Odontuya Tsend

💥Entrepreneur
👩‍🏫Mentor
🎯Marketer
📚Publisher

25/01/2024

Энэ Бямба гарагийн BOOST POST үр дүнтэй хийж сурах танхимын сургалтын бүртгэл хаагдсан шүү, манайхаан

25/01/2024

ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН АШИГЛАН ПОСТЕР & ВИДЕО БИЧЛЭГ ХИЙЖ СУРАХ танхимын сургалт 1 сарын 27-ны 14 цагаас. Дэлгэрэнгүйг

25/01/2024

ТА ЗОРИЛГОДОО ЯАГААД ХҮРЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ?

Та анхнаасаа хийе гэж огт хүсээгүй байж болно
Иогаар хичээллэх, ном унших, хэл сурах гэх мэт. Үгүй дээ. Бусдын бичсэн зүйлийг хуулбарлах хэрэггүй. Заавал биелүүлшгүй 10-25 зорилго бичих шаардлагагүй.
Яг одоо танд хэрэгтэй зүйл юу байна вэ гэдгийг бод.
Та хийхийг хүссэн ч тухайн үед боломж гараагүй байж болно
Хэрвээ та сар бүрээр нь төлөвлөгөө гаргаж шинэ жилээр аялан, хоёр, гурав, дөрвөн сардаа мөнгөө цуглуулаад тавдугаар сард дахин аялж, шинэ спортоор хичээллэхээр төлөвлөлөө гэж бодъё. Гэтэл та шинэ байранд нүүж орохоор болж, аялалд явах боломжгүй болох магадлалтай. Тиймээс шинээр үүсэх нөхцөл байдлаас үл шалтгаалан зорилгоо биелүүлэх бодитой нөхцөл байдал бүрдүүлэх хэрэгтэй.
Таны зорилго бодитой байх хэрэгтэй
1. Цахим орчинд зарцуулах цагаа багасгана гэхийн оронд чөлөөт цагаараа юу хийхийг хүсч буйгаа бич.
2. Та өөрийн хянаж чадах юмыг хий- Найз залуутай болно гэхийн оронд /та бусад хүний сэтгэл хөдлөл, хүслийг хянах боломжгүй учраас/ бямба гараг бүр хайртай залуу/бүсгүйтэйгээ болзоонд явна гэж төлөвлө
3. Зорилго тань хэмжиж болохуйц байх -Гитар тоглож сурна гэхийн оронд би 5 дуу тоглож сурна гэх мэт
4. Хийх гэж буй зүйлээ хэзээ дуусгахаа төлөвлөхийн зэрэгцээ үйл явцын давтамж тодорхой байх хэрэгтэй-Йогоор хичээллэнэ гэхийн оронд долоо хоногт өглөөгүүр гурван удаа йогоор хичээллэх, мөнгө хуримтлуулах гэхийн оронд сар бүр 500 мянган төгрөг хийж, 2024 оны арванхоёрдугаар сард 6 сая төгрөг хуримтлуулсан байна гэх мэт.
Эхлээд амьдралын хамгийн чухал хэсгүүд юу болохыг тодорхойлохын тулд тойрог зураад, амьдралынхаа хамгийн чухал 4-8 хэсэгт хуваа. Тэдгээр хэсгүүдгүйгээр таны амьдрал бүрэн бүтэн биш байх болно. Хүн бүр өөрийнхийгөө бүрдүүл.
Харин дугуйны гадна талд зорилгоо бичээрэй. Оны эцэст ажил дээрээ тийм ажил хийсэн байна. Амралтаараа тийшээ аялна гэх мэт. Эдгээр зорилго зорилтууд нь биелүүлж болохуйц байх хэрэгтэй.
Жишээ нь:
Гэр бүл
Эмээтэйгээ долоо хоногт хоёр удаа ярьж байх
Эхнэртэйгээ хоёр долоо хоногт нэг удаа үзвэр үзэх
Гэр бүлээрээ сардаа нэг удаа хоолонд орох гэх мэт
Эрүүл мэнд
- Шүдээ үзүүлэх
- Шинжилгээ өгөх
- Амин дэм хэрэглэх
- Спортоор хичээллэх
- Зөв хооллох
Хувь хүний хөгжил
- Ажил, хобби, сонирхлоороо сургалтад суух
- Жилдээ 30 ном унших
- Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөх зэрэг өөрт хамгийн чухал гэж бодсоноо л бичих хэрэгтэй.
Хэрвээ та аливааг нарийн төлөвлөж сурсан бол улирал улирлаар нь, өвөл, хавар, зун, намар хийх зүйлээ нарийвчлан төлөвлөөрэй.
Мөн та тухай бүрд нь ойрын хоёр сарын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаарай.
Жишээ нь: нэг, хоёрдугаар сард өмнөө 10 зорилго тавиад –ажлын, эрүүл мэндийн, харилцааны гэх мэтчилэн гурав хуваагаад тэдгээрийг заавал биелүүлээрэй. Учир нь биелүүлэхгүй бол та жилийн бүхэл бүтэн 60 хоногийг үр дүнгүй, сонирхолгүй өнгөрүүлсэн байх болно.
Жишээ нь нэг, хоёрдугаар сард
Ажлын
- ...гэрээ хийх
- ажлын төлөвлөгөө боловсруулж, уулзалт товлох
Эрүүл мэндийн
- Өглөө бүр дасгал хийх
- Эмчдээ үзүүлэх
- Агаарт гарах
Нэгдүгээр сарын хамгийн чухал үйл явдал
- Дүүгийн төрсөн өдөр г.м.

