EtXbet DepoWith
Nearby gyms & sports facilities
976
Улаанбаатар
Хан-Уул Дүүрэг 2-Р Хороо Үйлдвэрчний Гудамж Тэлмүүн Хотхон 51-А Байр 1 Давхар
976
Khan-Uul
Deposit Withdraw Түргэн шуурхай найдвартай хийж байна 5003770549
Хоёр хоногийн өмнө сонссон яриа худал биш үнэн болж таарав уу даа. Лэйкерс Пэйсирстэй холбогдож, Майлс Төрнер, Малком Брогдон хоёрыг сонирхсон гэж. Ингэхдээ Расселл Уэстбрүүкийг санал болгосон гэх баттай бус мэдээ.
Бас Бен Симмонсийг сонирхож байгаа багуудын дунд Лэйкерсийн нэр яваад байдаг... Ер нь бол хүлээлтээ дарсан нь дээр. Уэстбрүүкийг сонирхох баг одоо бараг л байхгүй. Мэдээж Лэйкерс яриагүй биш ярьж үзсэн нь тодорхой ч Уэстбрүүкийг сольж чадахгүй биз дээ.
📌
А: “Handicap” гэж юу вэ? Нэг л учрыг нь олохгүй юм.
Х: Тэнцүүлэгч гэж ойлгож болно.1 баг нь нөгөө багаасаа давуу байх тохиолдолд хожих нь боломж илүү багийн оддс бага байдаг. Хоорондоо зөрүү ихтэй тоглолтуудад ихэвчлэн “handicap” бэтийг сонгох нь тохиромжтой. “Handicap” нь ихэвчлэн тухай спортын ялагчийг шийддэг үзүүлэлтүүд дээр үүсдэг бөгөөд бусад үзүүлэлтүүд дээр ч үүсэж болох бөгөөд хожих магадлал илүү багийн талд (-) тэмдэгтэй, арай сул багийн талд (+) тэмдэгтэй байна.
Жишээ: Хөлбөмбөгийн спортод аль баг нь илүү олон гоол оруулсан нь хождог. Тиймээс “Handicap” гэсэн хэсэгт 1 (-1.5), 2 (+1.5) гэж байлаа гэж бодъё. 1 (-1.5) гэсэн бэт нь 1-р баг 2 буюу түүнээс олон гоолын зөрүүтэй хожиж байж тухайн бэт хожно. Харин 1-р баг хожигдох юмуу эсвэл 1 онооны зөрүүтэй хожсон тохиолдолд тухайн бэт алдана. 2 (+1.5) гэсэн бэт нь 2-р баг хожих эсвэл хамгийн ихдээ 1 гоолын зөрүүгээр хожигдсон тохиолдолд бэт хожно. Харин 2 болон түүнээс олон гоолын зөрүүгээр хожигдсон тохиолдолд бэтээ алдана. Тоглолтын үр дүн 3-1 харьцаатай дууссан гэж үзвэл. 1 (-1.5) гэсэн бэтийн хувьд үр дүн 1.5 - 1 гэсэн харьцаагаар 1-р баг хожиж буй учир энэхүү бэт хожно. Учир нь 1-р баг 3 гоол оруулснаас handicap (тэнцүүлэгч)-ээр 1.5 гоол хасаж тооцсон учир 3-1.5=1.5 болж байгаа юм. Харин 2 (+1.5) гэсэн бэтийн хувьд 3-1 гэсэн үр дүн нь handicap-аар 3-2.5 болно гэсэн үг. Гэвч 3>2.5 учир 2 (+1.5) бэт алдана. Өөрөөр хэлбэл Handicap 1 (-1.5) гэсэн бэт нь тоглолтын үр дүнд 1-р багаас 1.5 оноо хасаж тооцсон ч 1-р баг хожно гэсэн бэт юм.
