Luvsandorj Tsogdov

Luvsandorj Tsogdov

Indepedent Researcher, Ph.D, founder of a several NGO Бодох, сэтгэх,бичих, ярих, унших угтаа нэг. Энэ бүхний эхэнд унших бий.

08/10/2024

Ардчиллаа МАНАНХҮҮ-гээр бүү тоглуул
Итгэлээ итгэлийн хулгайчдад бүү өг

Орон нутгийн сонгууль болж байгаа энэ цагт итгэлийн хулгайчдыг дахин нэг санах хэрэгтэй, сонгогчид оо!
Орон нутгийн сонгуулийн ороо бусгай энэ үед ардчиллаар тохуурхагчдыг эргэн нэг эргэцүүл, иргэд ээ!
Их хурлын 2024 оны сонгуульд өөр өөр үзэл баримтлалтай, өөр өөр үнэт зүйлтэй, өөр өөр үнэмшилтэй өөр өөр намууд юм шиг сонгуульд өөр өөр хөтөлбөртэйгээр ихэд сүрчигнэн оролцож өөр өөр хүнээс өөр өөр саналыг нь авсан намууд, МАН, АН, ХҮН нь сонгуулийн дараа муухай монгол хүний муухай авираар ярьж байснаасаа бултаж, хэлж байснаасаа урваж, нэг нь албан тушаал хашиж үзэхийн төлөө, нөгөө нь Ерөнхий сайдын сэнтийгээс огцрохгүй шиг 4 жил яаж хийж байгаад тэнд залрахын төлөө, нөгөө нь торонд орчихгүйн төлөө итгэсэн сонгогчийнхоо итгэл рүү хээв нэг нулимж, хулгайч зангаар сонгогчдийн итгэлийг хулгайлж, ялгарах "өөр өөр зүйл" тэдэнд анхнаасаа огт байгаагүй юм шиг, нэг нам байсан юм шиг, цаагуур л нэг л нам юм шиг хамтарсан нэртэй засгийн газар байгуулж, сонгогчдыг хэн ч биш, сонгуулийн үр дүнг юу ч биш болгон монгол сонгуулийг дэлхийн гутамшиг,хаангүй засаглал болох ардчиллыг энд намныхан нэртэй бүлэглэлийн хаант засаг болгон харуулсан байдаг. Харамсалтай. Ингэхдээ тэд өөрсдөө улс төрийн ямар ч төлөвшилгүй, улс төрийн ямар ч соёлгүй этгээдүүд гэдгээ бас бодит үйлдлээр сонгогчдод их тод харуулж өгсөн юм. Сонгууль тэдэнд зүгээр л тоглоом шоглоом юм шиг юм билээ.
Орон нутгийн сонгуульд тэд дахиад л МАН, АН, ХҮН гэдэг нэрээр бас өөр өөр үзэлтэй, өөр өөр итгэлтэй, өөр өөр үнэ цэнтэй, өөр өөр итгэл үнэмшилтэй өөр намууд шиг бас шир царайлан ичих ч нүүргүй, хэлэх ч үгүй, ярих ч үггүй хээв нэг эргэж ирэхийг нь харахад сэжиг хүрмээр. Чихүүцмээр.
Орон нутгийн сонгуулиар орон нутгийн удирдлагаа сонгох гэж байгаа монгол сонгогчид одоо МАН-АН-ХҮҮ-гээр итгэлээ яаж хулгайлуулснаа, хаангүй засаглал болох ардчиллаа тэднээр яаж доромжлууснаа, ардчилсан сонгуулийн үр дүнгээ тэднээр яаж тохуурахуулснаа ядаж нэг удаа эргэцүүлж бод.
Ингэж бодохдоо, "Америкийн Нэгдсэн улсад Бүгд Найрамдах нам, Ардчилсан нам нь, Их Британ улсад Консерватив нам (TOR), Хөдөлмөрийн нам нь сонгуулийн дараа найрч хамтарсан засаг байгуулна аа" гэж намуудын "толгой" нь гэнэт эргүү юм шиг эргэвэл тэд шууд гишүүдгүй, дэмжигчгүй болж, нам нь хог болж хог дээр гарч өөрөө сөнөх хэмжээний эрсдлийн цэнтэй болсон байдаг гэдгийг л бас нэг эргэцүүлж үз. Үнэт зүйл, итгэл үнэмшлийн үнэн ялгааны үнэ цэн гэж ийм юм. Тийм юм.
Сонгогчдын итгэлийн хулгайчдад дахин итгэх нь өөрөө бас эрүүл биш хэрэг мөн. Энэ нь хаангүй засаглал энэ улсад намын удам дамжсан хунтайж, гүнжүүдийн засаглал болж хувирч буйг дэмжин дэвэргэж буй хар үйл бас юм.
Итгэлийн хулгайчдад иймд итгэлээ дахин бүү өг.
Итгэлийн хулгайчдыг харин орших эхгүй болго.
Итгэлийн хулгайчдад дахин бүү итгэ.
Итгэлийн хулгайчдаар ардчиллаа бүү тоглуул.
Ардчиллаа тэднээс авар.
Ингэж байж бид хаангүй засаглалын цэнийг энэ улсад үнэн хүртэнэ. Мэдэрнэ.
Ц.Лувсандорж
2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр

Vance To VP: 'How Dare You Call People A Racist For Wanting To Close Down That Wide Open Border?' 03/10/2024

https://youtu.be/4FGhVIDvKvc

Vance To VP: 'How Dare You Call People A Racist For Wanting To Close Down That Wide Open Border?' At a campaign event in Charlotte, North Carolina, Sen. JD Vance (R-OH) slammed Vice President Kamala Harris over her border policies.Fuel your success with F...

Профессор Ц.Лувсандорж: 45 хоногийн курсээр багш болоод үз, яаж гадуурхагдаж, гологдож, жижигдэх бол - Eguur.MN 17/09/2024

Профессор Ц.Лувсандорж: 45 хоногийн курсээр багш болоод үз, яаж гадуурхагдаж, гологдож, жижигдэх бол - Eguur.MN Боловсролын яамнаас гаргасан 45 хоногт өөр мэргэжлийн хүмүүсийг сургаж, багшлах эрх олгох журам батлагдсантай холбоотойгоор Монголын багш нарын холбооны ерөнхий ....