Photos from Odontuya Tsend's post 24/01/2024

Тоонд хууртаж сурталчилгаанд мөнгө битгий үр. Өөрийнхөө мөнчгөрөөр өөрийнхөө органик хэрэглэгчдийг олж авах хэрэгтэй. 1 үнэнч хэрэглэгч мянган хуурамч аккаунтаас хамаагүй үнэ цэнэтэй! Бас бусдыг битгий хуураарай. Ялангуяа олон дагагчтай нөлөөлөгч нар минь. Үнэн ямагт ялдаг шүү

24/01/2024

Эгэлгүй баатруудын гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье😥Үнэхээр харамсаад баршгүй.

24/01/2024

Инстаграмаа пэйжтэй бүрэн холбоё гэвэл бизнес аккаунт дээрээ нэмэхээс гадна, фэйсбүүк профайлтайгаа нэмж холбох ёстой

24/01/2024

Бизнес аккаунт анх удаа үүсгэж бга тохиолдолд 90% нь заавал иргэний үнэмлэхийн зургаар хүсэлт илгээж байж бүрэн нээгддэг. Тиймээс эхлээд хувь профайлын тохиргоог эхлээд заавал хийдэг

24/01/2024

Том үсгээр бичих, хаштаг, "" хашилт бичсэн агуулгатай тайлбар текст бүүст хийхэд Spam-р тооцогдоно

24/01/2024

ТУУШТАЙ БАЙХ ЧАДВАРЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ? ЮУНД АНХААРАХ ВЭ?