Bleacherreport-с гаргасан 24-с доош насны шилдэг 24-н тоглогч
24. Davion Mitchell, Sacramento Kings
23. Shai Gilgeous-Alexander, Oklahoma City Thunder
22. Talen Horton-Tucker, Los Angeles Lakers
21. Jaren Jackson Jr., Memphis Grizzlies
20. Franz Wagner, Orlando Magic
19. Kevin Huerter, Atlanta Hawks
18. Tyrese Haliburton, Sacramento Kings
17. Deandre Ayton, Phoenix Suns
16. Darius Garland, Cleveland Cavaliers
15. Cole Anthony, Orlando Magic
14. Cade Cunningham, Detroit Pistons
13. De'Aaron Fox, Sacramento Kings
12. Jarrett Allen, Cleveland Cavaliers
11. Scottie Barnes, Toronto Raptors
10. Miles Bridges, Charlotte Hornets
9. Trae Young, Atlanta Hawks
8. Jayson Tatum, Boston Celtics
7. Evan Mobley, Cleveland Cavaliers
6. Tyler Herro, Miami Heat
5. Tyrese Maxey, Philadelphia 76ers
4. Anthony Edwards, Minnesota Timberwolves
3. LaMelo Ball, Charlotte Hornets
2. Luka Doncic, Dallas Mavericks
1. Ja Morant, Memphis Grizzlies
Яг одоо байгаагаар нь гэхээс илүүтэйгээр потенциал, ирээдүйн ceiling-р нь харж жагсаасан жагсаалт байх. Гэхдээ ямар ч эрүүл ухаанаар бодоход Shai эхний 15-т бичигдэнэ л дээ. Адаглаад зүгээр л role тоглогчийн потенциалтай Huerter дээр нь бичигдсэн байгаа нь гайхмаар. Харин Morant уу Luka юу гэдгийг цаг хугацаа л харуулна даа, одоогоор бол яаж ч харсан Luka-г л Franchise одоороо би түрүүлж сонгох байсан. Харин Maxey, Herro 2 бол нилээн өндөрт заларсан бол Tatum-нх огцом буурчээ, уг нь 2 байна уу 3-т л бичигддэг байсын.
Кайри Өрвиний тухай сонирхолтой баримтууд: (Парт 1)
1. Кайри “Thanksgiving” буюу талархлын баярыг тэмдэглэдэггүй.
2. Кайригийн бодлоор Зул сарын баяр бол тэмдэглэлт баяр биш. (Тэгэж их ач холбогдол өгөхөөр)
3. Тэрээр үлэг гүрвэлүүдийг хэзээч оршиж байгаагүй гэж боддог.
4. Дэлхийг хавтгай гэж боддог байсан ба сүүлд уучлалт гуйсан.
5. Кайригийн хувьд боловсрол тийм ч чухал зүйл биш.
6. Кайри харь гаригийхан байдаг гэдэгт итгэдэг.
7. Унтаж байхдаа audio ном сонсдог.
8. Ломбардийг утгагүй зүйл гэж боддог.
9. Түүний хувьд КД лийгт байгаа хамгийн сайн найз нь.
10. Тэрээр маш сайн сурлагатай оюутан байсан.
11. Кайри Өрвин нь хамгийн их сайн дурын үйл ажиллагаа хийдэг NBA-н тамирчдын нэг.
12. Кайри дуулах дуртай ба 3 жилийн өмнө “Ridiculous” гэх сингл дуугаа цацаж байсан.
Өөр хэний баримт уншмаар байна.
Марк Кубан :
"КП-г би хамгийн шилдэг сагсан бөмбөгөө харуулаагүй байгаа гэдэгт итгэсээр ирсэн. Түүнийг солиогүй шалтгааныг одоо харж байгаа байх. Тэр бол гайхалтай тоглогч. Сайн залуу. Түүний талаар бүх бодол маань эерэг. Тийм байж яагаад солино гэж? Энэ бол твиттер дээр л үүссэн яриа. Тэд тийм л зүйл хийдэг. Одоо тэд Лукаг солих гэж оролдож байна"
Цус үзсэн Леброн Жеймс нэг тоглолтоор, цусаа үзээд галзуурсан, сэтгэлийн дискотой Азея Стюарт хоёр тоглолтоор торгуульжээ.
Ажилдаа ирээгүй алдах цалингийн дүн : Жеймс 248К$, Стюарт 45,2K$ алдах нь ээ.
Хэдий чинээ алдар нэр хүндтэй байна түүнийгээ дагаад төдий чинээ шүүмжлэл доромжлол ирдэг. Ямар ч спорт тодорхой хэмжээний цаг хугацаатай Лэброны маань спортын замнал төгсгөл болох дөхөж л байна. Лэброн шиг удаан сагсанд бөмбөгт ноёрхсон ийм тоглогчийн замнал уруудаж байгаа нь фэнүүдийн хувьд гунигтай байгаа ч нөгөө талд үзэн ядагч үгүйсгэгчидийн бахийг ч ёстой нэг хангаж байгаадаа. Энэ жилийн улирлийн тааруу эхлэл, бэртэл гэмтэл түүний үзэн ядагчид ам уралдан доошоо хийж яарьцгааж байна. Хөндлөнгөөс хараад заримдаа өрөвдөх ч шиг болох юм. Насны залууд тэрний дээр гарах байтугай дөхөж очих адгуус амьтан ч байгаагүй дээ. Ёстой л уулийг цас эрийг нас дарна гэж энэ юмдаа.
Зогсоогдошгүй мэт л байна. 50 оноо 10 дамжуулалт 7 самбар..Атланта Хаукс багийг хожиж 9-1 амжилттай NBA-г тэргүүлж байна🔥🔥🔥🔥🔥👑👑
MVP MVP MVP!