15/09/2024

Багшгүй Монгол болгох хаалтын шийдвэрийн их боол

Багшгүй байлгах хорлонт бодлогыг төрөөс санаатайгаар олон удаа хэрэгжүүлсээр ирсэн байдаг.
Тэдгээрийн нэг хорлон нь энэ юм. "Ид ажиллаж байгаа эрэгтэй багшид 5000 доллар өгч, хариуд нь дахиад багшаар хэзээ ч ажиллахгүй" гэж гарын үсгийг нь зуруулж багшийн ажлаас нь гаргаж байсан явдал юм. Энэ бол бодиттой, баримттай, гадаадын санхүүжилтээр хийсэн ерөнхий боловсролын сургуулийг багшгүй, тэр тусмаа эрэгтэй багшгүй болгох гадаадаас илгээгдэн эндэх гар хөлөөр дамжуулж хэрэгжүүлсэн хорлон хар бодлого байсан. Энэ бодлогоор бага цалингаар гэр орноо авч явж ядаж байсан, ид ажиллах насандаа байсан олоооооон эрэгтэй багш нар 5000 долларыг авч багшийн ажлаа орхиж, наймаачин, хар ажилчин болсон юм. Дүнд ЕБС-ийн 10 багшийн 1 нь эрэгтэй болж үлдсэн. (Энэ харьцаа 2 болж дээшилж байж мэднэ, дашрамд). Энэ бол маш хорлонтой бодлого байсан. Үүнийг тагнуулаас хянаж шалгах нь зүйн хэрэг юм.
Монголыг багшгүй болгох энэ хорлон бодлого өнгөрсөн 30 жилд төгсгөлгүй үргэлжилж ирсэн. Багш нар багш мэргэжлээ энэ улсад авч үлдэхийн төлөө, эрхийнхээ төлөө ажил хаях бүү хэл "like" дарахыг хориглосон хуультай болж авсан байдаг. Энэ нь багш энэ улсад хүн биш гэсэн санааг гаргасан хэрэг юм. Багшийн эрхийг хамгаалах үүрэгтэй үйлдвэрчний эвлэлүүд нь хүртэл багш нараасаа урвачихсан байдаг. Тэгэхээр хэн энэ улсад багшаар ажиллах уу?
Багш нарыг мэргэжлийг ажлаа хийж байхдаа тасралтгүй ядуурч байх бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Нэг цагийн ажлын хөлс нь 1,2 долларт ч хүргэхгүй байлгах бодлогыг Сангийн яамнаас хатуу барьж ирсний дүнд ерөнхий боловсролын сургууль шинжээчдийн олонтоо хэлж сануулж байсан ёсоор багшгүй болоод ирсэн нь яг тэдний хүсэл биелэсэн явдал байсан юм.
Ийм хорлонт бодлогын төгсгөлийн гэмээр, бас хаалтынх нь гэмээр нь Монголыг шинэ монгол, японжсон монгол болгон гэдгээ ил задгай зарладаг нэг муу хувийн сургуулийн менежерээс өөр ажил хийсэн нь харагддаггүй энэ наранбаярыг ашиглан хэрэгжүүлж буй "Дурын нэгнийг 45 хоногт багш болгон бэлтгэж багшаар ажиллуулах" гэдэг утгатай, багш мэргэжлийг энэ улсад бүрмөсөн устгаж авах хар санаатай хорлонт бодлого мөн. Дурын нэгэн 45 хоногийн дараа багш болдог гэж хэн танд хэлэв ээ? Эзэн тань чамд даалгав уу?
Боловсролын сайд нар энэ улсад "Монголыг багшгүй болгох замаар монгол нийгэм, монгол түмэнг харанхуй болгоно, насисист байлгана" гэсэн хар бодлогыг хар амиа л хичээсэн хувийн сургуулийн лобби, Монголыг хорлох алсын хараатай гадаад, дотоодын мөнгөхүүлэгчдийн хар хүсэл,бодлогыг хэрэгжүүлэх утсан хүүхэлдэй төдий л байж ирсэн байдаг юм. Энэ нь тэдний хийсэн хууль, хэрэгжүүлсэн бодлогоор хар дээр цагаанаар яг Наранбаярынх шигээ бичигдээд, хэлэгдээд үлдчихсэн байдаг. Уншиж чаддаг, сонсож чаддаг хэн ч үүнийг ил гаргаад ирэх бүрэн бололцоотой. Архив бий. Үүнийг тагнуулынхан хянаж шалгахад яадаг байна аа!
"Багш мэргэжлийг л эхлээд Монголд устгана. Тэгэхэд хүн нийтээрээ насисист болно. Хүн нь ийм болоход тэр хөгжилгүй байна. Дарлахад амьтан шиг амар байна аа" гэсэн хорлонт бодлогыг үргэлжлүүлэх тусгай даалгавраа амжилттай хэрэгжүүлсний дараа гадаад, дотоодын мөнгөхүүлэгчдийн утсан хүүхэлдэй болсон боловсролын сайдууд албан тушаалаасаа огцрохдоо яг л "Тавчиктай эхийг өвөл гадаа зогсоосон" гэсэн шалтгаанаар өөрөө өөрийгөө баяртайгаар тахлын үед огцруулдаг тэр нэгэн ерөнхий сайдтай адил ихэд л баяртай буцацгаадаг юм.
Наранбаяр ч "Монголыг багшгүй болгоно, Монголд багш мэргэжлийг устгана" гэсэн алсын хараатай хорлон бодлогын хаалт, төсгөлийг хийх даалгавраа ихэд амжилтай зарлаж хэрэгжихээр бодлого болгож авсан тул жаягаараа, жамаараа ихэд баяртайгаар буцах нь тодорхой.
Монгол Улсад багш мэргэжлийг устгах ил их эрсдэлтэй ийм шийдвэрийг гаргасан, микрофоны өмнө хэлэх өөр үг үгүй юм шиг ийм үгийг хээв нэг хэлж маанаглаж байдаг боловсролын сайд энэ салбараас зайлах нь ер нь бол зүйд ихэд нийцнэ.
Боловсролын сайд нар боловсролын салбарыг хориглох хорлонт бодлогоо хэрэгжүүлсний дараа ихэд баяртай буцдаг жамтай. Наранбаяр ч бас Монголыг ихэд хорлосон тул буцахдаа ихэд баяртай байх нь тодорхой.
Багшгүй Монгол болгох урт зохиолын бичиж, өрнүүлж төгсгөдөг нь бидний хувьд төрийн том сайд, тэдний бол тэдний их боол байдаг нь гунигтайяа, хоржоонтойёо.
Ц.Лувсандорж
2024 оны 9 дүгээр 15-ны өдөр

