Өвөрхангай аймгийн Уянга сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай аймгийн Уянга сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо, Scientist, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Ulaanbaatar.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо updated their business hours.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Улаанбаатар хот дахь залуучуудын холбоо updated their address.
Монголын Залуучуудын холбооны солонгосын мэдээллийн төвд ахлах ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний клуб нээгдлээ.
Солонгосын мэдээллийн төвийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай: http://www.myf.mn/n/k4ny
#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ
Монголын Залуучуудын холбооны солонгосын мэдээллийн төвд ахлах ангийн сурагчдад зориулсан солонгос хэлний клуб нээгдлээ.
Солонгосын мэдээллийн төвийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж аваарай: http://www.myf.mn/n/k4ny
#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ
Монголын Залуучуудын Холбоо “Дэлхийн Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан МХЗЭ, МЗХ –ы үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
Монголын Залуучуудын Холбоо жил бүр уламжлал болгон МЗХ, МХЗЭ-ийн үе үеийн ахмадууддаа Дэлхийн ахмадын өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2020.10.03 Монголын Залуучуудын Холбоо болон Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ахмад ажилтан, үе үеийн ахмадын төлөөллүүдээ хүлээн авах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооны залуус амжилттай зохион байгууллаа.
Хүндэтгэлийн ёслолыг Монголын Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгч Б. Бэлгүтэй ахмадууддаа хүндэтгэл үзүүлж ерөөл хэлж нээлээ. МХЗЭ-ийн “Ахмад ажилтны холбоо”-ны гүйцэтгэх захирал С.Батмягмар ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж, ахмад ажилчдаа танилцууллаа.
Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь Монголын Залуучуудын Байгууллагын үе үеийн ажилчид ахмадуудын дурдатгал, шүлэг найраглал, зохиосон номоор үзэсгэлэн гаргаж “Номын баяр” болгосон нь онцлог байлаа. Монголын Залуучуудын Байгууллага үүссэн тэр цагаас эхлээд эдүгээ энэ цаг хүртэлх Залуучуудын байгууллагын түүхийн 15 боть номын 10 боть ном нь үзэсгэлэнд тавьсан нь залуу үедээ хийж бүтээснээ толилуулах, ямар их үнэ цэнээр энэ бүхэн бүтсэнийг таниулах маш чухал арга зам байлаа.
Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч Н.Энхбаатар хуран цугларсан Монголын Залуучуудын Байгууллагын үе үеийн ахмадуудад Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг танилцуулж “Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо”-г цаашид чиглүүлэн авч явах саналыг ахмадууддаа тавилаа.
МУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МЗХ-ны Ахмадын зөвлөлтийн дарга С.Даш гуай Монголын Залуучуудын Байгууллагын түүхийн тухай, үе үеийн Залуучуудын Байгууллагад ажиллаж байсан ахмад гавьяатнуудаа дурсаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Номын баярт ахмадуудаа хүндэтгэж Монголын Залуучуудын Холбооны салбар нэгж болох Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Мөст сумын Залуучуудын Холбооны гишүүн, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Дэд ахлагч Гантулгын Түвшиндалай Морин хуурын хөг эгшиг нэмэн мэндчиллээ. ХААИС-ийн оюутан Дугарсүрэнгийн Доржпүрэв ая дуу өргөж, МЗХ-ны “Залуу Бүжигчдын Холбоо”-ны гишүүд буюу “Огторгуйн Биелгээ Төв”-ийн бүжигчид биелж, МЗХ-ны гишүүн охид Уран нугаралтын хайхамшигтай үзүүлбэр үзүүлж МЗХ, МХЗЭ-ийн үе үеийн ахмадуудаа хүндэтгэх ёслолын үйл ажиллагаа амжилттай зохин байгуулагдаж өндөрлөлөө.
Монголын Залуучуудын Байгууллагын ахмадууддаа гялайлаа.
Өнгөрсний Ирээдүйг Өнөөдөр бүтээе
#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ
Амар мэнд үү? Даян дэлхийн өнцөг булан бүрт Монголынхоо нэрийг гаргаж ажиллаж амьдарч байгаа хөх толбот ахан дүүс, Монгол орныхоо бүтээн байгуулалт, ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Монгол күэнүүддээ шинэ сарын мэнд хүргэе.
Өнгөрсөн сардаа хийж бүтээсэн үйл хэргээ энэ сардаа дахин давтаж шинийг санаачилж, илүү ихийг бүтээх Хувьтай сартай золголоо. Их түүхийн эзэд ээ!, Өрнүүлэн өртөөлж ирсэн их түүх, эцэг өвгөд, их соёлоо дээдэлж өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээх гурван цагийн мөр дээр андын ёсоор их үйл хэргээ дэлгэцгээе ээ.
