Totgo.mn

�Нийгэмд өрнөж буй үйл явдлын мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл www.totgo.mn сайтын #page-д

11/10/2023

Караокед ажилладаг хоёр охиныг үйлчлүүлэгчид нь хүчирхийлжээ‼️

2023 оны 10 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг караокены газар хүчингийн хэрэг гарчээ.
Тодруулбал, караокегоор үйлчлүүлж байсан хоёр иргэн угаагч хийдэг хоёр охины уух зүйлд нь бодис хийж, мансууруулан хүч хэрэглэсэн байна. Улмаар караокены эзэн цагдаагийн байгууллагад хандаж, СБД-ийн цагдаагийн газраас хэргийг шалгаж эхэлжээ.

Photos from Totgo.mn's post 09/10/2023

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж 3 асуудал хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа‼️

Үүнд: Монгол Улс Франц улстай ураны асуудлаар хамтарч ажиллах гэрээний талаар мэдээлэл сонсч дэмжлээ.
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн.
Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Хүүхэд хамгааллын чиглэлд Б.Энхбаяр сайдын танилцуулсан хүүхэд хамгааллын чиглэлийн хуулиудыг дэмжиж, УИХ-аар яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол Улсын 2024 оны төсвийн онцлог нь төсвийн шинэчлэл хийсэн.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэх ойлголтыг 14 нас гэж заасныг 16 нас болгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцох өөрчлөлтийг өргөн барина.

01/10/2023

Иргэн Б.Болороо: Одоо юм хөгжөөд, иргэд хэрсүү болсон байхад хуучны аргаараа биднийг хуурч иднэ гэж хударсан шүү дарга нараа !!!

27/09/2023

Улсын арслан М.Бадарчийн цолыг нь хурааж барилдах эрхийг нь 4 жилээр хасах шийтгэл оногдуулав‼️

Мөн түүнд цолны даваанд унасан бөхчүүдэд цол нөхөн олгохоор шийдвэрлэв.

27/09/2023

Нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж амиа алджээ‼️

Өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Photos from Totgo.mn's post 25/09/2023

УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай цус харваж нэгдсэн 3-р эмнэлэгт хүргэгджээ!

Мөн хорих 461-р ангид хоригдож буй “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Б.Ганхуягийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн гэнэ!

25/09/2023

М.Бадарчийн В сорьц баталгаажиж, допинг илэрсэн нь тогтоогджээ‼️

Үндэсний их баяр наадмын түрүү бөх, Улсын арслан М.Бадарчаас А сорьцоор допинг илэрч, В сорьцоо нээлгэх хүсэлтээ өгсөн. Тэрбээр В сорьцоо задлахар өөрийн биеэр хяналт тавихаар БНСУ явсан талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл Б сорьцын хариу нь эерэг гарч, допинг хэрэглэсэн нь албан ёсоор баталгаажсан байна. Түүний А сорьцоос МЕТЕНОЛОН гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.

М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөхөөр хүлээгдэж буй юм. Албан ёсны мэдээлэл өгсний дараа цаашдын процессууд нь өрнөхөөр хүлээгдэж байна.

Эх сурвалж: eguur.mn

Photos from Totgo.mn's post 22/09/2023

Маргааш 12 зах, худалдааны төв ажиллахгүй‼️

Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчилнэ.

20/09/2023

О.Амартүвшин, Тордайн Ганболд нар МҮХАҮТ-ын Их хурлын үеэр муудалцав...

Photos from Totgo.mn's post 20/09/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцож байна.

19/09/2023

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. Тэр хамаагүй бид хийнэ.

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарын төлөөллүүдтэй уулзаж байна.

Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн автобусны үйлчилгээг авах ёстой. Тэр үйлчилгээг явуулах бодлогын шийдлийг Хотын дарга хийнэ. Та нар тэр стандартыг барьж чанартай үйлчилгээг хүргэх ёстой" гэв.

Мөн тэр бээр уулзалтын үеэр "Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. Тэр хамаагүй. Бид хийнэ. Бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа" хэмээн онцлов.