11/09/2024

Замаа янзлахдаа хашлагаа соль. Эсрэг нь биш
Хашлага солиод замаа эвдэж орхих биш харин замаа янзлахдаа хашлагаа соль. Ядаж үйлийнхээ эрэмбэ, дарааллыг зөв ол. Ингэж эрэмбэ дарааллыг зөв тогтоож боддог болоход л хөгжил хэрэгтэй юм. Хөг хэрэгтэй.
Улсын хөгжил хүний хөгжлөөс өөр зүйл биш. Төрийн албанд намчин биш харин номыг нь үзчихсэн хүн хүрдэг тэр цагт хүн нь хөгжсөн байна. Тэгэхэд улс хөгжинө.
Хөгжсөн хүн мэдээж, жишээ нь хашлага солиод замаа эвдэж орхих мэтийн ийм мангар юм хэзээ ч хийхгүй. Тэгэж мангар хэзээ ч сэтгэхгүй. Харин замаа засахдаа хашлагыг хамт янзална гэж шийднэ. Энэ нь эрэмбэ, дарааллын хувьд зөв, төв юм. Зүгээр л ядаж ингээд сэтгэж боддог хүн төрд, шийдвэр гаргах түвшинд байвал зохино. Эсрэг нь биш.
Муу сурлагатнууд монгол төрөөр дүүрсний гай горийг энэ улс нийгэм, монгол түмэн хагас жарны турш хүндээр эдэлж байна.
Онц сурлагатнууд монгол төрөөр дүүрэх тэр цагт улс хөгжинө. Тэгэхэд тэнэглэл монгол төрөөс аль хэдийн явчихсан байна. Дэлхийг айлгадаг монгол гуйранчлал түүх болсон байна. Тэр цагт улс хөгжинө. Нийгэм цэнгэлтэй болсон байна. Хүн нь инээдэг болсон байна. Ийм болохыг үзэхэд энэ байдлаараа бол харин ихэнх хүний нас хүрэхгүй ээ.
Гэвч хөгжсөн Монгол улс, цэнгэлтэй нийгэм, инээж баяссан монгол хүнийг энэ насандаа үзэхийн тулд нэг арга байна. Тэр нь энэ.
Бид тэжээвэр хандлага, амин хувийн ашиг сонирхлоо бүхний дээр тавьдаг,түүнийхээ төлөө яахаас ч буцахгүйгээр уралддаг, уралцдаг энэ газар авсан насисист авир, бүхнийг архитай найр болгон хувиргадаг уламжлалт мангар донгоо шууд л орхих явдал мөн.
Бид насисист авир, донтсон мангарлалтаасаа салах яг тэр цагаас улсын хөгжил эхэлнэ. Учир нь хүн нь насисист биш болоод эхэлнэ. Тэр бас архиддаг биш харин ажил жил хэрэгч болоод эхэлнэ.
Тэгэхэд жишээ нь хашлагаа солиод замаа эвдэж орхидог биш харин замаа янзлахдаа хашлагаа сольдог болно. Энэ мэтээр эрүүл сэтгээд эхэлнэ.. Эрүүл ажил үйлс газар аваад эхэлнэ. Тэр нь дүндээ л хөгжил дэвшил юм.
Ц.Лувсандорж
2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр

