Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн

Хил судлал

Н.ДАВААДОРЖ: Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө хийсэн шударга дайн байсан 15/04/2024

https://www.unuudur.mn/a/266951

Н.ДАВААДОРЖ: Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө хийсэн шударга дайн байсан “...Халх голын дайн зөвхөн Халх голын дайн байсангүй Хайртай бүхнээ дайснаас өмгөөлсөн Хамаг ардын дайн байлаа...” хэмээн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын ...

05/04/2024

Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хил судлалын шинжлэх ухаан, онол арга зүй, танин мэдэхүйн “Хилчин” сэтгүүлийн 2024 оны нэгдүгээр улирлын дугаар уншигчдынхаа гарт хүрлээ. Энэ удаагийн дугаараас та бүхэн аюулгүй байдлын талаар эрдэмтдийн байр суурь, дэлхий дахинд нэвтрээд буй технологи болоод Халхын голын байлдааны 85 жилийн ойн хүрээнд доктор, дэд профессор, хурандаа Н.Даваадоржийн ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 23/02/2024

Гэрээнд гарын үсэг зурлаа

Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагууд Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойн хүрээнд “Цэргийн болон хилийн археологи” эрдэм шинжилгээний төслийг хамтран хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Хил судлалын хүрээлэн, Археологийн хүрээлэн, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран цэргийн болон хилийн археологийн судалгааг анх удаа Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт явуулах, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, музейн сан хөмрөгийг баяжуулах, хамтын бүтээл туурвиж цэргийн түүхийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийхээр тусгасан байна.

16/02/2024

Инновацын өдрийн мэнд хүргэе
Хүн төрөлхтний тархи, сэтгэхүй, мэдрэмжээс урган гарсан шинэ санаанууд бодит биеллээ олж Шинжлэх ухаан, Технологи, Анагаах ухаан, Аж үйлдвэр гэх мэт бүхий л салбарт хувьсал хийж, бидний өдөр тутмын амьдралд нөлөөлөл үзүүлсээр байгаа салбар бол инновац юм. Шинжлэх ухааны түүхийн хүрээлэн Химийн аж үйлдвэрийн нийгэмлэгтэй хамтран Инновацын өдрийг жил бүрийн 2 дугаар сарын 16-ны өдөр тогтмол зохион байгуулдаг болжээ. Энэ өдрийг зөвхөн технологи үйлдвэрлэдэг бус харин юу хийж болох, юуг санаачлах талаар саналаа солилцож, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцдэг өдөр юм.
Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг юм. Товчоор хэлбэл энэ ойлголтыг аливаа шинэ бүтээмж, шинэ санааг эдийн засгийн эргэлтэд оруулж, мөнгө олох гэж ойлгож болно.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 06/02/2024

2024 онд биднийг юу хүлээж байна вэ?
2024 онд шинээр гарсан нэгэн шинэ технологийг танилцуулъя. Тооцооллын хүч, тооцоолох чадвар нь өнөөгийн дижитал эрин үед өөрийн байр сууриа бат тогтоосон байдаг. Бараг бүх төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тодорхой түвшинд тооцоолох чадвартай болсон. Гэхдээ энэ нь тийм ч хангалттай бус гэж эрдэмтэд үзэж байна.
Мэдээллийн шинэжлэх ухааны мэргэжилтнүүд бидний яг одоо хэрэглэгдэж байгаа тооцоолох төхөөрөмжүүд ойрын жилүүдэд илүү сайн хөгжинө гэж таамаглаж байна. Хүн төрлөхтөн “Digital nation-2021” экспогийн үеэр 5G туршилтыг хоёр дахь удаагаа амжилттай хийсэн. Бид 5G-тэй болсон. Тэгвэл одоо бид 6G-ийн эрин үед хэдийнээ бэлдэх болсныг эрдэмтэд сануулж байна. Тооцоолох чадвар бүхий техник технологиуд нь олон технологиудын ажлын байруудыг бий болгоно. Цаашид мэдээллийн шинжлэх ухааны салбаруудаас эхлээд робот техник, мэдээллийн технологийн менежмент гээд улс орон бүрийн ажлын байрны хамгийн их хувийг тооцоолох чадвартай робот, техникүүд ажлын байрны багагүй хувийг эзэлнэ. Өнөөдөр энэ технологийн нэг чухал салбар бол RPA буюу робот процессын автомажуулалтын салбар юм. Үүнийг дагаж дараах ажлын байрууд нэмэгдэх юм.
Мэдээллийн судлаач AI инженер
Роботик судлаач AI архитектор
Роботын дизайнер.