Photos from Totgo.mn's post 15/09/2023

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, ажил хаялт зарлалаа‼️
Ажил хаялтын улмаас Эрдэнэт ТӨҮГ-ын ил уурхайн үйл ажиллагаа зогсжээ.
-Үйлдвэрчний эвлэлээс цалингийн хэмжээг 50 хувиар өсгөхийг шаарджээ.
-Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд тэтгэвэрт гарахдаа хүүхдээ үйлдвэрт ажилд оруулдаг байсан. Үүнийг Г. Ёндон захирал цуцлан бүх ажилтныг сонгон шалгаруулж ажилд авахаар болсон юм. Тэгвэл ажил хаяж буй ажилтнууд энэ шийдвэрийг эсэргүүцэн ажилчдын хүүхдийг шууд ажилд авахыг шаардаж байгаа юм байна.

Photos from Totgo.mn's post 09/09/2023

Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдэгдэл гаргалаа‼️

#МЭДЭГДЭЛ

Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ.

Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.

Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ”бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.

Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрт эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.

Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна.

Photos from Totgo.mn's post 05/09/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсын Эрхэм дээд Ханхүүг хүлээн авч уулзав🇲🇳

Photos from Totgo.mn's post 02/09/2023

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, пап Францисыг албан ёсоор угтан авлаа🇲🇳

Пап Францис одоо төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзаж байна.

01/09/2023

Л.ЭНХ-АМГАЛАН: Багш нар дунджаар
2.5 сая төгрөгийн цалин авч байгаа‼️

30/08/2023

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ та энийг бас зөвшөөрсөн үү⁉️

29/08/2023

Цагдаагийн ахмад О.Цэлмэг: БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРХЭМ ХҮНДТЭЙ ДАРГА НАРТ ХАЯГЛАВ.

Миний бие цагдаагийн ахмад цолтой Улаанбаатар хотоос Булганы цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд 11 сар болж байгаа талаар өмнөх постондоо дурьдаж байсан нь саяхан.
Энэ байгууллага нь шудрагаар үгээ хэлсэн хүнд халтай, адлах дуртай, хавчиж шахах тал дээр маш сайн гэхүүдээ. Булган нутаг бол дэндүү сайхан байгальтай газар гэдгийг мэдэж авсан боловч Цагдаагийн газрын дарга нар болох газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар, дэд дарга дэд хурандаа Б.Баттулга, Захиргааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Өнөрбат, Замын тасгийн дарга, дэд хурандаа Д.Мягмаржав нар та бүхэн хүн чанартай, хүнлэг, шудрага байх хэрэгтэй шүү. Шудрага Үг хэлсэн алба хаагчийг гадуурхаж, пальдиганаж тал зассан алба хаагчийг сайн гэж дүгнэдэг асуудлаа одоо орхих хэрэгтэй гэж хэлье.
Цагдаагийн байгууллагад судалгаагаар нийт 10,000 /мянга/ гаран албан хаагч ажилладаг ба хүнийг ойлгодог сайн даргатай, сайн хамт олонтой газрууд ч зөндөө байдаг гэдгийг дурьдмаар байна шүү. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба г.м.
Булганы цагдаа яачихсан газар бэ? үнэхээр ойлгохгүй юм, мөрөөрөө ажлаа хийгээд явахлээр ад үзнэ, цалин хасна. Асуухлээр ямар ч үндэслэлгүй хасдаг. Жишээ нь эхний хагас жилийн байдлаар цалин хассан үндэслэл нь тасгийн ажил унасан, гэмт хэргийн илрүүлэлт багассан гэсэн үндэслэлээр хассан байдаг.
Өмнө өөр газруудаар ажиллахад яг ийм бүдүүлэг асуудалтай тулгарч үзсэнгүй дээ.
Зарим хүмүүс намайг чи ингэж хэл ам хийх хэрэг байна уу, усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй гэж хэлэх юм. Энэ бол маш буруу гэж хэлмээр байна, учир нь ийм бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүний эрхийн мэдрэмжгүй, ажилтан алба хаагчийнхаа аж амьдралыг тоодоггүй, хөсөр хаядаг Булганы Цагдаагийн эрхэм хүндтэй мундаг дарга нартай хэзээ ч эвлэрэхгүй шүү гэдгийг энд зориуд тэмдэглэе.
За тэгээд миний 2023.08.16-ны өдөр Булган цагдаагийн газрын хууль бус асуудалтай холбоотой нийтлэлийн дагуу албаны шалгалтыг ЦЕГ-с хийж байгаа болохоор хэсэг хугацаанд тайвширч орхисон юм.
Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошилд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Батдорж нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошилд мэдээлэл оруулсан гэсэн 2 шалгалтыг явуулж байгаа. Намайг ээлжийн амралт авах үед гар дээрээс зөрчлийн хэргийг шилжүүлж аваагүй болохоор УБ хот руу явж ажиллагаа хийгээд ирэхэд хувийн зорилгоор автомашин ашигласан гэж үзээд байгаа нь маш өрөвдөлтэй юм даа. Энэ асуудлыг нөгөө л дэд даргаар ажиллаж байсан дэд хурандаа Б.Баттулга хор хутгаж зохион байгуулсан. Гэтэл албаны шалгалт хийж байгаа дэд хурандаа Ж.Батдорж нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Сайхан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй хамсаатан байж болзошгүй мөн хулгайлагдсан малыг тээвэрлэсэн автомашины жолоочийг хаацайлж өмөөрсөн гэх асуудал Булган даяараа яригдаж байгаа. Энэ асуудлыг Сайхан сумын иргэд, Булганы цагдаагийн алба хаагч нар бүгд л мэдэж байгаа шүү дээ. Гэмт хэрэгт холбогдсон дарга хүн албаны шалгалт явуулаад Төрд ажиллах нь зөв үү гэдэг асуудал яригдах нь зүйтэй гэж үзэж бн.

