Б.Пагмадулам
Certified trainer, көүч, арт-сэтгэл засалч, "Нөмрөг минь баяртай", "Жаргалтай" номын зохиогч
Дуу сонсох дасгал 4/17
✅Ажилдаа явах замдаа өдөр бүр сонсох дуугаа сонгох зорилготой дуунууд сонсож явлаа. Ардын дуунууд дундуур аялсан юм байна.
✅Хүмүүсийн хэлдгээр “бетонон ой” дундуураа өглөө бүр явдаг л замаараа явсан ч…
❤️Уулын цас бүрэн хайлчихсан байгааг харлаа. Уг нь саяхан л “уулын цас болоогүй байнаа” гээд л ажлынхаа ахтайгаа хуучилж байсан. Ёстой нэг л мэдэхэд хайлчихсан байдаг цасыг ажиглалаа.
❤️Модод ногоорчихсон байгааг, зүлэг хөөрхөн өнгө засчихсан байгааг анзаарлаа.
🙏Хэдий зай завсаргүй хот дотор түгжирч түжигнэж яваа ч, дуу надад тэр дундаас өнгө будаг, өөрчлөлт шинэчлэлийг олж харах боломжийг олголоо.
🙏Нэг сайхан санаа алдчихсан явж байсан.
Дасгалжуулалтын хөтөлбөрийн групп дотор иймэрхүү постууд дүүрээд ирэхээр сургалт дуусах хугацаа ойртож байгаагийн шинж байдаг даа. Харц, мэдрэмж, анзаарга, тэмүүлэл, урам зориг гээд л маш олон гүний өөрчлөлтүүд ар араасаа гэнэтхэн л асгарч эхэлдэг. 🙏😍❤️
#амжилтааурла тренинг
#нөмрөгминьбаяртай
Бүрэн итгэлтэй болохыг хүлээвэл хэзээ ч эхлэхгүй. Үйлдэж байх зууртаа л суралцаж, дуусгах мөчид л чадах юм байна гэсэн итгэл ирнэ.💪
“Тэрнээс энэнээс сэвтлээ. Хүмүүс хар, бохир” гэхээсээ өмнө би өөрөө ч бас хүн. Тиймээс хэн нэгнийг адилхан л сэвтээж гэмтээж байж мэднэ хэмээн наана цаанатай сэтгэвэл тустай.
4 жилийн өмнөх лайв байна. Гүй ээ мөн зогсоо зайгүй бурах юмаа. 😉 Бас их гэнэн байжээ. 🫢😄
Энэ лайвт оролцож байсан хүмүүс байна уу?
30 хоногийн төсөл энэ хуудсан дээрээ үнэ төлбөргүй хийж байлаа. Тасралтгүй 30 хоног гүрийсэн дээ. 💪😍
Өнөөдөр ч хэрэг нь ач холбогдол нь яг хэвээрээ хичээл шүү. Үзээрэй.
#нөмрөгминьбаяртай #НОМ
#көүчинг #сургагчбагш
#амьдралындасгалжуулалт
#ГанцаарчилсанДасгалжуулалт
Хагацаж үзсэн хүн хатууждаг. Нялцгай төрх ард үлдэж, сэтгэлийн “булчин” чангарч биеждэг. Хатуужиж биежиж байж л зовлонг ч, жаргалыг ч даах тэнхээтэй болдог.
💚 80 насыг наслаж буй нэгэн найзаасаа өөрт нь ямар өөрчлөлт мэдрэгдэж байгаа тухай нь би нэгэн удаа асуусан юм..
Тэрээр бодолхийлсний эцэст:
1. Аав ээж, ах дүү, хань ижил, үр хүүхэд, найз нөхдөө хайрлаж явсан би одоо л өөрийгөө хайрлаж эхлэж байна.
2. Би Атлант биш гэдгээ ойлгосон. Дэлхий миний мөрөн дээр биш байсан.
3. Жимс ногоо худалдагч нартай наймаалцахдаа мөнгө татахаа больсон. Хэдхэн пенни намайг эвдэж чадахгүй ч ядуу хүүд эсвэл охины сургуулийн төлбөрийг цуглуулахад нь тусалж чадахаар болсон.
4. Би зөөгчдөд ахиу мөнгө үлдээдэг.
Тэр мөнгө түүний нүүрэнд инээмсэглэл авчирч магадгүй юм.
Тэр надаас хамаагүй илүү амьжиргаагаа залгуулдаг.
5. Би бусад хөгшин хүмүүст энэ түүхийг олон удаа ярьсан гэж хэлэхээ больсон.