Судалгаанд суурилсан технологи, арга барил 01/02/2024

https://www.zms.mn/a/97225

Судалгаанд суурилсан технологи, арга барил “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа ХХЕГ-ын Хилийн цэрги

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 01/02/2024

Эрдмийн зөвлөлийн анхдугаар хурал
амжилттай зохион байгуулагдлаа

Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн дэргэдэх орон тооны бус эрдмийн зөвлөлийн анхдугаар хурал Хил хамгаалах ерөнхий газрын “Соёмбо” танхимд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа.
Анхдугаар хурлаар орон тооны бус эрдмийн зөвлөл байгуулсан тухай Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал, зөвлөлийн үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, Хил судлалын хүрээлэнгээс хийж гүйцэтгэхээр төлөвлөж буй “Халдаг хувцасны технологийг нэвтрүүлэх нь”, “Хилийн аюулгүй байдалд хийх стратегийн үнэлгээ” сэдэвт байгууллагын захиалгат төсөл, “Бүсийн хилийн удирдах газар байгуулах үндэслэл, хэрэгцээ шаардлага” сэдэвт судалгааны ажлын явц, “Хилчний сурах бичиг”, “Хилийн цэргийн нэр томьёоны тайлбар толь” болон хилчин эрдэмтдийн боловсруулсан “Хилчин инженер”, “Цэргийн сэтгэл зүй-Ёс суртахууны хангалт” зэрэг бүтээлүүдийг хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд хилчин эрдэмтэн докторууд хилийн аюулгүй байдлыг хангах, хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн санал, зөвлөм欬ийг дэвшүүлж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсноор хурлын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 30/01/2024

Дэлхийд тэргүүлэгч 10 судалгааны хүрээлэн

1.Японы Токиогийн их сургуулийн дэргэдэх “Mitsubishi Electric” хүрээлэн нь цахилгаан машиныг хөгжүүлэх судалгаа явуулдаг байгууллага юм. Тус хүрээлэн нь жилдээ 141,584 эрдэм шинжилгээний бүтээл гаргадаг бөгөөд 9,8 хувь нь физикийн сэдэвт тулгуурладаг бол 105,000 орчим нь олон улсын захиалгаар бүтээл туурвиж, патент эзэмшдэг байна.

2.Хятадын Хонконгийн их сургууль нь азийн хамгийн шилдэг их сургуулийн нэг бөгөөд хамгийн эртний боловсролын байгууллага гэдгээрээ алдартай. Энэхүү сургуулийг Дорнодын Харвард хэмээн нэрлэх бөгөөд тус сургууль жилд дунджаар 70 хөтөлбөрийг багтаасан 41 гаруй судалгааны чиглэлээр судалгаа явуулдаг байна. Энэ нь дунджаар 41,000 орчим эрдэм, шинжилгээний бүтээл туурвин гардаг бөгөөд ихэвчлэн инженер техникийн чиглэлийн судалгаа голчилдог аж. Тус сургууль олон улсын чанартай 48,084 патентийн эрх эзэмшдэг бөгөөд үүний 30,4 хувь нь Хятадын ZTE корпораци эзэмшиж байна.

3.Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургууль. Тус сургууль нь LG Electronics компаний тоон технологид суурилсан эрдэм шинжилгээний 130,290 бүтээл туурвисан бөгөөд олон улсын чанартай 37,118 патентийн эрх эзэмшиж байна.

4.АНУ-ын Калифорнийн Их Сургууль (англ. University of California, UC) нь АНУ-ын Калифорни мужид байрладаг бөгөөд сургалт, судалгааны их сургуулийн нэгдсэн тогтолцоотой Беркли, Дэвис, Ирвин, ЛосАнжелес, Мерсед, Риверсайд, Сан-Диего, Сан-Франциско, Санта-Барбара, Санта-Круз зэрэг салбар сургууль, олон тооны судалгааны төвүүд болон гадаад дахь эрдэм шинжилгээний төвүүдээс бүрддэг. Тус сургууль нь АНУ-ын Холбооны Засгийн газрын санхүүжилттэй, Калифорни мужийн олон нийтийн өмч юм. Калифорнийн их сургууль нь химийн шинжлэх ухаанд суурилсан эрдэм шинжилгээний 90,238 бүтээл туурвисан байна. Олон улсын гэх тодотголтой 36715 патентийн эрх эзэмшдэг бөгөөд үүний 7,2 хувийг Google компани эзэмшиж байна.

