Судлаач Оюутан
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Судлаач Оюутан, Scientist, Ulaanbaatar.
https://news.num.edu.mn/?p=98996
“Судлаач оюутан – 2023” эрдэм шинжилгээний бага хурал боллоо “Судлаач оюутан- 2023” эрдэм шинжилгээний бага хурал долоо дахь жилдээ 2023 оны 12-р сарын 23-ны өдөр боллоо. Тус хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэн....
ТАЛАРХАЛ
Судлаач оюутан та бүгдэд энэ үдшийн мэнд хүргэе (Зул сарын баяр мэнд шүү бас 😊).
Судлаач оюутан-2023 эрдэм шинжилгээний бага хурал 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ хурлыг хүлээж өөрийн зуны судалгааны туршлага, үр дүнгээ хуваалцаж, дурсамж, гэрэл зургийн уралдаанд өөрийн бүтээлээ сойж байдаг Судлаач оюутан та бүхэнд чин сэтгэлийн зүгээс талархал илэрхийлж байна.
Энэ хурлыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-н Монгол дахь хөтөлбөрийн хамт олон, МУИС-н ШУС, БУС-н Биологийн тэнхим, багш нарт, мөн оюутнуудын ажлыг харамгүй асууж, зөвлөж дүгнэдэг шүүгч та бүхэнд Зул сарын баярын мэнд хүргэе.
“Судлаач оюутан-2023” энэ улирал өндөрлөж байгаа хэдий ч ирэх улирал хаалганы цаана байх чимээ сонсогдож байна. Та бүхэнтэйгээ “Судлаач оюутан-2024” хурлаар дахин уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлье.
Судлаач оюутан-с
Миний судалгааны тэмдэглэл нийтлэлийн уралдаанд ирсэн судлаач оюутны тэмдэглэлтэй танилцана уу
, , ,
Нийтлэлийн бичсэн МУИС, Экологийн хөтөлбөрийн оюутан Tsogt Dorjderem
Ахлах сургуулиа дөнгөж төгсөөд сонгосон мэргэжилдээ эргэлзэж, бараг СУИС -д сурч жүжигчин болдог юм билүү ч гэж төөрөлдөж байсан үе. Энэ үед Америк, Монголын хамтарсан жижиг хөхтөн амьтны паразитын судалгаанд явах боломж надад олдож 45 хоногийн аялалд гарч, миний судлаачдыг, байгалийг харах өнцөг өөрчлөгдөж, сонгосон мэргэжилдээ сэтгэл шулуудуулсан сайхан судалгаа өрнөсөн юм. Энэхүү хээрийн судалгаанд дахин явахыг хүлээж, хөөрсөн миний “Ботго” жил өнгөрч зун ч боллоо. Улаанбаатар хотоос оросын ГАЗ 66 тэргэндээ хүнд ачаануудаа ачиж, араас нь хүмүүсээ ачсан 2 фургон, 1 ланд. Ингээд 4 тэрэг, 19 н хүний бүрэлдэхүүнтэй хөдөллөө.
Сурах хүсэл минь
Хотоос гарсан эхний өдрөө том тэрэг маань саатаж бид хотоос их холдож чадалгүй нар бууж, маргааш нь эртлэн замдаа гарлаа. Фургон машины арын суудлын цонхоор Монголын уудам талаа ширтээд явах дэндүү тухтай, нам унтана. Хааяа нэг зогсоход нь босож чилээгээ гаргана. Аяллын дөнгөж хоёрдох өдөр байж, зам зуур чилээгээ гаргахдаа арай хэтрүүлээд, ясныхаа ч чилээг гаргаад хөлийн тарс ясаа хугалчхав. Тухайн үедээ зүгээрээ гээд багшид мэдэгдчихгүйхэн шиг доголсоор машиндаа суув. Очих ёстой газар хол хэвээр, зам зуур хөлөө ажихад хаван нь улам улам томорсоор. Өдрийн хоол идэх болов. Зам дагуу тохиох цайны газарт хуушуур идэхээр манай хэд бүгд гарчээ. Багшид гэмтсэнээ мэдэгдүүлэхгүйн тулд шүдээ зуугаад алхана. Гэхдээ нууна гэдэг үлгэр. Багш шууд л царай чинь яагаад барайчихаав гээд асуув? Хөлөө гэмтээчих шиг боллоо, удахгүй зүгээр болох байхаа гэж л хариулав. Хэрвээ багшид хугарсан гэж хэлбэл аялал маань шууд л өндөрлөж, би гэртээ буцах ёстой болох байх гэж бодсон учир. Булган аймгийн төвөөр дайраад гарахдаа эмнэлгээр нь зочлов. Цацраг туяагаар хөлийг минь харж зөөлөн эдийн гэмтэлтэй гэж оношлоод 14 хоног алхаж болохгүй, хөлөө сойгоод хэвт гэнэ. “За” гэж хэлээд, дэлгүүрээс нь суга таяг аваад аяллаа үргэлжлүүллээ.