Түүх тэднийг дурсамжийн замаар алхаж, өнгөрсөн амьдралаа эргэн санахад хүргэдэг.
6. Хүмүүсийн бурууг мэдсэн ч засч залруулахгүй байхыг сурсан.
Хүн бүрийг төгс болгох ачаа надад биш гэдгийг мэдсэн.
Дэлхий бол төгс төгөлдөр байдлаас илүү үнэ цэнэтэй.
7. Би чөлөөтэй, өгөөмөр магтаал хэлдэг болсон.
Магтаал нь зөвхөн хүлээн авагчийг төдийгүй намайг ч бас баярлуулдаг. Мөн магтаалыг хүлээн авсан хүнд өгөх бяцхан зөвлөгөө, ХЭЗЭЭ ч сайхан үг хэлэхээсээ бүү татгалз, "Баярлалаа" гэж хэлэх хэцүү биш.
8. Би цамцны үрчлээ, толбыг үл тоомсорлож сурсан.
Хувийн зан чанар нь харагдахаас илүү тэд чанга ярьдаг.
9. Намайг үнэлдэггүй хүмүүсээс би холддог болсон.
Тэд миний үнэ цэнийг мэдэхгүй байж болох ч би мэддэг.
10. Хархны уралдаанд хэн нэгэн намайг гүйцэхийн тулд бохир тоглоход би тайван байдаг. Би харх биш.
11. Би сэтгэл хөдлөлөөсөө ичихгүй байхыг сурч байна. Миний сэтгэл хөдлөл намайг хүн болгодог.
12. Би харилцаагаа тасалснаас эгогоо хаясан нь дээр гэдгийг ойлгосон. Миний эго намайг замаас холдуулах болно, харин харилцаанд би хэзээ ч ганцаараа үлдэхгүй.
13. Би өдөр бүр сүүлчийнх юм шиг амьдарч сурсан.
Эцэст нэг өдөр миний сүүлчийнх байж таарна.
14. Би өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлийг хийдэг.
Би өөрийнхөө аз жаргалын төлөө хариуцлага хүлээдэг, энэ нь тэдэнд өртэй гэсэн үг биш.
Аз жаргал бол сонголт юм.
Хүн ямар ч үед аз жаргалтай байж чадна.
• Энтони Хопкинс.
40-өөс дээш насны хүмүүстэй нэг их муудалцаад дэмий дээ. Тэд өөр аргаар өсцгөөсөн байдаг. Гэрийнхэн нь 2 нас хүртэл нь л хардаг байсан ба 5-тайдаа гэрийн түлхүүрээ авч, 7 настайгаасаа бие дааж, хоол хийж сурдаг байсан. Үндсэндээ 9 настайгаасаа биеэ даачихсан. Амралтаар өглөө гэрээсээ гарч, Үдшийн бүрийгээр л орж ирэх ба арьсны шалбархай, хамраас цус гарах үед хэрхэн тогтоох талаар дор хаяж 10 янзын арга мэддэг, хүүхэд насныхаа 4-ний 3-ыг ганцаараа өнгөрүүлсэн хамгийн сүүлийн яаж ч магадгүй үеийнхэн…
Инфо Info
Нээрээ л дор хаяж 10 янзын арга мэднэ. 😉😍
Багын танил эд зүйлс хэд хэд байна. Дотно, зөөлөн сайхан мэдрэмж төрүүлж байна.
Өглөөний мэнд. 😍
Тун удахгүй ингээд л дэлгэрнэ дээ тэ?
Бидний биеийн эд эс бүхэн ухамсартай, санах ойтой гэдэг.
Тийм ч учраас хэрвээ бид эрүүл байя гэвэл өдөр бүр өглөө сэрээд эсвэл орой унтахаар хэвтэхдээ өөрийн эд эрхтэн бүрийг нэг бүрчлэн бодож, төсөөлөн, түүндээ анхаарал төвлөрүүлэн, хэрхэн ажиллаж буйг нь (зүрх уушиг) ажиглаж, мөн тэднийгээ нэг бүрчлэн магтаж, хайрласан үгс хэлж байвал тэдгээр эд эрхтнүүд маань илүү хурдан эрүүлжиж,нөхөн төлждөг хэмээн туршлагатай эмч нар хэлдэг.
Үүнээс үзэхэд бие эрхтэн маань үл ойшоон, хайрлахгүй орхисноос үүдэж өвчилдөг гэхэд буруудахгүй.