Аяксын тоглогч Dusan Tadic энэ долоо хоногийн Аваргуудын лигт Боррусиа Дортмундын эсрэг тоглолтын үеэр эмзэг газраа бэртжээ..😁😁💪
🗣Петр Кроуч:
"Би Роналдотай нэг удаа таарахад тэр согтуу шар айраг уугаад сууж байсан.Шар айраг нь ууж дуусах бүрт супермодел охидууд түүнд дахин шинийг авчирж өгдөг юм билээ.Тэгээд би түүн дээр очихоор шийдэж Роналдо намайг таних байх "Өө чи Кроуч байна" гэж хэлэх байх хэмээн найдсан.Гэвч тэр намайг таниагүй.Бид зүгээр зураг авахуулаал салсан даа.."😂😂
.
Флойд Мэйвитер "Юу байна даа Кайри? Чамайг ямар их зүйл туулж байгаа гэдгийг мэдэж байна. Анх 2016 онд Нэгдсэн улсын төлөө тоглож байхад чинь чамтай танилцаж юм ярилцаж байлаа. Чи зүгээр л шударга байхыг хүсэж байгаа. Учир нь чи бол гайхалтай хүн, гайхалтай аав, гайхалтай тамирчин, бас чи өөрийнхөө итгэдэг зүйлдээ итгэлтэй байж чаддаг нэгэн. Америкын Нэгдсэн улс үгээ хэлэх эрх чөлөө, шашины эрх чөлөө, сонгох эрх чөлөө нээлттэй улс. Хэзээ ч мөнгөнд захирагддаггүй, шударга зантай, өөрийнхөөрөө болохоор л би чамайг хүндэлдэг. Чөлөөт оюун ухаан өөрөө сонголтоо хийдэг бол боолын оюун ухаан олонхыг дагадаг. Ганцхан хүн ч гэсэн зөв зүйлийн төлөө тэмцэж чадна. Ганцхан сонголт, ганцхан үг, ганцхан үйлдэл энэ дэлхийн өөрчилж чадна. Хүмүүс чамайг манлайлагч байсны төлөө үзэн ядаж байгаа нь галзуу санагдаж байна. Чиний энэ үйлдэл олон хүмүүсийг хангалттай гэж хэлээд босох зориг өгнө гэж найдаж байна. Чамд хүндэтгэл, хүмүүст хүч чадал хүсье."
Милуоки Баксийг талбай дээр нь хожсон Тимбервулвс.
КАТ 25
Д-Анжело 29
Эдуардс 25
Гурван лидертэй болж байгаа үед бусад нь хамгаалаад л байхад ОК юм байна. Улирлыг 3-1 гэж эхлүүлж байна.
Өнөөдрийн тоглолтын дараа
Russell Westbrook 🗣️
"Намайг битгий магт. Би магтуулах дургүй харин намайг хурцал. Энэ тоглолтонд бид хангалттай сайн байж чадаагүй бид нэг баг болоход ахиад хугацаа хэрэгтэй"
Нэг хүний mentality-тай адилхан байна уу?
УУЛЫН НӨГӨӨ ТАЛ-Пол Жорж 2019.11.14
Бүгд нам гүм болж, ордон агааргүй болох шиг санагдлаа. Би шоконд орсон байж магадгүй ч хүмүүс амьсгаа даран хүлээж байгааг мэдэрч, тэд нүүрээ халхалсан байхыг харав. Эхэндээ юу ч мэдэрсэнгүй, босоод алхах гэтэл чадаагүй тул хөл рүүгээ харсан. Гэтэл зарим нь утсаараа бичлэг хийж байгаа нь нэг л хачин санагдав. Ингээд л муу зүйл болох нь гэдгийг ойлгосон юм. Эхний хоромд 24 настай Пол Жорж АНУ-н багт тоглож, Пэйсерстэй аваргын дайралт хийж байгаа дүр зураг харагдаж, дараагийн хоромд миний замнал нүдний өмнүүр гялбаад өнгөрөх шиг л болсон.
Фресно мужид болсон анхны тоглолтдоо 1 залуугийн дээрээс тохож, Спортс Центрийн шилдэг 10-т багтсан мөчийг санаж байна. Бостонд анх удаа тоглоход Кевин Гарнетт, Рондо, Пийрс, Рэй Аллен, Шак нар Спэйс Жэмийн Монстарсууд шиг л талбайд гарч ирсэн юм. Би Т-Макыг биширдэг байсан тул анх удаа түүнийг хамгаалсныхаа дараа хувцас солих өрөөнд “Энэ үнэхээр бодит уу?” гэж өөрөөсөө асуусан.
