А Р Х А Н Г Е Л Ь

А Р Х А Н Г Е Л Ь

Writer

17/02/2024

Даанч их санаж байна даа чамайг

Далай байвал гаталмаар
Уул байвал гэтэлмээр
Болох л юм бол юуг ч байсан даваад очмоор их санах юм.

Гэсэн ч
Уг нь чи хажууханд
Учрах тавилан үгүйд л би гансарнам.

Хэчнээн их санаж байгаагаа
Хэлмээр үг ч үл олдоно.

14/02/2024

Би ер нь тэгээд уйлах болгондоо ганцаараа л байдаг тавилантай хүн дээ…

13/02/2024

Ээжийнхээ энгэр, үнэр хоёрыг нь даанч их санасан даа…

30/01/2024

Зүгээр үү гээд асуухад л алган дээр нь асгарах элс шиг бөмбөрөөд унамаар үе хүнд басгүй олон тохионо шүү дээ.

Тийм үед нь л сэтгэлээр нь тоглох тэнэг байж болохгүй юм сан.

19/01/2024

Ганцаардсан хүнд харанхуй зохидоггүй

Ерөөс ганцаараа бэдэрнэ гэдэг
Гагц замаас өөр ханьгүй байна гэдэг
Бүдрэхдээ хүртэл бэтгэрнэ гэдэг…
Гэдэг чинь ерөөсөө л
Амьдаараа тамлагдах
Агааргүй бачимдах
Өнчин шаналах

Ганцаараа хүн харанхуйг даадаггүй.

31/12/2023

Баяр гэдэг чинь олуулаа байхад л жаргалтай болохоос биш ганцаараа хүнд бол нэг их сайхан зүйл биш л дээ.

31/12/2023

Шинэ жил заримынх нь хувьд утга учиртай баяр. Харин заримынх нь хувьд утга учир хайдаг өдөр.

27/12/2023

Уйлаад урсгачихаж болдог шаналан байвал сайхан сан. Дундардаг л юм бол хамаагүй дутуугаа дүүртэл уйлаад нэг уужирчих юм сан.

21/12/2023

Одоо би чамаас явсан гэдэгтээ итгэхийн тулд
Од харвахад хүслээ шивнэхээ болино.

Цас хараад чамайг боддогоо
Цаг харж чам руу яардгаа
Цантсан сэтгэлийг чинь хайлуулах гэж оролддогоо зогсооно.

Одоо би чамайг мартахын тулд
Од эрхэст дуртайгаа үгүйсгэнэ.

Хүйтрэхээр чамд санаа зовдгоо
Хүнгүй ганцаардчих вий гэж айдгаа
Хөрсөн сэтгэлийг чинь бүлээцүүлэх гэж хичээснээ эцэслэнэ.

Одоо би чамайг мартахын тулд
Оршихоос бус
Амьдрахгүй.

19/12/2023

Гашуун дарс уумаар
Ганцаардталаа
Гансартлаа
Галзууртлаа...

Өө, би чинь угаасаа ганцаардаж гансарчихаад ууж суугаа галзуурсан нэгэн шүү дээ.

19/12/2023

Уг нь би төрсөн өдрийн чинь тухай их л олон төлөвлөгөө гаргачихсан байсан юм. Гэсэн ч ахиад л би чамд мэнд ч хүргэж чадахгүй нь. Хамтдаа суугаад пазл эвлүүлнэ гэж, эсвэл хоёулаа залхуурч хэвтээд чамайг Сиа-гийн дуртай дуугаа дагаж дуулахыг сонсоно гэж, хоол хийнгээ бүжиглэхийг чинь харна гэж... гэж би мөрөөдөхөөс цаашгүй.