Дотроо бодож, бас гараараа илж мэдрэхэд тэр хэсэгт бодлын энергийн урсгал очиж байдаг. Энэ нь тухайн эрхтэний үйл ажиллагаа, эрүүл байдалд чухал нөлөөтэй байдаг. Биедээ илүү их анхаарал тавьж байгаарай та нар минь. Энэ хорвоод цорын ганц, энэ амьдралын үүд болдог, хамгийн үнэт өмч чинь шүү.
Tsogtmandakh Namkhaidorj
Хажууд байгаа хэн нэгний бодитоор туулж байгаа туршлага, үйл явц ухаарал бидэнд маш гүн гүнзгий нөлөөлдөг нь үргэлж л анзаарагддаг. Үнэн болохоор тэр байх даа. ❤️ Сургалтын сэтгэгдэл, өөрчлөлт хувиралын талаар алгасалгүй уншиж тунгаан бодсоор маш их өөрчлөлтийн гаргаж чадсан нилээд хэдэн дагагч маань байдаг юм. Чив чимээгүй байдаг ч хаа нэг сэтгэл дүүргэсэн, бахархал төрүүлсэн сайхан захидал ирүүлдэг дээ. 🥰🙏❤️🔥
🌺 Live 2 хичээлийн дүгнэлт
Амжилтанд хүрэхийн тулд:
- Аливаа асуудал, ажлыг сэтгэлдээ бодолдоо томруулж алс холын хүрч чадамгүй эврэст болгохүй байх, бодитой харж сурах
-Илүү нухацтай, бодитой харах, хийх гэж хичээвэл илүү хийж болохоор сэтгэлд ойр болно
- Өөрийгөө тэжээж тэтгэж байх хэрэгтэй, хэрэгтэй үед дэмжлэг аваад цааш явдаг байх
- Сэтгэлийн дэм баяр хөөрийг авч бай
Хийх 3 зүйлс:
- Том байх амжилттай байх зөвшөөрлийг өөртөө өгөх
- Жижиг байх тухтай бүсээсээ гарах
- Амжилтын дасгалаа сайн хийж өөрийгөө тэжээж тэтгэх
🌺 Live #2 Дүгнэлт
✅Жим харагдахгүй байна ш дээ гээд уулын бэлд суугаад байх биш, уул руугаа авираад эхлэх нь чухал байна. Нэг нэгээр алхаад эхлэх үед л жим тодордог шүү дээ.
❤️Тэгэхээр “Амжилт бол алхам” юм байна. Бүр хөлөө жийгээд суучих биш, ганц ганцаар алхаад байх нь амжилт, амжилтанд хүрэх алхмууд юм байна.
✅Аймар гүрийж горойж амжилтанд хүрнэ гээд бодчихсон байсан гэх юм уу. Гэтэл тэнд гараад бас амарч болно, сайн сайхныг амтлах боломж байна, харин ч бүр уул ус, навч цэцэг, нар салхиндаа ойртохыгоо олж харлаа.
❤️Тэгэхээр “Амжилт бол амт” юм. Аз жаргалын амт, хүссэн зорьсондоо хүрсэний амт, дуртай бүхнээ амтлахын амт, сайн сайханд ойртохын амт.
Хийх үйлдэл:
1. Амжилтын тэмдэглэл өпөр бүр бичнэ. Ингэхдээ өөрийнхөө энэ нөхцөл байдалдаа буулгаж, өөрөө мэдэрч бичнэ.
2. “ Амжилт бол амт бас алхам” уриатай болно. Ёстой тодорхой цагт өөртөө сануулж хэлж, энэ мэдрэмжээ сэрээж байна.
3. Амжилттай байж болно гэсэн зөвшөарлийг өөртөө өгч, дотроосоо усална.
#амжилтааурла тренингийн оролцогчид…
#ГанцаарчилсанДасгалжуулалт
#амьдралындасгалжуулалт
#сургагчбагш #нөмрөгминьбаяртай
🌷Лайв-2 хичээлийн дүгнэлт:
1. Өөрийн хүрч чадахаа оргилоо төсөөлсөн мөртлөө өөртөө тохирсон аргачлал, зам, жимээ олохгүй ямар хэцүү юм бэ гээд санаашраад суугаад байгаа юм байна.
2. Өөрийгөө амжилтанд хүрэх зөвшөөрөл өгөөгүй, за миний амжилт яах вэ эхлээд бусад нь амжилтдаа хүрчих, минийх яах вэ тэгж байгаад болно биз гээд ийш тийш үсчээд, тусалж байгаа нэртэй өөртөө ч бусдад ч гай болоод өмнөх лайв дээр өөрийгөө зурсан шиг хэлээ унжуулсан тэнэмэл нохой байгаа юм байна.
