Eurasia Capital Forex

Eurasia Capital Forex

You may also like

Coinhub
Coinhub

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Eurasia Capital Forex, Brokerage Firm, Ulaanbaatar.

“Евразиа Капитал холдинг ҮЦК” ХК нь 2008 оноос хойш брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын Хөрөнгийн бирж дээр (МХБ Код: SUN) бүртгэлтэй үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг цөөн компаниудын нэг юм. Мөн “Евразиа Капитал холдинг ҮЦК” ХК нь Монголын Хөрөнгийн Биржээс гадна Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтад дор үйл

06/06/2023

МЭДЭГДЭЛ
Евразиа Капитал Форекс нь цаашид маржин арилжааны буюу форекс брокерийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байгаа тул харилцагчид дансан дахь үлдэгдэл мөнгө авах хүсэлтээ илгээнэ үү!!!

ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ 22/04/2022

Залилан мэхлэх үйл ажиллагаанаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

ЗАЛИЛАН МЭХЛЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ Санхүүгийн зах зээл өргөжин тэлж бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсронгуй болохын хэрээр түүнийг дагаад санхүүгийн залилан, луйврын схем,

28/02/2022

EURRUB, USDRUB хослолуудын арилжааг зогсоож байна.

Техникийн боломжоос шалтгаалж ОХУ-ын рубли (RUB) орсон бүтээгдэхүүнүүдийг цаашид арилжаалахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. RUB-тэй нээлттэй позицууд доорх түвшинд хадгалагдана:
• EUR/RUB long positions at 113.25
• EUR/RUB short positions at 115.458
• USD/RUB long positions 101.457
• USD/RUB short positions 102.323
Хаалтын ханш Bloomberg-н 10:00 GMT цагаар тооцогдоно.

16/02/2022

2022 оны 2 сарын 21 нд АНУ-ын ерөнхийлөгчийн баярын өдөр болж байгаа тул зах зээлийн арилжаа бага байхыг анхаарна уу.

19/12/2021

ОХУ болон Украйны хурцадмал байдлаас шалтгаалан, Ecforex нь зарим бүтээгдэхүүний маржин шаардлага болон exposure -ыг 2021 оны 12 сарын 24-ын 23:00 цагаас эхлэн өөрчилж байна.

USD/RUB болон EUR/RUB: Хөшүүрэг 1:10 - аас 1:5, exposure -ын хамгийн их хязгаар 1 саяаас хэтрэхгүй хэвээр үлдэнэ.

BRENT.CMD/USD, LIGHT.CMD/USD, DIESEL.CMD/USD: Хөшүүрэг 1:30 -аас 1:20. 2022 оны 1 сарын 10 хүртэл Хамгийн их exposure-н хязгаар одоогийн үнэлгээнээс 50%-р буурна.

GAS.CMD/USD: Хөшүүрэг 1:30 -аас 1:10, хамгийн их exposure хязгаар хэвээр үлдэнэ.

Дээрх бүтээгдэхүүн дээр нээлттэй позицтой болон позиц нээхээр төлөвлөж буй харилцагчид дээрх өөрчлөлтүүдийг анхаарна уу.

Ирэх баярын өдрүүдээр зах зээлийн үсрэлт, болон арилжааны идэвх буурах (идэвхгүй ханш) зэрэг нөхцлүүдээс болгоомжтой байхыг анхааруулж байна.

24/11/2021

АНУ - д 11 сарын 25 -нд Талархлын Баяр өдөр болж бүх нийтээрээ амарч байгаа тул тухайн өдөр нь арилжааны идэвх бага байхыг анхаарна уу.

03/09/2021

2021.09.03 нд АНУ-ын хөдөлмөрийн баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр учир зах зээлийн идэвх бага байхыг анхаарна уу.

