Бүрэн Монгол

Бүрэн Монгол

16/09/2024

Мөнхөд орших газар нутаг
Мөрөөдөл болсон эх орон
Мөргөж сүсэглэмээр уул ус
Мөр бүтэн хувь заяа мину ...

Монгол Улсын Аварга Пүрэв Бүрэнтөгс
Бүрэн Монгол төслийнхөө хүрээнд хүн ардынхаа эрүүл, аюулгүй таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрж өссөн нутаг Увс аймгийн Давст сумынхаа түүхт 100 жилийн ойг угтан
"МӨНГӨН ОНЬС" цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн ажлыг санаачлан эхлүүлээд байна.

Нутаг орноо гэсэн сэтгэлтэй залуучууд та бүхнийг гэгээн сайхан үйлсэд хамтран нэгдэж ажиллахыг урьж байна.

19/05/2024

Дэлхийн дээвэрт мөрөө гаргаж чаджээ
Монгол уулчин залуу минь.
Зоримог, Эрэмгий, Цуцашгүй, Дайчин Монгол хүү чамаараа бахархахгүй байхын аргагүй .

31/01/2024

Монгол улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлагаар “БИДНИЙ БҮРЭН МОНГОЛ” НҮТББ-ийн хэрэгжүүлж байгаа “БҮРЭН МОНГОЛ-ГЭР” төсөл Говьсүмбэр аймагт хүрэлцэн ирлээ.
Бөртэ чоно, Боданчарын удам
Боржигон овогтны өлгий нутаг
Хүслийн хад, Дагвасүндэл, Цагаан дарь эх
Халхын гурван хайрханы нэг
Ханагар Чойрын Богдоо шүтсэн дуучин залуу Н.Гантөгсийн гэр бүлийг энэ удаад онцолж байна.

10/01/2024

Монгол орныхоо
Дорнын говийнхоо уудам талд
Дулдуйтын хүүгийн төрсөн нутагт
Таана хөмүүлийн анхилам үнэртэй
Тааж ч барамгүй энерги дунд

Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан
Бүрэн Монгол төслийн 12 дахь удаагийн үйл ажиллагаа амжилттай сайхан хэрэгжиж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат
Эх орныхоо алтан соёмбод тангараг өргөсөн цагдаагийн албан хаагч дэд ахлагч М.Мөнхсүрэнг сонгож, иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэрээ өгсөн юм.

Түмнийхээ төлөө үйлсээ өргөсөн
Төрийн хүүгээрээ бахархалгүй яах вэ
Чин хүслээрээ тангараг өргөсөн
Чимээгүй баатруудаа магталгүй яах вэ

20/12/2023

"БҮРЭН МОНГОЛ-ГЭР" төсөл Сүхбаатар аймагт Ур хийц нь гайхагдсан
Уран дархчуудын өлгий нутаг
Уул овоо нь шүтэгдсэн
Уудам талын эхлэл нутаг
Сүлд хийморийн манлай болсон
Сүрэг адууны өлгий нутаг
Сүү өргөж нараа шүтсэн
Сүх жанжны нэртэй нутаг аа

29/11/2023

“БҮРЭН МОНГОЛ-ГЭР” төсөл
Дорнод аймагт

Тарваган Тахын овооноос
Тамсаг булаг хүртэл
Дэлхийд дурсагдах Халхын гол
Дэнжээ гоёсон Их Бурхант
Мэнэнгийн өргөн тал нь
Мэлтэлзэн долгиолох Буйртайгаа золгосон
Соёлз Уулын Модот Хамар нь
Соёмбот улсынхаа хилийг манасан
Халхын Хэцүү То Ван гийн
Хамгаалж өмгөөлсөн нутаг ...

20/11/2023

П. Бүрэнтөгс :
Би зөвхөн Увс аймгийн Аварга биш
Монгол Улсын Аварга
Бүрэн Монгол

15/11/2023

"Бүрэн Монгол-Гэр" төсөл Хан Хэнтий нутгаас...

