Mugbang Mongolia

Mugbang Mongolia

You may also like

Sunny Home shop
Sunny Home shop

Amttai hool

22/11/2022

Ганц удаа “Намайг алгас”-санаар гай алсарна, олон удаа “Намайг алгас”-санаар амгалан оршино

…“Аманд орохдоо алтан шумуул мэт Амнаас гарахдаа арслан заан боссон мэт. Хэлэнд амсахад хэдгэнэ шумуул мэт. Хэлнээс гарахад хэдэр заан боссон мэт. Оюун билэг хоёрыг минь мартуулдаг биш үү Олсон зөөсөн хоёрыг минь баруулдаг биш үү. Биеийн сүлдийг минь бууруулдаг биш үү. Бэлхэн хэлэлцсэн үгсийг минь мартуулдаг биш үү”…

Энэ бол “Чингисийн есөн өрлөгийн цэцэлсэн шастир”-т Арлудын хөлөг Боорчийн хэлсэн үг…Архи ийм л шидтэй ундаа. Харамсалтай нь хатуухан хэлэхэд монголчуудыг живүүлж байна. Живүүлж байгаагийн нотолгоо нь 2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн байна. Жилд 4500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барлаа. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна. Дэлхийн эрүүл мэндийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүнд ногдох спиртийн жилийн хэрэглээ дунджаар 7 литр гэж заасан. Харин манай оронд цэвэр спиртийн хэрэглээ 12 литр, согтууруулах ундааны хэрэглээ 55 литр байгаа юм. Энэ нь бусад орны дунджаас даруй 2-3 дахин өндөр. Эдгээр тоо л архийг жигшихэд хангалттай биш гэж үү? Хуулийн шийтгэлээс илүү олон нийтээр жигшүүлэх шийтгэл хүнд тусдаг нь цаагуураа сэтгэлзүй, ухамсартай холбоотой зүй тогтол болов уу.

Саяхан ЦЕГ-аас “Намайг алгас” сэдэвт нөлөөллийн аян зохион байгуулж байгааг олон нийтийн сүлжээнээс анзаарлаа. Архины өргөн хэрэглээг бууруулах, зохисгүй хэрэглээг буруутгах, зөв хандлага, зөв соёлыг дэмжих түгээх зорилготой “Намайг алгас” аяны нөлөөлөл цоо шинэ, анх удаа сонсож байгаа мэт хүчтэй санагдсаны учир юу юм бол? Монголчууд тун ч “моодорхуу”, хэлбэрт дуртай гэдгээрээ гоочлуулдаг. Энэ тал нь архидалтын хувьд харин ч давуу тал болж мэдэх юм. Юу гэвэл, өнөөдөр сайнаар хэлбэл гэр бүлийнхэндээ хайргүй, тиймдээ эрүүл мэндээ ч хайрладаггүй хүмүүс, муугаар хэлбэл аз жаргалгүй, амьдралын чанар муу, амьдрах итгэлгүй болчихсон хэсэг л архинд живээд байгаа харагддаг. Ухамсартай, соёлтой залуусын хэрэглээ, төрийн албан хаагчдын ёс суртахуун шинэ зуунд хэрхэн өөрчлөгдөж буйг одоогоос хорин жилийн өмнөхтэй харьцуулаад үзвэл тун өндөр түвшинд очсон гэж хэлж болно.

Наад зах нь амарч цэнгэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх, баяр ёслол тэмдэглэхдээ архийг заавал байх ёстой идээ мэт үздэг байсан нь өөрчлөгдөж сайн чанарын вино, дэлхийд нэр хүндтэй шар айраг зэргийг зохистойгоор хэрэглэдэг болсноороо тэр үеийнхээс харьцангуй өөр шатанд очсоныг хэн ч хүлээн зөвшөөрнө биз ээ. Гэхдээ л сархад савнаасаа бусдыг дийлдэг учраас аль ч төрлийн согтууруулах ундааг хэрэглэсэн нэмж хэрэглэх хоруу чанарын үйлчлэлээр хэтрүүлэн хэрэглэх явдал байсаар байна. Иймд огт хэрэглэхгүй татгалзаад өнгөрөх соёлд залуус маань суралцах болсон. Үүнийг л дэмжиж “Намайг алгас” аяныг санаачилсан болов уу.

Архины хор хөнөөлийг аль ч насныхан сайн мэднэ. Нэгдүгээрт, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа хүний бие, физиологид асар их өөрчлөлт орж, эрүүл мэндээрээ хохирдог. Хоёрдугаарт, өөрөө хохироод зогсохгүй бусдад хохирол учруулдаг. Тухайлбал, авто тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд авчирдаг. Энэ тоонуудыг аваад үзвэл архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн байна. Энэ мэтчлэн ганцхан удаа “алгасаагүйгээс” болж ганцхан шөнийн дотор хэчнээн гэмт хэргүүд гарч байгааг эрүүлжүүлэхээр үйлчлүүлэгсдийн статистик харуулна.