5.Бээжингийн Шинжлэх ухааны академи. Тус сургууль нь химийн шинжлэх ухаанд тулгуурлаж эрдэм шинжилгээний судалгаа явуулж байна. Нийтдээ 197,175 эрдэм шинжилгээний бүтээл туурвисны 23,5 хувь нь Хятадын шинжлэх ухааны академид хамаардаг аж. Олон улсын 18,041 патентийн эрх эзэмшиж байгаагийн 21,1 хувийг Хятадын BOE Technolgy Group-д эзэмшиж байгаа.

6.Японы Киотогийн их сургууль. Энэхүү сургууль нь химийн шинжлэх ухаанд суурилсан эрдэм шинжилгээний судалгаа явуулдаг бөгөөд нийтдээ 67,781 бүтээл туурвисны 22 хувь нь Киотогийн их сургууль гаргасан байна. Олон улсын чанартай 27,046 патентийн эрх эзэмшдгээс 10,3 хувийг Murata Manufacturing компани эзэмшиж байна.

7.Харвардын их сургууль. Энэхүү их сургуулийн эрдэм шинжилгээний судалгаа нь хавдарын чиглэлээр голлох судалгаа явуулж байна. Одоогийн байдлаар нийт 119,240 эрдэм шинжилгээний бүтээл туурвисан бөгөөд 53,8 хувь нь тус их сургууль гаргасан байна.

8. АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах Колумбын их сургууль. Тус сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс нийтдээ 129,214 бүтээл гаргсаны 13,3 хувь нь ерөнхий эмнэлзүй, дотоод өвчний эмнэлзүйн чиглэлээр судалгааны ажил гаргажээ. Олон улсын чанартай 12,032 патентийн эрх эзэмшиж байгаагийн 4,7 хувь нь эм, эмийн бараа материал үйлдвэрлэдэг Honeywell компани эзэмшиж байна.

9.Зайнаас боловсрол олгох Францын үндэсний төв. Энэхүү судалгааны хүрээлэн нь физикийн чиглэлээр судалгаа явуулдаг бөгөөд 94,073 эрдэм шинжилгээний бүтээл гаргасны 22,2 хувь нь Эрдэм шинжилгээний судалгааны үндэсний төв гаргажээ.

10.АНУ-ын Сан-Диего дахь Калифорнийн их сургууль. Тус их сургууль нь химийн шинжлэх ухаанд тулгуурлаж эрдэм шинжилгээний судалгаа явуулдаг бөгөөд нийтдээ 34,340 бүтээл туурвисны 51,4 хувь нь Калифорнийн их сургууль дангаараа гаргасан байна. Олон улсын чанартай 18,217 патентийн эрх эзэмшиж байгаагийн 57,3 хувийг Qualcomm компани эзэмшиж байна.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 29/01/2024

“Халдаг хувцасны технологийг нэвтрүүлэх судалгаа”-ны ажлыг хийлээ

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнгийн Инновац судлалын төвийн ахлах судлаач, дэд хурандаа Н.Батзориг, БНХАУ-ын Чунчин хотын хуурай замын цэргийн ар талын ложистикийн академийн төгсөгч хошууч Б.Доржзовд, доктор Д.Энхжаргал нар “Халдаг хувцасны технологийг нэвтрүүлэх судалгаа”-ны ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү төсөлт судалгааны ажлын зорилго нь Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, хилийн цэргийн 0288 дугаар ангитай хамтран Монгол орны эрс тэс уур амьсгалд хилчдийг албан үүргээ гүйцэтгэхэд тохиромжтой халдаг хувцсыг нутагшуулах, патент авахад чиглэгдсэн юм.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 19/01/2024

