчлэн байгуулагдсан түүхтэй.

Ийнхүү 1990 оны 9 дүгээр сарын 13-ны энэ өдөр Улсын Бага хурлын анхдугаар чуулган хуралдаж эхэлснээр манай оронд байнгын ажиллагаатай Парламент бий болсон билээ.

Энэ мөчөөс эхлэн ард түмний сонголтоор байгуулагдсан үе үеийн парламент эх орон, Улс үндэстнийхээ эрх ашгийг дээдэлсэн хууль тогтоомжийг баталж, шударга ёс, хууль засагласан нийгмийг цоглоохын төлөө олон сорилт, хүндрэл бэрхшээлийг даван туулж, Монгол Улсад ардчилсан парламентийн тогтолцоо бүрэлдэн тогтож, биежин тогтноход үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэж иржээ.

Улс орны тусгаар тогтнол, төрт ёс, ардчилал, хөгжил дэвшлийн баталгаа, үндэс суурь болсон энэхүү түүхэн өдрийн мэндийг нийт ард иргэд, үе үеийн парламентчид болон УИХ-ын тамгын газрын бүх ажилтнуудад өргөн дэвшүүлье.

Монгол төрийн сүлд өнө мөнхөд ивээх болтугай.

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан

09/09/2024

Дөрвөн хоногийн турш тогтвортой уул уурхайн ирээдүйн хөгжлийг чиг хандлагыг тодорхойлж, чухал ашигт малтмалын зах зээл, эрэлт хэрэгцээг хэлэлцэх “Уул уурхайн долоо хоног 2024 болон Minepro 2024” арга хэмжээ тун удахгүй болох гэж байна.

Уул уурхай, аж үйлдвэрийн голомт болсон ирээдүйн бие даасан хот болох Налайхад анх удаагаа цогц хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээний үеэр Бүсчилсэн хөгжлийн асуудлыг чухалчлан ярилцана.

07/09/2024

Ахлагч бүрэлдэхүүний цалин, хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, цалингийн шатлалыг хоёр зэрэглэлээр нэмэгдүүлээд байна🫡

Монгол Улсын зэвсэгт хүчний гол цөмийг үеийн үед бүрдүүлж, өнөөгийн нийт бие бүрэлдэхүүний 72 хувийг эзэлдэг ахлагч нарын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлд төр засгийн зүгээс онцгой анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон, энэ өдрүүдэд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг бүсчлэн зохион байгуулж байна.

Аливаа болзошгүй аюул занал, гэнэтийн эрсдэл, гамшиг осол, улс орон, ард иргэдэд тулгарсан бэрхшээл, хүндрэлийн өөдөөс сөрөн зогсож, байнгын бэлэн байдалд байдаг ахлагч нарыг мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагаа тогтмол ахиулан алба гүйцэтгэх бүхий л таатай боломжоор бүрэн хангах нь төрийн үүрэг юм.

Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шат дараатайгаар шийдэх зорилтын хүрээнд цалин, хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож, цалингийн шатлалыг хоёр зэрэглэлээр нэмэгдүүллээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын жишээн дээр гэхэд л өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд ахлагч бүрэлдэхүүний цалин 2 дахин нэмэгдээд байна.

Түүнчлэн тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ахлагчдад газар олгох, орон сууцны ипотекийн 6 хувийн зээлд хамруулах, түрээслээд өмчлөх нөхцлөөр орон сууц олгох зэрэг хөтөлбөр хэрэгжиж, алба хаагчдын нийгмийн баталгаа жилээс жилд сайжирч байгаа үзүүлэлттэй байна.

Манай Онцгой байдлын алба хаагчид л гэхэд Монгол улсад сүүлийн 3 жилд болсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 12,881 тохиолдол дээр үүрэг гүйцэтгэжээ. Үүний улмаас 2702 хүн нас барж, 111,1 тэрбум төгрөгийн хохирол учирч, Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 131,599 хүн, 31,687 техник хэрэгсэл ажиллаж, 16,417 хүний амь насыг аварч 774,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалан ажилласан байна.

