Цэрэндулам Алтанцэцэг
АН-ын ҮБХорооны гишүүн, Нягтлан бодогч - Эдийн засагч
#Баярлалаа
#Баянголчуудаа
БАЯРЛАЛАА
УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа 06.26-ны 00:00 минутад албан ёсоор хааж байна. 16 хоногийн хугацаанд хамтдаа байж, эрч хүчтэй ажилласан сурталчилгааны баг хамт олондоо, дэмжиж ажилласан бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлье.
УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч 🔘Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
Эрхэм сонгогч таны энэ оройн амгаланг айлтгая!
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа сүүлийн шатандаа орж, бид сонгох эрхээ эдлэх хариуцлагатай цаг хугацааны босгон дээр ирээд байна.
Өнгөрсөн найман жилд манай улс ардчилсан нийгмийг үнэлэх хамгийн чухал үзүүлэлт болох ардчилал, авлига, эрх чөлөөний индексээрээ ухарч, уруудсан харамсалтай он цаг өнгөрчээ.
Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮ сангийн зээл, боловсролын сангийн зээл, ногоон автобусны хэрэгт төрд хамгийн эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай нь холбогдож ард түмний боломжоос их наяд, их наядаар нь хулгайлдаг болохоо батлан харуулсан.
Монголын ард түмэн оюунлаг, хөдөлмөрч, тэмцэгч, баялаг намтартай агуу их түүхийн эзэд билээ. Уур бухимдлыг нь хүргэж, тэвчээрийг нь тасалбал ямар ч улс төрийн хүчин, дарангуйлагчийг суудлаас нь ховхолж чадах ард түмнийг эрх баригчид хуурч чадахгүй ээ.
Зүүн төвийн үзэл баримтлалтай коммунист нам төрийн эрхийг удаан хугацаанд барих тусам хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг уландаа гишгэдгийн гашуун жишээг эрх баригч нам бидэнд харуулж байна. Энэ гажуудлыг өөрчлөх цаг нь болсон.
Ардчилсан нам АЛДАГДСАН НАЙМАН ЖИЛИЙН АЛДААГ ЗАСАХ чадвартай цорын ганц ажил хэрэгч улс төрийн хүчин юм. Баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан нам эдийн засгаа сэргээж хөгжилд хөтлөх “Эрчимт хөгжлийн 9+90+900 төлөвлөгөө”-г боловсруулснаас Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх “Баянгол тэргүүлэх 100” хөтөлбөрт улсын төсвийн зардал, татвар, ипотекийн зээлийн хүү зэргийг бууруулах талаар заалтуудыг тусгалаа.
Эрхэм сонгогч та ардчилсан нийгмийн үнэт зүйл гэдгээ дахин нэг удаа өөртөө сануулж сонголтдоо илүү хэрсүү хандаарай.
Коммунист, дарангуйлагч эрх баригчидтай хатуу хариуцлага тооцож, нэг намын ноёрхлыг таслан зогсоох цорын ганц хүч бол Таны Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрх билээ.
Дарангуйлалд цэг тавьж, бидэнтэй хамтдаа зогсоно гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье, баярлалаа.
Таныг хүндэтгэсэн: УИХ-ын 9 дүгээр тойрог Баянгол дүүрэгт Ардчилсан намаас НЭР ДЭВШИГЧ Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
#Баянгол100
БАЯРЛАЛАА
Бид бүхэн 16 хоногт багатааж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
#Бидний мөрийн хөтөлбөр та бүхэнд хүрсэн гэдэгт найдаж байна.
Уулзалтаас уулзалт шахуу хөтөлбөртөө явлаа.
Нийт #Баянголчууддаа уриалахад бид 3-ыг сонгоно гэдэгт итгэлтэй байна
болцгооё
Гандангийн гэр хорооллын гудамжийг ингэж засаж тохижуулж байлаа. Айл бүрийн хаягжуулалт, шуудангийн хайрцаг, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээтэй, замтай нь бүрэн хүлээлгэж өгч байсан цагаа дурсахад сайхан байна. Тэр цагаас хойш олон жил энэ хөтөлбөр маань үргэлжлээгүй зогссон.
