Trigteq

Trigteq offers geological consultation and advanced geological software.

Photos from Trigteq's post 20/06/2024

Рио Тинто, Оюу толгой компанийн хайгуулын нэгж Seequent-ийн Leapfrog Geo, Central программыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Уг ажлын хүрээнд Тригтек компанийн зүгээс багийн гишүүдэд зориулсан программ нэвтрүүлэлтийн цогц сургалтыг зохион байгуулж, нийт 30 геологич, мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Оюу толгой ХХК нь манай байнгын харилцагч бөгөөд тус ордын хэмжээнд өмнөх жилүүдэд ашиглаж ирсэн арга барил, амжилттай туршлага дээр үндэслэж бэлтгэсэн өргөн агуулга бүхий хөтөлбөрөөр хурдан хугацаанд үр дүнтэй суралцах боломжийг олгосон нь энэ удаагийн сургалтын онцлог байлаа.

***
The exploration unit of Oyu Tolgoi, Rio Tinto, is integrating Seequent’s Leapfrog Geo and Central software into their geological workflow.

As part of this initiative, Trigteq organized a comprehensive introductory training program for 30 geologists and experts.

The special feature of this course was to give Oyu Tolgoi, our regular customer, the opportunity to learn quickly and efficiently with a wide-ranging program prepared based on the methods and successful experiences used in previous years at the deposit.

12/06/2024
07/06/2024

Тригтек компанийн зүгээс “Торгоны замын хөрөнгө оруулалт: Алт, Нүүрсний төслийн танилцуулга” арга хэмжээг 2024.08.16-ий өдөр Бээжин хотноо гурав дах удаагаа зохион байгуулах гэж байна.

Өмнөх арга хэмжээнд оролцогчдын санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан бид алт болон нүүрсний олборлолтын шатны төслүүдийг сонгон авч танилцуулах бөгөөд хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нийцсэн, хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг нэмэгдүүлэх агуулга, хөтөлбөр бүхий зохион байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээ нь Монгол улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дараа явагдаж буйгаараа онцлогтой бөгөөд сонгуулийн үр дүнд үндэслэн ирэх 4 жилийн эрх баригч намаас баримтлах бодлого чиглэл, тэр дундаа хайгуул, уул уурхайн салбарын шинэчлэлтэй холбогдох мэдээллийг албаны эх сурвалжтай хүргэх ач холбогдолтой.

Бүртгэлийн тоо хязгаартай.
Бүртгэл: https://forms.office.com/r/jJcYYjMwEz

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] э-мэйлээр болон +976 7737 6002 утсаар холбогдоно уу.

***
We are organizing the "SILKROAD INVESTMENT-III: GOLD AND COAL MINING SHOWCASE," to be held for the third time in Beijing on August 16, 2024.

Building on the feedback and interest from our previous events, this year we will focus on presenting projects in the gold and coal mining stages. Our aim is to curate content and programs that meet investor expectations and enhance opportunities for collaboration.

This event is particularly notable as it follows the 2024 Mongolian parliamentary election. We will provide official information on the policies of the newly elected ruling party for the next four years, including reforms in the exploration and mining sectors.

Space is limited. Register now to secure your spot: https://forms.office.com/r/jJcYYjMwEz

For more information, reach out to us at +976 95953752 or [email protected].

forms.office.com 30/05/2024

Төсөлд тань хөрөнгө оруулалт хэрэгцээтэй байна уу...

“ТОРГОНЫ ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-III: АЛТ, НҮҮРСНИЙ ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА" арга хэмжээнд оролцогчдын бүртгэл эхэллээ...

Хятад улсын хөрөнгө оруулагчдын санал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан энэ удаагийн арга хэмжээнд нүүрс болон алтны олборлолтын шатны төслүүдийг онцлон танилцуулах бөгөөд та бүхэн доорх холбоосоор нэвтэрч, бүртгэлээ хийлгэнэ үү.
https://forms.office.com/r/jJcYYjMwEz

Өмнөх арга хэмжээний талаарх тайланг хүлээн авахыг хүсвэл:
https://trigteq-my.sharepoint.com/:f:/p/maralaa/EmtY9dTLwylJhjDufK6_8G0Bdx44Uj0wbSY1Fm3RRL9dNw?e=P3SBlI

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] э-мэйлээр болон +976 7737 6002 утсаар холбогдоно уу.

***
Looking for investment for your project?
Join us at the "SILKROAD INVESTMENT-III: GOLD AND COAL MINING SHOWCASE"!
Registration is now open. This event, guided by the interests of Chinese investors, will spotlight coal and gold mining projects.

Secure your spot by registering through the link below:
https://forms.office.com/r/jJcYYjMwEz

To access reports from past events, visit:
https://trigteq-my.sharepoint.com/:f:/p/maralaa/EmtY9dTLwylJhjDufK6_8G0Bdx44Uj0wbSY1Fm3RRL9dNw?e=P3SBlI

For more information, reach out to us at +976 95953752 or [email protected].

forms.office.com

Photos from Trigteq's post 24/05/2024

Бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэх шинэ технологийг санал болгож байна.