29/08/2024

Ерөнхий боловсролын салбар паразитаасаа салах цагт
Манай Улс ерөнхий боловсролыг хүн бүрт үнэ төлбөргүйгээр буюу тодруулж хэлбэл, татвар төлөгчийн мөнгөөр олгохоор Үндсэн хуулиараа тунхаглаж өгсөн байдаг.
Хүн бүр баян хоосон ядуу тарчиг, намчин, намчин бусаас үл хамаарч сайн ч, муу ч энэ улсын иргэн болж энэ нийгмийн эд эс болж оршдог учраас хүн бүрт суурь боловсрол, ер нь ерөнхий боловсрол, цаашилбал, дээд боловсролыг төрөөс бүрэн дааж үнэ төлбөргүй олгох нь бүхлээр харвал хамгийн үр өгөөжтэй цэцэн бодлого мөн.
Гэвч манай Улсад Үндсэн хуулиар үнэ цэнтэйгээр тунхагласан, улсаа тунгалагжуулах, тунхагжуулахын эх үндэс болсон энэ цэцэн санаа, уран бодлого угтаа огт хэрэгждэггүй юм. Харин бодит байдал дээр эсрэг нь хэрэгждэг. Үүний бодит илрэл нь ерөнхий боловсролын салбарын паразит болж оршиж буй хувийн ерөнхий боловсролын сургуулиуд юм. Тэнд тэд тэр чигтээ ашиг хонжооны хар лоббийн үүр уурхай л болсон байдаг.
Хувийн ерөнхий боловсролын сургуулийн эндэхийн энэ хагас жарны мандан цэцэглэлт бол манай улсын ерөнхий боловсролын салбарын бодлогын хагас жарны их доройтол, их дордолт юм. Угтаа бол энэ салбарт хувийн сургууль мандан цэцэглэх бүү хэл орших орон зай ч байх ёсгүй. Жам нь уг нь тийм юм.
Хүн бүрт үнэ төлбөргүйгээр, адил тэгш олгох Үндсэн хуулийн тунхаглалтай энэ улсад одоо ерөнхий боловсролыг адил тэгш биш, бүр ялгаварлан гадуурхлыг хөөргөсөн, улсын нэгдмэл байдлыг сарниулсан, боловсролын ялгаагаар нийгмийн тогтвортой байдлыг улам дэвэргэсэн, эцэстээ, гадаадын монгол улийг энд бэлтгэдэг хорон бодлогыг хувийн ерөнхий боловсролын сургуулиар дамжуулж хагас жарны турш амжилттай хэрэгжүүлж ирсний үндсэн тулгуур багана, арга техник нь маш энгийн ил юм. Тэр бол боловсролын сайдыг л өөрийн хүслийг гүйцээгч төдийхнөөр харж, барьж байх явдал юм. Үүний төлөө хувийн ерөнхий боловсролоор ашиг хоншоо хайгч гадаад дотоодын мөнгөхүүлэгчид хагас жарны турш өндөр зардалтай лоббийг л нам дамжуулж хийж ирсэн байдаг. Энэ хагас жарны боловсролын сайд бүрийг нэг шинж дээ. Тэдний гаргасан шийдвэрүүдийг нэг үз дээ. Хагас жарны туршид энэ улсад байсан бүх л боловсролын сайд бол хувийн сургуулийн лоббийн үр дагавар төдийхөн л юм. Тэд хувийн ерөнхий боловсролын сургуулийн эздийн хүслийг гүйцээгч утсан хүүхэлдэй л байж ирсэн байдаг.
Монголын ерөнхий боловсролын бодлогыг өөрсдийн лоббийн үр дагавар болсон төлөөллөөрөө дамжуулж барихад хувийн сургууль, тэр дундаас хувийн ерөнхий боловсролын сургуулиуд цэцэглэн манддаг. Харин хариуд нь улсын гэх ерөнхий боловсролын сургуулиуд бүх талаар доройтон дорддог. Яагаад?Төрийн гэх ерөнхий боловсролын сургуулиудыг бүх талаар муухай харагдуулж байвал хувийн ерөнхий сургуулиуд олон элсэгчтэй, орлого ихтэй, ашигтай өндөртэй байх юм. Тийм байна уу? Хар даа!
Төрийн өмчийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг ерөнхий боловсролын сургуулийг хэрэв маш сайн болговол харин юу болно гээч!
Хувийн ерөнхий сургуулиудад өндөр зардалтайгаар хүүхдээ энэ их түгжрэлд зөөж сургах эрүүл эцэг эх энэ улсад бүү хэл энэ дэлхийд ч олдохгүй. Тэгэхэд хувийн ерөнхий боловсролын сургуулиуд хаалгаа ихэд чангаар хатуу хааж тэдний ашиг хонжоо тэг болж тэд өөрсдөө өөрөөрөө цэг болно. Тэдний эндэх тэр лобби төгсөнө.
Ийм учраас боловсролын сайдыг хувийн ерөнхий боловсролын утсан хүүхэлдэй мэтээр барьж байх нь тэдний хувьд оршихуйн цэнтэй туйлын зорилго болох нь мэдээж хэрэг. Үүний төлөө тэд өндөр зардлаар лобби хийдэг нь ихэд тод.
Өнөөгийн монголчууд бидэнд хийж шийдвэл зохих маш олон зүйл бий. Тэдгээр чухаг олон дотроос хамгийн чухал нь боловсролын бодлого, соёлоо гадаад, дотоодын мөнгө хүүлэгчийн савраас салгах явдал юм.
Тэгэж салгахад манай Улсын ерөнхий боловсрол салбар ганц л туйлын зорилготой болно. Тэр нь энэ.
"Ерөнхий боловсролын сургуулиар Монголын нийгмийн үргэлжлэл болсон иргэнийг бэлтгэнэ".
Ерөнхий боловсрол салбар туйлын энэ ганц зорилгыг хэрэгжүүлдэг болох тэр цагт энэ нийгэм үзэн ядалт, ялгаварлан гадуурхлаар дүүрэхгүй, харин нэгдмэл үнэт зүйл дээр нягтарсан эв нэгдлийг эрхэмлэсэн, ухаалаг үйлсээр бялхана. Тэгэхэд монгол нийгэмд амар амгалан өөрөө заларна. Тэгэхэд энэ улс дэлхийн диваажин лугаа болж дэвжинэ.
Тэгэхэд харин гадаад, дотоод мөнгө хүүлэгчийн хүслийг гүйцээгч хувийн ерөнхий боловсролын сургуулиуд бүгд тэг болж одсон байна. Тэгэхэд бас боловсролын сайд хувийн ерөнхий сургуулиудын эздийн лоббийн үр утсан хүүхэлдэй биш болсон байна. Тэр харин Монгол Улсын боловсролын бодлогыг хөглөн хөгжөөгч түмний сайд болсон байна.
Манай Улсын ерөнхий боловсролын салбар тэр нэг паразитаасаа салах тэр нэгэн цагт төрийн гэх ерөнхий боловсрол сургуулиуд хаана байрлахаасаа үл хамаарч бүгд л нэг стандарттай, нэг хэмжээний чанартай, найдвар, тохирцтой сайхан сургууль болсон байна. Учир нь тэр паразитаасаа салах тэр цагт ерөнхий боловсролын салбар жаман замдаа орно. Тэр нь "Equity" энэ улсад амь орно оо гэсэн үг.
Ийм л чухаг.
Жич: Энэ бичвэрээр дэвшүүлсэн тезисийн хүрээнд нийт олноороо мэтгэлцээн хийвэл нэн сайн. Тэр мэтгэлцээнийг хөгжөөгч олон байвал бүр сайн. Тэр мэтгэлцээнд би хувьдаа бэлэн байна. Хувийн ерөнхий боловсролын сургуульд коллеги, мэргэжил нэгт нөхөд хэрэв байдаг бол би тэднийг энэ мэтгэлцээнд урьж байна. Мэтгэлцээнээр л нэг мөр ойлголцол төрдөг. Ийм соёл эндээс эхлээд Их хурал хүртэл түгээсэй, энэ улсад.
Ц.Лувсандорж
2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