Өнгөрсний Ирээдүйг Өнөөдөр бүтээе.
#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ
Амар мэнд үү? Даян дэлхийн өнцөг булан бүрт Монголынхоо нэрийг гаргаж ажиллаж амьдарч байгаа хөх толбот ахан дүүс, Монгол орныхоо бүтээн байгуулалт, ирээдүйн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Монгол күэнүүддээ шинэ сарын мэнд хүргэе.
Өнгөрсөн сардаа хийж бүтээсэн үйл хэргээ энэ сардаа дахин давтаж шинийг санаачилж, илүү ихийг бүтээх Хувьтай сартай золголоо. Их түүхийн эзэд ээ!, Өрнүүлэн өртөөлж ирсэн их түүх, эцэг өвгөд, их соёлоо дээдэлж өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээх гурван цагийн мөр дээр андын ёсоор их үйл хэргээ дэлгэцгээе ээ.
Өнгөрсний Ирээдүйг Өнөөдөр бүтээе.
#БүтээгчЗалуус
#АндынЁсБарилдахЖил2020
#МЗХ100Жил
#МЗХ
Залуус та бүхэнд “Солонгосын Мэдээллийн Төв”-өөр хэрхэн үйлчлүүлэх зааврыг хүргэж байна
МЗХ, Солонгосын мэдээллийн төвийн үйл ажиллагаа ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хэвийн явагдаж буйтай холбоотой мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тиймээс залуус та бүхнийг хамгийн сүүлийн үеийн ном бүртгэлийн систем бүхий 100 гаруй сургалтын CD, Солонгос хэл дээрх Уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны 5000 гаруй ном сурах бичиг, тав тухтай орчин, ухаалаг дэлгэц үнэгүй Wi-fi орчин хүлээж байна.
Хаяг: Монголын Залуучуудын Холбоо, 210 тоот, Улаанбаатар хот
Таны санал дутна ...
#МЗХ
#БүтээлчСонгохЭрх
#СонгохЭрхээИдэвхжүүлье
#БүтээнБайгуулалт
УРИАЛГА
Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор
Их Суу Залийн Игээгэн дор
Их Төрийн минь Сүлд өршөөж
Их Монгол Улс минь амар амгалан байх болтугай!
Дэлхий хэмээх цэнхэр гарагийн 4.5 тэрбум жил, оюун ухаант хүн төрөлхөтний нэг дэх сая жилийн босгон дээр энэ цагт биеийг олсон амьтай үйлтэй бүхэн, энэ цагт хүний төрлийг олсон олон олон хүн ард, улс үндэстнүүд, мөн их түүхийн эзэд болсон хүмүүний уг, хөх нуруут Монголчууд бид ч бүгдээр нэгэн мөрт өнгөрсөн цагийн үргэлжлэл, ирээдүй цагийн эхлэл болох хамгийн аугаа их түүхэн цаг хугацаатай нүүр туллаа.
Энэ аугаа их түүхэн цаг хугацааны учрыг тайлж, утгыг дээдэлвээс ертөнцийн мөн чанар 13 дахь бүхлээр нэгэн эгшнийг бүтээн орон зайг хэм тэнцүүлж, сансар огторгуйн 9 дэх үечлэлийн хөгжлийг дэлгэж, эх дэлхий маань 7 дахь цаглабарынхаа тэнхлэгт тохирч, хүн төрөлхөтний хөгжил оюун санааны орон зайн энгээр оюун мандлын соёл иргэншилд бүрэн шилжиж буйгаар тодорхойлогдоно.
Энэхүү түүхэн цаг үед 2 эрин, 2 мянган, 2 зууны босгыг дамнан хөгжсөн, 99 жилийн түүхтэй, Азийн залуучуудын анхны байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо түүхэн хөгжлийнхөө тодорхой үе шатыг даван туулж, ирж буй цаг үетэй хөл нийлүүлэн, дараагийн нэгэн шинэ үеийн их түүхээ бичихэд бэлэн боллоо. Энэхүү түүхийг бүтээх их үйл хэрэг нь оюун мандлын соёл иргэншлийг эхлүүлж буй дээрх цаг хугацааны шаардлага болох ертөнцийн мөн чанараас эрхшээх нэгэн бүхэл эгшний амьсгал, сансар огторгуйн хөгжлийн үечлэл, мөн эх дэлхийн маань хөгжлийг хэмнэх цаглабарын тэнхлэгт үндэстнүүдийн үнэт зүйлээр тодорхойлогдох шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэйгээр тохирон хөгжих зам мөр байх нь зайлшгүй.