Газрын тос, байгалийн хий, уул уурхай, барилгын инженерийн салбарын өрөмдлөгийн ажилд өндөр нарийвчлалын чиглэл хазайлт хэмжигч SPT-ийн багаж хэрэгслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] э-мэйлээр болон +976 7737 6002 утсаар холбогдоно уу.

Монголд бэлэн байгаа төхөөрөмжийн мэдээлэл:
1. Хойд зүгийг өөрөө хайх технологи бүхий цооногийн хазайлтыг хэмжих багаж (GyroMaster)
2. Хойд зүгийг соронзон орноор хайх технологи бүхий цооногийн хазайлтыг хэмжих багаж (MagCruiser)
3. Чөмгөн дээжийн чиг заагч (CoreMaster)
4. Хойд зүгийг өгөгдлийн тусламжтайгаар хайх технологи бүхий цооногийн хазайлтыг хэмжих багаж (GyroLogic Evo)

We are excited to announce that Trigteq has secured an exclusive distribution agreement with Stockholm Precision Tools AB (SPT) to provide advanced technology for geological exploration!

We will distribute SPT's high-precision directional deviation measurement tools, crucial for the oil, natural gas, mining, and civil engineering sectors. These advanced tools are available for both sale and rent, ensuring flexibility and accessibility for all our clients.

Available tools in Mongolia are:
1. North Seeking gyro (GyroMaster)
2. Magnetic survey (MagCruiser)
3. Core orientation (CoreMaster)
4. Reference gyro (GyroLogicEVO)

For more information, reach out to us at +976 95953752 or [email protected].

Photos from Trigteq's post 02/05/2024

Бид 2024 оны 4-р сарын 16, 17-нд Сингапурт болсон “Seequent Channel Partner Power-Up” арга хэмжээнд оролцлоо! Арга хэмжээгээр “Seequent”-ийн алсын хараа, зорилтуудад нийцсэн, үйлчилгүүлэгчдэд илүү үр бүтээмжтэй ажиллах арга барилыг нэвтрүүлэх чиглэлээр хэлэлцэв.

Албан ёсны эрхтэй түншийн хувьд бид дэлхийн 120 гаруй оронд нэвтэрсэн “Seequent”-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол, БНХАУ болон ТУХН-ийн орнуудын геологи, уул уурхайн мэргэжилтнүүдэд хүргэхийг зорьж байна.

“Seequent”-ийн бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авахыг хүсвэл [email protected] э-мэйлээр холбогдоно уу.

The Trigteq team participated in the Seequent Channel Partner Power-Up event in Singapore on April 16th and 17th, 2024! It was two days filled with discussions on implementing more efficient approaches to serve our clients, aligning with Seequent's future vision and goals.

Seequent is operating across 120 countries worldwide, as we are a proud Channel Partner, committed to delivering cutting-edge software solutions to geo-professionals in Mongolia, People’s Republic of China, and the CIS countries.

Want to learn more about Seequent solutions? Reach out to us at [email protected] .

Photos from Trigteq's post 01/05/2024

Хөрөнгө оруулалтын анхан шатны хэлэлцээрүүд амжилттай явагдлаа.

Тригтек ХХК нь "Торгоны замын хөрөнгө оруулалт: Уул уурхайн төслийн танилцуулга" арга хэмжээний цар хүрээг өргөжүүлж, Монгол улсын Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry-ны дэмжлэгтэйгээр Хятадын Азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, Уул уурхайн мэргэжлийн хороотой хамтран 2024 оны 4-р сарын 26-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам-ны дэргэдэх Монголын соёл мэдээллийн төвд дахин амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээнд Хятад улсын уул уурхайн салбарын томоохон нийгэмлэгүүд, дотоодын болон олон улсын хамтарсан корпорацууд, хайгуул олборлолт, уул уурхайн техник технологийн үйлчилгээ үзүүлэгч 50 гаруй аж ахуй нэгжийн удирдлагууд оролцсон бөгөөд нийт 10 гаруй төслийн танилцуулгыг илтгэл болон хэвлэмэл хэлбэрээр хүргэж, хөрөнгө оруулагч болон төсөл эзэмшигчдийн бизнес уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр хөрөнгө оруулалтын анхан шатны хэлэлцээрүүд амжилттай явагдаж, дараагийн шатанд оруулах боломжийг үүсгэсэн хэд хэдэн төслүүд, Монголд ажиллах хамтрагчаа олж анхны аман тохиролцоонуудаа хийсэн байгууллагууд гарсан нь онцлох амжилт байлаа.

Бид цаашид хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх үүднээс үйл ажиллагааг тогтмол явуулахаар зорьж байна. Энэ чиглэлээр ажиллах сонирхолтой байгууллагууд [email protected]р холбогдоно уу.