Энэ бол Онцгой байдлын алба хаагчид, тэр дундаа ахлагч бүрэлдэхүүний алдар гавьяаг тодотгох тоо баримт юм. Тийм ч учраас энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагаас таван гавьяат цолтон төрөн гарсны хоёр нь ахлагч бүрэлдэхүүнээс тодорлоо. 🇲🇳

03/09/2024

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Ерөнхийлөгч В.В.Путины айлчлал найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжууллаа🇲🇳🇷🇺

01/09/2024

Олон улсын хэмжээний мастер Ц.Баттулга F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Парис 2024 олимпын наадмын мөнгөн медальтан боллоо. Мөн паралимпын хөнгөн атлетикийн төрлөөр медаль авсан анхны монгол хүн боллоо. Гайхалтай💪🏻👍🏻🇲🇳

Амжилт хүсч, баяр хүргэе…🇲🇳🇲🇳🇲🇳

01/09/2024

МЭНДЧИЛГЭЭ

Эрдэмтэн багш, сурагч, оюутан залуус, боловсролын салбарын ажилтнууд болон хүндэт эцэг эхчүүд та бүхэндээ 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Боловсрол бол Монгол Улсын оршин тогтнох, хөгжин дэвшихтэй холбоотой хамгийн гол, чухал, онцгой салбар юм. Монголын төр, засгийн зүгээс боловсролыг олон улсын жишиг, хандлагад нийцүүлэн үндэсний онцлогтойгоор хөгжүүлэхээр зорьж байна.

Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн энэ эрин үед дэлхий нийтийн дэвшилтэт ололт амжилтаас хүртэх, оролцох хэрэгцээ шаардлагаас гадна үндэсний түүх, соёл, уламжлал, хэл, бичиг, сэтгэлгээ болон язгуур шинж онцлогоо орхигдуулахгүй авч явах үүрэг монголчууд бидэнд оноогдож байгаа билээ.

Энэхүү нэр төртэй үүргийг тээж яваа боловсролын салбарынхандаа оюунлаг Монголын төлөө шамдаж буй их үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. Монголоос минь цацарсан оюуны гэгээ дэлхийг гийгүүлэх болтугай.

УИХ-ЫН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН

Photos from Сайнбуянгийн Амарсайханыг дэмжигчдийн хуудас's post 31/08/2024

Дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ганбатын БОЛОР-ЭРДЭНЭ энэ өдрөөс эхлэн “Олимпын мөнгөн медальт тамирчин” хэмээн дуудуулах түүхэн алдрыг бүтээв.

“Парис-2024” паралимпын эрэгтэйчүүдийн таеквондогийн 63 кг жинд учраа бүхнээ илт илүүрхэж яваад финалд сүүлийн нэмэлт цагт харамсалтайгаар ялагдсан ч ЧИ бол паралимпээс мөнгөн медаль хүртсэн анхны монгол тамирчин, эх орон, ард түмнийхээ баатар юм шүү.

Энэ спортоор хичээллэдэг, энэ спортын төлөө зүтгэж буй хүн бүрд, онцгойлон Паралимпын хорооныхондоо халуун баяр хүргэж, улам их амжилт ерөөе🇲🇳

ШАДАР САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН

30/08/2024

🇲🇳🇲🇳🇲🇳🇲🇳 “ПАРИС 2024" Зуны Паралимпын наадмын эхний өдөр монголчууд анхны эмэгтэй аваргатай болж, түүх бүтээсэн явдалд энэ спортоор хичээллэж байсан хүний хувьд эрхгүй бахархаж, амжилт ялалтын амтыг дэргэдээс нь мэдрэх шиг боллоо.

Эмэгтэй Таеквондогийн -52 кг-ын жинд Монголын анхны АЛТАН медалийг эх орондоо авчирч, алтан соёмбот төрийн далбаагаа Парисын тэнгэрт мандуулан төрийн дууллаа эгшиглүүлсэн ОУХМ Уламбаярын СҮРЭНЖАВ болон багш дасгалжуулагч, баг хамт олонд нь халуун баяр хүргэе👏👏👏

"ПАРИС-2024" Паралимпд манай улсаас 12 тамирчин спортын 6 төрлөөр оролцож байна. Нийт баг тамирчид, багш дасгалжуулагчдадаа амжилт хүсье.🇲🇳💪🏻

ШАДАР САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН

28/08/2024

Увс аймгийн Бөхмөрөн сум. Зүүн харз рашаан.

Эх сурвалж: М. Гантулга

28/08/2024

Миний хувьд хөдөлмөрөөр хүмүүжиж, өөрийн хичээл зүтгэлээр өнөөдрийн амьдралаа бүтээж, босгосон гэдгээ хаана ч бардам хэлнэ.