01/10/2023

Намрын дунд сарын шинийн 17,
#БАЛЖИННЯМ, #ДАШНЯМ давхцсан билэгтэй сайн өдөр, мөн шинэ сарын эхний өдөр
Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмад настнуудын маань баярын өдөр тохиож байна.
Монголын бүх сайхан ахмадууддаа
"АХМАДЫН БАЯР"-н мэнд хүргэж эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахын ерөөл өргөе.🥰
🤗🤗 ЭНХ ЯВЖ МӨНХ ЖАРГААРАЙ 🤗🤗

Photos from 7pmediiaa's post 29/09/2023

📍Бүрэн Монгол төслийн 21 аймгийн залуу гэр бүлд өгсөн гэрийн тавилгыг чанарын дээд түвшинд өнгө үзэмжтэй хийж гүйцэтгэсэн Wood88 studio н залуустаа маш их баяраллаа.
📍Цэвэр модоор орчин үеийн хийцлэлтэйгээр, хурдан шуурхай таны хүссэн загварыг урладаг хамт олондоо ажлын амжилтыг хүсэн ерөөе🤗

01/09/2023

🧡9 дүгээр сарын 1 🧡
Айл айлын хөөрхөнүүд
Алба албандаа гарцгааж
Өдрийн хугаст гэр эзгүйрнэ
Зунжин тоглосон тоглоом
Ширээний дэргэд ханьгүйтэж
Зуны маажиг шаахай үүдэн тушаа уйтгарлана
Үдийн хойноос дуугаа хадаасаар
Өнгийн цэцгүүд гэртээ ирцгээнэ
Өнөөдөр болсон өхөөрдөм түүхийг нь
Сэтгэлдээ эрхлүүлэн бид сонсоно
Аз жаргалын үнэ цэнэ угтаа хаана оршдогийг Аажим аажмаар ойлгуулах болноо тэд Амьдралыг жаргалаар халигуулагч тэдэнгүй
бол
Амьдарсан гээд ч яахын билээ
Ай даа, амьдын аргамжаа
Алс хэтийн гэрэлт ирээдүй болсон
Алаг үрс та бүхэндээ
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ
Бүрэн Монгол

Photos from Аюушийн Ариунзаяа's post 21/08/2023

Бидний санал санаачлагыг дэмжиж ажилласан Аюушийн Ариунзаяа танд маш их баяраллаа.

19/08/2023
18/08/2023

Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул
Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Ерөөлч магтаалч Сугарын Мөнхжаргал
Бүрэн Монгол төслийн үйл ажиллагааг ерөөж байна.

Photos from Бүрэн Монгол's post 17/08/2023

Орвог Гашууны Бор Толгой
Онги голын намуухан урсгал
Оюу Толгойн дундаршгүй нөөц
Олон олон уурхайн баялагтай
Эмийн ургамал нь үнэртэж
Эрдэнийн чулуу нь гялтганасан
Өмнөговь Аймаг сайхан нутаг аа

🔸️ Монгол улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “”Бүрэн монгол гэр” төсөл 21 аймагт амжилттай хэрэгжиж 2023 оны 08-р сарын15-ны өдөр хаалтын ёслолоо Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо амжилттай зохион байгууллаа.
🔸Улс эх орныхоо нийгмийн салбарт хүчин зүтгэж байгаа ️ Өмнөговь аймгийн Номгон сумын ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан, тэр тусмаа Монгол орны цөөн хэдхэн эрэгтэй нийгмийн ажилтнуудын нэг Цэрэндолгор овогтой Буянмөнхийн гэр бүл сонгогдож
Бүрэн Монгол төслийн хүрээнд хэрэгжүүлж буй иж бүрэн тавилгатай 6 ханатай гэр аваад зогсохгүй Аймаг орон нутгийн төрийн болон хувийн байгууллагагуудаас амьдрах газар, хашаа, хашааны тохижилт бусад олон асуудлуулыг шийдүүлсэн сайхан үйл ажиллагаа боллоо.
🔸️ТАЛАРХАЛ🔸️
Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Өмнөговь аймаг дахь Бүрэн монгол төслийн Б.Должинсүрэн ахлагчтай баг ахалж төрийн болон төрийн бус олон байгууллагын хамтын хүчээр өндөр зохион байгуулалтай боллоо.
Хамтран дэмжиж ажилласан ИТХ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Нийгмийн бодлогын хэлтэс, Б.Должинсүрэн даргатай Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, М.Адьяабаатар даргатай Онцгой байдлын газар, Б.Дэлгэрсайхан даргатай Цагдаагийн газар, МУГЖ Т.Батсайхан даргатай Хөгжимт жүжгийн театр, Д.Шинэхүү захиралтай Ёл кино театр, Б.Төмөрбат даргатай Хүүхдийн ордон, Н.Энхцэцэг захиралтай Алтан говь ТҮ, Ц.Гандэлгэр даргатай Олон нийттэй харилцах алба, С.Сарантунгалаг даргатай Биеийн тамир спортын газрын нийт хамт олон болон Номгон сумын Засаг дарга С.Идэрсүрэн, ЗДТГ-ын дарга Баярсайхан, Номгон сумын Төрийн банкны хамт олон, Шүтээн эрдэнэ ХХК-ын захирал Э.Бат-эрдэнэ, Мандал ложистик ХХК-ийн захирал Ө.Шинэсар болон Өмнөговь аймгийн зон олон та бүхэндээ талархал илэрхийлье.
🔸️ Ц. Буянмөнх, эхнэр Г.Золзаяа, охин
Б.Цэгц-үжин нарын хамт Номгон сумандаа аав ээжийн хамт амьдардаг байсан бөгөөд амьдралын шинэ хуудсаа Аваргын хишгээр эхлүүлж байгаагаа баярын нулимастай илэрхийлж байлаа.
🔸️ Мөн тэрхүү ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Аварга П. Бүрэнтөгс өөрийн бүсийг Өмнөговь аймгийн Аваргуудын өргөөнд дурсгал болгон үлдээж Аймгийн Засаг Р.Сэддорж д гардуулан өглөө.
🔸️МУ-ын Аварга П.Бүрэнтөгс Онцгой Байдлын Ерөнхий Газрын Харъяа "Аврагч" спорт хорооны даргаар ажилладаг хүний хувьд Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт спортын хувцас хэрэгсэлийг хүлээлгэн өгсөн юм.