Бидний санаачилгыг хүлээн авч, дэмжлэг үзүүлэн ажилласан Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам болон хамтран зохион байгуулж, оролцсон аж ахуй нэгжийн төлөөллүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

***
2024年4月26日,我们在蒙古国驻华大使馆的全力支持和蒙古矿业与重工业部的倾力协助下,携手中国亚洲经济发展协会矿业专业委员会圆满举办了第二届“丝绸之路投资:矿业项目展示会”。该活动邀请到了众多来自国内外的知名矿山企业、地质矿产勘探机构和矿业技术及工艺服务公司,吸引了50多位精英领袖参会。

在这次大会上,多个项目的初始投资已经顺利洽谈完成,即将进入新的阶段。而且,我们还为投资人与项目业主提供了一系列丰富的项目展示和交流机会。

为了进一步促进合作,我们计划定期举办类似的活动。如果贵司对矿业领域有兴趣,欢迎随时联系我们([email protected])。

最后,我们要向蒙古驻华大使馆以及所有参与本次活动的企业代表表达最诚挚的谢意。

Photos from Trigteq's post 24/04/2024

Build Mongolia 2024 Олон улсын барилга, уул уурхай, дэд бүтцийн техник, дэвшилтэт технологийн үзэсгэлэн эхэллээ.

Үзэсгэлэн 2024 оны 4-р сарын 24-26-ны өдрүүдэд AIC Steppe Arena - Мөсөн Өргөөд болох бөгөөд манай C05 дугаартай талбайгаар зочлон ахлах геологич Б.Нацагдорж, RIEGL-ын техникийн тусламжийн инженер Kam-Ngai Kwok нартай уулзаж RIEGL болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Build Mongolia 2024, the largest construction, mining, and infrastructure technology, heavy equipment, and machinery trade show in Mongolia, has officially started!

We welcome you all to join Trigteq and RIEGL from April 24-26 at the AIC Steppe Arena. Visit us at Booth C05, where our senior geologist, Natsagdorj Batbayar, and Kam-Ngai Kwok, Sales & Support Engineer at RIEGL, are looking forward to meeting you. Come discover RIEGL along with our extensive range of mining products and services.

forms.office.com 19/04/2024

“Торгоны зам, уул уурхайн төслийн танилцуулга-ll” арга хэмжээнд танилцуулах төслийн бүртгэл хаахад 3 хоног үлдлээ.

Бүртгэлийн тоо хязгаартай бөгөөд та бүхэн доорх холбоосоор бүртгүүлээрэй.
https://forms.office.com/r/8iiDKRqHgU?origin=lprLink

Хэзээ: 2024 оны 04 сарын 26
Хаана: БНХАУ, Бээжин хот, Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам
Зохион байгуулагч: Тригтек ХХК, Хятадын азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг - Уул уурхайн мэргэжлийн хороо
Хамран зохион байгуулагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Ашигт малтмал, газрын тосны газар

forms.office.com

Photos from Trigteq's post 18/04/2024

Тригтек компани сканнер үйлдвэрлэлээр салбартаа тэргүүлэгч Австри улсад төвтэй “RIEGL” компанийг Монголд албан ёсоор төлөөлөн хамтран ажиллаж байгаа билээ.

“RIEGL” компанийн суурин лазер сканнер, уурхайн мониторингийн мэргэжилтэн Thomas Gaisecker болон борлуулалт, техникийн тусламжийн инженер Kam-Ngai Kwok нар TLS-VZ-2000i лазер сканнерын давуу талуудыг танилцуулсан үнэ төлбөргүй workshop-ийг 5-р сарын 2-ны өдөр зохион байгуулахаар боллоо.

“RIEGL”-ийн TLS сканнер нь ил, далд уурхай, хаягдлын далангийн аюулгүй байдлыг хангуулах бодит цагийн мониторинг хийхэд зориулсан аппликейшн, цогц функцтэй бөгөөд эрсдэлийг урьдчилсан тооцох 24/7 байнгын хяналт хийх боломжийг олгодог.

Та бүхэн QR кодоор бүртгүүлэн сүүлийн үеийн шинэ технологийг сонирхон, мэргэжлийн инженерээс нь зөвлөгөө авч workshop-д нээлттэй оролцохыг урьж байна.

Trigteq is officially collaborating with Austria-based company RIEGL, a leader in scanner production, in Mongolia.

Join us as Mining & Monitoring Business Division Manager Thomas Gaisecker, alongside Sales & Support Engineer Kam-Ngai Kwok, present the advantages of the TLS-VZ-2000i laser scanner at a free workshop on May 2nd.

RIEGL's TLS scanner is an application for real-time monitoring of the safety of open pits, underground mines, and tailings dams, with comprehensive functions enabling 24/7 monitoring to predict risks.

We invite you to register with the QR code and take an interest in the latest technology, receiving advice from a professional engineer during the workshop.

16/04/2024

“MINEX Казахстан” 14 дэх удаагийн үзэсгэлэнд Тригтек болон “Krux Analytics”хамтран оролцохоор Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод ирлээ.

Үзэсгэлэн 2024 оны 4-р сарын 17-18-ны өдрүүдэд болох бөгөөд манай 35 дугаартай талбайгаар зочлон ахлах геологич Б.Нямсүрэнтэй уулзаж “Krux Analytics” болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Б.Нямсүрэнтэй +976 88820105 дугаарын WhatsApp эсвэл [email protected] э-мэйлээр холбогдох боломжтой.