CFD бүтээгдэхүүний гэрээний өөрчлөлтийн календарь 28/07/2021

CFD бүтээгдэхүүн нь таваарын гэрээний (future) гэрээний тусгал байдаг тул сар бүр тухайн бүтээгдэхүүний гэрээ дуусах үед харилцагчийн позицоос хамаарч (long, short) нэг бол нэмэх эсхүл хасах тохируулга дансан дээр хийгддэг болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүйг :

CFD бүтээгдэхүүний гэрээний өөрчлөлтийн календарь - с харна уу

https://ecforex.mn/mn/analytic

CFD бүтээгдэхүүний гэрээний өөрчлөлтийн календарь CFD бүтээгдэхүүн дээр захиалга хонуулж байгаа харилцагчид анхаарна уу

21/07/2021

Цахим орчинд “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлж, тодорхой хугацааны дараа хоёр дахин үржүүлж өгнө гэсэн хууран мэхлэлт, залилангийн шинж чанартай үйл ажиллагааг тодорхой нэр бүхий этгээдийн зүгээс зохион байгуулж байж болзошгүйг сэрэмжлүүлж байна.
http://www.frc.mn/a/3683

БИНАНС БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАРИМ УЛСАД ХОРИГЛОВ 08/07/2021

Иргэд Та бүхэн өндөр ашиг, үр өгөөж амласан криптовалют, виртуал хөрөнгөтэй холбоотой эрсдэлээс өөрийгөө хамгаалах, эдгээр нь эрсдэл өндөр, үнийн савалгаа ихтэй, баталгаагүй болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос дахин анхааруулж байна.

БИНАНС БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАРИМ УЛСАД ХОРИГЛОВ Английн Санхүүгийн зохицуулагч байгууллагаас дэлхийн хамгийн томд тооцогддог Бинанс криптовалютын биржийн үйл ажиллагаа явуулахыг тус улсад хориглосон тухай мэ...

02/07/2021

Евразиа Капитал Холдинг ҮЦК ХК шинээр доорх крипто бүтээгдэхүүнүүдийг (Bitcoin Cash vs US Dollar (BCH/USD), Stellar vs US Dollar (XLM/USD)) демо болон бодит арилжааны хэрэгслүүд дээр нэмж байна.

Эдгээр бүтээгдэхүүнүүдийн хөшүүрэг 1:5 байх бөгөөд 24/7 арилжаалагдана.

02/07/2021

2021 оны 7 сарын 5 нь буюу Даваа гаригт АНУ- д Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа тул CFDs бүтээгдэхүүний арилжааны хэмжээ хэвийн үеэс бага байхыг анхаарна уу.

17/06/2021

Маргааш буюу 2021.06.18 өдөр 11:00 - 17:00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 хороонд хэсэгчилсэн хуваарьт тог таслах тул харилцагчид гүйлгээ болон данс нээх хүсэлтээ зохицуулахыг анхааруулж байна.

Евразиа Капитал Холдинг ҮЦК ХК

EURASIA CAPITAL FOREX 16/06/2021

Монголын цагаар 6 сарын 17-нд 2:00 цагаас FOMC уулзалтаар АНУ төв банк бодлогын хүүний өөрчлөлт хийх эсэх шийдвэр гарна. Одооны хүү нь 0,25% байгаа ба шинжээчдийн үзэж байгаагаар FED бодлогын хүүг хэвээр үлдээнэ гэсэн таамаглалтай байгаа юм.

EURASIA CAPITAL FOREX Гадаад валют, CFD арилжаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдхүүн бөгөөд та оруулсан хөрөнгөө бүгдийг нь алдаж болно. Тиймээс арилжааны өмнө демо дансаар туршлага суух, зайл....

17/04/2021

АНУ шинээр ОХУ -ын эсрэг хориг арга хэмжээ авсантай холбогдуулан улс төрийн сөргөлдөөн хурцдаж байгаа.

"Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК нь USD/RUB, EUR/RUB -н хамгийн их үндсэн валютын exposure-н хязгаарыг 5 саяаас 1 сая болгон бууруулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү арга хэмжээ нь харилцагчийн ОХУ-ын рублийн болзошгүй ханшийн эрсдлээс сэргийлсэн арга хэмжээ болно.
ОХУ-ын рублийн хамгийн их хөшүүргийн хэмжээ 1:10 хэвээр хадгалагдана.

Энэхүү мэдээлэл нь компанийн платформын мэдээн дээр гарсан цагаас эхлэн хүчин төгөлдөр болно.

