Spine Center of Mongolia

Бид орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг.

25/09/2023

Сүүлийн жилүүдэд нурууны дурангийн мэс засал эрчимтэй хөгжиж байна.
Нурууны дурангийн мэс засал нь бичил хүрцэт мэс засал бөгөөд нурууны булчин, ясыг маш бага гэмтээснээр нурууны тогтвортой байдалд нөлөө бага гэх мэт олон давуу талтай.

25/09/2023

Кифопластийг нурууны өвдөлттэй шахагдсан хугарлыг эмчлэхэд хэрэглэнэ.
Үүнд нурууны нугалмайн их бие бүрэн болон хэсэгчлэн шахагдаж хугарсан бүх тохиолдолд хийгдэх боломжтой.

#нуруу #хугарах

16/06/2023
28/03/2023

ДЭЛХИЙ ДЭЭР ӨЛСГӨЛӨНГӨӨС БОЛЖ ҮХЭЖ БАЙГАА ХҮНЭЭСЭЭ ЦАТГАЛДАЖ ҮХЭЖ БАЙГАА ХҮН НЬ ОЛОН БАЙНА
Америкууд 4 сартай хүүхэддээ бургер идүүлдэг, 19 настай хүүхдээ хоолоор “хайрласаар” байгаад дэлхийн хамгийн бүдүүн өсвөр настан болгосон, 4 жил орноосоо босож чадахаа байсан 470кг жинтэй нөхөртөө жирийн хүний 2 долоо хоногийн хоолыг нэг өдөрт идүүлдэг тухай нэвтрүүлэг үзлээ. Эд нар бүгд хямд, олдоц сайтай, залхуурахад амар болохоор нь түргэн хоолноос эхэлсэн гэнэ.
90-ээд оны эхээр Хятадад Макдональдс, КФС газар авч эцэг эхчүүд, эмээ өвөө нар хамаг мөнгөө шавхаж хүүхдүүддээ бургер шарсан төмс авч өгцгөөгөөд хүүхдүүд маш ихээр илүүдэл жинтэй болоод сүүлдээ тэдгээр түргэн хоолны сүлжээдийг хөөж гаргая гэж эцэг эхчүүд нэгдэцгээгээд бөөн л юм болцгоож байсан, мэдээж Макдональдс, КФС-гийн зүгээс та нар өөрсдөө хүүхдүүддээ битгий идүүл бид нар хүчээр өгөөгүй гээд хөдлөөгүй… Сүүлдээ идэх идэхгүйгээ тохируулж сурцгаасан даа. Нэг ядруу хувцастай эмээ хүүхэддээ бургер, төмс, ундаа авч өгчихөөд өөрөө юу ч идэхгүй хажууд нь хараад сууж байхыг би харж байсан.
Манайхан хойноос нь яваад байх шиг, хүүхэддээ кола уулгадаг, баярлуулах гэхээрээ бургер пицца идүүлдэг, шагнахдаа чихэр өгдөг…
МОНГОЛ ХҮНДЭЭ МОНГОЛ ХҮНС
Эх сурвалж: Lkham Taijnar

12/03/2023

ЭМД-р дурангаар нурууны жийргэвчийн ивэрхий авах, бичил хүрцэт гулсалт засах, бэхэлгээт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

17/02/2023

Мэдрэлийн Мэс заслын баг
Нурууны нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий авах мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Нурууны нугалам хоорондын жийргэвчийн ивэрхий гэж юу вэ?

1. Хүзүүнээс ууц хүртэлх багана нуруу бол хүний бүх биеийн жинг үүрч, үүнийхээ зэрэгцээ хөдөлгөөнийг зохицуулж байдаг гол тулгуур эрхтэн бөгөөд нурууны булчин, холбох эд, яс, нуруу хоорондын мөгөөрсний тусламжаар үйл ажиллагаагаа гүйцэтгэнэ.

Хүний багана нуруу хүзүүний -7,сээр нурууны -12, бүсэлхий нурууны -5, ууцны нурууны -5, ахар сүүлний -4-5 нийт 33-34 яснаас тогтоно.

2.Нурууны нугалмууд хоорондоо нурууны нугалам хоорондын мөгөөрс буюу /диск/ зөөлөн эдээр холбогдон мөн зааглагдаж байдаг.Энэ зөөлөн эд нь нь нурууны хөдөлгөөнийг уян зөөлөн болгож багана нуруунд, тухайлбал нугалмуудад ирэх ачааллыг багасгаж зөөлөвчний үүрэг гүйцэтгэж байдаг бөгөөд гадуураа фиброзон цагирган бүрхүүл бүхий гель маягийн бүтэцтэй байдаг.

3.Нурууны ясны хөндийгөөр явж байгаа нугаснаас салбарласан 33 салаа хос мэдрэлийн салаа байх бөгөөд энэ мэдрэлүүд нь мэдрэлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог.

Бодисын солилцооны хямрал, хөдөлгөөн багасах, гэмтэл авах, даарч хөрөх, буруу суух, удаан хугацаагаар зогсож сууж ажиллах, огцом ачаалал авах, байнга хэт ачаалалтай ажиллах, хөгшрөлт, таргалалт зэрэг олон шалтгааны улмаас нурууны 2 хажуугийн булчингууд чангаран, нугалам хоорондын зай эрс багассанаас эсвэл нурууны мурийлтаас нэг талдаа илүү ачаалал өгсөнөөс нугалам хоорондын зөөлөн эд нийтдээ эсвэл нэг талдаа шахагдсан гаднах цагирган фиброзон бүрхүүл нь гадагш түлхэгдэн, нугалмуудын их бие үрүү давж цүлхийнэ.

