Bolor tsakhim urilga

“Болор” таны амьдралд өнгө нэмж, аз жаргалтай мөч бүрт нь хамтдаа💜

Photos from Bolor Car's post 18/12/2022

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн
сайн сайхан бүхнийг билэгдэн
угтацгаая

Та яг одоо захиалаарай Утас: 99991295

24/07/2021

👉FREELANCER байх...
Чөлөөт цагийн хуваариар бие даан ажилдаг хүнийг фрилансер гэж нэрлэдэг. Тиймээс нэмэлт орлого олох хүсэлтэй хүмүүст өнөөдрийнхөө бичвэрийг зориулж байна🤗

Фрилансераар цахим орчинд түгээмэл дэлгэрсэн ажлын нэг бол технологийн салбарт ажилдаг хүмүүс гэж ойлгодог ч үнэндээ хэн бүр хүссэн ажлаа цахимаар өөрийн чөлөөт цагийн хуваариар ажиллах бүрэн боломжтой. Үүний тулд:

❇️ Өөрийгөө тань
Фрилансер хүн хэн нэгний удирдлага дор ажилладаггүй учир өөрийн бүтээлч сэтгэлгээгээ тогтмол дасгалжуулж байх шаардлагатай. Үүний тулд өөрийгөө өдөр бүр сорьж, тогтмол хөгжиж уншиж судалж шинийг туршиж байх нь өөрийгөө таньснаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг юм

❇️ Цагийн менежмент
Хэдий чөлөөт цагийн хуваариар ажилдаг гэж байгаа ч фрилансераар ажиллаг хүний хамгийн үнэт зүйл бол түүний цаг хугацаа байдаг. Заримдаа тэд оффисд ажлын 9 цаг ажилладаг хүмүүсээс ч илүү ажиллах тохиолдол элбэг. Учир нь тэд хэн хүнээс илүү өөрийн биологийн цагаа маш сайн мэддэг тул чөлөөт цагийн хувиар болох өөртөө тохирсон цагтаа ажлаа хийж байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлдэг юм

❇️ Ажлаа мэддэг хүмүүс
Фрилансераар ажилдаг хүмүүс гэхээр л зөвхөн ямар нэгэн мэргэжилд баригдаад байдаггүй. Өнөөдөр жүжигчин дуучин хүмүүс ч энэ чиглэлээр өөрийн салбартаа ажиллах бүрэн боломжтой. Яаж гэж үү? Өөрийг тань тодорхойлох CV нэрийн хуудас бүхий зүйлсээ л маш сайн таниулж маркетингаа хийхдээ ажлын бүтээмжээрээ ялгарах хэрэгтэй юм. Нэг хүн таныг ажилд авахдаа хэр ажилтан гэдгийг тань мэдэхгүй байж болох ч, фрилансер хүн бол өөрийн хөдөлмөрөө сурталчилж үйлдлээрээ таниулж байдгаараа ажлаа олдог

❇️ Давуу тал
Та сар бүр тогтсон цалинтай биш ч өөрийн хийж чадах хэмжээгээрээ цалинжих бүрэн боломжтой. Цахим орчин нээлттэй цагт хүсвэл доллараар хүсвэл франкаар гээд хүссэн валютаараа цалинжих юм

❇️ Мэдлэгээ тэлэх
Хэлтэй бол хөлтэй гэдэг шиг хэлний мэдлэг хэр сайн байна төдий чинээ боломж нээлттэй. Тогтмол мэдлэгээ тэлж байснаар хүрээллээ өөрчлөх боломжтой

24/07/2021

ТА ХЭДЭН НАСТАЙ ВЭ?

Хэрвээ та 30 настай бол насанд хүрсэн цагаасаа хойш нийт 14 жил буюу өөрийн амьдралын 122,640 цагаас өдөр бүр өөртөө аравхан мин зориулж чадаж байсан уу?

Үгүй бол та өөртөө дэндүү харамч гэхэд багадахаар тодорхойлолт юм.

Бидний тун цөөн хувь нь л өдөр бүр өөртөө зориулах ДАДАЛ гэх ганцхан үгийг амьдралдаа хэрэгжүүлэх гэж бүдчин амьдардаг билээ.

