Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ

Exclusive Distributor of Olympus Corporation

Piecemeal Resection - Hemostasis with RDI 02/05/2024

🇯🇵Olympus брэндийн X1 загварын шинэ технологи болох RDI (Red Dichromatic Imaging) технологийг танилцуулж байна.
RDI нь гүний судсыг илүү тод харуулахаас гадна цус алдаж буй хэсгийн байршлыг тогтоох хугацааг богиносгож эмчилгээг илүү хялбар болгоно.
🟩🟧🟥RDI нь ногоон, улбар шар, улаан 3 төрлийн гэрлийн долгионы уртыг ашигладаг бөгөөд улбар шар, улаан 2 гэрлийн долгион нь салст бүрхэвч рүү гүн нэвтэрдэг. Цочмог цус алдалтын үед RDI нь өндөр концентрацитай болон шингэн цусны хоорондын ялгааг нэмэгдүүлж, цус алдалтын цэгийг тодорхой харуулах боломжтой.

Piecemeal Resection - Hemostasis with RDI Professor Stefan Seewald​, GastroZentrum Hirslanden, ZurichIn In this case, NBI was most helpful to identify and characterize the lesion underlining existing...

26/04/2024
22/04/2024

Олимпус брэндийг сонгож бидэнтэй хамтран ажиллаж дэвшилтэт технологийг анхлан нэвтрүүлсэн SOS Medica Mongolia UB International Clinic -ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Манай эмнэлэг Япон улсын хиймэл оюун ухаан бүхий Olympus Evis X1 дурангаар үйлчилж байна

Манай эмнэлэг нь уян дурангийн хамгийн дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаан бүхий Olympus EVIS X1 дурангаар ходоод, бүдүүн гэдэс, уушгины дурангийн оношлогоо, эмчилгээг унтуулгатай болон унтуулгагүй тогтмол хийж байна.
Манай дурангийн системийн онцлог нь:
Хавдар болон бусад өөрчлөлтийг эрт үед нь илрүүлэх TXI, NBI технологи, цус алдалтын голомтыг илрүүлэх RDI технологи, хиймэл оюун ухаанд суурилсан ургацаг илрүүлэх ENDO-AID технологийг нэг дор агуулсан, хоол боловсруулах замын эмгэгийг эрт илрүүлэх оношилгоо эмчилгээнд шинэчлэл хийсэн систем юм.
Манай эмнэлэгт хийгдэж буй шинжилгээ:
• Ходоодны дуран
• Бүдүүн гэдэсний дуран
• Уушгины дуран
Бид дараах ажилбаруудыг үйлчлүүлэгч нартаа санал болгож байна.
• Хоол боловсруулах замын ургацаг авах
• Хоол боловсруулах замын яаралтай тусламж (цус алдалт тогтоох, гадны биет авах)
• Туяа эмчилгээний дараах аргон плазм коагуляц эмчилгээ

Ямар зовиур илэрвэл бүдүүн гэдэсний дуран хийлгэх вэ?
• Хэвлийгээр өвдөх
• Өтгөнд далд цус илрэх
• Өтгөн цустай гарах
• Өтгөн гаралт өөрчлөгдөх (өтгөн хатах, суулгах)
• Шалтгаангүй турах, ядрах
• Шалтгаан тодорхойгүй цус багадалт
• Урьдчилан сэргийлэх зорилгоор

Ямар зовиур илэрвэл ходоодны дуран хийлгэх вэ?
• Аюулхай орчим өвдөх
• Цээж гашуун оргих
• Хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх
• Дотор муухай оргих, бөөлжих
• Горойх
• Өтгөн хар гарах
• Шалтгаангүй турах, ядрах
• Шалтгаан тодорхойгүй цус багадалт
• Урьдчилан сэргийн зорилгоор

*********************************************************************

Our clinic utilizing Olympus EVIS X1 with AI, providing endoscopy service.