#Жинхэнэ Хулгайч нь шударгаар хийж бүтээсэн нэгнээ #хулгайч гэх болсон цаг үед бид амьдарч байна. Ард түмний боломжийг хулгайлж, төр, төсвийн хөрөнгөөр хөлжсөн этгээдүүд мөнгө цацаж өөрсдийгөө худал магтуулж, энхийн цагаан тагтаа мэт аяглаж явдаг. Харин жинхэнэ хөдөлмөрөөрөө хийж бүтээсэн хэсэг нь хэлмэгддэг байх ёсгүй юм. Харамсалтай нь нүдээр харж, чихээр сонсоогүй зүйлдээ итгэж, бусдыг буруутгах нь түгээмэл болсон байна.

Нөгөө талаар үнэнийг харж, мэдсэн ч үл хэрэгсэж, төлбөрт гүтгэлэг явуулдаг хэсэг хүмүүс ч бас байна. Тэд аж ахуй эрхэлж, бусдыг цалинжуулж, амьдрал, бизнес хэрхэн босгохын зовлонг мэдэхгүй бас ойлгохгүй. Олон мянган хүнийг ажил орлоготой байлгаж, амьдралыг нь дааж явна гэж юу болох, татвар төлж, цалин тавина гэж юу байдгийг мэдэхгүй. Элдэв урсгал зардлаас эхлээд олон зүйлсийг бусдын өмнөөс дааж, хариуцахыг мэдэхгүй. Ийм л хүмүүс зоргоороо гүтгэж, хүссэнээрээ шүүмжилдэг.

Би нэг л зүйлд бүрэн итгэл үнэмшилтэй явдаг. Зөв буруу, сайн муугийн ялгааг , #үнэн хоёр л ил болгоно. Өөр хэн ч биш. Тийм ч учраас би өөртөө итгэлтэй байдаг юм. Энэ бүх гүтгэлэг доромжлолыг ч тоодоггүй. Яагаад гэвэл би хатуу ширүүн цаг үеэс эхлэн бизнес эрхэлж, тодорхой түвшинд үйл ажиллагааг нь хөл дээр нь босгосон. Хөдөлмөрөөр хатуужсан нэгэн. Дараа нь улс орондоо хэрэгтэй зүйлд өөрийн мэдлэг туршлага, чадах зүйлээ зориулъя гэсэн чин сэтгэлээр явж байгаа минь үнэн. Хүн бүр эх орондоо ямар нэгэн хувь нэмэр оруулах иргэний үүргээ биелүүлэх ёстой гэж итгэдэг учир замнаж буй зам мөрөө ч зөв гэж боддог.

Иргэд маань ч харж байгаа. Өнгөрсөн хугацаанд ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний гээд Монголын төрд шургалсан улс төрчид, өөрийн хүч хөдөлмөрөөр бизнес босгож үзээгүй хүмүүс холбогдсон асуудлууд их гарч байна. Энэ бүхэнд оролцож хумслах биш харин өдий зэрэгтэй олон нийт, хууль хяналтын байгууллагуудын анхааралд авчрахын төлөө ажилласан юм. Төрийн зарим өмчийг ард иргэд, төрийн мэдэлд буцааж авахад хувь нэмрээ оруулж ирсэн.

📌 Тухайлбал: Анх УИХ-ын гишүүн болонгуутаа Эрдэнэтийн “Медипас” эмнэлгийн асуудлаар олон нийтэд мэдэгдэл хийж байсныг иргэд мартаагүй байгаа. Япон тоног төхөөрөмжтэй, 49 сая 500 америк доллароор барьсан. Дээр нь 80 айлын орон сууцтай эмнэлгийг нэг ч төгрөг төлөхгүйгээр Японы гэх хуурамч нэр зүүсэн Монгол компанид хууль бусаар өгчихсөн байсан. Жил бүр ажилчдын үзлэг нэрийдлээр Эрдэнэтээс /Төрийн мөнгөнөөс/ 8 тэрбум төгрөг авдаг. 2013 оноос хойш ингэж явсан гэхээр хэчнээн төгрөгийн хөрөнгийг зүгээр авчхаад, дээр нь нэмж жил бүр дахин хулгай хийсэн гээд бод доо. Үүнийг нь илчилж, Засгийн газарт асуудлыг оруулснаар Эрдэнэтийн мэдэлд эргүүлэн авч чадсан.