- MINDSET
“Mindset – Сэтгэлгээний төлөвшил” гэдэг нь хүний амьдралдаа үзэж, туулж ирсэн туршлага, эзэмшсэн боловсрол болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр бүрэлдэн тогтож, аливаа тулгарсан зүйлийг тунгаан бодох, шийдвэрлэх аргыг нь илэрхийлсэн үг юм. Тухайн хүний сэтгэлгээний төлөвшлийг харуулах буюу юмыг үнэлэх үнэлэмж, төсөөлөх төсөөлөл, юманд хандах хандлага зэргээр илэрдэг байна. Боловсролын сэтгэл судлаач Carol S. Dweck хүний “Сэтгэлгээний төлөвшил” – ийг шинж чанараар “Царцсан” ба “Хөгжих” гэж 2 ангилсан байна.
СЭТГЭЛГЭЭНИЙ ЦАРЦСАН ТӨЛӨВШИЛ
– Энэ нь хүний тогтсон үзэл баримтлал буюу юмыг авч үзэх үндсэн хандлагыг хэлнэ.
Энэ төрлийн хүмүүс шинэлэг зүйлд хүч сорихоос айдаг, сэтгэлээр унах болон бууж өгөхдөө амархан, бусдын амжилтаас айж эмээдэг гэх мэт нийтлэг шинж чанартай байна. Өөрөөр хэлбэл, аливаа юмыг сөргөөр тусгаж авдаг, цаашид хөгжиж дэвших нь хэцүү гэсэн бодлыг өөрсөддөө тулгасан, өөрчлөлтөд дургүй байдаг. Байгаа байдлаа хадгалахыг хүчтэй эрмэлздэг учир тэдний авъяас чадвар өсч хөгжихөөсөө илүү буурах хандлагатай.
СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИХ ТӨЛӨВШИЛ
– Энэ ангилал дахь хүмүүсийг “Царцсан төлөвшил”-ийн буюу хаалттай хүмүүстэй харьцуулахад илүү уян хатан мэдрэмжтэй бөгөөд өсч хөгжих сэтгэлгээтэй гэж үздэг. Аливаа асуудал, өөрчлөлт тулгарахад эерэгээр хүлээн авч, ололт, амжилт, ашиг олохоор байвал саад бэрхшээл, хүчин зүтгэл шаардсан зүйлстэй шууд нүүр тулдаг. Бусдын ололт амжилтаас бага ч атугай суралцахын төлөө хичээцгээдэг. Оролдвол бүтнэ, хийж чадна гэх урагш тэмүүлэлийнхээ ачаар байнга боломжуудаа тэлж, авъяас чадвараа өнгөлж зүлгэн, хөгждөг байна. “Хийвэл бүтээнэ, чадна” гэх энэхүү өөртөө итгэх итгэл нь юманд тууштай байх чадварыг хөгжүүлэх чухал хүчин зүйлсийн нэг нь юм.
АЛИВААД ҮРГЭЛЖ СОНИРХОЛТОЙ БАЙХ
Дургүйд хүчгүй гэсэн зүйр үг байдаг шиг, хүн аливаа сонирхож дурласан зүйлдээ идэвхитэй байж, хурдацтайгаар хөгждөг. Бизнесийн салбарт амжилт гаргагсад “Ажилдаа маш дуртай” хэмээн дуу нийлүүлэн хэлдэг бөгөөд өдөр тутмын ажил үүргээ сэтгэл хангалуунаар хийж гүйцэтгэдэг. Амжилт гаргагсад, дэвшигсэд нь “Ахлах мэргэжилтэн шигээ амжилттай гэрээ хэлэлцээр хийдэг болох юмсан”, “Ийм жижигхэн сэлбэгийн хүчээр ийм том машин ажиллаж байна гэдэг сонин юмаа?”, “Зах зээлд шуугиан тарих шинэ бүтээгдэхүүн санаачлах юмсан”, “Дараалалд зогсож үйлчлүүлэх хүртэл эрэлттэй хоолны газруудын ижил төстэй зүйлс нь юунд байна вэ” гэх мэт байнгын сонирхох сэтгэлгээтэй байна. Дурлаж хийж байгаа учраас эрч хүч нь ундарч, үр дүн нь ч амархан гардаг. Бизнесийн салбарынханд ч ижил бөгөөд ажлынхаа утга учрыг ойлгон, дур сонирхолтой хандсанаар хариуцлагаа улам бүр ухамсарлаж, энэ нь эргээд идэвхи сонирхлыг нь улам нэмэгдүүлж байдаг.
ӨДӨР ТУТМЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭ ЦАЛГАРДУУЛАХГҮЙ БАЙХ
Топ лидерүүд хэмээн нэрлэгддэг хүмүүс, тавьсан зорилгоо биелүүлэх, тулгарсан асуудлаа шийдвэрлэхийн тулд хайр найргүй хичээж зүтгэдэг нийтлэг шинж чанартай. Аливааг тууштайгаар гүйцэтгэж дуусгах чадвар гэдэг бол тогтвортойгоор үргэлжлүүлэн хийх чадвар юм. Энэ чадвар гэнэт л нэг өдөр бий болчихдог зүйл биш. “Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” гэдэг шиг тэвчээртэйгээр өдөр бүр хийж, дэвшиж ирсэнээр тогтвортойгоор үргэлжлүүлэн хийх чадвар суудаг бөгөөд тууштай байх чадвар мөн зэрэгцэн хөгждөг байна.
БИЕЭ ТООЖ, БАРДАМНАХГҮЙ БАЙХ
Авъяас чадвар нь хөгжих тусам хүн янз бүрийн асуудлуудыг бие даан түргэн шийдчихдэг болдог учир хичээж зүтгэх шаардлагагүй болж эхэлдэг. Аливааг тууштайгаар гүйцэтгэж дуусгах чадвараа хөгжүүлэх шаардлага ч мөн буурдаг. Яван явсаар, бие даан шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарсан үед гарц ололгүй тэр чигтээ шантарчихдаг. Иймээс бид “Тууштай байх чадвар”-аа хөгжүүлж байхын тулд бие тоож, бардамналгүй, үргэлж өөртөө зорилго тавьж, түүнийгээ биелүүлэхээр хичээж зүтгэн, урагш тэмүүлж байх хэрэгтэй.
ЗОРИЛГОТОЙ БАЙХ
Зорилго байна гэдэг нь түүнийгээ биелүүлэхийн тулд хичээж эхлэх, хүчин чармайлтаа шантралгүйгээр үргэлжлүүлэн хийх баталгаатай шалтгаан болдог. “Тууштай байх чадвар”-ыг хөгжүүлэхийн тулд хэдхэн өдөрт л биелэгдэхээр амар хялбар, эсвэл богино хугацааны зорилго бус хэдэн сар, бүр хэдэн жил ч зарцуулагдаж мэдэх томоохон зорилго өмнөө тавих нь илүү үр дүнтэй байна. Гэхдээ, хэт өндөр эсвэл маш хэцүү зорилго өмнөө тавих нь шантрах шалтгаан болох тохиолдол байдаг тул тууштай байх чадвараа хөгжүүлэхийн тулд бодитой, биелэгдэхүйц зорилго тавих нь дээр юм.
НИЙГМИЙН САЙН САЙХАНД ХУВЬ НЭМЭР БОЛОХ СЭДЭЛТЭЙ БАЙХ
Анжелагийн судалгааны үр дүнгээр “Тууштай байдал” өндөртэй хүмүүс хийж байгаа зүйлдээ өндөр үүрэг, хариуцлага хүлээж, нийгэмд хэрэгтэй, үр бүтээлтэй зүйл хийж байгаа гэсэн бодол өвөртлөж байдаг хандлагатайг илрүүлсэн байна. Энэхүү, нийгмийн сайн сайханд хэрэгтэй зүйл хийж байгаа гэсэн сэтгэлгээ нь дур сонирхлыг нь өдөөж, идэвхижүүлж байдаг тул юу ч бодолгүй, зөвхөн өөрт таарсан зүйлээ хийж суудаг хүмүүсээс илүүтэйгээр тууштай байх чадварыг хөгжүүлдэг. Өдөр тутмын ажил маань хэн нэгний тусын тулд хийгдэж байгаа шүү гэдэг бодол өөрийг нь нийгмийн салшгүй нэг хэсэг болохыг мэдрүүлэхийн зэрэгцээ оюун санаа, сэтгэл зүйн хувьд ч өөдрөг байж, улам хөгжих хөшүүрэг болж өгдөг байна.
ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ БАЙХ
Хорвоо ертөнц саад бэрхшээл, хүнд хэцүү асуудлаар дүүрэн. Эд бидэн рүү гэнэт л дайрдаг. Ялан дийлж, давж туулахад тууштай байх чадвар маш чухал. Амьдаралд тулгарсан бүхий л том жижиг асуудлуудыг даван туулж байж шинэ шинэ боломжуудыг бий болгон, гартаа оруулна. Адаглаад алдаа гаргасан ч гэсэн бид алдаан дээрээ суралцаж дөрөөлөн дараагийнхаа амжилтад хүрдэг. Иймээс, явцын дунд шантралгүйгээр, эцэст нь хүртэл хийж дуусгахын тулд бидэнд хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, үргэлж урагш чиглэж явах нь чухал. Энэ утгаараа хүсэл тэмүүлэл нь тууштай байх чадварыг хөгжүүлэх бас нэгэн хүчин зүйл нь болдог.
Эх сурвалж: Trends.mn

