Sara арьс арчилгаа, зөвөлгөө

Илүүдэл жингээ хасах, булчин нэмэх, дасгал, гоо сайхан, арьс арчилгааны талаар зөвөлгөө, сургалт

- БАТГАТАЙ АРЬСНЫ АРЧИЛГАА
- ХУУРАЙ АРЬСНЫ АРЧИЛГАА, ЗӨВӨЛГӨӨ
- ХОЛИМОГ, ТОСЛОГ АРЬСНЫ АРЧИЛГАА, ЗӨВӨЛГӨӨ
- СУЛАРСАН АРЬСЫГ АРЧИЛАХ, ЗӨВӨЛГӨӨ
- СЭВХ, НӨСӨӨ ТОЛБО АРИЛГАХ АРЧИЛГАА, ЗӨВӨЛГӨӨ
-ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭРХЭН ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ
- БИЕИЙН БҮТЦИЙГ ОНОШИЛЖ, ЗӨВӨЛГӨӨ ӨГӨХ
- ЗАЛУУХАН ТӨРХТЭЙ БАЙХЫН ТУЛД ХЭРХЭН ЗӨВ ХООЛЛОХ ЗӨВЛӨМЖ
- ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ШИМ ТЭЖЭЭЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ
- ЖИНГЭЭ ХАСАХАД ЮУН ДЭЭР АНХААРАХ ВЭ?
- ГООЛИГ БИЕИЙН НУУЦ
- ИДЭВХИТЭЙ АМЬДАРЛЫН ХЭВ МАЯГ ГЭЖ ЮУ ВЭ?

03/04/2024

ХАТУУ ЭМЭГТЭЙ ХААНААС ҮҮСДЭГ ВЭ?

Эр нөхөр нь эрхлүүлж эвийлдэггүй эхнэр хүн энэ бүхэн ийм л байх ёстойм шиг хүлээн зөвшөөрч, инээдэггүй, эрхэлдэггүй эвдэрсээр эвдэрсээр эцэс сүүлд нь энэ нэг хатуу сэтгэлтэй хүйтэн хүүхэн гэж эргэн тойрныхондоо дуудагдсаар дуусдаг...

Гэтэл эмэгтэй хүн байгалиасаа эрх нялх байсаар ирсэн шүү дээ. Эцэгтээ ахдаа эрхэлж эрхэлж ирдэг.

Эрхлэх нь өөрөө эрхийн балай болно гэсэн үг биш. Энийг авна тэрийг хийнэ гэж энд тэнд уйлж орилохыг хэлээгүй юм шүү

Эрхэлнэ гэдэг нь хайрлагдана гэсэн үг
Эвий минь дээ намайг дагаад энэ хүртэл ирсэн юм гэж эр нөхөр нь хайрлана гэсэн үг.
Ммм дада нялх юм чинь дээ эмэгтэй хүн шүү дээ гэж эр нөхөр нь өрөвдөнө гэсэн үг
Бүсгүй хүн шүү дээ гээд бүдүүн дуугаар aйлгаж_ярихгүй гэсэн үг
Бүлтгэр үрсийг минь төрүүлэх гэж биеэ ханзартал өвдсөн шүү дээ гээд буулт_хийнэ гэсэн үг
Эхнэр минь шүү гэж энд тэндэхийн хэл амнаас өмөөрнө гэсэн үг
Эцгээс нь би гуйж авсан даа гээд эхийнх нь хайрыг үргэлжлүүлнэ гэсэн үг
Хийсэн хоолыг нь голоод хэрүүл хийж зовоохгүй л гэсэн үг
Хүн бүхэнтэй хардаад хөөрхий эмэгтэйг тамлахгүй гэсэн үг
Буруу зөв нь хамаагүй бүх яриаг нь сонсож сураад бүүр түүрхэн гунигтай суугаа гэргийгээ бүлээн_харцаар харна л гэсэн үг
ЭРХЭЛДЭГ ЭМЭГТЭЙ ХЭРЭЛДСЭН Ч ЭРХЭЛЖ ХЭРЭЛДДЭГ

ЭРХЭЛЖ ҮЗЭЭГҮЙ ЭМЭГТЭЙ ХЭРЭЛДВЭЛ ЭВДЭРЧ ХЭРЭЛДДЭГ

Хатуу эмэгтэй хаанаас үүсдэг вэ?