We're looking forward to sharing that Trigteq and Krux Analytics will be at the 14th MINEX Kazakhstan Mining Trade & Investment Exhibition, on April 17-18, 2024, in Astana, Republic of Kazakhstan.

Visit us at Booth 35, where our senior geologist, Nyamsuren Batbileg, will be delighted to meet you. Discover Krux Analytics along with our extensive range of mining products and
services.

Can't make it? Reach out to Nyamsuren at [email protected] or connect via WhatsApp at +976 88820105. See you there!

forms.office.com 15/04/2024

“Торгоны зам, уул уурхайн төслийн танилцуулга-ll” арга хэмжээнд танилцуулах төслийн бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ.

Хэзээ: 2024 оны 04 сарын 26
Хаана: Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам

Зохион байгуулагч: Тригтек ХХК, Хятадын азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг - Уул уурхайн мэргэжлийн хороо

Хамран зохион байгуулагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Ашигт малтмал, газрын тосны газар

forms.office.com

Fill | "ТОРГОНЫ ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" арга хэмжээнд оролцогчийн бүртгэл 10/04/2024

“Торгоны замын хөрөнгө оруулалт, Уул уурхайн төслийн танилцуулга-2” арга хэмжээний хамтран зохион байгуулагч : “БНХАУ-ын Азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, Уул уурхайн мэргэжлийн хороо”

Хятадын уул уурхайн салбарын холбогдох яам тамгын газар, дотоодын шилдэг 500-н уул уурхайн компани,геологи хайгуулын ангиуд, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд болон хууль эрхзүйн мэргэжилтнүүдийг нэгтгэн, уул уурхайн хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах,техник технологи, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн зөвлөгөө зэрэг мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэгч Хятадын эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, Уул уурхайн мэргэжлийн хороо нь энэ удаагийн хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

2024.04.26-нд Бээжин хотноо зохион байгуулагдах уг арга хэмжээнд оролцож, өөрийн төслийг нээлттэй танилцуулж, хөрөнгө оруулагчидтай шууд харилцах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой.

Бүртгэлийн тоо хязгаартай бөгөөд та бүхэн доорх холбоосоор бүртгүүлээрэй.

Fill | "ТОРГОНЫ ЗАМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ" арга хэмжээнд оролцогчийн бүртгэл Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын дэмжлэгтэйгээр 2024 оны 04 сарын 26-ны өдөр Хөрөнгө Оруулалтын Нээлттэй Өдөрлөг хоёр...

05/04/2024

Танд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна уу?

Монгол улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой Хятад улсын томоохон аж ахуй нэгж, мэргэжлийн байгууллагууд оролцох “Торгоны зам, уул уурхайн төслийн танилцуулга” арга хэмжээ нь хоёрдахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

2024.04.26-нд Бээжин хотноо зохион байгуулагдах уг арга хэмжээнд оролцож, өөрийн төслийг нээлттэй танилцуулж, хөрөнгө оруулагчидтай шууд харилцах, хамтын ажиллагаа эхлүүлэх боломжтой.

Бүртгэлийн тоо хязгаартай бөгөөд та бүхэн доорх холбоосоор бүртгүүлээрэй.
https://forms.office.com/r/8iiDKRqHgU?origin=lprLink

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Ахлах геологич, Хөрөнгө оруулалтын шинжээч Г.Гүнбилэг-тэй +976 99292380 дугаараар эсвэл [email protected] э-мэйлээр холбогдоно уу.

寻找投资机会吗?
喜讯!“丝路投资:勘探项目展示” 第二期实力回归!赶快加入我们,与关注蒙古采矿业的中国领先企业和专家开展互动。

2024 年 4 月 26 日,北京,此次活动为您提供展示项目、直接与潜在投资者对话及建立合作伙伴的机会。

名额有限,赶紧点击下方链接进行报名吧!
https://forms.office.com/r/8iiDKRqHgU?origin=lprLink

获取更多信息,请联系高级地质师与投资分析师 Gunbileg Ganbat,邮件 [email protected],手机:+976 99292380。

Photos from Trigteq's post 05/04/2024

“Хагарлын бүсэд илрэх кинематикийг структурын загварчлалд ашиглах нь” сургалт 4-р сарын 2, 3-нд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтыг Тригтекийн зөвлөх структур геологич Г.Онон (PhD), ахлах геологич Б.Нацагдорж (MSc) нар гарш болон чөмгөн дээжид хагарлын чулуулгийг хэрхэн тодорхойлох, хагарлын хавтгайн дагуу гулсалтын чиглэл эдгээр мэдээлэл дээр үндэслэж структурын загварчлалыг “Leapfrog Geo” программ хангамж ашиглан хэрхэн загварчлах талаар мэдлэгийг олгосон.

Сургалтад идэвхтэй оролцсон хүмүүстээ болон сургагч багш нартаа баярлалаа.