09/08/2024

Үнэнг бодиттой хэлэх нь үнэгүй биш
Бурууд хордон нам унтаж байгаа ард түмэн гэв гэнэт зөв сэрж зөв, төвийг амархан олж барих нь өдрийн одыг олж харах мэт ховор. Бурууг дэвэргэгчид харин үнэн бодиттойг хэлэгчийг үзэн ядах нь жам мэт замнал. Ийм учраас үнэн бодиттойг олж харах нь аль ч цаг маш ховор. Тэр маш ховор дундаас үнэнг бодиттойг хэлэх нь даанч ховор.Учир нь үнэн үнэнгүй биш.
Одоогоос 2 мянга 600 гаруй жилийн тэртээд аж төрж байсан, анхны багш, анхны дидактикч, гүн ухаантан Сократыг залуу, ахмад, эрх мэдэлтэй, эрх мэдэлгүй хамаагүй ямар ч хүнээс эмээлгүй асуултыг найрсагаар тавьж хариултыг сонсож, хариултынх нь үндэслэл нотолгоо чухалчилдаг байсных нь улмаас, мөн “Би бол шашингүй үзэлтэн. ...Би бол Атенчуудад өгөгдсөн Бурханы бэлэг..” гэх зэрэг өөрийгөө илэрхийлснийх нь төлөө, товчхон хэлбэл, тухайн цагийн шашин хийгээд нийтийн хатуу тогтсон итгэл үнэмшил, үнэт зүйлийг үл тоон үнэнг бодиттой хүүрнэдэг, нийтийн унтаа байдлыг сэргээх асуултыг асуудаг байсных нь төлөө буруутган шүүгчдийн олонхийн шийдвээр цаазаар авах ял оноож цаазалсан байдаг. Үнэнг бодиттой хэлэх нь үнэнгүй биш.
Сэргэн мандалтын үе буюу одоогоос 500 гаруй жилийн өмнө “Пап хүн учраас алдаа хийнэ” гэж хээв нэг хэлдэг. Коперникийн “Диваажин (Worlds -heavens) бол бөмбөрцөг хэлбэртэй. Дэлхий ч мөн адил тийм хэлбэртэй. Сансарын биетүүд мөнхийн эргэлдэх хөдөлгөөнд байдаг....Дэлхий тэнхлэгээ тойрч эргэнэ. Бас нарыг ч тойрч эргэнэ” гэх зэрэг зарчим,номлолтой ертөнцийн хувьсалтын нар төвт онол (heliocentric)-ыг дэмждэг, энэ талаар өөрийнхөө итгэл үнэмшлийг нийтэд түгээж лекц л уншдаг байсан Бруног үнэнг бодиттой хүүрнэсний нь төлөө шатааж байсан. Бруногийн сүүлчийнх үг нь ийм юм. “Шатаах бол үнэнг няцаах арга биш” Үнэнг бодиттой хэлэх нь цэнгүй биш.
Энэ мэтээр аль ч цаг үед бурууг буруу гэж хэлсэнд бурууг дэвэргэн үйлдэгчид нь тун дургүй, бурууд хордон олон жил нам унтаж байгаа ард хоцорсон олон тэрхүү үнэн бодиттоос даанч их алс байдаг. Ийм учраас үнэнг бодиттой хэлэх нь аль ч цагт нэн амаргүй. Хэцүү. Үнэнг бодиттой хэлэх нь үнэнгүй биш.

Ц.Лувсандорж
2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр

06/08/2024

BBС-ийн өчигдрийн мэдээний тойм
Бангладашд засгийн газрыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал болж олон жил засгийн эрхэнд байсан Хасаны ерөнхий сайдаас огцорч Энэтхэгт дүрвэсэн.
Японы хөрөнгийн зах (stock exchange) дээр өмнө байгаагийн уналт болсон. Европын хувьд мөн адил уналт ажиглагдсан.
Их Британд цагаагчдын эсэргүүцсэн " Хэт баруун -far right" үзэлтэй бүлэг зарим хотуудад эмх замбааргүй байдлыг бий болгосон. Засгийн газар нь энэ бол жагсаал бол эсэргүү хууль бус үйлдэл гэж үзэж оролцсон хүн бүрийг мөрдөж хуулийн арга хэмжээг онооно гэж хэлсэн.

01/08/2024

Багшийг сэлгэн ажиллуулахад баримтлах журам бий юу?

Багшийг сэлгэн ажиллуулах төрийн бодлогын хэрэгжилт яах аргагүй л багш, тэдний гэр бүлийн аж амьдралд эхлээд шууд нөлөөлөл үзүүлэх нь тов тодорхой юм. Нөлөөллийн эерэг сөргийн талаар багш бүр эртнээс эрүүлээр эргэцүүлж бодох нь ононо.
Хэрэв энэ бодлого хуулийн заалттай юм бол хаангүй биш зөвхөн хууль л засагладаг ардчилсан улсын аж амьдралын ёсоор түүнийг хэрэгжүүлэхгүй байх нь хууль зөрчсөн хэрэг болж мэдэх тул уг бодлого боловсролын салбарын бүх түвшний удирдлагуудын шийдэл, аж амьдрал, карьерт бас шууд нөлөөлөлтэй болох нь тодорхой байна.
Багш нь хичээлийн сургалт, цаашилбал боловсролын чанарын үндсэн хувьсагч, фактор байдаг. Энэ утгаар багшийг сэлгэн ажиллуулах нь хичээлийн сургалтын чанараар дамжин хүүхдийн чанартай суралцахад нөлөөлөх нь мэдээж. Энэ утгаараа мөн л багшийг сэлгэн ажиллуулах төрийн бодлого нь хүүхэд чанартай суралцахаар дамжин сигли биш бүх иргэдийн ч аж амьдралд бас нөлөөлнө.
Багшийг сэлгэн ажиллуулах төрийн энэхүү бодлогын нөлөөлөл тусахгүй нийгмийн бүлэг гэж иймд үндсэндээ бараг алга.
Тийм учраас багшийг сэлгэн ажиллуулах төрийн энэхүү бодлогыг хэрэгжүүлэхдээ хуулийн заалт болгохын тулд хийсэн судалгааны үндэслэлдээ тулгуурласан, түүний бодит тусгалын эерэг нөлөөллийг нь эрс ихэсгэсэн, харин бодит сөрөг нөлөөллийг нь эрс буулгасан "Багшийг сэлгэн ажиллуулахад баримтлах журам"-аа багш нарт хийгээд нийгмийн бүх бүлгүүдэд боловсролын яам яаралтайгаар танилцуулж ойлгуулах нь зайлшгүй, хойшлуулшгүй хэрэг мөн.
Тийм журам хэрэв байхгүй бол яаралтай түүнийг боловсруулж түүнийнхээ найдвар, тохирцыг туршина уу?
Найдвар, тохирцтой ийм журамгүйгээр багшийг сэлгэн ажиллуулах бодлогыг хуулийн заалттай гэдгээр хүчлэн хэрэгжүүлсэн болбол ёстой "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв" гэдэг л шиг бас нэг бодлогын ээлжит бүтэлгүйтэл болох нь тодорхой. Бодиттойгоор харвал багшийг сэлгэн ажиллуулах төрийн бодлогын хэрэгжилтийн дүр зураг эргэцүүлэлд нэг иймэрхүүгээр л бууж байна.
Багшийг сэлгэн ажиллуулах нь боловсролын бодлогын ээлжит бүтэлгүйтэл бүү болог. Багшийг сэлгэн ажиллуулах бодлогын болзошгүй бүтэлгүйтлийн золиос нь бас багш, хүүхэд бүү байг.
Ерөнхий боловсролын сургуулийн багшийг сэлгэн ажиллуулахад баримтлах журам ингэхэд бий юу?
Байвал түүнийгээ яаралтай багш нар хүргэн танилцуулна уу? Хэрэв байхгүй юм бол яаралтай түүнийг боловсруулж найдвар, тохирцыг туршина уу?