~ Хэрүүл нэхэж, хүслийг нь хорьж, хайрыг нь үл тоож, хамаг муугаар харааж, дорд үзэж, доромжилж, гар хүрч, ганцаардуулж, үл тоож, үгийг нь хорьж, алдааг нь сануулж, алхам бүрийг нь хянаж, үл итгэж, үгний муугаар харааж суудаг үйлийн муу нөхрөөс үүсдэг

22/03/2024

Казах түмэндээ дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэгдсэн “Нарны баяр" буюу "Наурыз”-н баярын мэндийг дэвшүүлье☀️💝🥳🥳🥳🥳🥳🥳🥳

•Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе.

•Гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг. Наурызын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулгаж, эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг байж. Дараа нь “газар эх минь ивээлээ хайрла” гэж нээсэн худгийн нүхэнд тос асгаж, шинэ тарьсан модонд сүүгээ цацдаг ёс байсан аж.

•Энэ өдөр манай цаг тооллоор гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үеэс эхэлнэ. Учир нь нар дэлхийн бөмбөрцгийн дорно зүгээс өглөө зургаан цагт мандах үе нь дундад Азийн улс орнуудын хувьд шөнийн гурван цагтай давхацдаг. Иймээс эдгээр ард түмэн Наурызыг гуравдугаар сарын 21-22-нд шилжих шөнийн гурван цагийн үед угтаж ирсэн уламжлалтай.

•Наурызын нэг онцлог нь эхний өдрийг угтахаас эхэлдэг. Казахууд үндэсний болон цэвэрхэн хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг.

27/02/2024

Манай “жин хасах” болон “булчингийн жин нэмэх” хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ямар гайхалтай үр дүнд хүрч болохыг та мэдэх үү? Хүмүүс хэрхэн өөрчлөгдөж буйг бидний тусгайлан амжилтын түүхүүдийг цуглуулж бэлдсэн плэйлистээс үзээрэй.

26/02/2024

Доод төвшний хүн чамайг хайрлахгүй, тэр чамд хайрыг өгч чадахгүй. Хайр зөвхөн хүчирхэг хүмүүст байдаг чадвар. Хайр бол нэг төрлийн үнэ цэнэ, өөрийгөө зориулах, ухаан зарах чадвар учраас хайр эд баялаг, байр суурь, материаллаг эд зүйлийг шаарддаг. Энэ нь хүмүүст стратеги, тактикаар хангах, дээд зэргийн хувцас өгөх, сэтгэл санааны үнэ цэнэ болон материаллаг зүйлийг өгөхөд тусалдаг.
Жирийн хүмүүсийн хайр бол физиологийн даавар юм. Хайрыг өгч чаддаг хүмүүс асар их энергитэй байдаг учраас жинхэнэ хайр маш ховор байдаг. Хайр гэдэг бол ядаж л тасралтгүй өгч, зориулж чадах, зориулсаар буй чадвар юм.
Нобелийн шагналт зохиолч Мо Янь

19/02/2024

Өнгөрсөн оны эцэст өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр жилийн өмнөхөөсөө 23.8% нэмэгдэж ₮2.3 сая болжээ. Энэ мөнгө яг юунд хүрэх вэ?
Яс юман дээрээ
Нэрлэсэн өрхийн орлого ₮2 сая давсан ч энэ тоог 2015 оны зэрэгцүүлсэн үнээр буюу инфляцын нөлөөг арилгаад харвал ₮1.3 сая болно. Өөрөөр хэлбэл өрхийн нэрлэсэн болон бодит орлогын зөрүү ₮963 мянга гэсэн үг. Тэгэхээр инфляц болон нэрлэсэн орлогын өсөлтийн уралдаанд инфляц түрүүлээд байгаа хэрэг.
915 ширхэг атар талх
Өрхийн сарын дундаж орлого буюу ₮2.3 саяар 915 ширхэг атар талх аль эсвэл 127 кг үхрийн цул мах авч болох нь. Түүнчлэн,
4 өдрийн гол зогоохгүй: ChatGPT-с 2 насанд хүрсэн хүн 1 сарын өрхийн орлогоороо Америкт хэд хоног амьдарч болохыг асуулаа. Байр, хоол гээд 1 хүний өдрийн дундаж зардал $100 болох тул 3.4 өдөр л тэсэж чадах нь. Нэмээд олон хүүхэдтэй бол Монголд сар ажиллаж олсон орлогоороо ганцхан өдрийн гол зогоох юм даг уу даа.
Бараг 14 хононо: Харин Вьетнамд 2 насанд хүрсэн хүний 1 өдрийн дундаж зардал $50 болох нь. Тэгэхээр өнөө ₮2.3 сая буюу $674-оороо 13.5 өдөр амьдарч чадна. Тиймдээ ч Монголчууд Тайвань, Вьетнамыг ихээр зорьж буй.
Ай даа: Мөн ChatGPT-с ₮2.3 саяыг яаж үр дүнтэй хуваарилах талаар асуухад, орлогын 30%-40%-ийг түрээс, ипотекийн төлбөрт, 5%-10%-ийг цахилгаан, ус, дулаан, интернэтийн төлбөрт, 20%-30%-ийг хоолонд, шатахуун, нийтийн тээвэрт 5%-10%-ийг, мөн 10%-15%-иас доошгүйг хуримтлуулахыг зорь гэнэ. Гэтэл юун хуримтлуулах мантай. 2 хүн тутмын 1 нь зээлтэй байдаг.
Via Lemon press: https://lemonpressnewsletter.beehiiv.com/subscribe?ref=cxqpTIl8tM