Олон улс оронд согтууруулах ундааны хэрэглээгээ өндөр хувиар бууруулахын тулд онцгой албан татвараа нэмэх эдийн засгийн арга хэмжээ авсан байдаг. Монголчууд бол өөрийн өвөрмөц онцлогтой үндэстэн. Ойрын хэн нэгэн нь гэнэт нас барахад архины шалтгаантай байсныг сонсоод л хэсэгтээ хэрэглэхгүй байх нь бий. Мөн хэн нэг нь архинаас болж нойр булчирхайн үрэвсэл, эсвэл хорт хавдар, чихрийн шижин зэрэг маш хүнд өвчин туссаныг сонсоод л болгоомжилж эхэлдэг тийм цайлган автамтгай, бас үйл сургаал нь ардын аман зохиол маягаар ам дамжин яригдсан нь бат итгэгддэг мөн чанартай. Үүнийг нь ашиглаж архинаас жигшээж болж байна.

Архи хэтрүүлэн хэрэглэсэн хүнийг жигших хандлага бол олон нийтийн дунд хэдийнэ тогтсон, “архичин” гэдэг нэр томъёо доромж үгийн хэмжээнд хэрэглэгддэг болсон нь ч маргах аргагүй үнэн. Ганцхан шөнийн дотор, тэр тусмаа нэгэн баасан гаригийн дотор архи, согтууруулах ундаанаас болж хэчнээн гэр бүлд нулимс, уй гашуу тохиодог, эрүүл мэнд, амь насны хохирол учирсан тохиолдол хэд гардгийг л тооцоод үзэхэд нэгнээ уруу татаж дэмий шоудах, аз жаргалтай байх нандин агшнаа архины ширээний ард хэдхэн хором сууснаар алдаж байгаагаа ухаарахад хангалттай. Гэхдээ хүн хэлэхээс наашгүй гэдэгчлэн энэ аянаар зориуд “Намайг алгас” хэмээн соёлтойгоор сануулах нь иргэдийн эдлэх эрх чөлөөнийх нь зэрэгцээ сонголт хийхийг санал болгож байгаа зөв арга хэмжээ мэт санагдлаа. “Намайг алгас” хамгийн зөв сонголт гэдгийг аяны хугацаанд олон хүн ойлгоосой. Хэн ч зовлонд унахыг хүсэж сархад хүртдэггүй ч “галзуу ид шидтэй хорон чанар”-ыг нь дутуу үнэлсэндээ гай зовлонд унадгийг санаж “Намайг алгас”-аарай!

Сэтгүүлч: У.Оргилмаа

http://www.baabar.mn/article/gants-udaa-namaig-algas-sanaar-gai-alsarna-olon-udaa-namaig-algas-sanaar-amgalan-orshino

Want your business to be the top-listed Home Improvement Business in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
107
Other Kitchen supplies in Ulaanbaatar (show all)
Amtat Cook House Amtat Cook House
Ulaanbaatar, 13302

Geriin Khool Hurgelt Geriin Khool Hurgelt
Ulaanbaatar

Geriin xool xurgelt

Adiya Kimchi Adiya Kimchi
Ulaanbaatar

Солонгос технологиор Монголд хийгдэж байгаа kimchi -ийг хүргэлтээр хүлээн авна уу?

Top Wood Top Wood
Ulaanbaatar
Ulaanbaatar

kitchen

Yopokki Mongolia Yopokki Mongolia
BAYANGOL DISTRICT 3RD KHOROO
Ulaanbaatar, 16020

Ширхэг бүрт хайр шингээв."Yopokki" брэнд.🥰🥰🥰

RESTO Mongolia RESTO Mongolia
Ulaanbaatar

Герман чанарын гал тогооны иж бүрдэл, хэрэгсэл.

Хоол хүргэлт. Hool hurgelt. 88844999 Хоол хүргэлт. Hool hurgelt. 88844999
Ulaanbaatar

Хоол хүргэлт 88844999

Recetas de Cocina Recetas de Cocina
Bayanzurkh
Ulaanbaatar, 21000

Bienvenidos sean todos a RECETAS DE COCINA donde encontraran infinidades de recetas para varias sus

EasyCook EasyCook
Easy Cook
Ulaanbaatar

Таны цаг завыг хэмнэх бүх төрлийн урьдчилж савлан бэлтгэсэн бүтээгдэхүүн. Everyone can cook!

Amtlag.com Amtlag.com
Ulaanbaatar

Amtlag та бүхэнд гэрийн нөхцөлд хэрхэн амархан шинэлэг, р?

Ээжийн бууз / Eejiin buuz / Ээжийн бууз / Eejiin buuz /
Bayanzurkh District 1-r Khoroo
Ulaanbaatar, 11000

Бид амт чанартай, эрүүл ахуйг эрхэмлэсэн, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг таньд хүргэнэ