Ц.Лувсандорж
2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр

28/07/2024

Safety first. Аюулгүй байхаа л эхэнд тавь
Чимэддамба Дуламсүрэн маань "Энэ зун ерээд хүн усанд живж нас барсан гэнэ. Бага насны хүүхэд тал хувийг нь эзэлжээ. Монголчууд зуурдын үхлээрээ дэлхийд нэгд бичигддэг юм байна" гэсэн постыг оруулсныг дагагчийн хувьд олж харав.

Энэхүү гунигтай статистикийг харж суухад Австралид хүүхэд цэцэрлэгт явахаас л "Safety first" гэсэн хэллэгийг амандаа оруулж байдгийг санав.
Safety first. Аюулгүй байх аа л эхэнд тавь. Аюулгүй байх аа эхлээд эргэцүүл. Аюулгүй байдлаа эхлээд ханга. Аюулгүй байх тань нэгдүгээрт.
Үүнийг цэцэрлэгээс нь хүүхэд бүрт эхлээд аманд нь, дараа нь тархинд нь, дараа нь үйлэнд суулгаж өгөх нь тэдний ерөнхий боловсролынх нь амин чухал утга учрын нэг нь юм. Энэ ч туйлын зөв юм.
Эхлээд орших нь чухал. Энэ оршихоос бүх зүйл цааш өрнөнө, хамаарна. Орших гэдэг нь амиа алдахгүй байх гэсэн утгатай. Амиа алдахгүй байх нь олон хүчин зүйлээс хамаарна. Амиа алдах байдалд хүрчихгүй, орчихгүй байх, тийм болзошгүй байдлаас яаж урьдчилсан сэргийлэх, түүнээс яаж зайлсхийх мэдлэг, чадвар, дадалтай байхаас тань тэр шууд хамаарна.
Алтан амиа хамгаалах, оршиж байхын мэдлэг, чадвар, дадлыг олох нь насан туршийн зүтгэл бүхий том үйл юм. Шинжлэх ухаан юм. Тэгэхээр мэдээж амаргүй хэрэг. Гэхдээ хүүхэд байхаас нь хүн бүрийн аманд нь оруулж, тархинд суулгаж, үйлэнд нь холбож өгөх эхний үйлдэл бол яах аргагүй л "Safety first" гэсэн хэллэг мөн.
Safety first. Аюулгүй байхаа эхэнд эрэмбэл. Аюулгүй байдлаа эхэнд ханга. Тэгэснээр оршихуйн тань өрнөнө. Оршихоо нэгдүгээр тавих нь. Үүний тулд аюулгүй байдлаа нэгдүгээрт хангах нь.
Survival first. Safety first.
Гэнэн цайлган цагаан сэтгэлтэй, тал шиг уужим бодлоо харин "Survival first. Safety first"-ын дараа эрэмбэл.

Ц.Лувсандорж
2024 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

France's railway network still suffering delays after 'coordinated sabotage' on Friday 28/07/2024

https://youtu.be/WrjkwGJ2vBY?t=14

France's railway network still suffering delays after 'coordinated sabotage' on Friday THE FRIDAY ATTACKS ON THE FRENCH RAILWAY SYSTEM ARE DISRUPTING THE 2024 SUMMER OLYMPIC GAMES IN PARIS. THE RAILWAY NETWORK IS STILL SUFFERING FROM LONG DELAY...

France investigates 'massive attack' on fast train network – DW – 07/26/2024 28/07/2024

"France's national rail operator SNCF said the crippling of the country's high-speed TGV rail network by arsonists on Friday points to a plot to do "serious harm."

The French transport system suffered severe disruptions from the acts of vandalism, which came on the same day as the Olympic Games opened in Paris.

SNCF CEO Jean-Pierre Farandou said those behind the attackers had carefully chosen which parts of the rail network to target.

"The places were specially chosen to have the most serious impact since each fire cut off two [rail] lines," Farandou said, adding that around 800,000 people were affected.

The rail company said in a statement Friday evening that it would ensure transport for all Olympic delegations, without elaborating"

France investigates 'massive attack' on fast train network – DW – 07/26/2024 French intelligence is working to identify who is behind acts of intentional vandalism on several high-speed rail routes. The incidents, which have led to a disruption, come ahead of the opening of the Paris Olympics.

Barack Obama endorses Kamala Harris for president 28/07/2024

Barack Obama endorses Kamala Harris for president Barack and Michelle Obama say Ms Harris has the "strength that this critical moment demands".

27/07/2024

Олимпийг "Who are Mongolians" гэдгийг соёлоороо харуулах хэрэгсэл гэж хар, амжилт биш

