Ari's Dent

Эрүүл шүд - Эрүүл бие эрхэмсэг гоо сайхныг цогцлооно

30/03/2023
06/02/2023

7 хоноод Валентин, ахиад 7 хоноод Цагаан сар, тэгээд 10 хоноод Март, ахиад 10 хоноод Цэргийн баяр.
Зүгээр сануулсын 😜😅

13/01/2023

👩‍⚕️

🦷Шүд яагаад цоордог вэ?🦷
Шүдний гадаргууд үүссэн төрөл бүрийн хэмжээтэй цоорлууд нь шүд цоорох өвчин гэсэн ангилалд хамаарах бөгөөд энэ эмгэг өвчин нь зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж шүдний паалан гэмтсэнээр үүснэ.

👩‍⚕️Шинж тэмдэг
Шүд цоорох өвчний гурван үндсэн шинж тэмдэгүүд нь: шүд өвдөх, чихэрлэг, халуун, хүйтэн зүйлээс шалтгаалан шүд хэт мэдрэгшиж хага таших, юм зажлахад өвдөх

🦷 Шалтгаан
Бидний амны хөндийд маш олон төрлийн нян бактериуд орших бөгөөд нянгийн үйл ажиллагаанаас болж шүдний гадаргуу дээр наалдамхай зунгааралдсан нимгэн давхарга, бүрхүүл үүсдэгийг бид шүдний өнгөр гэдэг. Бид хоол хүнс идэх үед тэдгээр нянгууд нь хоол хүнсний үлдэгдлийг задлаж хүчил үүсгэдэг. Тэрхүү хүчил нь өнгөрийн дор байх шүдний паалангийн гадаргуугийн хамгаалах давхрагыг уусгаж гэмтээдэг. Гэмтсэн хэсгээр шүдний хатуулаг эрдэс давсууд алдагдаж улмаар томоохон хөндий болон шүд цоордог. Шүд цоорох өвчин нь шүдний хамгийн гадна талын хатуу давхарга болох паалангаас эхэлдэг ч хүндрэх явцдаа цоорол улам гүнзгийрэн шүдний бусад давхаргууд болох тугалмай, ясжмаг эдийг гэмтээн шүдний хөндийрүү нэвтэрч шүдний зөөлөн эдийг үрэвсүүлдэг.

👩‍⚕️Оношилгоо
Шүдний эмч амны хөндийн иж бүрэн үзлэг ба рентген зургийн шинжилгээгээр шүдний цоорлын хүндрэлийг хэр түвшинд байгааг ялган оношилно.

🦷Урьдчилан сэргийлэлт
Шүдний цоорлоос сэргийлэх төрөл бүрийн аргууд байдаг. Үүнд:

👉Шүдээ тогтмол угааж завсрыг нь утсаар цэвэрлэх нь амны хөндий дэх нян бактерийн хэмжээг бууруулна

👉Чихэрлэг амттан бага хэрэглэх нь хүчил ялгаралтыг бууруулж шүдийг хамгаалах чухал нөлөөтэй

👉Фтортой оо хэрэглэх нь шүдний пааланг бат бөх болгохын зэрэгцээ хөнөөлт нянгуудыг устгана. Мөн шүдийг дахин эрдэсжүүлэх фтор эмчилгээ хийх

👉Нянгийн эсрэг ам зайлагч шингэн хэрэглэх нь цоорлын шалтгаан болох нянгийн тоо хэмжээг бууруулах сайн талтай

👉Ксилотол агуулсан бохь зажлах нь мөн хөнөөлт нянг бууруулах сайн талтай

👩‍⚕️Эмчилгээ
Насанд хүрэгчдэд шүдний эмч шүдний ховил хонхорыг таглан сийлант ломбо тавьж болно. Энэ нь шүдний паалан гэмтэж цоорохоос урьдчилан сэргийлнэ. Харин шүдний паалан нэгэнт нөхөн сэргээгдэхгүй болтлоо гэмтсэн бол шүдний ломбоор ломбодож сэргээнэ. Цоорол хүндэрсэн тохиололд шүдний сувгийг мөн эмчилгээ хийж таглаж ломбодно.

👶Хүүхдэд сүүн ба байнгын шүдийг аль алийг нь урьдчилан сэргийлэлтийн зорилгоор сийлант ломбоор битүүмжилж болно. Мөн цоорлоос хамгаалах фторт түрхлэг сүүн болон байнгын шүдэнд түрхэнэ.