Чи надад дандаа л шинжлэх ухааны талаар ярьж өгдөг. Гэвч би алийг нь ч ойлгодоггүй. Ердөө тэрхэн цаг хугацаанд би чиний хоолой ямар сэтгэл татам болохыг, дуртай зүйлээ ярихаараа нүд чинь яаж гялалздаг тухай, миний дуртай үнэр бол чиний л үнэр юм байна гэдгийг бодож суудаг болохоор тэр.

Уг нь би амьдрал дээрээ хэтэрхий том хүн шиг хэрнээ чиний хажууд л жижгэрчихдэг сэн. Тэгээд хааяа би чамайг мансууруулах шидтэй юм болов уу ч гэж боддог. Ингэтлээ дурласан, ийм удаан сэтгэлд минь амьдарсан болохоор чинь өөрөөр би тайлбарлах аргаа олдоггүй юм.

Гэхдээ энэ бүхэн миний л тухай. Миний сэтгэлд байдаг чиний л тухай.

Ton petite amie.

09/12/2023

Зуны дулаахан дурсамжуудаараа өвлийг даваад гарна аа.

08/12/2023

Хайр гэж
… Аав бид хоёр бээлийгээ хаячихдаг болохоор ээж бээлийг маань холбоод оёх

Хайр гэж
… Намайг мөнгө цуглуулдаг хайрцагийг цоолж мөнгө авдагийг мэддэг хэрнээ аав мөнгө нөхөж хийх

Хайр гэж
… Эгч гутлын маань улавчийг нууцаар авч яваад надад яг таарсан гутал бэлэглэх

Хайр гэж
… Чихрэнд дуртай хөгшин болсон аав минь надаас чихэр горьдох

Хайр гэж
… Даарч орж ирэхэд аав цамцаа сөхөөд хөлийг маань гэдсэндээ наах

Хайр гэж
… Аав өлссөн хэрнээ өлсөөгүй гээд байгаа хоолоо надад өгдөгийг мэддэг болохоор би хоолоо үлдээх

Хайр гэж
… Намайг гэртээ ирэх хүртэл аав унталгүй хүлээх

Хайр гэж аавыг, ээжийг хэлнэ. Хайр гэж гэр бүлийг хэлнэ.

05/12/2023

Хэдүүлээ уг нь цас орохоор баярладаг бол тэ.

Тэнгэр цэлмэснийг, агаар цэвэршсэнийг, хот угаагдаж, өнгөтэй, үзэсгэлэнтэй болсоныг анзаарч баясах хүн цөөхөн юм. Ууртай царайтай, муухай харцтай, чанга хашгичсан нийгмийн асуудлаасаа өндийж дийлэхгүй л хүмүүс байх юм.

Үнэндээ тэр стресстүүлээд байгаа асуудлууд нь бас шууд ч өөрт нь хамааралтай биш. Зүгээр л өөртөө наачихсан, өөрөө дурандаа оролцоод байгаа асуудлууд нь олон. Хааяа ч болов тэнгэрийг харж, уртаар амьсгалж, хүрээлэн байгаа юмсыг ажиглаад тайван алхвал амьдралд бас сайхан зүйлс олон байгааг анзаарах байх даа.

20/11/2023

Би дандаа дундаршгүй байдаг.
Харин чи хэзээ ч дүүрэшгүй байдаг.

15/11/2023

Юу болоод байгааг ойлгож амжих ч сөхөө өгөхгүй байгаа энэ нөр их хөдөлгөөн дунд ядаж л гадаа уужим амьсгал авч чадахаар байгаад талархнам.

Амсхийх юм сан. Яасан яаруу амьдрал вэ?

05/11/2023

Би том болох тусмаа амьдрал надаас хамаарч яаж өөрчлөгдөж буйг илүү тод харах болсоон.

Мэдээж хорвоогийн жам ёстой холбоотой баяр гуниг тулгардаг ч тэдгээрийг даваад гарах нь ч бас жам ёс шүү дээ. Бусдаар бол амьдрал ерөөс миний хэрхэн амьдрах аргаа сонгосноос хамаардаг бололтой.