3. Амжилтанд хүрнэ гээд том оргил төсөөлчихөөд яг жинхэнэдээ бол томрохоос айгаад одоо байгаа жижигхэн тухтай бүсдээ шигдээд байгаа юм байна, энэнээсээ болоод замдаа гарахгүй санаашраад, тойроод , зугтаад байгаа юм байна.
Хийж эхлэх арга замууд:
1. Амжилтын тэмдэглэлээ өдөр бүр хөтлөөд өөрийгөө хөглөөд, хүчирхэгжүүлээд, урамшуулдаг болно.
2. Өглөө эрт босч өөрийнхөө амьдралын хэмнэлийг зөв чиглүүлье. Энийг л хийхэд олон жижмг мөртлөө том өөрчлөлтүүд ирэх гээд байгаа.
3. Өөрийхөө хийх дуртай аргачлалаа олъё, англи хэлээ хийх бэлтгэлүүдийг хангаад өглөөний цагтаа хөгжилтэйгөөр, сонирхолтойгоор хийж эхэлье.
🌷Лайв хичээл 2 Дүгнэлт
Дүгнэлтээ бичээд л сууж байсан хүүхдээ унтуулчаад ирээд хийе гэж бодоод л хүүхдүүдтэйгээ хамт унтцан байна.
Пост гэж дараад л оруулчих юм дээр өглөө босч хараад жаахан харамсав.
Бүх зүйл минь жигдэрч илүү сайхан болох гэж байтал би дандаа дутуу хийдэг юм байна, аан за одоо болсон амрах боломж өөртөө олго гэж бодоод зогсоодог байх нь гэтэл зогсохгүй хийсээр байсан бол бүр шал өөр түвшинд хүрэх байжээ гэдгээ олж харлаа.
1. Өөртөө ертөнцийн хамаг сайхныг хүртэх эрх өглөө. Би яагаад зовох ёстой гэж, би яагаад бүтэлгүйтэх ёстой гэж, өөртөөгөө гоншигнох гомдлох цаг гаргаж энэ дасгалыг хийхийн гайхамшигийг мэдэрхээр шийдлээ.
2. Өөртөө амжилттай эмэгтэй гэдгээ тунхаглхаар шийдлээ тиймээс амжилтын тэмдэглэл дээрх үг бүрээ амь оруулж өдөр бүр уншиж өдөр бүр л яг л тэр захиа бичсэн шиг унших төдийд сэтгэл хөдлүүлдэг тийм амьд мэдрэмжтэй бичиж байя гэж бодлоо.
3. Ууланд алхна. Өөрийгөө зоригжуулхад тус болдог нэг зэвсэг минь.
#амжилтааурла тренингээс 🪴
#ГанцаарчилсанДасгалжуулалт
#амьдралындасгалжуулалт
#сургагчбагш #көүчинг
Өглөөний мэндээ 😍
Санаж сэтгэсэн бүхэн нь ивээгдэж, тэгш дүүрэн, бахархал ханамжаар бялхсан өдөр байг ээ. 🙏❤️🌳
3 хором ухамсартай амьсгалж, бас наранд гаран 5 хором тогтож, хэмээр дүүргээрэй. 🌞💦
#нөмрөгминьбаяртай
#амьдралындасгалжуулалт
#сургагчбагш #көүчинг
#ГанцаарчилсанДасгалжуулалт
Хөдлөж байна уу? 🤨
СТРЕССЭЭ ТОДОРХОЙЛОХ НЬ
Хэрвээ доорх зураг хөдлөхгүй байвал таныг стресст өртөөгүй буюу тайван байгааг илтгэж байгаа хэрэг.
Хэрвээ дээрх зураг амьд мэт, удаан хөдлөж байвал танд амралт хэрэгтэйг гэрчилж байна.
Хэрвээ зурагны хөдөлгөөн хурдан, маш хурдан байвал та стрессийн маш ноцтой түвшинд байна гэсэн үг. Үүнийг Японы сэтгэлзүйч Акиёоши Китаока боловсруулжээ.
www.hrconsulting.mn
ҮРГЭЛЖ БААДУУГ НЬ ЧАНГАЛЧИХСАН МЭТ БАЙХ БОЛОМЖГҮЙ.
"Үргэлж асч дүрэлзэн урам зоригтой, тууштайгаар зорилгоо хэрэгжүүлмээр байна. Хүч дутаад байна. Зөвлөөч"
Ихэнхи хүмүүс ийм хүсэлтэй байдаг. Гэтэл өдөр шөнө ээлжиж, далай татаж түрж, эрч хүч нэмэгдэж буурч л байдаг.
