Ganpurev Dugarjav

Ganpurev Dugarjav

Судлаач, доктор (Ph.D)

30/10/2024

Харсан их тэнгэрт тань хүч дандаа хурж байг. Ханагар сайхан өргөөнд тань хайр дандаа бялхаж байг. Харамгүй дэлгэр сэтгэлд тань буян дандаа хурж байг ээ!

13/10/2024

Өстөн дайсан өвөр дотроос өндийнө гэж үг бий. Хүнтэй хэтэрхий битгий саймшир, муудах цагт сэтгэлийг чинь сэмлэж, итгэлийг чинь сийчиж магад. Хэт битгий мууд, хэзээ нэг өдөр эвлэх цагт ичиж, эвсэх цагт эргэлзэж магад.

24/09/2024

Салхинд барьсан зултай адил бидний бие үхэл мөхлийн шалтгаан дунд амьдардаг. Орой унтаад маргааш өглөө амьсгал аван сэрэх гэдэг юутай их аз завшаан.

Өвчтэй хүн эрүүл болбол жаргалтайсан гэдэг.
Өтөлсөн хүн залуу болбол жаргалтайсан гэдэг.
Эрүүл чийрэг, идэр залуу атлаа жаргалгүй амьдарч яваа хүмүүс юугаа хэлнэм.

Сэтгэл ханамжтай бол ядуу ч байсан баян.
Сэтгэл ханамжгүй бол баян ч байсан ядуу.

Энэ ертөнцийн зүүд зэрэглээнд хууртан шунаваас Загарвардийн хаан ч бай үнэн сүсэгт шивэгчнээс дорд заяатан ажгуу.

Илжгэнд цэцгэн эрхи юун хэрэг.
Гахайнд тансаг зоог юун хэрэг.
Дүлий хүнд яруу хөгжим юун хэрэг.
Ухааны сүв нь бөглөрсөн хүнд судар шастир юун хэрэг.

Хүмүүс анар жимс шиг дөрвөн янз: Гаднаа болсон харагдавч дотроо түүхий. Дотроо болсон атал гаднаа түүхий харагдах. Эсвэл гадна дотногүй түүхий. Эсвэл гадна дотногүй боловсорсон байх. Чи сүүлчийнх нь бологтун.

Гэрлээс гэрэл рүү, гэрлээс харанхуй руу явдаг хүн бий. Бас харанхуйгаас гэрэл рүү, эсвэл харанхуйгаас харанхуй руу явдаг ч хүн бий. Ухаант хүн гэрлээс гэрэл рүү явах шиг энэ насандаа амар жаргалтай, эцэс хойтдоо ерөөл буянтай амьдардаг.

Зарим хэрэгт өвс мэт бөхөлзвөл зохино.
Зарим хэрэгт гал мэт дүрэлзвэл таарна.
Зарим хэрэгт боол мэт гүйвэл зохино.
Зарим хэрэгт уул мэт суувал таарна.

Бохир нийгэмд амьдравч балчиг дунд цэцэглэх бадамлянхуа шиг бай. Гэгээн мэргэдээс хол оршивч холхи сарны туяаг шимэн дэлгэрэх гүмүда цэцэг шиг адис ивээлийг нь өөртөө шингээж яваарай.

Хутагт Нагаржуна

09/04/2024

Өглөөний мэнд…

Хүнийг муулж, гүтгэхийн оронд гадаа гарч тэнгэр ширт, уулсыг хар, бороонд нор. Тэгээд бүх зүйл хоосон гэдгийг ойлгоод өөрийгөө л хичээ!

Photos from Ganpurev Dugarjav's post 07/03/2024

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8-ны баярын мэндийг Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн Уурхайчин, төмөрчин бүсгүйчүүддээ хүргээд энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье! 🌹🌹🌹💐💐💐

Хөдөлмөрч, дайчин, үзэсгэлэнтэй, ухаалаг, авъяас төгөлдөр төмөрлөгийн бүсгүйчүүдийн маань бүх л эрх өдөр, сар, жил бүр бүрэн бүтэн, хамгаалагдаж байхын өлзийтөй ерөөлийг энэ ялдамд хамтатган дэвшүүлье. 👏👏👏

16/02/2024

Алдсан ч засаж сур
Олсон ч өгч сур
Идсэн ч хувааж сур
Эвдэрсэн ч эвлэж сур…

29/11/2023

Ум даари- Зуурдын зовлонг арилгаaд
дүд дари- Хамаг зовлонгоос гатлуулан
дүүрий- Хорвоогийн шуналаас тонилгoж
суха- Амирлуулах болтугай.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны III улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа 08/11/2023

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР 3-Р УЛИРАЛД 23,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны III улиралд 23,5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь  жилдээ 100 000 тонн ган цувимал бүтээгдэхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүү....