Аливаа улс, үндэстний төрийн бодлогын үндсэн зорилго нь ард түмнээ элдэв халдлагаас хамгаалж эрх чөлөөтэй, амар амгалан, элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг бөгөөд төрийн энэхүү бодлогыг олон улсын хэмжээнд “Үндэсний аюулгүй байдал” хэмээх хэвшиж тогтсон үйл ажиллагаагаар хангадаг. Үндэсний аюулгүй байдал гэх энэхүү ойлголтын чухал бүрэлдэхүүн хэсэг нь улсын хилийн аюулгүй байдлын тухай асуудал юм.
Эх орон гэх ойлголт улсын хилээсээ эхэлж, хил хязгаарынхаа аюулгүй байдлыг хангаснаар тусгаар тогтнол нь баталгааждаг зүй тогтолтой бөгөөд монголчуудын олон зуун жилийн туршид хил хязгаараа хамгаалж ирсэн түүхэнд эх оронч үндэсний үзэл чухал үүрэг гүйцэтгэсэн. Ийм ч учраас “…монгол эх орон хаанаас эхэлдэг вэ? гэсэн асуултанд монгол хүн бүхэн “унасан газар, угаасан ус”, “дархан хил хязгаараас эхэлдэг...” гэж хариулдаг.
Бидний өвөг Хүннү гүрний эзэн хаан Модунь Шанью “...газар-улсын үндэс...” хэмээн тунхаглаж, алд бие олдоно, алга дарам газар олдохгүй гэсэн үзлийг хойч үедээ өвлүүлсэн бол, Эзэн Чингис хаан "...Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай...” гэж эх орондоо эзэн сууж төр улсаа төвхнүүлж хөгжүүлэхийн чухлыг монголчуудын эх оронч үндэсний үзэлд шингээж өгсөн. Эдгээр сургаал, номлолыг монголчууд эх оронч үндэсний үзэл, төрийн бодлогынхоо төвд байлгаж ирснээр Их Монгол улсын үеэс даян дэлхийн энх амгалан байдал, бүх талын хамтын ажиллагаа, аюулгүй байдлыг хангах тогтолцоо бий болгосныг хүн төрөлхтний түүх хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний баталгаа бол Монгол төрт ёс үүссэн 2000 гаруй жилийн тэртээгээс Монгол угсаатан дэлхийн газар зүйн тодорхой орон зайд хил хязгаараа тогтоон баталгаажуулж, монгол хэмээх элэг нэгтний харилцаа, эх орон нэгтнүүдийн нэгдлийг бий болгон оршин тогтнож ирсэн явдал юм.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 17/01/2024

Хэрхэн сайн судлаач болох вэ
Сайн судлаач, чадварлаг эрдэм шинжилгээний ажилтан болоход хэрэг болохуйц зөвлөмжийг доктор (Ph.D, Sc.D) профессор Д.Болдбаатарын орчуулснаар хүргэж байна.

16/01/2024

Сэтгэл судлалын түүхэн дэх хамгийн алдартай туршилт
Германы сэтгэл судлаач Херман Эббингауз анх удаагаа ой тогтоолтын судалгааг туршилтын аргаар явуулсан юм. Тэрээр холбоо хамааралгүй хэр их үгийг цээжил чадахаа шалгаж үзсэн байна. Эббингауз эхлээд герман үгсээр өөрийгөө туршиж байсан ч зарим үгс нь түүнд танил санагдсан тул шинэ үгсийг өөртөө туршиж үзэхээр шийджээ. Ингээд Эббингауз өөрийнхөө ой тогтоолтын тестэнд 2000 гаруй үгсийг зохиож түүнийгээ олон дахин давтаж цээжилсэн байна. Түүний туршилтаар нотолсон зүйл нь хүн богино хугацаанд асар их мэдээллийг олон давтаймжтайгаар цээжилсэн тохиолдолд хэсэг хугацааны дараа мэдээллийг эргэн санах бүрэн боломжтой хэдий ч тогтмол давтахгүй бол хэдхэн цагийн дотор 60-90 хувийг нь мартдаг байна. Мөн түүний судалгаагаар хүн холбоо хамааралгүй үгсийг цээжлээд, дараа нь эргэн санахдаа жагсаалтын эхний болон сүүлчийн үгсийг санах магадлал хамгийн өндөр бөгөөд дунд хэсгийн үгс хурдан мартагдаж байгааг олж тогтоожээ.