Баянгол оос нэр дэвшиж байгаа Erdene Sodnomzundui Tsedev Tavanchuluu Цэдэвийн Таванчулуу Tserendulam Altantsetseg бид 3 ялалт байгуулбал энэ хөтөлбөрөө заавал цогцоор нь хөгжүүлэх болно оо
БАЯРЛАЛАА БАЯНГОЛЧУУДАА
БАЯРЛАЛАА БАЯНГОЛЧУУД АА!
100% БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ
БАЯРЛАЛАА БАЯНГОЛЧУУД АА!
100% БАГААР НЬ СОНГОЁ!
УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч
🔘Содномзундуйн ЭРДЭНЭ
🔘Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
🔘Цэдэвийн ТАВАНЧУЛУУ
Баянголчуудын маань хүлээлгэсэн итгэл миний хүлээх хариуцлага, зүтгэл билээ. Сонгуулийн сурталчилгааны хуульд заасан хугацаанд намайг дэмжиж, итгэл хүлээлгэж байгаа дүүргийнхээ нийт иргэд сонгогчдод баярлалаа.
Баянгол дүүргийн 4, 33 дугаар хорооны иргэддээ БАЯНГОЛ ТЭРГҮҮЛЭХ 100 мөрийн хөтөлбөрөө танилцууллаа
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНД ЮУ ХИЙХ ВЭ?
“Баянгол тэргүүлэх 100” мөрийн хөтөлбөрт багтсан “Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл” хэрэгжсэнээр агаар, хөрс, ус, орчны бохирдлыг эрс бууруулна. 💯💯💯
#Баянгол100
26 дугаар хорооны иргэн М.Баясгалан:
ХАРААГҮЙ ИРГЭД ӨНГӨРСӨН НАЙМАН ЖИЛИЙН ТУРШ ХУРАЛДСАН. ДАРГА НАР БИДНИЙГ "САНАЛ ХҮСЭЛТЭЭ ӨГ" ГЭДГЭЭС ХЭТРЭХГҮЙ ЯВСААР ӨДИЙ ХҮРЧИХЛЭЭ. ОДОО ХАНГАЛТТАЙ. БИД ХҮН ШИГ АМЬДАРМААР БАЙНА. БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ НАРАА ДЭМЖИНЭ. ТЭД БИДНИЙ ТӨЛӨӨ ХАМГИЙН БОДИТОЙ АЖЛУУДЫГ ХИЙСЭН.💯💯💯
#Баянгол100
“Хашаандаа сайхан амьдаръя” хөдөлгөөний санаачлагч Ц.Түмэнбаяр:
✅БГД-ийн гэр хороолол Гандангаас эхлээд, зурагт, бичил хорооллын арын хэсэг гээд хотын төвтэй хамгийн ойрхон нь буюу А зэрэглэлийн газрууд.
✅3, 4 дүгээр хорооллын орон сууцны дунд 700 м.кв газар авъя гэвэл ойролцоогоор нэг тэрбум төгрөг болно. Харин хойшоо яваад бичил хорооллын замын арын гэр хорооллын айлын газрыг авъя гэвэл 50 сая төгрөг. 200-хан метрийн зайд яагаад ийм 20 дахин ялгаатай үнэтэй байна вэ гэхээр, гэр хороололд дэд бүтэц байхгүй учраас л тэр.
✅Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшсэн гурван эрхэм маань “Амины орон сууц хороолол” төслийг баталсан байна. Хамгийн чухал нь зураг төслөө гудамж, гудамжаар нь айл, айлаар нь гаргажээ.
✅Энэ бол хэрэгжих бололцоотой төсөл. Төсөл хэрэгжсэнээр Баянгол дүүргийн гэр хорооллын нэг айлын газар тэрбум төгрөгийн үнэд хүрнэ.
✅Газар бол өвлөгддөг хөрөнгө. Хэзээ ч хуучирдаггүй, элэгддэггүй, алга болдоггүй хөрөнгө бол газар. Орон сууцны үнэ бол байнга унаж байдаг бол газрын үнэ байнга өсч байдаг.
#Баянгол100
БГД-ийн 22,23 дугаар хорооны иргэдтэйгээ уулзаж "ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖИЛ" төслөө танилцууллаа.