Манайхаас явуулдаг бусад мэргэшүүлэх сургалтын талаар мэдээлэл авахыг хүсвэл [email protected] -р холбогдоорой.

We successfully conducted the 'How to Apply Kinematics Indicated in Fault Zone for Structural Models' training on April 2nd and 3rd. Our expert trainers, Onon Gantumur (PhD), a structural geologist and consultant at Trigteq, and Natsagdorj Batbayar (MSc), a geologist at Trigteq, taught participants how to identify fault rocks found in core and outcrop rock, determine the slip direction along the fault plane, and utilize the obtained data to create accurate structural models in Leapfrog Geo software.

Thank you to all participants for their dedication, and a special thanks to our expert trainers for their invaluable guidance! Stay tuned for more enriching learning opportunities ahead.

For information on our upcoming training courses, please contact us at [email protected].

Photos from Trigteq's post 02/04/2024

Энэ жил бид "МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ 2024" 15 дахь чуулга уулзалт, үзэсгэлэнд Stockholm Precision Tools AB-тэй хамтран Платинум ивээн тэтгэгч болж өргөнөөр оролцлоо.

Үндсэн хуралдаан:
• Геологи, ашигт малтмалын судалгаа: “Хиймэл оюун ухаан дээр суурилсан зайнаас тандан судлалын TerraEye платформ” Геологич, ГМС-ийн мэргэжилтэн Э.Содбаяр

Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт:
• “Төслийн хөрөнгө оруулалтад анхаарах зүйлс” Ахлах геологич, Хөрөнгө оруулалтын шинжээч Г.Гүнбилэг
• “Өндөр нарийвчлалын чиглэл, хазайлт хэмжигч багажуудын танилцуулга” Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Техникч О.Анхбаяр, Геологич О.Хатансайхан

Мэргэшүүлэх сургалт:
• “Геологи хайгуулын салбарын өгөгдлийн удирдлага ба чанар” Уул уурхайн бүтээгдэхүүн хариуцсан менежер Б.Амаржаргал
• “Чанарын баталгаа чанарын хяналтын сургалт (QA/QC)” Геологич С.Чойнямцог
• “Leapfrog Geo программын анхан шатны сургалт” Геологич Х.Отгон-Үенч
• “Геотехникийн ерөнхий сургалт” болон “Ил уурхайн хажуугийн тогтворжилтын GeoStudio Slow/W, Slope 3D программ хангамжийн сургалт” Ахлах Геологич Г. Нацагдорж

Мөн бид “Баянзүрх Уул 2024 спорт Гео аялал”-д Тэргүүн болон Дэд байрыг авсан билээ. Амжилт гаргасан багууддаа баяр хүргэе.

Чуулга уулзалт, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан зохион байгуулагч нар болон Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо-д баярлалаа!

***
This year, we proudly participated in the 15th Forum Exhibition "Mongolian Mineral Exploration Roundup 2024" as a platinum sponsor alongside Stockholm Precision Tools.

Presentation:
• Geological and Mineral Research: "TerraEye: An Artificial Intelligence-Based Remote Sensing Platform" by E. Sodbayar, Geologist and GIS Specialist

Business Meeting:
• "Addressing Common Challenges in Project Investment" by G. Gunbileg, Senior Geologist and Investment Analyst
• "Introduction of High Precision Directional Survey Tools" by Ankhbayar Oyunbuyan, Operations Officer and Technician

Short Courses:
• "Mining and Exploration Sector Data Management and Validations Training" by Amarjargal Bat-Erdene, Mining Product Manager
• "Quality Assurance and Quality Control" by Choinyamtsog Sukh-Erdene, Geologist
• "Leapfrog Geo Fundamental Training" by Otgon-Uyench Khurelbaatar, Geologist
• "Geotechnical General and Slope Stability Software (Geostudio Slope/W, Slope3D) Training" by Natsagdorj Batbayar, Senior Geologist

Additionally, we proudly fielded two teams for the Geo Hiking competition, securing both first and second place. Congratulations to all involved!

We extend our gratitude to the organizers of the forum and exhibition, as well as to the MonSEG, for facilitating such a successful event.

Photos from Trigteq's post 01/04/2024

Тригтек компани нь “Бээжингийн геологи, ашигт малтмалын институт” (BIGM) -тэй 2024 оны 3-р сарын 15-ны Баасан гарагт, БНХАУ дахь уул уурхайн салбарт “Seequent”-ын програм хангамжуудыг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
BIGM нь төр, хувийн хэвшлийн хамтарсан шинжлэх ухаан технологийн компани бөгөөд үндсэн чиглэл нь хайгуул, техникийн судалгаа, ашиглалт, боловсруулалт, металлургийн туршилт судалгаа, хөрөнгө оруулалт юм.