Төрөхөөс үхэх хүртэл
Тодорхой наснаас дараагийн насны үечлэл хүртэл
Жилийн дөрвөн улирал, бүр хоног бүрт өөрийн өгсөх, буух хэмнэл бий.
Шөнөжин нөхөн сэлбэсэн эрчим хүч маань өдөржин зарцуулагдаад орой гэхэд нилээн дундарчихна.
Тасалгааны цэцэг ч адил. Үргэлж цэцэглүүлэх гэж зүтгэн бордоод хүчлээд л байвал ядрааж улам дордуулж, бүр үхүүлж ч мэднэ.
Дотооддоо хүчээ хурааж, нахиалж, дэлгэрч бүрэн боловсроно. Хагдарч, амарна. Байгаль эхийнхээ дуудлагаар дахиад л цэцэглэхдээ бэлдэнэ.
Гоо үзэсгэлэнгээрээ хайрыг түгээнэ.
ҮРГЭЛЖ БУЛИГЛАСАН ИХ ЭРЧ ХҮЧИЙГ ХҮСЭХИЙН ОРОНД ЭРЧИМ ХҮЧЭЭ ХОНОГ ХОНОГТ НЬ НӨХӨХ, ЗӨВ "ПОРЦЛОХОД" АНХААРЛАА ХАНДУУЛАХ НЬ ИХЭД ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ БОЛОХ БАЙХ.
Тиймээс
ӨӨРИЙН ХЭМНЭЛИЙГ МЭДЭР.
ӨӨРИЙГӨӨ АЖИГЛА, АНЗААР.
БАЙГАЛЬТАЙ НЭГД
#нөмрөгминьбаяртай
#АмжилтааУрла
#амьдралындасгалжуулалт
#сургагчбагш
Манифест гэх мэт хурдан баяжих, хүслээ гүйцээхэд туслах олон арга бий. Хамгийн чухал нь юутай холбогдоод ямар эх үүсвэрээс олж авч байгаа вэ гэдгийг нягтлан тунгаагаарай.
Юугаа юугаар сольж авч байгаа вэ?!
Юу нь үнэн, аль нь чухлыг мэдэхэд эн тэргүүнд өөртэйгөө холбоо тогтоох, дотоод аялал хийх юм шүү дээ.
Хамгийн мундаг хөтөч ч үргэлж зөвөөрөө байх амаргүй. Хүчирхэгжих тусам унагаалтад ордог. Санаж сэрж, анзааргатай байх нь хүн нэг бүрийн хувийн хариуцлага билээ.
#нөмрөгминьбаяртай номын гол хэсэг үүнд л зориулагдсан билээ. Өөртэйгөө холбоогоо зузаатгаарай.
Энэ цаг үед бүр ч чухал үйл. 💚🩵💜
Би “асуудал” гэхээр бас л том юм хайдаг юм байна. Өөртэйгөө ярилаа,гоншигнолоо тэгсэн бүр ёооё, яг үнэндээ би одоо юу вээ, ямар их асуудалтай юм бэ?! Тэгээд яагаад ил гаргаад ирчдэггүй юм бэ гэж бодлоо. Өглөөхөн л “Гомдлоллох”гэдэг пост дор би гомдоллох юм байхгүй ээ нтр гээд л томроод л байсын. Багш ч мэдсэн байх. Хийхгүй байж их юм болох нь ээ гээд 😜
Өнөөдөр дасгал ажлаа дэвтэртээ дахин бичлээ. Сая нэг ойлгож байх шиг байнаа. Ккк. Хичээл эхлээд дэвтрийн эхний хэдэн хуудас дээр юуг яаж хийж байгаа нь мэдэгдэхгүй угаасаа ч зарим зүйлийг би өөрөө ч ойлгохгүй тэгсэн хэрнээ хийгээд байгаа, хийхээр надад гоё санагдаад хөнгөрч байгаа мэдрэмж төрөөд байсан.
Тэгсэн сая бичсэн чинь юу вээ:
Аан би яг ингэдэг, ийм гацалт байхад би яаж тууштай байх билээ. Тууштай байхын тулд би гомдлох ёстой гоншигнох ёстой юм байна.
Өдөр бүр хийх ёстой дасгал мөнөөс мөн. Амжилтын дэвтэр дээр 1000-н сайн төлөвлөгөө гаргаад мөрөөдөж бичээд би нэгхэн саад гарвал шууд л зогсохгүйн тулд сэтгэлийн дархлаа суулгахын тулд би гоншигнох эрхтэй, би гомдоллох эрхтэй, би уурлах эрхтэй, бухимдах нь байх л юм байна. Магадгүй би зугтаад байсан бололтой. Одоо хангалттай чамтай хангалттай тулж гоншигнийл доо Би. Оролцогчийн постноос…..