The Endoscopy department using Olympus EVIS X1 endoscopy system performs gastroscopy, colonoscopy and bronchoscopy with or without sedation. The EVIS X1 endoscopy system introduces a range of technologies that aim to revolutionize the way physicians can detect, characterize and treat gastrointestinal disorders.
Olympus EVIS X1 endoscopy system features:
The EVIS X1 endoscopy system provides a combination of diagnostic and therapeutic innovations, alongside well-established technologies (NBI, TXI, RDI, ENDO-AID) to streamline and improve endoscopic procedures and scope handling.
NBI, TXI technology aims to enhance the visibility of potentially suspicious tissue, which includes inflammation, flat or depressed lesions.
RDI is designed to enhance the visibility of deep blood vessels and bleeding sources.
ENDO-AID CADe is a computer-aided detection application that uses AI to suggest the potential presence of lesions such as colonic polyps, malignant neoplasms and adenomas.
The following diagnostic endoscopy perform in our clinic:
• Gastroscopy
• Colonoscopy
• Bronchoscopy
The following Endoscopic treatment perform in our clinic:
• Polypectomy
• Emergency endoscopic interventions (hemostasis, removal of foreign bodies)
• Argon plasma coagulation after radiotherapy

What are the signs of needing a colonoscopy?
• Lower abdominal pain
• F***l occult blood test positive
• Re**al bleeding
• Changes in bowel habits ( constipation, diarrhea)
• Unexplained weight loss and fatigue
• Unexplained anemia
• Screening

What are the signs of needing a gastroscopy?
• Upper abdominal pain
• Heart burn
• Dyspepsia, bloating
• Nausea and vomiting
• Dysphagia
• Black stool
• Unexplained weight loss and fatigue
• Unexplained anemia
• Screening

Photos from Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ's post 15/04/2024

📢Бид нийлүүлсэн дурангуудынхаа найдвартай, аюулгүй ажиллагааг хангахын тулд хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллаж, ажлын байран дээр нь үзлэг хийн зөвлөгөө, сургалтаар ханган ажилладаг билээ. Энэ удаад АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн дурангийн тасаг дээр ажиллалаа

Photos from Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ's post 01/04/2024

❇️21st A-PSDE Outreach Training in Mongolia EUS&UGI❇️

Ази Номхон Далайн орнуудын Хоол боловсруулах замын дурангийн нийгэмлэг(A-PSDE)-ийн Монгол улс дах хоёр дахь удаагийн сургалт амжилттай болж өндөрлөлөө. Япон, Хонгконг болон Монгол улсын чадварлаг эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг эмч нарт маань мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцсанд бид туйлын баяртай байна.

Олимпус брэнд, Медимпекс Интернэшнл ХХК Medimpex Mongolia сургалтыг дэмжин, хамтран ажиллаа.

ЭМЧ НАРТАА АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.👌

-on

27/03/2024

Олимпус брэндийг сонгож бидэнтэй олон жилийн туршид тогтвортой, хамтран ажиллаж шинэ технологиудыг цаг алдалгүйгээр үйлчилгээндээ нэвтрүүлж байдаг UB Songdo Hospital-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Photos from Mongolian Society of Digestive Endoscopy's post 17/03/2024

"A-PSDE Outreach training program 2024 in Mongolia" сургалтыг Medimpex Mongolia дэмжин, хамтран ажиллаж байна.