30/03/2021

PAMM данс гэдэг нь Percent Allocation Management Module гэсэн үгний товчлол бөгөөд харилцагч нь өөрийн хүсэлтээр хөрөнгийн менежерээр (арилжаачин) дансаа удирдуулж болдог дансны төрөл юм. Менежер нь нэг зэрэг хэд хэдэн данс өөрийн платформ дээр холбож багц үүсгэн удирдах боломжтой.
Хөрөнгийн менежер нь зөвхөн арилжааны платформд холбогдож арилжаа хийх эрхтэй.
Харин харилцагч нь өөрийн хөрөнгийг удирдах бөгөөд алдах хязгаараа тавьж хөрөнгийн менежерт дансаа удирдуулах хүсэлт явуулснаар менежер дансыг нь удирдах эрхтэй болно.
Харилцагч нь өөрийн хүссэн үедээ дансаа удирдуулах эрхээ цуцалж болох бөгөөд хийсэн ашгаас менежер тодорхой хувийг авах зарчмаар явах юм.
Хөрөнгийн менежерийн арилжааны, ашиг, алдагдал нь данснуудад тодорхой харьцаагаар хуваагдана.
Жишээлбэл,
Харилцагч 1 нь 600$ удирдуулахаар өөрийн дансанд байршуулсан => Харьцаа нь 60%
Харилцагч 2 нь 400$ удирдуулахаар өөрийн дансанд байршуулсан => Харьцаа нь 40%
Хэрэв менежер EUR/USD хослол дээр позиц нээж 1,000 ашиг хийсэн бол харилцагч 1 нь 600$ ашиг, харилцагч 2 нь 400$ тус тус хувиарлаж авах юм.
Хэрэв менежер 100$ алдсан тохиолдолд харилцагч 1 данснаас 60$ хасагдаж харилцагч 2 данснаас 40$ хасагдана.

“Евразиа Капитал Холдинг ҮЦК” ХК нь PAMM дансыг оруулж ирэхээр төлөвлөж байгаа ба хөрөнгийн менежер болж PAMM данс удирдах хүсэлтэй арилжаачид өөрийн арилжааны түүхийг манай брокер дээр 6 сарын турш тогтвортой ашиг хийж, эрсдэлийг зөв хязгаарлаж үүсгэнэ.
Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангасан амжилттай ашигтай гарсан арилжаачид арилжааны түүхээ өөрийн хүсэлтээр олон нийтэд нээлттэй болгож хөрөнгө оруулагчийн данс удирдуулах хүсэлт хүлээн авч данс удирдах эрхтэй болно.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай брокероос лавлана уу.
https://ecforex.mn/mn/news-detail/14

25/03/2021

3 сарын 28 эхлэн Европын улс орнуудын цагийн бүс 1 цагаар урагшилна.
Европын CFD бүтээгдэхүүнүүдүүд зуны арилжааны цагийн хуваарийн дагуу явагдана.

24/03/2021

2021 оны 3 сарын 23 -нд болсон АНУ төв банкны ТУЗ- дарга Jerome H. Powell болон Treasury нарын бичгийн дарга Janet Yellen Конгрессын өмнө мэдэгдэл хийсэн бөгөөд энэ жил эдийн засаг сайжрах төлөвтэй байгаа хэмээн дурдсан. Вакцин болон эдийн засгийг тэлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж эдийн засаг тэлж байгаа боловч ажилгүйдэл дундаж үзүүлэлтээс 9.5 саяар доогуур байгаа юм. Мөн Бүгд Найрамдах Намын хууль санаачлагчид болон Wall Street хөрөнгө оруулагчид эдийн засгийг хэт тэлэх гэж оролдох нь инфляц нэмэгдүүлэх цаашлаад хямралд хүргэх аюултай гэж үзэж байна.

EURASIA CAPITAL FOREX 24/03/2021

Даваа гаригт Турк улсын төв банкны захирал ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ нь валютын спот маркет дээр богино хугацааны тогтворгүй байдал үүсгэж банк хоорондын зах дээр Туркийн валютын ролловеруудын авах зарах ханшийн зөрүү (spread) 20,000 пип хүрсэн.
Иймд "Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК нь EUR/TRY, USD/TRY болон TRY/JPY -н овернайт свапуудыг өөрчиллөө. Өөрчлөлтийг компанийн вэбсайтаас харна уу (https://ecforex.mn/mn/analytic/tools)

"Евразиа Капитал Холдинг ҮЦК ХК" нь зах зээлийн нөхцөл байдлыг сайтар ажиглаж байгаа бөгөөд өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалж нэг өдөрт хэд хэдэн өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэхгүйгээр оруулж болохыг үүгээр мэдэгдэж байна.