Хөвсгөл
Гол нь хүмүүст гай болохгүй байхыг хичээнэ. Дээж цуглуулна гэж амьд баригч үүрээд явж чадахгүй ч, өнгөрсөн жилийн сурсан мэдлэг туршлагаараа гал тогоонд, лабораторийн гадаад - дотоод паразит түүх, хэмжилт хийх , эд эрхтэн ялгах, чихмэл хийх гэх мэт ажлуудад чадахаараа оролцож шинэ оюутнууддаа зааж, зөвлөнө. Бид Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдаг дархан цаазат газрыг зорин явж байв. Фургон дотор хөгжим чарлуулж, доргих залуусын инерцэнд зорьсон газраа дороо хүрнэ. Улаан уул сум, цаана нь харагдах уулс, Хорьдол Сарьдагийн нуруу үнэхээр үзэсгэлэнтэй. Бид энэ газраас атаахайн овгийнхон, тэр дундаа ховор тохиолдох алтайн чацууланг илүү эрэлхийлж амьд баригч, хавх, питфалл урхины аягууд бүгдийг нь суурилууллаа. Хэдий нэг баг ч монгол америкийн нөхөрсөг харьцуулалт орсон амьтны тоогоор яригдана. Монголын баг илүү цөөхөн урхиар илүү олон амьтан барилаа гээд л. Би ч яах вэ, авч ирсэн дээжийг нь төрөл бүрийн дата болгоход нь туслаад л, хүмүүсийг өлсөхгүй байхад нь анхаараад л, бага багаар жаахан хүүхэд шиг алхах оролдлого хийгээд л, хааяа нэг гурван хөллөж дэвхэцсээр зундаа ч бүрэн хайлж амжидгүй гэх мөсөн гол дээр нь очиж хэвтээд л, амгалан сайхан. Нэг өдөр нь бидний судалгаа хийж буй газарт нутгийн уугуулууд ирж уул цуурайттал наргиад явсан. Маргааш нь харахад тэд судлаач биднээс харамлаад байсан өөрсдийн газартаа энэ тэнд хог үлдээж, бидний үнэ бүхий амьд баригчуудыг гишгэлэн эвдэлж энэ тэнд бөөгнүүлж тавьсан байлаа. Яагаад тэгснийг тайлбарлах хэцүү, харамсалтай.
Багийн ажил
Бид явсаар Увс нуурын урд хөвөөнд тулж ирэв. Ачаагаа буулган майхнуудаа босгоно. Хоолоо бэлдэх үеэр сэргэлэн 2 хүрэн толгойт цахлай миний шидсэн хэлтэрхий махыг олзуурхан иднэ. Салхи хүчтэй байлаа. Өнөөх хоёр цахлай салхины урсгалд арай ядан тогтоно, гэхдээ хоолны майхан маань тогтолгүй хийслээ. Нуурын хөвөөн элс салхиар хийсэж гадаа хоол хийх нөхцөл байсангүй. Хоол хийх баг ГАЗ 66 дотроо орон шоргоолж лугаа адил л ажиллана. Пирожки хийх санаатай, нэг нь гурилаа зуурч, зуурсан гурилыг хоёр нь элдэнэ, хoёр нь чимхэнэ надад харин тосонд шарах ажил оноогдоно. Хэдий олон хүний хоол хийх ажиллагаатай ч багаараа бүгд өөрсдийн гэсэн үүрэгтэй байхад урамтай, олон хүний сэтгэл шингэсэн сайхан хоол болдог.