Баянгол дүүргийн АН гэр хорооллыг амины орон сууцаар өөрчлөн шинэчлэх төслийг өмнө нь амжилтай хэрэгжүүлж эхэлсэн туршлагатай. Бид дүүргийн гэр хорооллыг бүхэлд нь өөрчилж, дэд бүтцэд холбож амины орон сууцны хороолол болгоно. Ардчиллаа багаар нь дэмжээрэй
Гэр хороолол нэгдсэн байдлаар халуун, хүйтэн ус, цэвэр, бохирын шугам, явган хүний зам, авто зам, камер, гэрэлтүүлэгтэй болно. Ингээд хэрэв тухайн айл хүсвэл Баянгол дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч нарын төслийн хүрээнд батлуулсан дөрвөн загвар /1-3 давхар/-ын амины орон сууцыг хашаандаа ипотекийн зээлээр бариулж болно. Хашаа нь доогуураа бетон суурьтай, дээгүүрээ төмөр карказтай, стандарт модон хашаа байна.
#Баянгол100
С.Наранбаатар: Баянголд хашааны газар “алт” болно Баянгол дүүргийн АН-ын дэд дарга, судлаач, дэд профессор С.Наранбаатартай ярилцлаа. -Баянгол дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшигч нар “Амины орон сууц” төслийг х....
БГД-ийн 26 дугаар хорооны иргэд сонгогчид буюу хараагүй иргэдийнхээ төлөөлөлтэй уулзаж, “Баянгол 100” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.
Өнгөрсөн 2012-2016 онд Ардчилсан намын үед мөн 26 дугаар хороонд амьдардаг хараагүй иргэддээ зориулан 90 айлын орон сууцыг бариулснаар өдгөө 100 гаруй хүнийг орон гэртэй болгосонд талархаж явдгаа хараагүй иргэдийн төлөөллүүд илэрхийлж С.Эрдэнийг багаар нь дэмжихээ илэрхийллээ
#БҮТЭН #МОНГОЛ, #БҮРЭН #АРДЧИЛЛЫН #ТӨЛӨӨ
100% БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ
Хүний их эмч Г.Ууганцэцэг дүү маань БЗД-т Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа.
Сонгуулийн ажилд нь амжилт хүсье
Олон түмнээ электрон жаал нэрээрээ алдартай Э.Энхпүрэв маань боловсролын салбарын талаарх АН-ын мөрийн хөтөлбөр дээр ажилласан.
#Ыоловсролын салбарт ковидын үеэс хойших хоцрогдол гамшгийн хэмжээнд хүрсэн
мөрийн хөтөлбөрийн хамгийн чухал хөтөлбөрүүдийн нэг бол боловсролын салбар юмаа
БАЯРЛАЛАА БАЯНГОЛЧУУДАА
Өчигдрийн аргаар өнөөдөр ажиллаад маргаашийн ирээдүйг бүтээхгүй гэдгийг өнгөрсөн 8 жил харууллаа. 100% багаар нь дэмжээрэй
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 22 ДУГААР ХОРООНД ЮУ ХИЙХ ВЭ?
“Баянгол тэргүүлэх 100” мөрийн хөтөлбөрт багтсан “Гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төсөл” хэрэгжсэнээр агаар, хөрс, ус, орчны бохирдлыг эрс бууруулна. 💯💯💯
#Баянгол100
#БҮТЭН #МОНГОЛ, #БҮРЭН #АРДЧИЛЛЫН #ТӨЛӨӨ
100% БАГААР НЬ ДЭМЖЭЭРЭЙ.
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Website
Address
Bayangol District, Democracy Party
Ulaanbaatar
976
16 Khoroo
Ulaanbaatar, 976
Бишээгийн Эрдэнэсүхийн албан ёсны хуудас
Bayanzurkh Duureg
Ulaanbaatar, 16010
Ээж, Эхнэр, Хуульч, Монгол улсын иргэн.
Ulaanbaatar
Сэлэнгэ аймаг Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч Мэдээлэлтэй ИРГЭН-д Боломж нээгдэнэ
3-р эмнэлгийн сүмийн арын 122-р байрны баруун хаалга
Ulaanbaatar
Эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, дотоод шүүрлийн эмч
Чингэлтэй Дүүрэг Нэгдсэн Үндэстний гудамж 5/1 Засгийн газрын II байр
Ulaanbaatar, 15160
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо
Ulaanbaatar, 99761
Хан-Уул дүүргийн 15-р хорооны засаг дарга