🤷‍♂️Хүндрэл
Хэрэв шүдийг эмчлэхгүй удаагаа л байх юм бол шүд цоорлын хүндрэл улам ноцтой хэмжээнд хүрнэ. Эцэстээ шүдний цоорол бүх шүдийг хамран тархаж гэмтээнэ. Мөн цоорлын халдвар орчны эдэд тархасны улмаас амны хөндийн буглаа, нэвчээс үүсгэн хүндэрч болно.

🤓 Хамааралт бусад хүчин зүйлс
Шүдний цоорол гэдэг нь амны хөндийн эрүүл ахуй хангалтгүйн улмаас шүдний гөдөргуу дээр өнгөр тогтсоны үр дагавар юм. Буйлны орчимд байрлах өөр төрлийн нянгийн улмаас буйлны үрэвсэл үүсэх бөгөөд буйлны үрэвсэлийн хүндрэл нь шүдний тулгуур эдийн өвчин болж тулгуур эдийн эмчид хандах шалтгаан болно.

🏬 Хаяг: БЗД 5-р хорооны дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд Марал төвийн 1 давхарт 102 тоот
👉 Холбоо барих: ☎️ 76001551
😇 Та бүхэн цаг авахаа битгий мартаарай 😇🦷👉

12/01/2023

🌺 Танд хэрэгтэй зөвлөгөө 🌺



... 🥰

👉 Холбоо барих: ☎️ 76001551

11/01/2023

Өнөөдөр Олон улсын “Баярлалаа” гэж хэлэх өдөр 🥰

эмнэлгийг зорин ирдэг үйлчлүүлэгч та нартаа баярлалаа 🫶👏❤️

Таны инээмсэглэл бидний баталгаа... 🥰

11/01/2023

🤔 Шүд яагаад өвддөг вэ? 🤔

☘️ Ихэнх хүмүүс шүдний өвдөлтийг тэвчихийн аргагүй, маш хэцүү өвдөлт гэж үздэг. Шүдний өвдөлт нь Шүд цоорох өвчний болон түүний хүндрэлүүдийн үед шүдний хатуу болон зөөлөн эдийн бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотойгоор үүсдэг

☘️Шүд халуун хүйтэн зүйлийг мэдэрч сэнгэнэх нь шүд цоорлын эхэн үе шатанд шүдний хатуу эд гэмтсэний улмаас үүснэ.

☘️Шүд аяндаа ямар нэг шалтгаангүйгээр өвдөөд байвал шүд цоорлын үйл явц хүндэрч зөөлөн эдийн үрэвсэл эсвэл шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл үүссэнийг илтгэнэ.

☘️Шүдний зөөлөн эдийн хурц үрэвслийн үед Шүд голдуу шөнийн цагаар өвддөг. Шүдний өдөлт хэдэн минутаас цаг хүртэл үргэлжижлж болно. Шүд өвдөлтийн үргэлжлэх хугацаа нь шүдний зөөлөн эд хэр их гэмтсэнээс шалтгаална.

☘️Хэрэв шүд ямар ч завсарлаггүй байнга янгинаж, лугшиж өвдөөд байвал энэ нь магадгүй шүдний сурвалжийн оройн холбоос эдийн үрэвсэл байж болно.

☘️Ер нь бол шүд өвднөө гэдэг нь Шүдний өвчин хүндэрч буйн дохио бөгөөд таныг Шүдний эмчид яаралтай оч гэж бие организм чинь шаардаад байгаагийн илрэл юм шүү.



👉 Холбоо барих: ☎️ 76001551

09/01/2023

Нар ээсэн сайхан өглөө байна шүү 🥰

06/01/2023

хамт олон бид та нартаа зориулаад хямдрал зарлалаа

👩‍⚕️Та яг ямар үйлчилгээг цайны цагаар хямдраасай гэж хүсэж байна саналаа хэлээрэй ✌️

👉 Холбоо барих: ☎️ 76001551

😇 Та бүхэн цаг авахаа битгий мартаарай 😇

26/12/2022

Бидний ирээдүй болсон бяцхан дүү нартаа
Эрүүл шүдний багц бэлэглэж бэлэг бариарай 🥰