EURASIA CAPITAL FOREX Гадаад валют, CFD арилжаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдхүүн бөгөөд та оруулсан хөрөнгөө бүгдийг нь алдаж болно. Тиймээс арилжааны өмнө демо дансаар туршлага суух, зайл....

22/03/2021

Манай компани 4 сардаа багтааж MT4 эсхүл MT5 оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа ба та аль хувилбарыг оруулж ирэхийг хүсэж байгаа талаараа санал өгнө үү,
MT4 бол Like товч
MT5 бол Love товч
дарна уу,

СЗХ-ноос иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж зөвлөмж гаргалаа 18/03/2021

Ятгах тусам нягтал.

СЗХ-ноос иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж зөвлөмж гаргалаа Санхүүгийн зохицуулах хорооноос залилан мэхлэх гэмт хэрэгт Та бүхнийг өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Энэ төрлийн гэмт ....

16/03/2021

Энэ долоо хоногийн онцлох мэдээ

3 сарын 17 – Канадын хэрэглэгчийн үнийн индекс

3 сарын 18 – АНУ төв банкны эдийн засгийн төсөөлөл
- АНУ төв банкны бодлогын хүүний шийдвэр
- Шинэ Зеландын дотоодын нийт бүтээгдэхүүний мэдээлэл
- Австрали улсын ажилгүйдлийн үзүүлэлт
- Их Британийн төв банкны бодлогын хүүний шийдвэр

3 сарын 19 – Япон улсын төв банкны бодлогын хүүний шийдвэр

11/03/2021

Энэ долоо хоногт Америкийн цаг 1 цагаар урагшилна. FX арилжааны цаг Нью-Иоркийн цагаар 5pm цагт хаагдана.
2021.03.14 өдрөөс эхлэн зах зээлийн хаагдах цагийн хуваарь нь зуны хуваарьт шилжин Бямба гаригийн өглөө Монголын цагаар 05:00 (GMT 21:00) цагт зах зээл хаагдана.
Энэхүү арилжааны цагийн өөрчлөлт доорх CFDs болон металлуудад хамаарна.

XAU/USD
XAG/USD
BRENT.CMD/USD
LIGHT.CMD/USD
DIESEL.CMD/USD
GAS.CMD/USD
COPPER.CMD/USD
OJUICE.CMD/USX
SOYBEAN.CMD/USX
COTTON.CMD/USX
USA30.IDX/USD
USA500.IDX/USD
USATECH.IDX/USD
USSC2000.IDX/USD
JPN.IDX/JPY
DOLLAR.IDX/USD
USTBOND.TR/USD
US Stocks and ETFs

Доорх бүтээгдэхүүнүүд 3 сарын 15-26 хооронд 1 цагийн өмнө хаагдана:

SUGAR.CMD/USD 16:55 GMT дээр хаагдана
COCOA.CMD/USD 17:30 GMT дээр хаагдана
COFFEE.CMD/USX 17:30 GMT дээр хаагдана

ustbond.tr

EURASIA CAPITAL FOREX 09/03/2021

Энэ долоо хоногийн онцлох мэдээ

3 сарын 9 - Япон улсын ДНБ мэдээ

3 сарын 10 - Хэрэглэгчийн үнийн индекс

- Канадын төв банкны бодлогын хүүний шийдвэр

3 сарын 11 – Европын төв банкны бодлогын хүүний шийдвэр

3 сарын 12 – Канадын ажилгүйдлийн өөрчлөлт мэдээ

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://ecforex.mn/mn/analytic

EURASIA CAPITAL FOREX Гадаад валют, CFD арилжаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдхүүн бөгөөд та оруулсан хөрөнгөө бүгдийг нь алдаж болно. Тиймээс арилжааны өмнө демо дансаар туршлага суух, зайл....