Тэгээд 2023.07.05-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Ж.Амарсанаа дээр шалгагдаж буй 20230330000024 дугаартай надад холбогдуулсан албаны шалгалтын явцад 2023.07.31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Батчулууны Баттулга гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн 99100157 дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.Алтайгаар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.
Тэгээд миний ярианы биллийг Хошууч Ж.Амарсанаа гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга, ахмад Ж.Бээжин, Хангал сумын тасгийн дарга, ахмад н.Батцэнгэл нарыг дуудаж миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.
За нэгдүгээрт албаны шалгалт гэдэг нь цар хүрээтэй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код-д заасны дагуу л явагдах ёстой ажиллагаа гэсэн үг. Хоёрдугаарт албаны шалгалтаар миний гар утасны дугаарын орсон гарсан түүхийг прокурор зөвшөөрч байгаа нь их сонин байна. Энэ хүмүүс чинь хууль хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг субьектүүд болохоос биш хууль зөрчдөг юм байхдаа гэсэн ойлголт төрж байна.
Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна.
Тэгээд газрын дарга цагдаанийн дэд хурандаа Г.Ганбаяр, Мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Ж.Амарсанаа нараас энэ тухай асуухад алба хаагчийн утасны билл авах тухай цагаан дээр хараар бууж бичигдсэн хууль журам байхгүй гэхдээ дотоод итгэл үнэмшлээрээ авч болдог гэх юм. Энэ бол арай л хариулт байна даа нээрээ, албаны шалгалт хийх нэртэй алба хаагч бүрийн утасны биллийг авдаг болоод байвал хэн ажиллахав дээ. Эрхэм хүндэт Булганы цагдаагийн дарга нараа! та нарын оюун ухаанд чинь юм бодогдож байна уу? ер нь
Ийм асуудлыг би дараад, дотроо бодоод байж үнэхээр чадахгүйнээ.
Олон жилийн өмнө цагдаагийн нэг даргаас танил нь эхнэрээ хардаад гар утасныхан биллийг аваад өг гэж авахуулаад хүн амьны хэрэг гарсан гашуун туршлага сонсож байсан шүү. Миний энэ асуудал ер нь энэнтэй өнгө ижил гэхэд болно.
Одоо яах уу Булганы цагдаа будлиан хийж Прокурор руугаа чихих байхдаа тэ??
Газрын дарга Ганбаяр та чинь прокуророос лавла гээд байсан тэ?
Надад хэцүүхэн л байна.
Би нялх хүүхэдтэй гэр бүлээрээ хүний нутагт уг нь ажиллаж амьдрахаар ирсэн юм даа.
Булганы цагдаагийн газар дотроо бугшсан алдаа завхарлаа хэзээ арилгаж дуусах бэ, дарга нар та нар хэзээ юм ойлгож ухаарах бэ, хэзээ алба хаагчаа боддог болох бэ???
Булганы цагдаагаас болж нийт Монголын цагдаагийн байгууллага яригдаж байна эмгэнэл юм даа!