10/02/2024

XVII жарны "Хилэнт Эх" хэмээх модон Луу жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, эрүүл энх, дүүрэн жаргалаар бялхаж, аз хийморьтой байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье….
Сар шинэдээ сайхан шинэлээрэй…

24/01/2024

Зүсэм талханд🍞юу юу агуулагдаж байгаа бол🤔 гэж бодож байсан уу?

Тийм бол дээрх мэдээллээс хариултаа олоорой🤎

20/01/2024

Энэ жил би илүү эрүүл, илүү аз жаргалтай байхад суралцана.✨😁

Хайртай хүмүүстээ хуваалцаарай 💌

06/12/2023

Бүргэд 40 нас хүрэхэд хумснууд нь хэт урт, зөөлөн болж олзоо барьж чадахаа больдог. Хошуу нь хэт урт, махир болж юм идэх боломжгүй болдог. Далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж нисэхэд нь хүндрэл учруулдаг. Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, маш хүнд, маш их өвддөг өөрчлөлтийн үеийг туулж өнгөрүүлэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог...Тэр өндөр уулын оргилд зассан үүрэндээ нисэн очиж, хагарч мултарч унатал нь хаданд хошуугаа цохисоор байгаад унагаадаг. Дараа нь шинэ хошуу ургахыг хүлээнэ. Хошуугаа шинээр ургаж дуусмагц хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж, салгаж хаядаг. Шинээр хумсаа ургасны дараа цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж хаядаг. Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн 5 сар үргэлжилсний дараа шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэйгээр дахин 30 жил амьдрах боломжтой болдог гэнэ.
Амьдрахын тулд өөрчлөгдөх шаардлага бидэнд олон тулгардаг. Зарим үед үүний тулд өвдөлт, айдас, эргэлзээг мэдэрдэг. Бид өөрийнхөө туулж өнгөрүүлсэн олон дурсамж, дадал, ёс, заншлаа орхих болдог. Өнгөрсний хүнд ачаанаас салах нь өнөөдрийг мэдэрч, өнөөдрөөр амьдрах боломжийг өгч ирээдүйд өөрийгөө бэлдэхэд тусалдаг.