👉 Холбоо барих: ☎️ 76001551

20/12/2022

🎄Шинэ он гарахад иймхэн хоног үлджээ 😂😂

🎄 хамт олон бид шинэ жилийн урамшууллаа 💝зарлах гэж байна шүү хүлээж байгаарай post оо share хийгээрэй 😎

18/12/2022

Шинэ жилдээ орох гээд жингээ барьж буй найзуудыгаа харсан ямар ч шинэ жилгүй би😁😁

🤩Ингэж болохгүй ээ манайхаан зүгээр суухаар шүдээ эмчлүүлээрэй 😎

🏬 Хаяг: БЗД 5-р хорооны дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд Марал төвийн 1 давхарт 102 тоот

👉 Холбоо барих: ☎️ 76001551

😇 Та бүхэн цаг авахаа битгий мартаарай 😇

24/11/2022

Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна 🙂

12/11/2022

Харьяа дүүргийн хүүхдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх эмнэлэгүүд 👌

Share хийгээд аваарай хэрэгтэй шүү 💕

11/11/2022

☺️ Найзуудын өдөр шүү 🫶

🦷 Шүдээ хайрлаж яваарай 🦷

👯‍♀️Хамтдаа шүдээ эмчлүүлэх найзаа хийгээрэй 🥰🙋‍♀️

🏬 Хаяг: БЗД 5-р хорооны дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд Марал төвийн 1 давхарт 102 тоот

👉 Холбоо барих: ☎️ 76001551

😇 Та бүхэн цаг авахаа битгий мартаарай 😇

10/11/2022

🥰 Өдрийн мэнд бид ажилласаар л байгаа шүү 🥰

02/11/2022

Бидний хийсэн ШҮДНИЙ ПААЛАН бодит үр дүн😮

🥰Шүдний паалан эмчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл +1 гэж коммент хэсэгт бичээрэй.

👩‍⚕️Шүд пааландах эмчилгээ нь дараах давуу талтай:
🦷Паалан элэгдэх
🦷Жигд бус
🦷Тэгш хэмгүй
🦷Зайтай
🦷Өнгөө алдсан гэх мэт гоо сайхны болоод гэмтэлтэй шүдний гадаргууг хамгаалах зориулалттайгаар хийгддэг.
🦷Мөн түүнчлэн богино хугацаанд сайхан инээмсэглэлийг бий болгох боломжтой ба бүрээс эмчилгээг бодвол үнэ өртөг хямд мөн шүдний эдээс бага өөлдөг давуу талтай.

☎️ 7600-1551☎️
#Шүд #Эмчилгээ #Паалан

02/11/2022

-ийн хамт олон бид

гаргалаа 🥰

😎Албан байгуулага хамт олны захиалга авна шүү 🤩

Сайн дарга хийгээрэй 🫶

🏬 Хаяг: БЗД 5-р хорооны дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд Марал төвийн 1 давхарт 102 тоот

👉 Холбоо барих: ☎️ 76001551

😇 Та бүхэн цаг авахаа битгий мартаарай 😇

26/10/2022

Манайхан үнэнээр нь хариулаарай. Танд аль нь илүү хэрэгтэй байна.❄️😊

24/10/2022

Шинэ 7 хоногийг инээмсэглэлээр угтаарай! 😊

21/10/2022

✅ Шүдний дотор талд судас мэдрэлийн багцаар дүүрэн шүдний зөөлөн эд буюу мэргэшлийн нэршилээр зөөлц гэдэг зүйл байдаг.

✅ Шүдний зөөлц нь олон шалтгааны улмаас тухайлбал шүдний гүн цоорол, гэмтэл, хоршихуйн эмгэг зэргийн улмаас гэмтэж үрэвсдэг. Шүдний зөөлц гэмтсэнийг илэрхийлэх цорын ганц шинж тэмдэг нь шүдний өвдөлт юм. Шүдний өвдөлт нь баргийн хүн тэсвэрлэхийн аргагүй хүчтэй өвдөлтөнд тооцогддог тул түүнийг эмчилүүлж байж л хүний биеийн байдал дээрдэж ажил амьрал хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно.

✅ Энэ хүчтэй өвдөлтийг намжаахын тулд шүдний сувгийн эмчилгээний эмч шүдний доторх сувагт нэвтэрч зөөлөн эдийг эмчилдэг.