Тахийн тал
Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт хамаарах Зүүнгарын говийн Тахийн тал. Байгаль дээрхи хамгийн сүүлийн тахь энд үзэгдсэн юм гэдэг. Бидний судалгаа хийхээр зочилсон газруудаас миний хувьд хамгийн өвөрмөц бас тухтай нь байлаа. Тэндхийн өвс ургамал, амьтад бүгд урьд харж байснаас өөр. Бүр чулуу нь хүртэл өвөрмөц санагдана. Бид тэнд амьдрах өвөрмөц бүхий л амьтдыг барихын тулд олон жижиг багт хуваагдлаа. Гар далавчтан, алагдаахай, сохдой оготно гэх гол зорилтот амьтдаа барихаар ажиллацгаана. Aмерик залуутай хамт гар далавчтан барихаар, хөндийд урсах голын зөөлөн урсгалтай хэсгээр ханан торуудаа татлаа. Шөнийн идэвхжилийн үеэр нь цөөнгүйг барьсны ихэнх нь хамгийн сүүлд татсан торон орсон нь олзууштай. Буцах замдаа сохдой оготны багийн урхийг шалгаад амжилтттай буцлаа. 7 сарын 4, Америкчуудын тусгаар тогтнолын өдөр юм байх. Колончлогч улсуудын тусгаар тогтнол гэхээр их сонирхолтой. Тэдний баярыг тэмдэглэж өгөхөөр урьд шөнө нь махаа амталж дарсанд дарж хоноод, тахийн хомоол цуглуулан, Oргио ах нэрийн салаадаа хийн, тахийн хомоолоор утсан шорлог гэх тансаг зоогоор баярлуулна. Дараа нь наадмаар юу болохыг мэдсэн бол…
Чичүүл
Гадаа +40 цельс, агааржуулагч гэх зүйлгүй тэргэнд бараг л саун. Нар жаргах үеэр зорьсон газартаа ирээд урхиа тавихаар алхлаа. Урхиа суурилуулан явах замд энүүгээр тэрүүгээр амьтан гүйлдэх нь анзаарагдана. Энд ч зөндөө амьтан баригдах нигууртай гэж бодон, их л өөдрөг байлаа. Тэр нь ч үнэн байв, бидний урхин шугамаас 19 бодгаль, даан ч бүгд чичүүл. Буудалласан газартаа эргээд очтол бас зөндөө чичүүл, хэдэн алагдаахай. Зүйлийн баялаг ядмаг ч бодгалийн тоо олон. Хэдий наргүй ч аагим халуун, бүгчим . Даарин дээр нь давс нэмэх гэсэн шумуул, дэлэн ч мөн их байлаа. Тун хэцүү нөхцөлд бид бүтэн өдрийн турш чичүүл найзын царайнаас бараг уйдав. Өнгөрсөн жил янз бүрийн амьтан говийн бүсээр баригдаж байсан бол энэ жил чичүүл ноёрхож байлаа. Түгээмэл баригдаж байсан говийн дэлдэн зараа нэг ч баригдсангүй. Ер нь нийт барьсан бодгалийн тоо ч өнгөрсөн жилийхээс нэлээд бага байв. Магадгүй тэд хүнд өвлийн дараа үүрэндээ унтсаар л байгаа байх.
Баруун зүгийн 8 аймгаар, Монголын хойд өргөргийн мөнх ногоон шилмүүст ойгоос өмнөд өргөргийн говийн биом хүртэл зургаан долоон хоногийн турш атаахай, гар далавчтан, мэрэгчдийн багийн нийт 48 зүйлийн 753 бодгалиас гадаад паразит ( хачиг, бөөс, бүүрэг, гар далавчтаны ялаа) , дотоод паразит ( хавтгай хорхой, цестод, дугариг хорхой) -ийн хэдэн мянган дээж цуглуулсан амжилттай, дурсамжтай, мэдлэг - сургамж хуримтлуулсан сайхан зун болж өнгөрлөө.
Миний судалгааны тэмдэглэл энэ хүрээд дуус ч байна, Сонирхон уншсан хүн болгонд талархлаа.
Эрдэм гүн байг !
Миний дуранд буусан гэрэл зураг фото зургийн уралдаан
#Амьтан төрөлд ирсэн бүтээлүүдтэй танилцана уу
, , ,
Миний дуранд буусан гэрэл зураг фото зургийн уралдаан
# БайгалийнГэрэлЗураг төрөлд ирсэн бүтээлүүдтэй танилцана уу
, , ,
Миний дуранд буусан гэрэл зураг фото зургийн уралдаан
#Ургамал төрөлд ирсэн бүтээлүүдтэй танилцана уу
, , ,
Судлаач Оюутан 2023 ЭШБХ эхэллээ. ✅
📣📣📣Судлаач оюутан 2023 ЭШБХ хөтөлбөр гарлаа!
Хурал маргааш буюу 12 сарын 23 өдөр 9:30-16 цагийн хооронд МУИС, Багш хөгжлийн төвийн 502 тоотод болно.
Бүх хүнд нээлттэй!