Дискний цүлхийсэн хэсэг нь нугаснаас салбарласан мэдрэлийн салаануудыг хавчин дарснаас тухайн мэдрэлийн судлуудын мэдрэлжүүлдэг биеийн хэсэгт өвдөлт, бадайралт мэдрэгдэнэ.

Удаан хугацаанд цүлхийлтийг эмчлэхгүй байснаас дискний гадна талын фиброзон цагираг бүрхүүлүүд урагдан гэмтэж цоорсноос доторх гель маягийн бүтэц гадагш шахагдан бүлтийж ивэрхий үүсгэн хүндэрнэ. Иймээс цаг алдалгүй эмчид хандаарай.

Тархи, нуруу нугасны мэс заслын эмчийн зөвлөгөө
МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН БАГ
Нээлттэй болон дурангаар, жижиг хүрцээр /ор хоног бага/ НУРУУ НУГАСНЫ БҮХ ТӨРЛИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

24/01/2023

Нурууг бичил хүрцээр бэхлэх мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус мэс заслын арга нь арьс, булчингийн эдэд бага гэмтэл учруулсанаар мэс заслын дараах сэргэлт хурдан байдагаараа онцлог юм.

Нурууг бичил хүрцээр бэхлэх мэс заслын үед нурууны дурангын мэс заслын аргыг хослуулан хэрэглэж жийрэвчийн ивэрхийг авах, хиймэл жийргэвч суулгах, абляци хийж мэдрэлийн дарагдал чөлөөлөх зэрэг олон аргуудыг цогцоор нь шийдвэрлэж байна.

10/01/2023

📌 Бөөрний архаг дутагдалтай эмчлүүлэгч нарт тараагуур, хураагуур судасны залгалт /артер венийн фистул/ хийх мэс заслын тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тус эмнэлэгт 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үзүүлж эхэллээ.
Холбогдох утас: 51-266655, 99288979

21/12/2022

Дурангаар нурууны жийргэвчийн ивэрхий авах мэс засал хийгдэж байна.

Мэдрэлийн мэс заслын амбулатори: 207
Цаг авах: 51266655

Тархи, нуруу нугасны мэс заслын эмчийн зөвлөгөө

Photos from Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC's post 18/11/2022
18/11/2022
Want your practice to be the top-listed Clinic in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


702 тоот, UB TOWER Plus оффис, 25-р хороо, Баянзүрх дүүрэг
Ulaanbaatar
14000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 14:00
Sunday 09:00 - 14:00
Other Medical & Health in Ulaanbaatar (show all)
Clinica / Клиника Clinica / Клиника
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, Нью Хоризонс оффис, 5 давхарт, 502тоот
Ulaanbaatar, 976

Монголын анхны телемедицин аппликэйшн

Polio-free Mongolia Polio-free Mongolia
Peace Avenue/17, National Center For Public Health
Ulaanbaatar, 13381

НЭМҮТ-ийн Полиомиелитын лабораториос хөтлөн явуулж байна. Page run by Polio Laboratory of National Center for Public Health Official page for Global Polio Eradication Initiative (...

Солонгос тариур Солонгос тариур
Хүргэлтээр
Ulaanbaatar, 976

Эмнэлгийн хэрэгсэл худалдаа

ХӨСҮТ Мэс заслын тасаг ХӨСҮТ Мэс заслын тасаг
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намян Жу гудамж, ХӨСҮТ
Ulaanbaatar

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сүрьеэгийн клиникийн мэс заслын тасгийн олон нийтэд харилцах хуудас

Хөхний эмч Б.Мөнхтуяа Хөхний эмч Б.Мөнхтуяа
Ulaanbaatar

Хөхний эрүүл мэндийн талаар мэргэжилийн эмчийн оношилгоо, зөвөлгөө🙂

Чи чаднаа / Zander's Brand Чи чаднаа / Zander's Brand
Ulaanbaatar

Zander's Brand Герман улсад үйлдвэрлэв.

AQUA MED aesthetic clinic AQUA MED aesthetic clinic
Монгол улс, УБ хот, СБДүүрэг, 3-р хороо, UB Central Residence
Ulaanbaatar

Арьс гоо заслын "ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ"-тэй эмнэлэг. Утас: 9927 3939, 7608 5000

Fohow Myagaa Fohow Myagaa
Ulaanbaatar

Medtech Partner LLC Medtech Partner LLC
Ikh Mongol Uls Street
Ulaanbaatar

Эмийн бүтээгдэхүүнийг хуурамч, жинхэнэ эсэхийг ялгах ?

Charmzone Skin Town Charmzone Skin Town
Ulaanbaatar
Ulaanbaatar, CHARMZONE2LIFE&BEAUTYMED,FOURSEASONSGARDENSROAD15,ULAANBAATAR

"CHARMZONE Skin Town" нь залуу насны дүр төрхөндөө эрүүлээр эргэн очиход тань туслах нөхөн сэргээх, төлжүүлэлтийн мэргэшсэн VIP эмнэлэг юм.

Naran Med Naran Med
Bayanzurkh District
Ulaanbaatar, 976

Уламжлал Анагаах Ухааны талаарх мэдээ мэдээлэл өгөх, эрүүл мэндийн зөвлөгөө, эмчилгээ үйлчилгээ.

Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ Уян болон хатуу дурангийн худалдаа, засвар үйлчилгээ
Ulaanbaatar, 14200

Exclusive Distributor of Olympus Corporation