✅ Сувгийг эмчилэх үүнээс өөр олон төрлийн арга байх бөгөөд паст, хуванцар, металл зэрэг олон төрлийн материал байдаг.

✅Судалгаанаас авч үзвэл шүдний сувгийн эмчилгээ нь 95%-ийн амжилттай байх бөгөөд ховортохиолдолд сувгийг нь эмчилсэн мөртөө шүдний өвдөлт арилахгүй байх нь бий.

🥰Манай эмнэлэг бүх төрлийн эмчилгээг хийж байна 😇

🏬 Хаяг: БЗД 5-р хорооны дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд Марал төвийн 1 давхарт 102 тоот

👉 Холбоо барих: ☎️ 76001551

😇 Та бүхэн цаг авахаа битгий мартаарай 😇

19/10/2022

💫 Дулаахан өглөөний мэнд 💫
Манай хаяг шүү хүрээд ирээрэй хүлээгээл байж байна 🥰🤪

17/10/2022

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь олон муу үр дагавартай билээ.😱Үүнээс дурдвал мэдрэлийн үйл ажиллагаа, элэгний хэвийн үйл алдагдах, цусан дахь сахар ихсэх гэх мэт таны бие махбод эрүүл мэндэд богино болон урт хугацааны муу нөлөө үзүүлдэг.

✅Алкохол нь амыг хуурайшуулна.
Цитрусын хүчил шүдний бат бөх чанарт нөлөөлнө.
Шар айраг нь мөн хүчиллэг тул шүдний хатуулаг байдлыг алдагдуулна
Хар арвай нь шүдэнд толбо үүсгэдэг.
Мөсийг зажлах нь шүдийг гэмтэлд өртөх.
Ундаанд агуулагдах чихэр нь хүчил үүсгэдэг.

✅Согтууруулах ундааны буйл болон шүдэнд үзүүлдэг нөлөө юу вэ?

Буйлны өвчин, шүд цоорох, амны шарх зэрэг нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст илүү их тохиолддог бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэх нь амны хөндийн хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлийн хоёрдугаарт ордог.

✅Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн шүдэнд өнгөрийн хэмжээ ихсэх хандлагатай байдаг ба шүдний алдагдалд орох магадлал согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүсээс 3 дахин их байдаг.

✅Толбо үүсэх
Колумбийн Шүдний Анагаах Ухааны Коллежийн амны хөндийн биологи, шүдний эмнэлзүйн судалгааны захирал доктор Жон Грбик "Уух юмны өнгө нь хромогенээс үүсдэг" гэж тайлбарласан байдаг. Хромоген нь архины хүчилтэй хавсран шүдний пааланд наалдаж, шүдийг толботуулдаг. Өөрөөр хэлбэл хэт өнгөтэй зүйлийг архитай хавсран хэрэглэх нь толбо үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

✅Smiles NY-ийн DMD, Шүдний их эмч Тимоти Чейс "Хэрэв та архи согтууруулах ундааг хар өнгийн хийжүүлсэн ундаатай хольж эсвэл улаан дарс уух дуртай бол цагаан инээмсэглэлдээ баяртай гэж хэлээрэй. Үүнээс гадна бусад тод өнгөтэй ундаа нь шүдэнд толбо үүсгэдэг. Уух юмаа уух хоорондоо амаа усаар зайлахаа мартаж болохгүй шүү." гэж хэлжээ.

✅Хуурайшилт
Алкохол их хэмжээгээр агуулсан согтууруулах ундаа нь амыг ихээр хатаадаг болохыг олж тогтоожээ. Шүлс нь шүд, амны салстыг чийгтэй байлгаж, шүдний гадаргуугаас өнгөр болон бактерийг арилгахад тусалдаг. Согтууруулах ундаа ууж байхдаа ус ууж, шингэнээ сайн нөхөхийг хичээх хэрэгтэй.

✅Согтууруулах ундаатай холбоотой шүдний бусад гэмтлүүдэд
Ууж буй зүйл дэх мөсийг зажлаж нь шүдээ хугалах
Шар айрагны бөглөөг шүдээрээ онгойлгох үедээ шүдээ хугалах
Цитрусыг нэмэж уух зүйлийг хүчиллэг болгосноор шүдний хатуу эдийг сийрэгжүүлэх зэрэг орно.