Гэтэл амжилт гэх амаргүй үгийг бүтээхийн тулд өдөр бүрийн тань дадал болгон хийх алхам л амжилтын тань үндэс болж өгдөг гэдгийг бүү март!

Хятадын философич Лао Цы хэлэхдээ "Мянган бээрийн алхам нэг алхмаас эхэлдэг" гэсэнчлэн өдөр бүр өөртөө зориулах ганцхан алхам л таны ирээдүйг гэрэлтүүлэх бүрэн боломжтой

Эхэндээ хэцүү байна, дундаа ирээд дасал болж, нэг л мэдэхэд дадал болон хэвшсэн байх тул өглөө бүр 10 минутын ЗОРИЛГОТОЙ сэрэхэд л, 10 жилийн дараах амьдрал тань гарцаагүй гэрэлтэн гэдгийн бүү март

Учир нь өнөөдрөөс эхэлсэн 10 мин тань 10 жилийн дараа гэхэд 87600 цаг буюу 3650 өдрийг цэвэр өөртөө зарцуулсан байх тооцоолол гарч ирэх юм. Тиймээс өөрөөсөө өдөр бүр аравхан минутыг бүү харамла! Өдөр бүр дадал болгон хэвшүүлэх 10 мин бол өөртөө өгөх хамгийн том бэлэг тул ганцхан өөртөө л зарцуул, өөр хэнд ч биш

Шинэ инста хаяг:
https://www.instagram.com/ccnairamdal/

#дадал

Photos from RE/MAX MOST in Mongolia's post 30/06/2021
26/06/2021

Ковидгүй зуны төлөө хүн бүр, иргэн бүр, хүүхэд бүр маш их хичээж байгаа. Хурдан сайхан цаг ирэхийг төлөө хамтдаа хариуцлагатай байж дархлаагаа ддэмжицгээе.

Аливаа зүйл 2 талтай болохоор энэхүү цаг хугацааг давуу тал болгон өөрийгөө олох, өөрийгөө хөгжүүлэх маш сайхан боломж гэж үзээд урагшаа найзуудаа.

Дархлаа сайн бол - Дагаад бүх юм сайн..

хүндэтгэсэн,
Гоолингоо

Photos from Карьер коуч Ц.Найрамдал /ccnairamdal/'s post 24/06/2021
21/06/2021

Жигүүрээ ДЭЛГЭ илүү өндөрт Дүүлэн НИС

💁‍♀️Бид амжилтанд хүрэхийн тулд бүтэлгүйтэл, ялагдалтай ЗААВАЛ нүүр тулдаг. Бүтэлгүйтэл бол одоо боль, зогс гэдэг утга бус яг одоо нэг зүйлийг сурч аваад ЗОГСОЛТГҮЙ УРАГШИЛ гэсэн үг

Надад тохиолдсон уналт бүтэлгүйтэл нь миний АМЖИЛТЫН зогсох цэг БУС 🙋‍♀️Харин цаашид илүү их хурцлагдах хүч болно

⤵️Бид бүтэлгүйтээд зогсох уу? аль эсвэл түүн дээрээ дүгнэлт хийгээд цааш үргэлжлүүлэх үү?

ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧИЛ
🔹️Бид бүх зүйлийг мэдэхгүй чадахгүй байж болно, бүтэлгүйтэж алдаж онож болно гэдгээ ч хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Алдаагаа байгаагаар нь хүлээн ав.

БҮТЭЛГҮЙТЭЛДЭЭ ДҮГНЭЛТ ХИЙ̆
🔹️Алдсан үедээ Юу хийх вэ? Яаж тэр байдлаас гарах вэ? гэдгээ тодорхойлж байх нь чухал.

ӨӨРТӨӨ ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ ЦАГ ГАРГА
🔹️Өөрийгөө хэн бэ гэдгийг илүү их мэдэр, дотроо байгаа бүх зүйлээ сайн тунгаан бод. Өөртөө итгэ, өөрийгөө маш сайн сонсох хэрэгтэй

#карьеркоуч

18/06/2021

RE/MAX MOST брокер оффис
Утас: 77414141, 99078675
Хаяг: ЧД, 5-р хороо, Самбуугийн гудамж MN TOWER 8 давхарт, 809 тоот
Веб: http://remax.mn/most

18/06/2021
10/06/2021

🔴Энэ удаа та бүхэндээ Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн ашигтайгаарр ажиллаж, их хэмжээний орлого олдог алдартнуудын мэдээллээс хүргэж байна.