09/03/2021

$1.9 их наядын хөтөлбөрийг АНУ-ын Сенатын танхим Бямба гарагт дэмжсэнээр инфляцын хүлээлтийн төвшинг 3.09% хүртэл өсгөж байна. Үүнийг дагаж АНУ - урт хугацааны бондын өгөөж тасралтгүй өссөөр 10Y өгөөж 1.56%, 30Y өгөөж 2.28% хүрч байна. Инфляц хэджлэх бүтээгдэхүүн Алт (XAU/USD) он гарсаар -14% бууралттай байгаа бол өөр нэгэн инфляц хэджлэх бүтээгдэхүүн болох Bitcoin (BTC) 81.5% өсөлт үзүүлсэн байна.

08/03/2021

"Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-н мэндийг хүргэе!

05/03/2021

Нэг сард Саудын Араб өөрийн хүсэлтээр гарцаа бууруулах шийдвэр гаргаж, OPEC+ газрын тосны гарцаа нэмэгдүүлэхгүй хэвээр үлдээсэн. Эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ газрын тос нэг сараас хойш NYMEX фьючерс бирж дээр 4.2% өсөж 64$ хүрсэн. Саяхан болсон онлайн хурлаар 4 сард мөн OPEC+, Саудын Араб нь өөрийн гарцыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргасан ба Саудын Араб өдөр тутам 1 сая баррель гарцыг буулгасан хэвээр байх юм.
Та манай брокероор дамжуулан WTI (LIGHT.CMD/USD), Brent (BRENT.CMD/USD) арилжаалах боломжтой.

04/03/2021

Харилцагч нь манай ECforex платформ дээрээс 8 (1,2,3,4,6,8,12 ) зэрэг цагийн форматуудаар нэмэлт индикатор ашиглахгүйгээр ханшийн графикийг харах боломжтой.

Үүний тулд харилцагч ECforex платформын Тохиргоо - Preferences -Ерөнхий -Үе - Хугацаанд суурилсан үе -8 цаг (хүссэн цагаа сонгох)- 2сумтай ногоон товч -ОК товчийг тус тус дарна.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ecforex.mn

02/03/2021

Нью Йорк нээгдэх үеийн USATECH (NAS100) spread (1 мин ханшийн график дээр)

02/03/2021

Маржин арилжааны ECforex платформын арилжааны захиалга өгөх зааварчилгаа.
Ecforex.mn

02/03/2021

Энэ долоо хоногын онцлох мэдээ

3 сарын 02 – 08.30 Австралийн 2021 оны 1 улирлын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн

3 сарын 05 – 21:30 АНУ – Хөдөө аж ахуйн бус салбаруудын ажил эрхлэлтийн мэдээ (Nonfarm payrolls)

Энэ долоо хоногт болох үйл явдлын дэлгэрэнгүй жагсаалтыг та манай вебсайт дахь техник шинжилгээ хэсэг орж үзээрэй, https://ecforex.mn/mn/analytic

01/03/2021

Маргааш буюу 2021.03.02 өдөр 20:00 цагт ECforex маржин арилжааны платформ дээр хэрхэн арилжааны захиалга өгөх талаар вебинар хийгдэнэ. Сонирхсон асуулт байвал вебинарын үеэр асуух буюу энэ постын доор асуултаа үлдээж болно.

28/02/2021

ECforex маржин арилжааны платформын танилцуулга

https://demo.ecforex.mn/cabinet/
https://ecforex.mn/mn/platform
https://ecforex.mn/mn/analytic/signal

27/02/2021

Маргааш буюу 2021.02.28 өдөр 19:00 цагт компанийн маржин арилжааны ECforex платформыг хэрхэн ашиглах талаар live вэбинар хийгдэнэ. ECforex платформын талаар сонирхсон асуулт байвал энэ постын доор коммент хэлбэрээр эсхүл live - н үеэр асууж болно.

26/02/2021

Маржин арилжааны бодит данс нээх зааварчилгаа
Дэлгэрэнгүй мэдээллийг ecforex.mn

26/02/2021

2021 оны 2 сарын 26 -ны 20:00 цагаас манай брокер дээр хэрхэн арилжааны бодит данс нээх талаар мэдээлэл өгнө. Сонирхсон асуулт байвал Live - хийх үеэр асууж болно.