#амжилтааурла тренингийн өдөр бүр хийх учиртай чухал нэгэн дасгалыг бүгд орхигдуулж байснаа өнөөдрөөс эрчимжиж байна. 🥰 Үнэхээр тийм шүү. “Мянган сайн төлөвлөгөө гаргаад, мөрөөдөж бичээд” байгаа ч ЭХНИЙ НЭГХЭН СААД тулгарахад л бууж өгөөд орхичвол хэчнээн хайран.
Үүнийг засахын тулд хүчилж биш аргадаж, зөөлөн аргаар хөлдөө суувал тун чиг амжилттай болно шүү дээ. 😍💪
#нөмрөгминьбаяртай
#ГанцаарчилсанДасгалжуулалт
#сургагчбагш #көүчинг
Тэмүүлэлтэй, чадварлаг бас үзэсгэлэнтэй. 😍🥰
Ахуй амьдрал, ажил төрөл сайн сайхан байгаа ч дотооддоо хаа нэг тухгүй байдлыг мэдэрч тавгүйтдэг бол үл хэрэгсэн орхиж боломгүй л байдаг даа. Ирж буй түрлэг, дохиог анзааран ажиглаж, учрыг тайлж залуурдан жолоодох хэрэгтэй.
Хэн нэгэн учрыг нь олоод оноод хэлээд өгөх боломжгүй учир өөрийн дотоод руу аялах нь хамгийн чухал, үнэт алхам юм.
#нөмрөгминьбаяртай ном дотоод аялалд тань хань болж, гараас тань атган хамт алхана. Тэнд ямар ч заавар зөвлөгөө байхгүй. Угаас түүгээр яах ч билээ дээ.
Дотоод аялал тань амжилттай, өрнүүн сайхан байг.
Internom Bookstore
And book
Аз Хур номын их дэлгүүр - Azkhur nomiin ikh delguur
Alphabook - Альфа номын дэлгүүр
Анар номын дэлгүүр
BookLo
BookKing
Хангалттай ур чадвар, нөөц боломж байгаа мөртөө яагаад урагш явдаггүй вэ?
Өөрийн амжилттай, сайн сайхан байхаас яагаад хойш суудаг юм бол? 🙏
👇 #амжилтааурла тренингийн оролцогч:
Дүгнэлт
❤️Лайв 1:
Миний хөлтэй холбоотой асуудлуудаа олж харлаа.
✅Надад саад болж байсан зүйл хөлөнд оршиж байж.
✅Би өөрөө хөлөө хайрлахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байж.
✅Тиймээс ч урагш алхахгүй байж гэх мэт зүйлсийг олж харлаа, бас чөлөөллөө. Урж засал хийхээр сонгосон зүйл минь ч өмд байж сайхан чөлөөлөгдөж, нүд цэлмэлээ.
❤️Лайв 2:
✅Хийж бүтээх болохоор хөлөө нуугаад хэвтчихдэг юм байна.
✅Хөлөө олж хардаггүй болохоор урагш ахидаггүй, дорвитой үйлдэл хийдэггүй юм байна.
✅Гэхдээ хөлгүй юм чинь…гээд хийж бүтээхээс ухраад суугаад байлгүй загас болоод дээгүүр доогуур сүлжээд л хийж бүтээх боломж байгааг олж харлаа.
✅Хорвоо дээр хөлтэй хөлгүй амьтад бүгд л сүлэлдэн амьдарч, өөр өөрсдийн онцлогоор өнгө будгаа гаргаж, хийж бүтээж байгаа шүү дээ. Дэлхий ээж бүгдийг нь хайрладаг.
✅Өнгө өнгийн ертөнцийн өөр нэгэн өнгө нь би байж… гэдэг үг үе үе санаанд ордог, постон дээрээ ч оруулж байснаа тод санаж байна.
❤️Би өөрийгөө өөр нэгэн өнгө байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
❤️Үнэндээ бусад хүмүүс ч, эргэн тойрон, эх дэлхий бүгд л хүлээн зөвшөөрчихсөн байгаа юм байна. Би л өөрөө хэн хаана хүлээн зөвшөөрөөгүй байна гээд хайж олоод …очоод заргалдах гээд байгаа юм шиг ааш гаргадаг юм байна. Завтай эсвэл зөв зүйлийнхээ араас явахгүй байгааг харуулж байна.
Хийх үйлдэл:
1. Хөлөө халуун бүлээн усанд дүрнэ, арчилна. 7 хоногт 2-3 удаа.
