Тусч хүү

Тусч хүү

Born to help :)

29/03/2023
28/03/2023

Задрах боломжгүй хүнд жинтэй ачааг тээвэрлэхдээ MNS4598: 2020 стандартад заасан тэнхлэгийн ачааллыг хэтрүүлэхгүй, мөн уг стандартын 14-р бүлэгт нарийвчлан заасан нөхцлүүдийн дагуу тээвэрлэнэ. :2020

12/10/2022

Нам аралтай буюу манайханы хэлж заншсанаар трэйлэр чиргүүл бүхий автоугсрааны бүх жингийн дээд хязгаар нь MNS4598: 2022 стандартад зааснаар 115тн-с хэтрэхгүй байна. Энэ нь нь зөвхөн задлах боломжгүй хүнд ачаа ачсан тохиолдолд мөрдөгдөнө

:2020

Multi axles - Hydraulic suspension Platform modular trailer 20/09/2022

Сүүлийн үед манай тээвэрчид олон тэнхлэгтэй хагас чиргүүл ихэд сонирхох болжээ. Задрах боломжгүй, овор ихтэй болон хүнд ачааг олон тэнхлэгт тусгай зориулалтын чиргүүлээр тээвэрлэх нь маш зөв юм. MNS4598: 2020 стандартад нам аралтай чиргүүл, залагддаг чиргүүл гэсэн 2 тодорхойлолтыг нэмж оруулсан бөгөөд та бүхэн олон тэнхлэгт чиргүүл сонгохдоо доорхи заалтуудыг сайн анхаарч техникийн сонголт, хөрөнгө оруулалтаа зөв хийгээрэй

MNS4598: 2020 стандараас…
4.13. нам аралтай чиргүүл жин, хэмжээ, тэнхлэгийн даацын хувьд ердийн чиргүүл, хагас чиргүүлээс том, онцгой хүнд жинтэй, овор ихтэй, задаргаа хийх боломжгүй ачаа тээвэрлэхэд зориулагдсан ачааны автомашин, трактор, өөрөө явагч хэрэгсэлд холбосон чиргүүл, хагас чиргүүл

4.14 залагддаг тэнхлэг /чиргүүлийн/ эргэх үед чиргүүлийн эргэлтийн радиусыг өөрчлөх зориулалттай механизмаар тоноглогдсон тэнхлэг

14.7.1 4 буюу түүнээс олон тэнхлэгтэй хагас чиргүүлийн тэнхлэг нь залагддаг байна.Залагддагүй тэнхлэгийн тоо 3-аас ихгүй байна.

Multi axles - Hydraulic suspension Platform modular trailer Supro Trailer is a professional manufacturer of Multi axles - Hydraulic suspension Platform modular trailer

Photos from Тусч хүү's post 28/09/2021

Нам аралтай чиргүүлээр задлах боломжгүй техник ачиж тээвэрлэдэг тээвэрчид анхаарна уу

Photos from Тусч хүү's post 09/03/2021

Яагаад стандарт хэрэгтэй вэ

Нийгмийн бүх л салбарт тухайн салбарын хэм хэмжээг тогтоосон хууль, дүрэм, журам, стандартууд хэрэгжиж байдаг. Тэр дундаас өнөөдөр Монгол улсын автотээврийн салбарт мөрдөгдөж байгаа MNS4598: 2020 стандартыг тойрсон элдэв хэрүүл маргаан талцал бий болгож цөөн хэдэн хүний ашиг сонирхол, илт турхиралтаар олон нийтийн мэдээлийн хэрэгсэл, сошиал сүлжээг ашиглан ард иргэдэд буруу ташаа мэдээлэл их түгээх боллоо. Энэ талаар тайлбарлаж хэлэхийн өмнө яагаад стандарт хэрэгтэй байдаг вэ, яагаад түүнийг бүх нийтээрээ дагаж мөрдөх хэрэгтэй байдаг вэ гэдэг талаар товч тайлбарыг хүргэе

Монгол улс нь 1968 онд батлагдсан Венийн конвенцид 1997 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн нийтлэг шаардлагуудыг даган биелүүлэх үүрэг хүлээсэн улс дэлхийн 100 шахам улсын нэг билээ. Энэхүү конвенци болон түүний шинэчилсэн хэлэлцээрүүд, дагалдан гарсан зохицуулалтуудын дагуу эдгээр улс орнууд замын хөдөлгөөний дүрэм болон тухайн улс орны авто зам дээр хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлж зохицуулж байдаг. Манай улс ч энэхүү олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол улсад зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй техникүүдэд тавигдах шаардлагуудыг тодорхойлж MNS4598 стандартыг боловсруулан мөрддөг. Уг стандарт нь анх 2003 батлагдан, 2011, 2020 онуудад нэмэлт өөрчлөлт орж мөрдөгдөж байгаа билээ.