Хэрэв Булган аймгийн Цагдаагийн газар түүний дарга нар нэр хүндэд халдаж гүтгэлээ гэж ярих гэж байгаа бол үүнийг сайн уншаарай. Төрийн байгууллага буюу ТӨР нь өөрөө иргэдийнхээ итгэл үнэмшил, дэмжлэгт тулгуурлаж оршдог учраас төрд ажиллаж буй аль ч даргад, сонгуульт албан тушаалтанд “албан тушаалын нэр хүнд” гэдэг зүйл онолын хувьд байдаггүй, байдаггүй учраас үүнийг сэргээх хууль зүйн үр дагавар дагадаггүй. Харин хувь хүний хувьд хэнд ч “нэр хүнд” байдаг ба үүнийг тухайн хувь хүн өөрөө шүүхээр, хууль хяналтын байгууллагаар шалгуулж сэргээлгэх хууль зүйн эрх, боломж үргэлж нээлттэй байдаг.

Эрхэм дарга нараа лайк дарж шейр хийсэн залуусаа битгий дуудаж дарамтлаарай!

БУЛГАНЫ ЦАГДААГИЙН ГАЗАР
албаны шалгалтаар алба хаагчийнхаа гар утасны ярианы түүхийг хууль бусаар авсан үйлдлээ олон нийтэд тайлбарлаарай!

28/08/2023

Өвөрхангай аймгийн засаг дарга А.Ишдоржийн #мэдэгдэл

Миний бие хэд хоногийн өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг явдал болсон. Гэнэтийн энэ явдалд одоо ч харамсаж, цочирдсон хэвээр байна.

Хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлье.

Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсон.

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй, бас үүрэгтэй. Ийм нөхцөл байдал үүссэн үед “сандал суудал”-тайгаа зууралдалгүйгээр ёс зүйгээ дээдлэн Өвөрхангай аймгийн Засаг даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад хүсэлтээ гаргасан бөгөөд хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлэхээ албан ёсоор мэдэгдэж байна.

Миний бие 1999 оноос эхлэн төрийн анхан шатны нэгжээс аймгийн удирдлага хүртэлх албан тушаалыг 24 жилийн туршид хашиж ирлээ. Энэ бүх хугацаанд нутаг орныхоо хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хууль журмыг дээдэлж, ёс зүйг эрхэмлэж, сахилга хариуцлагыг мөрдлөг болгож, хүн чанар, эх нутгаа гэсэн сэтгэлээр хичээн ажиллаж ирсэн гэдгээ хэлэхийг хүсэж байна.

Намайг дэмжиж, итгэл хүлээлгэж, хамтран ажиллаж ирсэн үе үеийн хамт олон, журмын нөхөд, иргэд та бүхэндээ талархал илэрхийлэхийн хамт чин сэтгэлийн уучлалт хүсье.

Нутаг орон минь хөгжин дэвжиж, хүн олон минь амар амгалан байг.

Хүндэтгэсэн; А.Ишдорж

26/08/2023

Иргэн: Тэрэлжид тамхи устгахаар машин дүүргээд ачиж ирсэн ч 1-2 хайрцгийг шатааж, зураг дараад үлдсэнийг нь буцаагаад ачаад аваад явлаа‼️
Нэг цагдаа бас дүрэмт хувцастай хүмүүс машиндаа пиг тамхи дүүргэж аваад хоёр гадаад хүн орхиод явангуут араас нь тамхиа ачаад хөдөллөө‼️

26/08/2023

#АНХААР‼️

23/08/2023

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид удирдлагаасаа шалтгаалж ажил хаялт зарлахаа мэдэгдлээ‼️

23/08/2023

#ЭМГЭНЭЛ

Photos from Totgo.mn's post 18/08/2023

Хотын дарга Д.Сумъяабазар “Авлига хороолол", "S Outlet" дэлгүүрийг буулгаж, газрыг нь тусгай хамгаалалтад авах шийдвэр гарлаа.

Photos from Totgo.mn's post 17/08/2023

Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй” “БУНДАН” төсөл VIII-р сарын 25-30нд #Өвөрхангай аймгийн сумдаар зүрхний мэс засалын заалттай хүүхдүүдийг үзэх юм байна.
Үзлэг, оношилгоо, эхо, эмчилгээ эм, тоглоом үнэгүй, сумын эмнэлэгт үзнэ.