Шалан дээр хэвтээд, дамнуурга хүлээж байхдаа “Би урьдынх шигээ байх болов уу?” гэж бодсон доо. Тэр шөнө ээж хамт байсанд Бурхандаа талархъя. Бид үнэхээр онцгой харилцаатай байсан ба надтай хамт түргэн тусламжийн тэргэнд сууж явахдаа тэр: “Зүгээр болно оо, хүү минь” гэж давтан хэлж байсан. Хэрвээ өөр хүн ингэж хэлсэн бол тоохгүй байсан ч түүнээс ийм үг сонссон болохоор маш хүчтэй нөлөөлсөн. Учир нь ээж жинхэнэ өвдөлт гэж юу болохыг мэддэг. Бага байхад түүний өвдсөнтэй харьцуулахад миний өвдөлт юу ч биш. Намайг 6 настай байхад тэр 2 удаа цус харвасан. Тэр үед эмч нар түүний үхлийг хүлээн зөвшөөрсөн юм. Тэр амьд үлдсэн нь ямар гайхамшигтай зүйл болохыг ойлгоход би хэтэрхий балчир байж. Харамсалтай нь ээж маань хагас саажилттай болж, маш их өвдөлт, эмчилгээг даван, урт замыг туулсан. Эмнэлэгийн орны хажууд түүний гараас атгаад унтдаг байснаа санаж байна. Эмч нар гэртээ харихыг зөвшөөрөхөд би газарт даавуунууд давхарлаж дэр тавиад, ээжийнхээ хажууд унтдаг байсан. Тиймээс би хөлөө хугалахад тэр: “Хүү минь, зүгээр болно оо” гэж хэлсэн нь хоосон үг биш гэдэгт бүрэн итгэсэн юм. Би эдгэрэх явцдаа гутарч, бухимдаж байсан үе бий ч ээжтэйгээ ярилцахад маш их хүч авдаг байлаа. Би үүнийг хийхийг үнэхээр их хүссэн учраас тэр намайг дахин босно гэдгийг мэдэж байсан. Энэ хэтрүүлэг биш шүү. Түүнээс асуувал олигтой гуталгүй, нинжа шиг хар хувцастай хүү өдөр шөнөгүй тоглодог байсан гэж хэлнэ. Оройн 11 цагт хөл нүцгэн бороонд... бөмбөг дуугарсаар. Гутал авч чадахгүйдээ биш 30 секундыг үдээсээ үдэхэд зарцуулах нь хайран байсан. Би талбай руу явахдаа ингэж л догдолдог байв. YMCA-д анхны тоглолтдоо оролцоход бүх хүүхэд иж бүрэн хувцас, хэрэгсэлтэй гарч ирсэн байхад би өвдөг хүртэл нь хайчлаад шорт болгочихсон гэрийнхээ хувцастай талбайд гарч байлаа. Би өөр зүйлийн талаар бодох ч сөхөөгүй болтлоо сагсан бөмбөгт гүн автсан юм. Хүсэл тэмүүлэл гэдэг үг ч багадахаар яг л өвчин шиг байсан.
Бид хэзээ, хаана амьдарч байсныг та мэдэх хэрэгтэй байх. Хэрэв та Калифорниагаас ирээгүй бол танд зургаар харуулах шаардлагатай. Холливүүд, Беверли Хиллс? Аль нь ч биш ээ. Тэндээс алс хол орших уулсын нөгөө талд амьдардаг байсан. Палмдейл, Антелопийн хөндий, өөр нэгэн Лос Анжелес. 80-д онд Инглвүүд, Комптон зэрэг хорооллуудаас олон гэр бүл амьдралаа дээшлүүлэхийн энд тулд нүүж ирсэн юм. Цөлийн дундах цэнхэр захтнуудын бяцхан хотод сагс тоглох, зах орохоос өөр хийх зүйл байгаагүй. 2000 онд би 10 настай байсан. Коби болон Лэйкерс 3 дараалан аварга авах эхлэл тавигдаж, Майлс, Ламар Одом, Элтон Брэнд зэрэг тоглогчидтой залуу Клипперс гарч ирсэн. LA-н сагсан бөмбөгийн хувьд галзуу үе байсан ба манай гэр бүл Клипперс, Лэйкерс дээр 2 хуваагдсан юм. Коби бол 100% миний шүтээн. Би үргэлж түүнийг даган дуурайхыг эрмэлзсэн. Дараа нь цагаан толгойн кисттэй Майлс ахлах сургуулиасаа онцгойрсон юм. Коби хамгийн агуу нь байсан ч Клипперс гэдэг баг бүхэл бүтэн соёл байв. Би сагсанд гүн автсан тул надтай юм ярих болбол тэр нь сагс л байх болно. Миний эгчийг Тейоша гэдэг бөгөөд тэр надаас 5 насаар эгч. Аав: “Миний машины цонхыг бөмбөгөөр цохиод хагалчихав” гэдэг байсан болохоор бид зөөврийн шийдээ мухар зам руу чирнэ. Цагираг нь доошоо унжчихсан, шонгийн хэсгийг бүхэлд нь цахилгааны лентээр ороочихсон, элэгдэж хуучирсан л юм байсан нь гунигтай ч бидний л өмч шүү дээ. Юу ч болсон хамаагүй цаг наргүй тоглоно. Эгч Тим Данкан шиг дундын зайн шидэлттэй байсан. Түүний тоглолт үнэхээр галзуу учраас би ахлах сургуулийн 2 дахь жил хүртлээ түүнийг ялж үзээгүй. Харин түүнээс хойш үргэлж өрсөлдөх болсон. Жаахан том болж “Youtube” гарч ирэхэд Лос Анжелес, Нью Уоркын том залуусын бичлэгийг үзэхэд тэд тэс өөр ертөнцөд амьдарч буй мэт санагдаж байлаа. Лэнс Стефенсон, ДеМар, Жрү Холидей нар надтай насаар ойролцоо байсан ч миний хувьд бараг л алдартнууд гэсэн үг. Надад баг, дасгалжуулагч байгаагүй учир бие дааж бэлтгэл хийдэг байв. Тейоша зул сарын баяраар бэлтгэлийн гутал авах үед нь зээлж аваад, “Би гарцаагүй тохох болно” гээд л ойр хавиар гүйдэг байсан. Үүнээс 6 сарын дараа би тохож сурав. Заримдаа үүргэвчээ чулуугаар дүүргээд, гэрийн ард байдаг элстэй хэсэг рүү гүйж, түлхэлтийн дасгал хийдэг байлаа. I pod эсвэл өөр юу ч байхгүй. Зүгээр л салхины чимээ сонсогдоно.