01/11/2023

Хүний харилцаанаас бусад нь эхэндээ л хэцүү байдаг. Хүн хоорондын харилцаа л харин эхлэлээсээ төгсгөл, төгсгөлөөсөө эхлэл хүртлээ үе бүхэнд хэцүү.

Өөрийгөө ч ойлгодоггүй хүмүүс өөр хоорондоо яаж ч ойлголцох билээ.

30/10/2023

Хаа сайгүй хальтарч унасан хүмүүс
Хөлөө чирч, мэдээтэй яваарай

22/10/2023

Дотор минь яг юу болоод байгааг мэдчих юм сан. Зүгээр лав биш байх шиг…

20/10/2023

Хааяа гэнэтхэн л савтай ус юүлэх шиг сэтгэл хоосорч мэдрэгддэг юм. Хөндүүрлэж өвдчихөөгүй юм чинь зүгээр гэж бодмоор байвч … оронд нь бараг өвдөж байсан нь дээр ч юм шиг.

Хоосон гэдэг үргэлжид хамгийн өрөвдөлтэй байх юм.

15/10/2023

Зун ганцхан өнгөтэй
Ногоон.
Намарт харин
Шар, улаан
Ногоон ч өнгө байдаг.

Намар
Навчсаар бороо орж,
Навчсаар хивс дэлгэдэг.
Намар
Уй гуниг ч төрж
Уярал баясал ч ирдэг.

Намар миний дуртай улирал
Намар хамгийн дулаан улирал.

14/10/2023

Улирал солигдож, хүйтэн болоход бие ч, сэтгэл ч тэр эмзэг болчихдог юм. Аль алийг нь л дааруулж өвтгөхгүй өвлийг даваад гарах хэрэгтэй шүү.

14/10/2023

Би бусадтай нэг их хамааралтай амьдрахыг хүсдэггүй юм.

Бусад гэж миний амьдралын хором мөчид байдаггүй хүмүүсийг хэлж байгаа юм л даа. Тийм хүмүүсийг хараад л өнгөрөхөд хангалттай санагддаг.

Ерөөсөө бид нар нэгнээсээ хэтэрхий хамааралтай болчихсон. Хаа нэг ховорхон таарч, хальтхан үг солиод л өнгөрч болдог байсан харилцаа холбоо хөгжөөгүй ч дээр үе гэж нэрлэдэг тэр үед атаархдаг юм. Одоо бол нэгнийхээ амьдралд оролцоход хэтэрхий амархан. Амьдралдаа оролцуулах ч дуртай болж. Тэр хэмжээгээрээ бид нар өөрийн гэх зүйлсгүй болж байгаа мэт санагддаг.

Надад бол өөрийн бүтээж байгаа ертөнцөд минь аль нэг сэжмээр холбогдож, хэсэгхэн буланг ч болов эзлэн суудаг тийм л хүмүүстэйгээ хамааралтай байхад болоо. Бусад нь бол хувь ерөөлөөрөө болог ээ гээд өөр өөрийн замаараа л явъя.

04/10/2023

Удахгүй өвөл болно
Удаа ч үгүй газар хөлдөнө
Халуун зүрх ч хайлах шиг болж
Харанхуй, хүйтэн хоёр эзэн сууна
Бээрсэн болжмор, муур ихэсч
Бэтгэрэх шиг сэтгэл эзгүйрнэ

Өвөл болно
Өр зүрх өвдөнө
Даарч байгаа даа гэж бодож
Даахгүй сэтгэлийн шаналал хураана

Өвөл болно
Өнчин амьтад л зовно…

01/10/2023

Хов ярих, ховлох хэрэгтэй.

Сэтгэлээ эдгээх нь хүн өөрөө л байдаг ч намайг хайрладаг хүмүүс байгаадаа гэдгээ мэдрэхээр аяндаа өөрийгөө эдгээх хүчтэй болчихдог.