Иймийн тулд Монголын Залуучуудын Холбооны түүхэн хэрэгцээ нь шинжлэх ухаан, тэр дундаа нийгмийн шинжлэх ухаанаар дүгнэж хэлбэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага, гүнзгийрүүлэн хэлбэл Сонгодог Монгол Иргэний Нийгмийн Байгууллага байх ёстой болно.
Тэгвэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага гэдэг нь хүний хөгжлийн байгаль зүйн үндэслэлээр зохион байгуулагдсан, нийгмийн хөгжлийн цаг хугацааны хүчин зүйл дээр тулгуурлан хөгжих хүн бүхний иргэний эрхээ эдлэх нийгмийн хариуцлагын орон зай байх ёстой.
Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын нийгмийн хариуцлагын орон зай нь эрүүл иргэний нийгмийн харилцааг бүрдүүлж чадна. Эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төрийн харилцаа хэрэгтэй. Тэгвэл эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төр байна. Эрүүл засаглал, эрүүл улс төр л эрүүл нийгмийг хүснэ. Ийм учраас эрүүл нийгмийн харилцааг бүтээж чадах Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагыг хөгжүүлэх нь нийгмийн шинжлэх ухааны үндэслэлээр зөвшөөрөгдөх зайлшгүй түүхэн үйл явц юм.
Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын байгалийн үндэслэл нь хүний байгалиас олгогдсон хүйсийн ялгаа эрэгтэй, эмэгтэй, хүний хөгжлийн насжилтаар тодорхойлогдох боловсролын хөгжлийн ялгаа болох хүүхэд, залуу, ахмад гэсэн 3 үеийн онцлог хөгжлөөр тодорхойлогдоно.
Нийгмийн хүчин зүйл нь дээрх бодит үндэслэлээр, тухайн цаг хугацаанд, хүний хөгжлийн суурь хэрэгцээнээс хүний хөгжлийн эцсийн зорилго хангагдах шалтгаан дор нийгмийн хамтын хариуцлагын орон зайг бүтээж, удирдан чиглүүлэх үйл хэрэг байх ёстой. Иймээс Монголын Залуучуудын Холбоо нь байгаль зүйн шаардлага хэрэгцээ, нийгмийн харилцааны бодит тулгуур хүчин зүйлийн дор хүлээн зөвшөөрөгдсөн Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага болохынхоо хувьд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн, хувь хүний иргэний эрхээ эдлэх түүхэн нэн хариуцлагатай үүргийг өөр дээрээ хүлээж, нийгмийн хариуцлагын орон зайг итгэл төгс бүтээн байгуулах болно.
Бид иргэний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэн, эрхээ эдлэхийн тулд хууль ёс зүйн дор бүхий л талын хүчин зүйлтэй хамтран нэгдэж ажиллахад бэлэн байна. Иймд улс төр, эдийн засгийн харилцааг удирдан чиглүүлж буй Улс Төр, Эдийн Засаг-ийн Байгууллага-ууд, Төр Засаг-ийн эрх зүйт бүхий л Эрх Бүхий Байгууллага-уудаас нийгмийн харилцааг нэхэн шаардаж, тэдгээрээс тавигдах шаардлага, хэрэгжүүлж буй үйл хэргүүдийг хүлээн зөвшөөрч хамтран, мөн дэмжиж ажиллахаа илэрхийлж, нийгмийн хариуцлагын орон зайг бүтээн байгуулах их үйл хэрэгт уриалж байна!
Хууль ёс зүйт төр,
Нийгмийн хариуцлагат иргэний эрх,
Шинжлэх ухааны үндэслэлтэй
Хүний хөгжил,
Улсын хөгжил,
Дэлхийн хөгжилд хамтдаа!
Хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙЛӨГЧ А.МӨНХБАТ
Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан “Монголын Залуучууд Музей”-д зориулан түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна. http://www.myf.mn/n/r1ny
. ❤
#БүтээнБайгуулалт
#БүтээгчҮе
#БүтээхЦаг
#ХариуцлагатайМонгол
#БүтээгчЕртөнц
#УБХАЗХ
Та гишүүнээр нэгдэхийг хүсвэл аймаг cумынхаа пэйжд (пэйж линк) лайк даран өөрийн
1. Ургийн овог
2. Эцэг эхийн нэр,
3. Өөрийн нэр,
4. Регистрийн дугаар
5. Төрсөн он сар өдөр
6. Утас
7. И-мэйл
8. Фэйсбүүк хаяг
9. Хураамж 20,000 төгрөгийг Хаан банк-5031817271 / Монголын Залуучуудын холбоо/ дансанд гүйлгээний утга дээр: Аймаг сумын нэр, өөрийн овог нэр, ТАТВАР (заавал бичих) гэж бичин шилжүүлнэ үү.