13/03/2024

ℹ️ Уян дурангийн урьдчилсан цэвэрлэгээг хэрхэн хийх талаар мэдээлэл хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу. https://www.olympusprofed.com/reprocess/reprocessing-gastroenterology/34049/

06/03/2024

Олимпус брэндийг сонгож бидэнтэй олон жилийн туршид тогтвортой, хамтран ажиллаж шинэ технологиудыг цаг алдалгүйгээр үйлчилгээндээ нэвтрүүлж байдаг Intermed Hospital Mongolia -ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

Photos from Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ's post 28/02/2024

Эпимон эмнэлэг Epimon hospital -т Олимпус брэндийн Оптера загварын уян дурангийн иж бүрдлийг суурилууллаа. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
Технологийн дэвшлийг Монголд.
Olympus Mongolia Medimpex Mongolia

23/02/2024

🆕 Бүдүүн гэдэсний оношилгоо, эмчилгээнд X1 загварын дурангуудын NBI, TXI, EDOS, RDI болон Near focus технологиудыг хэрхэн ашигласан тухай цуврал кэйсүүдтэй доорх линкээр орж танилцааарай.
https://www.olympusprofed.com/gi/evis-x1-atlas-gi/26827/

Photos from Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ's post 19/02/2024

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий Мэс заслын тасгийн хамт олон Шээс дамжуулах замын хавдрын үеийн Уроэндоскопийн мэс заслуудыг ХСҮТ д амжилттай нэвтрүүлэн нутагшуулж байгаад баяр хүргэе! 👏👍
Олимпус брендийн мэс заслын тоног төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ☎️ 80091494 утсаар холбогдож авна уу

15/02/2024

🆕 Эрт үеийн ходоодны хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд X1 загварын дурангуудын WLI, TXI, NBI болон Near focus NBI технологиудыг хэрхэн ашигласан тухай цуврал кэйсүүдтэй доорх линкээр орж танилцааарай.

https://www.olympusprofed.com/gi/evisx1atlas/27497/

Photos from Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ's post 08/02/2024

ℹ️ Олимпус брэндийн бүдүүн гэдэсний дурангууд нь:

☑️Passive Bending
☑️High Force Transmission
☑️Variable Stiffness
технологиудыг нэг дор багтааснаараа бусад брэндийн дурангуудаас ялгардаг билээ. Эдгээр нь хоол боловсруулах доод замын дурангийн оношилгооны үед дуранг бүдүүн гэдэсний бүтэц, хэлбэрийн дагуу саадгүй явуулахад чиглэсэн байдаг бөгөөд дээрх технологиудыг хэрхэн ашиглах тухай видео хичээлтэй доорх линкээр орж танилцана уу.
https://olympusprofed.com/gi/colonoscopy/923/

26/01/2024

Олимпус брэндийн NBI технологи бүхий OPTERA загварын ходоод болон бүдүүн гэдэсний дуран уян хатан төлбөрийн нөхцөлтэйгөөр БЭЛЭН худалдаалагдаж байна.
🔖 Урьдчилгаа 30-50%
🔖 Үлдэгдэл төлбөрийг ХҮҮ-гүй хувааж төлөх нөхцөл
🔖 100% төлөлтөнд хямдрал 🎉
Холбогдох утасны дугаар: 80096797, 88112561

Photos from Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ's post 23/01/2024

Олимпус брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий EVIS X1 дурангийн иж бүрдлийг Гурван гал эмнэлэг Gurvan Gal Hospital-т суурилууллаа.
Иж бүрдэлд:
💢32 инчийн 4К дэлгэц
💢RDI, TXI, NBI, EDOF функцуудыг дэмждэг мэдрэгчтэй дэлгэцтэй дүрс боловсруулах төхөөрөмж
💢5 өнгийн LED гэрэл бүхий гэрэл үүсгэгч
💢RDI, TXI, NBI, EDOF функцуудтэй ходоодны болон бүдүүн гэдэсний уян дуран
💢Коагуляцын иж бүрдэл
Гурван гал эмнэлгийн хамт олондоо дэлхийн шилдэг технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