19/11/2023

Гоо сайхны газар битгий шахуул гэдэг чинь арай биш шүү.
Гоо сайхан бол батганы анхан шатны цэвэрлэгээ, арчилгаа, батгаа хэрхэн ихдүүлэхгүй байх талаар зөвлөж, арчилж өгдөг. Гоо сайхны эмнэлэг бол эм тариагаар эмчилдэг газар. Эмчилгээ бол гоо сайханд шахах боломжгүй болсон идээт үрэвсэлтэй батгыг эмийн болон эмчилгээний аргаар эмчилэх газар. Тухайн хүн батгаа яах учраа олохгүй байвал очиж үзүүлэх гоо сайхнаа зөв сонгох хэрэгтэй. Гоо сайхан болгон батга цэвэрлэж, шахаж, арчилж чадахгүй гэсэн үг биш шүү дэ. Мэргэшсэн мэргэжилтэн, ур чадвар нь ямар вэ, хэдэн жил ажилласан ажлын туршлагатай вэ гэж судалж байж очиж үйлчлүүлэх хэрэгтэй.
Сорви яагаад үлддэг вэ?
Гоо засалч батгыг шахаад сорвижуулаад байгаа юм биш. Арьсан доор идээт үрэвсэл хир удсанаас хамаараад идээ арьсны хэсгийг идсэн байдаг. Идээг цэвэрлэж авсны дараа арьс эдгэсэн ч идээнд идэгдсэн арьс нөхөж ургадаггүй учир хонхорхой, том нүхтэй сорви үлддэг. Улаан өнгөтэй бол арьс нөхөн төлжиж эдгэтэл сайн чийг, тэжээл өгч арчилвал улаан өнгийн сорви алга болно. Хөх туяатай сорви гэж нэрлээд байгаа зүйл бол дутуу шахсан батга арьсан доор бохир идээт цус бугласан учир тэгж харагддаг. Үүнийг гүйцэт шахахгүй бол арьс идэгдэн том хэмжээний сорви болох магадлалтай. Идээг авахгүй л бол сайн арчиллаа гээд сорвигүй эдгэнэ гэж байхгүй!!!
Зүгээр байхад нь гоо сайхан шахаад сорвижуулахгүй, тухайн хүн өөрөө оролдож идээлүүлж удаасан бол үрэвсэл байгаа бол яаралтай цэвэрлүүлэх л хэрэгтэй.
Мэргэжлийн зүгээс алдаатай бичсэн зүйлсийг залруулмаар санагдлаа.
Мөсөөр арчих бол батга шахуулсны дараа хэдхэн хором арчвал үр дүнтэй болохоос хөлдтөл нь үр гэсэн үг огт биш!!!

13/11/2023
08/10/2023
08/10/2023

Сэржмядаг охин яасан 😭
Эмийн сангийн тогонд цохиулж нас барсан хүү😭
Дарханд тогонд цохиулсан 3 бяцхан зүрх😭
Тоглож байгаад тогтоол нүхтэй усанд унасан жаалууд😭
Буудалд хүчиндүүлж нас барсан охин😭
Хөл бөмбөгийн талбайд даруулж нас бардаг
хүү😭
Хойд эцэгтээ зодуулж нас барсан хүү😭
Хэдхэн хоногийн өмнө хойд эцэгтээ хээр алагдсан хүү😭
Сар хүрэхгүйн өмнө үерт урссан 10 сартай нярай😭
Сургуулийнхаа гарц дээр мөргүүлж өнгөрсөн охид, жаалууд😭 Эцэг эх нь салсан нийлсэн жаалууд😭
Эцэг эх нь өвдсөн, зовсон жаалууд😭
Согтуучуудын гарын шүүс дааж ядсан нялзрайчууд😭
Өвдөх юм бол эмнэлгийн шалан дээр😭
Сурах юм бол 60 уулаа нэг өрөөнд😭
Өлсөх юм бол хоёр хазам шарсан, жигнэсэн гурил! Үдийн цай гэж гутамшиг!!!
Хөлдүү, хүртээмжгүй автобус. Хүн гишгэх зайгүй түгжрэл!!!
Инээлдээд гүйх газаргүй овоолсон шавар дунд! Дайруулах шахам, үхэх шахам алгын чинээ овоолсон төмрийн сэг дунд! Нүх, жалга, ус, тог, дээрээс унаж, доороос гарч ирж магадгүй гамшиг дунд!
КОПИДЛОО

#хуулбарлав

29/09/2023

Хүүхэд том болох тусам ээжүүд өдрөөс өдөрт гоо үзэсгэлэн болно.
Хүүхэд том болох тусам ээжүүд ажил карьердаа анхаарал хандуулна.
Хүүхэд том болох тусам ээжүүд шүүмжлээд байсан хүмүүсийг харамстал амжилтад хүрэх болно.
Хүүхэд том болох тусам зан чанараа таниулсан хүмүүс бага багаар уучлал хүсэх болно.

Хүүхэд том болох тусам орлоготой мөнгөтэй болно.
Хүүхэд том болох тусам сэтгэл санаа тогтвортой болох болно.
Хүүхэд том болох тусам сайн амарч ,сайхан зугаалах болно.
Хүүхэд том болох тусам амьдралдаа ихийг хийж бүтээсэн байх болно.