Эх дэлхийгээ хайрлан усны саваа авчраарай. :)))
📣📣📣Судлаач оюутан ЭШБХ материалаа илгээх оюутнуудын анхааралд!
Нэмэлт материалыг өнөөдрийг дуустал хүлээн авна! (Удирдагчийн тодорхойлолт 5 оноо байдаг тул заавал илгээнэ үү )
📣МИНИЙ ДУРАНД БУУСАН ГЭРЭЛ ЗУРАГ “ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН”
Уралдааны зорилго: Биологийн төрөл зүйл, байгалийн өнгө төрх, экосистемийн хэв шинж, гайхамшгийг өөрийн камер дээрээ буулгасан агшин, байгалийн уран тансаг байдлыг мэдрүүлэх, Биологи, экологи, байгаль хамгааллын салбарт ажиллах залуусын хүсэл эрмэлзлийг улам бүр нэмэгдүүлэх, тэдний урам зоригийг дэмжихэд оршино.
Уралдааны ангилал:
Байгалийн гэрэл зураг
Амьтны гэрэл зураг
Ургамлын гэрэл зураг
Бүтээлээ ирүүлэхэд анхаарах зүйлс:
✅Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгалийн амьдрах орчинд авсан амьтан, ургамал, байгалийн үзэсгэлэн, зан төрх, ховор агшныг уран сайхнаар илтгэн харуулна;
✅Уралдаанд ирүүлж буй бүтээл бүр нэртэй байна. Овог нэр, холбоо барих утасны дугаар, и-майл, огноо, байршил, тайлбар /100 хүртэл үгтэй/ зэрэг мэдээлэлтэй байна;
✅Гэрэл зураг нь JPEG форматтай;
✅Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд өргөн таниулах үүднээс Дэлхийн байгаль хамгаалах сан МХГ-ын албан ёсны Facebook дээр байршуулах болно (https://www.facebook.com/wwfmongolia);
✅Зохиомлоор дүрс, дэвсгэрийг сольсон, зүйсэн нийлмэл зургийг хүлээн авахаас түдгэлзэнэ;
✅Шалгаруулалтын нууцыг хадгалах үүднээс зурган дээр зохиогчийн тамгатай бүтээлийг хүлээн авахгүй;
Оролцогчдод тавигдах шаардлага:
1. Их дээд сургуулийн бакалавр, магистрын түвшний суралцагч байх;
2. Оюутан өөрийн биеэр тухайн фото зургийг авсан байна;
Хугацаа: 2023 оны 12 сарын 21 өдрийг дуустал [email protected] хаягаар бүтээлийг хүлээн авна. Шалгаруулалтын дүнг 2023 оны 12 сарын 23-ны өдөр 13:00 цагаас зарлана.
Шүүгч ба бүтээлийн шалгуур үзүүлэлт:
1. Гэрэл зургийн болон байгалийн мэдлэг туршлагатай мэргэжилтэн, судлаачид, зохион байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 5-7 хүнээс бүрдсэн баг фото зургийг шударга, үнэн зөвөөр шалгаруулна.
2. Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ.
3. Бүтээлийн урам сэтгэмж ба зурагчны авьяас чадвар
4. Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт
5. Зургийн утга агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ
6. Нэг оролцогч өөрийн гурван бүтээлээр оролцоно
Уралдааны шагнал:
Ангилал тус бүрд шилдэг зургийг шалгаруулж Өргөмжлөл, 1,000,000 төгрөгийн аяны хэрэгсэл сонгох эрхийн бичгээр урамшуулна.
Зохиогчийн эрх:
1. Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан хувь хүнд байна.
2. Уралдаанд ирсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэнэ.
3. Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх, хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно;
📣“Экологийн холбоос-Хүн ба зэрлэг амьтад” урианы дор 7 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа СУДЛААЧ ОЮУТАН эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна
Хурлыг зохион байгуулагч:
o МУИС, ШУС-н Байгалийн ухааны салбар, Биологийн тэнхим,
o Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) гийн Монгол дахь хөтөлбөрийн газар
o “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл
"Судлаач Оюутан" ЭШБХ 2023
2023 оны 12 сарын 23нд зохион байгуулагдана!
Сайн байцгаана уу?
"Судлаач оюутан эрдэм шинжилгээний бага хурал, 2022"-д илтгэлээ хэлэлцүүлсэн оролцогчид болон гэрэл зургийн төрөлд шагналт байранд орсон оролцогчид та бүхэн МУИС-ийн 2-р байрны 120 тоотоос маргааш буюу 2 сарын 10 -ний өдөр 14.00-17.00 цагийн хооронд ирж сертификатаа авна уу.