16/01/2024

ℹ Olympus Narrow Band Imaging (NBI) - Ялгасан гэрлийн дүрслэлийн технологи нь олон төрлийн анагаах ухаанд ашиглах боломжтой оптик технологи бөгөөд судас болон салст бүрхүүлийн хамгийн нарийвчлалтай дүрслэлийг харуулахад тусалдаг. Олон тооны судалгаанууд нь NBI-ийн эмнэлзүйн үнэ цэнийг онцолж, ялангуяа хорт хавдрыг илрүүлэх, сэжигтэй салст бүрхэвчийн шинж чанарыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болохыг нотолж байна. Энэхүү технологийн ачаар эрт илрүүлгийг гүйцэтгэх бүрэн боломжтой юм. NBI технологийг бүдүүн гэдэсний дурангийн оношилгоонд хэрхэн ашиглах тухай хичээлтэй доорх линкээр орж танилцаарай.
https://webapps.aws.olympus.eu/NBI-Training-Program-for-Colonoscopists/menu/index.html

25/12/2023

Эрхэм хүндэт харилцагч, хэрэглэгчдэдээ
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтаарай 🎊🎉

Шинэ оны мэнд хүргэе!

19/12/2023

Дурангийн "Цэвэрлэгээний сойз" бэлэн худалдаалагдаж байна.

☎️☎️☎️ 88112561, 88026662, 80095474, 80094373

18/12/2023

📣 Ашиглалтын явцад уян дурангийн нугаралтын резин болон цавуу элэгдэлд орж өнгө хувирах, цавуу хуулрах зэрэг гэмтлүүд гардаг. Хууларсан цавууны завсраар ус нэвчин орж дурангийн дотоод эд ангийг гэмтээх эрсдэлтэй байдаг тул цаг тухайд нь холбогдох засварыг хийлгэж байхыг зөвлөж байна.

15/12/2023

Олимпус брендийн эмэгтэйчүүд болон урологийн хагалгаанд өргөн хэрэглэдэг электродуудыг албан ёсны эрхтэйгээр Медимпекс интернэшнл ХХК нийлүүлж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 80091494 утсаар авна уу.

11/12/2023

ℹ Уян дурангийн "Ажлын суваг солих" засвар үйлчилгээ үзүүлж байна.
☎ 77111155-2, 80018299

07/12/2023

Олимпус брэндийн NBI технологи бүхий OPTERA загварын "бүдүүн гэдэсний болон ходооны дуран" уян хатан төлбөрийн нөхцөлтэйгөөр БЭЛЭН худалдаалагдаж байна.
🔖 Урьдчилгаа 30-50%
🔖 Үлдэгдэл төлбөрийг ХҮҮ-гүй хувааж төлөх нөхцөл
🔖 100% төлөлтөнд хямдрал 🎉

Холбогдох утасны дугаар: 80096797, 88112561

04/12/2023

УЯН ДУРАНГИЙН ЗУУВЧ БЭЛЭН ХУДАЛДААЛЖ БАЙНА.

✨ Хэл дарагчтай
✨️ Бэхлэгч резинтэй
✨️ Олон улсын ISO 1872-1-1993, ISO 23529-2010 чанарын шаардлагуудыг хангасан.

☎️☎️☎️ 80096797, 88112561, 88026662, 80095474, 80094373

01/12/2023

📌 4 тасалгаатай Полип цуглуулах сав бэлэн худалдаалагдаж байна.
Үнэ: 35,000
📞Холбоо барих: 80096797, 88112561

23/11/2023

Олимпус брэндийн NBI технологи бүхий OPTERA загварын бүдүүн гэдэсний дуран уян хатан төлбөрийн нөхцөлтэйгөөр БЭЛЭН худалдаалагдаж байна.
🔖 Урьдчилгаа 30-50%
🔖 Үлдэгдэл төлбөрийг ХҮҮ-гүй хувааж төлөх нөхцөл
🔖 100% төлөлтөнд хямдрал 🎉