Би уулын нөгөө талд гарахыг хичээж байлаа. Ээж өвчтэй байхад аав маань гэр бүлийнхээ төлөө ямар их хөдөлмөрлөснийг харсан учраас бүтэлгүйтэж болохгүй мэт санагдсан. Тэр обудны дэлгүүрт ажилладаг байсан ба 2000 оны эхэн үе байсан тул үнэхээр завгүй байв. Намайг өсөж том болоход илүү их мөнгө олохын тулд мужааны ажил хийж эхэлсэн. Тэр шөнийн 3 цагт босоод ажилдаа явдаг байсан ч гэртээ ирээд, хашаагаа янзалж, эгч нарыг худалдааны төв рүү дагуулан явж, намайг нууранд загасчлуулдаг байсныг бодохоор үнэхээр гайхалтай санагддаг.
Би ахлах сургуулийн 2 дахь жил хүртлээ олны анхааралд өртөөгүй. Харин Дана, Дэвид нар намайг олж хараад, өөрсдийн AAU-н багт тоглохыг урьсан. Тэд LA-н өөр өөр хэсэгт бэлтгэл хийдэг тул би очих боломжгүй байв. Аав 24/7 ажилладаг, ээж машин жолоодож чаддаггүй. Харин тэд намайг бэлтгэл болон гэрт хүргэж өгөхийн тулд машин явуулдаг байсан. Хэрэв тэд үүнийг хийгээгүй бол би энэ түүхийг ярих боломжгүй. Би хэзээ ч 1-р дивизонд эсвэл лигт тоглож байгаагүй. Анх удаа бэлтгэлд оролцоход багийнхан маань “Чиний талаар огт сонсоогүй юм байна. Чи хэн бэ?” гэж байсан. Хүмүүс “Өө, Кавай та 2 AAU-д орж ирснээсээ хойш биенээ мэддэг болсон юм байна” гэдэг. Гэхдээ тэр Сан Диегод тоглож байсан тул би түүнтэй уулзаагүй. Фресно мужид байсан эхний жилдээ би түүнтэй уулзах боломжтой байсан. Бэлтгэлийн баазад ирсэн бүх хүн Кавайн тухай ярьж байв. Эхний 2 өдөр тэр харагдаагүй тул улам сонирхол татсаар. Би гэмтсэн тул явах хэрэгтэй болж, 2-р курстээ түүнтэй тоглох хүртлээ юу ч бодоогүй. Нэг тоглолтод эсрэг багийн бүрэлдэхүүнд Кавай Леонард байхыг хараад уулга алдав. Би “Энэ залуу яг сайн болов уу?” гэж бодсоор. Тэр халаалт хийхээр гарч ирээд, удалгүй бид бөмбөгт үсрэхээр болсон. Мэдээж тэр орой бид галзуурч, тэр 1 ч үг хэлээгүй ч түүний эрч хүч өөр байсан. Тоглолтын дараа би “Тэр ч ёстой өөр түвшнийх юм байна” гэж бодсоноо санаж байна. Тэр үед хэн ч LA-н гадна баруун уулнаас ирсэн 2 залууг NBA-н од болно гэж бодоогүй байх. Энэ олон жилийн дараа бид 1 баг боллоо. “Pump and Run”-с Фресно мужид тоглолгүй суусан эхний жил, амжилт нь ахисан тоглогчийн шагнал, Индианад бүх одод болж, дараа нь ОКС-д ирсэн гээд аялал үргэлжилсээр. Би ОКС-н төлөө тоглохдоо үнэхээр баяртай байсан. Онгоцноос буухаас эхлээд тэд үнэхээр гайхалтай гэдгээ мэдрүүлсэн юм. Би Расстай лигт ховор тохиох онцгой харилцаатай, ОКС-д хуримтлуулсан туршлагадаа хайртай.