СУДЛААЧ ОЮУТАН 2022
үйл ажиллагаанд оролцсон оюутнуудын анхааралд
Хуралд оролцсон гэрчилгээн дээрх нэг гарын үсэг, тамга нь олон улсын байгууллагынх учир хугацаа шаардлагатай болох юм байна.
Иймд та бүхнээс хүлцэл өчөөд гарын үсэг, тамга бүрэн зурагдсан үед мэдэгдье.
Хурал зохион байгуулагчид.
“Судлаач оюутан – 2022” эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Хуралд оролцсон, гэрэл зургаа илгээсэн, нийтлэлээ тэрлэсэн нийт оюутан залууст мөн Экологи-Биологи-Байгаль хамгааллын чиглэлээр суралцаж буй хээрийн судлаач оюутнуудын судалгааны ажил, үр дүнг дэмжин хамтран зохион байгуулсан, оролцсон “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл”, WWF Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС, МУБИС, ХААИС, МУИС-н Ховд дахь салбар сургууль болон ШУА-н Биологийн хүрээлэн, Байгалийн түүхийн музейн хамт олонд судлаач оюутнуудын өмнөөс чин сэтгэлийн үүднээс талархаж байгааг минь хүлээн авна уу. Та бүхний үйлс улам бүр дэлгэрэн оршихын өлзий ерөөлийг хүргэе.
, , , , , ,
https://news.num.edu.mn/?p=92780
WWF Mongolia
“Судлаач оюутан – 2022” эрдэм шинжилгээний бага хурал боллоо МУИС, Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхим, Дэлхийн Байгаль Хамгаалах сангийн (WWF) Монгол дахь хөтөлбөрийн санаачилгаар “Дорнод Монголын хуурай хээрийн тог....
Миний судалгааны тэмдэглэл нийтлэлийн уралдаанд ирсэн судлаач оюутны тэмдэглэлтэй танилцана уу
, , ,
Нийтлэлийн бичсэн МУБИС-ийн салбар сургууль болох Математик Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн магистрын оюутан Б. Жунайсүрэн
2022 оны 7 сарын 25 ны өглөө эртлэн босож компьютероо нээн “Кhuvsgul project 2022” гарчигтай тодорхойлсон усны шавжийн латин нэр, тоо ширхгийг тэмдэглэх хуудсаа бэлтгэж гэрээсээ гарлаа. 39 номертой Автобусны хамгийн арын суудалд суугаад сургууль зүг явахдаа зүүрмэглэж явдаг би яагаад ч юм зүүрмэглэхээ больжээ. Харин автобусны цонхоор эргэн тойрноо харж, анх удаа хотод ирсэн юм шиг мэдрэмж төрж бүх зүйл хөндий санагдан фургонд явахдаа үргэлж цонхоор онгон догшин байгалийг, бороо ширүүн ба зөөлөн шиврэхийг цонхонд буусан дуслаас, малчны хотыг биширч явсан өдрүүдээ санан нэг л мэдэхэд 64-ийн буудал дээр автобус зогслоо. МУБИС-ийн гадаах орчин нэлээд анир чимээгүй ноёлох аж. Сургуулийн хаалгаар ороход хөл хөдөлгөөнгүй, ил хуль санагдаж лифт ажилласангүй. Гэнэт мартсан юмаа санаж интернэт кафенаас юм хэвлэх ёстойгоо санан хамаг хурдаараа гүйж гараад gmail-ийхээ драйвын судалгаа цэс рүү ороод өглөөний бэлдсэн юмаа хэвлэж, түүнийг хараад бушуухан очиж авчирсан усны амьтнаа тодорхойлоод бичнэ гэхээс сэтгэлд гал гийж нүдэнд оч, нүүрэнд мишээл тодорно. Шатаар зургаан давхарт гарахад ямар ч хүнтэй таарсангүй ганцаараа эвгүйдээ гэж бодсоор коридорын гэрлээ асааж чамин оосортой түлхүүрээрээ лабораторийн өрөөний хаалгаа онгойлголоо. Багш нарын өрөө ойрд хүн ирээгүй мэдэгдмээр ундуй сундуй, хуруу дарам тоостой, кофе чанагч л хамгийн сүүлд ажиллуулсан байх гэмээр ёроолд нь кофе харагдана. Суух ширээгээ цэмцийтэл арчиж, өөрт хэрэгтэй бүх зүйлээ “микроскоп, таван ширхэг петрийн аяга, нарийнхан үзүүртэй хямсаа, залиар