(Ингэнэ гэж зориулж авсан хөлний тос, дүрлэг гэх мэт хадгалагдсан зүйлс зөндөө байгаа юм байна. Хэрэглэх учиртайгаа дотроосоо мэдээд авсан ч, гаднаа үйлдэл болгоогүй байна)
2. Хөлөн доороо тавих зөөөлөн дэвсгэр өөртөө зориулж авна. Урьд нэгэн трейнингийн үеэр ингэх ёстой байсан ч биелүүлээгүй орхисон. Гэхдээ мартдаггүй, санааны мухарт байгаад байдаг. Хэрэгжих ёстой юм байна. Хэрэгжүүлнэ.
3. Хөл дүрэхэд эвтэйхэн ч юм уу гээд л энд тэнд дэлгүүрт явахдаа түмпэн сав хараад байдаг. Жижигхэн зүйл юм шиг мөртлөө авахгүй үлдээгээд байдаг. Яг хөлөө л дүрдэг тийм нэг сав зориулж авнаа. Авья гэвэл авчихаар л хугацаа өнгөрч. Авахгүй яваад байсанд учир байжээ.
Хөлтэй холбоотой хийчих байсан, хийх ёстой байсан, хийнэ гэж бодож байсан зөндөө зүйл ар араасаа намайг хүлээгээд байж байдаг шүү.
Өнөөдөр энерги, чичирхийлэл өндөр байх учир яршиг төвөгтэй, тээг саад болж байдаг өнгөрсөн түүхийнхээ талаарх таагүй бүхнээ хүлээн зөвшөөрөх замаар орхиорой. Дараа нь:
😍😍😍
Дүгнэлт:1
Миний тархи яг одоо буцалж байгаа юм шиг тийм лугшаад байна. Хамгийн гоё нь нүдээ аниад өөрийгөө чөлөөлөх явдал байлаа. Ийм зүйл мэдэрч үзэж байгаагүй. Нүдээ аниад л биеэ рентгэнээр доороос дээш нэвт хархад бүх юм окэе л байнадаа гэтэл толгойнд бүр баруун тархинд нэг бөөрөнхий хар юм байна багш за урд байгаа зүйлрүүгээ хая гэхэд нь аяга луу тонгойтол шингэн болоод зүгээр л урсаад л орсон чинь аягатай шөлөнд эргэлдэж уусан алга болсон.
Тэрний араас зүрхнээс минь нэг юм дээшлээд нүднээс шууд л нулимс гарсан. Би амьдралдаа талархаж, энэ эрүүл биедээ талархаж, ижий аавдаа талархаж, нөхөртөө талархаж, хүүхдүүддээ талархаж, дотор минь оршдог тэр нэг Баярмаад талрахсан чинь буцаагаад намайг тэврэн надад талархаж намайг магтаж урамшуулж ерөөж байсан. Ээж аавыгаа магнайг нь хагартал баярлуулсан. Миний төсөөлөлд би хамгийн гоё ганган байхыг бодвол аль хэдийн санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бие даасан эмэгтэй болсон байх юм.
Тархи минь одоо хэр нь буцлаад л байна. Хамтрагчдаа энэ байдлаа хэлтэл найз минь магадгүй чиний Доторх хүн маш их баярлаад тэтгэгдээд байгаа юм бол уу гэхээр нь Аан тийм байна шдээ гээд дахиад л бүр ихээр уйлаад л байлаа. Надад ийм сайхан хүрээлэл байгаад маш их талархалтай байна.
Миний хийх 3 зүйл:
❤ Залхууралттай байдал- Бодсон бол хойш тавилгүй за одоо хийчихье гэж хөнгөн, сайхнаар, хийнэ.
❤ Өөртөөгөө өдөр бүр боломжтой цаг минут бүр ажиллах ёстой юм байна. Өөртөөгөө ярилцах, сайн сайхан бүхнийг мөрөөдөх, тэмдэглэх, сайхан зүйл ярих, сайхан зүйл үргэлж л болж буйгаар төсөөлдөг байя гэж бодсон товчхондоо Амжилтын тэмдэглэлээ бүр сайн бичих хоногшуулах.
❤ Цагийн менэжмент хийдэг байх.
Дүгнэлт:2
Би уг нь эхлээд гурвалжин чихтэй амьтан зурж байсан гэтэл хөмсөг нь босцон, нүд нь сэргэг, инээсэн хирнээ шүд зуусан хүний толгой зурсан. Энэ нь өөртөө саад бий болгодог юм болов уу гэж бодсон. Хийгээгүй байж хийсэн мэт онгирдог байж таарлаа л даа, эсвэл угаасаа л хийж чадах юм чинь дээ гэж шүд зууж ярзайж буй нь тэр юм бол уу???