⚪️Та бидний сайн мэдэх АНУ-ын алдарт цуврал болох “Найзууд” киноны жүжигчин Женнифер Анистон юм. Найзуудын баатар бүсгүй маань цаг хугацаа бүх зүйл гэдгийг баттай мэддэг нэгэн бөгөөд Тэрээр Беверли Хиллс дэхь харшаа 13.5 сая доллараар худалдаж авахдаа л энэ бүх боломжийг олж харжээ.

🔵 Энистон уг барилгын дизайн, архитекторын ажилд нилээдгүй цагийг зарцуулсан бөгөөд энэхүү уран бүтээлийг Архитектурын Дайжест танилцуулсны дараа түүнийг 35 сая доллараар зарсан байна. Түүний байшин засварын ажилд хөрөнгө оруулах хүсэл нь үүгээр дууссаагүй юм. Тэрбээр хуучин нөхөр Жастин Теругийн хамт мөрөөдлийн байшингаа олох хүртлээ хэдэн жилдээ түрсээлэх зорилгоор Бель-Айре дэхь байшингаа худалдаж авахад 21 сая доллар зарцуулж байсан байна.
Эх сурвалж: www.yandex.ru

🔴⚪️🔵RE/MAX MOST брокер оффис
Утас: 77414141, 99078675
Хаяг: ЧД, 5-р хороо, Самбуугийн гудамж MN TOWER 8 давхарт, 809 тоот
Веб: http://remax.mn/most

Photos from Амьдралын урлан's post 03/06/2021
18/05/2021

Хэзээ нэгэнкцагт таньд энэ тухай бодогдож байсан уу?

Хүн гэдэг балчир багаасаа аав ээжийн хараан дор байсанаа үүрээ орхин нисэхийн цагт гэнэт л эрх чөлөө мандтугай гэсэн шиг хэнд ч захирагдахгүй, хэний ч үзэл бодол хамаагүй мэт омголон залуу насны аагаар олон л зүйлийг туулж явдаг бололтой... Амьдралд тонгочиж явж байтал хайр, харцтай учирч, харъяалагсдан мэдрэмж авч эхлээд хэсэг хугацааны дараа л өөр өөрсдийн өсч төрсөн орчны ялгаа, үзэл бодлын зөрчил, тэгэх ёстой ингэх ёстой тоолшгүй олон шүүмж, шаардлага г.м мааш олон шалтгаанаар гэрлэлтээ цуцлах уу, хамтын амьдралаа болих уу дээр тулж зогсч байгаан...хайр, харьяалал хаачив..? Анх харж байсан харц, анх хэлж байсан үгс, тэр нандин зүйлс хаашаа орчив...

Нэг л мэдэхэд ууртай ширүүн үгс шидэлцэж, үгийн муухайгаар биесээ гомдоох нь энүүхэнд... Ээлжит хэрүүл маргаанд хэн ялахын? Бие биенээ бөөн шүүмжээр булж, нэгнээсээ илүү дутуугаа хаялцаж эцэс сүүлдээ нандин зүйлс рүүгээ халдаж, хүсэл тэмүүлэл рүү нь нэвтэрч хувийн орон зайгүй болгох тэр л үеэс айхтар нөгө үгийн үндэс суурь соёолж эхлэх нь тэр... чи, би дээрээ тулаад өөр өөрсдийн зорилгын төлөө тус тусдаа хөөгөөд ирэхэд хамтын зүйл ч үгүй, хамтын амьдрал ч үгүй, ирээдүй ч үгүй...

Яах вэ? Яавал эргэж нийлэх вэ? яавал бие биенээ ойлгох вэ? Тэр намайг, би түүнийг ойлгох гэсэн түм буман асуултыг бодож эцэст нь нэгэн цул гэр бүл болсон бол хамтын зорих зорилгоо зөв тодорхойлж, түүнийхээ төлөө хамтдаа нэг зүгт харж, зүрх хамт цохилуулж хэмээн цаашдын бат бөх амьдралын хэтийн зорилго биелнэ гэдгийг ойлгох нь тэрээ.