📌 Мөн Хөтөлийн цементийн асуудлыг гаргасан. Монгол улсад үнэ цэнтэй эл үйлдвэрийг ердөө 1,3 тэрбум төгрөгөөр худалдсан байсан. Гэтэл өнөөдөр өндөр үнэтэй, сайн орон сууц ч энэ үнээр олдохооргүй болсон цаг үед бид амьдарч байна. Ингээд зогсохгүй Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүй 60 сая доллар /өнөөдрийн ханшаар/ авчихсан. Дээрээс нь Хөтөлийн цементийн үйлдвэрээ тооцвол хэдэн их наядын асуудал яригдана.

📌 Дарханы төмөрлөгийн үйлдвэр бий. Энэ үйлдвэрийг төрд авах ёстой гэдэг байр суурийг гаргаж тавьсан. Анх “гангын цогцолбор барих үйлдвэр” барина гэх нэрийдлээр нэг ч төгрөг төрд төлөхгүйгээр авчихсан. Нэмээд төрийн мөнгөөр төмөр зам, цахилгааны өндөр хүчдэлийн эрчим хүч татуулчихсан хэр нь цогцолбороо барьсан юм байхгүй. 1,9 их наядын төмрийн хүдрийг гадагш гаргаад зарчихсан. Төрд татвар гэж нэг ч төгрөг төлөөгүй. Кью Эс Си гээд худалдаа хөгжлийн банкны мэдэлд орчихсон асуудал байсан.

📌 Ипотекийн зээлийн асуудал байна. 4 жилийн дотор нэг их наяд төгрөгийг иргэдийн халааснаас хулгайлаад идчихсэн. Өндөр үнэтэй барилга өөрсдөө худалдаад авчихсан. 80 хүний удирдлагын зардал гээд 182 тэрбум төгрөг идчихсэн. Ингэж айл бүхний халаас, дансанд хулгайн гараа дүрсэн #ПАРАЗИТУУД сар бүр иргэдийн хөдөлмөр, хөлс хүчнээс нь шимэгчилж амьдарсаар байдаг. Өнөөдөр ч энэ үргэлжилж байгаа асуудал шүү дээ.

Энэ мэт асуудлуудын бүх судалгааг хийгээд ил гаргаж, Засгийн газар дээр ч, УИХ дээр ч ярьж, араас нь хөөцөлдөж ирсэн улс төрчдийн нэг бол миний бие.

Үүний хариуд харин янз бүрийн худал гүтгэлэг доромжлол амсаж явна. Яагаад гэвэл хулгайлсан өмчөөрөө тансаглаж явдаг нөхдүүд идэх уух нь хумигдаад амь тэмцээд ирэхээрээ мань мэтийг гүтгэх компанит ажил өрнүүлдэг. Энэ илчилсэн бүхний цаана дандаа хөрөнгө мөнгөтэй, төсвийн мөнгөөр баяжсан мафийн гэж хэлж болох сүлжээний этгээдүүд байгаа. Тэдний гар хөл болсон улс төрчид, үр хүүхдүүд, ах дүү амраг садан, ажилтан албан хаагчид нь бий. Тэд хулгай луйвраа далдлахын тулд нөгөө жинхэнэ хулгайч нь “Хулгайчийг бариарай” хэмээн хашгирав гэдэг шиг гүтгэн доромжилдог.

Төр, ард түмний хөрөнгийг үнэгүйдүүлж, завшчихаад түүнийг нь ил болгож, эргүүлэн төрд авсан хүмүүсийг элдвээр дайрдаг зохион байгуулалттай явуулга цаана нь байгааг иргэд ялгахтайгаа болсон.

Энэ бүхэнд би огт эмзэглэдэггүй. Төрд шударгаар зүтгэж буй хүн халуун чулуу барьж, хатуу үг сонсдог жамтай. Харин хил хязгаар давсан асуудлуудтай хэзээ ч эвлэрэхгүй. Тухайлбал гэр бүл, үр хүүхдүүд гээд хүний хамгийн нандин зүйлийг хүртэл гүтгэж, харлуулдаг. Удам судрыг минь мушгин гуйвуулж ирсэн хэн бүхэнтэй хууль журмын хүрээнд хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа. Цаашдаа ч ажиллах болно.