在3月15日星期五,Trigteq LLC和北京矿产地质研究院有限责任公司(BIGM)签订了合作协议。此次协作将致力于将"Seequent"软件引入中国矿业领域。
作为国务院国有资产监督管理委员会旗下的科技型企业,BIGM专注于地质调查、矿产地质、勘查技术方法、技术经济评价及综合利用等方面研究与技术研发。

Trigteq LLC and Beijing Institute of Geology for Mineral Resources Co.,Ltd (BIGM) inked a Partnership Agreement in Friday, March 15 that will see the two firms work together toward applying Seequent solutions to China mining industry.
BIGM is subordinate to State-owned Assets supervision and administration commission of the State council, and a scientific technology company. Mainly focused on researches and developments of geological survey, mineral exploration, technical studies, mining, mineral processing and metallurgical testing.

www.bigm.cn
www.trigteq.com

Photos from Trigteq's post 29/03/2024

"МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ-2024" чуулга уулзалт, үзэсгэлэнгийн эхний өдөр хөл хөдөлгөөнтэй эхэлж, манай геотехникийн үйлчилгээ, мэргэжлийн сургалтууд, “Stockholm Precision Tools”-н "Gyro", "Orientation" багаж, "Leapfrog Geo" програм хамгийн эрэлттэй байлаа.

Хурлын 2 дахь өдөр эхэлж бид бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ танилцуулж байна. Үзэсгэлэнгийн 29, 30 дугаартай талбайд уулзацгаая.

Тригтек-н зүгээс тавьж буй дараах илтгэлүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна:
11:00 – 11:20 Геологи, ашигт малтмалын судалгаа: Хиймэл оюун ухаан дээр суурилсан зайнаас тандан судлалын "TerraEye" платформ, Тригтек ХХК-н Геологич, ГМС-ийн мэргэжилтэн Э.Содбаяр
15:20 – 15:40 Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт: Төслийн хөрөнгө оруулалтад анхаарах зүйлс, Тригтек ХХК-н Ахлах геологич, Хөрөнгө оруулалтын шинжээч Г.Гүнбилэг
17:00 – 17:20 Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт: Өндөр нарийвчлалын чиглэл, хазайлт хэмжигч багажуудын танилцуулга, “Stockholm Precision Tools”-н Борлуулалт, Маркетингийн менежер Eric Estrada

***
Had an incredible start at the Mongolia Mineral Exploration Roundup 2024! Our geotechnical services, technical trainings, Gyro and Orientation tools by Stockholm Precision Tools, and Leapfrog Geo stole the spotlight.

As we head into the second day of the exhibition, we're geared up to showcase our comprehensive range of products and services. Join us at booths 29 and 30 in the exhibition area. Looking forward to connecting with you!

Don't miss out on our upcoming presentations:
11:00 – 11:20 Geological and Mineral Research: TerraEye, an artificial intelligence-based remote sensing platform, by E. Sodbayar, Geologist and GIS Specialist at Trigteq LLC
15:20 – 15:40 Business Meeting: Common Challenges in Project Investment, by G. Gunbileg, Senior Geologist and Investment Analyst at Trigteq LLC
17:00 – 17:20 Business Meeting: Introduction of High Precision Directional Survey Tools, by Eric Estrada, Global Sales, and Marketing Manager at Stockholm Precision Tools AB

27/03/2024

“Монголын геологи, хайгуул-2024” 15 дахь удаагийн чуулга уулзалт үзэсгэлэнд Тригтек компани болон Stockholm Precision Tools AB хамтран оролцоход бэлэн боллоо.
Чуулга уулзалт Корпорэйт Конвеншн Центрт 3 сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнгийн 29, 30 дугаартай талбайгаар зочлон Stockholm Precision Tools AB (SPT) компанийн газрын тос, байгалийн хий, уул уурхай, барилгын инженерийн салбарын өрөмдлөгийн ажилд өндөр нарийвчлалын чиглэл хазайлт хэмжигч багажуудтай танилцаж, SPT компанийн төлөөлөгчтэй бизнес уулзалт хийж боломжоо өргөжүүлэхийг урьж байна. Мөн Тригтек компанийн геологи хайгуулын салбарт нэвтрүүлж буй бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх шинэлэг технологи, програм хангамжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Trigteq and Stockholm Precision Tool (SPT) are thrilled to announce our participation in the 15th "Mongolian Mineral Exploration Roundup 2024" 15 th forum exhibition.
Join us on March 28 and 29 at the Corporate Convention Center, where we'll be showcasing at booths 29 and 30. Dive into the world of SPT's cutting-edge directional deviation measurement tools, designed for the oil, natural gas, mining, and civil engineering sectors. Don't miss this chance to meet with SPT representatives for a fruitful business discussion and to explore ways to enhance your operations. Additionally, discover how Trigteq's innovative technologies and software are revolutionizing productivity in geological exploration.

Photos from Trigteq's post 25/03/2024

Бид “Leapfrog Geo” хэрэглэгч нарт зориулсан ахисан шатны сургалтуудыг зохион байгуулах дотоод сургалтуудаа хийж дуусгалаа. Ирэх сараас судлын загварчлал, геологийн зургаас биет үүсгэх, биетийн загварчлал, структурын загварчлал зэрэг сэдэвтэй 1 өдрийн ахисан шатны сургалтаар уулзацгаая!

We have concluded our internal Leapfrog Geo advanced training for customers. Next month, we will be offering a 1-day advanced training module which will include vein modelling, building a model from a map, advanced surface editing, and structural modelling. Stay tuned for more details!