Мэдээж гэр бүлийн зөв зорилго биелэх нь тодорхой тул үр хүүхдүүд үүрнээсээ ниссэний хойно хүсэл мөрөөдөлтэй, эрүүл сэтгэхүйтэй жаргалтай эмээ өвөө болгоход өөрсдийгөө бэлтгээрэй. Урт хугацааны хосын харилцаа гэдэг бол дээхэн үеийн эмээ нарын хэлдгээр “хамгийн их тэвчээртэй нь л хамгийн удаан амьдарна даа” гэдэг ойлголт бас бий.
Танай гэр бүлийн харилцаанд эрүүл сэтгэл зүй байгаа юу? ТА эхнэр, нөхөртэй эрүүл зөв, хүндэтгэлтэй харилцаж байна уу ?

Дэлгэрэнгүйг подкастаас сонсоорой:

https://soundcloud.app.goo.gl/SCvuE41uKSo3EgkR9

16/04/2021

🚀Ремаксчууд хэрхэн ажилладаг вэ?

🚀Ремаксын брокер оффис нь агентуудтай хамтран ажиллах гэрээгээр ажилладаг бөгөөд агент нь ажилтан бус бие даасан бизнес эрхлэгч юм.
🚀Бид агентуудыг хууль ёсны тусгай зөвшөөрлийн хүрээнд ажиллах орчин, ажлын арга барил, сургалт хөгжүүлэлт, хууль ёсны гэрээ материалуудаар хангах ба агентууд нь бие даан үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зуучлалын бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг.
🚀Уламжлалт бизнест удирдах үе шат нь эрх мэдэл, ашиг орлого өндөртэй ажилтнууд хамгийн бага өгөөжийг хүртдэг бол Ремаксын бизнес загварт агентууд эрх мэдлийн хувьд ч ашиг орлогын хувьд ч уламжлалт бизнесээс илүү өгөөжийг хүртдэг учраас олон олон залуус энэ боломжийг олж харан Ремаксын гэр бүлд нэгдсээр байгаа билээ.
🚀Нэгэнт бид бие даасан бизнес эрхлэгч учир ажлын цагаа өөрөө зохицуулах боломжтой байдаг нь нэг том давуу тал юм. Энэ нь хүмүүст хүссэн үедээ өөртөө болон гэр бүлдээ цаг гарган, зарим яаралтай тохиолдол үүсэхэд ажлын цагт баригдах, арга чарга хайн чөлөө хүсэх гэх мэтийн толгой өвтгөсөн асуудлыг ямар нэг дарамтгүйгээр өөрөө зохицуулах боломжийг олгодог юм. Агентын ажил үр дүнтэй байхын тулд маш зөв ,ухаалаг төлөвлөлттэй байх хэрэгтэй. Хэдийгээр агентын ажил цаг их шаарддаг ч өнөө үед техник технологи болон хамтын ажиллагаагаа ашиглан ухаалаг зохион байгуулалт хийснээр та бага цагт ихийг амжуулж илүү үр дүнд хүрэх бүрэн боломж бий. Их ажилласан нь биш ухаалаг ажиллаж чадсан нь илүүг хүртэх боломжтой цаг үе бидэнд ирсэн нь талархууштай. Агентын өдөр тутмын ажилд төлөвлөгдөөгүй ажлууд байнга гарч байдаг нь биднээс мөн л зөв зохион байгуулалт хийх ур чадвараа хөгжүүлэх шаардлагыг үүсгэнэ.
🚀 Энэ мэтчилэн бидний ажил маш сонирхолтойгоос гадна хувь хүнийг маш өндөр түвшинд хөгжихийг шаардаж, тэр хэмжээгээр хүн байнга өсөж хөгжиж байдаг нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, ихийг бүтээхээр тэмүүлж буй хүн бүхний хүсэлд нийцдэг билээ.
👩‍💼 Сонирхуулахад саяхны судалгаагаар Ремаксчууд өдөрт дунджаар 7.6 цаг ажилладаг ба нарийвчилбал эмэгтэйчүүд 7.7 цаг,эрэгтэйчүүд 6.6 цаг ажиллаж байна гэсэн сонирхолтой үр дүн гарсан /мэдээж та хоногийн 24 цагийн аль 8 цагаа ажилдаа зориулах нь таны мэдэлд байдаг шүү  / ба ажлын байрны сэтгэл ханамжийн хувьд бусад салбараас маш өндөр үзүүлэлттэй гарсан нь бидний хамтын бизнес хамтрагч талууддаа аль алинд нь ашигтай, өгөөжтэй сэтгэл ханамжтай сайхан ажил гэдгийг баталж байгаа юм.