АВАРГА ЦОЛНЫХОО ХАЙР ХИШГИЙГ
АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХУВААЛЦАЖ БУЙ
АРДЫН ТӨРИЙН НААДМЫН 24 ДЭХ ТҮРҮҮ
ПҮРЭВИЙН БҮРЭНТӨГС МИНИЙ БИЕ
ӨЧҮҮХЭН Ч БОЛОВ ХУВЬ НЭМРЭЭ
УЛС ЭХ ОРОНДОО ҮЛДЭЭХИЙГ ХҮСНЭМ.

Photos from Бүрэн Монгол's post 16/08/2023

Таана хөмүүлээр элбэг нутаг
Талын салхи нь илбэдэг нутаг
Дуу хуурын Өлгий нутаг
Дуучин түмний төрлөх нутаг
Дундговь нутаг сайхан нутаг аа

🗓 Бүрэн Монгол төслийн үйл ажиллагаа Дундговь аймагт амжилттай хэрэгжлээ .
🗓 Техник технологи хөгжсөн 21 -р зуунд Хүний амьдралын гол хэрэглээ яалтч гүй Цахилгаан Эрчим Хүч билээ.Дундговь аймгийн Сайнцагаан сумын харъяат Дундговь аймгийн Цахилгаан түгээх сүлжээ салбарт шуурхай үйлчилгээ засварын монтёроор ажилладаг О.Алтан-Арилд-ын гэр бүл сонгогдож иж бүрэн тавилгатай 6 ханатай гэр аваад зогсохгүй, аймаг орон нутгийн байгууллагуудаас амьдрах газар, хашаа, хашааны гэрэлтүүлэг, хашааны тохижилт, гэрийн буурийг цутгаж шал хийж өгөх мөн Аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газар Эхнэр Б.Дашмааг ажлын байрны төсөлд хамруулж өгөх зэрэг олон боломжуудыг нэг дор олголоо.
Ийнхүү нэгэн сайхан залуу өрхийн амьдрал бүрэн бүтэн цогцолж амьдралын их далайд итгэл дүүрэн хөл тавьлаа .
🗓 О.Алтан-Арилд Аймгийн төвдөө айлын хашаа байшин түрээслэж эхнэр, 2 хүүхэд, дүү нарын хамт амьдардаг байсан ба ард иргэдийнхээ амьдралд гэрэл гэгээ, халуун дулаан орчин бэлэглэх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа залуу албан хаагч юмаа.
🗓 Төслийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Дундговь аймгийн Бүрэн Монгол салбар, Дундговь аймгийн ЗДТГ, ИТХ, Сайнцагаан сумын ЗДТГ, Сумын ИТХ, Аймгийн Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газар, Аймгийн ХХҮГ, Аймгийн Онцгой Байдлын Газар, Аймгийн бөхийн холбоо, Дундговь Цахилгаан Түгээх Сүлжээ Салбарын хамт олон, та бүхэндээ талархал илэрхийлье .
🗓 Зорилго тэмүүллээр жигүүрлэж яваа залуу сайхан хосууд О.Алтан-Арилд, Б.Дашмаа нартаа аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

ЗОРИЛТОТ БИШ
ЗОРИЛГОТОЙ ӨРХ-ийг нийгмээрээ дэмжицгээе

Photos from Бүрэн Монгол's post 14/08/2023

Бүрэнмонгол төслийн хаалтанд зориулсан тоглолт 19:00 цагаас Өмнөговь аймгийн ”Ёл театрт” болно. Та бүхнийг урьж байна