Монгол улсын Шадар сайд C.Амарсайхан
Хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс … (2023 оны 10 дугаар сар)

25/08/2024
19/08/2024

Налайхын цэнхэр хөндий…

19/08/2024

Шадар сайд С.Амарсайхан:

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Бүсчилсэн хөгжлийг чухалчлан авч үзэж байгаа бөгөөд миний бие Шадар сайдын хувьд энэ асуудлыг хариуцан ажиллахаар болсон.

Бид өнгөрсөн хугацаанд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталсан.

Өдгөө Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнг байгуулж, бүс нутгуудын онцлогт түшиглэсэн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтөө хийхээр нийгэм, эдийн засгийн нарийвчилсан тооцоолол судалгааг гаргаж байгаа.

Баруун, Зүүн, Хойд, Төвийн болон Хангай, Говийн бүсээс гадна нийслэл Улаанбаатар хот гэсэн 7 бүсийн хөгжлийн төлөвлөлттэй холбоотой зарим томоохон дэд бүтцийн шийдэл, ТЭЗҮ боловсруулах гэх мэт асуудлыг УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ.

19/08/2024

Улаанбаатар хотноо энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаанд оролцогч улс төрийн намуудын эмэгтэй гишүүдийн төлөөлөл “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг үзэж сонирхжээ…

19/08/2024

Өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морь цоллон наадамчин олны хайр хүндлэлийг хүлээсэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын өвлөн уламжлагч морь цоллооч Т.Тэмүүлэн хүү "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд Монгол өв соёлоо сурталчлан таниулж явахтай таарч Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж амжилт хүслээ. 🇲🇳🇲🇳🇲🇳

18/08/2024

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, 10 гаруй улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлан борлуулж байна.

12/08/2024

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд эрчим хүч, уул уурхайн салбаруудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудлыг эрхэм Александр Александрович хяналтандаа авч нийлүүлэлтийг тогтвортой хангах, тэр дундаа “Евро-5” шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байгаад Шадар сайд С.Амарсайхан талархал илэрхийлэв.

Тэрбээр “Талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэх асуудал чухал байна. Мөн “ДЦС-3”-ыг шинэчлэх асуудалд хамтран ажиллаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулан, талуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан эцэслэн байгуулахад манай талаас ихээхэн ач холбогдол өгч буйг мөн онцоллоо.

Түүнчлэн манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон бөгөөд Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү байгууллагын үр ашгийг илүү нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд “Богдхан” төмөр замын төсөл чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

09/08/2024

?

Маш чухал асуулт. Энэ улс орны ирээдүй, тусгаар тогтнол, аюулгүй байдалд Монгол хүн бүр санаа зовдог гэж итгэдэг. Миний хувьд ч үргэлж санаа зовж явдаг.

Монголчууд бид асар их баялаг, мянганы ороо бусгаа цагийг даван гарч, өвлөгдөн ирсэн үнэт зүйлтэй ард түмэн. Ирээдүйд бид үүх түүх, хэл, өв уламжлал, ёс заншил, ахуй соёл, нүүдэлчин хэв маяг гээд арвин их өвөөс гадна асар их үнэ цэнээр олдсон тусгаар тогтнол, эрх чөлөө, эх орноо нүдний цөцгий мэт хайрлаж явах ёстой бөгөөд Монгол Монголоороо оршин тогтнох нь бидний үнэт зүйл.

Учир нь яг энэ цаг үед геополитик, дэлхий нийтийн улс төр, аюулгүй байдал, энхтайван тогтворгүй, эмзэг байна. Том улс гүрнүүдийн зөрчилдөөн өнөөдөр тулалдаан тэмцэл болж хувирсан. Мөн нэг талаар мэдээлэл авахад асар хурдтай мөртлөө үнэн худлын дэнс нь ялгагдахгүй. Хүн өөрийн оюун бодлоор тунгааж, дүгнэлт хийх боломж өгөхгүй мэдээллийн хязгааргүй эринд амьдарч байна.

Ийм цаг үед бид мянга мянган жил өвлүүлж ирсэн өвөг дээдсийн өнө эртний ур ухаан, зөвлөгөө, үүх түүхээсээ суралцаж, өнгөрсөн, одоо, ирээдүйгээ дүгнэж, бодолтой алхмуудыг #төр нь хийж, #иргэд нь ч бас ухамсарлах ёстой гэж боддог.