Тэгээд өөртөө саад болохгүй хамтрагч амьтан зур гэсэнд чих нь босоо, дэл нь унжсан, нүд сэргэг, хазаарын татсан сүүл нь тээр хойно хийссэн давхиж яваа азрага зурсан байв. Миний хамтрагч морийг Гоё Халиун гэдэг надтай хамтарч би унан амжилтруу давхих болно. Хийморь сэргээсэн сайхан амьтан л даа. Гараанаас гараад барианд ортолоо давхисаар л байдаг нь гайхалтай санагдлаа.
Миний хийх 3 алхам:
😘 Өөрийгөө хайрлах- skin care, алжаал тайлахд орох, дасгал хийх, амьсгалын дасгал хийж төвлөрөх гэх мэт өөрөө кайф авдаг зүйлээ хийдэг байх.
😘 Өдөр бүр хамгийн багадаа 5хуудас ном унших.
😘 Амжилтын акхдеми хийх: нөхөртэйгөө, найзтайгаа, эгчтэйгээ...
🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴🪴
Өчигдөр орой
1. Чөлөөлөлт
2. Саботаж буюу өөрөө өөртөө саад болох сэдвээр лайв хичээл орсон юм. Оролцогчид маань намайг үргэлж гайхшруулж, баярлуулдаг. Хүмүүсийг харж бахдаж бахархах сайхан. ❤️🙏
Өглөөний мэнд 😍
Click here to claim your Sponsored Listing.
Асуудлаа энэ мөчид үлдээ Аз жаргалаа өөртөө ав
Зулай зулайгаа гишгэн төрсөн ах дүү нар хүртэл өөр замналтай байдаг. Тэгвэл хувь хүн бүр өөр өөрийн өвөрмөц зан төрх, үнэт зүйлс, хүсэл тэмүүлэлтэй байх нь аргагүй юм. Заримд нь гэр бүлийн аз жаргал нэн тэргүүний эрхэмлэх зүйл нь байхад заримд нь өөрийн ертөнцийг илэрхийлэн бүтээн туурвих, иог эрүүл амьдрал, амжилт, карьер, санхүүгийн эрх чөлөө, биеийн болоод сэтгэлийн эрх чөлөө, дотоод амар амгалан оюун санааны хөгжил гээд өөр өөр үнэт зүйлстэй.
Өөрийн асуудал бэрхшээлүүддээ сөгдөж, аз жаргалаа эрэн бэдчин явахдаа өөрийнхөө төлөө сурч мэдэж байсан бүхэн цагаа ирэхээр савнаасаа халин өрөөлд түгээх хүсэлтэй болдог аж. Үргэлжлүүлэн урлагаар сэтгэл засах (арт терапист), сэтгэл заслын трэйнингүүд, арт коуч, сургагч багш бэлтгэх зэрэг нилээдгүй олон төрлийн сургалт, хөтөлбөрүүдийг дүүргэсэн. Дэйл Карнеги Монгол байгууллагын итгэмжлэгдсэн сургагч багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдаж байна.
Миний амьдралынхаа олон олон уналт босолт, алдаа оноон дундаас шүүрдэн цуглуулсан болон 6 жилийн хугацаанд асуудал бэрхшээл дундаасаа урган гарч, өөрийн амьдралаа өөрчлөх хүсэлтэй үйлчлүүлэгчидтэйгээ ажилласан мэдлэг, чадвар, туршлага , арга техникүүд маань таныг өөрийнхөө оргил дээр гарахад тань түшиг, таяг, луужин, алтан гадас чинь болно гэдэгт итгэлтэй байна.
Би танд юу хэрэгтэйг, хэн болохыг заахгүй. Тэгэх ч боломжгүй юм. Харин та хэн гэдгээ өөрөө тодруулан харж, хэрэггүй болсоныгоо хаяж, дутагдаж байгаагаа дуудан авчирч зөвхөн таны чин зүрхний хүслэнт амьдралын зам дээрээ хөл тавин алхаж эхлэхэд чинь дэмжье.
Videos (show all)
Category
Contact the public figure
Telephone
Website
Address
Онлайн болон танхим
Ulaanbaatar
976
Ulaanbaatar
Хүссэн хэмжээ, загвараа өгөөд дуртай үгээ урнаар бичүүлээд жаазлуулаад авч болно шүү~чат мии😊
бага тойруу
Ulaanbaatar, 89
chi yu ch helj bolno gehdee helsen ugend chin urgelj hariu oldono