Хүн байнга ярилцах нь чухал. Ярилцаж байхдаа хүн эдгэж, өдрийн бий болсон стрессээ гадагшлуулж байдаг. Тэгээд маргааш нь өчигдөр болсноос ангижраад, өнөөдөр баяртай байж чаддаг.

Өдрийн стресстэйгээ унтаад өгч болохгүй. Хов ярих, ховлох хэрэгтэй шүү.

28/09/2023

Намар хагацлын улирал
Мод навчнаасаа
Хүмүүс инээмсэглэлээсээ
хагацдаг улирал
Бүгд гараа халаасалж
Ороолтон дотроо нугдайна
Тэнгэр өөд биш
Газар уруу харцгаана
Амнаас савсах ууртай хамт
Анхилам цэцэгсийн үр салхиар туугдана.

Энэ мэдрэмж гуниг биш
Намрыг хүлээн авч байгаа миний бөхийлт юм.

17/09/2023

Надаас болж шүлэг уншдаг болсон гэнэ
Сайхан аа.
Намайг бодохоор мишээл тодордог гэнэ
Баярламаар аа.
Надтай байхдаа хүүхэд шиг болдог гэнэ
Гайхмаар аа.

16/09/2023

Ерөөс бидэнд зөвхөн учрах тавилан бий бишийг ухаарчихвал л ...

Зарим хүн бидний амьдралд ганцхан зуны цэцэг шиг дэлгэрээд хагдрах учиртайг,
Зарим хүн бидний амьдралд урин хавар шиг үе үе ирээд буцдагийг
Зарим хүн бидний амьдралд уяхан цас шиг унаад л хайлах тавилантайг
Зарим хүн бидний амьдралд уул шиг түшээд, үүл шиг нүүдгийг

Зарим хүн үргэлжид зарим хүнээр ээлжилдэгийг
Зарим хүн үүрд зарим хүнээрээ үлддэггүйг
Заримдаа бид хамтдаа
Заримдаа бид тусдаа байх ёстойг таньчихвал...

Ерөөс бидэнд хагацах тавилан ч бий.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Уул гоё тэ

Category

Website

Address

Ulaanbaatar
Other Authors in Ulaanbaatar (show all)
Stingray Mongolia Stingray Mongolia
REMAX BEST, Parkside центр, Баянзүрх дүүрэг 26-р хороо, 13312 Ulaanbaatar
Ulaanbaatar, 976

Дэлхий даяар хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зу

Luvsandorj Tsogdov Luvsandorj Tsogdov
11 Horoolol
Ulaanbaatar, 14192

Indepedent Researcher, Ph.D, founder of a several NGO

Fullday Fullday
17-7/7
Ulaanbaatar, 1234

🎧Fullday🌥

Танатос Танатос
Ulaanbaatar

Хэлэх үг, мэдрэх мэдрэмж дусал ч үлдэлгүй шавхагдах хүртэл бичсээр л байх биегүй гар, эзэнгүй үгс.

GeGee Beauty GeGee Beauty
Ulaanbaatar
Ulaanbaatar

Ulaanbaatar

Øņłý ýøú Øņłý ýøú
Ulaanbaatar

n 3^07 !

BABU. BABU.
413
Ulaanbaatar

TOURISM 2011 оноос өдгөө хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Kissmehardb4ugo Kissmehardb4ugo
Ulaanbaatar

HeXepeo HeXepeo
Ulaanbaatar, 976

ойлгож чадсан бол ашгүйдээ

Д.Мөнхзул  Munkhzul Dorjnamjil Д.Мөнхзул Munkhzul Dorjnamjil
Ulaanbaatar

...Ай миний бор борхон толгод Алсрах цагийн хөх хөх өвгөд минь...

Ted Platin Ted Platin
Ulaanbaatar

RE/MAX PLATIN

•jargaliin oron• •jargaliin oron•
Ulaanbaatar

Welcome