14/08/2023

Дуучин Энхцэцэг, Oogii Togs 2 мундаг дуучид маань оролцох болноо. Орой 19 цагаас Өмнөговь аймгийн Ёл театрт уулзацгаая. П. БүрэнтөгсБүрэн Монгол

Д.Нандин-Эрдэнэ: П.Бүрэнтөгс аварга зураг дээрхээсээ царайлаг, хөөрхөн инээдэг ах байна 12/08/2023

Д.Нандин-Эрдэнэ: П.Бүрэнтөгс аварга зураг дээрхээсээ царайлаг, хөөрхөн инээдэг ах байна Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлан хэрэгжүүлж буй “Бүрэн Монгол” төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Соёл урлагийн газарт зургаан ханатай өргөө цагаан гэ....

11/08/2023

Бүрэнмонгол гэр төслийн хаалтын үйл ажиллагаанд зориулан Өмнөговь аймгийн “Ёл театрт”
Залуу дуучин Ц.Баярсайханы бие даасан ковер тоглолт болно. Мөн Монгол улсын аварга П.Бүрэнтөгс урилгаар оролцон дуулна.
Та бүхнийг өргөнөөр урьж байна.
Ц. Баярсайхан
Бүрэн Монгол
П. Бүрэнтөгс

11/08/2023

Бүрэн Монгол
2023.08.14 нд Дундговь аймагт...

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Мөнхөд орших газар нутагМөрөөдөл болсон эх орон Мөргөж сүсэглэмээр уул усМөр бүтэн хувь заяа мину ...Монгол Улсын Аварга...
Монгол улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачлагаар “БИДНИЙ БҮРЭН МОНГОЛ” НҮТББ-ийн хэрэгжүүлж байгаа “БҮРЭН МОНГОЛ-ГЭР” төс...
"БҮРЭН МОНГОЛ-ГЭР" төсөл Сүхбаатар аймагт Ур хийц нь гайхагдсан  Уран дархчуудын өлгий нутаг  Уул овоо нь шүтэгдсэн  Ууд...
Галтай залуухан насанд минь.     Гэндэж ирсэн  дурлал чи               Газрын бүхий л эрчүүдээс харамлаад.  Гартаа барих...
"Гэгээн Монгол"
Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан Ерөөлч магтаалч Сугарын Мөнхжаргал  Бүрэн Мон...
Хөх азийн цээжинд орших Монгол улс.
Өвөг дээдсийн үлдээсэн Аугаа их түүхтэй Өнө мөнхөд орших эх сайхан нутгийнхааХүү нь болж төрсөн  өчүүхэн миний бодолд Хү...
Бүрэн Монгол  ТУН УДАХГҮЙ...
Хөвсгөл аймаг Жанхай, Цагаан эрэг орчимд 2022.12.20

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar, Mongolia Khan-Uul District
Ulaanbaatar
Other Social Services in Ulaanbaatar (show all)
Social Media Marketing Orgilbulag Social Media Marketing Orgilbulag
Khan-Uul District, Zaisan Street
Ulaanbaatar, 976

Social орчинд өөрийн бизнесээ байр суурь, амжилтаа олтол ?

Залуусын нэгдэл-Zaluusiin negdel Залуусын нэгдэл-Zaluusiin negdel
СБД 4-р хороо Энхтайвны өргөн чөлөө
Ulaanbaatar, 15160

Нийгмийн сайн сайхан зүйлсийг ил гаргаж чадах эерэг за

Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay
Bayangol Duureg
Ulaanbaatar, 123

Арьс арчилгаа, нүүр будалтын барааны дэлгүүр

Penpal Penpal
Ulaanbaatar, 131232

User review community website

Тусч хүү Тусч хүү
Ulaanbaatar

Born to help :)

Totgo.mn Totgo.mn
Ulaanbaatar

�Нийгэмд өрнөж буй үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл www.totgo.mn сайтын #page-д

Ирээдүйгээс Ярьж Байна Ирээдүйгээс Ярьж Байна
Ulaanbaatar

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж гэр бүл, сурган хүмүүжүүлэгч, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилготой билээ.

The Mentors The Mentors
Ulaanbaatar, 11000

АН-ын Үндэсний Бодлогын Хороо АН-ын Үндэсний Бодлогын Хороо
Ulaanbaatar

Эх орончдоо урьж байна. Нээлттэй хуудсанд тавтай морил

MYK MYK
Baga Toyru
Ulaanbaatar

Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо
СБД 8-р хороо Бага тойруу-42 Ulaanbaatar, Mongolia Ulaanbaatar
Ulaanbaatar, 14191