🔴⚪️🔵RE/MAX MOST брокер оффис
Утас: 99078675
Хаяг: ЧД, 5-р хороо, Самбуугийн гудамж MN TOWER 8 давхарт, 809 тоот
Веб: http://remax.mn/most

10/04/2021

Хамтдаа гоолиг болцгоох уу💃🏽💃🏽

💚💜IASO-г илүү хурдан ууж эхэл

👊 Детокс
👊 Дархлаа
👊 Эхний долоо хоногт таны биеийн онцлогоос хамааран 2-3 кг буурна

Мөн түргэн гарааны 50% -ийн урамшуулал аваарай🤗

01/04/2021

Цэвэр тунгалаг агаартай Үнэн романтик өглөөг угтлаа Бид🌷

Аргагүй л ирж яваа цаг сайхан юм.
🤩

Photos from Bolor Car's post 27/03/2021
25/03/2021

4сарын 1нд хүн хуурах гоё аргууд🤣🥰🤪😛 байна.
Сонирхолтой байх туршаад үзээрэй 😂🤩

1-рт.... See more

07/03/2021

Нийт хөөрхөн сайхан, ухаалаг, цоглог, хөдөлмөрч, дайчин бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

05/03/2021

Ажил амралтаа зөв зохицуулах нь таны амжилттай явах үндэс нь билээ. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй!

05/03/2021

Өнөөдөр бол Бурханаас таньд өгсөн хамгийн том Бэлэг билээ.

Нийт Гоолингоо бүсгүйчүүддээ урин хаврын мэндийг хүргэе💓

02/09/2020

Хичээлийн шинэ жилийн мэндийг та бүхэндээ хүргэе! Хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ яваад үнэхээр хөөр баяртай сайхан өдрүүд байна.

Эцэг эх болон бяцхан хүүхдүүд маань амны хаалтаа зүүх нь хэдийн дадал болсон байх. Ахин нэг амны хаалт ашиглах заавартайгаа танилцаарай найзуудаа!

31/05/2020

Гамтай хэрэглэж болох олон зүйл байдаг ч
Гамнаж огтхон ч болохгүй ганцхан зүйл байдаг нь хайр билээ ❤️

25/05/2020

Шинэ өдрийн Балжинням, Дашнямтай, өлзий хутаг нь бүрдсэн Шинийн 3-ны өдрийн мэндийг хүргэе!

Айл өрх бүр элэг бүтэн, эрүүл энх, эвтэй найртай, аз жаргалтай, инээд хөөртэй, элбэг хангалуун амар амгалан аж төрөх болтугай☀️

Санасан сэдсэн үйлс бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл тавьяа🌎

15/05/2020

Бүх хайраа гэр бүлдээ💚

12/05/2020

Бие биенээ хэмлэж биш урам хайрлаж амьдарна шүү бүгдээрээ💚

09/05/2020

Гоолингоо бүсгүйчүүддээ амралтын өдрийн мэндийг хүргэе.

Бүсгүй та дотроосоо ч гаднаасаа ч үргэлж гэрэлтэж, цэцэг мэт цэцэглэж яваарай💋

06/05/2020

Өдрийн мэнд!✌🏼
Та нар маань хэдэн зуугаад хүүхэдтэй вэ?
Манайх л лав 200 аад байнаа....400,500 аад хүүхэдтэй ээж нар зүгээр л супер юөм☺️

01/05/2020

☔️ Борооны үнэр янзын байнаа....
🌿Дэндүү гэхэд дэндүү сайхан энэ үнэрийг зөвхөн Монголдоо л үнэртэж болдог их азтай хүмүүсээ бид ☺️

Ирж буй амралтын өдрүүдээ хайртай хүмүүстэйгээ хайр дүүрэн өнгөрүүлээрэй❤️ — feeling nostalgic.