Холбогдох утасны дугаар: 80096797, 88112561

Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

ℹ️ 12 нугалаа гэдэсний дурангийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн талаарх мэдээллийг цувралаар хүргүүлж байна. Видео 2. Бит...
ℹ️ 12 нугалаа гэдэсний дурангийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн талаарх мэдээллийг цувралаар хүргүүлж байна. Видео 1. Урь...
Видео хичээл № 3ДУРАНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ & ХАЛДВАРГҮЙТГЭЛ
Видео хичээл № 2ОНОШЛОГООНЫ УЯН ДУРАНД ТҮГЭЭМЭЛ ТОХИОЛДОХ ГЭМТЛҮҮД, ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД
Видео хичээл № 1 “Олимпус” EVIS EXERA III & OPTERA уян дурангийн онцлог, давуу тал
ℹ️  12 нугалаа гэдэсний TJF-Q190/290/170V загварын дурангуудыг нэг удаагийн үзүүрийн коверын хамт ашиглах ба ингэснээр п...
Narrow Band Imaging (NBI) - Ялгасан гэрлийн дүрслэлийг тайлбарлах нь
THUNDERBEAT

Category

Telephone

Address

Ulaanbaatar
14200
Other Medical & Health in Ulaanbaatar (show all)
Clinica / Клиника Clinica / Клиника
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Нью Хоризонс оффис, 5 давхарт, 502тоот
Ulaanbaatar, 976

Монголын анхны телемедицин аппликэйшн

Polio-free Mongolia Polio-free Mongolia
Peace Avenue/17, National Center For Public Health
Ulaanbaatar, 13381

НЭМҮТ-ийн Полиомиелитын лабораториос хөтлөн явуулж байна. Page run by Polio Laboratory of National Center for Public Health Official page for Global Polio Eradication Initiative (...

Солонгос тариур Солонгос тариур
Хүргэлтээр
Ulaanbaatar, 976

Эмнэлгийн хэрэгсэл худалдаа

ХӨСҮТ Мэс заслын тасаг ХӨСҮТ Мэс заслын тасаг
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намян Жу гудамж, ХӨСҮТ
Ulaanbaatar

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сүрьеэгийн клиникийн мэс заслын тасгийн олон нийтэд харилцах хуудас

Хөхний эмч Б.Мөнхтуяа Хөхний эмч Б.Мөнхтуяа
Ulaanbaatar

Хөхний эрүүл мэндийн талаар мэргэжилийн эмчийн оношилгоо, зөвөлгөө🙂

Чи чаднаа / Zander's Brand Чи чаднаа / Zander's Brand
Ulaanbaatar

Zander's Brand Герман улсад үйлдвэрлэв.

AQUA MED aesthetic clinic AQUA MED aesthetic clinic
Монгол улс, УБ хот, СБДүүрэг, 3-р хороо, UB Central Residence
Ulaanbaatar

Арьс гоо заслын "ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ"-тэй эмнэлэг. Утас: 9927 3939, 7608 5000

Spine Center of Mongolia Spine Center of Mongolia
702 тоот, UB TOWER Plus оффис, 25-р хороо, Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar, 14000

Бид орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.

Fohow Myagaa Fohow Myagaa
Ulaanbaatar

Medtech Partner LLC Medtech Partner LLC
Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Эмийн бүтээгдэхүүнийг хуурамч, жинхэнэ эсэхийг ялгах ?

Charmzone Skin Town Charmzone Skin Town
Ulaanbaatar
Ulaanbaatar, CHARMZONE2LIFE&BEAUTYMED,FOURSEASONSGARDENSROAD15,ULAANBAATAR

"CHARMZONE Skin Town" нь залуу насны дүр төрхөндөө эрүүлээр эргэн очиход тань туслах нөхөн сэргээх, төлжүүлэлтийн мэргэшсэн VIP эмнэлэг юм.

Naran Med Naran Med
Bayanzurkh District
Ulaanbaatar, 976

Уламжлал Анагаах Ухааны талаарх мэдээ мэдээлэл өгөх, эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээ үйлчилгээ.