Би 10 жилийн өмнө гэрээ орхиод гарахад гэр бүл маань ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Тэд анх удаа агентаас дуудлага хүлээн авч, миний нэрийг драфтын самбар дээр байгааг хараад, ухаан нь балартсан гэхэд болно. Тэд миний тоглолтыг үзэж, надтай биечлэн уулзахын тулд 7 цаг зарцуулдаг байсан. Тэдний хувьд би бяцхан хүү хэвээрээ л байна. Би ээждээ Клипперсийн төлөө тоглох болсноо хэлэхдээ үнэхээр баяртай байсан. Сүүлийн хэдэн жил намайг тоглохыг харах гэж хол зам туулах нь түүнд хэцүү байсан юм. Тэр дайчин, хэзээ ч гомдоллодоггүй. Бид маш их ерөөгдсөн хүмүүс. Гэвч онгоцонд суух нь ээжид амаргүй тул аав түүнийг Стэйплс рүү хүргэж өгдөг. Үнэхээр сайхан зүйл шүү. Би LA-д өсөөгүй, өөр нэгэн LA-с ирсэн. Би тэр газраас ирснээрээ бахархдаг. Элсэн дунд том цүнхтэй чулуу үүрч, уулын нөгөө талд гарах, Стэйплст тоглох, тод гэрлүүдийн тухай мөрөөддөг байлаа. LA бол зүгээр л зурагтаар хардаг зүйл биш юм. Би ялахыг хичээж байна. Бид яагаад энд байгаагаа мэднэ. Эцэст нь бид энд бөгж авчрахын төлөө мэрийх болно.
Лос Анжелес Лэйкерс баг энэ улирлын анхны ялалтаа байгууллаа 1-2 🔥🔥
Лэйкерс 121-118 Мемфис
Өнөөдөр мело сэлгээнээс гайхалтай байж 28 оноо авлаа 🔥🔥мөн тэрээр Бүх цаг үеийн оноо авалтын 9 дүгээр байрт бичигдэж эхэллээ 🙏🏾🙏🏾
28 оноо
10/15 довтолгоо
6/8 алсын зайнаас 🔥🔥
Дэвис 22 оноо 8 самбар
Уэстбрүүк 13 оноо 13 о.дам 7 самбар
Леброн 19 оноо 6 самбар 6 о.да
✅Шигшээ багтаа багтаж Дэлхийн аварга болох боломжтой байсан ч тэмцээний яг өмнөхөн бэртчихсэн.
✅35-н хоногт 8-н удаа бэртсэн ч тэр итгэл найдвараа алдаагүй.
✅Ид үед нь Реал Мадрид, Байерн, Манчестер Юнайтед зэрэг томчуудаас санал ирж өндөр цалин амлаж байсан ч тэр татгалзаж Дортмунддаа үлдэж байсан.
✅Харин түүний хамтрагчид Левандовски, Готце, Гундоган, зэрэг шилдэгүүд бүгд том клубууд руу явцгаасан.
✅Хэрэв тэр хүсвэл Том клубууд руу явж авч болох бүх шагналыг авах боломжтой байсан. Гэвч Боррусиа Дортмунддаа үнэнчээр үлдсэн Тэр хэлэхдээ хөрөнгө мөнгө, гавьяа шагналаар хэмжигдэхгүй ҮНЭТ_ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ ЮМ ШҮҮ ГЭСЭН АЖ..👑👑👑👑👑👑👑👑👑
.
“Мянган эмэгтэйтэй с**сдэх бол гайхалтай зүйл. Гэвч нэг эмэгтэйтэй мянган аргаар үзэх нь бүр ч илүү гайхалтай”. - Уилт Чемберлэн
Хэзээ ч эвдэгдэхгүй "рекорд"
Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (ҮСБХ) домогт тамирчин Уилт Чемберлэн хэзээ ч эвдэгдэхгүй нэгэн гайхалтай рекорд тогтоосон байдаг. Тэрээр 1991 онд гаргасан “A view from above” (Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад) номондоо “1991 он хүртэл туулж өнгөрүүлсэн амьдралынхаа туршид нийт 20000 эмэгтэйтэй унтсан” хэмээн бичсэн байдаг.
Тэгвэл бяцхан тооцоолол гаргая. 1991 он буюу түүний ном хэвлэгдэх үед Уилт 55 настай байлаа. Тэрээр 15 настайдаа анх “загас наадуулж” эхэлсэн гэж үзвэл нийтдээ 40 жилийн туршид 20000 эмэгтэйтэй, тодруулбал нэг жилд 500 эмэгтэйтэй унтсан гэсэн үг. Үүнийг бутархайд шилжүүлбэл өдөрт 1.4 эмэгтэйтэй унтдаг гэсэн үг.