30/04/2020

Шинэ сарыг хөдөлмөрч бүтээлч, эрч хүчээр дүүрэн эхлүүлцгээе💪💪💪

Сайхан амараарай манайхаан🦋

30/04/2020

Шинэхэн хөөрхөн эможиг өөртөө суулгаарай😀😘

гэж коммэнт хэсэгт бичээд идэвхижүүлээрэй💋

Идэвхижүүлэхийн тулд фэйсбүүк аккаунтаасаа гараад ( log out) буцаж ороод хэдхэн минутын ( 10-20мин) дараа энэ хөөрхөн эможи нь идэвхжих болно.

Таньд таалагдсан бол Манай пэйж хуудасанд 👍 дарж, хийж бусадтайгаа хуваалцаарай👐👐👐

😘

Photos from Bolor Car's post 30/04/2020

Өдрийн мэнд✌🏼

Карантин гээд гэртээ хөвсийж суух цаг өнгөрсөн шүүдээ тэ?

🧘‍♀️🧘‍♂️🚴‍♀️🚴‍♂️
Дасгал хөдөлгөөнөө 💪💪тогтмол хийгээд дархлаагаа дэмжээд эрүүл гоолиг болоод байж байгаарай 😀 Учир нь Сингапурын 👨‍🔬эрдэмтэд энэ айхтар К..... - г 2020/11/27 🙀🙀хүртэл үргэлжлэх магадлалтай гээд өдөр судартай нь гаргачихсан байна шүү...

Тэгэхээр маскаа тогтмол зүүгээд, гараа сайн уугаагаад, дархлаагаа бүхий л талаар дэмжээд байвал бид чинь эрүүл энх 2021 онтойгоо уулзах нээ 🎈

-3 ( булчин шөрмөснд жигд ачаалал өгч, өв тэгш чанга биетэй болоход тусална)

29/04/2020

🎈Бүсгүй таны арьсанд улирал солигдоод чийгшил хэрэгтэй байгаа биздээ?
Тийм бол бид таньд Солонгосын номер нэг #Аморэ косметиксийн #Мамондэ салфеткан маскийг санал болгож байна.
🥀 Сарнайн үнэрт анхилам тансаг гүн чийгшүүлэгч маск нь таны сайн туслах гэдэгт бат итгэж байна.

Үнэ: 10ш 35.000₮

Want your organization to be the top-listed Government Service in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

💎Top fan sale💎💋

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
11000
Other Social Services in Ulaanbaatar (show all)
Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay Эх хэлээ хайрлая/ekh helee hairlay
Bayangol Duureg
Ulaanbaatar, 123

Арьс арчилгаа, нүүр будалтын барааны дэлгүүр

Тусч хүү Тусч хүү
Ulaanbaatar

Born to help :)

Ирээдүйгээс Ярьж Байна Ирээдүйгээс Ярьж Байна
Ulaanbaatar
Ulaanbaatar

Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг хөндөж гэр бүл, сурган хүмүүжүүлэгч, нийгэмд эерэг нөлө

The Mentors The Mentors
Ulaanbaatar, 11000

АН-ын Үндэсний Бодлогын Хороо АН-ын Үндэсний Бодлогын Хороо
Ulaanbaatar

Эх орончдоо урьж байна. Нээлттэй хуудсанд тавтай морил

MYK MYK
Baga Toyru
Ulaanbaatar

Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо Дундговь аймгийн Хулд сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо
СБД 8-р хороо Бага тойруу-42 Ulaanbaatar, Mongolia Ulaanbaatar
Ulaanbaatar, 14191

Зараа зарлуулаад зар зар Зараа зарлуулаад зар зар
Ulaanbaatar

Зар зар Zar zar

Xxi100n Xxi100n
Erchim Khuchniy Gudamzh
Ulaanbaatar

+IQXXI00N

Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO Хүүхдийн Баясгалан ТББ/ Khuukhdiin Bayasgalan NGO
СХД 9-р хороо малчны 2-47 тоот
Ulaanbaatar

"Хүүхдийн Баясгалан" ТББ Хүүхэд хөгжлийн төв \Дугуйлан