12/01/2024

Судлаач таны ширээний ном

Хорвоо дэлхий дээрх гайхамшигт бүтээл бүхэн хүний гараар бүтээгддэг. Хүн төрсөн цагаасаа тасралтгүй суралцаж, судалдаг. Харин аливаа зүйлийг ул үндэстэй мэргэжлийн түвшинд судална гэдэг амаргүй. Дэлхийд шинжлэх ухаанаар тэргүүлэгч орнууд “Судлаач” гэдэг шинэ мэдлэг бий болгогч гэж тодорхойлдог. Тэгэхээр судалгаа гэдэг нь баримт нотолгоон дээр тулгуурлан шинэ мэдлэг бий болгох үйл явц юм. Энэхүү үйл явцын ачаар хүн төрлөхтөнд олон сайн үр дагавар бий болж байдаг.
Тиймээс судалгааны ажил хийхээр төлөвлөсөн, хийж байгаа та бүхнийхээ судалгааны ажлыг хялбарчлах, судалгааг илүү дөт замаар хурдан шуурхай мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхэд туслах зорилгоор зохиолч Ранжит Кумарын “Судалгааны арга зүй” номыг танилцуулж байна. Номонд судалгаа явуулах арга зүйг олон улсын түвшинд хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд чанартай судалгаанд таныг алхам алхмаар чиглүүлэх юм.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 11/01/2024

ШИНЭ ОНЫ ЭХНИЙ "NEW GEOPOLITICS AND MONGOLIA" ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Фридрих Эбритийн сангийн Монгол дахь салбар Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран олон улс, бүс нутгийн геополитикийн чиглэлээр дугуй ширээний ярилцлагыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн дугуй ширээний ярилцлага, хурлыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж, "Энэтхэг-номхон далайн бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн, гео-эдийн засгийн цочрол" сэдвээр өргөн ойлголт өгсний дараа оролцогчид ирээдүйн сорилт, боломжуудын талаар идэвхтэй мэтгэлцээн өрнүүлсэн бөгөөд арга хэмжээнд Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн судлаачид хамрагдсан юм.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 09/01/2024

Таны амжилтыг IQ биш хандлага тодорхойлдог болохыг эрдэмтэд баталсан
Хандлагыг олон янзаар тодорхойлдог. Тухайбал, “Хандлага гэдэг хүний сэтгэлд төрсөн мэдрэмж гадагш илрэн гарах байдал”, “Хандлага нь тухайн нөхцөл байдалд бусад хүмүүсийг тааламжтай эсвэл тааламжгүй байдлаар үнэлэх үнэлэлт” гэх зэргээр тодорхойлдог. Мөн хандлагыг эерэг болон сөрөг гэж ангилдаг. Эерэг хандлагатай хүн бэрхшээл дундаас боломж гаргах чадвартай бол сөрөг хандлагатай хүн бухимдал, стресстэй, аливаад сэтгэлээсээ ханддаггүй. Тэгвэл хүний мэдлэг тархинд шингэж, чадвар гарт багтаж, эерэг хандлага нь сэтгэл зүрхэнд оршдог гэж үзэж болно.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 08/01/2024

Эрдэм шинжилгээний хуралд судлаач та бүхэн судалгааны үр дүнгээ танилцуулахад хэрэг болохуйц зөвлөмжүүдийг хүргэе. Аман илтгэл нь олон нийтэд эрдэм шинжилгээний үр дүнгээ хүргэхэд илүү өгөөжтэй хэлбэр юм. Эдгээр зөвлөмжүүдийг ашиглан илтгэл бэлтгэх, танилцуулах, таны яриаг дэмжих, сайжруулах PowerPoint (ppt) слайдуудыг бэлтгэх энгийн аргуудыг мэдэж аваарай.
Эх сурвалж: Доктор (Ph.D, Sc.D), профессор Д.Болдбаатар

05/01/2024

Харилцагчаа уншиж суръя
Харилцагчийнхаа сэтгэл хөдлөлийг унших хамгийн хялбар арга нь тэдний царайг харах явдал юм. Микро илэрхийлэл гэж нэрлэгддэг хэдхэн секундэд тохиолддог нүүрний хөдөлгөөнийг анзаарч, ойлгох чадвар нь сайн харилцаа, итгэлцэл, талархлын үндсийг тавьж чадна.
Микро хэллэгийг хүн өөрөө хянах боломжгүй тул таны хэлж буй зүйлийг нөгөө хүн хэрхэн мэдэрч байгаа талаарх мэдээллийг харилцагчийнхаа нүүрний хувирлын тусламжтайгаар авч болно. Өөрөөр хэлбэл харилцаж байгаа хүнээ худал хэлж байгаа эсэхийг хүртэл мэдэх боломжтой гэсэн үг юм.
Ашигласан эх сурвалж: Systematic Review, Attachment-Related Differences in Emotion Regulation in Adults: A Systematic Review on Attachment Representations, https://www.mdpi.com/2076-3425/13/6/884