26/02/2021

АНУ инфляц өссөнтэй холбоотойгоор АНУ урт хугацааны бондын үнэ 8 сараас хойш 13% буурсан үзүүлэлттэй байна. АНУ 10 жилийн бондын өгөөж өсөж 1.5% хүрсэн бол инфляцын хүлээлтийн төвшин 2.3% хүрээд байгаа юм.
Та манай брокероор дамжуулан АНУ - US T-Bond (USTBOND.TR/USD), Английн - UK Long Gilt (UKGILT.TR/GBP), Германы - Euro Bund (BUND.TR/EUR) зэрэг засгийн газрын бондууд арилжаалах боломжтой.

АНХААРУУЛГА 26/02/2021

Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба цаашдаа үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь ирээдүйд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй.

АНХААРУУЛГА Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гарг...

26/02/2021

Бодит арилжаанд байгаа харилцагчид өөрсдийн Арилжаачны Кабинет хэсэгт нэвтэрч өөрийн хөшүүргээ тохируулж болно. Анхааруулга: 5 дахь өдөр зах зээл хаагдахаас өмнө хөшүүрэг 1:60 шилжиж 1 дэх өдөр зах зээл нээгдэхээс өмнө буцаад хэвийн байдалд орно. Амралтын өдөр нээлттэй позицтой байхаар тооцоолуур ашиглаж шаардлагатай маржинаа тооцно уу. .

Want your business to be the top-listed Finance Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Маржин арилжааны ECforex платформын арилжааны захиалга өгөх зааварчилгаа.
ECforex маржин арилжааны платформын танилцуулга
"Евразиа Капитал Холдинг ҮЦК" ХК дээр маржин арилжааны данс нээх тухай

Category

Telephone

Address


Ulaanbaatar
15172

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Other Brokerage Firms in Ulaanbaatar (show all)
InvesCore Capital InvesCore Capital
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Парисын гудамж-42, IC Tower, 15-р давхар
Ulaanbaatar, 14230

Хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөх АНДЕРРАЙТЕР | БРОКЕР | ДИЛЕР | ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Bloomsbury Securities Bloomsbury Securities
Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Самбуугийн гудамж-32, Блюмон төв 8 давхар, 801 тоот
Ulaanbaatar, 976

"Блүмсбюри Секьюритис ҮЦК" ХХК нь үнэт цаасны зах зээл ?

Санар Үнэт Цаасны Компани Санар Үнэт Цаасны Компани
УБ БЗД 13-р хороо Skytown хотхон Номингийн баруун талд 90А байр 201тоот/БЗД-ийн цагдаагийн хэлтэсийн баруун/
Ulaanbaatar, 976

Санар ҮЦК нь 1991 оноос хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй анхдагч үнэт цаасны компани юм.

Гүүдсек Тусламж Гүүдсек Тусламж
Sukhbaatar, 2th Khoroo, Twin Tower-1, 1501
Ulaanbaatar, 14200

ZenBull ZenBull
Ulaanbaatar, 976

Auto investment mobile app

4EX Online Trading 4EX Online Trading
Meru Tower, Jamyan Street
Ulaanbaatar, 11000

Online Trading Broker powered by TradingView

BDSec BDSec
BDSec Joint Stock Company, 27/1 Building, Beijing St, 8th Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar, 14191

BDSec is a Brokerage/Investment Banking Firm based in Mongolia https://bdsec.mn/

SG Investment & Securities SG Investment & Securities
Bogd Javzandamba St. , LS Plaza, 803A, Khan-Uul District – 18
Ulaanbaatar, 17011

"Эс Жи Инвестмент энд Секьюритис ҮЦК" ХХК

solino.mn solino.mn
Ulaanbaatar, 14200

HUNNU Empire HUNNU Empire
Chingeltei District, HOT AIL Office 3rd Floor
Ulaanbaatar, 17020

Хүннү эмпайр ҮЦК

Өндөрхаан Инвест ҮЦК Өндөрхаан Инвест ҮЦК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Санкт-Петербург төвийн 2 давхар 212 тоот
Ulaanbaatar, 14240

Үнэт цаасны компани

Horizon Partners LLC Horizon Partners LLC
Ulaanbaatar, 214210

Horizon Partners LLC - Investment and Financial Advisory, Management and Strategy Consulting, Fund-R