Автозамын стандарт бус ашиглалт буюу даац хэтрүүлэн ачсанаас үүдэн зам, замын байгууламж маш ихээр эвдэрч зөвхөн замын засвар арчлалтанд жил бүр 40-50 орчим тэрбум төгрөг зарцуулж, замтээврийн ослын улмаас жил бүр 500 шахам Монгол хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсаар байна.
Хүн бүр автозамын хөдөлгөөнд жолооч эсвэл зорчигч байдлаар оролцдог бөгөөд энэхүү стандарт хэм хэмжээ нь та бидний аюулгүй байдал, амьд явах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх үндсэн суурь зохицуулалт болж байдаг билээ.

Гэтэл сүүлийн үед стандарт бус 17м урттай чиргүүл бүхий (Semi trailer) хэсэг бүлэг нөхдүүд нийлж сошиал сүлжээг ашиглан 2003 оноос өнөөг хүртэл мөрдөгдөж ирсэн хагас чиргүүл нь 12м, хагас чиргүүл бүхий автоугсрааны зөвшөөрөгдөх уртын хэмжээг 16.6м -с ихгүй байна гэсэн заалтыг эсэргүүцэж стандарт бус тээврийн хэрэгслийн автозам болон нийгэм, олон нийтийн аюулгүй байдалд учруулах хор хохирлыг үл тоон өөрсдийн бизнесийн эрх ашгийг тэргүүнд тавьж олон нийтэд илт буруу ташаа мэдээлэл түгээж иргэдийг турхирч байгаа нь хариуцлагагүй бас харамсалтай.
Эсэргүүцэж буй цөөн бүлэг хүмүүсийн нийгмийн сүлжээгээр тарааж байгаа зураг бичлэг нь гэсэн Монгол улсын иргэн таны, бидний амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах, эрхэд ноцтой халдсан нийтийн өмчийг эвдэн сүйтгэх тодорхой утга агуулыг илэрхийлсэн байгааг эрхэм уншигч та тунгаан болгоох буй заа.
Хагас чиргүүлийн уртыг хэмжихдээ чирэгчтэй холбогдох механизмаас хойш хэмждэг гэх мэт энгийн ойлголтуулыг ч судлаж мэдэхгүйгээр олон нийтийг хууль бус шаардлагадаа хамаатуулах нь олон нийтийн техникийн мэдлэггүй байдлыг нь ашиглах хуулийн хариуцлагатай гэдгийг та бүхэн тунгаах бизээ. (Зураг 1)

Даацыг хэрхэн хэтрүүлж ачиж замыг эвдэлдэг талаарх олон баримтыг үл нуршин стандартыг эсэргүүцэж буй цөөн тооны бүлэг хүмүүсийн стандарт бус чиргүүлээр ачсан, өөрсдөө нийгмийн сүлжээгээр тарааж байгаа зургуудаас хуулбарлан оруулсан болно.

Стандартаа мөрдөж замаа хайрлацгаая

26/02/2021

Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2020
4.14
залагддаг тэнхлэг /чиргүүлийн/
эргэх үед чиргүүлийн эргэлтийн радиусыг өөрчлөх зориулалттай механизмаар тоноглогдсон тэнхлэг

#БүхНийтээрээСтандартааМөрдөцгөөе

26/02/2021

5.8.1.2. Автотээврийн хэрэгслийн оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:
ХАГАС ЧИРГҮҮЛ 12м байна
:2020

Photos from Тусч хүү's post 26/02/2021

Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598 : 2020

Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн C/64 дүгээр тушаалаар батлав.
Энэ стандарт нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчинтэй.
1. Зорилго
1.1. Энэхүү стандартын зорилго нь автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих аюулгүйн шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд нөлөөлөх техникийн үзүүлэлтүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тогтоох, энэ талаар төрөөс тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оршино.
1.2. Энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох гэрчилгээ олгоно.

24/11/2020

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газраас олгож буй QR кодын тухай, түүнийг хэрхэн ашиглах тухай мэдээллийг ТЦАлбанаас хүргэж байна.

24/11/2020

MNS4598 стандарт дахь НАМ АРАЛТАЙ ЧИРГҮҮЛ заалтыг өмнө хэрэглэгдэж байсан болон одоо хэрэгжиж байгаа мөн өөрлөлтийн төсөлд хэрхэн тусгасан байдлыг харьцуулав.

23/11/2020

Автоугсраа гэж юу вэ?