зүү, баллуур, бичиг хэргийн дэлгүүрээс худалдагч ахад аашлуулан шилж сонгож авсан нойл тавын харандаа, спиртэд уусдаггүй цаас” бүгдийг нь өрж тавиад, хайрцгаас Хөвсгөл аймгийн Ханх сумын зургаан голуудын “Борсог, Далбай, Сэвсүүл, Ноён, Шагнуул, Тураг” гурван амьдрах орчин “жигд урсгалтай, цүнхээл, боргио”-оос авсан 18 дээж задаллаа савтай дээжүүдээ хямсаагаар шошгуудыг харж Khuvsgul aimag, Khankh, Borsog-middle kicknet collecter- Junai July/9/2022/ шошгыг хараад энэ судалгаанд явах болсондоо туйлын их баярлаж нүдэнд баярын нулимс цийлгэнэнэ. 2021 оны 12 сарын 31 шивнэсэн хүсэл маань биелсэн “Энэ зун л судалгаанд явуулж өгөөч” судалгаанд явна шүү гэж ямар ч багш хэлээгүй, судалгаанд явах тоонд миний нэр багтаагүй ч гэрийнхэндээ хүслээ хэлтэл ээж маань гэрийнхэнтэйгээ зугаалгад явах уу гэхэд ээжээ би судалгаанд л явмаар байна оюутан ангийн найзууд зугаалгад явна гэсэн ч би судалгаанд л явмаар байна гэсэн. Ээжийгээ хөдөөнөөс ирэхэд баахан шаналгаж ээж миний охин тийм дуртай юм уу гэхэд зүгээр л гоё байдаг гэхэд духан дээр мин үнэрлэж миний охин явна аа гээд инээмсэглэсэн. Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр аль хэдийн 5 сар боллоо битүүхэндээ нууцхан бодсоор, нэг л өдөр Я.Оюунчулуун багш маань залгаад бакалаврын оюутнууд наадмын үеэр таарч байгаа болохоор боломжгүй чи явах уу гэхэд нь уухайн тас явалгүй яах вэ? тэнэг хүнийг тэнгэр ивээнэ гэдэг шиг ээждээ хамгийн түрүүнд хэлж ээж хариуд нь явна гэж хэлээгүй юу гээд гол уснаас болгоомжтой яваад, газар үзээд их юм сураад ирээрэй гэж утсаар захив. 7 сарын 5 нд өглөөний 7 цагт багш маань 9 цагт сургууль дээр уулзаж хэдүүлээ хүнсээ авъя гэсэн мессенжерийг харах үед үд болтол унтаж үхрийн дуунаар сэрдэг би 10 цагт харж амаа угааж аваал хамаг эрчээрээ гарлаа дотор бол өөрийгөө маш их зүхэж эрт сэрэх минь, арай л их унтах юмаа гээл өөрийгөө буруутгаад л сургуулийн хаалгаар ороход багш маань инээгээд л Гэрэлээ багшийн өрөөнд манай багийн хүн байгаа тэр хүнтэй гурвуулаа хүнсээ цуглуулна гээд эелдэг, найрсаг зантай Бөхөө эгчтэй танилцлаа. Хүнсээ цуглуулахаар бид гурав Барс захын зүг хөдөллөө. Авсан зүйлс маань барьж явахаар хүнд байсан учраас намайг нэг газар зогсуулж багш, Бөхөө эгч худалдаж авсан хүнсээ зөөж, миний хажууд авчирч, машинд ачихад зүс танихгүй ах туслав. Яагаад ч юм эргэн тойронд хорвоогийн хамгийн сайн хүнтэй учрах юмаа гэсэн бодол зурсхийн төрнө. Маргааш өглөө эрт 6 цагт Хөвсгөлийн зүг хөдөлнө гэдгийг мэдээд хувийн бэлтгэлийн дутуу зүйлсээ авахаар найзтайгаа хамт бөмбөгөр орно гэдгээ хэлээд Бөхөө эгчийн машинаас 25 эмийн сан дээр бууж найзтайгаа уулзан ажлаа амжуулаад, найздаа өмнө хийж үзээгүй юмаа хийнэ бас МУИС-ийноюутнуудтай явна гэсээр тэврэлдээд салав. Хамаг юмаа бэлдээд маргаашийн тухай бодсоор нойр хүрэхгүй 4 цагийн үед дуг хийлээ сэрүүлэг дугарч 5 цаг 30 минутад босоод такси бараал очиход аль хэдийнээ ачаагаа ачсан харагдана. Ингээд хамгийн хайртай фургондоо суугаад бид хөдөлсөн. Бид явсаар Борсог голийн хөндийд буудаллав. Фургонуудаас майхан саваа буулгаж тэр даруй барьж эхэллээ. Манай багийн Оюука багш Тамир эгч