23/01/2024

НИЙТЛЭЛ БИЧВЭР – CONTENT WRITING

Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл зүйл, онцлог, давуу талыг тусгасан, хэрэглэгчийн асуудлыг шийдсэн, сонирхолтой цуврал мэдээ мэдээлэл, өгүүллэг, цахим ном, блог бүхий урт хэмжээтэй бичвэрүүдийг нийтлэл бичвэр (Content writing) гэнэ.

23/01/2024

ХЭРЭГЛЭГЧИД ХҮРГЭЖ БАЙГАА БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙХЭЭ ГҮНД НЭВТЭР

Хэрэглэгч таны борлуулж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний ямар шинж чанар, онцлогийг нь илүүтэй анхаарч, худалдаж авах талаар тунгаан бод.

Хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу талыг чухалчлахаас илүүтэй хүртэх үр ашиг, үр шим, шийдлийг сонирхдог тул бүтээгдэхүүн, үйлчилгээнээс тань хэрэглэгчийн хүртэх үр шим, шийдлийг нь тодорхойл.

Даалгавар: Дараах асуултуудад хариулаарай.

1. Танд хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ байж болно. Харин энэ удаад зөвхөн нэг бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, давуу тал, хэрэглэгчийн хэрэгцээг нь хангадаг, асуудлыг нь шийддэг шинж чанаруудыг жагсааж бич
2. Бүтээгдэхүүний хэрэглэгч хүртэх үр шимийг жагсаан бич
- Таны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хэрэглэгчийн ямар хэрэгцээ нь хангагдах вэ?
- Таны бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хэрэглэгчийн ямар асуудал нь шийдэгдэх вэ?
- Таны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгчийн амьдралд ямар өөрчлөлт гарч, сэтгэл ханамж нь хэрхэн дээшлэх вэ?