Олимпод оролцох нь манай улсын хувьд "cultural identity"-гээ дэлхий дахинд харуулах, сурталчлах алтнаас цэнтэй ганц, ганган боломж юм. Манай улсын хувьд олимпод оролцоход үүнээс өөр үнэ цэн гэж үгүй.
Улс, нийгмийн хувьд хувьд олимпийн аварга, медаль энэ тэр огт цэнгүй, үнэгүй. Хувь тамирчдад бол тэр нь аж төрөхөд л хэрэгтэй байж юун магад.
Тийм учраас жишээ нь олимпод оролцогчдыг спортын амжилт гэхээсээ илүүтэй монгол ондоошлыг илтгэх утгаар царай зүсийг харж сонгох, тэдний хувьцсыг мөн 'cultural identity" утгаар харуулбал тэр нь алтан утгатай алдаагүй хэрэг болно.
Энэ удаагийн олимпын нээлтэд Монгол улсын далбаа маань сайхан намирч байлаа. Оролцогчид нь сайхан монгол дээл, тэрлэг өмссөнсөн бол монгол минь гэж сайхан харагдахаар байв. Нэг л хятад маягтай харагдаад санагдаад байсныг энд нуухгүй. Дээл авах боломжгүй байсан бол эрчүүд нь бөхийн зодог жудагтайгаа байхад гайхалтай ганган монгол гоёл болох байлаа. Эмэгтэйчүүд нь, яахав, сайхан монгол тэрлэг өмссөн байхад болоод явчих жишээний юм.
Олимпийг манай улс зөвхөн "Монгол гэж ямар улс вэ, Who are Mongolians" гэдгийг соёлоороо харуулах, сурталчлах ганган ганц хэрэгсэл утгаар харах хэрэгтэй. Амжилт биш.
Ц.Лувсандорж
2024 оны 7 дугаар сарын 27-ны өдөр

25/07/2024

Монголын ерөнхий боловсрол чинхүү утгаа алдаад хагас жаран болж байна

Ерөнхий боловсрол туйлын цор ганц зорилготой. Тэр нь улсдаа иргэн бэлтгэнэ.
ЕБС нь гэдэг төрийн тэрхүү бодлогоор нэгдмэл үнэт зүйлтэй, итгэлтэй монгол иргэнийг бэлтгэнэ. Энэ ажлын төлбөр нь татвар төлөгчдөөс татвараар бүрдэнэ. Ингэхээр л улсдаа ажиллаж байгаа иргэн бүхэн монгол улсын ирээдүйг хөтлөх иргэний бэлтгэхэд хөлсөөрөө хувь нэмэр оруулж байна аа гэсэн үг. Тэгэхээр ЕБС, ерөнхий боловсролын салбарын асуудал хүн бүрийн асуудал болдог.
Гэвч манай улсын ерөнхий боловсрол ийм байж чаддаггүй. Энэ салбарт одоо түмэн улсын түмэн сургууль тоглож байна. Энэ салбар одоо тэдний мөнгө хийх шуналын золиос аль хэдийн болсон. Энэ салбарын энэ утгаа алдсан доройтлыг үе үеийн сайд хийгээд эрх мэдэлтний шунал бий болгосон. Тэд дураараа. Энэ салбарын технологит байдлыг эвдэн, ганц ашиг олох ходоодон сонирхолтойгоор түмэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болж, түмэн янзын хувийн сургуулийг бий болгож шуналдсаар энэ салбарыг шуналтны бохир мөнгө хийдэг бохир талбар болгосон байдаг. Дүнд нь манай ерөнхий боловсролын салбарт үр ашиг, үр дүн гэж байхгүй болсон. Улсаараа муу сурдаг. Тэнд нэгдмэл эрх ашиг, сонирхол үнэт зүйл, үнэ цэн байхгүй. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ хөрөнгө чинээнээс үүдэлтэйгээр алагчлал, ялгаварлан гадуурхалд бодлогоор их эрт өртдөг, төгсөгч болох иргэд нь эртнээс бий болсон тэрхүү алагчлал, ялгаварлалаас үүдэн бие биеэ үзэн ядсан, чадваргүй, зөвхөн намчирхдаг амь зуудаг ийм л дорд байдлыг энэ улсад ерөнхий боловсролын салбар нь үйлдвэрлэсээр байна.
Ерөнхий боловсролын шинэчлэл гэж сайд бүр л хийрхдэг. Ерөнхий боловсролын хөг, хөгжил гэдэг тань ерөнхий боловсролын сургуулиар энэ улсад нэгдмэл эрх ашиг, үнэт зүйл, үнэ цэнтэй иргэшсэн иргэнийг л бүтээх хэмийг бий болгоно оо гэсэн үг. Энэ мэтээр лекцийг өрнүүлж болно.
Манай улсын ерөнхий боловсрол ийм чинхүү утгаа алдаад аль хэдийн хагас жаран болж байна. Энэ нь аажимдаа нэгсгэх үнэт зүйлгүй, ойлголцох нэгдмэл итгэл үнэмшилгүй, харилцан ойлголцох нэг хэлгүй иргэдтэй болгож байна. Энэ нь тун төдөлгүй энэ улс нэг мэдэхэд л нэгдмэл байдлаа алдахад хүргэнэ. Одоо ч ийм байдал илт харагддаг. Үүнийг нэг бичээч "Урьд насандаа их өштэй байсан 3,5 сая хүн энэ улсад дахин төрөөд амьдарч байгаа юм шиг байх юм" гэж халаглан илэрхийлсэн байдаг юм. Ийм л аюултай_ халагламаар байдлыг бид ерөнхий боловсролоор хагас жаранд бүтээж ирлээ.
Одоо тэгээд яахав вэ гэж үү! Яах юу байх вэ? Зүгээр, ерөнхий боловсролын сургууль "Монгол улсад иргэн бэлтгэх" гэсэн туйлын ганц зорилгоо л ягштал биелүүл. Тэгэхийн тулд ерөнхий боловсролын салбарт үндэсний нэг стандартыг мөрд. Тэгэхийн тул боловсролын хуулиас хувийн сургуулийн лоббигоор авч хаясан боловсролын үндэсний стандарт гэдэг үгийг хуульд дахин оруул. Тэгээд ерөнхий боловсролын салбараас шуналыг паразитуудыг зайлуул.
Ерөнхий боловсролын салбарыг үнэн хөглөхөд угтаа л ийм л энгийн юм.
Гэвч хагас жаранд монгол төр үүнийг хийж чаддаггүй. Ямар сайд үүнийг хийж чаддаггүй. Харин улам л дордуулж байдаг. Шалтгаан энгийн. Хар шунал.
Ц.Лувсандорж
2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