19/03/2024

3 сарын 18-ны Монгол цэргийн өдөр: Эх орон, хойч үедээ амар амгаланг авчирсан дайчдадаа баярлалаа.

Мөн мэргэжлийн ур чадвар, нөхөрлөл, бүх талын гайхалтай чанараараа компанидаа үнэлэгдэшгүй их хувь нэмэр оруулдаг залуустаа баярлалаа. Тэдний зорилгынхоо төлөө тууштай зүтгэж, дээш тэмүүлэх хүсэл эрмэлзэл хамт олноо үргэлж гэрэлтүүлдэг билээ.

Mongolian Military Day, March 18th: Thank you to the warriors who have brought peace to our country and future generations.

And to our amazing male colleagues, thank you for your professionalism, camaraderie, and all-around fantastic contributions. Their dedication to excellence and willingness to go above and beyond make our workplace a better and brighter environment.

Photos from Trigteq's post 11/03/2024

Тригтек компани нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазартай урт хугацаанд үр бүтээлтэй хамтран ажилласаар ирсэн. Уг хамтын ажиллагаа нь зөвхөн бидний зүгээс санал болгодог программын шийдэл, технологиор зогсохгүй хамтрагч талын маань шинэ шийдлүүдэд нээлттэй байж, үр ашгаа нэмэгдүүлэх боломжуудыг хайх санаачилга дээр тулгуурлан амжилттай явагддаг билээ.

Энэ удаад манай геологичид 2 сарын 22-23 өдрүүдэд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГазрын Ил уурхай болон Геологи Хайгуулын Экспедицийн мэргэжилтнүүдэд геологийн зурган баримтжуулалтын Imago платформын сургалт мөн өрөмдлөгийн ажлын төлөвлөлт, хяналтын орчин үеийн шийдэл бүхий Krux Analytics программын танилцуулгыг тус тус амжилттай зохион байгууллаа. Биднийг найрсгаар хүлээн авч, үйл ажиллагаанд маань идэвхтэй оролцсонд баярлалаа.

Бидний нэвтрүүлдэг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] хаягаар холбогдон авна уу?

Trigteq has established a longstanding and successful collaboration with "Erdenet Mining Corporation" SOE. The success of our partnership stems not only from the innovative program solutions and technologies we provide but also from our partner's proactive approach towards embracing new solutions and seeking opportunities to enhance efficiency.

During February 22-23, our geologists orchestrated a successful training session on the Imago platform for geological photo documentation and presentation of the Krux Analytics program. Krux Analytics is a cutting-edge solution designed for the planning and control of drilling operations. This training was conducted for the experts of the Open Mining and Geological Exploration Expedition of "Erdenet Mining Corporation" SOE. We extend our gratitude for the warm reception and active engagement in our activities.

For further details about the products we offer, please don't hesitate to reach out to us at: [email protected]

07/03/2024

Хамт олноо өдөр бүр гэрэлтүүлж байдаг гайхалтай бүсгүйчүүддээ баяр хүргэе! Тэдний авьяас чадвар, хүсэл тэмүүлэл, тууштай зүтгэл нь манай компанийн өсөлт, амжилтын хөдөлгөгч хүч юм. Зөвхөн өнөөдөр төдийгүй өдөр бүр тэдний оруулдаг гайхалтай хувь нэмэрт баярлалаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Cheers to the incredible women who make our team shine brighter every single day! Their talent, passion, and unwavering dedication are the driving force behind our company's growth and success. Here's to celebrating their remarkable contributions not just today, but every day.

Happy International Women's Day!

06/03/2024

Тригтек WeChat хаягаа нээлээ. Дараах QR кодыг уншуулан биднийг дагаарай.

Trigteq is now on WeChat! Scan the QR code and follow us for the latest updates in China.

Trigteq已入驻微信!敬请扫描二维码关注,获取中国实时动态。

Photos from Trigteq's post 05/03/2024

Тригтек компани нь “Хагарлын бүсэд илрэх кинематикийг структурын загварчлалд ашиглах нь” сэдэвтэй 2 өдрийн танхимын сургалтыг 2024 оны 4 сарын 2, 3-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Сургалтад хамрагдсанаар “Leapfrog Geo” программын 7 хоногийн эрх олгох бөгөөд лицензийн хугацаанд тусламж зөвлөгөө үнэгүй өгнө.

Бүртгүүлэх линк: https://forms.office.com/r/XJ3SHmsbnt
Дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] э-мэйлээр болон 88126068 утсаар холбогдож асууна уу.

Картаар төлбөрөө төлөх бол дараах холбоосоор нэвтэрнэ үү: https://trigteq.com/tdbm

Photos from Trigteq's post 22/02/2024

Бид "Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum"-н үзмэрүүдийг шимтэн үзэж, Монголын улсын түүхэн он жилүүдээр аялан, гайхалтай өдрийг өнгөрүүллээ. Монголын баялаг түүх, үнэт олдвор, соёл урлаг цөм сэтгэл хөдөлгөж, нүд баясгав.