Түүний дотны найз нь нэгэнтээ “Уилт гурвалсан групп с**с хийх дуртай байсан” гэж дурссан байдаг. Уилт нэг удаа 10 хоногийн аялан тоглолтоор явахдаа 23 өөр эмэгтэйтэй унтаж байв. Амьдралынхаа туршид тэрээр нойронд тун муу, зарим шөнө огт унтдаггүй байв. Унтчихгүй л бол өдрийн аль ч цагт хамаагүй с**с хийчихдэг байлаа.
Харин түүний өөр нэгэн дотны найз нь “Ахлах сургуулиа төгсөхдөө Уилт зандан хэвээрээ байсан” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр анх 15 биш 18 настайгаасаа с**с хийж эхэлсэн гэж үзэх нэг хувилбар бас байна. 18 настайгаасаа эхэлсэн гэж үзвэл нийтдээ 37 жилийн хугацаанд 20000 эмэгтэйтэй унтжээ. Өдөрт 1.5 эмэгтэй гэсэн үг.
Хамгийн гайхалтай нь Уилт 20000 эмэгтэйтэй унтахдаа нэг ч удаа бэлгийн замын өвчин авч байсангүй, нэг ч эмэгтэйг жирэмслүүлж байсангүй. Энэ тухай өдийг хүртэл ямар ч эх сурвалж, баримт сэлт олдсонгүй. Тэрээр насаараа ганц бие амьдарсан. Уилт 1999 онд нас барахынхөө өмнөхөн өгсөн ярилцлагадаа “Мянган эмэгтэйтэй с**сдэх бол гайхалтай зүйл. Гэвч нэг эмэгтэйтэй мянган аргаар үзэх нь бүр ч илүү гайхалтай” гэж хэлсэн байдаг.
Үүнээс үзэхэд Уилт үнэхээр ховорхон төрөх агуу тамирчин, цаанаасаа заяасан бие хаа, хүч чадалтай, жинхэнэ “physical specimen” байжээ. Ийм болоод л сагсан бөмбөг гэх энэ спортод өдийг хүртэл хамгийн олон дээд амжилтыг эзэмшиж байна. Олон мянган эмэгтэйтэй унтахын сацуу 14 улирлын туршид мэргэжлийн сагсан бөмбөг тоглож явсан (улирлын 82 тоглолт, плейофф, үзүүлэн тоглолт, бэлтгэл, аялан тоглолт гэх мэт) гэхээр л түүний чадал, чалх ямархуу гайхалтай, ер бусын байсан нь дамжиггүй биз. Тухайн үеийн бодибилдингийн агуу тамирчин, нэрт жүжигчин А. Шварцнеггер хүртэл “Уилт бол миний харж байсан хамгийн хүчирхэг, ер бусын хүн” гэж хэлж байсан удаатай. Тэд хамтдаа “Conan the Destroyer” кинонд тоглосон билээ.
Уилт 1999 онд 63 насандаа зүрхний дутагдал өвчнөөр нас барсан юм.
Э. Нямдорж
Гэрээг нь сунгахгүй гэж Нетсийн зүгээс мэдэгдсэний дараа Кайри IG дээр лайв хийлээ. Энэ үеэр тэр "вакцинд итгэдэггүйдээ хийлгэхгүй байгаа юм биш... Би зодог тайлахгүй... Гарч байгаа мэдээнүүдэд битгий итгэ..." гэх мэтчилэн зөөлөрсөн үг чулуудав. Брүүклинийн зүгээс тавьсан шаардлага түүнийг шахаанд оруулж, мань эрийн байр суурь зөөлөрч эхэлсэн юм шиг байна. Удахгүй бид Кайриг Брүүклиний өмсгөлтэй харах бололтой.
Монгол улсын гавьяат тамирчин Жудо бөхийн Олимп дэлхийн аваргын 5 медальтан 🥇🥈🥈🥉🥉
Мөнхбатын Уранцэцэг :
Ойрын хугацаанд UFC-ийн дэвжээнд өрсөлдөж өөрийгөө сорьж үзэх бодолтой байгаа гэжээ. Яагаад боломжгүй гэж.Монгол хүний тэр тусмаа Монгол эмэгтэйн тэсвэр тэвчээр ур чадварыг өөр дэвжээнд өөр ертөнцөд харуулах маш том боломж байгаа шүү . ❤️🔥❤️🔥❤️🔥
Дашрамд дурьдахад UFC-ийн шилдэг тулаанч Рондо Рөүзи мөн адил жудо бөхийн дэвжээнээс UFC-д өрсөлдөж Аваргын бүсийг хүртэж байсан удаатай. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпийн Жудо бөхийн 70 кг-ийн төрөлд өрсөлдөж хүрэл медалийн эзэн болж байсан түүхтэй.