Монгол улсын Шадар сайд С. Амарсайхан
Хэвлэлд өгсөн ярилцлагын хэсгээс…

11/07/2024

🇲🇳Өмнийн шаргал говийн Орвог гашууны бор толгойгоос Хөвсгөлийн хойд хязгаар Монгол шарын даваа хүртэл, мөнх цаст Алтай таван богдын Хүйтний оргилоос мяндсан зэрэглээт талын Соёлз уулын Модот хамар хүртэлх ханагар уудам нутагтаа хамаг Монгол түмэн төрт ёс, түүх уламжлал, ид хав, эрх сүр, өв соёлоороо гайхуулан наадаж байна.

Наадамчин олон Та бүхэндээ Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 862, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье!

🇲🇳🇲🇳🇲🇳Монгол Улсын Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан

Photos from Сайнбуянгийн Амарсайханыг дэмжигчдийн хуудас's post 10/07/2024

Сайнбуянгийн Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар улиран томилогдлоо

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Шадар сайдаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан улиран ажиллахаар болж Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа гардан авлаа.

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханд төрийн тамгыг гардуулан өгснөөр үүрэгт ажилд нь албан ёсоор томилсон юм.

УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн дагуу Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд:

-Чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого

-Стандарт, хэмжил зүйн асуудал

-Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн асуудал

-Гамшгаас хамгаалах асуудал

-Хойшлуулшгүй сэргээн босгохтой холбоотой шуурхай асуудал зэрэг багтаж байна.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Бага насны дурсамж...(архивын бичлэгээс...)"Би бага даа..." гээд эхлэх дурсамж яриаг ээжийн чанасан цай, ах дүүсийн инээ...
Дөрвөн хоногийн турш тогтвортой уул уурхайн ирээдүйн хөгжлийг чиг хандлагыг тодорхойлж, чухал ашигт малтмалын зах зээл, ...
Увс аймгийн Бөхмөрөн сум. Зүүн харз рашаан.Эх сурвалж: М. Гантулга
Шадар сайд С.Амарсайхан:Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Бүсчилсэн хөгжлийг чухалчла...
Улаанбаатар хотноо энэ сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал...
Өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морь цоллон наадамчин олны хайр хүндлэлийг хүлээсэн Баянхонгор аймгийн Өлзи...
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 21 аймаг, 10 гаруй улсын жижиг дунд ү...
“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадам монгол туургатны өв соёл, зан заншлыг нэг дор таних боломжийг олгож буйгаас гадна дэлх...
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Комис...
“Шинэ Хархорум” хотыг төрт ёс, түүх, соёлын үнэт зүйлийг шингээсэн, тогтвортой хөгжлийг дэмжсэн, нүүдлийн болон суурин и...
САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН: Ард иргэд Монгол Ардын намыг ачааны хүндийг үүр, эхлүүлсэн ажлаа дуусга гэж олонхи болгосон.

Address


Naadam Center
Ulaanbaatar
97699235116
Other News Personalities in Ulaanbaatar (show all)
Crypto Drug Crypto Drug
Ulaanbaatar

Крипто мэдээ мэдээллийг түгээх болно

ShadoW. ShadoW.
Ulaanbaatar

Azurite Azu Azurite Azu
Ulaanbaatar

Сахиусан тэнгэр Юүн Жонхан👼💖💗 Seventeen💎💗

Buumbii online shop Buumbii online shop
Ulaanbaatar, 11000

𝙼𝚘𝚗𝚐𝚘𝚕𝚌𝚑𝚞𝚞𝚍 𝙼𝚘𝚗𝚐𝚘𝚕𝚌𝚑𝚞𝚞𝚍
Ulaanbaatar

Урлаг соёл, спорт, аялал, амьдралын хэв маяг, автомашин, сонирхолтой бичлэг, зураг, мэдээ мэдээлэл

Төмөрбаатарын Очирдарь Төмөрбаатарын Очирдарь
Ulaanbaatar, 976

Боловсрол, нийгэм, олон нийтийн харилцаа, ёс зүй, хүн байх тухай үзэл бодлоо хуваалцах болно

Crisis Communication Chapter - Mongolia Crisis Communication Chapter - Mongolia
Ulaanbaatar

"Баталгаатай мэдээлэл амьдралыг аварна"

Memories Memories
Ulaanbaatar

~welcome~

•no name tseg• •no name tseg•
Ulaanbaatar

new posts comment

Wild Rift Wild Rift
Mongolia, Ulaanbaatar, Khan-uul
Ulaanbaatar, 14200

bi