24/10/2023

Хүмүүн заяат бүгд л хадны завсараас гараагүй халуун цуст ээжээс төрсөн нь үнэн. Хөөрхий хоёр буурай чинь байдаг бол гэртээ л байгаа. Ордог гардаг хүмүүс цөөрсөн нь лавтай. Байнга биш юм гэхэд хааяа ч гэсэн тэднээрээ орж гарч бай. Өдөр бүр биш юмаа гэхэд өнжөөд нэг орчихож бай. Замбуулинд жаргал хуваалцах нь олон ч зовлон хуваалцах нь хэд билээ. Хэвлийд нь багтаад бүрэлдсэн юм чинь амьдралд нь ч гэсэн багтаад түшиж тулж болмоор. Харин надад яваад орох хоёр буурал минь алга. Амьдрал ийм л богинохон байдаг…

23/10/2023

Өнөөдөр буюу 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад анхны ган хайлж тасралтгүй цутгаж эхэлсэн өдрийн Баярын мэндийг салбарын зүтгэлтнүүд, ахмадууд, хамтран ажиллагсад, гангийн дөл шиг бадамлаж байдаг хамт олондоо өргөн дэвшүүлье🔥🔥🔥

14/10/2023

Сайн муу нийлж сав дүүрдэг. Хар өнгө үгүйсэн бол цагаан өнгийг таних боломжгүй гэдэг.

Баяр жаргал хийгээд зовлон гунигийн аль ч цагт амьдралд талархаж сурах үеэс л бүрэн дүүрэн баялаг амьдрал эхэлдэг.

16/09/2023

Яаж ч бодсон энэ орчлонгийн амьдрал бол жүжиг. Тиймээс асуудал бүрт хэт санаа зовних хэрэггүй. Нэг таньдаг лам би кино үздэггүй, тэр зохиолчийн л бодол гэж хэлж байсан. Бид өнөөгийн кино шиг амьдралдаа хэтэрхий гүн итгэж уурлан хорсож, уйлан дуулж, гуньж гутарч, эсвэл инээн баясаж, эг маггүй хөөрөн омогшин, учиргүй жаргаж байгаа гэж санан энэ бүхэн үнэн бодит юм шиг боддог. Энэ цэнхэр гариг дээр хэдэн хүний булш байгаа бол. Тэд бүгд эцсийн мөч хүртэл амьдрал мөнх мэт андуурч явсан. Нэргүй ирээд, оргүй буцахын хооронд үзэж тарж, үсэрч дэвхцсээр байгаад талийн оджээ.

15/09/2023

ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛЫГ БИРЖЭЭР АРИЛЖААЛЖ ЭХЭЛЛЭЭ

🇲🇳”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Дугаржав: Өнөөдөр бид Монгол Улсын хэмжээнд анх удаа төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалах түүхэн үйл явцын гэрч болж байна. Биржээр бүтээгдэхүүн арилжаалахын гол давуу тал нь бүтээгдэхүүнийг нэрлэсэн үнээс өсгөж зарна. Ингэснээрээ манай улс эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнэ ханшид ойртуулж буй онцгой үйл явдал юм. Өмнө нь бидний арилжаа суурь үнийн 50%-ийг урьдчилж авдаг байсан бол бүтээгдэхүүнээ Монголын хөрөнгийн биржээр арилжсанаар төлбөр тооцоо 100% орж ирж, бэлэн мөнгөний урсгал нэмэгдэх асар их давуу тал бий боллоо. Үүнтэй зэрэгцэн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зах зээл нь нээлттэй, ил тод системийг бүрдүүлж чадсанаараа МХБ улс орны эдийн засагт маш том дэвшил авчирч байна” хэмээн онцоллоо.

Дэлгэрэнгүйг https://www.mse.mn/mn/news/11349

27/08/2023

Зүрх сэтгэлээ мэдрэхийг хүсвэл эелдэг сайхан үгс хэлж бай, хүмүүсийн сайн талыг нь хардаг бай. Гоолиг сайхан харагдахыг хүсвэл өлссөн хүмүүстэй хоолоо хуваалцаж бай.