14/08/2023

Улаанбаатар хотод өнөөдөр тарваган тахал өвчний сэжигтэй 3 тохиолдол бүртгэгджээ‼️

06/08/2023

Увс аймгийн Тариалан суманд аянга бууж 2 хүүхэд нас барж 4 хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн байна🙏

Photos from Totgo.mn's post 05/08/2023

Төрийн тахилгат Алтан овооны тэнгэрийг тайх ёслол өнөөдөр боллоо🇲🇳

Photos from Totgo.mn's post 03/08/2023

АРХАНГАЙН ДАРГА НАР ДАХИАД Л “МУРИЖЭЭ"

Жудо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр Архангай нутгийн удирдлагууд болох Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нарт хаяглан бухимдсан сэтгэлээ илэрхийлжээ.

Учир нь гэвэл Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нар МУГТ Ө.Дүүрэнбаярын амжилтыг мялааж, хоёр өрөө байраар шагнана хэмээн амласан боловч өдгөө хүртэл хэлсэндээ хүрээгүй гэнэ. 2018, 2021 онд Ө.Дүүрэнбаярт хоёр ч удаа батламж сэлт гардуулаад олны өмнө сүржин сүржин үг хэлж, “попорсон” ч тэр нь зүгээр л хоосон хийрхэл байсан бололтой юм.

Ж.Мөнхбат МУГТ Э.Цэндбаатарт машин өгнө гэж амлаад “мурьсан” нь саяхан...

02/08/2023

Өвөрхангайд уруйн үер бууж, хоёр настай хүү ээжтэйгээ хамт эндлээ‼️

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б /32 настай, эмэгтэй/, Б/2 настай, эрэгтэй/ нар гэртэйгээ урсаж нас барсан тул Хайрхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн ажиллаж иргэн Б /32 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 20:30 цагт /гэрээс нь урд зүгт 300 метрээс/ олсон. Б /2 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08.02-ны өдрийн 06:07 цагт гэрээс нь урд зүгт 1.5 км-ээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ

01/08/2023

Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Таванбогд уул руу /Ерөнхийлөгчийн овоонд/ тээврийн хэрэгслээр нэвтрэхийг хоригложээ‼️

Их Ойгор, Шивээтхайрханы байгаль хамгаалагчийн хяналтын постоос цааш тээврийн хэрэгслээр нэвтрэхийг 2023 оны наймдугаар сарын 01-нээс тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэрийг БОАЖЯ-наас гаргасан байна. Өөрөөр хэлбэл гадаад, дотоодын аялагчид тухайн бүсээс цааш морь болон тэмээгээр зорчиж байгалийн цогцолборт газрыг үзэж сонирхоно гэсэн үг.

Эл шийдвэр нь сүрлэг алтайн уулсын байгалийн гоо үзэмжийг онгон хэвээр нь авч хадгалан хойч үедээ өвлүүлэхэд маш чухал хэмээгдэж байна. Үүнийг дагаад морь, тэмээний аялал хөгжиж эхлэх үндэс болох аж.

28/07/2023

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн Хөвсгөл аймгийн уяач Б.Отгонсэлэнгийн морийг тодорхойгүй шалтгаанаар хасчээ ❗️❗️❗️

Тэрбээр "Хэний нутагт уралдаж байгаагаа мэдэж байна уу. Морио аваад зайл" зэргээр доромжилж, морины комиссынхон зугтаж байна" хэмээн хэвлэлд тайлбар өгчээ.

27/07/2023

Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлэг хотын дарга Д.Сумьяабазарыг огцруулах саналыг гаргажээ‼️

Photos from Totgo.mn's post 25/07/2023

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Монгол улсаар аялж яваа БНСУ-ын эмэгтэй моделиудтай уулзжээ.

24/07/2023

Хотын дарга Д.Сумьяабазар: Нэг их сандраад хэрэггүй, дэлхийд бүр энэнээс аюултай үзэгдэл болж байгаа‼️

24/07/2023

Улсын гарьд Ц.Бямба-Отгон төрсөн гэртээ очиж ээждээ хүндэтгэл үзүүлжээ🎁
Сайхан ээжид нь аз жаргал, эрүүл энхийг хүсье 😍

23/07/2023

Дундговь аймагт 30 минут үргэлжлэн орсон борооны дараах нөхцөл байдал‼️

23/07/2023

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️
Хотод орсон усархаг аадар #борооны үеэр PEACE MALL дэлгүүрийн урд зам гарч явсан нэг иргэн ‼️

Царай нь хөхөрч, ухаан алдсан иргэнд түүгээр зорчиж явсан залуус анхны тусламж үзүүлж, 103 дуудсан байна. Одоогоор цахилгаанд цохиулсан иргэний талаар онцгой байдлын байгууллагад дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Харин сошиал орчинд тухайн үйл явдлыг харсан иргэд мэдээлэл, бичлэг нийтэлжээ...