Бүх цаг үеийн түүхэнд шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулаад буй тоглогчид.👑👑👑
1️⃣1️⃣5️⃣ -CRISTIANO RONALDO 🇵🇹
1️⃣0️⃣9️⃣ - Ali Daei 🇮🇷
8️⃣9️⃣ - Mokhtar Dahari 🇲🇾
8️⃣4️⃣ - Ferenc Puskás 🇭🇺
8️⃣0️⃣ - LIONEL MESSI 🇦🇷
7️⃣9️⃣ - Godfrey Chitalu 🇿🇲
7️⃣9️⃣ - Ali Mabkhout 🇦🇪
7️⃣8️⃣ - Hussein Saeed 🇮🇶
7️⃣7️⃣ - Pelé 🇧🇷
7️⃣7️⃣ - Sunil Chhetri 🇮🇳
Брүүклин Нетс Кайри Өрвингийг багийн бүх үйл ажиллагаанд оролцох боломжтой болох хүртэл тоглолт болон бэлтгэлд оролцуулахгүй гэж мэдэгдлээ. Нэг үгээр бол вакцинаа хийлгэ, үгүй бол манай багаас хол бай гэв.
Гэтэл Кайри вакцин хийлгэхгүй байгаа шалтгаан нь хүмүүс дархлаажуулалт хамрагдаагүйгээс болоод ажлаа алдаж байгааг эсэргүүцэж байгаа болохоор "өөрөө вакцин хийлгэхгүй ажилтайгаа байж болохыг харуулах" гэсэн бололтой.
Харамсалтай нь тэр өөрөө бас ажлаа алдаж магадгүй боллоо. Мөн Кайри солигдвол зодог тайлна гэсэн байр суурьтай байгаа, бас Фили Өрвинг - Симмонс гэсэн солилцоог сонирхохгүй байгаа гэв. Ер нь мухарлуу л яваад байна даа.
Ньюкастлын авахаар зэхэж буй тоглогчдын жагсаалтын тэргүүн эгнээнд Мэсүт Озил, Эдэн Азар нарын нэр байгаа аж.💛❤💚
•••Лионел Месси•••
Баллондор шагналыг хүртэх эрхтэй 3-н хүн байна. Роберт Левандовски, Киллиан Мбаппе, Нэймар нар. Бас Карим Бензема байна. Тэр сүүлийн үед их сайн формтой байгаа.😍😍😍
NBA-н 75 жилийн ойн бичлэгэнд Девин Бүүкер Коби Брайнтын ханын зурагтай мэндчилж байгаа хэсэг ордог. Бичлэгэнд орохоосоо өмнө Бүүкер Ванесса Брайнтруу ярьж, зөвшөөрөл авсан гэнэ.
Бен Симмонс энэ долоо хоногтоо багтаан Филадельфиадаа эргэж ирж магадгүй болоод явчихлаа. 2 тал солилцоо болтол тоглож байя, Фили үргэлжлүүлэн солилцоогоо идэвхтэй хайя гэж ярилцаж байгаа бололтой. Симмонс одоогийн байдлаар 720К $ торгуульчихаад байгаа юм.
Kиллиан Мбаппе карьертаа:⭐⭐⭐
✅293 тоглолт
✅ 182 гоол
✅ 87 ассист
✅ Лиг1-н аваргаар 4-н удаа
✅ Францын холбооны цом 3-н уда
✅ Францын оны шилдэг тоглогч 2 -удаа
✅ Лиг1 улирын шилдэгээр 2-удаа
✅ UEFA бэлгэдлийн шигшээд 2-удаа
✅Алтан жаал шагнал
✅ Дэлхийн аварга
✅ Дэлхийн аваргын шилдэг залуу тоглогч
✅ Nations League аварга.
Тэр энэ жил 22-настай.❤💪
•••Стивен Жеррард•••
Мохаммед Салах Реал Мадрид эсвэл Манчестер Юнайтедад тоглож байсан бол өдийд Баллондор хүртцэн байх байлаа.❤👇
Лионел Месси, Крштиано Роналду, Неймар нар 2022 оны ДАШТ-ны дараа шигшээ багаасаа зодог тайлна..💔
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Ulaanbaatar
61000
HUD, 3th Khoroo, Gegeen Ord, 209
Ulaanbaatar, 17060
14-н жилийн туршлага -Полиуретан хөөсөн дулаалга -Дулаан алдагдлын шинжилгээ Мэргэжлийн баг хамт олон таныг хүлээж байна.
Seoul Street
Ulaanbaatar, 14251
Sant Asar Transformed into most stylish sports & dance venue in the center of UB. Please Join the Club..!!! www.facebook.com/sant.asar
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8-р хороо
Ulaanbaatar, 11000
Спортын эргэн тойрны мэдээлэл