Дээрх 9 мэдээллээ сумынхаа ЗХ-ны пэйж хаягруу мөн илгээгээрэй. Та МЗХ-ны Андын Гэрэгэ, Энгэрийн тэмдэгээ ажлын өдрүүдэд 09 цагаас 18 цагийн хооронд МЗХ-нд хүрэлцэн ирж авна уу.
Жич: Албан ёсны эсвэл үндэсний хувцас өмсөхийг анхаарна уу?
#АндуудааХүчээНэгтгэе
Монголын Залуучуудын Холбооны АНДЫН ГЭРЭГЭ /гишүүний үнэмлэх/ -ы хураамж болох 20000 төгрөгний задаргааны дэлгэрэнгүйтэй танилцана уу?
🎈1-р хэсэг буюу гишүүн танд үлдэх 17900 төгрөгт:
3200 - Андын Гэрэгэ
2500 - 250 нүүр бүхий Андын лавлах /МЗХ-ы зорилго зорилт, үнэт зүйл, шагнал, МЗХ-ы үндсэн 13 салбарын 1600 гаруй удирдлагуудын мэдээлэл зэрэг бүхий л мэдээлэл багтана./
1200 - Энгэрийн тэмдэг / Аравт, Зуут гэх мэтээс хамааран өөр өөр загвартай ба таны албан тушаалыг илтгэх болно. Мөн ЗХ-ы үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоход таны, нэвтрэх эрх таних тэмдэг болно/
1000 - AND.MN Системийн нэвтрэх эрх
10000 таны нэр дээр үүсэх гишүүн андуудын нэгдсэн санд байрших мөнгөн дүн ба Аравт үүсгэх эрх нээгдэнэ. Захиран зарцуулах эрх танд байна. Эндээс бид ямар ч татвар төлбөр авахгүй.
🎈2-р хэсэг буюу МЗХ-д үлдэх 2100 төгрөгт:
1000 - 2020 оны Гишүүний татвар
1100 - Бүртгэлийн хураамж / 100 төгрөг нь банкны гүйлгээний хураамж
Монголын Залуучуудын Холбооны АНДЫН ГЭРЭГЭ /гишүүний үнэмлэх/ гэж юу вэ?
15-45 насны залуу хүн бүр Монголын Залуучуудын Холбооны гишүүн болж эрхээ идэвхжүүлэх боломжтой. 2020 оноос бид гишүүдээ бүртгэлжүүлж, хамтын хариуцлагад нэгдэж, бүтээлч үеийг төлөвшүүлэх зорилгоор АНДЫН ГЭРЭГЭ-тэй болгож байгаа юм.
-Андын гэрэгэ нь 44 хуудас бүхий тухайн залуу хүний бүхий л мэдээллийг багтаасан пасспорт байна.
(Ажил, хөдөлмөр, амжилт бүтээл, авьяас чадвар, мэдлэг боловсрол, олон нийтийн идэвх оролцооныхоо тухай түүхийг бүтээж, хадгалж, үнэлүүлэх, үнэлэх боломжийг нийтээр нь нээж байгаагаараа онцлогтой юм. МЗХ улсдаа сайн иргэн бэлтгэж өгөхийг зорилгоо болгож, нийтээрээ хариуцлагатай үе болох боломж бидэнд ирлээ)
-АНДЫН ГЭРЭГЭ-тэй болсноор 81 хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, боломж, давуу талууд нээгдэнэ. Мөн аж ахуй нэгж байгууллагуудын хөнгөлөлт урамшууллыг эдлэх эрхтэйгээрээ онцлог юм.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Сүхбаатар дүүрэг 8-р хороо
Ulaanbaatar
14191
Ulaanbaatar, 14192
Public administration Human rights and gender Political leadership Women's leadership
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar
Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar, 976
Бид Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоот Соёлын төв өргөөний чанх ард
Ulaanbaatar, 976
Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны тус?
Ulaanbaatar, 11000
Судлаач, уртын дуучин / Long song singer and researcher
С. Амарсанаагийн Гудамж Ulaanbaatar
Ulaanbaatar, 16040
Нотолгоонд суурилсан мэдээллийг эрхэмлэгч хүн бүхэнд зориулав.
Ulaanbaatar
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн г?