хоёр оройн хоол хариуцаж Ука бид хоёр туслахаар ханцуй шамдаж, төмс, ногоон хэрчиж бусад нь тус тусынхаа ноогдсон ажлаа хийж оройн хоол болтол Ука бид хоёр гол рүү ус авчрахаар явлаа маш цэвэр тунгалаг, усны урсгалын долгионд нарны туяа ойх нь төгс зохицол харагдана. Голоос ус аваад очиход энгийн хэр нь чамин оройн хоолны ширээ засагдсан байлаа. Нар жаргаж байгаа улаан туяа тэнгэрийн хаяаг бүрхэж багш нар болон тэнд байгаа ах эгч нар залуус нас, хэрхэн зургаан жил зун болгон хөвсгөл нууранд ажилласан ухаалаг хүмүүсийн хошин шогийн мэдрэмжтэй яриа үлээх, салхины илбээ, урсах голын чимээ, асаасан түйдэг, байгалийн бүхий л төрхтэй төгс зохицож нэг л мэдэхэд бүрий болж, хоолны ширээгээ янзалж бүгд хувийн ариун цэврээ сахиж, тус бүрийн майхандаа орлоо хээрийн нөхцөлд майханд унтаагүй удсан ч хөнжилдөө ормогцоо хачин тайван даруй унтаж орхилоо.
Хөвсгөлийн өглөө
Хөвсгөлийн зуны шөнө жиндүүхэн юмаа. Өглөө эртлэн босож өглөөний цайгаа ширээ тойрон уугаад баг болгон өөрсдийн хувийн бэлтгэлээ базаагаад фургондоо суугаад ажилдаа гарлаа миний хамгийн дуртай хэсэг фургондоо суугаад судалгааны цэг рүү явах хамгийн эхний цэг Борсог голын дунд хэсэг байлаа. Бөхөө эгч замаг, Тамир эгч химийн үзүүлэлт, Багш физик болон амьдрах орчны үзүүлэлт, тус бүр үүрэгт ажилдаа гарлаа. Харин Хишгээ ах бид хоёр усны макро сээрнуруугүйтний дээж авах байлаа. Бид өмнө хийж байгаагүй болохоор Я.Оюунчулуун багш аргазүйг нэг бүрчлэн зааж өглөө голын гурван амьдрах орчин болох “боргио, цүнхээл, жигд урсгалтай” хэсгээс гурван удаагийн давтамжтай дээж авна. Голын урсгалын өөдөөс дэлгэц тороо нэг 45 градусын налуугаар хатгаж торны доод талыг чулуугаар дарж бэхлээд урсгалын дээд талд гарч ойролцоогоор Хишгээ ах 1 м^2 талбай доторх ёроолын хурдсыг хөлөөрөө хөдөлгөж хайрга чулуун дээр наалдсан болон чөлөөтэй сэлж яваа макро сээрнуруугүй амьтанг урсгалын дагуу урсган торонд шүүгээд нэгэн зэрэг тороо өргөөд цагаан савандаа хийгээд санаандгүй байдлаар 200 ширхгийг түүж 95%-ийн спирттэй савд голын нэр, амьдрах орчин, сар өдөр, цуглуулсан хүний нэрийг бичиж тэмдэглэж хадгална. Цагаан савнаас амьтнаа түүхэд амьтан бүр өөрийн зан төрхийн онцлогтой байлаа. Хаварч гэхэд маш удаан хөдөлгөөнтэй. Өдөрч гэхэд аюулыг мэдрэхэд тэр даруй сүүлээ шарвагануулан алга болж өгнө. Өмнө тодорхойлж байсан амьтан таарахад хуучин танилтайгаа таарч байгаа юм шиг цаана л нэг дотно санагдаж илүүг түүх хүсэл төрсөнгүй. Нэг цэгээс нөгөө цэг рүү явахад замдаа нутгийн айлаар ороход эгэл даруу, цайлган монгол занг хамгийн ихээр мэдрэв. Айлаар дайрах бүрд Монгол айлын зочломтгой зангаар орсон гарсан болгоныг дайлж цайлж, 15 жилийн уулзаагүй ч бие биеэс таньж, нэг нэгнээ сураглаж таван жил зун болгон дараалан ажиллахдаа үе тэнгийнхэнтэйгээ анд нөхдийн холбоотой болж, нэг зун хотод явах шаардлагатай болоход сумын төв ч орж үзээгүй гэсэн Улаан ахыг хотод дагуулж аваад баар клуб оруулсан түүхийг сонсоод хэрсүү охид гэсэн кино санаад орж тэр кино гарсан байсан уу? гэж асуухад арай гараагүй байсан гэж хариулж билээ. Очсон цэг болгон дээрээ ёс юм шиг нэг айлаар орж удаан хугацааны дараах найзуудын уулзалт шиг цаанаа л дотно дүр тодорно. Хэдийн 15 жил өнгөрсөн ч тэр хээрийн судалгааны дурсамж, дуртгал хоёр бүдгэрсэнгүй байжээ. Үе үехэн хүйтэн бороо газар чийглэж, судалгааны баяр хөөртэй өдрүүд үргэлжилсээр очсон цэг болгон маш үзэсгэлэнтэй тунгалаг голын уснаа жирэлзэн өнгөрөх загас жараахайг олж харж, говийн надад хангай маш өвөрмөц, мал сүрэг хүртэл тааваараа бэлчиж, газрын хэвгий мөнх ногоон гацуур зүүсэн юм шиг санагдлаа. 