26/07/2020

Хэрэгтэй мэдээлэл байна. Та Шэйр хийж хадгалаад аваарай :)

23/07/2020

Өгсүүр замын төгсгөлд эсвэл үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно
#ТусчХүү

20/07/2020

#ЯараадЯахавДээ

14/07/2020

Жолооч та үүнийг өөртөө хэвшил болгоорой 🙆‍♂️🙆‍♂️🙆‍♂️🚗🚗🚗🚗🚗

24/05/2020

Ингэж дохио өгдөг хүн хэр олон байна?

20/05/2020

Зөв хариултыг нь мэдэх хүн олдохгүй байна гэнээ😉😉😉

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖИНГИЙН ТАЛААР МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАЦГААЯ.... 🧐

19/05/2020

Одоогоор зөвшөөрөгдөх хамгийн олон тэнхлэгтэй, их жинтэй хөдөлгөөнд оролцож болох хувилбар нь энэ

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖИНГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЛЭГТ:
Автотээврийн хэрэгслийн бүх жин гэж юу вэ?
- Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно.
Автотээврийн хэрэгслийн бодит жин гэж юу вэ?
- Тээврийн хэрэгслийн ашиглалтын тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно.
MNS4598: 2011

19/05/2020

Энэ дохио ямар учиртайг та бүхэн мэднэ биз дээ. Мэддэггүй байсан бол одооноос ойлгож хэрэгжүүлээд болзошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг сэргийлээрэй

18/05/2020

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖИНГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЛЭГТ:
Автотээврийн хэрэгслийн бүх жин гэж юу вэ?

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖИНГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЛЭГТ:
Автотээврийн хэрэгслийн бүх жин гэж юу вэ?
- Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно.

Автотээврийн хэрэгслийн бодит жин гэж юу вэ?
- Тээврийн хэрэгслийн ашиглалтын тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно.
MNS4598: 2011

15/05/2020

#БНКазУ-руу олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх жолоочийн визгүй зорчих хугацааг 2020 оны 6 дугаар сарын 1-н хүртэл сунгасан байна...
Эх сурвалж Автотээврийн Үндэсний ТӨВ

#БНКазУ-руу олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх жолоочийн визгүй зорчих хугацааг 2020 оны 6 дугаар сарын 1-н хүртэл сунгасан байна...

04/05/2020

Пост, зурагаа ч оруулж, амжаагүй байхад лайк дарж дэмжиж байгаа ах эгч нартаа баярлалаа. 😍😍😍 "ТУСЧ ХҮҮ" нь тун удахгүй ах эгч та нартаа хэрэгтэй зүйлүүдийг хуваалцах болно. 🙆‍♂️🙆‍♂️🙆‍♂️

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

QR кодыг хэрхэн авах, ашиглах тухай мэдээлэл

Category

Website

Address


Ulaanbaatar
Other Social Services in Ulaanbaatar (show all)
Social Media Marketing Orgilbulag Social Media Marketing Orgilbulag
Khan-Uul District, Zaisan Street
Ulaanbaatar, 976

Social орчинд өөрийн бизнесээ байр суурь, амжилтаа олтол ?

Залуусын нэгдэл-Zaluusiin negdel Залуусын нэгдэл-Zaluusiin negdel
СБД 4-р хороо Энхтайвны өргөн чөлөө
Ulaanbaatar, 15160

Нийгмийн сайн сайхан зүйлсийг ил гаргаж чадах эерэг за

Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay
Bayangol Duureg
Ulaanbaatar, 123

Арьс арчилгаа, нүүр будалтын барааны дэлгүүр

Penpal Penpal
Ulaanbaatar, 131232

User review community website

Totgo.mn Totgo.mn
Ulaanbaatar

�Нийгэмд өрнөж буй үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл www.totgo.mn сайтын #page-д

Ирээдүйгээс Ярьж Байна Ирээдүйгээс Ярьж Байна
Ulaanbaatar

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж гэр бүл, сурган хүмүүжүүлэгч, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилготой билээ.

The Mentors The Mentors
Ulaanbaatar, 11000

АН-ын Үндэсний Бодлогын Хороо АН-ын Үндэсний Бодлогын Хороо
Ulaanbaatar

Эх орончдоо урьж байна. Нээлттэй хуудсанд тавтай морил

MYK MYK
Baga Toyru
Ulaanbaatar

Бүрэн Монгол Бүрэн Монгол
Ulaanbaatar, Mongolia Khan-Uul District
Ulaanbaatar

Бүрэн Монгол

Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо
СБД 8-р хороо Бага тойруу-42 Ulaanbaatar, Mongolia Ulaanbaatar
Ulaanbaatar, 14191