16/10/2022

Баяр хүргэе 🤩

15/10/2022

☺️ Нийт хүний нөөцийн менежерүүддээ баярын мэнд хүргье 🥰

12/10/2022

🫶 Гэр бүлээ халамжлаарай 🥰

🏬 Хаяг: БЗД 5-р хорооны дүүргийн эмнэлгийн замын эсрэг талд Марал төвийн 1 давхарт 102 тоот

👉 Холбоо барих: ☎️ 76001551

😇 Та бүхэн цаг авахаа битгий мартаарай 😇

10/10/2022

Шүдээ хайрлаарай ☺️

Want your practice to be the top-listed Dentist in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
Other Dentists in Ulaanbaatar (show all)
Glamour dental clinic - Гламоур шүдний эмнэлэг Glamour dental clinic - Гламоур шүдний эмнэлэг
Union Building A Blok 4th Floor, 1st Khoroo, Sukhbator District, Ulaanbator
Ulaanbaatar, 976

Гламоур шүдний эмнэлэг

MSG Шүдний Эмнэлэг MSG Шүдний Эмнэлэг
Ulaanbaatar

Эрүүл мэнд & гоо сайхан

Dentist Khaliunaa Dentist Khaliunaa
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Мейсон байрны 3-р давхарт
Ulaanbaatar, 14091

Манай хаяг: СБД-ийн 8-р хороо Майсон оффис 3 давхарт 302 тоот

Misheel's Dental Clinic Misheel's Dental Clinic
ХУД, 2-р хороо, "Хан-Уул" цогцолбор хотхон, 5-р байр, 206 тоот
Ulaanbaatar, 17031

Хан-Уул дүүрэгт байрлах шүдний эмнэлэг

Цэлмэгдент/ Tselmegdent /Гажиг заслын шүдний эмнэлэг/ Цэлмэгдент/ Tselmegdent /Гажиг заслын шүдний эмнэлэг/
Сансарын Emart 3 давхарт
Ulaanbaatar, 976

Олон жилийн дадлага туршлагатай Нүүр амны эмч танд чанартай эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна

Buddha Dental Clinic Buddha Dental Clinic
ХУД, 11-р хороо, Голден Будда, 4 давхарт
Ulaanbaatar

Buddha dental clinic нь Нүүр амны эмчилгээ, шүдний гажиг засал б?

Имплант шүд - Implant Shud - Implant dentistry Имплант шүд - Implant Shud - Implant dentistry
MPM Tower
Ulaanbaatar, 13311

ИМПЛАНТ ШҮД-ний эмчилгээний мэдээллийг бүгдийг нэг дороос. #хүүгүй_лизингээр эмчлүүлэх.

Анундент Шүд, Гажиг Заслын Эмнэлэг / Anundent Teeth and Orthodontic Clinic Анундент Шүд, Гажиг Заслын Эмнэлэг / Anundent Teeth and Orthodontic Clinic
Хан-Уул дүүрэг, 4-р хороо/Яармаг/, Ханбогд хороолол 406-р байрны 1-р давхарт зүүн хойд талд, Анундент шүдний эмнэлэг
Ulaanbaatar, 17080

Манай эмнэлэг нь шүдний ГАЖИГ ЗАСАЛ болон СОГОГ ЗАСАЛ, ХҮҮХДИЙН ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ мөн МЭС АЖИЛБАР гэх зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байна.

Арга билиг  шүдний  эмнэлэг Арга билиг шүдний эмнэлэг
Ulaanbaatar

Шүд , Нүүр амны эмнэлэг

Coraldent - family care clinic Coraldent - family care clinic
ХУД, 11-р хороо, Хан-Хиллс хотхон, 535-р байр
Ulaanbaatar, 17000

Бид таны болон таны гэр бүлийн эрүүл мэндийг Чин сэтгэлээсээ, найдвартайгаар хамгаална!

Joy - Шүдний эмнэлэг Joy - Шүдний эмнэлэг
Улсын их дэлгүүрийн зүүн хойно JOY DENT шүдний эмнэлэг
Ulaanbaatar

Туршлагатай эмч нар орчин үеийн шинэ тоног, төхөөрөмжт

Lili Dent Lili Dent
Зүүн 4 зам Kempiski зочид буудлын ард Хурд мед эмнэлэгийн 2 давхарт
Ulaanbaatar

💎 эрүүл шүд эрүүл амьдрал 💎