2022 оны 6 сарын 19 нд багууд бүх ажлаа дуусгаад 15 жилд гарсан өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор энэхүү судалгааг эхлүүлсэн нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд, улсын тусгай хамгаалалттай газрынхантай танилцуулж байгалийн цогцолбор газрыг тэр чигээр авч үлдэх, цогц үр дүнг хүргэх талаар хуралдаж өндөрлөсөн. Ингээд бид хот зүг давхилаа. Зам зуур буцахдаа аар саар зүйл хуурч хөөсөөр хэрхэн энэ төсөлд хамрагдсан тухайгаа ярьцгаана. Одоогоос хорин жилийн өмнө доктор Clyde Goulden санаачилгаар 2002-2007 оны хооронд хэрэгжсэн Хөвсгөл төсөл нь 20 орчим насны залуу судлаачдыг хамруулж, эрдмийн ажлын болон гадаад сурах эхлэлийг тавьж, маш олон голын сүлжээгээр судлаагаа хийж оюутан ахуй наснаасаа эхлэн ижилдэн дасаж амьдралын найзууд болсон гэдгийг би зөнгөөрөө мэдэрч явлаа. Уул уурхай хөгжиж, аялал жуулчлал ч ихсэж, малын тоо толгой ч өсөж, экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргэж байгааг бага саг би ойлгож, загас судлаач Мэндсайхан эгчийн ярьж байсан санаанд буулаа. Оросууд Байгаль нуураас загас барих боломжгүй ямар их оросууд байна загас тоо толгой багасаж мэдэхээр байна сэтгэл зовнин ярьж суухад байгаль хамгаалалд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эл байлаа. Машины цонх буулгахад өвсний үнэр ханхийж, салхи сэвэлзэн, шувууд жиргэж, урсгал устай хамт хээр талд би үлджээ. Судалгаанд явснаас хойш амьтай болгоныг хайрлаж, сайхан хүмүүстэй танилцан, байгалийн ландшафтыг ажиглаж, явах нь миний цагаахан мөрөөдөл болж хувирсан.
Click here to claim your Sponsored Listing.
Videos (show all)
Category
Contact the public figure
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
Monday | 09:00 - 17:00 |
Tuesday | 09:00 - 17:00 |
Wednesday | 09:00 - 17:00 |
Thursday | 09:00 - 17:00 |
Friday | 09:00 - 17:00 |
Ulaanbaatar, 14192
Public administration Human rights and gender Political leadership Women's leadership
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar
Бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг.
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоо/Соёлын төв өргөөний чанх ард/
Ulaanbaatar, 976
Бид Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг.
Ерөнхий сайд Амарын гудамж 22А-203 тоот Соёлын төв өргөөний чанх ард
Ulaanbaatar, 976
Бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны албан ёсны тус?
Ulaanbaatar, 11000
Судлаач, уртын дуучин / Long song singer and researcher
С. Амарсанаагийн Гудамж Ulaanbaatar
Ulaanbaatar, 16040
Нотолгоонд суурилсан мэдээллийг эрхэмлэгч хүн бүхэнд зориулав.
Ulaanbaatar
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Бэлхийн г?