20/07/2023

АН-ын гишүүн Д.ГАНБАЯРЫГ Даваагийн Мөнх-Эрдэнийг ӨМӨӨРСӨН гэх үндэслэлээр АЛБАДАН БАРИВЧИЛЖЭЭ‼️

16/07/2023

Яг одоо Төв аймгийн Лүн сум

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид удирдлагаасаа шалтгаалж ажил хаялт зарлахаа мэдэгдлээ‼️
С.Ганбаатар: Монголын Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд мод тарихаас өөр ажил хийхгүй байгаа учраас залуучууд Солонгос яваад бай...
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн #сонгогчидтойгоо уулзахдаа аялсан #дуу нь уянгатай, аягалсан #хоол нь амттай байсан болов у...
#Х_БАТТУЛГА: БИДЭНД #УЛСТӨРЖИЖ #БОЛОХГҮЙ ХЭДЭН СЭДЭВ БИЙ. ҮҮНИЙ НЭГ БОЛ #ТӨМӨР_ЗАМЫН_БОДЛОГО🇲🇳Battulga Khaltmaa👍👍👍
Eрөнхийлөгч У.Хүрэлсүх: Шинэ засгийн газрын гишүүдэд цаг алдалгүй ажилдаа орцгоож, сайн ажиллах хэрэгтэйг анхаарууллаа❗❗...
Монголоо таньдаг Монгол нохойМонголоо санасан Монгол Банхар ...🇫🇷🇲🇳#copy
ДУНДГОВЬ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД УУЛ УУРХАЙН "ГУРВАНСАЙХАН" КОМПАНИЙ АЖИЛЧИД НУТГИЙН МАЛЧДАД ХҮЧ ХЭРЭГЛЭН, БИЕД НЬ ХАЛДАЖ,...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тамхины #торгуулийг 50 cая төгрөг болго, авто замын торгуулиудийг нэмчих...😲😲😲
#ХЭРЛЭН ГОЛД #ЖИВЖ БАЙСАН 12 НАСТАЙ ОХИНЫГ АВАРЧЭЭ❗#Хэрлэн гол дагуу усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа Эрэн хайх, ав...

Category

Telephone

Address


Ulaanbaatar
Other Social Services in Ulaanbaatar (show all)
Social Media Marketing Orgilbulag Social Media Marketing Orgilbulag
Khan-Uul District, Zaisan Street
Ulaanbaatar, 976

Social орчинд өөрийн бизнесээ байр суурь, амжилтаа олтол ?

Залуусын нэгдэл-Zaluusiin negdel Залуусын нэгдэл-Zaluusiin negdel
СБД 4-р хороо Энхтайвны өргөн чөлөө
Ulaanbaatar, 15160

Нийгмийн сайн сайхан зүйлсийг ил гаргаж чадах эерэг за

Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay
Bayangol Duureg
Ulaanbaatar, 123

Арьс арчилгаа, нүүр будалтын барааны дэлгүүр

Penpal Penpal
Ulaanbaatar, 131232

User review community website

Тусч хүү Тусч хүү
Ulaanbaatar

Born to help :)

Ирээдүйгээс Ярьж Байна Ирээдүйгээс Ярьж Байна
Ulaanbaatar

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж гэр бүл, сурган хүмүүжүүлэгч, нийгэмд эерэг нөлөөллийг үзүүлэх зорилготой билээ.

The Mentors The Mentors
Ulaanbaatar, 11000

АН-ын Үндэсний Бодлогын Хороо АН-ын Үндэсний Бодлогын Хороо
Ulaanbaatar

Эх орончдоо урьж байна. Нээлттэй хуудсанд тавтай морил

MYK MYK
Baga Toyru
Ulaanbaatar

Бүрэн Монгол Бүрэн Монгол
Ulaanbaatar, Mongolia Khan-Uul District
Ulaanbaatar

Бүрэн Монгол

Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо
СБД 8-р хороо Бага тойруу-42 Ulaanbaatar, Mongolia Ulaanbaatar
Ulaanbaatar, 14191