23/01/2024

Сурталчилгаанд утасны дугаараа 95979899 биш
9597-9899 гэж бичээрэй. Уншихад хялбар, хараад хурдан тогтооно

23/01/2024

Бүүст хийх постонд Storepay болон pocket zero гэх мэт апп-н нэр бичих хэрэггүй. Апп-н сурталчилгааг хийх хэрэглүүр тусдаа шүү

23/01/2024

Өмнө нь бүүст хийсэн постын агуулгыг засах бол computer-c ads manager лүү орж completed төлөвтэй тухайн постоо устгаж байж засах боломжтой болно

23/01/2024

Фэйсбүүк пэйж болон инстаграм бизнес аккаунт 2- г холбоод бүүст хийхэд төлбөр 2 дахин тооцогдож гарна гэж байхгүй

23/01/2024

ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ 10 АЛХАМ

Өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж бага байх нь ажлыг бүтээмж, амьдралын чанарыг алдагдуулж, олон боломжийг үгүй хийдэг. Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө эерэгээр үнэлж сурахаас эхэлдэг. Муу бодол санаанаасаа салах, өөртөө анхаарал тавих, зорилгоо тодорхойлох, аливаа зүйлийн эерэг талыг олж харах, шинэ зүйлийг туршиж үзэх зэрэг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх энгийн аргууд байдаг. Эдгээрээс дараах аргуудыг онцлон хүргэж байна.
ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЖ СУРАХЫН УЧИР
Өөрийгөө үнэлэх үнэлэмж өөрсдийн талаарх бодлуудаас бүрддэг. Өөрийгөө үнэлж сурснаар өдөр тутмын амьдралдаа эерэг сонголт хийж, урам зориг, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах чадвар нэмэгдэнэ. Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 87 хувь нь өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болдог. Өөрийгөө үнэлэхгүй байх нь таны сэтгэцийн эрүүл мэнд, гадаад төрх байдал, ирээдүйд хортой нөлөө үзүүлдэг.
Өөрийгөө үнэлэхгүй байх дараах сөрөг үр дагваруудыг бий болгодог.
Хүнд хэцүү нөхцөл байдлаас зайлсхийх
Шүүмжлэлд мэдрэмтгий хандах
Сэтгэл түгших
Нийгмээс өөрийгөө тусгаарлах
Өөртөө итгэх итгэлгүй болох
Эдгээр сөрөг үр дагаврт хүрэхгүйн тулд юу хийх ёстой вэ?
1. ӨӨРИЙГӨӨ ШҮҮМЖИЛДЭГ, ӨӨРИЙН ТУХАЙ СӨРӨГ БОДЛУУДААСАА САЛАХ
Өөрийнхөө чадварыг үнэлж сурах. Үүний тулд хамгийн сайн хийж чаддаг зүйлсээ жагсаан бич. Сэтгэл санаагаар унаж эхлэхдээ энэ жагсаалтаа харснаар өөрийгөө бодитоор үнэлж чадна.
2. ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХ
Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн нь эндорфин буюу аз жаргалын гормон ялгаруулж, эерэг сэтгэл хөдлөлийг бий болгодог. Дасгал хийснээр стрессээ тайлж, өөрийгөө илүү сайнаар мэдрэх боломжтой.
3. ТАЙВШИР
Байнга стресстэх нь өөрийгөө үнэлэх чадварыг бууруулахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь сөрөг бодлуудын гинжин хэлхээг үүсгэж, нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлах, дуртай зүйлээсээ ч залхах мэдрэмжийг төрүүлдэг.
4. ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ
Өдөр бүр цаг зав гаргаж, юунд хүрэхийг хүсч байгаагаа бодож үзээрэй. Дараа нь бодитой зорилго тавьж, гаргасан амжилт, ахиц дэвшлээ бичиж тэмдэглэснээр аливаа ажлыг эмхэлж цэгцлэхэд хялбар болдог.
5. БУСДАД ТУСЛАХ
Бусдад мэддэг зүийлийнхээ талаар зөвлөгөө өгөх, сайн сонсогч байх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
6. АЛИВАА ЗҮЙЛИЙГ ОЛОН ӨНЦГӨӨС ХАРАХ
“Би яагаад ийм байгаа юм бэ, энэ яагаад бүтэхгүй байна вэ, ЯАГААД, ЯАГААД ЯАГААД?” Бодож шаналлаа гээд гарц гаргалгаа гараад ирэхгүй. Харин үүний оронд “Би хичээхгүй л бол үүнийг хийж чадахгүй, сурч мэдэхгүй” гэж өөртөө сануулах нь тохиромжтой арга. Нөхцөл байдлыг илүү бодитоор харснаар бодит үр дүнд хүрнэ.
7. ШИНЭ ЗҮЙЛИЙГ ТУРШИХ
Бидний тархи шинэ зүйл сурах тусам сэтгэн бодох чадвар нэмэгддэг. Хүн бүрт бүтээлч байдал хэрэгтэй. Цахим ертөнцөөс өөрийн оюуныг хөгжүүлэхэд туслах мэдээллийг олж сурах шаардлагатай эрин үед амьдарч байна.
8. ЭЕРЭГ ХҮМҮҮҮСЭЭР ӨӨРИЙГӨӨ ХҮРЭЭЛҮҮЛ
Өөрийгөө хүндэлдэг, анхаарал тавьдаг хүмүүсээр хүрээлүүл. Өөрийг чинь, үнэлж, хүндэлдэггүй хүмүүстэй байх нь цагийг дэмий зүйлд үрж байгаатай адил.
9. ӨӨРИЙГӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР
Хэн ч төгс биш. Бид бүгдээрээ асуудалтай, алдаа дутагдалтай. Алдаа гаргасан эсвэд дутагдалтай талаа хүлээн зөвшөөрч, хайрлаж сурах нь чухал. Учир нь эдгээр нь бусдаас өвөрмөц байдлыг бий болгодог. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь өөртөө итгэлтэй байхын түлхүүр юм. Хүмүүс магтаал, урмын үг хэлэхэд ичимхийрэн суухын оронд “баярлалаа” гэж сурах нь чухал.
10. ӨӨРТӨӨ ТААТАЙ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛДЭГ ЗҮЙЛСИЙГ ОЙ САНАМЖИНДАА ХАДГАЛАХ
Хөгжилтэй, аз жаргалтай дурсамжуудаа үргэлж санан дурсахын тулд фото ашиглаж болно. Өөрийн өрөөгөө аз жаргалтай дурсамжуудаар дүүргэх боломжтой. Халаасандаа үргэлж камертай явдаг эрин үед амьдарч байна; Эдгээр дурсамжит агшнуудаа эргэн санаснаар; өөрийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэнэ. Үе үе сөрөг мэдрэмж төрөлгүй яах вэ, харин энэ мэдрэмж удаан үргэлжлэх юм бол өөрийгөө үнэлэх чадвар буурахад хүрнэ.