Таныг хэн нэгэн шүүмжилж гомдоож дээрэлхэх хандлага гаргаж байгаа бол та бүү гутраарай.
Бүх зүйлийг цаг хугацаа харуулах болно.
Хүүхэд бага багаар том болох тусам та хэний ч төсөөлөөгүй амжилттай бүсгүй болсон байна итгээрэй 🤗🤗

#Хуулбарлав

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Гоё будалт бна💄
Happy HALLOWEEN🎃👻💀#Halloween #halloweenvibes #halloweenmakeup #halloweenseason #happyhalloween23
#makeup #makeuptutorial #makeuplover #makeupaddict #lips #lipgloss #lipblush
#makeuptutorial #makeup #makeupideas #makeuplover
#mindset #mindsetmatters #brainhealth #brainpower
үс сайхан бол зүс сайхан... #tutorialreels #makeupartist #wellness #healthy #reel #goodvibes #makeuplook #healthandwelln...
Body scrub гэртээ хийгээрэй. #homemade #homeownership #beauty #beautybloggers
Багсаа зөв ашиглаж сурцгааЯ🤓#makeuplook #howtomakeup #makeupartist #makeuptutorial #makeupideas
#makeupideas #makeuplover #makeuplook #makeup #fbreels #reelsviralfb #reels2023 #makeupideasgirls #makeupartist #reelsvi...
Эерэг байх нь аз жаргал #бусдыгхүндэл #fbreels #reelsviralfb #reels2023 #reelsvideo #feelgood #beautycare #dontworryabou...
Будалтын санаа өгч байгаа юм шүү🤓#makeupartist #fbreels #reelsviralfb #reels2023 #reelsvideo #makeupideasgirls #feelgood...
Туршаад үзээрэй💄#makeup #reelsviralfb #fbreels #reels2023 #reelsvideo #makeupideasgirls #makeupartist #feelgood #eyemake...

Telephone

Address


Ulaanbaatar
17011
Other Skin Care Services in Ulaanbaatar (show all)
Luxury Skin Mongolia Luxury Skin Mongolia
Ulaanbaatar, 17000

Гоо сайхны үйлчилгээг таны гэрт❤️

Suvd Acne treatment clinic Suvd Acne treatment clinic
ХУД, 11-р хороо Маршал Таун, 108-р байр
Ulaanbaatar

Эрүүл арьс, Эрүүл биеийг амьдралын зөв хэв маяг, эерэг дадлын дүнд бий болгодог

Арьсны Хүүрнэл - батганы эсрэг төсөл Арьсны Хүүрнэл - батганы эсрэг төсөл
Ulaanbaatar

Улиралд нэг, маш хүнд батгатай хүүхдийн арьсны асуудлыг шийдэх сайн үйлсийн төслөө эхлүүллээ…

Girls / Охид Girls / Охид
Ulaanbaatar-Darkhan
Ulaanbaatar

The Comfy The Comfy
Khan/Uul
Ulaanbaatar, 17130

Online shop

Daylisse_Mongolia Daylisse_Mongolia
Бөхийн өргөөний зүүн замаар урагшаа 13-р байр
Ulaanbaatar, 11000

Солонгосын алдарт Daylisse компанийн Монгол дахь албан ёс?

Volcanic Beauty Volcanic Beauty
хүүхдийн 100
Ulaanbaatar, САРАНСАЛОН

Арьс арчилгаа, гоо сайханы массаж, сормуус хийх үйлчил?

Perfect Queen's skin care & Aesthetic Center Perfect Queen's skin care & Aesthetic Center
Хүнсний 4 уулвараас хойш зам дагуу Queen KTV оффис байрны 5давхарт 506 тоот
Ulaanbaatar

Таны байгалийн гоо үзэсгэлэнг бид цогцлооно.Туршлагатай чадварлаг найрсаг хамт олон таныг хүлээж б.на

Skin Care Products Skin Care Products
Ulaanbaatar

Anara nature органик бүтээгдэхүүн Anara nature органик бүтээгдэхүүн
Анара/Үүрдийн гэрээ чуулган
Ulaanbaatar

Anara nature та болон таны гэр бүлийг байгалийн орцтой бүтээгдэхүүнээр халамжлана.

Rene-cell Vesiloyii team Mongolia Rene-cell Vesiloyii team Mongolia
Сүхбаатар дүүрэг 1-р хороо
Ulaanbaatar

Хэрэглэгдэхгүй байгаа зүйлсээ хэрэгтэй нэгэндээ өгөх,