25/07/2024

Монголын ерөнхий боловсрол чинхүү утгаа алдаад хагас жаран болж байна
Ерөнхий боловсрол туйлын цор ганц зорилготой. Тэр нь улсдаа иргэн бэлтгэнэ.
ЕБС нь гэдэг төрийн тэрхүү бодлогоор нэгдмэл үнэт зүйлтэй, итгэлтэй монгол иргэнийг бэлтгэнэ. Энэ ажлын төлбөр нь татвар төлөгчдөөс татвараар бүрдэнэ. Ингэхээр л улсдаа ажиллаж байгаа иргэн бүхэн монгол улсын ирээдүйг хөтлөх иргэний бэлтгэхэд хөлсөөрөө хувь нэмэр оруулж байна аа гэсэн үг. Тэгэхээр ЕБС, ерөнхий боловсролын салбарын асуудал хүн бүрийн асуудал болдог.
Гэвч манай улсын ерөнхий боловсрол ийм байж чаддаггүй. Энэ салбарт одоо түмэн улсын түмэн сургууль тоглож байна. Энэ салбар одоо тэдний мөнгө хийх шуналын золиос аль хэдийн болсон. Энэ салбарын энэ утгаа алдсан доройтлыг үе үеийн сайд хийгээд эрх мэдэлтний шунал бий болгосон. Тэд дураараа. Энэ салбарын технологит байдлыг эвдэн, ганц ашиг олох ходоодон сонирхолтойгоор түмэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн болж, түмэн янзын хувийн сургуулийг бий болгож шуналдсаар энэ салбарыг шуналтны бохир мөнгө хийдэг бохир талбар болгосон байдаг. Дүнд нь манай ерөнхий боловсролын салбарт үр ашиг, үр дүн гэж байхгүй болсон. Улсаараа муу сурдаг. Тэнд нэгдмэл эрх ашиг, сонирхол үнэт зүйл, үнэ цэн байхгүй. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ хөрөнгө чинээнээс үүдэлтэйгээр алагчлал, ялгаварлан гадуурхалд бодлогоор их эрт өртдөг, төгсөгч болох иргэд нь эртнээс бий болсон тэрхүү алагчлал, ялгаварлалаас үүдэн бие биеэ үзэн ядсан, чадваргүй, зөвхөн намчирхдаг амь зуудаг ийм л дорд байдлыг энэ улсад ерөнхий боловсролын салбар нь үйлдвэрлэсээр байна.
Ерөнхий боловсролын шинэчлэл гэж сайд бүр л хийрхдэг. Ерөнхий боловсролын хөг, хөгжил гэдэг тань ерөнхий боловсролын сургуулиар энэ улсад нэгдмэл эрх ашиг, үнэт зүйл, үнэ цэнтэй иргэшсэн иргэнийг л бүтээх хэмийг бий болгоно оо гэсэн үг. Энэ мэтээр лекцийг өрнүүлж болно.
Манай улсын ерөнхий боловсрол ийм чинхүү утгаа алдаад аль хэдийн хагас жаран болж байна. Энэ нь аажимдаа нэгсгэх үнэт зүйлгүй, ойлголцох нэгдмэл итгэл үнэмшилгүй, харилцан ойлголцох нэг хэлгүй иргэдтэй болгож байна. Энэ нь тун төдөлгүй энэ улс нэг мэдэхэд л нэгдмэл байдлаа алдахад хүргэнэ. Одоо ч ийм байдал илт харагддаг. Үүнийг нэг бичээч "Урьд насандаа их өштэй байсан 3,5 сая хүн энэ улсад дахин төрөөд амьдарч байгаа юм шиг байх юм" гэж халаглан илэрхийлсэн байдаг юм. Ийм л аюултай_ халагламаар байдлыг бид ерөнхий боловсролоор хагас жаранд бүтээж ирлээ.
Одоо тэгээд яахав вэ гэж үү! Яах юу байх вэ? Зүгээр, ерөнхий боловсролын сургууль "Монгол улсад иргэн бэлтгэх" гэсэн туйлын ганц зорилгоо л ягштал биелүүл. Тэгэхийн тулд ерөнхий боловсролын салбарт үндэсний нэг стандартыг мөрд. Тэгэхийн тул боловсролын хуулиас хувийн сургуулийн лоббигоор авч хаясан боловсролын үндэсний стандарт гэдэг үгийг хуульд дахин оруул. Тэгээд ерөнхий боловсролын салбараас шуналыг паразитуудыг зайлуул.
Ерөнхий боловсролын салбарыг үнэн хөглөхөд угтаа л ийм л энгийн юм.
Гэвч хагас жаранд монгол төр үүнийг хийж чаддаггүй. Ямар сайд үүнийг хийж чаддаггүй. Харин улам л дордуулж байдаг. Шалтгаан энгийн. Хар шунал.
Ц.Лувсандорж
2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Монгол  Улсын нэгэн гавьяат багшийн хамт энэ модонд тээр жил тусалж билээ.Модыг зовлонгоос салгасан тэр шөнө сайхан мэдр...

Category

Telephone

Address

11 Horoolol
Ulaanbaatar
14192
Other Authors in Ulaanbaatar (show all)
А Р Х А Н Г Е Л Ь А Р Х А Н Г Е Л Ь
Ulaanbaatar

Writer

Stingray Mongolia Stingray Mongolia
REMAX BEST, Parkside центр, Баянзүрх дүүрэг 26-р хороо, 13312 Ulaanbaatar
Ulaanbaatar, 976

Дэлхий даяар хамгийн их танигдсан үл хөдлөх хөрөнгө зу

Fullday Fullday
17-7/7
Ulaanbaatar, 1234

🎧Fullday🌥

Танатос Танатос
Ulaanbaatar

Хэлэх үг, мэдрэх мэдрэмж дусал ч үлдэлгүй шавхагдах хүртэл бичсээр л байх биегүй гар, эзэнгүй үгс.

GeGee Beauty GeGee Beauty
Ulaanbaatar
Ulaanbaatar

Ulaanbaatar

Øņłý ýøú Øņłý ýøú
Ulaanbaatar

n 3^07 !

BABU. BABU.
413
Ulaanbaatar

TOURISM 2011 оноос өдгөө хүртэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Kissmehardb4ugo Kissmehardb4ugo
Ulaanbaatar

HeXepeo HeXepeo
Ulaanbaatar, 976

ойлгож чадсан бол ашгүйдээ

Д.Мөнхзул  Munkhzul Dorjnamjil Д.Мөнхзул Munkhzul Dorjnamjil
Ulaanbaatar

...Ай миний бор борхон толгод Алсрах цагийн хөх хөх өвгөд минь...

Ted Platin Ted Platin
Ulaanbaatar

RE/MAX PLATIN

•jargaliin oron• •jargaliin oron•
Ulaanbaatar

Welcome