22/01/2024

Амжилтанд хүрэх, мөрөөдлөө биелүүлэх алхам бүр хүнээс маш нарийн сахилга бат, тэвчээр, тууштай байдлыг шаарддаг.
Та ном бичих мөрөөдөлтэй бол өдөрт ядаж нэг хуудас бич.
Та хэл сурах хүсэлтэй бол өдөрт ядаж нэг үг цээжил.
Та мөрөөдлийн байшингаа авахыг хүсч байвал өдөр бүр хуримтлуул
Амжилтанд хүрэх, мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэр бүх зүйлдээ өдөр бүр баг багаар хөрөнгө оруулалт хий. Цаг хугацаагаа, мөнгө, сэтгэл зүрхээ гээд зориул.

22/01/2024

БОДИТ АМЬДРАЛТАЙ ХОЛБОГДОЖ, ЦАГ ҮЕТЭЙГЭЭ НИЙЦЭН, ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ ХЭЛЭЭР ЯРЬ

Хэрэглэгчдээ сэдэлжин өдөөх, ухуулан таниулах үгсийг харилцан яриан дээрээс дүгнэж гарга.

Хэрэглэгчийн яг хүсээд байгаа, асуудал, айдас үүсгээд байгаа цэгийг нь олж хатга

Хэрэглэгчийн худалдан авах сэдлийг хүчтэй төрүүлэх, өдөөх анхаарлыг татах гарчиг, толгой гарчиг, уриа үгээр эхлүүл

Итгэл үнэмшилтэй, ойлгомжтой, тодорхой, цөөн үг хэллэгээр илэрхийл

Хүнд хамгийн ихээр нөлөөлдөг үгсийг ашигла.
Үүнд:
- Бүтээгдэхүүн үйлчилгээний тань үнэ цэн хэрэглэгчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэрэгцээг нь хэрхэн хангаж байгаа талаар илэрхийл.
- Цаг, мөнгө, хүн хүч, нөөцийг хэрхэн хэмнэж байгаа талаар илэрхийл.
- Хэрэглэгчид хүрч байгаа үр дүн, үр ашиг, үр шим, өөрчлөлтүүдийг тоо баримттай, бодит амьдралтай бич.
- Бүтээгдэхүүн үйлчилгээ тань хэрхэн бүтэж, хэрхэн бий болж байгаа торгон агшнуудыг харуул

22/01/2024

ХЭРЭГЛЭГЧИЙН ТАЛААР БҮГДИЙГ ОЛЖ МЭД

1. Үнэ цэнтэй хуучин болон шинэ хэрэглэгч, бүтээгдэхүүн үйлчилгээг тань огт мэдэхгүй хэрэглэгч нараа хайж ол, сонс.