***
We had an amazing day exploring the captivating exhibits at the "Chinggis Khaan National Museum," delving into Mongolia's rich history and vibrant culture. From awe-inspiring artifacts to intricate artwork, every moment was a feast for the senses!

Photos from Trigteq's post 15/02/2024

Хайгуулын төслүүдийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна
***
A collaborative opportunity for your mineral exploration project!

09/02/2024

Тэгш амгалан тэнүүн жаргалтай сар шинэдээ сайхан шинэлээрэй!
***
Happy Mongolian Lunar New Year!

08/02/2024

Erdene Resource Development Corporation компанийн геологичдод Leapfrog Geo, Edge программыг ашиглан геологийн бүх төрлийн 3-н хэмжээст загварчлал үүсгэх, геостатистикын тооцоолол хийх сургалтыг 4 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Манай компаниас зохион байгуулдаг сургалтуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаяг руу холбогдоорой.

***
We have successfully coordinated a four-day training session for geologists from Erdene Resource Development Corporation, aimed at building geological 3D models and working with geostatistics and estimation techniques using Leapfrog Geo and Edge programs.

Contact [email protected] for information about the courses organized by our company.

Want your business to be the top-listed Engineering Company in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

New year greeting
Emesent компанийн “Hovermap” лидар сканнерийн цэгэн үүлэн өгөгдлийг дүрслэн, боловсруулдаг “Aura” програм нь өгөгдлийг и...
Open-Pit Mine Scanning with Hovermap
How to assess your quality control data and maximize your chances of a successful quality control program?
Хиймэл оюун ухаанд суурилсан уурхай эхлэхээс баяжуулах хүртэлх үйл явцуудын оновчлол
Introducing Emesent's intelligent 3D LiDAR Hovermap scanner, the Hovermap ST-X.
Ядралтын менежментийн мэдээллийн систем “Readi”
Mongolia Mining 2022 International Mining & Oil Expo - Trigteq LLC | Day 1
Тригтек ХХК нь геологи, уул уурхайн инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэшсэн хамт олон бөгөөд уул уурхайн...
Наймдугаар сард Монгол орны цаг агаар газарзүйн байршлаасаа хамааран тааламжтайгаас төгс хүртэл дулаанд хэлбэлзэж байдаг...
Сайн байцгаана уу?Тригтек компани нь 2021 оноос геотехникийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд геотехникийн хээрийн...
Тригтек компани Seequent-ийн програм хангамж, үүлэн системийн технологийг геофизик, геологи, хайгуул, уул уурхай, геотех...

Telephone

Address


Olympic Street
Ulaanbaatar
Other Ulaanbaatar engineering companies (show all)
Turkhag Indert LLC - Турхаг Индэрт ХХК Turkhag Indert LLC - Турхаг Индэрт ХХК
Ulanbaatar Songino Hairkhan District 23th Khoroo Khangain 22-24
Ulaanbaatar

Цахилгаан монтаж, холбоо дохиолол угсралтын компани

Terra Energy LLC Terra Energy LLC
“Sun Road Building” 6th Floor, Sun Road/91
Ulaanbaatar, 14230

Terra Energy LLC is a Mining Company with Coking Coal operations in the South Gobi region of Mongolia

Naran Rashaan LLC Naran Rashaan LLC
Baga Toiruu 24/38 6th Khoroo, Chingeltei District, Ulaanbaatar City
Ulaanbaatar, 15140

Зураг төсөл, барилга угсралт

GTAwcon GTAwcon
301 Arig Center, Jamyan Gun Street, 1st Khoroo, Sukhbaatar District
Ulaanbaatar, 14240

GTAWCON is a Mongolian industry leader in Underground Mining Construction. With over 3 years constru

Өрнөх Хурд ХХК/Urnukh Khurd LLC Өрнөх Хурд ХХК/Urnukh Khurd LLC
Ulaanbaatar

Барилга Угсралт, Засвар, Засал чимэглэл Утас : 88117469

GBM Өрмийн хошуу GBM Өрмийн хошуу
Sukhbaatar Duureg 2r Khoroo, Chonon Burt Tuv 302
Ulaanbaatar, 14240

Уул уурхайн өрмийн хошуу багаж хэрэгсэлийн худалдаа.

Ochir House - Амины орон сууц Ochir House - Амины орон сууц
Ulaanbaatar

Евро стандартын дагуу чанартай, дулаан алдагдал хамгийн бага амины орон сууцыг барьж байна. 👷👷‍♀️

Moncon Consortium LLC Moncon Consortium LLC
Khan-Uul
Ulaanbaatar

Mininghub.mn Mininghub.mn
SBD, 1st Khoroo, Business Tower
Ulaanbaatar, 123

Уул уурхайтай холбоотой бүхий л тоног төхөөрөмж, хэрэг

Goyot Ukhaa LLC Goyot Ukhaa LLC
Khan-Uul District
Ulaanbaatar, 17033

Mining transportation and Supplier comapny

Nomadic New Energy LLC Nomadic New Energy LLC
Ulaanbaatar

Energy consulting firm