05/01/2024

Судлаач та 2024 он гарсаар судалгаа, шинжилгээний хуучирсан дата мэдээлэлтэйгээ байгаад байна уу. Тэгвэл танд дараах сайтуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Биометрикийн талаарх тухайн жилийн төлөв байдлыг жил бүр судлан гаргадаг тайлангуудыг https://www.biometricsinstitute.org/ сайтад байршуулдаг байна. Мөн Хилийн аюулгүй байдал болон АНУ-ын хил хамгаалалтын чиглэлээр зарим дата мэдээллийг https://www.dhs.gov/publications сайтаас үзэх боломжтой. Тиймээс та өөрт хэрэгцээтэй мэдээллээ уг сайтуудаас авч, судалгаа шинжилгээний ажилдаа ашиглаарай.

Photos from Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн's post 03/01/2024

Халх голын дайны 85 жил энэ онд тохиож байна

ХХ зууны Монголын түүхэнд тохиолдсон томоохон үйл явдлын нэг нь Халхын голын дайн юм. Уртаашаа 70 км, өргөнөөрөө 20 км газар нутгийг хамарсан фронт дээр Монгол, Зөвлөлт, Манж, Японы талаас 130 мянган хүн, 800 нисэх онгоц, 1000 гаруй танк оролцсон уг дайн дууссаны 85 жилийн ой энэ онд тохиож байна. Халх голын дайнд хилчид улсын хил хамгаалалтыг гарамгай зохион байгуулж, эгнээнээсээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар цолтон П.Чогдон, С.Төмөрбаатар, Н.Жамбаа, Э.Шийлэг, Д.Гуулин нарыг төрүүлэн гаргасан юм.

02/01/2024

Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагчийн тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор, бэлтгэл хурандаа Ц.Ганболдын "Хаант Орос-Манж Чин Улсын хилийн харилцааны түүхэн тойм" бүтээлд Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд "Сүлдэт багана" шагнал олголоо.

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

Хил хамгаалах ерөнхий газар
Ulaanbaatar
976
Other Scientists in Ulaanbaatar (show all)
MULS MULS
Ulaanbaatar
Ulaanbaatar, 1222

Mongolian university of life science

Цэдэнхүүгийн Бүжидмаа Цэдэнхүүгийн Бүжидмаа
Ulaanbaatar, 14192

Public administration Human rights and gender Political leadership Women's leadership

Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо Тунгалаг хүний хөгжил удирдахуйн ухааны холбоо
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar

Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.

Batyrbyek Khadis Batyrbyek Khadis
Ulaanbaatar

Doctor of Philosophy (PhD) State and local management

НББ ТХХУУ-н тэнхим НББ ТХХУУ-н тэнхим
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar, 976

Бид Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг.

ТХХУУ-Нягтлан бодогч,санхүүчийн тэнхим ТХХУУ-Нягтлан бодогч,санхүүчийн тэнхим
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоот Соёлын төв өргөөний чанх ард
Ulaanbaatar, 976

Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны тус?

Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва Уртын дуучин, урлаг судлаач М. Дорждагва
Ulaanbaatar, 11000

Судлаач, уртын дуучин / Long song singer and researcher

Unurbold Erdenedorj Page Unurbold Erdenedorj Page
Ulaanbaatar

Зураг л үлдэх хорвоод зовж биш жаргаж амьдар.

Data.izm Data.izm
С. Амарсанаагийн Гудамж Ulaanbaatar
Ulaanbaatar, 16040

Нотолгоонд суурилсан мэдээллийг эрхэмлэгч хүн бүхэнд зориулав.

ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэн
Ulaanbaatar

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн г?

I love chemistry I love chemistry
УБ хот, ХУД
Ulaanbaatar

Химийн шинжлэх ухааны тухай

Miner Mongolia Miner Mongolia
Ulaanbaatar