2. Хэрэглэгчтэй нүүр тулж уулз, ярилц
- Таны хэрэглэгч хэн бэ?
- Тэд хаана амьдардаг вэ?
- Тэд хэдэн настай вэ?
- Тэд хэдэн төгрөгийн орлоготой вэ?
- Тэд хаанаас бүтээгдэхүүн худалдан авч байна вэ?
- Тэд ямар төрлийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож байна вэ?

3. Хэрэглэгчийнхээ сэтгэл зүрхний гүнд нь нэвтэрч, хүсэл мөрөөдөл, сонирхол, амьдралд нь үүсч байгаа асуудал, хэрэгцээг олж мэд.
- Тэдний сэтгэл дундуур байгаа шалтгааныг тодруулж, шийдэж өгөхийг оролд.
- Тэдний сэтгэл ханамжтай байгаа шалтгааныг тодруулж, цаашид хэрхэн улам сайн болох боломжууд байж болох талаар нээлттэй ярилц.
- Хэрэглэгчийнхээ амьдралаар амьдар. Хэрэглэгчийн замаар, хэрэглэгчийн гутлыг өмсөөд алх, хэрэглэгчийн мэдэрч байгаа бүгдийг мэдэр.

22/01/2024

Сошиал орчинд хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах сэдлийг төрүүлэх, үйлдэлд уриалах зар сурталчилгааны хүчтэй зэвсэг бол маш сайн боловсруулсан борлуулалтын бичвэр.

Харамсалтай нь ихэнх байгууллагууд зөвхөн салбарын экспэртүүд ойлгогдохоор тайлбарлаж эсвэл хэтэрхий их хэрэгцээгүй уйтгартай мэдээллүүдийг өгдөг учраас сошиал сувгуудаар борлуулалт нь төдийлөн өсдөггүй. Эцсийн эцэст хэрэглэгч хамгийн шилдгийг нь биш хамгийн богино хугацаанд ойлголттой болж чадсан бүтээгдэхүүнээ л авдаг.

22/01/2024

Бидний тархи өдөр тутмын мэдээллийн урсгал дундаас хэрэггүй, ач холбогдолгүй гэж үзсэнээ хогийн сав руу хаяж орхидог. Тиймээс маркетинг биеллээ олохын тулд сурталчилгааны тайлбар текст, вэбсайтын толгой хэсэг, цахим шуудангийн эхний өгүүлбэр, бичвэрийн эхний догол мөр, сэжим үүсгэгчийн (lead generator) гарчиг, түлхүүр үгсийн жагсаалт, cover зураг, pinned post, announcement зэрэг бүх зүйл тодорхой атлаа энгийн, итгэл үнэмшил төрүүлэх илэрхийлэл байх ёстой.

22/01/2024

ТЕКСТ БУЮУ БИЧВЭР КОНТЕНТЫН ТӨРӨЛ

Хэрэглээнд богино болон урт хэлбэрийн текст бичвэрийн төрлүүдийг түгээмэл ашигладаг.

Хэрэглэгч, уншигчдын анхаарлыг хурдан хугацаанд татаж, сэдэлжүүлэх, идэвхжүүлэх зорилготой зар сурталчилгаа, уриалга нь богино хэмжээний бичвэр контент бөгөөд үүнийг борлуулалтын бичвэр (Copywriting) гэнэ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл зүйл, онцлог, давуу талыг тусгасан, хэрэглэгчийн асуудлыг шийдсэн, сонирхолтой цуврал мэдээ мэдээлэл, өгүүллэг, цахим ном, блог бүхий урт хэмжээтэй бичвэрүүдийг нийтлэл бичвэр (Content writing) гэнэ.

22/01/2024

BOOST POST үр дүнтэй хийж сурах танхимын сургалт 1 сарын 27-ны БЯМБА гарагт 09 цагаас. Дэлгэрэнгүйг 👇

22/01/2024

ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШН АШИГЛАН ПОСТЕР & ВИДЕО БИЧЛЭГ ХИЙЖ СУРАХ танхимын сургалт 1 сарын 27-ны 14 цагаас. Дэлгэрэнгүйг 👇

22/01/2024

TELEGRAM ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ

Оросын Зукерберг гэгддэг П. Дуровын үүсгэсэн Telegram хамгийн нууцлал сайтай чат аппликэйшн гэдгээрээ ихэд алдаршсан бөгөөд Whatsapp-г орлох сонголт хэмээн үнэлэгддэг. Үүнээс гадна мессежний өөрийгөө устгах хугацааг тохируулах, нууцлал хийх сонголтууд ч бий. Мөн ухаалаг бот-н тусламжтай сонирхолтой туршилт, санал асуулгыг группуудээр хийж болдог. Нэг группт 200 хүртэлх хүнийг багтаах боломжтой учир энэ төрлийн хэрэглээнд тохиромжтой. Хэрвээ та өөрийн мэдээллийн нууцлалд санаа тавьдаг, эмзэг ханддаг бол энэ аппликэйшн таны сонголт