14/08/2023

Жаргал шиг зовлон байхад зовлон шиг жаргал байдаг л гэх. Эцсийн эцэст зовлон мөнх биш. Жаргал ч тэр. Таны сэтгэл давчуу бол ертөнц давчуу, сэтгэл уужим бол ертөнц уужим.

28/07/2023

Амьдралаа энгийн болго, тэгсний дараа л амар амгалан болно.
Сэтгэлээ тайван болго, тэгсний дараа л холыг харж чадах болно.

FAKE NEWS vs 0620 20/06/2023

Юм үнэнээрээ сайхан‼️ Худал уул давж байхад үнэн гутлаа өмсөж байдаг⛔️

FAKE NEWS vs 0620

17/06/2023

Хүн өөртөө дүгнэлт хийгээд үйлдлээ анзаараад эхэлмэгц амьдрал аяндаа өөрчлөгдөх. Хэлэх үг, хийх үйлдэл, ойрын бодол, холын санаагаа ажиж дүгнээд ирэхлээр нэг тийм ухаарлын мэдрэмж үүсч оршихуй ухамсрын хандлага өөрчлөгддөг аж…

13/06/2023

ХЯМДРАЛ!!!! АРМАТУР 1 тонн=2,3 сая ₮+НӨАТ

09/06/2023

Үргэлж буруутан олдог, дандаа миний зөв гэж боддог хүн амьдралаас юу ч суралцахгүй. Алдаагаа үгүйсгэх нь дахиад л нэг алдаа. Ядаж л үнэнчээр буруугаа хүлээгээд сурчих.

08/06/2023

Чамаас хэн нэгэн үргэлж илүү үзэсгэлэнтэй байх болно. Илүү ухаалаг байх болно. Илүү гоолиг туранхай байх болно. Гэхдээ тэд хэзээ ч яг чам шиг болж чадахгүй. Чи цор ганц шүү…

23/04/2023

Тантай очиж уулзая, ярилцая гэж байгаа хүмүүсийг битгий төвөгшөөж байгаарай. Хэн ч ярьдаггүй ханддаггүй нэгэн болчих ч юм билүү хэзээ нэгэн цагт…

25/02/2023

Хүний амьдрал дэндүү богино. Хайрлавал чин сэтгэлээсээ хайрлаж, нөхөрлөвөл үнэ цэнээ хадгалж, уруудвал түшиж, буруудвал зөвлөж, хатууд нь зөөллөж, хов хорын салхинд хөл алдан бүдчилгүй, холд ойр, ойрд ховор нэгэн л байгаасай.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Өнөөдөр буюу 1993 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсад анхны ган хайлж тасралтгүй цутгаж эхэлсэн өдрийн Баярын мэ...
Олон улсын эрх зүйч Indra Rin охинд 🎻урамын үг хайрлаарай. Нээх битгий 🔊🔔шүүмжлээрэй, мэргэжлийн 🎤🎹дуучин🎶🎵 биш шооо 😍🥰

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar
Other Scientists in Ulaanbaatar (show all)
MULS MULS
Ulaanbaatar
Ulaanbaatar, 1222

Mongolian university of life science

Цэдэнхүүгийн Бүжидмаа Цэдэнхүүгийн Бүжидмаа
Ulaanbaatar, 14192

Public administration Human rights and gender Political leadership Women's leadership

Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar

Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.

Batyrbyek Khadis Batyrbyek Khadis
Ulaanbaatar

Doctor of Philosophy (PhD) State and local management

Alpha Alpha
Ulaanbaatar

Мөрөөдөл биелдэг юм!

НББ ТХХУУ-н тэнхим НББ ТХХУУ-н тэнхим
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar, 976

Бид Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг.

ТХХУУ-Нягтлан бодогч,санхүүчийн тэнхим ТХХУУ-Нягтлан бодогч,санхүүчийн тэнхим
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоот Соёлын төв өргөөний чанх ард
Ulaanbaatar, 976

Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны тус?

Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва
Ulaanbaatar, 11000

Судлаач, уртын дуучин / Long song singer and researcher

Unurbold Erdenedorj Page Unurbold Erdenedorj Page
Ulaanbaatar

Зураг л үлдэх хорвоод зовж биш жаргаж амьдар.

Data.izm Data.izm
С. Амарсанаагийн Гудамж Ulaanbaatar
Ulaanbaatar, 16040

Нотолгоонд суурилсан мэдээллийг эрхэмлэгч хүн бүхэнд зориулав.

I love chemistry I love chemistry
УБ хот, ХУД
Ulaanbaatar

Химийн шинжлэх ухааны тухай

Miner Mongolia Miner Mongolia
Ulaanbaatar