22/01/2024

Инстаграм хэрэглэгчдийн идэвхтэй өдөр, цагийн давтамж

22/01/2024

Зvдрэх цаг ээлжтэй тул
Өглөг буянд цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хvрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
Бяр чадлийн ундрага тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгvй тул
Мөргөж сvсэглэхэд цаг гарга
Оюyн ухаан дундрашгvй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Зvрх сэтгэлийн дуулал тул
Инээж баясахад цаг гарга

21/01/2024

Хүн сонгуульд яг орох гэж байхад юу хийчихэв ээ хүүрээ.😂😂😂 гэнэээ хаха элэг элэг . copy

21/01/2024

0.5 секундад 10 зураг багтааж харуулахаар СТОРИ хийж болно

21/01/2024

Бусад ойр дотны хүний сурталчилгааны дансыг пэйж дээрээ бүүст хийхэд ашиглаж болно. Заавал тухайн хүний фэйсбүүк профайл руу нэвтрэх шаардлагагүй

Want your public figure to be the top-listed Public Figure in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Meet Odontuya Tsend

Entrepreneur, Mentor, Mom, Social media marketer and author of book “Growing own business in social media ”

I am known for social media marketing strategy, and innovating the world of social media marketing. And Director of Winner Consulting Company, covering social and online brand management as well as traditional marketing.

I’m active on all the major social media platforms (Facebook, Twitter, Google+, and LinkedIn) with an engaged following on each. Social media is my passion. And my job.

I share my professional experience working day to day in the trenches of social media, marketing, and blogging. And work with many brands and leaders in the social media sphere every day.

Videos (show all)

🇲🇳👨‍🚒Үхэлтэй нүүр тулсан ч бууж өгөөгүй. Хатуу тангарагтай эгэлгүй баатрууд😥💪💪🙏
Энэ 2 маань хөөрхөн, хөгжилтэй😅юмаа. Элэг, элэг
INSTAGRAM болон FACEBOOK -ээс РИЙЛ ВИДЕО ТАТАЖ АВАХ  “REELSA” АППЛИКЭЙШНИЙГ ТАТАХ БОЛОН ХЭРХЭН АШИГЛАХ ЗААВАР
Яг л ингээд байгаамдаа😅
Инстаграм дээр оруулсан тухай постыг татаж авах
😂😅нээрээ л гар нь бхгүй шдэ
Фэйсбүүк пэйж дээр оруулсан пост дээрх коммент бичих эрхийг хаах
Фэйсбүүк пэйж дээр админ болон модератор нэмэх

Category

Telephone

Address


СЭЗИС-н баруун урд, Оюуны Ундраа байр
Ulaanbaatar
10001
Other Bloggers in Ulaanbaatar (show all)
Yêß_Bõbœ Yêß_Bõbœ
Ulaanbaatar

1.8к хүрэхийн төлөө 🥳❤️🫶🏻🌷🌈🫀

Eco shop- Greenway 89498282 Eco shop- Greenway 89498282
Mongol
Ulaanbaatar, 11000

Хамгийн чанартай барааг зах зээлийн бодит үнээр худал?

Secret Love manga team Secret Love manga team
Ulaanbaatar

Manga/manhwa

ẞæm ẞæm
Ulaanbaatar
Ulaanbaatar, 200308

Nuudel Cashmere Nuudel Cashmere
Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar, 14240

Pov Pov
Ulaanbaatar

Only & online zahialga Only & online zahialga
Olimpic Street
Ulaanbaatar

Kdrama Mongolia Kdrama Mongolia
Ulaanbaatar

Кдрама бол хайр юөөм💖

Alchemy Batbolor Alchemy Batbolor
Galaxy Tower
Ulaanbaatar

Өглөө сэрээд хэлэх үг нь ерөөл байг � Өдөр бүр хийх үйл нь эерэг байг �

Erdenet Eldevtei Delguur Homeshop Erdenet Eldevtei Delguur Homeshop
Ulaanbaatar
Ulaanbaatar, 61000

•Zgrr uiddl• •Zgrr uiddl•
Ulaanbaatar, 0000

💖

Terbish’s family_UB Terbish’s family_UB
Ulaanbaatar, 976

Монгол улсынхаа нийслэлд суурьшин амьдарч буй эгэл нэгэн гэр бүлийн амьдралын нэгээхэн хэсгээс …